Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1234

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд, улсын яллагч Г.Яндаг,

өсвөр насны шүүгдэгч Г.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Амар, тэдгээрийн өмгөөлөгч А.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар :

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас С овогт Г Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2008 02408 1251 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шуугдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***оны ** дүгээр сарын **-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл -* эцэг, эх, ах дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Зээлийн ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. С овогт Га.Б регистрийн дугаар ПЮ***,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дугнэлтэд дурдсанаар/

Өсвөр насны шүүгдэгч Г.Б нь 2020 оны 07 дугаар сарын 19-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо Зээлийн 14 дүгээр гудамжинд П.А маргалдан улмаар эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн

2020 оны 07 дугаар сарын 19-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо Зээлийн *** дүгээр гудамжинд П.П.Агийн гар утас, бэлэн мөнгө, эвхдэгтүрийвч, виза карт, гар утасны кейс, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхзэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэн авч бусдад 320,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

  • гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл:...90566262 дугаараас гомдол ирүүлсэн /хх-3/,
  • хэргийн газрын үзлэгхийсэн тэмдзглэл, гэрэл зургийн үзүүлэлх/хх-мйн^4т8^
  • Г.Бын нас тоолсон баримт 16 нас 6 сар 5 хоногтой /З-тй 4о/г ^ 1
 

2

 
  • таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг/хх-14-19/,
  • хохирогч П.П.Агийн 2020.08.26-ны өдөр өгсөн”...2020.07.18-ны орой гэгээтэй байсан 16-17 цагийн орчим найз бүсгүй Солонгоогийн хамтаар 19-27 УНР улсын дугаартай аксент маркийн цагаан өнгийн машинтай Баянхошууны баруун салааны зээл гэх газарт найз Орхон-Эрдэнийн гэрт пиво ууж байсан чинь орой 22 цаг өнгөрч байхад Орхон-Эрдэний эхнэр Сайхнаа орой ирээд бид 4 пиво ууцгаасан. Тэгээд сууж байтал гаднаас улаан өнгийн малгайтай залуу, бас өндөр залуугийн хамтаар орж ирээд Орхон-эрдэнээс тамхиа гаргаад ир гэж нэхэхээр нь би чиний тамхийг бид нар бэлддэг юм уу гэж хэлээд бид нар энэ асуудлаас болж маргалдсан. Тэгээд тэр 2, чи байж байгаарай гээд гарч яваад удалгүй таних нэг залуугийн хамтаар 3-лаа ирчихээд гэрийн гадаа дуудаад байхаар нь би гарсан араас найз бүсгүй Солонго гарч ирсэн, тэгээд тэр 3 залууд уур хүрээд би машинд байсан улаан өнгийн иштэй нэмэх, хасах, атвирикийг айлгах санаатай гаргаж ирсэн...Тэгззд маргааш өглөө гараад иртэл миний машины дугуй хагарчихсан байсан, дугуйгаа солиулчихаад гэртээ ирэхэд нөгөө улаан өнгийн малгайтай залуу өмнөх өдөр ирсэн гэх залуу бас харж байгаагүй залуугийн хамт 3-лаа Орхон- Эрдэнийн гэрийн үүдэнд хүлээж байсан...Тэгээд л машинаас буугаад ирсэн чинь нөгөө гурван залуугийн улаан коршонкон малгайтай залуу нь одоо уулзчихая гээд нөгөө 2-ыгоо шрүпдээд над руу дайраад байсан манай найз Орхон-Эрдэнэ, Сайханаа нар үүдэнд хараад зогсож байсан, манай найз хүүхэн Солонго цаад гэрт байсан. Тэгээд би ах нь өчигдөр буруу зүйл ярьсан байж магадгүй ах нь одоо явлаа гэсэн чинь тэд нар чам шиг ахтай байснаа мэдэхгүй чи хэдэн оных болчихоод ах гээд байгаа юм гээд намайг өдөөд байсан. Тэгэхээр нь би шууд Орхон-Эрдэний гэр рүү ороод хөнжил гудсаа хумиад гарах гэсэн чинь араас ягаан саарал цамцтай хацар дээр сорвитой юм шиг бор залуу араас орж ирээд зүүн мөрнөөс татаад зүүн хөл рүү хавираад шалан дээр унагаасан тэгээд намайг чирээд аваад гарсан, тэгэхээр нь би машиндаа суух гээд зүтгээд бараагүй...Тэгтэл машины хажуу талд улаан коршонкон малгайтай залуу миний нүд рүү гараараа нэг удаа цохисон тэгээд намайг газар унагаагаад өмдний урд талын баруун халааснаас цагаан өнгийн Ниаме'| р-10 маркийн гар утсыг авсан. Тэгээд тэр дэвсэж байх үед миний өмдний баруун хойд халааснаас нэг залуу нь миний хэтэвчийг сугалаад авах шиг болсон яг хэн авсныг хараагүй. Тэгтэл хажуу баруун талын хашааны хаалганаас нэг настай эгч гарч ирээд боль та нар хүн аллаа ш дээ гээд болиулсан. Тэгээд салангуутаа би шууд машин руугаа гүйж ороод машинаа асаагаад зугтаасан, тэгээд явж байх замдааа өөрийн машинд байсан ажлын 90566262 дугаараар 102 луу дуудлага өгсөн...Би гар утсаа 2020 оны 3 сард Монтелоос Солонгосоос орж ирсэн гар утсыг
  1. төгрөгөөр 270,000 төгрөгөнд авсан, би энэ гар утсаа монтелийн 1 давхарт байдаг нэг эмэгтэй хүнээс авч байсан. Би тэр гар утасны имай кодыг нь мэдэхгүй, хайрцаггүй байсан...Би машинд илүү байсан апусаН маркийн хар өнгийн товчлууртай нугастай гар утсанд байсан 90566262 дугаараас 102 луу дуудлага өгсөн...Би уг нь монтелоос байнга гар утас авдаг болохоор тэрийгээ бодоод өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ дээрэмдүүлсэн гар утсаа монтелоос авсан байна гээд хэлсэн байна, одоо бодоод байхад Тэди төвийн 2 давхарын урд жигүүрийн павилоноос авсан одоо тэрийг харвал мэднэ...гэх мэдүүлэг /хх-24-28/,
  • П.П.Агийн гэрчээр:... Маргааш нь буюу 2020.07.19-нийөглөө 08 цаг 30 минутын үед 3 залуу ирсэн ба намайг тамхи өгчих гэхээр нь би саарал цамцтай залуу, коршонкин малгайтай 2 залууд тамхи өгсөн ба надаас тамхи авсныхаа дараа асаагаад өг гэхээр нь би чиний тамхийг яах гэж асааж өгдийн гэж хэлсэн ба намайг цэнхэр өнгийн куртиктэй хамт явж байсан залуу 2 залуутайгаа чирээд гудамжны үзүүрт буюу том төмөр цэнхэр өнгийн хаягны доор газар унагаагаад миний дээрээс гар, хөлөөрөө хэд хэдэн удаа цохиж, өшиглөсөн ба миний өмдний арын талын халаасанд бор өнгийн эвхэдэг түрүүвч, мөн өмдний урд байсан Ниа\ме1 Р10 маркийн
 

3

 

ягаан өнгийн гар утсыг түүний гадуур хийсэн байсан хөх алаг өнгийн резинен гэрийн хамт авсан ба доошоо харж байхад түрийвч сугалж авсан ба би хэн нь авсныг харж чадаагүй харин миний гар утсыг коршонкон малгайтай залуу авахыг харсан...Намайг тухайн үед танихгүй 3 залуу цохисон би хэн хэн хаашаа хэдэн удаа цохисныг хараагүй гэх мэдүүлэг /х-ийн 30-31/,

