Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2018/ШЦТ/328

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч М.Амарзаяа,

шүүгдэгч Б.”Б”, түүний өмгөөлөгч А.Очбадрал  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Б” овогт “Б”ийн “Б”т холбогдох 201726010715 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 0”0 дугаар” сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, “0000” оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 20 настай, тусгай дунд боловсролтой, нэхмэлийн технологийн оператор мэргэжилтэй, ам бүл 1, ганцаараа Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 00-000 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй,

Урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 552 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, уг ялыг эдэлж байгаа “Б” овогт “Б”ийн “Б” /РД:/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.”Б” нь 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн “0 дугаар” хорооны Б-ийн 0-0-0 тоотод оршин суух иргэн С.”С”ын байшингийн цонхоор нэвтэрч Самсунг брэндийн нөөтбүүк, дунд гарын мөнгөн аяга, компьютер тоглоом зэрэг эд зүйлийг хулгайлан бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч С.”С”ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр 12 цагийн үед гэрээсээ эхнэрийн хамтаар гарах гээд хашааны үүдэнд иртэл манай хашааны үүдэнд өмнө нь ирж байсан манай хүү “С”ын найз Ботго /бүтэн нэрийг нь мэдэхгүй/-ны хүргэн ахын дүү гэх хүү
“С” байна уу гэж асуусан юм. Тэгэхээр нь эхнэр бид 2 байхгүй ээ хичээлдээ явчихсан байна гэж хэлтэл за за гээд яваад өгсөн. Тэгээд эхнэр бид 2 хүүгийн хамтаар 20 цагийн үед гэртээ ирсэн. Тухайн үед эхэндээ хулгай орсон талаар анзаараагүй юм, хоолоо идэх гээд сууж байтал манай хүү “С” миний компьютер тоглоом байхгүй байна гээд бид нар эд хөрөнгөө бүртэгтэл Самсунг брендийн улаан хүрэн өнгийн зөөврийн компъютер, дунд гарын мөнгөн аяга, хүүгийн компьютер тоглоом зэрэг эд зүйлс алдагдсан байсныг мэдсэн. Манай байшингийн хаалга болон цонхонд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй, харин жижиг өрөөний вакум цонхны салхивчний дэгээ төмрийг хугалчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28х/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №04/211 дүгнэлтэд: “...Шинжилгээнд тэнцэх 1, 3 гэж дугаарласан гарын мөрүүд нь Папилон санд MN000610023234 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн “Б” овогтой “Б”ын баруун гарын эрхий болон ядам хурууны хээнүүдтэй хувийн болон ерөнхий онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна...” гэжээ. /хх-ийн 35х/

 

Иргэний нэхэмжлэгч Ж.”С”ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2013 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ““С”” барьцаалан зээлдүүлэх төвд зээлийн мэргэжилтэнгээр ажиллаж байна. ...2017 оны 04 дүгээр сард манай нөгөө ээлжний хүн болох Д.Сэдэд гэх хүн 5,5 инчийн 1 ширхэг мөнгөн аягыг 50.000 төгрөгөөр мөнгөн аягыг барьцаанд тавьсан байсан. Тэгээд би 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ажил дээрээ байхад хулгайн мөнгөн аяга авсан байна гээд хураагаад аваад явсан. ...50.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 101-102х/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7х/

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицер дэслэгч Г.М ын 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн илтгэх хуудсанд: “...Сонгинохайрхан дүүргийн “0 дугаар” хорооны Б-ийн 0-0-0 тоотод хулгай орсон гэх дуудлагыг шалгахад тус тоотод оршин суух хаягтай “С”ын “С”ын гэрээс дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, нөөтбүүк 1 ширхэг, плэйстэйшн тоглоом 1 ширхэг алдагдсан байсныг эрэн сурвалжилж “Б”ийн “Б” /00000/ Чингэлтэй дүүргийн 14 дугаар хорооны Согоотын 00-00 тоотод оршин суух хаягтай, хулгайлсан байсныг илрүүлэн Сэлбэ 10-аас материалжуулан шалгаж байна...” гэжээ. /хх-ийн 15х/

 

