Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2018/ШЦТ/306

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Л.Баатар, шүүгч Б.Дашдондов,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

улсын яллагч Р.Очирсүрэн,

иргэдийн төлөөлөгч Б.Г,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г., түүний өмгөөлөгч Б.М,

шинжээч Н.Т”,

шүүгдэгч Ж.Б”, түүний өмгөөлөгч Г.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтуудад зааснаар Х” овогт Ж”ын Б”ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708000000108 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 00 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны Тоосгоны 00 дүгээр гудамжны 000а тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х” овогт Ж”ын Б” /РД:/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ж.Б” нь 000 оны 00 дүгээр сарын 00-ны орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 0” дугаар хорооны Тоосгоны 9 дүгээр гудамжны 191а тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн хамтран амьдрагч Г.Т”г зодож биед нь хүнд гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Амь хохирогч нь манай төрсөн эгч юм. Эгч энэ Б” гэх хүнтэй танилцаад 3-4 жил  болж байгаа. Талийгаач  урьд нь над руу утсаар ярихдаа Б”ыг зодсон гэж ярьж байсан удаатай, тухайн үед би ажил ихтэй, хөдөө гадаа явж таарсан юм. Шүүгдэгч түрүүн эгчийг Зүүн салаанд хамтран амьдрагчтайгаа уулзахаар явсан гэж ярьж байна. Зүүн салаанд талийгаачийн нөхөр нь амьдардаг байсан ч нас бараад удаж байна. Тэрнээс хойш эгч ганц нэг балгадаг болчихсон ба тэгж яваад Б”тай танилцсан юм. Амь хохирогч нь 2 хүүхэдтэй, том нь одоо 0” дугаар ангид сурдаг Хүслэн гэж байгаа, бага нь 0” настай Номин, 1 дүгээр ангид сурдаг, хүүхдүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгоогүй байгаа. Энэ 2 хүүхдийн нэг нь аавынхаа талын хүмүүс дээр, нэг нь ээжийнхээ талын буюу өвөө, эмээ  дээрээ байдаг хүүхэд юм.  Шүүгдэгч талаас нийт 7.384.210 төгрөг нэхэмжилж байгаагаас  оршуулгын зардалд 6.884.210 төгрөгийг зарцуулсан, 500.000 төгрөг нь өмгөөлөгчийн хөлсөнд нэхэмжилж байгаа дүн юм. Гомдолтой байна, шүүгдэгч талаас одоо болтол ямар нэгэн хохирол барагдуулаагүй байгаа.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Шинжээч Н.Т”гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би энэ хэрэгт цогцосны үзлэг болон задлан шинжилгээ аль алийг нь хийсэн байна. Цогцост 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр үзлэг хийсэн байх ба тухайн өдөр нь бороо орсон, чийгтэй байсан. Тухайн үед цогцосны гаднах арьс нь бэрзийж үрчийсэн, цогцосны хожуу үеийн өөрчлөлт гарсан байсан. Нас бараад 48 цагаас дээш хугацаа өнгөрсөн  байна гэж үзсэн. Нас барсан хугацааг бол нарийн тогтоох боломжгүй, харин  хохирогчид учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн, нас барахаас өмнө 24-48 цагийн хооронд уг гэмтлийг авсан байх боломжтой байна. Хохирогчид гэмтэл учирсан даруйд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн бол амь нас нь аврагдах боломжтой байсан. Нас барсанаас хойш зулгаралт бүхий гэмтэл учрах боломжтой, харин хохирогчид учирсан цусан хураа бүхий гэмтэл нь түүнийг амьд байх үед учрах боломжтой, нас барсаны дараа ийм гэмтэл үүсэхгүй юм. Хохирогч өөрөө унаснаас уг гэмтлийг авах боломж багатай.Талийгаачийг үхэлд хүргэсэн  хатуу хальсан доорхи цусан хураа гэмтэл нь тархины хялгасан судас хагарч цусан хураа нь аажмаар томорч тархи дарагдах замаар амьсгал зүрх судас зогсох хүртэл хугацаанд амьд байх, тодорхой хэмжээний  үйл хөдөлгөөн хийх боломжтой, хийхгүй ч байж болно. Тухайн хүний биеийн онцлогоос хамаарна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүгдэгч Ж.Б”ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр талийгаач т” бид 2 ааваас мөнгө аваад шүдний эмнэлэг явсан. Тухайн үед талийгаач шүд өвдөөд байна, 100 гр архи аваад өгчих гэхээр нь авч өгсөн, тэгээд эмнэлэг дээр очиход архи үнэртэж байна гээд эмчлэлгүй гаргасан. ...Тэгээд талийгаач Зүүн салаанд байдаг урьд нь хамтран амьдарч байсан хүнтэйгээ уулзахаар яваад эргэж ирээгүй. Энэ хэрэгт ирээд байгаа адъяал орны бүтээлэг, даавуу зэрэг нь манайх биш зөрөөд байгаа. Би талийгачтай архи уулаа гэдэг асуудлаас болж маргадаг байсан, гэхдээ нэг их зоддоггүй байсан, хохирогч над руу орилоод дайраад байхаар нь гарын бугалга хэсгээс нь ганц хоёр баздаг  байсан. Намайг цагдаа нар дарамталж зодож хэрэг хүлээлгэсэн. Би энэ хэргийг хийгээгүй. Би амь хохирогчтой 9 дүгээр сарын 8-нд уулзсанаас хойш уулзаагүй, энэ хэргийн талаар мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

  

Мөн хавтаст хэргээс:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...СХД 00 дугаар хороо Агарын 0-0 тоот хашааны ард  ногоон өнгийн нийллэг материалтай шуудайтай хөл нүцгэн  ил гарсан цогцос байх ба цогцосны толгойн хэсгийн шуудайг хайчаар зүсэж нээхэд 35-45 орчим насны эмэгтэй хүний цогцос байв.   /1хх-ийн 5-9х/

 

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 10-15х/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г.ЭнхТ” нь миний төрсөн эгч. ...3 сарын өмнө нэг удаа холбогдсон. Тухайн үед эгчийг нь Б” зодчихлоо, хүрээд ирэх боломж байна уу гэсэн. Тухайн үед би Зүүнхараад ажилтай байсан болохоор очиж чадаагүй. Өмнө нь манай аавын эгчийнх нь хүүхэд Д” гээд эгч маань өнгөрсөн өвөл гэрт нь очиж 3 хоносон юм байна лээ. Тухайн үедээ Д” эгч “ЭнхТ”г Б” архи уучихаад зоддог юм байна лээ, аавтайгаа нийлж байгаад зодчихдог юм байна лээ, ЭнхТ”г Б” зодоод байхаар нь би салгах гээд Б”ыг цохиод автал чи хүүхдийг минь аллаа гэж хэлээд аав нь зодсон” гэж байсан. Аав нь хүүхдээ их өмөөрдөг юм байна лээ гэж ярьж байсан Тэгээд надад Д эгч хэлэхдээ их л дарамтлуулдаг юм байна лээ дээ гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлгүүд /1 хх-ийн 48-49х/

 

