| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2018/0294/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/323 |
| Огноо | 2018-04-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.2.2., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2018/ШЦТ/323
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч М.Амарзаяа,
хохирогч А.”Б”, С.”Д”,
шүүгдэгч Г.”Ц”, түүний өмгөөлөгч А.”О”,
шүүгдэгч Б.”Б”, түүний өмгөөлөгч Б.”Э” нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Багамод овогт Ганцогтын “Ц”, “Б” овогт “Б”ийн “Б” нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808000700002 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдрийн Ө аймгийн Цй суманд төрсөн, эрэгтэй, 00 настай, бүрэн бус дунд боловсролтой, гар утасны засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Ө аймгийн Ц сумын Ц багийн 00-00 тоотод оршин суух, урьд Өмнөговь аймгийн Ханбогд сумын сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан Б овогт Г “Ц” /РД:/
Монгол Улсын иргэн, 000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 00 настай, боловсролгүй, кранист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0 ах, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны Хангайн 000-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, “Б” овогт “Б”ийн “Б” /РД:/
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.”Ц”, Б.”Б” нар нь 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 38 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг иргэн А.”Б”гийн эзэмшлийн ““О”” гэх ломбард руу орж, улмаар ломбарданд байсан гар утас, алт мөнгөн үнэт эдлэл, бэлэн мөнгө зэрэг эд зүйлүүдийг авах зорилгоор иргэн А.”Б” С.”Д” нарын хоолойг нь боож, зодож. наалдамхай туузаар хүлж, хүч хэрэглэн довтолж бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар дээрэмдсэн,
Шүүгдэгч Г.”Ц” нь 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Б.”Б”той Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 38 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг иргэн А.”Б”гийн эзэмшлийн ““О”” гэх ломбард руу орж, эд зүйлс дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ С.”Д”ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.”Б” нь 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Г.”Ц”той Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 138 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг иргэн А.”Б”гийн эзэмшлийн ““О”” гэх ломбард руу орж, эд зүйлс дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ А.”Б”гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч А.”Б”гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр “Д” эгч бид хоёр хаагаад гарах гэж байсан. Тэгтэл намхан залуу буюу энэ “Б” гэх залуу орж ирээд дан процессор байна уу гэхээр нь склад руу дагуулаад орж үзүүлсэн. Тэгтэл намайг гэнэт аягүй хүчтэй багалзуурдсан ба тухайн үед би газарт унасан. Би захтай цамц өмссөн байсан нь одоо бодоход миний аминд орсон гэж бодогддог юм. Тэгээд яаснаа мэдэхгүй байна, нэг ухаан ороход миний дээр “Д” эгчийг давхарлаад тавьсан байсан ба мөн миний гарыг ард аваачаад скочдсон байсан. Эд нар намайг тухайн үед үхчихсэн гэж бодсон уу яасан, сул скочдсон байсан, харин “Д” эгчийн ам, гарыг зөндөө их ороосон байсан. Тэгээд би скочоосоо гараа сугалаад гараад гүйсэн, үүдэнд С” гэх хүүхэд байсан. Би бүх алдагдсан эд зүйлүүдийн холбогдох баримтуудыг гаргаж өгч хавсаргуулсан байгаа. Орлогын хувьд 28, 29-ний өдрийн орлогууд байсан. Тэр өдөртөө энэ 2-н нэгнээс нь 1.6 орчим төгрөг гарсан, тэгээд 2 хоногийн дараа нөгөөдөхөөс