Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2018/ШЦТ/509

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

            нарийн бичгийн дарга Б.Баттулга,

            улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.А, түүний өмгөөлөгч П.Дүгэрээ,

            шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б овогт Х-ийн Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803002100182 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн байцаалт

  Монгол улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, Багахангай дүүргийн биеийн тамир спортын хороонд багш дасгалжуулагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Багахангай дүүрэг ... дүгээр хороо, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Х-ийн Б- /РД:.../

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Шүүгдэгч Х.Б нь 2018 оны 03 дугаар сарын 07-ноос 2018 оны 03 дугаар сарын 08-нд шилжих шөнийн 02 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, “...” дэлгүүрийн баруун талын замд Б овогтой М-ийн эзэмшлийн Тоуоta Рrius маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: б/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) мөн дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Баатаржав овогтой М-ийн жолоодож явсан Нуundai Verna маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, тээврийн хэрэгслийн эвдрэл шууд 1.923.000 төгрөгийн нийт 2.258.000 төгрөгийг хохирол учруулан, зорчигч А.М-ын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                   ТОДОРХОЙЛОХ  НЬ:

 

Шүүгдэгч Х.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, мөрдөгчид өгсөн байгаа” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "...амь хохирогч миний төрсөн хүү юм. Оршуулгын зардалд нийт 6,685,130 төгрөг нэхэмжилж, баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. Шүүгдэгчээс 3.200,000 төлсөн байгаа, одоо үлдэгдэл мөнгөө нэхэмжилнэ, бас амь хохирогч бага насны хүүхэдтэй байсан тул тэжээгчээ алдсаны тэтгэврийг баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө" гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-10х/

2. Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-20х/

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №665 дүгнэлтэд: “...Талийгаач А.М-ын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурьдагдсан гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүссэн байх боломжтой. Талийгаач нь архаг хууч өвчингүй байна. Талийгаач А.М- нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай зүрх судас, амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ. Талийгаач нь АВО системээр О аВ (I) бүлгийн цустай байжээ...” гэжээ.

 

            4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн шөнийн 03 цагийн үед намайг амарч байхад талийгаачийн багын найз Б.М-э над руу утасдаж бид хэд Баянхошуунд миний машинтай явж байгаад осолд орчихлоо талийгаач А.М-ын бие их муу гэмтлийн эмнэлэг дээр ухаагүй байна гэж хэлэхээр манай ээж Ш.И гэмтлийн эмнэлэг явсан. Харин би маргааш нь гэмтлийн эмнэлэг дээр очиход манай хүүхэд ухаан ороогүй байж байгаад 2018 оны 03 дугаар сарын 09-ний орой 20 цаг 30 минутын үед нас барсан. ...2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн үдээс хойш талийгаачийг гэртээ байхад нь найз Б.М-э утасдаж машин засна гэж хэлээд гараад явсан. Тэгээд тэр өдрийнхөө шөнө Баянхошууд Б.М-ийн машинтай явж байгаад өөр нэг машинтай мөргөлдөж осолд орсон байсан. Б.М-э манай талийгаачтай бүр багын найз нь байгаа юм....Манай талийгаач урьд ямар нэгэн осол аваарт орж байгаагүй ямар нэгэн архач хууч өвчин байхгүй цоо эрүүл хүүхэд байсан. Хувийн машинаар таксинд явдаг ажил хийдэг байсан. ...Энэ хэргийн үнэн, зөв, шудрага шийдэж өгч, буруутай этгээдийг олж өгч хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна. Би хайрт хүүхдээ зуурдаар алдсанд маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 32-33х/

 

               5. Иргэний хариуцагч Б.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний өөрийн эзэмшлийн машин байгаа юм. Би энэ машиныг 2017 оны 10 дугаар сард төрсөн ах Үүрцайхаас анх хүнээс худалдаж авсан байгаа юм. Энэ ослоос болж миний машины баруун тал эвдэрсэн. Б надад анх хэлэхдээ би ойрхон 2 дугаар хороо орчхоод ирье гэхээр нь би машинаа түр өгч явуулсан юм. Тэгтэл миний машиныг Б Улаанбаатар хот руу унаад явсан байсан. Би Б-ыг жолооны эрхийн үнэмлэхтэй л гэж санаж явсан юм. Хэрвээ жолооны үнэмлэхгүй гэдгийг мэдсэн бол юу гэж машинаа түүнд өгөх вэ дээ. Би иргэний хариуцагчийн үүргийг мэдэж байгаа. Миний машиныг жолоодож явж осол хийснээрээ Б л тэр хүний хохирлыг төлж барагдуулах ёстой гэж би үзэж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67х/