Гэрч Д.Т”ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 00” дугаар хороо, Тоосгоны 08-81 тоотод оршин суудаг. Тус хорооны 9 дүгээр гудамжны 191а тоотод оршин суудаг хүмүүсийг танина. Тухайн хашаан дотор 2 гэр байдаг, баруун талын гэрт аав нь гээд 1 хөгшин, нөгөө гэрт нь хүү нь эхнэртэйгээ хамт амьдардаг. Эхнэр нь хэд хоногийн өмнө нас барчихсан гэж байсан. Талийгаач нь намхан нуруутай 35-40 орчим насны 1 хөл нь хазгардуу хүүхэн байсан. Нөхөртэйгээ нийлээд нилээн архи уудаг, архи уухаараа нөхөр нь тэр хүүхнийг аймаар зоддог байсан. Хамгийн сүүлд талийгаачийг өнгөрсөн 7 хоногт буюу 000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр харсан бөгөөд тухайн өдрийн 17-18 цагийн үед намайг гэрт байхад гадаа гудамжинд эмэгтэй хүн “болиоч дээ, би үхлээ ш дээ” гэж орилоод байхаар нь гэрээсээ гараад хашааны жижиг хаалгаа онгойлгож байгаад хартал манай хашааны булангаас баруун тийш 7-8 метрийн зайд талийгаач газарт бөгсөн хэсгээрээ суугаад доошоо бөгтийсөн байдалтай байсан, хажууд нь нөхөр, хадам аав нь байсан. Нөхөр нь талийгаачийн биеийн зүүн хэсэг рүү 2-3 удаа өшиглөөд өвсан. Хадам аав нь “та 2 хашаандаа орж зодолдооч” гэж хэлэхэд талийгаач “би орохгүй, гэрт орохоор танай хүү зоддог биз дээ” гэж хэлсэн. Нөхөр нь талийгаачийг өшиглөж байгаад босохгүй болохоор нь зүүн талын мөр хэсгээс нь барьж босонгуутаа чирээд хашааруугаа орсон. Тухайн үед талийгаач нь хар өнгийн бэлтгэлийн өмд, цамцтай байсан. Нэг хацар нь хөхөрчихсөн байсан. Тэгж нөхөртөө чирүүлж орсоноос хойш талийгаач ерөөсөө харагдаагүй. 000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр гэдгийг яагаад санаж байгаа вэ гэхээр тэр өдөр миний утсанд халамжийн 140.000 төгрөг дансанд орсон тухай мессеж ирсэн байсан ба тэр 2-г архи уучихсан байхаар нь халамжийн мөнгөө аваад  архи авч уусан болов уу гэж бодсон. Уг нь бол байнга  л явж байдаг. Ингэж олон хоногоор харагдахгүй байсан тохиолдол байхгүй. Заримдаа шөнө гудамжинд хашааны буланд гэр лүүгээ харчихсан айсан бололтой зогсож байдаг байсан. Талийгаачийг нөхөр нь зоддог талаар манай энэ хавийнхан бүгд мэднэ.

“... Тэр үед аав нь эрүүл байсан, харин талийгаач, түүний нөхөр хоёулаа согтуу байсан. Талийгаач нь тухайн үед “би айгаад байна, би ормооргүй байна, намайг орохоор чи зоддог биз дээ гэж хэлээд байсан. Талийгаач байнга нүдний шил зүүж явдаг, учир нь нөхөр нь байнга зодоод нүд ам нь хөхөрчихсөн байдаг байсан. Бас маск зүүчихдэг байсан. Миний харсанаар бол талийгаачийг орье гэхэд  талийгаач орохгүй гэх болгонд нь хөлөөрөө бие рүү нь өшиглөнө, хувцаснаас нь зулгааж гулдчаад бас толгой руу нь 2-3 удаа гараа атгаж байгаад цохиж байгаа харагдсан. Нөхөр нь архи уусан үедээ зодохгүй байна гэж байхгүй,  байнга зодож байгаа харагддаг. Хашаандаа ч зодно, гудамжинд ч зодож байдаг...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 88-90,91-92х/

 

Д.Т”ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэлд: “...Та амь хохирогчийг нөхөр нь зодож байсан газрыг зааж өгнө үү гэхэд тухайн 8 дугаар гудамжны харалдаа блокон хашааны дэргэд ирж энд зодож байсан гэснийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авлаа. Уг газар нь гэрчийн гэрээс баруун тийш 22 метр зайд байрлаж байв. Та уг хэргийн үйл явдлыг хаанаас харсан юм бэ гэхэд хашааны хаалганы жижиг нүхээр хараад, гудамжнаас гарахад нь хашааныхаа хаалгыг нээж зогсож байгаад харсан юм. ...Гэрчээс уг хүмүүс аль хашаанаас гарч ирсэн юм бэ гэж асуухад гэрээсээ хойд зүгт 20 метр зайд алхаад /Ж.Б”ын/ блокон хашаатай, хашаа дотроо 2 гэртэй айлыг заасныг тэмдэглэлд тусгав...” гэжээ. /1хх-ийн 95-94х/

 

Гэрч Ж.Ц”гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх Сонгинохайрхан дүүргийн 00” дугаар хороо, Тоосгоны 09-142Б тоотод оршин суудаг, би одоогоор хүүхдээ хараад гэртээ байдаг. Манайх энэ хашаанд 10 гаруй жил болж байна. Манай зүүн талын хашаанд 1 өвгөн, хүү, бэр хоёрынхаа хамт амьдардаг юм. Өвгөн тусдаа 1 гэрт, нөгөө гэрт нь хүү, бэр 2 нь амьдардаг. Хүү, бэр 2 нь үргэлж согтуу, шөнө болохоор орилж хашгираад зодолдоод байдаг. Одоогоос 4-5 хоногийн өмнө байх, яг хэдэн гэдгийг мэдэхгүй байна.  орой 23 цагийн үед зүүн талын хашаанд нөгөө эгч “аллаа” гээд хашгираад байсан. Тэгснээ орилж байгаад чимээгүй болсон. Харин маргааш нь билүү тэр өдрөө билүү нилээн бөөлөх чимээ зүүн хашаанд гараад байсан. Тэр өдрөөс хойш орилж хашгирах чимээ гараагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 129-131х/

 

Гэрч Г.Д”ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Одоогоос хэд хоногийн өмнө Т ах, Н” эгч бид 3 цуг явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо дүүргийн автобусны буудал дээр ирэхэд Б”аа ах ганцаараа сууж байсан. Ингээд цаашаа Б”аа, Н” бид 3 явж байгаад Чинбаа, Н”, Т, Б нартай таарсан. Энэ хооронд Т ах дэлгүүрээс архи аваад араас гүйцэж ирсэн. Ингээд архиа Сонгинохайрхан дүүргийн иргэний танхимын харалдаа гудамжны ар талын гудамжинд уусан. Ингээд архи ууж байх үед Б”аа ах “ах нь эхнэртэйгээ муудсан, ах нь эхнэрийгээ зодчихсон, ахад нь эрүүгийн хэрэг үүсгэж магадгүй, ах нь одоо удахгүй явна” гэсэн ба бид нар бүгдээрээ “арай ч үгүй байлгүй дээ” гэхэд Б”аа ах “ах нь худлаа ярихгүй” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 109-110х/

 

Гэрч Д.Т”гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би талийгаач Э.Т”гийн авга эгч. ЭнхТ” ...сүүлд Б” гэж хүнтэй хамт амьдарч байгааг нь мэдсэн. Энэ хоёр нийлээд уучихдаг хүмүүс. Би сар өдрийг нь сайн санахгүй байна. 2017 оны 04, 05 дугаар сарын үед ЭнхТ” “нөхөр зодоод хөөгөөд байна” гэж хэлээд хувцсаа аваад “нүүр нь хөхөрсөн” 2 удаа ирж байсан. 2 хоноод нөхөр нь ирээд аваад явж байсан. Ер нь л ЭнхТ”г нөхөр нь зоддог юм байна лээ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 111-113х/

 

