Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 353

 

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 24 өдөр

   Дугаар 101/ШШ2018/003*******3

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС        

 

 

     Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

     Нэхэмжлэгч: ........... тоотод оршин суух, Х.Нгийн /РД: ........../ нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: ......................худалдааны төв, “М” ХХК-д /РД: ........../ холбогдох

3.900.01******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралда*******: Нэхэмжлэгч Б.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Орших, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Мягмарнаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралда******* гаргасан тайлбартаа:

Х.Н миний бие “М” ХХК-тай 2011-2012 оны хооронд байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний 2.1-д заасан хугаца******* орон сууц худалдан авсан төлбөрөө бүрэн гүйцэд бэлнээр нь төлсөн. Гэтэл “М” ХХК нь орон сууцыг улсын комисс хүлээн авсан үеэс хойш гэнэт орон сууц захиалан бариулах гэрээнд тусгагдаагүй буюу байрны нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмж төлөх, эс төлвөөс үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй гэсэн шаардлага бүхий мэдэгдэх хуудсыг 2014 оны 4 дүгээр сард надад гардуулсан.

Энэхүү шаардлагын дагуу Х.Н миний бие 2.0*******8.210 төгрөгийг 3 хувааж “М” ХХК-ийн захирал М.Золбоотын Голомт банк дахь ******* тоот данс******* тушаасан. “М” ХХК нь 2010 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдэн гэрчилгээ авсан байх ба тус компанитай байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээнд заагдсан үнийн дүнд  нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн гэдгийг мэдээгүй.

Барилгын тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.*******-д “Ашиглалт******* хүлээлгэн өгөөгүй барилга байгууламжийг барилгын ажлын явцад шаардагдах цахилгаан, дулаан, халуун, хүйтэн усаар түр хангах бөгөөд байнгын ашиглалт******* хүлээн аваагүй барилга байгууламжийг цахилгаан, холбоо, дулаан, халуун, хүйтэн усаар хангахыг хориглоно”, 19 дүгээр зүйлийн 19.2-т “Байрны ашиглалтын зардлын тухайд Барилгын тухай хуулийн 1******* дугаар зүйлийн барьж дуусаагүй, дууссан боловч ашиглалт******* хүлээн аваагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно” гэж тус тус заасан байдаг.

Барилгын тухай хуулийн дээрх зүйл заалтыг хариуцагч “М” ХХК нь зөрчиж барилгыг улсын комисс хүлээн авахаас өмнө “удахгүй улсын комисс хүлээн авна” гэж оршин суугчдыг хууран байр******* нь оруулж тэднээс ашиглалтын зардал дээр алданги тооцож улмаар гэрээг цуцлахаар дарамталж байсан тул миний бие бусад оршин суугчдын адил байраа худалдан авсан.

Миний бие 2012 оны 2 дугаар сард байр*******аа орж иргэний үүргээ биелүүлэн байрны ашиглалтын зардлыг цаг хугаца******* нь төлсөөр ирсэн. Иймд Барилгын тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.*******, 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг тус тус үндэслэн байрыг улсын комисс хүлээн авсан өдөр хүртэл буюу 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугаца******* байрны ашиглалтын зардалд төлсөн мөнгийг буюу 1.841.80******* төгрөгийг нэхэмжилсэн.

Иймд хариуцагч “М” ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 2.0*******8.210 төгрөг, 2012 оны 2 дугаар сараас 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугаца******* байрны ашиглалтын зардалд төлсөн 1.841.80******* төгрөг, нийт 3.900.01******* төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

     Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Орших шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралда******* гаргасан тайлбартаа:

     Х.Н нь 2011 онд “М” ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж 2012 оны 1 дүгээр сард Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* хотхоны ******* байрны ******* тоот орон сууцыг ашиглалт******* хүлээн авч орсон.

