| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2018/00402/И |
| Дугаар | 00508 |
| Огноо | 2018-03-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 00508
2018 оны 3 сарын 05 өдөр Дугаар 183/ШШ2018/00508 УлаанБ хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Бын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Уд холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Ч.У, нарийн бичийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Ч.Утай 2000 онд танилцаж, 2002 оны 11 сарын 30-нд гэрлэлтээ батлуулсан. 2008 оны 12 сарын 24-нд хүү Хтөрсөн. 2013 оноос бидний зан харилцаа, үзэл бодол таарч тохирохгүйн улмаас салж, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлт цуцлуулж, хүүгээ ээжид нь өгнө, тэтгэмж, тэтгэлгийн талаар тохиролцон гэрээ байгуулсан, эд хөрөнгийн маргаангүй, тэмдэгтийн хураамжийг авахгүй гэв.
Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2000 онд танилцаж, 2002 оны 11 сарын 30-нд гэрлэлтээ батлуулсан, 2008 оны 12 сарын 24-нд хүү Хмаань төрсөн. 2013 оноос хойш 4 жилийн хугацаанд тусдаа амьдарч байна. Бид таарамжгүй харьцаанаас болж салаагүй, харин Б гадуур өөр хүнтэй гэр бүлийн харьцаатай болсноос салсан. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцлуулж, хүүгээ би авна. Би сар бүр 3 сая төгрөгөөр 2025 он хүртэл, тэтгэмж, тэтгэлгэд авч, хүүхдийн сургалттай холбоотой бүх төлбөрийг Б хариуцахаар тохирсон, өөр эд хөрөнгийн маргаангүй. Бид гэр бүлийн компанитай байсныг Б авч байгаа гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ч.Уд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан байна.
Гэрлэгчид 2000 онд танилцаж, 2002 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэр бүл болсныг 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтийн 2045 дугаарт бүртгүүлснээр гэрлэгчдийн эрх үүрэг үүсгэн хамтын амьдралаар амьдарч байсан, тэдний дундаас 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүү Б.Хтөрсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан тэдгээрийн гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг хийсэн боловч амжилтгүй болсон, хэн аль нь гэрлэлтийг хэвээр үргэлжлүүлэх хүсэл сонирхолгүй, гэрлэлтээ цуцлуулна гэж тайлбарлаж байгаа тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б.Б, Ч.У нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж заажээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д гэрлэгчид гэрлэлт цулах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг тэжээн тэтгэх тухайгаа тохиролцож болно гэжээ.
Гэрлэгчид тусдаа амьдарсан үеэс хүү Б.Хэхийн асрамжид байгаа, хүүхдийн асрамжийн талаар маргахгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар эхийнх нь асрамжид үлдээж шийдвэрлэлээ.
Зохигч хүүхдийн тэтгэлэг болон төлөх талаар харилцан тохиролцож “Тэжээн тэтгэх, төлбөр төлөх тухай” гэрээ байгуулж, уг гэрээгээр Б.Б нь сар бүр 3 сая төгрөгийг 2025 оныг дуусталх хугацаанд төлөх, Б.Хабулын гадаад, дотоодын сургалт, түүнтэй холбоотой бүх зардлыг Б.Б хариуцан төлөхөөр эвлэрчээ.
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Ч.У нь Б.Быг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг даалгах нь зүйтэй байна.
Зохигч нь шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Б, У нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Б.Х эхийнх нь асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Ч.У нь Б.Быг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг даалгасугай.
4. Зохигч нь шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүйг, гэрээний дагуу Б.Б нь сар бүр 3 сая төгрөгийг 2025 оныг дуусталх хугацаанд төлөх, Б.Хабулын гадаад, дотоодын сургалт, түүнтэй холбоотой бүх зардлыг Б.Б хариуцан төлөхөөр эвлэрснийг дурдсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсугэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