Гэрч Б.С”гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ЭнхТ” нь манай дүү Алтанаатай сууж байгаад 0” жилийн өмнө манай дүү Алтаанаа нас бараад ЭнхТ” биднээс холдоод явсан хүн байгаа юм. Тэдний дундаас гарсан 0” настай охин Номин нь над дээр байдаг юм. Одоогоос 3 жилийн өмнө санагдаж байна. Манайд ЭнхТ” гэмтлийн эмнэлэг дээрээс оёдол тавиулсан, толгой нь боолттой такси бариад ирж байсан. Тухайн үед нөхөртөө зодуулаад толгойдоо оёдол тавиулсан гэж ярьж байсан. Түүнээс хойш ЭнхТ”тай дахин уулзаагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 116-118х/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1881 дүгнэлтэд:

            1. “...Талийгаачийн цогцост гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай болон суурь хэсгийг хамарсан /1,5см зузаантай 18х15см хэмжээтэй/, /-0-0” цаг, 12-18 цаг, 24-48 цаг болсон фибрин бүхий цусан бүлэн/ хатуу хальсан доорхи цусан хураа, хуйханд цус хуралт, дух, эрүү, зовхи, хамрын нуруу, чих, бугалага тохой, бугуй, сарвуу, цээж, хөх, мөр, хэвлий, ташаа, умдаг, гуя, өвдөг, шилбэ, шагай, тавхай, дал, өгзөг, ууц, хүзүү, уруулд цус хуралт, ташаа, өвдгөнд зулгаралт зэрэг гэмтлүүд учирчээ. Уг гэмтлүүд нь хатуу мохой зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ.

            2.Талийгаачийн цогцост учирсан тархины зүүн тал бөмбөлгийн чамархай болон суурь хэсгийг хамарсан /1,5см зузаантай 18х15см хэмжээтэй/, /-0-0” цаг, 12- 18 цаг, 24-48 цаг болсон фибрин бүхий цусан бүлэн/ хатуу хальсан доорхи цусан хураа гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

            3. Талийгаачийн цогцост ямар нэгэн хордлогын шинж илрээгүй.

            4.Талийгаачийг үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

            5.Шүүх химийн шинжилгээгээр цусанд спиртийн агууламж илрээгүй байна.

            6.Шүүх биологийн шинжилгээгээр нэр хаяггүй гэх эмэгтэйн цус нь АВО системээр В III бүлгийн цустай байна.

            7.Талийгаач нь тархины зүүн тал бөмбөлгийн чамархай болон суурь хэсгийг хамарсан /1,5см зузаантай 18х15см хэмжээтэй/, /-0-0” цаг, 12-18 цаг, 24-48 цаг болсон фибрин бүхий цусан бүлэн/ хатуу хальсан доорхи цусан хураа гэмтлийн улмаас нас баржээ....” гэжээ. /1хх-ийн 240-242х/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №000  дугаартай дүгнэлтэд:

            Нэр хаяггүй гэх эмэгтэйн цус нь000 системээр 00 III бүлгийн цустай байна. /2хх-39х/

           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №000 дүгнэлтэд: “...Хар ханцуйтай, улбар шар өнгийн цамц, ягаан өнгийн нимгэн гудас дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эрэгтэй хүний цус байна. ...Цагаан өнгийн гадартай гудас дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эмэгтэй хүний цус байна...” гэжээ. /2хх-ийн 47х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10535 дүгнэлтэд: “...1929 /9129/ дугаартай шинжилгээгээр тогтоогдсон цагаан өнгийн гадартай гудсан дээр илэрсэн эмэгтэй хүний цус нь 0000 дугаартай нэр хаяг тодорхойгүй эмэгтэй хүний цогцосноос авсан гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэжээ. /2хх-ийн 121х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10530” дүгнэлтэд: “...1929 /9129/ дугаартай шинжилгээгээр тогтоогдсон хар ханцуйтай, улбар шар өнгийн цамц, ягаан өнгийн гудас дээр илэрсэн нэг эрэгтэй хүний цус нь Ж.Б”ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэжээ. /2хх-ийн 126х/

 

Амь хохирогч Г.ЭнхТ”гийн цагдаагийн байгууллагад гаргаж байсан өргөдөл /1хх-ийн 144-145х/

Мөрдөгчийн тэмдэглэл /2ххийн 02х/

Шүүгдэгч Ж.Б” болон түүний ар гэрээс гаргаж өгсөн хохирол төлөх талаарх хүсэлт /шүүх хуралдааны тэмдэглэл/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 2 хуудас баримт /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүгдэгч Ж.Б”ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр би хамтран амьдрагч ЭнхТ”гийн хамт ...14-15 цагийн үед ...Болор нэртэй дэлгүүрээс 0,5 литрийн Эзэн чингис нэртэй архи аваад гэр лүүгээ очсон. Би хамтран амьдрагч ЭнхТ”гийн хамт аав Ж”ын хашаанд тусдаа гэрт амьдардаг. ...Гэртээ орж бид хоёр 0,5 литрийн архиа хувааж ууж дуусгаад ...дэлгүүрээс 0,5 литрийн Хандгай нэртэй архи аваад буцаад гэртээ орж нэг нэг аяга уучихаад орой ууя гээд архиа уугаагүй юм. Тэгээд ЭнхТ” гэртээ үлдээд зурагт үзээд үлдсэн би аав Ж”ын гэрт орж будаатай шөл хоол хийгээд би ЭнхТ”д хоол хийж гэртээ авч орсон. Би гэртээ ороод ЭнхТ”тай маргалдсан. ЭнхТ”г хэд хоног гэрээсээ гадуур хаагуур явж байгаад ирсэн юм гэж маргалдахад ЭнхТ” намайг галын төмрөөр миний баруун ташаан дээр цохисон. Тэгэхээр нь би зүүн хацар луу нь баруун гараараа алгадсан. Тэгэхэд ЭнхТ” гэрийн хойморт байх модон орны толгойн мод хэсэг рүү толгойныхоо баруун хэсгээр мөргөж унасан. Унаад “чи намайг зодлоо” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би “одоо больё, айл амьтан унтаж амрах гэж байгаа, нэг нэг татъя” гэж хэлээд сүүлд авсан Хандгай архинаасаа нэг, нэг аяга уугаад унтах гээд зурагт үзээд хэвтэхэд ЭнхТ” “одоо сайхан боллоо” гээд хөлсөө арчаад байсан. ЭнхТ” унтахаасаа өмнө орноосоо босоод гэртээ хувинд бие засчихаад /шээчихээд/ Хандгай архинаас 1 аяга өөртөө хийж уучихаад орондоо ороод унтахдаа “намайг тэвэр” гэж хэлэхээр нь би тэврээд унтсан. Шөнийн 01 цаг өнгөрч байхад миний ам цангаад босоод ус уучихаад гэрээс гарч бие засчихаад /шээчихээд/ тамхи татчихаад нэг аяга архи уучихаад ЭнхТ”г “нэг аяга архи уух уу” гээд сэрээх гэхэд ЭнхТ” сэрэхгүй бие нь хөрчихсөн байсан. Тэгээд би гайхаад алгадаад сэрээх гэхэд сэрэхгүй байхаар нь би айгаад хувцсыг нь өмсүүлсэн. Доогуур нь хар өнгийн өмд, дээгүүр нь хар өнгийн биеийн тамирын цамц, дотуур нь нэг нимгэн хувцас өмсүүлсэн /санахгүй байна/ хөлд нь торон материалтай саарал өнгийн пүүз өмсүүлээд ягаан өнгийн орны бүтээлэг, мөн оёдлын машин бүтээдэг байсан цэнхэрдүү өнгийн даавуугаар биеийг нь ороосон яг яаж ороосноо санахгүй байна, тэгээд гэрээс гараад хашаан дотор байдаг төмөр амбаарын хажууд очиж асаагуурын гэрэл тусгаж байгаад нохойны үүрний хажуугаас том тааран шуудайг авч гэртээ ороод орон дээр хэвтүүлсэн байсан ЭнхТ”г шуудайнд хийгээд амыг нь боолгүйгээр үүрээд гэрээсээ аав Ж”д мэдэгдэлгүй шөнийн 03 цагийн үед гэрээсээ гарч явсан. Гэрээсээ гараад архи уудаг хүмүүс цугладаг газарт авч очиж орхихоор болоод хашаанаасаа гарч урд зүгт явж дүүргийн автобусны буудлын хойгуур нарийн гудмаар гарч замаар 2 тийшээ харж байгаад байгаад зам хөндлөн гараад хотын төв рүү явах чиглэлийн дүүргийн автобусны буудлын арын явган хүний гүүрэн дээгүүр гарч урд зүгт усны шуудуй дагасан нарийн гудмаар явж айлын хашааны булан буюу архи уудаг хүмүүсийн цуглаж архи уудаг газар очиж хашаа налуулж тавиад гэр лүүгээ харьсан. ...Би тухайн өдө ...гэр лүүгээ орохынхоо өмнө гудамжиндаа хэрэлдэж, маргалдаад зууралдаж байх үед аав Ж” хашаанаас гарч ирж гэртээ хашаандаа орж маргалд гэж хэлээд бид хоёрыг хашаанд оруулсан. Тухайн үед ЭнхТ” гэрт орохгүй, явлаа гэж хэрэлдэж маргалдаж байсан. Тэгээд ЭнхТ” хашаанд гэртээ ороод за нэг татъя гээд архи ууя гэж байсан. Энэ өдөр амь хохирогч нас барсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 170-174х/