Хувцсанд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: “...Улаан хүрэн өнгийн Самсунг гэх бичигтэй s/ndzxf гэсэн сери дугаартай зөөврийн компьтерийг, улаан дотортой хар цүнх, маус 2 ширхэг, цэнэглэгч 1 ширхэг, сүлжээний цэнхэр өнгийн 3 метрийн урттай утсын хамт мөн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг зэрэг эд зүйлийг Сонгинохайрхан дүүргийн “0 дугаар” хорооны Баганарангийн 00-00  тоотод оршин суух С.”С”т хүлээлгэн өгөв...” гэжээ. /хх-ийн 20х/

Хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 21-23, 24-26х/

Эд зүйлийн үнэлгээнд “...Самсунг нөөтбүүк копьютер – 1.000.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга – 170.000 төгрөг, Плэйстэйшн компьютер тоглоом – 500.000 төгрөг, нийт 1.670.000 төгрөг...” гэжээ. /хх-ийн 9х/

Шүүгдэгч Б.”Б”ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн өглөө 11 цагийн ...Сонгинохайрхан дүүргийн “0 дугаар” хороо Б-ийн 0-0-0 тоотод байх найз “С”ын гэр лүү очсон. Намайг очиход “С”ын гэрт хүн байгаагүй, байшин нь цоожтой байсан. Тэгэхээр нь буцаж гарчихаад зүс таних Болдхуягийн гэрт очиж жаахан унтаж байгаад 16 цагийн үед гэрээс нь гараад “С”ын гэрт очсон чинь хүн байхгүй болохоор нь гэрт нь орж мөнгөн аягыг нь авч зарж мөнгөтэй болох гээд байшинг тойрч байгаад зүүн талын цонхыг нь түлхэж онгойлгоод ороод том өрөөнийх нь шкаф дотор байсан нэг мөнгөн аягыг аваад буцаж цонхоор нь гараад такси бариад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээрг хороололын автобусны буудлын урдхан талд байрлах ““С”” гэх нэртэй лабордонд 50.000 төгрөгөөр тавьсан. Би тухайн үед бичиг баримгүй байсан ба регистрийн дугаараа хэлж байгаад тавьсан. Тэгээд буцаад толгойт хотхон яваад таксинд 10.000 төгрөг өгчихөөд, 0,5 граммын Хараа гэх нэртэй архи, бидний кола ундаа, LD тамхийг 12.500 төгрөгөөр авч 28.000 төгрөг үлдсэн. Тэгээд би Толгойт хотхоны байрны 4 дүгээр орцны 9 дүгээр давхарт би ганцаараа авсан архи уучихаад тэндээсээ гараад “С”ын гэрт нь хүн ирээгүй байх юм дахиж зарах юм авъя гэж бодоод очтол хүн байхгүй байсан. Тэгэхээр нь өмнө нь орсон цонхоор нь ороод том өрөөнд нь байсан samsunge маркын нөөтбүүк, РS-3 гэх нэршилтэй тоглоомыг аваад гарсан. Тэгээд би тэндээсээ такси бариад нөөтбүүк авдаг хүнсний 4 дүгээр дэлгүүрийн урдхан талд байрлах хүнсний дэлгүүрт байх ламборданд 90.000 төгрөгөөр тавьсан. Тэндээсээ Tady төв ороод РS-3 тоглоомыг утасны ченжид 30.000 төгрөгөөр зарсан. Тэгээд би буцаад хүнсний дэлгүүр явж тэнд Манго гэх нэртэй паабад орох гэсэн чинь бичиг баримтгүй гээд оруулаагүй. Тэгэхээр нь би Хүнсний-4 орж 0,75 граммын Хараа гэх нэртэй архи, бидний кола ундаа аваад тэндээ нэг байрны харанхуй мухарт сууж байгаад ганцаараа авсан архиа уусан. Тэгээд нэг мэдсэн чинь таксин дотор явж байсан. Тэгээд хартал цэргийн хотхонд явж байсан. Тэгэхээр нь би тэндээ буусан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Согтоод тасарчихсан байсан. Тэгээд намайг хоёр цагдаа сэрээгээд намайг “С”ын гэрийн гадаа очоод гутлын мөртэй миний гутлыг мөр таарч байна гээд намайг эрүүлжүүлэх байранд авчирч эрүүлжүүлсэн.