 

               6. Иргэний нэхэмжлэгч Б.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хувьд машинаа хурдан засуулж авах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74-75х/

 

               7. Гэрч Б.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 07-08-нд шилжих шөнийн 02 цаг 10 минутын үед би найз М-ийн эзэмшлийн Хюьндай-Верна маркийн ... улсын дугаартай автомашинтай Толгойтын Их Нарангаас Эх нялхсын эмнэлэг орохоор явж байсан. Машиныг манай найз Мөнх- Эрдэнэ барьж явсан, би хойд талын суудал дээр талийгаач Мын хамт сууж явсан. Жолоочийн хажуу талын суудал дээр манай найз Энхбат сууж явсан. Тэгээд манай машин Хилчин хотхоны хойд талын "..." дэлгүүрийн баруун талын төв замаар урдаасаа хойшоо чигтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байх үед эсрэг эгнээнд зогсож байсан суудлын машин гэнэт зүүн гар тийш огцом эргэнгүүт нь манай машин тоормосоо гишгээд тэр машины баруун урд хэсэг рүү нь мөргөж зогссон...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 82-83х/

 

                  8. Гэрч Б.Энхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 07-08-нд шилжих шөнийн 02 цаг 10 минутын үед би найз М-ийн эзэмшлийн Хюьндай Верна маркийн ... улсын дугаартай автомашинтай Толгойтын Их Нарангаас Эх нялхсын эмнэлэг орохоор явж байсан. Машиныг манай найз М-э барьж явсан харин би жолоочийн хажуу суудал дээр сууж явсан. Машины хойд талын суудал дээр манай найз У талийгаач Мын хамт сууж явсан. Тэгээд манай машин Хилчин хотхоны хойд талын "...” дэлгүүрийн баруун талын төв замаар урдаасаа зүүн хойшоо чигтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байгаад замын дугуйрсан эргэлт хэсгээр явж байх үед гэнэт манай машины урдуур цагаан өнгийн Тоёота Приус маркийн машин зүүн гар тийш огцом эргээд орж ирэнгүүт нь манай машин тоормосоо гишгээд тэр машины баруун урд хэсэг рүү нь мөргөж зогссон. Тэгэнгүүт машин жолоодож байсан М-э машинаасаа хамгийн түрүүнд гарсан дараад нь У машинаасаа гарч байгаа харагдсан Уын араас би машинаас гарсан. Машинаасаа гарсны дараа бид хэд өөрсдийнхөө машиныг хартал манай машины урд тал их хэмжээний эвдэрсэн байдалтай харагдаж байсан, Тэгтэл арын суудал дээр сууж явсан манай найз талийгаач М машинаас гарч ирэхгүй болохоор нь бид хэд очиж хартал талийгаач арын суудал дээр ухаан алдсан байдалтай амнаас нь шингэн зүйл гарчихсан бөөлжсөн байдалтай хэвтэж байсан. Тэгэнгүүт нь бид нар түргэн, цагдаад дуудлага өгсөн. Эхэлж замын цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүн ирж хэмжилт хийсэн, дараад нь бараг цаг шахмын дараа түргэний машин ирж талийгаачийг гэмтлийн эмнэлэг авч явсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 85-86 х/

 