Ж.Б”ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэлд: “...Б” нь баруун талын гэр манай аав Ж”ын гэр, зүүн урд талд нь байгаа гэр манай гэр гэж заасныг тэмдэглэлд тусгаж гэрэл зургаар харуулав. Цааш Ж.Б”ын гэрт орж та шөнийн 01 цаг өнгөрч байхад миний ам цангаад босоод ус уучихаад гэрээс гарч бие засчихаад /шээчихээд/ тамхи татчихаад нэг аяга архи уучихаад ЭнхТ”г “нэг аяга архи уух уу” гээд сэрээх гэхэд ЭнхТ” сэрэхгүй бие нь хөрчихсөн байсан гэж мэдүүлсэн энэ үед амь хохирогч хаана унтаж байсан бэ гэхэд манай гэрийн хойморт байх орон дээр ийм байдалтай хэвтэж байсан гэж Б” өөрөө хэвтэж үзүүлсэнийг гэрэл зургийн аргаар болон дуу дүрсний бичлэгээр бэхжүүлэн тэмдэглэлд тусгав. Та мэдүүлэгтээ ягаан өнгийн орны бүтээлэг мөн оёдлын машин бүтээдэг байсан цэнхэрдүү өнгийн даавуугаар биеийг нь ороосон яг яаж ороосноо санахгүй байна, тэгээд гэрээс гараад хашаан дотор байдаг төмөр амбаарын хажууд очиж асаагуурын гэрэл тусгаж байгаад нохойны үүрний хажуугаас том тааран шуудайг авч гэртээ ороод орон дээр хэвтүүлсэн байсан ЭнхТ”г шуудайнд хийсэн гэж мэдүүлсэн. Энэ үйл явдал хаана болсон юм бэ гэхэд би гэрийнхээ хойморт байх орон дээр даавуугаар ингэж ороогоод гэж хажуудаа байсан даавууг авч ороож байсан үйлдлээ хийж үзүүлэн толгойг нь ил гаргаж ороосон. Гэрээс гарч хашааны баруун талд байх төмөр амбаарын зүүн талд байх 2 нохойны үүрний голд байх модон савнаас шуудай аваад эргэж гэртээ ороод орон дээр хэвтүүлсэн байсан, амь хохирогчиин хөл хэсгээр шуудайндаа хийсэн гэж дүрсэлж үзүүлсэнийг гэрэл зураг болон дуу дүрсний бичлэгээр бэхжүүлэн тэмдэглэлд тусгав. Та мэдүүлэгтээ хашаанаасаа гарч урд зүгт явж дүүргийн автобусны буудлын хоигуур нарийн гудмаар гарч замаар 2 тийшээ харж байгаад байгаад зам хөндлөн гараад хотын төв рүү явах чиглэлийн дүүргийн автобусны буудлын арын явган хүний гүүрэн дээгүүр гарч урд зүгт усны шуудуй дагасан нарийн гудмаар явж айлын хашааны булан буюу архи уудаг хүмүүсийн цуглаж архи уудаг газар очиж хашаа налуулж тавьсан гэж мэдүүлсэн. ...Яллагдагч Б” хашаанаасаа гарч ертөнцийн зүгээр баруун зүгт явж гудамжнаас гарч урд зүгт алхаж Ханын материал явах чиглэлийн дүүргийн автобусны буудлын хойд талын нарийн шавартай хүн явдаггүй гэмээр гудмаар орж гудамны баруун талын үзүүр хэсэгт 2-3 минут амарсан гэж заасныг гэрэл зургаар болон дүрс бичлэгээр бэхжүүлэв. Цааш уг гудамжнаас гарч зам хөндлөн гарч явган хүний замаар урд зүгт 20 метр газар алхаж хотын төв явах чиглэлийн дүүргийн автобусны буудлын хойд хэсгээр баруун зүгт гэр хороолол хэсэгрүү усны шуудуйн дээгүүрх явган хүний нарийн бетон гүүрэн дээгүүр гарч урд зүгт чиглэсэн усны шуудуй дагаж 20 метр явж Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Агарын 1 дүгээр гудамжны 15, 27 тоот хашааны голд ирж энэ газраас цааш явснаа санахгүй байна, тухайн үед би согтуу, шоконд орсон, гадаа их харанхуй байдалтай байсан, би зааж чадна гэж бодож байсан боловч биеэрээ явахаар олохгүй юм байна гэж хэлснийг тэмдэглэлд тусгав...” гэжээ. /1хх-ийн 177-180х, 2хх-ийн 3-32х/

 

Ж.Б”ын хувийн байдлын талаар:

Гэрч Ч.Ж”ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хүү ээжгүй өссөн болохоор үгэнд сайн ордоггүй, ЭнхТ” гэдэг хүүхэнтэй гэр бүл болсноос хойш архи уудаг болсон. Бусдаар муу зан араншин байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 101-102х/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 162х/

Иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-ийн 88х/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын №000 дүгнэлтэд: “...Ж.Б” нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ж.Б” нь үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай байна. Ж.Б” нь хэрэг хариуцах чадвартай байна. Ж.Б” нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна. Ж.Б”-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэжээ. /1хх-ийн 43-44х/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч Ж.Б” нь 000 оны 00 дүгээр сарын 00-ны орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 0” дугаар хорооны Тоосгоны 9 дүгээр гудамжны 191а тоот гэртээ өөрийн хамтран амьдрагч Г.Т”г онц харгис хэрцгий аргаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан болох нь:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...СХД 27 дугаар хороо А- 1-1 тоот хашааны ард  ногоон өнгийн нийллэг материалтай шуудайтай хөл нүцгэн  ил гарсан цогцос байх ба цогцосны толгойн хэсгийн шуудайг хайчаар зүсэж нээхэд 35-45 орчим насны эмэгтэй хүний цогцос байв.   /1хх-ийн 5-9х/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 10-15х/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1881 дүгнэлтэд:

            1. “...Талийгаачийн цогцост гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай болон суурь хэсгийг хамарсан /1,5см зузаантай 18х15см хэмжээтэй/, /-0-0” цаг, 12-18 цаг, 24-48 цаг болсон фибрин бүхий цусан бүлэн/ хатуу хальсан доорхи цусан хураа, хуйханд цус хуралт, дух, эрүү, зовхи, хамрын нуруу, чих, бугалага тохой, бугуй, сарвуу, цээж, хөх, мөр, хэвлий, ташаа, умдаг, гуя, өвдөг, шилбэ, шагай, тавхай, дал, өгзөг, ууц, хүзүү, уруулд цус хуралт, ташаа, өвдгөнд зулгаралт зэрэг гэмтлүүд учирчээ. Уг гэмтлүүд нь хатуу мохой зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ.