нь 800.000 төгрөг, мөн өөр хүнээс 300.000 төгрөг хурааж авсаныг надад хүлээлгэж өгсөн. Би бас эд нарын эд зүйлээ аваачиж булсан гэх газар нь очиж цас ухаж үзэхэд эд зүйл нь олдоогүй 6 хүний эд зүйл гарч ирээгүй, тэдгээр хүмүүсийн хохиролыг би бүгдийг нь барагдуулсан. Иймд 669,000 төгрөгийг нэхэмжилнэ, бусад хүмүүсийн эд зүйлийг биет байдлаар хүлээлгэн өгсөн байгаа, иймд одоо дээрх 6 хүний төлсөн мөнгө болох 669.000 төгрөг, мөнгөн аяга янзуулсаны хөлс, үнэлгээ хийлгэсний хөлс, эрүүл мэндийн хохирол, бэлэн мөнгөний зөрүү болох нийт 2.399.050 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч С.”Д”ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр 13 цаг өнгөрөөгөөд 14 цаг болох гэж байхад ломбарданд намайг цэвэрлэгээ хийж байхад “Б” орж ирээд Байгалмаад процессор авъя гэхээр нь өөрийн эд зүйлээ авах гэж байгаа юм байна гэж бодсон. Тэгтэл энэ “Ц” гэх залуу хэзээ орж ирсэнийг мэдэхгүй намайг өргөж Байгалмаа “Б” нарын орсон жижиг өрөөнд оруулаад миний амыг боогоод тэгээд л би ухаан алдсан. Сүүлд нь ухаан ороход Байгалмаа миний скочыг авч өгсөн ба миний амнаас цус их гарсан, миний ихэнх шүд хиймэл гэхдээ өөрөөрөө байсан ганц шүдийг маань булгалаад скочтойгоо хамт бүхлээрээ гарч ирсэн. Миний биеийн байдал муу байна, эмчилгээ бүрэн хийгдээгүй байгаа, мөн би ажил хийдэг байсан, энэ хэргээс хойш ажил хийж чадаагүй тул энэ бүх зардлаа, цаашид гарах зардлаа бүгдийг нь нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Шүүгдэгч Г.”Ц”гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад тодорхой ярьсан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Шүүгдэгч Б.”Б”ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... мэдүүлэг өгөхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Мөн хавтаст хэргээс:
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан иргэн А.”Б”гийн өргөдөл /1хх-ийн 4х/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 5-8, 10-18х/
Газар оронд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 19-23, 27-28х/
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр 14 цаг 34 минутанд цагаан саарал өнгийн юүдэнтэй хар өнгийн өмд куртиктэй зүүн талдаа том дөрвөлжин хар өнгийн цүнх мөрөвчилсөн баруун талдаа жижиг хар цүнх мөрөвчилсөн хүн байрны хажуугаас гарч ирээд гражийн дээвэр дээрээс буухад араас нь хар өнгийн куртиктэй бараан өнгийн өмдтэй этгээд баруун мөрөндөө их хүнд байрын цүнх үүрсэн байдалтай, зүүн мөрөндөө бас нэг цүнх үүрсэн гражийн дээрээс доошоо бууж хэсэг камерт харагдахгүй байж байгаад цагаан өнгийн машины дээвэр зүүн гар тийшээ эргээд явж байх ба араас нь хар өнгийн куртиктэй залуу араас нь гүйж байгаа нь харагдав. 15 дугаар байрны хажуу талын тоглоомын талбай руу харсан камерийг шүүхэд он сар цаг нь харагдахгүй байх бөгөөд цагаан саарал өнгийн юүдэнтэй хар өнгийн өмд куртиктэй зүүн талдаа том дөрвөлжин хар өнгийн цүнх мөрөвчилсөн баруун талдаа жижиг хар цүнх мөрөвчилсөн хүн байрны хажуугаас гарч ирээд чигээрээ 15 дугаар байрны хажуугаар гараад явахад араас нь хар өнгийн куртиктэй бараан өнгийн өмдтэй этгээд баруун мөрөндөө их хүнд байрын цүнх үүрсэн байдалтай, мөрөндөө бас нэг цүнх үүрчихсэн араас нь явж байв...” гэжээ. /1хх-ийн 29-30х/
Сэжигтнээс бэлэн мөнгө хураан авсан тэмдэглэлд: “...Сэжигтэн Б.”Б”ын хэрэг үйлдэх үедээ авсан гэх мөнгийг гаргаж өгөв. Үүнд; 20.000 төгрөгийн дэвсгэрт 29 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 20 ширхэг, 5.000 төгрөгийн дэвсгэрт 12 ширхэг, 1.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг байлаа. Нийт 841.000 төгрөг байсан...” гэжээ. /1хх-ийн 32х/