                  9. Гэрч Б.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 07-08-нд шилжих шөнийн 02 цаг 10 минутын үед би өөрийнхөө эзэмшлийн Хюьндай-Верна маркийн ... улсын дугаартай автомашинаа жолоодоод Толгойтын Их Нарангаас найз Энхбат, У, талийгаач нарын хамт Эх нялхасын эмнэлэг орохоор явж байсан. Тэгээд Хилчин хотхоны хойд талын "...” дэлгүүрийн баруун талын төв замаар урдаасаа хойшоо чигтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр 50-60 км/цаг-ийн хурдтай явж байх үед замын баруун гар талдаа огцом эргэлттэй болохоор нь би замын 2 дугаар эгнээ рүү шилжиж орох мөчид эсрэг эгнээнд зогсож байсан суудлын машин гэнэт зүүн гар тийш огцом эргэнгүүт нь би тоормозоо гишгээд тэр машины баруун урд хэсэг рүү нь мөргөж зогссон. Тэгэнгүүт би машинаасаа хамгийн түрүүнд гараад өөрийнхөө машиныг хартал миний машины урд тал их хэмжээний эвдэрсэн байдалтай харагдаж байхаар нь машин дотор байсан найзуудаа хартал миний хажууд сууж явсан манай найз Энхбат машинаас зүгээр гарч ирж байсан, арын суудал дээр сууж байсан манай найз У мөн зүгээр машинаас гарч ирж байгаа харагдсан, харин арын суудал дээр сууж явсан манай найз талийгаач М арын суудал дээр ухаан алдсан байдалтай хэвтэж байсан амнаас нь шингэн зүйл гарчихсан байсан...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 89-90 х/

 

            10. Замын цагдаагийн албаны шинжээчийн №222 дүгнэлтэд: “...Тоуоta Prius маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Х.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: б/ “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд)” мөн дүрмийн 7.6. “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Нyundai Verna маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.М нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Hyundai Verna маркийн ... улсын дугаартай автомашины тоормосны мөрөөр хурдыг тогтоох боломжгүй болно. (Хэргийн газрын үзлэгийн схем, фото зураг дээр хоёр автомашин мөргөлдсөн нь тухайн тээврийн хэрэгслийн хурд саарсан байх магадлалтай тул хурдыг оновчтой тогтоох боломжгүй болно.) Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэжээ.  /хх-ийн 105-106х/

 

            11. Автомашин техникийн үнэлгээний тайланд: Toyota Verna автомашинд шууд зардал 1.923.000 төгрөг, шууд бус зардал 335.000 төгрөг, нийт 2.258.000 төгрөг гэжээ. /хх-ийн 95х/

 

            12. Б-гийн М-ий хүсэлт:“...Х.Баар өөрийн эзэмшлийн тоёота приус маркийн автомашиныг засуулж, хохиролгүй болсон  тул одоо гаргах санал гомдолгүй, үнэлгээ хийлгэх шаардлагагүй” гэх /хх-ийн 72х/

 

            13. Шүүгдэгч Х.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 07-08-нд шилжих шөнийн 02 цаг 10 минутын үед би өөрийн шавь Б М-ийн эзэмшлийн Тоёота-Приус маркийн ... улсын дугаартай автомашинаа жолоодоод Баянхошууны Жанцан дэлгүүрээс Баянхошууны 7 дугаар хороонд байх дүүгийндээ очих гэж явж байсан. Тэгээд Хилчин хотхоны хойд талын ... дэлгүүрийн баруун талын замаар хойноосоо урагшаа чигтээ замынхаа 1 дүгээр эгнээгээр 30-40 км/цаг-ийн хурдтай явж байгаад зүүн гар тийш зам дээр буцаж эргэх гээд хурдаа хасаад замын голын цагаан шугам өнгөрөөд эсрэг урсгалд орсон байх үед гэнэт баруун гар талаас машины гэрэл гарч ирээд миний машины баруун урд хэсгийг мөргөж зогссон. ...Би зам дээр буцаж эргэж байхдаа замын гол хавьд зогсоод баруун гар тийш машин хартал ойрхон машин байхгүй болохоор нь урагшаа болоод зүүн гар тийш эргэтэл баруун гар талаас гэнэт машин гарч ирээд миний машины баруун тал руу мөргөсөн. ...Осол болох үед миний явж байсан замд машины хөдөлгөөн сийрэг, гадаа харанхуй, замын гэрэлтүүлэг асаж байсан. Үзэгдэх орчин чөлөөтэй, зам сайн харагдаж байсан. Зам дээр халтиргаа гулгаа байхгүй хуурай байсан. Цаг агаар тогтуун байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 121х/

           

14. Шүүгдэгч Х.Бын хувийн байдлын талаар:

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 139х/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 143х/

Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны тодорхойлолт /хх-ийн 145х/

Биеийн тамир спорт хорооны тодорхойлолт /хх-ийн 146х/ зэрэг болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.Б нь тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, жолооч биш атлаа 2018 оны 03 дугаар сарын 07-ноос 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөрт шилжих шөнө 02 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, “...” дэлгүүрийн баруун талын замд Б овогтой М-ий эзэмшлийн Тоуоta Рrius маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ  замдаа зогсож, улмаар цааш нь хөдөлгөөнөө үргэлжлүүлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангаагүй явснаас Б овогтой М-ийн жолоодож явсан Нуundai Verna маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, иргэн А.М-ын амь насыг хохироосон болох нь:

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-10х/

 

Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-20х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №665 дүгнэлтэд: “...Талийгаач А.М-ын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурьдагдсан гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүссэн байх боломжтой. Талийгаач нь архаг хууч өвчингүй байна. Талийгаач А.М- нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай зүрх судас, амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ. Талийгаач нь АВО системээр О аВ (I) бүлгийн цустай байжээ...” гэжээ.

 

             Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Н-ын: “...2018 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн шөнийн 03 цагийн үед талийгаачийн багын найз Б.М-э над руу утасдаж бид хэд Баянхошуунд миний машинтай явж байгаад осолд орчихлоо, талийгаач А.М-ын бие их муу гэмтлийн эмнэлэг дээр ухаангүй байна гэж хэлэхээр манай ээж Ш.И гэмтлийн эмнэлэг явсан. Харин би маргааш нь гэмтлийн эмнэлэг дээр очиход манай хүүхэд ухаан ороогүй байж байгаад 2018 оны 03 дугаар сарын 09-ний орой 20 цаг 30 минутын үед нас барсан. Би хайрт хүүхдээ зуурдаар алдсанд маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 32-33х/

 

               Иргэний хариуцагч Б.М-ий: “...Тоуоta Рrius маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн машин байгаа юм. Энэ ослоос болж миний машины баруун тал эвдэрсэн. Б надад анх хэлэхдээ би ойрхон 2 дугаар хороо орчхоод ирье гэхээр нь би машинаа түр өгч явуулсан юм. Тэгтэл миний машиныг Б Улаанбаатар хот руу унаад явсан байсан. Би Быг жолооны эрхийн үнэмлэхтэй л гэж санаж явсан юм. Хэрвээ жолооны үнэмлэхгүй гэдгийг мэдсэн бол юу гэж машинаа түүнд өгөх вэ дээ. Миний машиныг жолоодож явж осол хийснээрээ Б л тэр хүний хохирлыг төлж барагдуулах ёстой гэж би үзэж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67х/

 

               Иргэний нэхэмжлэгч Баатаржавын М-ий: “...Ослоос болж миний эзэмшлийн Нуundai Verna маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд эвдрэл гарсан, машинаа хурдан засуулж авах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74-75х/

 

               Гэрч Б.Уын: “...Машиныг манай найз М барьж явсан, би хойд талын суудал дээр талийгаач Мын хамт сууж явсан. Жолоочийн хажуу талын суудал дээр манай найз Энхбат сууж явсан. Тэгээд манай машин Хилчин хотхоны хойд талын "..." дэлгүүрийн баруун талын төв замаар урдаасаа хойшоо чигтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байх үед эсрэг эгнээнд зогсож байсан суудлын машин гэнэт зүүн гар тийш огцом эргэнгүүт нь манай машин тоормосоо гишгээд тэр машины баруун урд хэсэг рүү нь мөргөж зогссон...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 82-83х/

 

                  Гэрч Б.Энхбатын: “...Машины хойд талын суудал дээр манай найз У талийгаач М-ын хамт сууж явсан. Тэгээд манай машин Хилчин хотхоны хойд талын "...” дэлгүүрийн баруун талын төв замаар урдаасаа зүүн хойшоо чигтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байгаад замын дугуйрсан эргэлт хэсгээр явж байх үед гэнэт манай машины урдуур цагаан өнгийн Тоёота Приус маркийн машин зүүн гар тийш огцом эргээд орж ирэнгүүт нь манай машин тоормосоо гишгээд тэр машины баруун урд хэсэг рүү нь мөргөж зогссон. Машинаасаа гарсны дараа бид хэд өөрсдийнхөө машиныг хартал манай машины урд тал их хэмжээний эвдэрсэн байдалтай, арын суудал дээр сууж явсан манай найз талийгаач Мыг хартал ухаан алдсан байдалтай амнаас нь шингэн зүйл гарчихсан бөөлжсөн байдалтай хэвтэж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 85-86 х/

 