            2.Талийгаачийн цогцост учирсан тархины зүүн тал бөмбөлгийн чамархай болон суурь хэсгийг хамарсан /1,5см зузаантай 18х15см хэмжээтэй/, /-0-0” цаг, 12- 18 цаг, 24-48 цаг болсон фибрин бүхий цусан бүлэн/ хатуу хальсан доорхи цусан хураа гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

            3. Талийгаачийн цогцост ямар нэгэн хордлогын шинж илрээгүй.

            4.Талийгаачийг үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

            5.Шүүх химийн шинжилгээгээр цусанд спиртийн агууламж илрээгүй байна.

            6.Шүүх биологийн шинжилгээгээр нэр хаяггүй гэх эмэгтэйн цус нь АВО системээр 0 III бүлгийн цустай байна.

            7.Талийгаач нь тархины зүүн тал бөмбөлгийн чамархай болон суурь хэсгийг хамарсан /1,5см зузаантай 18х15см хэмжээтэй/, /-0-0” цаг, 12-18 цаг, 24-48 цаг болсон фибрин бүхий цусан бүлэн/ хатуу хальсан доорхи цусан хураа гэмтлийн улмаас нас баржээ....” гэжээ. /1хх-ийн 240-242х/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9052  дугаартай дүгнэлтэд:

            Нэр хаяггүй гэх эмэгтэйн цус нь АВО системээр В III бүлгийн цустай байна. /2хх-39х/

           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9129 дүгнэлтэд: “...Хар ханцуйтай, улбар шар өнгийн цамц, ягаан өнгийн нимгэн гудас дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эрэгтэй хүний цус байна. ...Цагаан өнгийн гадартай гудас дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эмэгтэй хүний цус байна...” гэжээ. /2хх-ийн 47х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10535 дүгнэлтэд: “...1929 /9129/ дугаартай шинжилгээгээр тогтоогдсон цагаан өнгийн гадартай гудсан дээр илэрсэн эмэгтэй хүний цус нь 9052 дугаартай нэр хаяг тодорхойгүй эмэгтэй хүний цогцосноос авсан гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэжээ. /2хх-ийн 121х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10530” дүгнэлтэд: “...1929 /9129/ дугаартай шинжилгээгээр тогтоогдсон хар ханцуйтай, улбар шар өнгийн цамц, ягаан өнгийн гудас дээр илэрсэн нэг эрэгтэй хүний цус нь Ж.Б”ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэжээ. /2хх-ийн 126х/

 

Шинжээч Н.Т”гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би энэ хэрэгт цогцосны үзлэг болон задлан шинжилгээ аль алийг нь хийсэн байна. Цогцост 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр үзлэг хийсэн байх ба тухайн өдөр нь бороо орсон, чийгтэй байсан. Тухайн үед цогцосны гаднах арьс нь бэрзийж үрчийсэн, цогцосны хожуу үеийн өөрчлөлт гарсан байсан. Нас бараад 48 цагаас дээш хугацаа өнгөрсөн  байна гэж үзсэн. Нас барсан хугацааг бол нарийн тогтоох боломжгүй, харин  хохирогчид учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн, нас барахаас өмнө 24-48 цагийн хооронд уг гэмтлийг авсан байх боломжтой байна. Хохирогчид гэмтэл учирсан даруйд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн бол амь нас нь аврагдах боломжтой байсан. Нас барсанаас хойш зулгаралт бүхий гэмтэл учрах боломжтой, харин хохирогчид учирсан цусан хураа бүхий гэмтэл нь түүнийг амьд байх үед учрах боломжтой, нас барсаны дараа ийм гэмтэл үүсэхгүй юм. Хохирогч өөрөө унаснаас уг гэмтлийг авах боломж багатай.Талийгаачийг үхэлд хүргэсэн  хатуу хальсан доорхи цусан хураа гэмтэл нь тархины хялгасан судас хагарч цусан хураа нь аажмаар томорч тархи дарагдах замаар амьсгал зүрх судас зогсох хүртэл хугацаанд амьд байх, тодорхой хэмжээний  үйл хөдөлгөөн хийх боломжтой, хийхгүй ч байж болно. Тухайн хүний биеийн онцлогоос хамаарна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн: “...Г.ЭнхТ” нь миний төрсөн эгч. ...3 сарын өмнө нэг удаа холбогдсон. Тухайн үед эгчийг нь Б” зодчихлоо, хүрээд ирэх боломж байна уу гэсэн. Тухайн үед би Зүүнхараад ажилтай байсан болохоор очиж чадаагүй. Өмнө нь манай аавын эгчийнх нь хүүхэд Д” гээд эгч маань өнгөрсөн өвөл гэрт нь очиж 3 хоносон юм байна лээ. Тухайн үедээ Д” эгч “ЭнхТ”г Б” архи уучихаад зоддог юм байна лээ, аавтайгаа нийлж байгаад зодчихдог юм байна лээ. Д” эгч хэлэхдээ ЭнхТ” нь их л дарамтлуулдаг юм байна лээ дээ гэж хэлж байсан. Шүүгдэгч түрүүн эгчийг Зүүн салаанд хамтран амьдрагчтайгаа уулзахаар явсан гэж ярьж байна. Зүүн салаанд талийгаачийн нөхөр нь амьдардаг байсан ч нас бараад удаж байна. Тэрнээс хойш эгч ганц нэг балгадаг болчихсон ба тэгж яваад Б”тай танилцсан юм. Амь хохирогч нь 2 хүүхэдтэй, том нь одоо 0” дугаар ангид сурдаг Хүслэн гэж байгаа, бага нь 0” настай Номин, 1 дүгээр ангид сурдаг, хүүхдүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгоогүй байгаа. Энэ 2 хүүхдийн нэг нь аавынхаа талын хүмүүс дээр, нэг нь ээжийнхээ талын буюу өвөө, эмээ  дээрээ байдаг хүүхэд юм.  Шүүгдэгч талаас нийт 7.384.210 төгрөг нэхэмжилж байгаагаас  оршуулгын зардалд 6.884.210 төгрөгийг зарцуулсан, 500.000 төгрөг нь өмгөөлөгчийн хөлсөнд нэхэмжилж байгаа дүн юм. Гомдолтой байна, шүүгдэгч талаас одоо болтол ямар нэгэн хохирол барагдуулаагүй байгаа..” гэсэн мэдүүлгүүд /1 хх-ийн 48-49х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Гэрч Д.Т”ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 00” дугаар хороо, ... суудаг. Тус хорооны 9 дүгээр гудамжны 191а тоотод оршин суудаг хүмүүсийг танина. Тухайн хашаан дотор 2 гэр байдаг, баруун талын гэрт аав нь гээд 1 хөгшин, нөгөө гэрт нь хүү нь эхнэртэйгээ хамт амьдардаг. Эхнэр нь хэд хоногийн өмнө нас барчихсан гэж байсан. Талийгаач нь намхан нуруутай 35-40 орчим насны 1 хөл нь хазгардуу хүүхэн байсан. Нөхөртэйгээ нийлээд нилээн архи уудаг, архи уухаараа нөхөр нь тэр хүүхнийг аймаар зоддог байсан. Хамгийн сүүлд талийгаачийг өнгөрсөн 7 хоногт буюу 000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр харсан бөгөөд тухайн өдрийн 17-18 цагийн үед намайг гэрт байхад гадаа гудамжинд эмэгтэй хүн “болиоч дээ, би үхлээ ш дээ” гэж орилоод байхаар нь гэрээсээ гараад хашааны жижиг хаалгаа онгойлгож байгаад хартал манай хашааны булангаас баруун тийш 7-8 метрийн зайд талийгаач газарт бөгсөн хэсгээрээ суугаад доошоо бөгтийсөн байдалтай байсан, хажууд нь нөхөр, хадам аав нь байсан. Нөхөр нь талийгаачийн биеийн зүүн хэсэг рүү 2-3 удаа өшиглөөд өвсан. Хадам аав нь “та 2 хашаандаа орж зодолдооч” гэж хэлэхэд талийгаач “би орохгүй, гэрт орохоор танай хүү зоддог биз дээ” гэж хэлсэн. Нөхөр нь талийгаачийг өшиглөж байгаад босохгүй болохоор нь зүүн талын мөр хэсгээс нь барьж босонгуутаа чирээд хашааруугаа орсон. Тухайн үед талийгаач нь хар өнгийн бэлтгэлийн өмд, цамцтай байсан. Нэг хацар нь хөхөрчихсөн байсан. Тэгж нөхөртөө чирүүлж орсоноос хойш талийгаач ерөөсөө харагдаагүй. 000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр гэдгийг яагаад санаж байгаа вэ гэхээр тэр өдөр миний утсанд халамжийн 140.000 төгрөг дансанд орсон тухай мессеж ирсэн байсан ба тэр 2-г архи уучихсан байхаар нь халамжийн мөнгөө аваад  архи авч уусан болов уу гэж бодсон. Уг нь бол байнга  л явж байдаг. Ингэж олон хоногоор харагдахгүй байсан тохиолдол байхгүй. Заримдаа шөнө гудамжинд хашааны буланд гэр лүүгээ харчихсан айсан бололтой зогсож байдаг байсан. Талийгаачийг нөхөр нь зоддог талаар манай энэ хавийнхан бүгд мэднэ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 88-90,91-92х/

