Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2015/1368

 

2015 оны 8 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2015/1368

Улаанбаатар хот

 

Э-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгч Э-ийн захирал Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б нарыг оролцуулан, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн /хуучнаар/ 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 257 дугаар шийдвэрт гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор, Э-ийн нэхэмжлэлтэй, Нд холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК нь Төрийн өмчийн хорооны даргын тогтоол, шийдвэрээр уг зоорийг 2001 онд худалдан авч, зоорийн газарт Нийслэлийн Засаг даргын 2001 оны 564 дүгээр захирамжаар 1750 м.кв газрыг баталгаажуулж авсан. Улмаар Б ХХК болон Э нар нь харилцан тохиролцож, зоорийг буулгаж, газар дээр нь эмнэлэг барихаар болж, банкнаас зээл авч барилга барьж ашиглалтад оруулсан. Бид банкны зээлийг төлж барагдуулаагүй учраас эмнэлгийн барилгыг шийдвэр гүйцэтгэх байгууллага хураан авч, албадан дуудлага худалдаагаар 3 удаа оруулсан боловч зарагдаагүй. Улмаар С дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэстэй Худалдах, худалдан авах гэрээ байгуулан шилжүүлж, 200.000.000 төгрөгийг С дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь К банкинд шилжүүлэх ёстой байсан боловч зээлийг хаалгүй өөр банкинд шилжүүлсэн маргаантай асуудал өнөөдрийг хүртэл явж байгаа. 1750 м.кв газрын 954 м.кв газар дээрх зоорийг буулгаж, барьсан барилгыг С дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст шилжүүлсэн. Ингэхдээ миний буулгаж барьсан зоорийн нэрээр гэрээ хийж шилжүүлсэн. Б ХХК нь 954 м.кв газрыг шилжүүлэх ёстой байтал Б ХХК-ийг шилжүүлэн авсан захирал Н нь С дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэстэй гэрээ хийхдээ 1750 м.кв газар шилжүүлснээс болоод уг маргаан 2008 оноос одоог хүртэл явж байна. Иргэний хэргийн шүүхийн 168 дугаар шийдвэрээр С дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн 1750 м.кв газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрт гомдол гаргах эрх нь нээлттэй байсан боловч гомдол гаргаагүй, хуулийн хүчин төгөлдөр болсон. Энэхүүшийдвэрийг албадан гүйцэтгүүлснээр 880 м.кв газрыг С дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст, 441 м.кв газрыг Э-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байгаа.С дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь манай байгууллагын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар 2013 оны 03 дугаар сард тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч С дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах конторын барилгаа Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвд худалдсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж, тус шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн 333 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв нь Төрийн өмчийн хорооны 2012 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 687 дугаар тогтоолоор С дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 1476 м.кв талбайтай конторын барилга, 54 м.кв талбайтай чулуун зоорь худалдаж авсан гээд манай өмчлөлийн зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах асуудлаар 2013 оны 08 дугаар сарын 31-нд тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дээрх асуудал Захиргааны хэргийн шүүхэд хянагдаж байх хугацаанд нотлох баримт гаргуулахаар албан бичиг хүргүүлж байсныг Нийслэлийн өмчийн харилцааны газар мэдэж байсан. Уг хэрэг нь анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээр эцэслэншийдвэрлэгдэж, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг Нийслэлийн өмчийн харилцааны газрын кадастр хариуцсан мэргэжилтэнд өгөхөөр очиход манай байгууллагын үл хөдлөх эд хөрөнгө байршиж байгаа 441 м.кв газрыг шүүхийн шийдвэр гараагүй байхад Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвд хууль бусаар шилжүүлсэн байсан. Уг асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэхэд Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвд шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын захирамж хүчин төгөлдөр байгаа тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй, хуулийн байгууллагад хандаж асуудлаа шийдвэрлүүл гэсэн хариуг өгөөд байна.Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрээр Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвийн өмч болох нь тогтоогдохгүй байна гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр хүчин төгөлдөр болсон. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 876 дугаар захирамжаар С дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгосон 841 м.