     Орон сууц захиалан бариулах гэрээний 2 дугаар зүйлийн 2.*******, 2.7-д заасны дагуу Х.Н нь нэмэгдсэн өртгийн албан татвар 2.0*******8.210 төгрөгийг төлсөн тул тус компани уг мөнгийг улсын төсөвт тушаасан.

      Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу “М” ХХК 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр санхүүгийн тайлангаа шинэчлэн ил болгож татвар төлсөн тул Х.Н нь нэмэгдсэн өртгийн албан татвар 2.0*******8.210 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй.

   2012 оны 1 дүгээр сард Улаанбаатар хотод шинэ барилга ашиглалт******* хүлээн авах улсын комисс түр хугаца******* ажиллахгүй байсан.

   Иймээс “М” ХХК ******* байрыг ашиглалт******* хүлээн авах комисс ажиллуулахаар 2012 оны 9 дүгээр сарын *******-ны өдөр 26 тоот албан бичгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт, 2013 оны 3 дугаар сарын 4-ний өдөр 04/2013 тоот албан бичгийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт Дэд бүтцийн хяналтын алб******* гаргаж байсан боловч улсын комисс 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдөр ******* байрыг хүлээн авч 2014/8127 тоот акт үйлдсэн.

      “М” ХХК 2012 оны 1 дүгээр сараас 2014 оны 2 дугаар сар хүртэл 2 жилийн хугаца******* ******* байрын оршин суугчдын ус, дулаан, цахилгаан, ашиглалтын зардлыг Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар Цахилгаан түгээх станц ХХК, Багануур Илч ХХК-д төлж ирсэн тул ашиглалтын зардал 1.841.80******* төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                                          

ҮНДЭСЛЭХ нь:

 

    Нэхэмжлэгч Х.Н нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 2.0*******8.210 төгрөг, 2012 оны 2 дугаар сараас 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугаца******* байрны ашиглалтын зардалд төлсөн 1.841.80******* төгрөг, нийт 3.900.01******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Иргэн Л.Х******* /охин Х*******ын Н/ нь “М” ХХК-тай 2011 оны 11 дүгээр сард “орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулж Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, “******* ******* хотхон” орон сууцны цогцолборын 6*******б байрны ******* тоотын 36.36 м.кв талбайтай, 2 өрөө байрыг 1 м.кв талбайг нь 810.000 төгрөгөөр, нийт 29.403.000 төгрөгийг төлөхөөр, гүйцэтгэгч болох “М” ХХК нь барилгыг батлагдсан зураг төсөл, ст*******арт, техникийн нөхцөл, нормын дагуу барьж хүлээлгэн өгөхөөр тохирсон талаар талууд хэн аль нь маргахгүй байна.

 

            Уг гэрээг талууд 2012 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр дүгнэн, гүйцэтгэгч буюу хариуцагч “М” ХХК нь гэрээний зүйл болох ******* тоот орон сууцыг Л.Х*******, Х.Н нарт хүлээлгэн өгсөн талаар талууд мөн маргаагүй болно.

 

  Гүйцэтгэгч “М” ХХК 2014 оны 4 дүгээр сард нэмэгдсэн өртгийн албан татварт 2.0*******8.210 төгрөг төл хэмээн шаардсаны дагуу Л.Х*******, Х.Н нь нар “М” ХХК-ийн захирал М.Золбоотын Голомт банк дахь ******* тоот данс******* нэмэгдсэн өртгийн албан татварт хэмээн уг мөнгийг 3 хувааж буюу *******30.210 төгрөг, 1.*******00.000 төгрөг, 28.000 төгрөг, нийт 2.0*******8.210 төгрөг төлсөн нь төлбөр төлсөн баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

            /ХХ-ийн 31 дүгээр тал/

 

 Дээрхи 2.0*******8.210 төгрөгийг төлмөгц гүйцэтгэгч “М” ХХК нь орон сууцыг захиалагч нар төлбөрөө төлсөн тул улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгох хүсэлтийг бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн бөгөөд 201******* оны 3 дугаар сарын 2*******-ны өдөр Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, “******* *******” хотхон, ******* гудамж 6*******б байр, ******* тоотын 36.3 м.кв талбайтай орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн Y-2204072*******99 дугаарт бүртгэж, Лхамсүрэнгийн Х*******, Х*******ын Н нарт 00040*******4************** тоот өмчлөх эрхийн гэрчилгээ олгожээ.