  • Э.Энхтэмүүлэнгийн:...2020.07.18-ны 23 цагийн орчим Энх-Учрал бид 2 манай гэрт байж байсан чинь гаднаас манай найз Бат-Оргил орж ирээд найзуудаа намайг Орхоогийн гэрт хүн дээрэлэхээд байна хамт очоод ирий гэхээр нь бид 2 босоод Бат-Оргилын хамтаар Орхоогийн гэрч очоод гаднаас нь Орхоог дуудаад гаргаж ирээд танай гэрт ирсэн чинь манай найзыг яагаад байгаа юм бэ гэсэн зүйл ярьж байсан чиь Орхоогийн эхнэр орилж гарч ирээд нөхөр зодоод байна уу би цагдаа дуудна шүү гээд орилоод гараад ирсэн тэгтэл цаад гэрээс сахалтай залуу хутга бариад гарч ирээд бид нар руу дайрах гэсэн чинь Орхоо болиултал Энх-Учрал эруүл дээр нь маргааш ирж уулзий явий гээд бид нар яваад өгсөн. Тэгээд бид нар гэртээ харьж амарцгаасан. Би ахин тэр айлд очоогүй харин манай найз нар Бат- Оргил, Энх-Учрал, Золбаяр нар ахин нөгөө айлд очоод нөгөө сахалтай залуутай муудалцсан гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 44/,
  • Ш.З гэрчээр өгсөн :..2020.07.19-ны өдөр 07 цагийн орчим Энх- Учрал, Бат-Оргил нартай хамт нарангийн гол руу барилга дээр ажил хийж байсан ба Энх-Учралтай уулзаад Бат-Оргилийн гэрт нь очижуулзахад Бат-оргилийн гэрийн ойролцоо амьдардаг Орхон гэх залуугийн гэрт өчигдөр ороод тамхи асуусан чинь гэрт нь байсан сахалтай залуу өчигдөр тамхи асуусан чинь хутга бариад уурлаад зээл чинь жижигдэнэ шүү, дагуулж ирэх хүн байвал дагуулаад ир гэж хэлсэн гэж надад хэлсэн ба Орхон гэх залуугийн гэрт очоод юу болсон гээд ярилцаад зогсож байтал цагаан өнгийн аксент маркийн машинтай залуу машинаасаа бууж ирээд дүү нар яагаад холгоод байгаа юм, яагаад дугуй хагалсан юм гэж хэлэхээр нь бид нар дугуй хагалсан бол ирэхгүй ш дээ гэж хэлсэн ба Бат-Оргил өглөө ирж уулз гэж хэлэхээр чинь уулзаж байна ш дээ гэж хэлэхэд за тэгий гоё уулзая гэж хэлсэн ба Орхон гэх залуугийн гэрт ороод байж байтал гадаа чимээ гарахаар нь гараад хартал Бат-Оргил нөгөө танихгуй сахалтай залуутай зодолдож байсан Энх-Учрал, Орхон бид 3 тэр хоёрыг салгасан тэр 2-ыг салгасны дараа сахалтай залуу би та нарыг одоо жинхэнэ алуулна байж байгаараа гэж хэлээд машиндаа суугаад яваад өгсөн...Тухайн сахалтай залуутай Бат-оргил гэх манай найз л харилцан цохиж зодолдсон, Энх-Учрал бид 2 тухайн залууг цохиж зодсон зүйл байхгүй. Би болон манай найзууд тэр залуугийн ямар нэгэн юмыг аваагүй гэх мэдүүлэг гэх мэдүүлэг /хх-35/,
  • Б. гэрчээр:...2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Орхонтуул гэх залуугийн гэр рүү ороод тамхи асуусан чинь гэрь байсан сахалтай залуу Бат- Оргилийг тамхины гуйлгачин бацаан зайл гэж хэлсэн надад 23 цаг өнгөрч байхад надад хэлэхээр нь би очиж уулзий гээд Орхонтуул гэх залуугийн гэрт очоод Орхонтуултай уулзаад зогсож байтал Бат-оргил бид 2 руу орилоод чиний дагуулж ирж байгаа лалар чинь энэ юмуу гэхээр нь маргааш ирүүл дээр чинь уулзая гээд гараад явсан. Маргааш нь 08 цагийн орчим Орхонтуулийн гэрт БатОргил, Золбаяр хоёртой хамт очоод өчигдөр юу болсон талаар ярилцаад зогсож байтал цагаан өнгийн аксент машинтай сахалтай алуу ирээд дүү нар яах гэж байгаан асуудал юу байгаа юм уу гэхээр нь өглөө ирж уулз гэхээр чинь ирж уулзаж байна ш дээ гэж хэлэхэд ярилцал даа лаларуудаа гэсэн ба би өчигдөр маргалдсан зүйл дээр нэг нэгнээсээ уучлалт гуйгаад салчих уу гэхэд тэгье гээд Орхонтуулийн гэр рүү орсон ба гэрт ороод Золбаяр руу муухай хараад байна уу гээд орилоод байсан ба Золбаяр гэр дотор сахалтай залууг нэг удаа хавирч унагасан ба гэрт байсан хүмүүс салгаад нэгнээс нь холдуусан. Гадаа гарсны дараа цэнхэр өнгийн хаяг хашааны хажууд сахалтай залуу манай найз Бат-Оргилтой харилцан зодолдоод унасан ба Золбаяр,
 

4

 

Орхонтуул бид 3 сахалтай залуу Бат-Оргил нарыг салгасан...Би болон миний найз сахалтай залуугийн ямар нэгэн эд зүйлсийг авсан зүйл байхгүй....Бат-Оргил сахалтай залуу зодолдож байхад Орхонтуул гэх залуу би, Золбаяр нар, ойролцоо амьдардаг махлаг эгч гарч ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 33/,

  • Г.Бын гэрчээр:...2020.07.18-ны өдөр 22 цагийн орчим манай гэрийн ойролцоо амьдардаг Орхонтуул гэх таньдаг залуугийнхаа гэрт очсон ба гэрт нь ороод тамхи асуусан чинь гэрт нь байсан сахалтай залуу намайг тамхины гуйлгачин зайл энэ тэр гээд хэл амаар доромжлоод дуудах хүн байвал дуудаад ир гэж хэлэхээр нь би 23 цаг өнгөрч байхад Энх-Учрал, Энхтэмүүлэн нартай хамт дахин Орхонтуулийн гэрийн гадаа ирээд гэр рүү нь ороод Орхонтуулийг дуудсан ба гадаа гарч ирээд Орхонтуултай танай найз чинь яагаад байгаан юм бэ гээд ярилцаад зогсож байтал гэрт нь байсан сахалтай залуу гэрээс хутга бариад орилж гарч ирээд наад хэдийг чинь ална гээд дайраад байсан ба Орхонтуул нөгөө сахалтай залууг барьсан ба маргааш ирээд учраа олчих гэхээр нь би 2 найзтайгаа харьсан...Гадаа гарч ирээд сахалтай залуу чулуу хайгаад байхаар нь би нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон бид 2 барилцаж аваад салсан, тэр залуу машиндаа суугаад ах нь та нарт гай болно гэж хэлээд яваад өгсөн...Би болон манай найзууд тэр залуугийн ямар нэгэн юмыгаваагүй гэх мэдүүлэг/х-ийн 38/,
  • гэрч М.Солонгын:...2020.07.19-ний өглөө 08 цагийн үед улаан коршонкон малгайтай задуу, өндөр буржгар үстэй залуу, ягаан өнгийн цамцтай улаандуу хацартай залуу 3-лаа орж ирээд шууд манай найз залуутай маргалдаад гэрийн гадаа гарцгаасан, би араас нь гарсан Орхоо, Сайханаа, 2 гэртээ үлдсэн. Тэгтэл нөгөө 3 залуу манай нөхрийг харааж доромжлоод байсан тэгтэл П.А та нар өчигдөр эвгүй орж ирэхээр чинь ах нь жоохон эвгүй харьцчихлаа одоо больцгооё гээд бид нар Орхоогийн гэр рүү орсон тэгээд...П.А надаас Ниа\ме'| маркийн гар утсаа аваад урд талын өмдний халаасандаа хийсэн, харин хэтэвч нь арын халаасанд нь байсан тэгээд П.А бид 2 гэрээс нь гарах гэсэн чинь араас нь ягаан цамцтай улаан хацартай залуу П.Аг хөлөөрөө хавираад унагаасан тэгээд гаръя гээд тэр гурван залуу П.Аг гэрийн гадна чирээд аваад гарсан би очоод болиулах гээд та хэд амаараа учраа ол гэж хэлсэн тэгтэл буржгар үстэй залуу П.Агийн баруун хацар руу хэд хэдэн удаа алгадаад авсан...Хажуу айлын 1 эгч гарч ирээд та нар хүн аллаа, больцгоо гээд болиулсан.../хх-ийн 40/...2020.07.19-НИЙ өглөө тухайн 3 залуу ирээд манай найз залуу П.Атэй маргалдаад гарахаар нь би араас нь гарсан тэгтэл Орхоо, Сайнаа хоёр гэрт үлдсэн байсан. Тэгээд би нөхрийгөө гаднаас оруулж ирээд юмаа бэлдээд гаргах гэсэн чинь араас ягаан саарал цамцтай залуу нь манай найз залуу П.Агийн зүүн хөл рүү нь хавираад унагаасан тэгээд П.Атэй барьцалдаад гэрээс чирээд гарсан. Би араас нь гарсан чинь Орхон-Эрдэнэ, сайханаа 2 гэрийн гадаа хараад зогсож байсан. Тэгтэл манай найз залууг буржгар үстэй, залуу П.Агийн хацар руу гараараа алгадаж байсан би сандраад гэр рүү орж гараад яваад байсан, тэр үед гар утас цэнэггүй байсан болохоор цагдаа дуудаж болохгүй байсан. Тэгээд нэг гарахад манай найз залууг 3-лаа чирээд хашааны буланд аваачаад 3-н талаас нь өшиглөөд зодоод байсан тэгэхээр нь би гэр лүү гүйж ороод Сайханаагийн утсаар 102 луу дуудлага өгөх гэсэн боловч хаягийг нь мэдэхгүй байсан болохоор цагдаа дуудаж чадаагүй. Тэгээд буцаад гарахад хажуу айлын эгч орилоод хүн аллаа гээд болиулж байсан. Удалгүй П.А цагдаа дуудаад ирсэн ийм л зүйл болсон. Тухайн үед П.А гар утас, хэтэвчээ дээрэмдүүлсэн гэж хэлээгүй машиндаа суугаад яваад өгсөн, харин цагдаа дагуулж ирсний дараа П.А хэлэхдээ миний хэтэвч гар утсыг халааснаас авчихлаа хэтэвчийг хэн авсныг мэдэхгүй харин гар утсыг коршонкон малгайтай залуу өмдний урд талын халааснаас сугалаад авчихлаа гэж хэлсэн. Би тухайн хэрэг болох үед П.Агөөс тэнд байсан
 