кв газрыг хүчингүй болгосон шийдвэр байхгүй байна. Өөрөөр хэлбэлС дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгосон 841 м.кв газрыг хүчингүй болгохгүйгээр Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвд дахин газар олгосон болох нь тогтоогдож байх тул хүчингүй болгох үндэслэлтэй. Иймд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаарзахирамжийн Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний шүүхийн 80 дугаар тогтоолыг биелүүлэх зорилгоорНийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/1032 дугаар захирамжаар 1750 м.кв газрыг С дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар С дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвд эзэмшил газраа шилжүүлэх талаар холбогдох байгууллага болох Барилга хот байгуулалтын яамны 2013 оны 3/4040 тоот, Төрийн өмчийн хорооны 2013 оны 1а/3745 тоот албан бичгүүдийг ирүүлсэн бөгөөд дээрх албан бичгүүдийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаар захирамжаар 1750 м.квгазрыг конторын зориулалтаар Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2014 оны 42 дугаар тогтоолоор Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 435 дугаар шийдвэрээр Э-ийн нэр дээр гарсан 100 м.кв талбай бүхий газартай зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. С дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/595 дугаар захирамжаар 1321 м.кв газрыг эзэмшүүлэхдээНийслэлийн Засаг даргын 2010 оны 876 дугаар захирамжийн Э-д 441 м.кв газар эзэмшүүлснийг хүчингүй болгосон. Э-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний шүүхийн 80 дугаар тогтоолоор С дүүргийн Нийгмийндаатгалын хэлтэст 1750 м.кв газрыг бүртгэхийг даалгасан шүүхийн шийдвэртэй зөрчилдөж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Энхийн үйлс ХХК-ийн нэхэмжлэлийг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн тохиолдолд Нийслэлийн Засаг даргын захирамжид өөрчлөлт оруулах боломжтой юм гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн /хуучнаар/ 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 257 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаар захирамжийн Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв-д холбогдох заалтыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: ...Тус шүүх хуралдаанд Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв нь гуравдагч этгээдээр оролцсон. Энэ хэргийн шийдвэрээр манай байгууллагын эрх ашиг хохирч байна. Манай байгууллага нь С дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 1750 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан. Манай байгууллагаас өмнө С дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Э, Буянт ээж ХХК-иас тус тус үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч түүний доорх газрыг шүүхийн шийдвэрийн дагуу эзэмшихээр болсон байсан. Энэ талаар С дүүргийн шүүхийн 2010 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 168 тоот шийдвэр, 2011 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1376 тоот шийдвэр, 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 942 тоот Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 80 тоот Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолоор тус тус шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн үндсэн дээр Н 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/113 тоот захирамжаар 1750 м.кв газрыг эзэмшүүлэхээр захирамж гаргасан. Нийслэлийн Засаг даргын захирамж нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн үндсэн дээр гарсан байхад Захиргааны хэргийн 20 дугаар шүүхийн шүүгч нь хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дүгнэж чадаагүйгээс гадна С дүүргийн шүүхийн 2010 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 168 тоот шүүхийн шийдвэрийг огт ойлгоогүй байна. Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ холбогдох хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтанд дүгнэлт өгсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Төрийн өмчийн хорооны 2001 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 437 дугаар тогтоолоор Арьсны өвчин судлалын төвийн мах, ногооны зоорийг актлан данснаас хасчАрьсны өвчин судлалын төвийн захирлын 2001 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 124 дүгээр тушаалаар Буянт ээж ХХК-д уг эд хөрөнгийг худалдсан, улмаар Нийслэлийн Засаг даргын 2001 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 564 дүгээр захирамжаар Буянт ээж ХХК-д С дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1750 м.кв газрыгэмнэлгийн үйлчилгээний зориулалтаар олгосон байх бөгөөд тус газарт Э эмнэлгийн зориулалттай барилга барьжээ.