...Би өмнө нь бусдын эд хөрөнгө хулгайлах болон өөр төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. би өмнө нь сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө хулгайн хэрэг болон дээрмийн хэрэгт холбогдож байсан гэж худлаа мэдүүлсэн байсан. Учир нь батлан даалтад өгөх байх гэж бодоод”” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-52, 103-106х/

Шүүгдэгч Б.”Б”ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хохирогч “С”ын гэрээс эд зүйл авсан хэрэг дээр маргах зүйл байхгүй. Харин Чингэлтэй дүүргийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч Цэдэндамба гэх хүн шалгаж байгаа,  хулгайн 2 үйлдэл байгаа. Энэ хэргүүдээ нэгтгүүлж шийдүүлмээр байна. Эхний үйлдэл нь “...2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Яингэлтэй дүүрэг 16 дугаар хороо шинэ 42”0 дугаар” цэцэрлэгийн  урд талын ногоон хаалгатай улаан хашаанд орж ягаан урт байшингаас суурин компьютер, 32 инчийн телевизор авч Хүнсний 4-т байрлах ломбарданд компьютерыг нь тавьж, телевизорыг нь зам дагу явж байсан таксинуудад зарсан”, дараагийн үйлдэл нь “...2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүрэг 15 дугаар хороо, Түвшин-ундрах хотхоны ар талд байх ногоон хаалгатай, блокон хашаанд байрлах 1 давхар байшинд орж 2 чемодон хувцас, 1 хайрцаг хувцас, 5 хайрцаг гутал зэргийг авч такси барин Нарантуул захын Мангасын ам гэх газарт аваачиж зарсан”, өөр үйлдэл байхгүй. /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Б.”Б”ын хувийн байдлын талаар:

            Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 111х/

Тэрээр урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 552 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56х/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 79-82х/  зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч Б.”Б” нь 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн “0 дугаар” хорооны Б-ийн 0-0-0 тоотод оршин суух иргэн С.”С”ын байшингийн цонхоор нэвтэрч Самсунг брэндийн зөөврийн компьютер, дунд гарын мөнгөн аяга, компьютер тоглоом зэрэг эд зүйлийг хулгайлж, бусдад 1.670.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7х/

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицер дэслэгч Г.М ын 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн илтгэх хуудсанд: “...Сонгинохайрхан дүүргийн “0 дугаар” хорооны Б-ийн 0-0-0 тоотод хулгай орсон гэх дуудлагыг шалгахад тус тоотод оршин суух хаягтай “С”ын “С”ын гэрээс дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, нөөтбүүк 1 ширхэг, плэйстэйшн тоглоом 1 ширхэг алдагдсан байсныг эрэн сурвалжилж “Б”ийн “Б” // Чингэлтэй дүүргийн 14 дугаар хорооны Согоотын 00-00 тоотод оршин суух хаягтай, хулгайлсан байсныг илрүүлэн Сэлбэ 10-аас материалжуулан шалгаж байна...” гэжээ. /хх-ийн 15х/

Хувцсанд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: “...Улаан хүрэн өнгийн Самсунг гэх бичигтэй s/ndzxf гэсэн сери дугаартай зөөврийн компьтерийг, улаан дотортой хар цүнх, маус 2 ширхэг, цэнэглэгч 1 ширхэг, сүлжээний цэнхэр өнгийн 3 метрийн урттай утсын хамт, мөн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг зэрэг эд зүйлийг Сонгинохайрхан дүүргийн “0 дугаар” хорооны Баганарангийн 00-00  тоотод оршин суух С.”С”т хүлээлгэн өгөв...” гэжээ. /хх-ийн 20х/

 

Хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 21-23, 24-26х/

 

Эд зүйлийн үнэлгээнд “...Самсунг нөөтбүүк копьютер – 1.000.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга – 170.000 төгрөг, Плэйстэйшн компьютер тоглоом – 500.000 төгрөг, нийт 1.670.000 төгрөг...” гэжээ. /хх-ийн 9х/