                   Гэрч Б.М-ий: “...2018 оны 03 дугаар сарын 07-08-нд шилжих шөнийн 02 цаг 10 минутын үед би өөрийнхөө эзэмшлийн Хюьндай-Верна маркийн ... улсын дугаартай автомашинаа жолоодоод Толгойтын Их Нарангаас найз Энхбат, У, талийгаач нарын хамт Эх нялхасын эмнэлэг орохоор явж байсан. Тэгээд Хилчин хотхоны хойд талын "...” дэлгүүрийн баруун талын төв замаар урдаасаа хойшоо чигтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр 50-60 км/цаг-ийн хурдтай явж байх үед замын баруун гар талдаа огцом эргэлттэй болохоор нь би замын 2 дугаар эгнээ рүү шилжиж орох мөчид эсрэг эгнээнд зогсож байсан суудлын машин гэнэт зүүн гар тийш огцом эргэнгүүт нь би тоормосоо гишгээд тэр машины баруун урд хэсэг рүү нь мөргөж зогссон, манай найз талийгаач М арын суудал дээр ухаан алдсан байдалтай хэвтэж байсан амнаас нь шингэн зүйл гарчихсан байсан...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 89-90 х/

 

            Замын цагдаагийн албаны шинжээчийн №222 дүгнэлтэд: “...Тоуоta Prius маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Х.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: б/ “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд)” мөн дүрмийн 7.6. “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Нyundai Verna маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.М нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Hyundai Verna маркийн ... улсын дугаартай автомашины тоормосны мөрөөр хурдыг тогтоох боломжгүй болно. (Хэргийн газрын үзлэгийн схем, фото зураг дээр хоёр автомашин мөргөлдсөн нь тухайн тээврийн хэрэгслийн хурд саарсан байх магадлалтай тул хурдыг оновчтой тогтоох боломжгүй болно.) Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэжээ.  /хх-ийн 105-106х/

 

            Автомашин техникийн үнэлгээний тайланд: Toyota Verna автомашинд шууд зардал 1.923.000 төгрөг, шууд бус зардал 335.000 төгрөг, нийт 2.258.000 төгрөг гэжээ. /хх-ийн 95х/

 

            Шүүгдэгч Х.Б-ын: “...2018 оны 03 дугаар сарын 07-08-нд шилжих шөнийн 02 цаг 10 минутын үед би өөрийн шавь Б.М-ийн эзэмшлийн Тоёота-Приус маркийн ... улсын дугаартай автомашинаа жолоодоод Баянхошууны Жанцан дэлгүүрээс Баянхошууны 7 дугаар хороонд байх дүүгийндээ очих гэж явж байсан. Тэгээд Хилчин хотхоны хойд талын ... дэлгүүрийн баруун талын замаар хойноосоо урагшаа чигтээ замынхаа 1 дүгээр эгнээгээр 30-40 км/цаг-ийн хурдтай явж байгаад зүүн гар тийш зам дээр буцаж эргэх гээд хурдаа хасаад замын голын цагаан шугам өнгөрөөд эсрэг урсгалд орсон байх үед гэнэт баруун гар талаас машины гэрэл гарч ирээд миний машины баруун урд хэсгийг мөргөж зогссон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 121х/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж, хууль зүйн дүгнэлт хийвэл, шүүгдэгч Х.Б нь жолооч биш этгээд байх бөгөөд тэрбээр Монгол улсад мөрдөгдөж буй замын хөдөлгөөний дүрмийн талаар ямар нэгэн ойлголт байхгүй, холбогдох хуулийн зохицуулалтыг мэдэхгүйгээс болж тээврийн хэрэгслийг дур мэдэн жолоодож явсан нь зам тээврийн осол гарах нөхцөл байдлыг бүрдүүлсэн, тус үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон энэхүү хууль бус шинжтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байгаа болно.

            Иймд шүүгдэгч Х.Быг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

           

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагч нь гаргасан дүгнэлтдээ “...шүүгдэгч  Х.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай дүгнэлтийг,

- Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтдээ “... шүүгдэгч нар нь гэм буруугийн хувьд маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн, холбогдсон хэрэг нь хөнгөн төрлийн гэмт хэрэгт хамаарах, болгоомжгүйгээр үйлдэгддэг хэрэг тул шүүгдэгчийн хувийн байдал, мөн дээрх нөхцөл байдлыг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  тэнсэж өгнө үү” гэжээ.