5

 

гурван залуу гар утас хэтэвчийг нь дээрэмдэж авсныг хараагүй...гэх мэдүүлэгт /хх- ийн 42/,

- гэрч Э.О:...2020 оны 07 дугаар сарын 18-ны өглөө 09 цагийн орчим баруун салаанд гэртээ байж байтал манай танил П.А ирсэн юмаа. Тэгээд бид хоёр нэг пиво хувааж уугаад манай гэрт амарцгаасан орой 17 цагийн орчим сэрсэн тэгтэл П.А орой 19-20 цагийн орчим өөрийн найз хүүхэн Солонго гэх хүүхнийг авчирсан тэгээд манай гэрт бид гурав ахин нэг пиво хувааж уугаад сууж байсан чинь 22 цагийн орчим манай эхнэр Сайханжаргал ирсэн тэгээд манай эхнэр тэр хоёртой танилцаад ойр зуурын юм яриад сууж байтал 23 цагийн орчим манай гудамжны дүү нар болох Бат-Оргил, Энх-Учрал, Энхтэмүүлэн нарын хамтаар манай гэрт орж ирсэн тэгтэл Бат-Оргил надаас тамхи байна уу гэж асуусан чинь П.А хажуугаас та нарын тамхийг бэлддэг болсон юмуу бацаанууд минь гээд нөгөө гуравтай маргалдаад байсан. Тухайн үед ямар ч зодоон болоогүй...Маргаашөглөө нь буюу 2020 оны 07 дугаар сарын 19-ны өглөө 08 цагийн орчим би жорлон орчихоод гараад ирсэн чинь Бат-Оргил, Энх-Учрал, Золбаяр нар ирсэн байсан тэгээд тэд нар П.Аг асуугаад байсан тэгээд манай гэрт ороод сууж байтал П.А машинтайгаа ойрхон явчихаад гэрт орж ирээд шууд Бат-Оргил руу чи муу машины дугуй шивчихсэн байна муу пизда гээд дайраад байсан тэгтэл Золбаяр хажуугаас нь П.Аг зүүнхөлний шилбэний хавьцаа нэг удаа хавирсан П.А арай шалан дээр унаагүй тогтсон, тэгээд П.А гадаа гараад алнаа гээд орилоод машинаас юм хайгаад байсан тэгсэн чинь араас нь Бат-Оргил, Золбаяр, Энх-Учрал манай эхнэр Сайханжаргал бид нар гарсан гэрт Солонго үлдсэн тэгээд гадаа гартал Бат-Оргил П.Агийн зүүн нүд рүү нэг удаа цохиод тэр хоёр барьцалдаад авсан Золбаяр, Энх-Учрал нар салгасан өөр зүйл болоогүй. П.А машиндаа суугаад миний аав хурандаа хүн байсан гээд яваад өгсөн...П.А тухайн үед самсунг маркийн товчлууртай нугастай, хар өнгийн утас л байсан, харин Солонгоо нь Ниаше! маркийн дэлгэц нь хагарч гэмтсэн гар утас барьсан байсан. Солонгод тэр гар утас нь тухайн үед байсан, гадаа зодоон болоод П.А цагдаа дуудахаар явахад тэр гар утас Солонгод байсан, харин бор өнгийн хэтэвчний талаар мэдэхгүй байна. Тэгээд тухайн үед Бат-Оргил П.Аг нэг цохиод барьцалдаад авахад Энх-Учрал, Золбаяр хоёр салгасан, харин П.Агийн биеэс ямар нэгэн зүйл аваагүй, П.Агийн биед самсунг маркийн нугастай гар утас нь байсан. Золбаяр, Энх- Учрал, Бат-Оргил нар П.Агөөс юу ч дээрэмдэж аваагүй би эхнэр Сайханжаргалтай хамт хараад зогсож байсан. П.А тухайн үед Золбаяр, Энх-Учрал, Бат-Оргил нарыг миний юмыг дээрэмдсэн гэж хэлээгүй, харин П.А цагдаа дуудна гээд явчихсан байхдаа Солонгоотой утсаар ярихдаа авчирч байна пивоны шилнүүдээ хаячихаарай гэж хэлсэн...Сүүлд 2020.08.04-ны өдөр би Төв аймгийн Жаргалант суманд малын тэжээл тарих ажил хийж байхад миний 89117757 гэсэн угаар руу П.А залгаад сайн уу хөгшөөн юу байна хаана байгаа вэ гэхээр нь хөдөө ажил дээрээ байна гэсэн чинь чи цагдаа дээр очиж мэдүүлэг өгмөөр байна, чи намайг тухайн үед хутга бариагүй атвиорк барьсан гээд хэлчих тэгээд нөгөө бацаануудаас 3,000,000 төгрөг нэхэмжилсэн чи тэгээд мэдүүлэг өгчихвөл би чамд 1,000,000 төгрөгийг нь өгье, миний 2 ядарсан найз гэсэн. Тэгэхээр нь би “за“ л гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 46/,

- гэрч Э.Сайханжаргалын:...Би 2020 оны 07 дугаар сарын 18-ны орой 22 цагийн орчим ажлаа тараад гэртээ харьсан чинь манай гэрт манай нөхөр Орхон- Эрдэнэ, П.А, Солонго гэх хоёр танилтайгаа пиво уугаад сууж байсан. Тэгээд би тэд нартай танилцаад сууж байтал гаднаас манай нөхрийн таньдагдүү нар болох Бат-Оргил нар орж ирсэн тэгээд Бат-Оргил манай нөхрийг тамхи байна уу гэсэн чинь П.А уурлаад та нарын тамхийг бэлддэг юм уу гээд нөгөө гуравтай хэрэлдээд байхаар нь та нар харанхуй шөнө гэр оронд хэрүүл хийлээ

 

6

 

гарцгаа гэсэн...Маргааш өглөө нь 08 цагийн орчим байж байтал манай нөхөртэй хамт гаднаас Бат-Оргил, Золбаяр, Энх-Учрал гурав орж ирээд П.Аг асуугаад байсан тэгтэл түр гадагшаа гарсан байсан П.А орж ирээд миний машины дугуйг чи хагалсан байна гээд Бат-Оргил руу дайраад байсан тэгээд маргалдаж байхад Золбаяр П.Агийн зүүншилбэрүү баруун хөлөөрөө нэг удаа хавирч өшиглөсөн чинь П.А унаагүй тогтсон, тэгээд тэд нар бүгдээрээ маргалдаад гадаа гарцгаасан, би ч нөхөр Орхон-эрдэнийн хамтаар араас нь гарсан гэрт Солонго ганцаараа үлдсэн. Тэгээд гадаа гараад Бат-Оргил П.Агийн зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиж байсан тэгээд тэр хоёр заамдалцаад авахад нь Золбаяр, Энх-Учрал хоёр салгаж байсан тэгсэн чинь П.А машиндаа суугаад манай аав хурандаа хүн гэж хэлээд яваад өгсөн...Яг тэр үеэр баруун талын хашаанаас 50 орчим насны эгч гарч ирээд та нар нэгийгээ аллаа шүү дээ гэсэн, тэгэхэд Бат-Оргил, П.Агийн машины араас чулуу шидэх гэсэн чинь нөгөө эгч хүний үнэтэй цайтай юм хагалчихна боль гэж хэлээд болиулжбайсан...2020.07.19-ний өглөө манай гэрийн гадаа П.Агийн зүүн нүд рүү нь Бат-Оргил нэг удаа л цохисон, тэгээд нөгөө 2 нь салгасан, өөр юу ч болоогүй, тэр 3 П.Агээс дээрэмдэж авсан зүйл байхгүй, би нөхрийнхөө хамтаар хараад зогсож байсан. П.Ад тухайн үед самсунг маркийн нугастай товчлууртай скайтелийн утас байсан, бор өнгийн хэтэвч байсныг мэдэхгүй. Харин Солонгоод Ниаме! маркийн дэлгэц нь хагархай мэдэрдэг дэгэцтэй гар утас байсан....Сүүлд, 2020-08 сарын дундуур П.А миний гар утас руу залгаад би түрүүн Орхон-Эрдэнэтэй ярьсан та 2 цагдаа дээр очоод мэдүүлэг өгөх хэрэг байна, миний найз тухайн үед миний хутга гаргасныг автирик гаргасан гээд хэлчихээрэй би нөгөө 3-н бацаанаас 3,000,000 төгрөг нэхэмжилсэн, 1,000,000 төгрөгийг та 2-тоо өгнө гэж хэлсэн, би юм хэлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 48/,