Хохирогч С.”С”ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр 12 цагийн үед гэрээсээ эхнэрийн хамтаар гарах гээд хашааны үүдэнд иртэл манай хашааны үүдэнд өмнө нь ирж байсан манай хүү “С”ын найз Ботго /бүтэн нэрийг нь мэдэхгүй/-ны хүргэн ахын дүү гэх хүү
“С” байна уу гэж асуусан юм. Тэгэхээр нь эхнэр бид 2 байхгүй ээ хичээлдээ явчихсан байна гэж хэлтэл за за гээд яваад өгсөн. Тэгээд эхнэр бид 2 хүүгийн хамтаар 20 цагийн үед гэртээ ирсэн. Тухайн үед эхэндээ хулгай орсон талаар анзаараагүй юм, хоолоо идэх гээд сууж байтал манай хүү “С” миний компьютер тоглоом байхгүй байна гээд бид нар эд хөрөнгөө бүртгэтэл Самсунг брендийн улаан хүрэн өнгийн зөөврийн компъютер, дунд гарын мөнгөн аяга, хүүгийн компьютер тоглоом зэрэг эд зүйлс алдагдсан байсныг мэдсэн. Манай байшингийн хаалга болон цонхонд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй, харин жижиг өрөөний вакум цонхны салхивчний дэгээ төмрийг хугалчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28х/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №04/211 дүгнэлтэд: “...Шинжилгээнд тэнцэх 1, 3 гэж дугаарласан гарын мөрүүд нь Папилон санд MN000610023234 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн “Б” овогтой “Б”ын баруун гарын эрхий болон ядам хурууны хээнүүдтэй хувийн болон ерөнхий онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна...” гэжээ. /хх-ийн 35х/

Иргэний нэхэмжлэгч Ж.”С”ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2013 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ““С”” барьцаалан зээлдүүлэх төвд зээлийн мэргэжилтэнгээр ажиллаж байна. ...2017 оны 04 дүгээр сард манай нөгөө ээлжний хүн болох Д.Сэдэд гэх хүн 5,5 инчийн 1 ширхэг мөнгөн аягыг 50.000 төгрөгөөр мөнгөн аягыг барьцаанд тавьсан байсан. Тэгээд би 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ажил дээрээ байхад хулгайн мөнгөн аяга авсан байна гээд хураагаад аваад явсан. ...50.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 101-102х/

 

Шүүгдэгч Б.”Б”ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн өглөө 11 цагийн ...Сонгинохайрхан дүүргийн “0 дугаар” хороо Б-ийн 0-0-0 тоотод байх найз “С”ын гэр лүү очсон. Намайг очиход “С”ын гэрт хүн байгаагүй, байшин нь цоожтой байсан. Тэгэхээр нь буцаж гарчихаад зүс таних Болдхуягийн гэрт очиж жаахан унтаж байгаад 16 цагийн үед гэрээс нь гараад “С”ын гэрт очсон чинь хүн байхгүй болохоор нь гэрт нь орж мөнгөн аягыг нь авч зарж мөнгөтэй болох гээд байшинг тойрч байгаад зүүн талын цонхыг нь түлхэж онгойлгоод ороод том өрөөнийх нь шкаф дотор байсан нэг мөнгөн аягыг аваад буцаж цонхоор нь гараад такси бариад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээрг хороололын автобусны буудлын урдхан талд байрлах ““С”” гэх нэртэй лабордонд 50.000 төгрөгөөр тавьсан. Би тухайн үед бичиг баримгүй байсан ба регистрийн дугаараа хэлж байгаад тавьсан. Тэгээд буцаад толгойт хотхон яваад таксинд 10.000 төгрөг өгчихөөд, 0,5 граммын Хараа гэх нэртэй архи, бидний кола ундаа, LD тамхийг 12.500 төгрөгөөр авч 28.000 төгрөг үлдсэн. Тэгээд би Толгойт хотхоны байрны 4 дүгээр орцны 9 дүгээр давхарт би ганцаараа авсан архи уучихаад тэндээсээ гараад “С”ын гэрт нь хүн ирээгүй байх юм дахиж зарах юм авъя гэж бодоод очтол хүн байхгүй байсан. Тэгэхээр нь өмнө нь орсон цонхоор нь ороод том өрөөнд нь байсан samsunge маркын нөөтбүүк, РS-3 гэх нэршилтэй тоглоомыг аваад гарсан. Тэгээд би тэндээсээ такси бариад нөөтбүүк авдаг хүнсний 4 дүгээр дэлгүүрийн урдхан талд байрлах хүнсний дэлгүүрт байх ламборданд 90.000 төгрөгөөр тавьсан. Тэндээсээ Tady төв ороод РS-3 тоглоомыг утасны ченжид 30.000 төгрөгөөр зарсан. Тэгээд би буцаад хүнсний дэлгүүр явж тэнд Манго гэх нэртэй паабад орох гэсэн чинь бичиг баримтгүй гээд оруулаагүй. Тэгэхээр нь би Хүнсний-4 орж 0,75 граммын Хараа гэх нэртэй архи, бидний кола ундаа аваад тэндээ нэг байрны харанхуй мухарт сууж байгаад ганцаараа авсан архиа уусан. Тэгээд нэг мэдсэн чинь таксин дотор явж байсан. Тэгээд хартал цэргийн хотхонд явж байсан. Тэгэхээр нь би тэндээ буусан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Согтоод тасарчихсан байсан. Тэгээд намайг хоёр цагдаа сэрээгээд намайг “С”ын гэрийн гадаа очоод гутлын мөртэй миний гутлыг мөр таарч байна гээд намайг эрүүлжүүлэх байранд авчирч эрүүлжүүлсэн.