 

Шүүхээс, шүүгдэгч Х.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Учир нь,

Шүүгдэгчийн үйлдсэн хэргийн хохирлыг бүрэн барагдуулаагүй, төлсөн гэх хохирлынхоо хэмжээгээ мэдэхгүй, үлдсэн хохирлыг цаашид хэрхэн яаж төлөх талаараа өөрийн үзэл бодол санаагаа илэрхийлээгүй, энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт тодруулахад тодорхойгүй байдлаар хандсан, нөгөө талаас шүүгдэгчийн үйлдсэн хэрэг хэдийгээр болгоомжгүй байдлаар үйлдэгддэг, хөнгөн  төрлийн гэмт хэрэгт хамаарч байгаа хэдий боловч тухайн хэргээс болж учирсан хор уршгийн шинж чанар, түүнийг арилгах боломжгүй, мөн амь хохирогчийн төрсөн эх О.Н-ын сэтгэцийн өвчин сэдэрсэн нь эмнэлгийн магадалгаагаар тогтоогдсон /хх-ийн 170х/ зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Бт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Х.Бт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

            Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Х.Баас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.А  нь оршуулга, зан үйлийн зардалд 6,685,130 төгрөгийг, мөн амь хохирогчийн  бага насны хүүхэдтэй байсан тул тэжээгчээ алдсаны тэтгэврийг тогтоолгох асуудлыг цаашид нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх талаар, иргэний нэхэмжлэгч Баатаржавын М-э нь ... улсын дугаартай Hyuindai Verna маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлд учирсан зардал болох 2,258,000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн болно.

Хэрэгт авагдсан хохирлын талаар баримтуудыг үзвэл амь хохирогчийн оршуулгын зардалд нийт 5,433,291 төгрөг зарцуулсан талаарх баримт авагдсан /хх-ийн 43-65х/, иргэний нэхэмжлэгч Б.М-ий тээврийн хэрэгслийг эвдрэл гэмтлийг 2,258,000 төгрөгөөр тогтоосон  үнэлгээ /хх-ийн 95х/-д авагдсан байна.

Иймд шүүгдэгчээс Х.Баас 4,491,291 төгрөгийг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн гаргуулж, үүнээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ад 2,233,291 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б-ын М-эд 2,258,000 төгрөгийг тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.А нь бусад зардлаа болон тэжээгчээ алдсаны тэтгэврийг асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Харин иргэний хариуцагчаар тогтоогдсон Бгийн М-ээс бусдад учирсан хохирол төлбөрийг гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь, Б.М-э нь “түүнийг жолооч биш гэдгийг мэдээгүй” тухай шүүгдэгч, иргэний хариуцагч нарын хэн алиныхан мэдүүлэгт дурдагдсан,  шүүгдэгч нь Багахангайд байхдаа Б.М-ээс тээврийн хэрэгслийг ойрхон юманд яваад ирье гэж авсан атлаа зөрчиж Улаанбаатар хот руу жолоодон явсан, энэ үедээ зам тээврийн осол гаргасан байх тул тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч болох Б.М-ээс хохирлыг гаргуулах боломжгүй юм гэж үзэж, бүх хохирлыг шүүгдэгч Х.Баас гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

Мөн шүүгдэгч Х.Бын тус гэм буруутай үйлдлийн улмаас иргэн Бгийн М-ий тээврийн хэрэгсэлд гэмтэл учирсан байх боловч Б.М-э нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийг тогтоолгож үнэлүүлэхээс татгалзсан, улмаар машинаа шүүгдэгчээр засуулж авсан /хх-ийн 72х/, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч Х.Б нь иргэн Бгийн М-эд төлөх төлбөргүй болно.

 

Шүүгдэгч Х.Бын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Х-ийн Б-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт зааснаар Х.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссаны дараа тоолсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Баас 4,491,291 /дөрвөн сая, дөрвөн зуун ерэн нэгэн мянга, хоёр зуун ерэн нэг/ төгрөгийг  2/ хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн гаргуулж, үүнээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ад 2,233,291 /хоёр сая, хоёр зуун гучин гурван мянга, хоёр зуун ерэн нэг/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б-ийн М-эд 2,258,000 /хоёр сая, хоёр зуун тавин найман мянга/ төгрөгийг тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.А нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Х.Бын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Бгийн М-эд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хуулийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор,  оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Г. АЛТАНЦЭЦЭГ