  • гэрч Л.Дүүдээгийн:...2020 оны 07 дугаар сарын 19-ны өглөөний 08 цагийн орчимд манай хашааны гадаа ертөнцийн зүгээр зүүн талд танихгүй 2 хүн зодолдож байхаар нь би хашааны гадна талд гараад хартал 2 хүн бие биенийгзэ заамдаад бие биенийгээ цохиод байх шиг байхаар нь би салгасан. Зодуулж байсан гэх сахалтай залуу манай гэрийн зүүн айлын гадна талд цагаан өнгийн машиныг жолоодоод яваад өгсөн...Миний харсан 2 залуу зодолдож байсан, тэр залуус намайг харахад бие биенийгээ дээрэмдэж байгаагүй ба дээрмийн шинжтэй үйлдэл болоогүй....гэх мэдүүлэг/хх-58, 60/,
  • Нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл: - хохирогч П.П.Агийн:...Би 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр найз Орхон-Эрдэний гэрт пиво уугаад сууж байсан чинь 20 орчим насны байж болох хоёр залуу гаднаас орж ирээд Орхон- Эрдэнээс тамхи асуусан тэгэхээр нь би хажуугаас нь чиний тамхийг бэлддэг юмуу гэж хэлээд энэ асуудлаас болж муудалцсан, тэгээд маргалдаж байгаад гараад явсан. Тэгээд буцаад нэг их удаагүй гурвуулаа болоод ороод ирсэн, тэгээд гараад ир гээд муудалцаад маргалдаад зодоон бол болоогүй тэд нар өглөө ирнэ гээд яваад өгсөн. Тэгээд маргааш өглөө нь буюу 2020 оны 07 дугаар сарын 19-ны өглөө 08 цагийн орчим л байсан байх Орхон-Эрдэний гэрийн гадаа өчигдөр нь ирсэн улаан коршонкон малгайтай залуу, нэг нь өндөр буржгар үстэй залуу, нэг нь ягаан саарал өнгийн цамцтай бордуу царайтай залуу нар байсан. Би тэр гурван залуугийн улаан коршонкон малгайтай залуугаас яагаад машины дугуй хагалсан юм бэ гэсэн чинь би дугуйг чинь хагалаагүй гээд маргалдсан. Би одоо болъёо явлаа гээд Орхон-Эрдэний гэрт ороод юмаа аваад явах гэсэн чинь нөгөө гурван залуугийн ягаан саарал цамцтай бор царайтай залуу нь намайг хавсарч унагаагаад чирээд аваад гарсан. Тэгээд гадаа гараад би болъёо гэхэд миний үгийг сонсоогүй, машины хажууд байсан чинь улаан коршонкон малгайтай залуу нь миний зүүн нүд рүү цохихоор нь би нүдээ дараад доошоо болсон чинь миний өмдний баруун урд талын халааснаас Ниа\л/е! р- 10 маркийн гар утсыг авсан тэгэхээр нь би цагдаагийн асуудал хэцүү шүү болъё гэж
 

7

 

ахин хэлэхэд тэд нар сонсоогүй, буржгар үстэй залуу намайг зуурсан байсан, тэгээд газар унагаагаад хашааны ёроолд чирч аваачаад өшиглөөд байсан, би толгойгоогоо дараад доошоо хэвтсэн байсан болохоор хэн нь өшиглөөд байсныг мэдээгүй, яг намайг зодож байхад миний өмдний баруун хойд халааснаас нэг хүн хэтэвч сугалж авсан хэн авсаныг нь хараагүй тэгтэл хажуу айлаас нэг эгч гарч ирээд хөөе хүн аллаа болиочээ гэсэн чинь буржгар үстэй залуу намайг чирээд хүний нүднээс далд газар аваачих гэж чирээд байсан айлын эгч салгасан, тэгээд намайг тавингуут нь би машиндаа суугаад өөрийн машинд байсан 90566262 гэсэн дугаартай, нугастай товчлууртай скайтелийн гар утсаар залгаад би хүнд зодуулаад дээрэмдүүлчихлээ гэсэн дуудлага өгсөн...Би эд зүйлээ дээрэмдүүлсэн гэж бодож байгаа, алдсан юмаа авчихвал болно л гэж бодсон...Тухайн өдөр намайг гэрээс буржгар үстэй өндөр залуу чирээд гарахыг гэрт байсан хүмүүс харсан, гадаа машины хажууд улаан коршонкон малгайтай залуу намайг цохиход ямар ч байсан Орхон-Эрдэнэ харсан, өөр хэд хэдэн хүн харсан ч ямар хүн байсныг би анзаараагүй, сүүлд хажуу айлын эгч болиулсан...Хэн өшиглөж дэвсээд байсныгхарж чадаагүй би доошоо хараад хэвтэж байсан.../хх-67-70/,

Яллагдагч Г.Бын :...Гэрээс гараад би П.Агийн зүүн нүд рүү нь гараараа нэг удаа цохьсон тэгтэл П.А цаашаа гүйгээд явсан, би араас нь гүйж очоод П.Аг араас тэвэрч аваад газар унагаасан араас Энх-Учрал, Золбаяр хоёр ирж салгасан. Төд удалгүй хажуу айлын махлаг, настай эгч гарч ирээд хүн амьтан аллаа гэж хэлээд бид нарыг болиулсан. Тэгтэл П.А та нарт ах нь гай болноо гээд машиндаа суугаад яваад өгсөн, тэгээд бид нар Орхон-Эрдэнэ, Сайханаа нараас уучлалт гуйгаад гэр гэрлүүгээ харьсан...Тэнд дээрмийн хэрэг болоогүй...П.Агийн найз бүсгүй Солонго хамгийн сүүлд бүх асуудал дууссны дараа гэрээс заазуур барьж гарч ирэхдээ бид нар руу та нарыг алаад хаячихая гээд дайраад байсан....гэх мэдүүлэг/хх-ийн 68-70/,

  • хохирогч П.П.А, Ш.Золбаяр нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл : Яллагдагч Ш.Золбаярын :...Бид нар сахалтай ахаас юм дээрэмдэж аваагүй. Харин гэрт байхад би нэг удаа хөл рүү нь хавсарсан. Өөр зүйл болоогүй...Гадаа байхад Бат-Оргил П.Атэй зодолдсон, хашааны буланд сахалтай ах доошоо хараад хэвтсэн. Энх-Учрал нь Бат-оргилын араас тэвэрсэн байсан, намайг очиход сахалтай ах жорлонгийн урд зогсоход хажуу айлын настай эгч гарч ирээд больцгоо, яагаад зодолдоод байгаа юм бэ та нар гэж хэлэхэд сахалтай ах би та нарт жинхэнэ гай болж үзүүлнээ гээд машиндаа суугаад яваад өгсөн...Тухайн үед сахалтай ах миний баруун халааснаас гар утас, хэвтэж байхад нь өмдний халааснаас хэтэвчийг авсан гэсэн мөртлөө яагаад тухайн үед бид нарт хэлж яриагүй байж яагаад сүүлд нь ийм зүйл яриад байгаа юм бэ, тэгээд гадаа тийм зүйл болж байхад гэрийн үүдэнд сахалтай ахын найз эмэгтэй одоо наадуулыг чинь алаад хаячихая өчигдөр орой чадаагүй гээд заазуур бариад дайраад байсныг Орхон-Эрдэнэ, Сайханжаргал нар болиулж байсан.../хх-ийн 64-65/,
  • хохирогч П.П.А, Б.Энх-Учрал нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл : хохирогч П.П.А:...Би дээрэмдүүлсэн гэж бодож байгаа /хх-62/,
  • Б.Энх-Учралын яллагдагчаар:....Би 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 22-23 цагийн орчим байсан байх би өөрийн найз Энхтэмүүлэнгийн гэрт байж байсан чинь Бат-Оргил ирээд, намайг дээд айлд хүн дээрэлхээд байна гэхээр нь бид гурав гараад Орхон-Эрдэнийн гэрт очоод гэрийнх нь гаднаас Орхон-Эрдэнэ, П.А нарыг дуудаад П.Агөөс яагаад манай найз Бат-Оргилыг дээрэлхэж, хэл амаар доромжилсон юм бэ гэж асуусан чинь тэгсэн хүнийг яадаг юм бэ олуулаа ирээд яах гэж ирсэн юм бэ гэсэн, гэрээс Орхон-Эрдэний эхнэр, П.Агийн найз эмэгтэй нар гарч ирээд явцгаа зайлцгаа гээд явцгаах гэсэн чинь П.А гэрээс хутга барьж гар ирээд бид нарыг хөөсөн. Тэгээд согтуу хүнтэй болъё өглөө уулзъя гээд явж байтал бид нарыг хөөгөөд байсан ингээд бид нар гэр гэртээ ороод
 

8

 

