Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 516

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2018/00516

Улаанбаатар хот

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС        

 

 

     Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ................................ /РД: ............../ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .......................... тоотод оршин суух, Д.От /РД: :::::::::::/ холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 1.828.244 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “С” банк бус санхүүгийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цолмон,

Хариуцагч Д.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Мягмарнаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “С” банк бус санхүүгийн байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цолмон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Д.О нь 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр манай байгууллагатай ЗГ1201140817 тоот цалин барьцаалсан зээлийн гэрээ байгуулж 900.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, зээлийн хүү эхний 6 сард сарын хүү 3.1 хувь, дараагийн 5 сард сарын хүү 4.1 хувь, сүүлийн 1 сард хүү 8.5 хувь байх нөхцөлтэй зээлсэн.

Хариуцагч Д.О 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 120.000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 52.000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 190.000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 60.000 төгрөг,  2014 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 55.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 42.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 50.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 43.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр 45.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 35.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 40.000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 30.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 50.000 төгрөг, нийт 812.000 төгрөг төлсөн.

Үүнээс үндсэн зээлд 491.072,38 төгрөг, үндсэн хүүнд 270.927,62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 50.000 төгрөгт тус тус тооцсон.

Хариуцагч Д.О нь хамгийн сүүлд буюу 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 50.000 төгрөг төлсөн ба үүнээс хойш хугацаанд зээлийн гэрээний төлбөр огт төлөөгүй.

Хариуцагч Д.Оээс 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 408.928 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 1.226.468 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлд 192.848 төгрөг, нийт 1.828.244 төгрөг нэхэмжилж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа 628.244 төгрөгөөр багасгаж хариуцагч Д.Оээс 1.200.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Д.О шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.О миний бие “С” банк бус санхүүгийн байгууллагатай 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр цалин барьцаалсан зээлийн гэрээ байгуулан 900.000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлсэн.

Би 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 120.000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 52.000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 190.000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 60.000 төгрөг,  2014 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 55.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 42.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 50.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 43.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр 45.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 35.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 40.000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 30.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 50.000 төгрөг, нийт 812.000 төгрөг төлсөн. Миний төлсөн мөнгүүд зөв тусгагдсан байна.

Би хамгийн сүүлд 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр төлбөр төлсөн бөгөөд үүнээс хойш эдний байгууллага надтай холбогдоогүй. Миний хувьд мөнгөө төлөөд дууссан гэж үзэж байна.

Одоо мөнгө төлөх боломж байхгүй. Зээл өгөх нэрийн дор намайг хохироох гэж байгаад маш их гомдолтой байна. Ардчилсан нийгэмд шударга шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлттэй байна гэв.

 

 

            Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                                                      

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “С” банк бус санхүүгийн байгууллага нь хариуцагч Д.От холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 1.828.244 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

/Үндсэн зээл 408.928 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар хүү 1.226.468 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 192.848 төгрөг, нийт 1.828.244 төгрөг/

 

Шүүхийн хэлэлцүүлэгийн явцад нэхэмжлэгч “С” банк бус санхүүгийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цолмон нэхэмжлэлийн шаардлагаа 628.244 төгрөгөөр багасган 1.200.000 төгрөгийг хариуцагч Д.Оээс нэхэмжилсэн болно.

 

            Хариуцагч Д.О нь “С” банк бус санхүүгийн байгууллагатай 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ1201140817 дугаар бүхий цалин барьцаалсан зээлийн гэрээг байгуулж 900.000 төгрөгийг эхний 6 сард сарын 3.1 хувийн хүүтэй, дараагийн 5 сард сарын 4.1 хувийн хүүтэй, сүүлийн 1 сард 8.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэн, цалингаа барьцаалсан нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, мөнгө хүлээн авсан баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.

/ХХ-ийн 3-10, 30-36 дугаар тал/ 

 

            Хариуцагч Д.О 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 120.000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 52.000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 190.000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 60.000 төгрөг,  2014 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 55.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 42.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 50.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 43.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр 45.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 35.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 40.000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 30.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 50.000 төгрөг, нийт 812.000 төгрөг төлсөн нь талуудын тайлбар болон зээл төлөлтийн хүснэгт, мөнгө төлсөн баримтаар тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй болохыг дурьдлаа.

            /ХХ-ийн 5-6, 34-36 дугаар тал/

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан бөгөөд хариуцагч Д.О зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 50.000 төгрөг төлснөөс үзэхэд нэхэмжлэгчийн дээрх зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой  шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэхээр байна.

 

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй“,

мөн хуулийн  452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно…..“,

453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй“ гэж заажээ.

Зээлийн гэрээгээр мөнгө зээлж авсан этгээд түүнийг тогтоосон хугацаанд буцаан өгөх гол нөхцөл нь зээл авсан этгээдийн эд хөрөнгийн байдал буюу төлбөрийн чадвартай байх явдал ба зээлийн гэрээгээр зээл олгосны дараа зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтох нь зээлийг нэн даруй буцаан шаардах үндэслэл болно.

Өөрөөр хэлбэл зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтсоноос зээлийн гэрээний хугацаа дуусахад төлбөрийг бүтэн төлөх боломжгүй болох нь тодорхой болсон тохиолдолд зээлдүүлэгч өөрт учирч болзошгүй хохирлын хэмжээг багасгах зорилгоор зээлийг төлөхийг шаардах эрхтэй байдаг.

Зээлийн гэрээний хугацаанд болон 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр буюу зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгч Д.О зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсоор байхад зээлдүүлэгч байгууллага шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Зээлдэгч зээлийг төлөх чадваргүй болсон нөхцөл байдал бий болсоор байхад зээлдүүлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байдлыг үндэслэн хариуцагч Д.Оээс үндсэн зээл 408.928 төгрөг, зээлийн гэрээний хугацааны буюу 2015 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацааны хүү 283.746,83 төгрөг, нийт 692.674,83 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С” банк бус санхүүгийн байгууллагад олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч “С” банк бус санхүүгийн байгууллага нь шүүхийн хэлэлцүүлэгийн явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган хариуцагч Д.Оээс 1.200.000 төгрөг нэхэмжилсэн тул хариуцагч Д.Оээс 692.674,83 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 507.325 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон

 

                        ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг баримтлан хариуцагч Д.Оээс 692.674,83 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С” банк бус санхүүгийн байгууллагад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 507.325 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44.202 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оээс 21.174 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С” банк бус санхүүгийн байгууллагад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.САРАНГҮН