...Би өмнө нь бусдын эд хөрөнгө хулгайлах болон өөр төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. би өмнө нь сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө хулгайн хэрэг болон дээрмийн хэрэгт холбогдож байсан гэж худлаа мэдүүлсэн байсан. Учир нь, батлан даалтад өгөх байх гэж бодоод” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-52, 103-106х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.”Б” нь иргэн С.”С”ын орон байран нэвтэрч 1.670.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлүүдийг хулгайлсан үйлдлийнхээ талаар тодорхой ярьж улмаар аваачиж тавьсан гэх ломбардуудыг зааж өгсөнөөр тухайн ломбарднуудаас хохирогчийн мөнгөн аяга, компьютер зэрэг эд зүйлийг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн, хэргийн газраас шүүгдэгчийн баруун гарын эрхий болон ядам хурууны хээнүүд илэрсэн зэрэг нотлох баримтууд нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр сэм далд аргаар хулгайлан авч, өөрийн мэдэлд шилжүүлснийг хулгайлах гэмт хэрэг гэж үзэх тул  Б.”Б”ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болно. 

Шүүгдэгч Б.”Б” нь 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байх ба прокуророос Б.”Б”т холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна. Учир нь, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт “ эд хөрөнгө хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байхад 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хорих ялын доод хязгаарыг хоёр жил, дээд хязгаарыг найман жилээр тогтоосон байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн  тусгай ангийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх нь Б.”Б”ын эрх зүйн байдлыг дордуулахаар байна.           

Иймд шүүгдэгч Б.”Б”ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар “.. бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч  үйлдсэн” гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.”Б” нь шүүхийн хэлэлцүүлэгт “...2017 оны 6 дугаар сарын 10, 29-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 15, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах айл өрхөөс эд зүйл хулгайлсан, энэ үйлдлүүдээ нэгтгэж шалгуулмаар байна” гэж мэдүүлсэн боловч тэрбээр эдгээр үйлдлүүдийг үйлдсэн эсэх талаараа өмнө нь мөрдөн байцаалтад мэдүүлж байгаагүй, шалгуулаагүй, өөр хулгайн үйлдэл байгаа эсэхийг тодруулсан асуултанд байхгүй гэж хариулсан, мэдүүлсэн нь түүний удаа дараа өгсөн мэдүүлэгт тусгагдсан /хх-ийн 49-52, 103-106х/,  мөн шүүгдэгч нь дахин гэмт хэрэгт холбогдсон эсэхийг нотолж тогтоосон баримт тус хэрэгт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгөөгүй тул шүүхээс Б.”Б”т холбогдох хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэлэлцэж шийдвэрлэв.  

Б.”Б”ын хувийн байдлын талаар:

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 111х/

Б.”Б” нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 552 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2, 6.7  дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, оногдуулсан хорих ялыг Өвөрхангай аймгийн Хархорих сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 00”0 дугаар” нээлттэй хорих ангид эдэлж байгаа бөгөөд ялтан Б.”Б”ыг дуудлагаар авчруулж ялын тооцоог 2018 оны 0”0 дугаар” сарын 06-ны өдрөөр тасалбар болгон тодорхойлоход 10 сар 11 хоногийн хорих ял  үлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56х/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 79-82х, ялын тооцоо /хх-ийн 97х/  зэрэг баримтуудтай байна.