амарцгаасан. Маргааш өглөө нь Золбаяр, Бат-Оргил бид гурав ажилд явах байсан болохоор бид хоёр Бат-Оргилыг аваад явж байтал унаанаасаа хоцорсон байсан чинь Бат- Оргил, Орхон-Эрдэнийд очиж П.Атэй уулзъя гэхээр нь бид гурав хамт яваад Орхон-Эрдэнэтэй жорлонгийн тэнд таарсан. П.Аг ойрхон гарсан гэсэн, бид нар хэсэг хүлээж байгаад явах гэсэн чинь П.А машинтайгаа ирсэн тэгээд П.А бууж ирээд дүү нар яагаад машины дугуй хагалсан юм бэ ахтайгаа үзэхгээд байгаа юмуу гэсэн. Бид нар Орхон-Эрдэний гэрт орцгоосон чинь П.А ах явах гээд юмаа цуглуулаад байсан. Золбаярыгорон дээр сууж байсан П.А холд гээд түлхээд байсан чинь Золбаяр босч ирээд та яагаад байгаа юм гээд хөл рүү нэг удаа хавирсан, тэгээд тэр хоёрыг би салгаад айлын гэрт маргаад яахав гээд П.А, Бат-Оргил бид гурав түрүүлээд гэрээс гарсан. Тэгээд би П.Аг та манай найзтай хамгийн анх маргалдсан юм чинь уучлалт гуйгаад салчих гэсэн чинь Бат-Оргилтой П.А машины тэнд юм ярьж байгаад хоорондоо зодолдоод унасан, тэгэхээр нь би гүйж очоод Бат-Оргилыг цаашаа түлхээд Амарүвшинг наашаа татсан, тэгтэл хажуу айлаас нэг настай эгч гарч ирээд больцгоо юу гээд маргалдаад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд байж байтал П.Агийн эхнэр нь гэрээс заазуур барьж гарч ирээд одоо наадуулыг чинь жинхэнэ алчихъя гээд байсан тэр үеэр П.А машиндаа суугаад одоо та нарт жинхэнэ гай болноо гэж хэлээд яваад өгсөн...Тухайн үед ямар ч дээрмийн хэрэг болоогүй...Би дараа нь Орхон-Эрдэнээс Ниа\л/е1 р-10 маркийн гар утас П.Ад байсан уу гэж асуусан чинь Орхон-Эрдэнэ хэлэхдээ П.Агийн тийм гар утас байхгүй, жижигхар утастай байсан гэж хэлж байсан...гэх мэдүүлэг/хх- ийн 62-63/,

  • Ш.Золбаярын яллагдагчаар өгсөн:...2020.07.19-ний өглөө 07 цаг өнгөрч байхад Энх-Учралтай худаг дээр уулзаад Бат-Оргилийн гэрт уулзаад бид 3 урагшаа гудамж уруудаад явж байтал Энх-Учрал, Бат-Оргил 2 Орхон-Эрдэнийн гэрт очсон чинь нэг сахалтай нөхөр Бат-Оргилийг дээрэлхээд хутга барьж дайрсан гэж хэлэхээр нь бид 3 Орхон-Эрдэнийн гэрт ороод Орхон-Эрдэнэтэй уулзаад гэрийнх нь гадаа байж байсан чинь нөгөө сахалтай залуу машинтайгаа ирсэн, тэгээд манай 2 найз руу дайраад өчигдөр яагаад машины дугуй хагалаад явчихсан юм бэ гэсэн зүйл яриад байсан тэгээд иймэрхүү маргалдаад бөөнөөрөө Орхон-Эрдэнийн гэрт ороод зүүн талынх нь орон дээр нь очоод сууж байсан чинь сахалтай залуу буюу П.А нь миний хажуугаас цүнх хувцсаа авах гэсэн юм уу миний хажууд 2-3 удаа ирээд намайг цүнхээрээ цохиод байхаар нь яагаад байгаа юм бэ ахаа гэсэн чинь П.А одоо яасан гээд орилоод байхаар нь би босч ирээд баруун хөлөөрөө П.Агийн зүүн хөлийн гутлын ул руу нь хавирсан П.А унаагүй...Бид нар П.Агийн эд зүйлийг дээрэмдэж аваагүй, гадаа байхад Бат-Оргил П.Атэй харилцан цохилцсон...Яг тэр үед Энх-Учрал нь Бат- оргилын араас тэврээд салгаж байсан, П.А толгойгоо дараад хэвтэж байсан, би яваад очтол П.А босоод орилоод байсан чинь хажуу айлын настай эгч гарч ирээд больцгоо гэж байсан, энэ үеэр П.А машиндаа суугаад би та нарт гай болж үзүүлнэ гээд яваад өгсөн...өөр зүйл болоогүй гэх мэдүүлэг /хх- -106/,
  • Б.Энх-Учралын яллагдагчаар:....Бид хэдийн хэн нь ч сахалтай залуу буюу П.Агийн эд зүйлийг дээрэмдэж аваагүй, бид нар тэр залууг бүлэглэж зодоогүй. Харин Бат-Оргилтой л сахалтай залуу харилцан зодолдсон. Гэрт байхад Золбаяр нэг удаа баруун хөлөөрөө зүүн хөлийн шилбэ хэсэг рүү хавирсан өөр зүйл болоогүй, миний зүгээс сахалтай залууг цохиж зодсон зүйл байхгүй...Гэрээс гараад П.А Бат-Оргил 2 машины цаана зодолдоход би очиж Бат-Оргилыг салгаж авсан. Араас Золбаяр миний хажууд ирээд хараад зогсож байсан бас сахалтай залуугийн эхнэр гэрээс заазуур барьж гарч ирсэн чинь Орхон-Эрдэнэ болиулсан. Сахалтай ах цаашаа байцгаа гээд муухай орилоод байсан чинь хажуу айлаас
 

9

 

настай эгч гарч ирээд больцгоо гэж хэлсэн. Сахалтай ах та нар наанаа байж байгаарай, та нарт гай болно оо гээд машиндаа суугаад яваад өгсөн...Бид нар бүлэглэж зодоогүй, эд хөрөнгө дээрэмдээгүй...гэх мэдүүлэг /хх-114/,

- Өсвөр насны Г.Бын яллагдагчаар өгсөн:...2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 22 цагийн орчим би гэрийн ойролцоо байх Орхон-Эрдэний гэрт очсон. Тэгтэл тэдний гэрт Орхон-Эрдэнэ, түүний эхнэр Сайханаа, П.А /сүүлд нэрийг нь мэдсэн гэх/ түүний эхнэр нар байсан ба би Орхон-Эрдэнэтэй юм яриад тамхи асуугаад зогсож байсан чинь П.А намайг чи яасан пээдгэр яриатай бацаан бэ, танайхан ер нь гуйлгачин юм, зээлийнхэн ийм байдаг юмуу гээд хэл амаар доромжлоод, яаж хараад байгаа юм бэ гэж байснаа босч ирээд над руу дайраад байсан чинь Орхон-Эрдэнэ салгасан. П.А ер нь дуудах хүн байвал дуудчих сайхан үзчихъе гээд байсан, тэгэхээр нь би гараад явах гэтэл араас П.А чаддаг юм бол авчраарай гээд орилоод байхлаар нь доошоо гудамж уруудаж гүйгээд найз Энхтэмүүлэнгийн гэрлүү очиход Энхтэмүүлэн, Учрал хоёр байсан тэгэхээр нь хоёр найздаа намайг дээр Орхон-Эрдэний гэрт нь нэг хүн дээрэлхээд байна гээд хоёр найзыгаа дагуулаад Орхон-Эрдэний гэрт очсон, тэгээд очоод гэрийнх нь гаднаас Орхон-Эрдэнийг дуудаад уулзаад зогсож байсан чинь П.А хутга бариад гарч ирээд чаддаг юм бол наашаа хүрээд ир одоо та нарыг ална гээд орилоод байсан чинь Орхон-Эрдэнэ салгаж аваад та нар одоо явчихаа, энэ тэнсэнтэй байгаа гэсэн тэгэхээр нь бид нар явах гэсэн чинь П.А бид нарын араас хөөгөөд гүйгээд байсан. Орхон-Эрдэнэ салгаад аваад үлдсэн, бид нар гудамж уруудаад алхаад явсан. Би хоёр найзыгаа гэрлүү нь хүргэж өгчихөөд буцаад гэрлүүгээ харих замд Орхон-Эрдэний гэрээс бөөн хэрүүл шуугиан болж байгаа чимээ гараад байсан. Тэгээд тэр өдөр гэртээ харьсан. Маргааш өглөө нь Энх-Учрал, Золбаяр бид гурав ажилд явахаар тохирсон байсан болохоор тэр хоёр манай гэрт 08 цагийн орчим ирсэн. Тэгээд бид 3 ажилдаа явах гэтэл ажилд явах унаа нь хаяад явсан гээд бид нар манай гэрт 08 цагийн орчим ирсэн. Тэгээд бид нар буцаад гудамжаар явж байтал гэрийнхээ гадаа байх жорлонгоос Орхон- Эрдэнэ гараад ирэхээр нь очоод уулзаад П.Агийн талаар асуухад машинтайгаа ойрхон гарсан ирэхээр нь уулзахгүй юу даа гэхээр нь гэрлүү нь ортол Сайханаа, П.Агийн эхнэр орон дээр хэвтэж байсан, тэгээд ороод гэрт нь хэсэг байтал гадаа машин ирээд П.А ирэхээр нь бид нар гадаа гартал П.А яагаад байгаа юм бэ, та нар холгоод байгаа юмуу гээд над руу дайраад эхэлсэн, би зүгээр ярилцах гэж ирсэн шүү дээ гэсэн чинь манай хоёр найз Энх- Учрал, Золбаяр хоёр ирээд эхлээд П.А зүгээр бид нартай ярьж эхэлсэн, тэгээд бүгдээрээ гэрлүү ороход Золбаяр гэрийн зүүн талын орон дээр очоод суусан байсан чинь П.А наад орон дээрээс чинь юмаа авмаар байна гээд Золбаярыг холд гээд түлхээд дээрэлхээд байсан чинь Золбаяр босч ирээд ах одоо яажяриад байгаа юм бэ гээд П.Агийн хөл рүү нь баруун хөлөөрөө хавирсан чинь П.А гэрийн баганаас гараараа бариад газар унаагүй. Тэгээд муудалцаад байж байтал П.А гарсан би араас нь Энх-Учралын хамт гарсан тэгээд би цаана П.Атэй учраа олох гээд юм ярьж байсан чинь П.А чи яагаад миний дугуйг хагалсан юм бэ холгоод байгаарай зээлийнхэн холгодог гээд байсан, тэгэхээр нь би П.Агийн зүүн нүд рүү нь гараараар нэгудаа цохисон. Тэгээд зууралдаад П.А газар унасан чинь миний араас Энх-Учрал ирээд намайг салгасан, Золбаяр гэрээс гарч ирж байсан араас нь Сайханаа, Орхон- Эрдэнэ нар гарч иргээд гэрийн үүдэнд байж байсан сүүлд П.Агийн эхнэр гэрээс заазуур барьж гарч ирээд та нар ер нь яах гээд өдөөд байгаа юм та нарыг одоо алаад хаячихъя гээд орилоод байсан тэгэхэд хажуу айлаас нэг настай бүдүүн эгч гарч ирээд больцгоо юу болоод байгаа юм бэ яагаад муудалцаад байгаа юм айл амьтан унтаж амармаар байна гэсэн. Тэгтэл П.А машиндаа суугаад та нарт