Л.Х******* /РД: / нь 201******* оны 7 дугаар сарын 29-ний өдөр нас барсан байх ба түүний охин Х.Нд 20******* оны ******* дугаар сарын 27-ны өдөр 43 дугаар бүхий өвлөх эрхийн гэрчилгээ олгосноор Х.Н 20******* оны ******* дугаар сарын 29-ний өдөр дээрхи орон сууцны өмчлөгчөөр бүртгэгджээ.

/ХХ-ийн 183-203, 30 дугаар тал/

 

Гүйцэтгэгч буюу хариуцагч “М” ХХК нь захиалагчтай байгуулсан гэрээний 2.*******, 2.7-д заасны дагуу тус компанийн Голомт банк дахь 1601003481 тоот данс руу төлбөрөө төлсөн нөхцөлд нэмэгдсэн өртгийн албан татварын 10 хувийг гэрээний үнийн дүн дээр нэмж төлөх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Хариуцагч “М” ХХК нь 2010 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэн 19196 тоот гэрчилгээ авсан нь Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн тодорхойлолтоор тогтоогдсон тул татвар төлөгчийн гэрчилгээ шаардлагагүй гэж үзлээ.

/ХХ-ийн 128 дугаар тал/

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол нэмэгдсэн өртгийн албан татварыг импортолсон болон үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний албан татвар тооцох үнэлгээний 10 хувиар ногдуулна”, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т “Татвар төлөгч нь татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугаца******* төлөх үүрэг” гэж заажээ.

Дээрхээс үзэхэд хариуцагч “М” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгч нь татварт хэмээн төлсөн мөнгөө хариуцагч байгууллагаас буцаан шаардах эрхтэй байна.

Хариуцагч “М” ХХК-ийн нэхэмжлэгч талтай байгуулсан хэргийн 121-123, 164-166, 189-192 дугаар тал дахь орон сууц захиалгаар бариулах гэрээнүүдэд татвартай холбоотой заалт тусгасан хэдий ч хуульд зааснаар нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх нь хариуцагч “М” ХХК-ийн үүрэг болно.

 

Хариуцагч “М” ХХК нь орон сууцыг нэхэмжлэгч талд 2012 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээлгэн өгч нэхэмжлэгч нь 2012 оны 2 дугаар сараас орон сууц*******аа амьдарсан бөгөөд орон сууцыг улсын комисс 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 2014/127 тоот актаар хүлээн авсан нь талуудын тайлбар болон актаар тогтоогдлоо.

Нэхэмжлэгч нь 2012 оны 2 дугаар сараас орон сууцыг байнгын ашиглалт******* оруулах комисс хүлээж авах өдөр хүртэл хугацааны орон сууцны ашиглалтын зардалд 1.841.80******* төгрөг нэхэмжилсэн ба тэрээр дээрхи хугаца******* орон сууцыг өөрийн эзэмшил, ашиглалт******* байлгаж байсан тул уг хугацааны ашиглалтын зардлаа өөрөө хариуцан төлөх үүрэгтэй, мөн нэхэмжлэгч нь ашиглалтын зардлуудыг иргэнээр бус аж ахуйн нэгжийн төлөх тарифаар тооцон төлүүлж байсан гэх боловч энэ нь баримтаар нотлогдоогүй болно.

  Иймд хариуцагч “М” ХХК-иас 2.0*******8.210 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.841.80******* төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.1, 11*******.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон             

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч “М” ХХК-иас 2.0*******8.210 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.841.80******* төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77.3*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-иас 47.881 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралда******* оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.САРАНГҮН