Хохирлын талаар:

Шүүгдэгч Б.”Б” нь гэмт хэргийн улмаас хохирогч С.”С”т 1.670.000 төгрөгийн хохирол учруулснаас Самсунг брэндийн зөөврийн компьютер, дунд гарын мөнгөн аяга зэргийг хохирогч С.”С”т хүлээлгэн өгсөн /хх-ийн 20х/ байх тул одоо Playstation тоглоомын хохирол болох 500.000 төгрөгийг төлөхөөр байна. Иймд шүүгдэгч Б.”Б”ын өөрийн гэсэн эд хөрөнгөгүй, түүний орлого олох боломж зэрэг нөхцөл байдлыг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Харин иргэний нэхэмжлэгч ““С”” барьцаалан зээлдүүлэх газар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.”С”д 50,000 төгрөг, “Өмний салхи” барьцаалан зээлдүүлэх газарт 90,000 төгрөг тус тус төлөгдсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл үйлдэгдсэн /хх-ийн 112х/ байх тул эдгээрт төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.”Б”т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг  хоёр удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүгдэгч Б.”Б” нь бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч үйлдсэн нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7х/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицер дэслэгч Г.М ын 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн илтгэх хуудас /хх-ийн 15х/, хувцсанд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 20х/, хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 21-23, 24-26х/, хохирогч С.”С”ын мэдүүлэг /хх-ийн 28х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №04/211 дүгнэлт /хх-ийн 35х/, Иргэний нэхэмжлэгч Ж.”С”ын мэдүүлэг /хх-ийн 101-102х/ зэрэг нотлох баримтууд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон тул Б.”Б”т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Б.”Б”ын үйлдсэн хэргийн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирлоос зарим эд зүйлийг биет байдлаар хүлээлгэн өгсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Түүнчлэн шүүгдэгч Б.”Б” нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 552 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2, 6.7  дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, оногдуулсан хорих ялыг Өвөрхангай аймгийн Хархорих сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 42”0 дугаар” нээлттэй хорих ангид эдэлж байхад нь ялтан Б.”Б”ыг дуудлагаар авчруулж ялын тооцоог 2018 оны 0”0 дугаар” сарын 06-ны өдрөөр тасалбар болгон тооцоход 10 сар 11 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэх үндэслэл тогтоогдсон болно. /хх-ийн 56, 79-82, 97х/ 

 Иймд Б.”Б”т энэ тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 11 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн Б.”Б”ын биечлэн эдлэх ялын хугацааг 2 жил 11 сар 11 хоногоор тогтоох нь зүйтэй байна.

Бусад асуудлын тухайд:

Шүүгдэгч Б.”Б” нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 552 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2, 6.7  дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, оногдуулсан хорих ялыг Өвөрхангай аймгийн Хархорих сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 42”0 дугаар” нээлттэй хорих ангид эдэлж байхад нь ялтан Б.”Б”ыг дуудлагаар авчруулж ялын тооцоог 2018 оны 00 дугаар” сарын 06-ны өдрөөр тасалбар болгон тодорхойлохдоо урьдчилан цагдан хоригдсон 128 хоногийг нэмж тооцон, биеэр 7 сар 11 хоногийн хорих ял эдэлсэн, эдлээгүй үлдсэн 10 сар 11 хоногийн хорих ялтай байна гэжээ.

Иймд шүүгдэгч Б.”Б”ын тус хулгайн хэрэгт цагдан хоригдсон хугацааг 2018 оны 0”0 дугаар” сарын 07-ны өдрөөс эхлэн тоолж эхлэх нь үндэслэлтэй ба тэрбээр тус өдрөөс эхлэн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл нийт 42 хоног цагдан хоригдсон байх тул уг хугацааг Б.”Б”ын эдлэх ялын хугацаанд оруулан тооцох зүйтэй байна.

Учир нь, Б.”Б”т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахдаа өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 11 хоногийн ялыг нэмж нэгтгэж байгаа тул түүний биеэр эдэлсэн 7 сар 11 хоногийн хорих ялыг тус хэргийн цагдан хоригдсон хугацаанд оруулан тооцох  үндэслэлгүй, давхардал үүсэхээр байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.”Б”ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч “Б” овогт “Б”ийн “Б”ыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.”Б”ыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 552 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 /арав/ сар 11 /арван нэг/ хоногийн хорих ялыг  нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 11 /арван нэг/ сар 11 /арван нэг/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б.”Б”т оногдуулсан 2 жил 11 сар 11 хоногийн  хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.”Б”ын энэ хэрэгт 2018 оны 0”0 дугаар” сарын 07-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 42 /дөчин хоёр/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.”Б”аас нийт 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн гаргуулж, хохирогч С.”С”т олгосугай.

7. Б.”Б”ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.”Б”т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.”Б”т урьд авсан цагдан хорих гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.АЛТАНЦЭЦЭГ