 

10

 

жинхэнэ гай болноо гээд яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-98-99/, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

  • шинжээчийн дүгнэлт :”...П.П.Агийн биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, нуруу, баруун зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 74-75/, шинжээчийн мэдүүлэг /хх-ийн 71-72/,
  • “мастер үнэлгээ “ХХК-ны хөрөнгийн үнэлгээний баримт /хх-ийн 84-85/ зэрэг

болно.

 

Шүүгдэгчийе гэм буруутайд тооцох:

Өсвөр насны шүүгдэгч Г.Б нь 2020 оны 07 дугаар сарын 19-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо Зээлийн 14 дүгээр гудамжинд П.А маргалдан, түүнийг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :

  • хохирогч П.П.Агийн...2020.07.19-ны өдөр...найз Орхон-эдэнийн гэрийн гадна машины хажуу талд улаан коршонкон малгайтай залуу миний нүд рүү гараараа нэг удаа цохисон тэгээд намайг газар унагаасан, дэвсэж өшиглөсөн, чирсэн...Тэгтэл хажуу баруун талын хашааны хаалганаас нэг настай эгч гарч ирээд боль та нар хүн аллаа ш дээ гээд болиулсан. Тэгээд салангуутаа би шууд машин руугаа гүйж ороод машинаа асаагаад зугтаасан тухай мэдүүлэг /хх-24-25, 67-70/,
  • гэрч Л.Дүүдээгийн:...2020 оны 07 дугаар сарын 19-ны өглөөний 08 цагийн орчимд 2 хүн зодолдож байсан, хашааны гадна талд гараад хартал 2 хүн бие биенийгээ заамдаад бие биенийгээ цохиод байх шиг байхаар нь би салгасан. Зодуулж байсан гэх сахалтай залуу манай гэрийн зүүн айлын гадна талд цагаан өнгийн машиныг жолоодоод яваад өгсөн....гэх мэдүүлэг/хх-58, 60/,
  • Ш.Золбаярын гэрчээр өгсөн :...Тухайн сахалтай залуутай Бат-оргил гэх манай найз л харилцан цохиж зодолдсон, Энх-Учрал бид 2 тухайн залууг цохиж зодсон зүйл байхгүй, салгасан...гэх мэдүүлэг/х-ийн 34-35/,
  • Б.Энх-Учралын гэрчээр:...Гадаа гарсны дараа цэнхэр өнгийн хаяг хашааны хажууд сахалтай залуу манай найз Бат-Оргилтой харилцан зодолдоод унасан ба бид нар салгасан...гэх мэдүүлэг /хх-33/
  • гэрч Э.0рхон-Эрдэнийн:...2020 оны 07 дугаар сарын 19-ны өглөө 08 цагийн орчим...П.А гадаа гараад алнаа гээд орилоод машинаас юм хайгаад байсан тэгсэн чинь араас нь Бат-Оргил, Золбаяр, Энх-Учрал манай эхнэр Сайханжаргал бид нар гарсан гэрт Солонго үлдсэн тэгээд гадаа гартал Бат-Оргил П.Агийн зүүн нүд рүү нэг удаа цохиод тэр хоёр барьцалдаад авсан, Золбаяр, Энх-Учрал нар салгасан өөр зүйл болоогүй гэх мэдүүлэг /хх-46/
  • гэрч Э.Сайханжаргалын:...гэрээс гараад Бат-Оргил П.Агийн зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиж байсан, тэр хоёр заамдалцаад авахад нь Золбаяр, Энх-Учрал 2 салгаж байсан...Яг тэр үеэр баруун талын хашаанаас 50 орчим насны эгч гарч ирээд та нар нэгийгээ аллаа шүү дээ гэсэн, тэгэхэд Бат-Оргил П.Агийн машины араас чулуу шидэх гэсэн чинь нөгөө эгч хүний юм хагалчихна боль гэж хэлээд болиулж байсан гэх мэдүүлэг /хх-48/,
  • шинжээчийн дүгнэлт :”...П.П.Агийн биед учирсан зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, нуруу, баруун зүүн шилбэнд зулгаралт зэрэг нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн хамаарна /хх-74-75/,
  • шүүгдэгч Г.Бын...Тухайн үед би П.Агийн зүүн нүд рүү нь гараараар нэг удаа цохисон, зууралдаад П.А газар унасан чинь миний араас Энх-Учрал, ирээд намайг салгасан, Золбаяр, Сайханаа, Орхон-Эрдэнэ нар
 

11

 

гарч иргээд гэрийн үүдэнд байж байсан, хажуу айлаас нэг настай бүдүүн эгч гарч ирээд больцгоо юу болоод байгаа юм бэ гэсэн гэх мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /хх-98-99, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.

Иймд өсвөр насны шүүгдэгч Г.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлын баримтгүй байх тул шүүгдэпн нь хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзнэ.

Харин тус эрүүгийн хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн яллах, цагаатгах талын бүхий л нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд шүүгдэгч Г.Б нь “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл, нотлох баримт хангалттай тогтоогдоогүй бөгөөд дээрэмдүүлсэн тухай хохирогчийн мэдүүлэг бодит эх сурвалжгүй, бусад нотлох баримтаар нотлогдоогүй болох нь дараах үндэслэлтэй байна. Үүнд :

  1. Шүүгдэгчийн гэмт санааны агуулга, чиглэл нь анхнаасаа хохирогчийг дээрэмдэх бус харин харилцан зодолдох буюу хэн нь илүү хүч чадалтай болохоо харуулахад чиглэгджээ.

Хэрэгт цугларсан : - гэрч Э.Орхон-Эрдэнийн гэрчээр өгсөн /хх-46/,

  • Э.Сайханжаргалын гэрчээр өгсөн /хх-48/,
  • Г.Бын гэрч, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн /хх-38, 68-69, 98-99, шүүх хуралдааны тэмдэглэл/,
  • Э.Энхтэмүүлэнгийн гэрчээр өгсөн / хх-44/,
  • Ш.Золбаярын гэрч, яллагдагчаар өгсөн /хх-34-35, 64-65, 106/,
  • Б.Энх-Учралын гэрч, яллагдагчаар өгсөн /хх-33, 62-63, 114/ зэрэг нотлох баримтын эх сурвалжаас үзэхэд :

Г.Б нь 2020.07.18-ны өдөр 22-23 цагийн орчим өөрийн танил Орхон- эрдэнийн гэрт орж, улмаар түүнээс тамхи асуухад тэнд байсан П.А нь “та нарын тамхийг бэлддэг болсон юм уу, бацаанууд минь, зээл чинь жижигдэнэ шүү, дуудах хүн байвал дуудаад ир” гэх мэт харилцан маргаан үүсгэхэд Г.Б нь гарч яван 2 найздаа намайг хүн дээрэлхээд байна хэмээн хэлж тэднийг дагуулан дахин тухайн гэрт очиход П.А нь гарч ирж, зэвсэг барин “ална” хэмээн маргалдаж, дайрсан, харин Орхон-Эрдэнэ нь тус үйл явдлыг таслан зогсоож, маргааш ирээд учраа олчих гэж хэлснээр 2020.07.19-ны өдөр Г.Б нь мөн 2 найзын хамт дахин тухайн гэрт очиж улмаар П.Атэй маргалдан, зодолдож улмаар тус үйл явдал бусдын үйлдлээр таслан зогсоогджээ.