Буянт ээж ХХК нь 2005 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Э-тай Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээ байгуулж, өөрийн эзэмшиж буй газарт байрлах 114 м.кв талбайтай, 1 давхар, 3 өрөөтэй зоорь, 87 м.кв талбайтай зоорь, шаттай 2 давхар 3 өрөө барилга, блокон хашаа, 800 м.кв газрыг Э-д шилжүүлсэн байх ба Э нь эмнэлэгийн зориулалттай барилгыг С дүүргийнНийгмийн даатгалын хэлтэст 2005 оны 08 дугаар сарын 31-ний өдөр худалдсан, мөн тухайн өдөр Буянт ээж ХХК нь С дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст маргаан бүхий газарт байрлах 54 м.кв талбайтай, 1 давхар, 1 өрөөтэй үл хөдлөх эд хөрөнгийг 950 м.кв талбайтай чулуун зоорь, хашаа, зам талбайн хамт 22 сая төгрөгөөр худалдсан үйл баримт тогтоогджээ.

Үүний дараа 2007 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Буянт ээж ХХК нь С дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэстэй гэрээ байгуулж дээр дурьдсан хөрөнгө байрлах 1750 м.кв газрыг шилжүүлсэн байх ба уг гэрээг С дүүргийн шүүхийн 2010 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 168 дугаар шийдвэрээр хүчин төгөлдөр бусад тооцсон, мөн 2005 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Буянт ээж ХХК, Э нарын хооронд байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон С дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1376 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 942 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 80 дугаар тогтоол тус тус хүчин төгөлдөр болсон байна.

Дээрхи С дүүргийн шүүхийн 2010 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 168 дугаар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 876 дугаар захирамжаар Э-д 441 м.кв газар, С дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 880 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн боловч Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/595 дугаар захирамжаар Э-д 441 м.кв газар эзэмшүүлснийгхүчингүй болгож, С дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 1321 м.кв газрыг эзэмшүүлэхээр, мөн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/1032 дугаар захирамж гарч С дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 1750 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Ийнхүү С дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 1750 м.кв газрыг эзэмшүүлэхээршийдвэрлэсэн үндэслэлээ Улсын дээд шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 80 дугаар тогтоол хүчин төгөлдөр болсон гэж хариуцагч тайлбарладаг.

С дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1376 дугаар шийдвэр,Нийслэлийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 942 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 80 дугаар тогтоолоор С дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 1750 м.кв газар эзэмших эрхийг бүртгэхийг Нийслэлийн Газрын албанд даалгаж шийдвэрлэсэн байх боловч С дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 1321 м.кв газар олгосон Нийслэлийн Засаг даргын2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/595 дугаар захирамж, 1750 м.кв газар олгосон 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/1032 дугаар захирамж гарах үед маргаан бүхий газарт байрлах үл хөдлөх хөрөнгө газрын хамт Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвд шилжсэн байжээ.

Тодруулбал, Төрийн өмчийн хорооны 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Үндсэн хөрөнгө олж авах тухай 687 дугаар тогтоолоор С дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн албан конторын барилгыг нөхөн сэргээх сувиллын зориулалтаар худалдан авахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд зөвшөөрч, барилгыг 2013 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-гээр Нийгмийн даатгалын ерөнхий газраас Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны харъяа Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн хөрөнгөнд шилжүүлсэн байна.

Ийнхүү Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээгээр өөрийн өмчид байсан хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлсэнээр С дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэсттухайн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой аливаа хүсэлт, шаардлага гаргах эрх дуусгавар болжээ.

Түүнчлэн Төрийн өмчийн хорооны хуралдаанаар С дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн конторын барилгыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд Нөхөн сэргээх сувиллын зориулалтаар худалдан авахыг зөвшөөрөх эсэх асуудлыг хэлэлцсэн хуралдааны танилцуулгад Энэ барилгын доорхи болон бусад нийт газрын 441 м.кв талбай, зоорь болон шатны хэсэг нь иргэн Гын өмч байна гэж тэмдэглэсэн нь Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвд барилгыг худалдахдаа 1750 м.кв газар эзэмших эрхийг давхар шилжүүлсэн гэж үзэхээргүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Мөн Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв нь өөрийн хүлээн авсан хөрөнгөнөөс Э 54 м.кв талбайтай 1 давхар, 1 өрөөтэй зооринд өмчлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар гаргуулан авсныг Төрийн өмчийн хорооны тогтоол гарсны дараа мэдсэн гэх үндэслэлээр тус компанийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байх ба Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 435 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэж дээрхи нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

С дүүргийн 11 дүгээр хороо, 100 айл /14171/, Ц гудамжны 62/2 тоотод байрлах 100 м.кв талбай бүхий зоорийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Э-ийг бүртгэсэн бүртгэл хүчин төгөлдөр учраас хариуцагч нь бусдын үл хөдлөх эд хөрөнгө байршиж байгаа газрыгСэргээн засалт, хөгжлийн үндэсний төвд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т заасан ...байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна, 103 дугаар зүйлийн 103.1-д заасан өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана гэснийг тус тус зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн /хуучнаар/ 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 257 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ О.НОМУУЛИН