 

Д.Т”ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэлд: “...Та амь хохирогчийг нөхөр нь зодож байсан газрыг зааж өгнө үү гэхэд тухайн 8 дугаар гудамжны харалдаа блокон хашааны дэргэд ирж энд зодож байсан гэснийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авлаа. Уг газар нь гэрчийн гэрээс баруун тийш 22 метр зайд байрлаж байв. Та уг хэргийн үйл явдлыг хаанаас харсан юм бэ гэхэд хашааны хаалганы жижиг нүхээр хараад, гудамжнаас гарахад нь хашааныхаа хаалгыг нээж зогсож байгаад харсан юм. ...Гэрчээс уг хүмүүс аль хашаанаас гарч ирсэн юм бэ гэж асуухад гэрээсээ хойд зүгт 20 метр зайд алхаад /Ж.Б”ын/ блокон хашаатай, хашаа дотроо 2 гэртэй айлыг заасныг тэмдэглэлд тусгав...” гэжээ. /1хх-ийн 95-94х/

 

Гэрч Ж.Ц”гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх Сонгинохайрхан дүүргийн 00” дугаар хороо, Тоосгоны ... суудаг, манайх энэ хашаанд 10 гаруй жил болж байна. Манай зүүн талын хашаанд 1 өвгөн, хүү, бэр хоёрынхаа хамт амьдардаг юм. Өвгөн тусдаа 1 гэрт, нөгөө гэрт нь хүү, бэр 2 нь амьдардаг. Хүү, бэр 2 нь үргэлж согтуу, шөнө болохоор орилж хашгираад зодолдоод байдаг. Одоогоос 4-5 хоногийн өмнө байх, яг хэдэн гэдгийг мэдэхгүй байна.  орой 23 цагийн үед зүүн талын хашаанд нөгөө эгч “аллаа” гээд хашгираад байсан. Тэгснээ орилж байгаад чимээгүй болсон. Харин маргааш нь билүү тэр өдрөө билүү нилээн бөөлөх чимээ зүүн хашаанд гараад байсан. Тэр өдрөөс хойш орилж хашгирах чимээ гараагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 129-131х/

 

Гэрч Г.Д”ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Одоогоос хэд хоногийн өмнө ...Б”аа, Н”, Чинбаа, Н”, Төөгий, Билгүүнээ, Тооёо ах бид нар архиа Сонгинохайрхан дүүргийн иргэний танхимын харалдаа гудамжны ар талын гудамжинд уусан. Ингээд архи ууж байх үед Б”аа ах “ах нь эхнэртэйгээ муудсан, ах нь эхнэрийгээ зодчихсон, ахад нь эрүүгийн хэрэг үүсгэж магадгүй, ах нь одоо удахгүй явна” гэсэн ба бид нар бүгдээрээ “арай ч үгүй байлгүй дээ” гэхэд Б”аа ах “ах нь худлаа ярихгүй” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 109-110х/

 

Гэрч Д.Т”гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би талийгаач ЭнхТ”гийн авга эгч. ЭнхТ” ...сүүлд Б” гэж хүнтэй хамт амьдарч байгааг нь мэдсэн. Энэ хоёр нийлээд уучихдаг хүмүүс. Би сар өдрийг нь сайн санахгүй байна. 2017 оны 04, 05 дугаар сарын үед ЭнхТ” “нөхөр зодоод хөөгөөд байна” гэж хэлээд хувцсаа аваад “нүүр нь хөхөрсөн” 2 удаа ирж байсан. 2 хоноод нөхөр нь ирээд аваад явж байсан. Ер нь л ЭнхТ”г нөхөр нь зоддог юм байна лээ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 111-113х/

 

Гэрч Б.С”гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ЭнхТ” нь манай дүү Алтанаатай сууж байгаад 0” жилийн өмнө манай дүү Алтаанаа нас бараад ЭнхТ” биднээс холдоод явсан хүн байгаа юм. Тэдний дундаас гарсан 0” настай охин Номин нь над дээр байдаг юм. Одоогоос 3 жилийн өмнө санагдаж байна. Манайд ЭнхТ” гэмтлийн эмнэлэг дээрээс оёдол тавиулсан, толгой нь боолттой такси бариад ирж байсан. Тухайн үед нөхөртөө зодуулаад толгойдоо оёдол тавиулсан гэж ярьж байсан. Түүнээс хойш ЭнхТ”тай дахин уулзаагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 116-118х/

 