  1. Шүүгдэгч Г.Б нь хохирогчийг тийнхүү хүч хэрэглэн зодох явцдаа хохирогчийн эд хөрөнгийг дээрэмдсэн гэж үзэх үндэслэл, нотлох баримт тогтоогдоогүй буюу дээрэмдүүлсэн тухай хохирогчийн мэдүүлэг нь үгүйсгэгдэж няцаагдсан байна.

Хэрэгт цугларсан : - гэрч Л.Дүүдээгийн:...тэр 2 хүн бие биенийгээ заамдаад бие биенийгээ цохиод байх шиг байхаар нь би салгасан, тэр залуус намайг харахад бие биенийгээ дээрэмдэж байгаагүй ба дээрмийн шинжтэй үйлдэл болоогүй....гэх мэдүүлэг /хх-58, 60/,

 

12

 
  • гэрч Э.Орхон-Эрдэнийн гэрчээр өгсөн...Бат-Оргил П.Агийн зүүн нүд рүү нэгудаа цохиод тэр хоёр барьцалдаад авсан, Золбаяр, Энх-Учрал нар салгасан өөр зүйл болоогүй. П.А тухайн үед самсунг маркийн товчлууртай нугастай, хар өнгийн утас л байсан, харин Солонгоо нь Ниа\л/е1 маркийн дэлгэц нь хагарч гэмтсэн гар утас барьсан байсан. Золбаяр, Энх-Учрал, Бат-Оргил нар П.Агөөс юу ч дээрэмдэж аваагүй би эхнэр Сайханжаргалтай хамт хараад зогсож байсан. П.А тухайн үед Золбаяр, Энх-Учрал, Бат-Оргил нарыг миний юмыг дээрэмдсэн гэж хэлээгүй тухай мэдүүлэг /хх-46/,
  • гэрч Э.Сайханжаргалын....Бат-Оргил нэг удаа л цохисон, тэгээд нөгөө 2 нь салгасан, өөр юу ч болоогүй, П.Агээс дээрэмдэж авсан зүйл байхгүй, би нөхрийнхөө хамтаар хараад зогсож байсан. П.Ад тухайн үед самсунг маркийн нугастай товчлууртай скайлтелийн утас байсан, бор өнгийн хэтэвч байсныг мэдэхгүй. Харин Солонгоод Ниа\л/е'| маркийн дэлгэц нь хагархай мэдэрдэг дэгэцтэй гар утас байсан гэх мэдүүлэг /хх-ийн 48/,
  • гэрч М.Солонгын...Тухайн үед П.А гар утас, хэтэвчээ дээрэмдүүлсэн гэж хэлээгүй машиндаа суугаад яваад өгсөн...Би тухайн хэрэг болох үед П.Агээс тэнд байсан 3 залуу гар утас хэтэвчийг нь дээрэмдэж авсныг хараагүй...гэх мэдүүлэг/хх-ийн 42/,
  • Ш.Золбаярын гэрч, яллагдагчаар өгсөн...хохирогчийг дээрэмдсэн зүйл огт байхгүй тухай мэдүүлэг/хх-34-35, 64-65, 106/,
  • Б.Энх-Учралын гэрч, яллагдагчаар өгсөн...хохирогчийг дээрэмдсэн зүйл огт байхгүй...Би дараа нь Орхон-Эрдэнээс Ниа\л/е! р-10 маркийн гар утас П.Ад байсан уу гэж асуусан чинь Орхон-Эрдэнэ хэлэхдээ П.Агийн тийм гар утас байхгүй, жижиг хар утастай байсан гэж хэлж байсан гэх тухай мэдүүлэг /хх-33, 62- 63, 114/,
  • Г.Бын гэрч, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн...хохирогчийг дээрэмдсэн зүйл огт байхгүй тухай мэдүүлэг /хх-38, 68-69, 98-99, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудаар хохирогчийн...тухайн үед эд хөрөнгөө дээрэмдсэн тухай мэдүүлэг үгүйсгэгдэн няцаагдаж байх тул хохирогчийн мэдүүлгийг эх сурвалжгүй, нотолгооны чадваргүй гэж үзнэ.

Дээрэмдүүлсэн тухай хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэж буй дээрх бүхий л нотлох баримтууд нь хууль заасан үндэслэл, журмын зөрчилгүй, харилцан зөрүүгүй, зөрчилгүй байх тул бүхэлд нь үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.

  1. Дээрэмдүүлсэн гэх хохирогчийн мэдүүлэг эх сурвалжгүй, дотоод зөрчилтэй болохыг давхар илэрхийлэх нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагджээ.

Тухайлбал, хохирогч нь дээрэмдүүлсэн гэх Ниа\л/е! маркийн гар утсаа 2020 оны 3 сард Монтелоос авсан гэх эсхүл одоо бодоход Тэди төвийн 2 давхраас авсан гэх мэтээр зөрүүтэйгээр, мөн эд хөрөнгөө дээрэмдүүлсэн гэж бодож байна гэх буюу таамагласан байдлаар, түүнчлэн...намайг газар унагаан эсхүл доошоо болоход эсхүл толгойгоо дараад доош хараад хэвтэж байхад дээрэмдсэн гэх мэтээр зөрүүтэйгээр тус тус мэдүүлсэн /хх-24-28, 62, 67-70/ байх төдийгүй тухайн гар утсыг анх худалдан авсан гэх хүн, баримтыг олж тогтоогоогүй байх тул дээрэмдүүлсэн тухай хохирогчийн мэдүүлэг нь эх сурвалжгүй, дотоод зөрчилтэйд тооцогдохоор байна.

Мөн хохирогчийн...Би машинд илүү байсан апусаП маркийн хар өнгийн товчлууртай нугастай гар утсанд байсан 90566262 дугаараас дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-24-28/-ийг нь :

  • гэрч Л.Дүүдээгийн:...тэр залуус намайг харахад бие биенийгээ дээрэмдэж байгаагүй ба дээрмийн шинжтэй үйлдэл болоогүй....гэх мэдүүлэг/хх-58, 60/,
  • гэрч Э.Орхон-Эрдэнийн өгсөн...П.А тухайн үед самсунг маркийн товчлууртай нугастай, хар өнгийн утас л байсан, харин Солонгоо нь Ниа\л/е! маркийн дэлгэц нь хагарч гэмтсэн гар утас барьсан байсан. П.А тухайн үед Золбаяр,
 

13

 

Энх-Учрал, Бат-Оргил нарыг миний юмыг дээрэмдсэн гэж хэлээгүй тухай мэдүүлэг /хх-46/,

  • гэрч Э.Сайханжаргал...П.Ад тухайн үед самсунг маркийн нугастай товчлууртай скайтелийн утас байсан, бор өнгийн хэтэвч байсныг мэдэхгүй. Харин Солонгоод Ниа\л/е! маркийн дэлгэц нь хагархай мэдэрдэг дэгэцтэй гар утас байсан /хх-ийн 48/,
  • Б.Энх-Учралын яллагдагчаар өгсөн...Би дараа нь Орхон-Эрдэнээс Ниа\ме! р-10 маркийн гар утас П.Ад байсан уу гэж асуусан чинь Орхон-Эрдэнэ хэлэхдээ П.Агийн тийм гар утас байхгүй, жижиг хар утастай байсан гэж хэлж байсан гэх тухай мэдүүлэг /хх-62-63/ зэрэгтэй харьцуулан шалгахад хохирогч нь тухайн үед апусаП маркийн хар өнгийн товчлууртай нугастай гар утсыг биедээ авч явж байсан болохыг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.

Тодруулбал, гэрч Э.Орхон-Эрдэнэ нь хохирогчтой найзын хувьд 2020.07.18- ны өдөр гэртээ уулзсан, харин Э.Сайнжаргал 2020.07.18-ны орой гэртээ ирж, хохирогч түүний эхнэр нартай танилцсан төдийгүй тэд 2020.07.19-ны өдөр хүртэл тухайн гэрт хамт байсан байх тул хохирогчийн гар утсыг тухайн үед өөрийн гэрт харж байснаар буюу эх сурвалжтай мэдүүлсэн гэж үзэх үндэслэлтэйг үгүйсгэх боломжгүй байна.