            Шүүгдэгч Ж.Б”ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би хамтран амьдрагч ЭнхТ”гийн хамт аав Ж”ын хашаанд тусдаа гэрт амьдардаг. ...Гэртээ орж бид хоёр 0,5 литрийн архиа хувааж ууж дуусгаад ...дэлгүүрээс 0,5 литрийн Хандгай нэртэй архи аваад буцаад гэртээ орж нэг нэг аяга уучихаад орой ууя гээд архиа уугаагүй юм. Би ЭнхТ”г хэд хоног гэрээсээ гадуур хаагуур явж байгаад ирсэн юм гэж маргалдахад ЭнхТ” намайг галын төмрөөр миний баруун ташаан дээр цохисон. Тэгэхээр нь би зүүн хацар луу нь баруун гараараа алгадсан. Тэгэхэд ЭнхТ” гэрийн хойморт байх модон орны толгойн мод хэсэг рүү толгойныхоо баруун хэсгээр мөргөж унасан. Унаад “чи намайг зодлоо” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би “одоо больё, айл амьтан унтаж амрах гэж байгаа, нэг нэг татъя” гэж хэлээд сүүлд авсан Хандгай архинаасаа нэг, нэг аяга уугаад унтах гээд зурагт үзээд хэвтэхэд ЭнхТ” “одоо сайхан боллоо” гээд хөлсөө арчаад байсан. ЭнхТ” унтахаасаа өмнө орноосоо босоод гэртээ хувинд бие засчихаад /шээчихээд/ Хандгай архинаас 1 аяга өөртөө хийж уучихаад орондоо ороод унтахдаа “намайг тэвэр” гэж хэлэхээр нь би тэврээд унтсан. Шөнийн 01 цаг өнгөрч байхад миний ам цангаад босоод ус уучихаад гэрээс гарч бие засчихаад /шээчихээд/ тамхи татчихаад нэг аяга архи уучихаад ЭнхТ”г “нэг аяга архи уух уу” гээд сэрээх гэхэд ЭнхТ” сэрэхгүй бие нь хөрчихсөн байсан. Тэгээд би гайхаад алгадаад сэрээх гэхэд сэрэхгүй байхаар нь би айгаад хувцсыг нь өмсүүлсэн. Доогуур нь хар өнгийн өмд, дээгүүр нь хар өнгийн биеийн тамирын цамц, дотуур нь нэг нимгэн хувцас өмсүүлсэн /санахгүй байна/ хөлд нь торон материалтай саарал өнгийн пүүз өмсүүлээд ягаан өнгийн орны бүтээлэг, мөн оёдлын машин бүтээдэг байсан цэнхэрдүү өнгийн даавуугаар биеийг нь ороосон яг яаж ороосноо санахгүй байна, тэгээд гэрээс гараад хашаан дотор байдаг төмөр амбаарын хажууд очиж асаагуурын гэрэл тусгаж байгаад нохойны үүрний хажуугаас том тааран шуудайг авч гэртээ ороод орон дээр хэвтүүлсэн байсан ЭнхТ”г шуудайнд хийгээд амыг нь боолгүйгээр үүрээд гэрээсээ аав Ж”д мэдэгдэлгүй шөнийн 03 цагийн үед гэрээсээ гарч явсан. Гэрээсээ гараад архи уудаг хүмүүс цугладаг газарт авч очиж орхихоор болоод хашаанаасаа гарч урд зүгт явж дүүргийн автобусны буудлын хойгуур нарийн гудмаар гарч замаар 2 тийшээ харж байгаад байгаад зам хөндлөн гараад хотын төв рүү явах чиглэлийн дүүргийн автобусны буудлын арын явган хүний гүүрэн дээгүүр гарч урд зүгт усны шуудуй дагасан нарийн гудмаар явж айлын хашааны булан буюу архи уудаг хүмүүсийн цуглаж архи уудаг газар очиж хашаа налуулж тавиад гэр лүүгээ харьсан. ...Би тухайн өдө ...гэр лүүгээ орохынхоо өмнө гудамжиндаа хэрэлдэж, маргалдаад зууралдаж байх үед аав Ж” хашаанаас гарч ирж гэртээ хашаандаа орж маргалд гэж хэлээд бид хоёрыг хашаанд оруулсан. Тухайн үед ЭнхТ” гэрт орохгүй, явлаа гэж хэрэлдэж маргалдаж байсан. Тэгээд ЭнхТ” хашаанд гэртээ ороод за нэг татъя гээд архи ууя гэж байсан. Энэ өдөр амь хохирогч нас барсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 170-174х/

 

Ж.Б”ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл: “.../1хх-ийн 177-180х, 2хх-ийн 3-32х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ж.Б”ыг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Учир нь, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн  5 дугаар зүйлийн 5.1 дүгээр хэсгийн  5.1.1.“гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд / 3.1.1. “...хамтран амьдрагч... хамаарна./ энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж тусгажээ.

 

 Амь хохирогч Г.ЭнхТ”, шүүгдэгч Ж.Б” нар нь гэр бүлийн Б”алгаагүй ч хамтран амьдраад 3 жил орчим болсон, Г.ЭнхТ” нь хамтран амьдрагчдаа зодуулдаг байсан талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г., гэрч Д.АнхТ” нарын мэдүүлэгт дурдагдсан,

мөн  /хөрш зэргэлдээх хашаанд амьдардаг/ гэрч Д.Т” нь “Г.ЭнхТ”, шүүгдэгч Ж.Б” нар нь байнга  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, Ж.Б” нь  хамтран амьдрагч Г.ЭнхТ”г зоддог, түүний нүүр царай хөхөрсөн, маск, эсхүл нүдний шил зүүсэн байдалтай явдаг байсан, хамгийн сүүлд 000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр нөхөртөө зодуулж хашаа руугаа чирүүлж оруулснаас хойш дахин харагдаагүй, тэр залуу эхнэрээ зоддог талаар манай энэ хавийхан бүгд мэднэ” гэж мэдүүлсэн /1хх-ийн 88-92х/,

/хөрш/ гэрч Ж.Ц” нь “...Хүү, бэр 2 нь үргэлж согтуу, шөнө болохоор орилж хашгираад зодолдоод байдаг. Одоогоос 4-5 хоногийн өмнө байх, яг хэдэн гэдгийг мэдэхгүй байна.  орой 23 цагийн үед зүүн талын хашаанд нөгөө эгч “аллаа” гээд хашгираад байсан. Тэгснээ орилж байгаад чимээгүй болсон. Харин маргааш нь билүү тэр өдрөө билүү нилээн бөөлөх чимээ зүүн хашаанд гараад байсан. Тэр өдрөөс хойш орилж хашгирах чимээ гараагүй...” гэж мэдүүлсэн /1хх-ийн 129-131х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1881 дүгнэлтээр “амь хохирогчид  биеийн бүхий л хэсгийг хамарсан олон тооны гэмтлүүд  үүссэн, учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан олон тооны гэмтлээс тархины зүүн тал бөмбөлгийн чамархай болон суурь хэсгийг хамарсан хатуу хальсан доорхи цусан хураа гэмтлийн улмаас хохирогч нь нас барсан”/1хх-ийн 240-242х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9129, 10535, 10530” дугаартай дүгнэлтүүд: /Хэргийн газрын үзлэгээр Ж.Б”ын гэрээс хурааж авсан гудас болон хувцас/ “...Хар ханцуйтай, улбар шар өнгийн цамц, ягаан өнгийн нимгэн гудас дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо Ж.Б”ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...Цагаан өнгийн гадартай гудас дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэр хаяг тодорхойгүй эмэгтэй хүний цогцосноос авсан гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна....” гэж /2хх-ийн 119х, 2хх-ийн 121, 126х/

 зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Б” нь хамтран амьдрагч Г.ЭнхТ”г зоддог асуудал бол хааяа нэг биш түүний эрүүл мэндэд хүч хэрэглэн халддаг, сэтгэл санааны дарамтанд оруулдаг байдал нь гэр бүлийн хүрээнд тогтмол давтагддаг, дадал зуршил болсон, хохирогчид үзүүлж байгаа хүч нөлөөллийн хувьд урт удаан хугацаанд үргэлжилсэн шинжтэй байсан нь гэрч нарын мэдүүлэгт дурдагдсанаас гадна шүүгдэгч Ж.Б”ын 000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн  үйлдлээс болж амь хохирогчийн биед олон тооны шарх гэмтэл үүссэн, энэ нь түүнийг өвтгөн шаналгасан, уг гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон байх тул шүүгдэгч Ж.Б”ыг хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр  үйлдсэн гэмт хэргийн субьект гэж үзэж хэргийг зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

           

Хэдийгээр шүүгдэгч Ж.Б” нь шүүхийн хэлэлцүүлэгт “би энэ хэргийг үйлдээгүй, цагдаа нар намайг дарамталж хэрэг хүлээлгэсэн” гэж  өмнө мөрдөн байцаалтын шатанд өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээ өөрчилсөн нь түүнийг Үндсэн хуулинд заасан өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлсэн гэж үзэх үндэстэй ба гэрч Д.Т”, Ж.Ц” нарын мэдүүлэгт “...Б” нь амь хохирогчийг гэртээ авч орсоноос хойш, амь хохирогч “аллаа гэж” орилсон, түүнээс хойш харагдахаа больсон” талаар мэдүүлсэн, түүнчлэн хэргийн газраас хураан авсан гудаснуудад тодруулбал, Ж.Б”ын гэрээс хураан авсан гудсан дээрээс хохирогч болон шүүгдэгчийн цус илэрсэн, мөн хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар амь хохирогч нь шүүгдэгч Ж.Б”ын хэлсэнчлэн “Зүүн салаа руу явсан, өөр бусдад зодуулж амь насаа алдсан гэх” байдал нь тогтоогдоогүй тул түүний мэдүүлэг үгүйсгэгдсэн гэж үзнэ.

 

Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өлзий-Орших нь “ миний үйлчлүүлэгч Ж.Б” нь хамтран амьдрагч Г.Т”г болгоомжгүйгээр алсан, гэм буруу дээр маргаагүй, хохиролоо төлөхөө илэрхийлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн санал гаргасныг шүүхээс хүлээн үндэслэл тогтоогдоогүй болно.

 Учир нь, шүүгдэгч Ж.Б” нь “би энэ гэмт хэргийг үйлдээгүй, мэдэхгүй,  амь хохирогч нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр надаас салаад Зүүн салаа руу явсан, түүнээс хойш иээгүй” гэж гэм буруу дээр маргасан,

-шинжээчийн 000 дугаартай дүгнэлтэд “ амь хохирогчид олон тооны шарх гэмтэл учирсан” талаар тусгагдсан, шинжээч Н.Т” нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ хохирогчид учирсан олон тооны шарх гэмтлүүд нь 1 цаг хугацаанд, амьд байх үед олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна” гэж мэдүүлсэн,

-гэрч Д.Түмэндэлгэр, Ж.Ц” нар нь “амь хохирогч нь хамтран амьдрагч Ж.Б”ад зодуулсан байдалтайгаар гэртээ чирүүлж орсон, тэгээд ахиж харагдаагүй” гэсэн мэдүүлэг өгсөн зэргээс үзвэл амь хохирогч Г.ЭнхТ”д үүссэн гэмтлүүд нь түүний эсрэг чиглэсэн шүүгдэгч Ж.Б”ын хэд хэдэн удаагийн санаатай үйлдлийн улмаас үүсгэгдсэн, уг гэмтэл нь түүнийг үхэлд хүргэсэн байх тул Ж.Б”ыг “болгоомжгүйгээр хүнийг алсан” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.  

Мөн шүүгдэгч Ж.Б” нь гэм буруу дээр маргасан, хохирол төлөгдөөгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг хэрэглэх боломжгүй байна.

 

Шүүгдэгч Ж.Б” нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 162х/-аар тогтоогдлоо.

 

            Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгч Ж.Б”ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.0” дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шинж нь тус гэмт хэргийн хүндрүүлэх шинж болсон байх тул хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлгүй юм.

                       

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ж.Б” нь хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр  үйлдсэн нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бүхий л нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтуудад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Б”ын үйлдсэн хэргийн нөхцөл байдал тодруулбал, тэрбээр өөрийн хамтран амьдрагч Г.ЭнхТ”г буюу хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгий аргаар үйлдэж улмаар цогцосыг зөөвөрлөж өөр газар аваачиж орхисон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Б.Б”ад 17 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг хаалттай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

             Хохирол төлбөрийн тухайд:

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г. нь оршуулгын зардалд 6.884.210 төгрөг, өмгөөлөгчийн зардал гэж 500,000 төгрөг, нийт 7.384.210 төгрөг нэхэмжилсэн болно.

 Гэвч тус хэрэгт нийт 3.289.505 төгрөгийн баримт авагдсан /1хх-ийн 50-77х/  байх ба үлдсэн зардал болох 3.594.705 төгрөгийн баримт нь гар бичвэр байх бөгөөд түүнийг нотолсон ямар нэгэн баримтгүй тул бусад зардал /тэжээгчээ алдсаны тэтггэмжийн зөрүү/ болон баримтгүй нэхэмжилсэн зардлаа баримтаа хууль ёсны дагуу бүрдүүлэн иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь зүйтэй байна.

Харин хохирогчийн төлөөлөгч Г. нь өмгөөлөгчийн хөлс гэж  500,000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцуулан гэм буруутай этгээдээр төлүүлэх санал гаргасан боловч тухайн зардал нь  эрүүгийн процесс ажиллагааг хэрэгжүүлэх явцад эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас зарцуулагдсан зардал биш, хохирогч тал өөрт хуулиар олгогдсон эрхээ өөрийн хүсэл зоригоор сайн дураар хэрэгжүүлсэн, заавал өмгөөлөгч авахыг хуулиар үүрэг болгоогүй /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйл/ тул хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Б” түүний ар гэрийнхэний зүгээс амь хохирогчийн төлөөлөгчид хохиролд тооцуулахаар “амь хохирогч болон Ж.Б” нарын хамт амьдарч байсан гэх гэр, оёдлын машин гэх мэт эд зүйл шилжүүлэх”-ийг хүссэн боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар нь хүлээн авахаас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Ж.Б” нь 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл 198 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцов. /1 хх-ийн 154, 159х, 2хх-ийн 80, 132х/

 

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 2 ширхэг CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалж, шуудай, 2 хос гутал, 2 ширхэг өмд, 2 ширхэг цамц, 2 ширхэг орны бүтээлэг, 1 ширхэг орны даавуу, 1 ширхэг цагаан гадартай гудас зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х” овогт Ж”ын Б”ыг хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтуудад зааснаар Ж.Б”ыг 17 /арван долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.0” дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.Б”ад оногдуулсан 17 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б”ын цагдан хоригдсон 198 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий 2 ширхэг CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалж, шуудай,  2 хос гутал, 2 ширхэг өмд, 2 ширхэг цамц, 2 ширхэг орны бүтээлэг, 1 ширхэг орны даавуу, 1 ширхэг цагаан гадартай гудас зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

 6. Шүүгдэгч Ж.Б”ын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б”аас 3.289.505 / гурван сая, хоёр зуун наян есөн мянга, таван зуун тав/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.од олгож, өмгөөлөгчийн хөлс болох 500.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд хянан шийвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Б”ын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогчид давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.          

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Ж.Б”ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.АЛТАНЦЭЦЭГ

                                  ШҮҮГЧИД                             Л.БААТАР

                                                                               Б.ДАШДОНДОВ