Түүнчлэн гэрч М.Солонго нь :...2020.07.19-ны өдөр болсон Г.Б, түүний найзууд болон П.А нарын хооронд болсон маргаан, зодоон 2 удаа давтагдсан мэт, мөн тухайн маргаан, зодоон болохын өмнө өөрөөс нь П.А Ниаме! маркийн гар утсаа аваад урд талын өмдний халаасандаа хийсэн, улмаар өөрөө гарч салгасан гэх мэтээр мэдүүлсэн нь /хх-40/ гэрч Э.Орхон-Эрдэнийн гэрчээр өгсөн /хх-46/, Э.Сайханжаргалын гэрчээр өгсөн /хх-48/, Г.Бын гэрч, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн /хх-38, 68-69, 98-99, шүүх хуралдааны тэмдэглэл/, Ш.Золбаярын гэрч, яллагдагчаар өгсөн /хх-34-35, 64-65, 106/, Б.Энх-Учралын гэрч, яллагдагчаар өгсөн /хх-33, 62-63, 114/ зэрэг нотлох баримтын эх сурвалжаар үгүйсгэгдэж няцаагдсан буюу Г.Б, түүний найзууд болон П.А нарын хооронд болсон маргаан, зодоон 2020.07.19-ны өдөр 2 удаа давтагдаагүй, зодоон болохын өмнөхөн П.А гэрт ороод Ниа\л/е1 маркийн гар утсаа найз бүсгүй Солонгоос авч өмдний халаасандаа хийж байсан асуудал болоогүй, тухайн зодоон болоход Э.Орхон-Эрдэнэ, Э.Сайханжаргал нар гэрээс гарсан, харин гэрт М.Солонго үлдсэн, дараа нь гарч ирсэн болох нь тус тус тогтоогдсон байх байгааг тэмдэглэх нь зүйтэй.

  1. Г.Б нь хохирогчийг зодохоор найз нараа дагуулан удаа дараа очин маргаан, зодоон үүсгэсэн, улмаар түүнийг найз бүсгүйнх нь дэргэд хүч хэрэглэж, улмаар гэмтэл учруулсан явдалд хохирогч нь тухайн үедээ өс санан жигшсэн буюу санаа сэтгэхүйн тааламжгүй байдалд орсон байж болзошгүй нөхцөл байдлыг хэргийн бодит байдлыг тогтоох, хохирогчийн зарим мэдүүлгийн эх сурвалжийг шалгах хүрээнд анхаарах шаардлагатай. Тус хэрэгт :
  • Г.Бын яллагдагч, шүүгдэгчээр өгсөн...Тэгтэл П.А та нарт ах нь гай болноо гээд машиндаа суугаад яваад өгсөн /хх-68-70, 98-99, шүүх хуралдааны тэмдэглэл/,
  • Ш.Золбаярын яллагдагчаар өгсөн...сахалтай ах би та нарт жинхэнэ гай болж үзүүлнээ гээд машиндаа суугаад яваад өгсөн.../хх-64-65/,
  • Б.Энх-Учралын яллагдагчаар:...тэр үеэр П.А машиндаа суугаад одоо та нарт жинхэнэ гай болноо, байж байгаарай гэж хэлээд яваад өгсөн...гэх мэдүүлэг/хх-62-63, 114/
  • гэрч Э.Сайханжаргалын...П.А машиндаа суугаад манай аав хурандаа хүн гэж хэлээд яваад өгсөн...Дараа нь Орхон-Эрдэнэтэй ярьсан та 2 цагдаа дээр очоод мэдүүлэг өгөх хэрэг байна, миний найз тухайн үед миний хутга гаргасныг автирик гаргасан гээд хэлчихээрэй, би нөгөө 3-н бацаанаас 3,000,000
 

14

 

төгрөг нэхэмжилсэн, 1,000,000 төгрөгийг та 2-т өгнө гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх- ийн 48/,

- гэрч Э.Орхон-Эрдэнэийн...П.А машиндаа суугаад миний аав хурандаа хүн байсан гээд яваад өгсөн...Дараа нь П.А над руу яриад : чи цагдаа дээр очиж мэдүүлэг өгмөөр байна, чи намайг тухайн үед хутга бариагүй атвиорк барьсан гээд хэлчих тэгээд нөгөө бацаануудаас 3,000,000 төгрөг нэхэмжилсэн чи тэгээд мэдүүлэг өгчихвөл би чамд 1,000,000 төгрөгийг нь өгье, миний ядарсан найз гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 46/ тус тус цугларсан байна.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн судалж /хх-164/, дүгнэн хэлснээр хохирогч нь өмнө нь хэд хэдэн гэмт хэрэгт шийтгэгдсэн байдал нь хохирогч өс санасан, эх сурвалжгүй буюу бодит бус мэдүүлэг өгөхөд нөлөөлсөн гэж таамаглах боломжгүйг тэмдэглэж байна.

  1. Тус хэргийн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хохирогч нь 2 ширхэг гар утастай байсан уу эсхүл 2 ширхэг сим ордог 1 ширхэг гар утастай байсан уу гэх асуудал бодитой тогтоогдоогүй байх тул таамаглах бодит боломжгүй нөхцөл байдал үүссэн байх төдийгүй Г.Б найз нарын хамт дээрэмдүүлсэн гэх эд зүйлийн үнэ 320.000 төгрөг төлсөн гэх нь тус гэмт хэргийг тэд үйлдсэн гэж үзэх үндэслэл, баримт болохооргүй байгааг дурдах нь зүйтэй.

Шүүх яллах, цагаатгах талын нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд гэмт хэрэг болсон үйл явдалд холбогдох дээрх нөхцөл байдлууд тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3, 9 дахь хэсэгт зааснаар “дээрэмдүүлсэн” гэх хохирогчийн мэдүүлэг бодит эх сурвалжгүй буюу нотолгооны чадваргүй бөгөөд дээрэмдэх гэмт хэргийн шинж бүрэн тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр шүүгдэгч Г.Бд холбогдох дээрэмдэх хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэгэнт хэрэгсэхгүй болгох дээр дурдсан үндэслэл тогтоогдож байх тул тус хэргийг прокурорт буцаах шаардлагагүй бөгөөд харин шүүгдэгч Г.Бд холбогдох дээрэмдэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хохирогч, түүний найз нарын бусад руу зэвсэг, зэвсгийн чанартай зүйл барин дайрсан үйлдэл, Ш.Золбаярын “хохирогчийг бусдын гэрт хавсарч хүч хэрэглэн халдсан үйлдэл” болон Г.Б зарим найз нарынхаа хамт “танхайрах зөрчил" үйлдсэн эсэхээр мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг үгүйсгэхгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах үйлдэлд хохирогчийн “чиний тамхийг бид нар бэлддэг юм уу, бацаан минь, чадах бол найз нараа дагуулаад ир” гэх мэтээр зүй бус харьцсан үйлдэл нөлөөлсөн байгааг үгүйсгэх боломжгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Б нь нь өсвөр насны буюу насанд хүрээгүй, ерөнхий боловсролын 9 дүгээр анги төгссөн, авто угаалгын газарт ажиллаж байсан, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, тус гэмт хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүний ар гэрийн амьдрал бусад хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдсан /хх-12-13, 116-118, 120, 123-131, шүүх хуралдааны тэмдэглэл/ байна.

Тус өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1,8.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

 

15

 

зааснаар Г.Бд 125 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Өсвөр насны шүүгдэгчид торгох ял оногдуулахгүй, мөн түүний үйлдсэн гэмт хэрэг нь хорих ялын дээд хэмжээг 3 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон хорих ял оногдуулахаар заасан байх шаардлагыг хангаагүй байх тул ялаас чөлөөлөх, торгох ял оногдуулах тухай талуудын саналыг хүлээн авах боломжгүй болно.

Өсвөр насны шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй байна.

Эрүүгийн хэрэгхянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 1,34.19 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1,

  1. дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1
    дэх хэсгийн 1.1 .-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Бд холбогдох Эрүүгийн
    хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг
    хэрэгсэхгүй болгосугай.
  2. Өсвөр насны шүүгдэгч Г.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол
    санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм
    буруутайд тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2-т заасныгжурамлан
    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр
    насны шүүгдэгч Г.Быг 125 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх
    ялаар шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар
    125 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыгбиелүүлэхгүй зайлсхийвэл
    ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг өсвөр насны
    шүүгдэгчид мэдэгдсүгэй.
  5. Өсвөр насны шүүгдэгч Г.Бд 125 цагийн хугацаагаар нийтэд тустай
    ажил хийлгэх ял оногдуулсан тус шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд Эрүүгийн
    хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1-д заасан шаардлагыг хангахыг
    шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, хяналт тавих прокурор нарт даалгасугай.
  6. Өсвөр насны шүүгдэгч нь бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй,
    цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүй болохыг
    тус тус дурдсугай.
  7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш
    эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж
    заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай
  9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн
    тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол

өсвөр насны шүүгдэгч Г.Бд урьд авсан хувийн баталпаа-^гаргах таслан

сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГ'


ГАНБААТА