Иргэн “Ц”гийн биед үзлэг хийсэн тэмдэглэлд: “...”Ц”гийн биеэс 41 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт, 69 ширхэг 10.000 төгрөгийн дэвсгэрт, 31 ширхэг 5.000 төгрөгийн дэвсгэрт, 17 ширхэг 1.000 төгрөгийн дэвсгэрт, 24 ширхэг 500 төгрөгийн дэвсгэрт, 19 ширхэг 100 төгрөгийн дэвсгэрт, 9 ширхэг 50 төгрөгийн дэвсгэрт зэрэг эд зүйлс гарсныг хураан авав. Нийт 1.696.350 төгрөг байв...” гэжээ. /1хх-ийн 36х/
Сэжигтнээс бэлэн мөнгө хураан авсан тэмдэглэлд: “...Б.Э”ээс “Ц”гоос зээлсэн гэх 15 ширхэг 20.000-тын дэвсгэрт, нийт 300.000 төгрөг байсаныг хураан авав гэх. /1хх-ийн 40х/
Газар, орон байранд хийсэн үзлэгээр хураан авсан эд зүйлүүдэд тусгайлан үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 46-48х/
Хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 49-52х/
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 75х/
Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 216-238х/
Хохирогч А.”Б”гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр 12 цаг болж байхад ““О”” ХХК-ийн ломбардны байран дээрээ ирсэн. Манай ломбардны байр Сонгинохайрхан дүүргийн 14 цүгээр хороо, 38 дугаар байрны подвальд байдаг юм. Тэгээд намайг ломбард дээр байхад манай танил “Д” гэх эгч маань ирсэн. Энэ хүн өдөрт ирж манай ломбарданд 1 цаг цэвэрлэгээ хийдэг байсан юм. Тэгээд би ажил дээрээ байж байтал 14 цаг 30 минутын үед гаднаас 25 орчим насны туранхай, намхан биетэй нүүрэндээ масктай залуу орж ирээд би РС ажиллуулдаг юм, танд процессор байна уу гэхээр нь байхгүй гэтэл урдаас дайраад миний хоолойг шууд гараараа боогоод би газар унасан. Тухайн үед амьсгал бачимдаад ухаан орж гараад байсан бөгөөд миний амыг скочдоод 2 гарыг ар нуруун дээр скочдсон. Тэр үед араас нь үүдэнд байсан залуу манай С.”Д” эгчийг скочдоод хүлээд байсан. Намайг эсэргүүцэх үед миний баруун мөрний хэсэгт гараараа 2 удаа цохьсон. Тэгээд газар хэвтэж байхад намайг цохьсон залуу миний дээр өвдөглөөд нөгөө залуугаа “хурдлаарай, чи хурдал” гэж хэлж байхыг сонссон. Тэгээд нөгөө залуу нь сейфэнд байсан бүх юмыг авч байгаа нь сонсогдож байсан. Удалгүй хаалга хаагаад гарч байгааг мэдээд би амны скочоо хуулаад гарны скочоо мултлаад араас нь гарсан чинь үүдэнд нэг эмэгтэй зогсож байсан бөгөөд “цагдаа дуудаарай, дээрэмдүүлчихлээ” гэж хэлсэн. Тэгээд байрны гадаа гараад явах үед хэдэн залуучууд байрны буланд зогсож байсан бөгөөд “би дээрэмдүүлчихлээ, ийшээ намайг дээрэмдсэн залуучууд гүйчихлээ” гээд хэлтэл нөгөө залуучууд араас нь явах шиг болсон. Тэгээд яасныг мэдэхгүй байна. Тэр үед үүдэнд зогсож байсан охин цагдаад дуудлага өгсөн байсан. ...Манай ломбард нийт 100 гаран сая төгрөгийн үнэт эдлэл байсан. Энэ үнэт эдлэлүүдийн данс бүртгэл бүгд байгаа. Бүх үнэт эдлэл болон цахилгаан хэрэгслийн бүртгэл, падаан байдаг учир ямар үнэт эдлэл, цахилгаан хэрэгсэл авч явсныг мэдэх боломжтой. ...Намайг боож шалан дээр унагаасан залуу 25 орчим насны 160 орчим см өндөртэй, шар царайтай байж магадгүй, хар өнгийн ноосон малгайтай юүдэнтэй цамцтай, бараан өнгийн куртиктэй, бараан өнгийн өмдтэй байсан. “Д” эгчийг скочоор хүлсэн залуу нүүрэндээ масктай, юүдэнтэй малгайтай цамц өмссөн байсан. ...Би шүүх эмнэлэгт үзүүлсний 8.000 төгрөг, толгойн томограф 120.000 төгрөг, шүдний эмнэлэгт шүдээ эмчлүүлсний 131.000 төгрөг, эм тариай эмчилгээнд баримтаар 15.000 төгрөг, шинээр камерийн төхөөрөмж 200.000 төгрөгөөр авсан зардал, нийт 474.000 төгрөг зарцуулснаа нэхэмжилнэ. Мөн ломбарднаас дээрэмдэн авч явсан эд зүйлсээс иргэн Бадрахын Рэгзэдмаа монетон бөгж 90.000 төгрөгөөр тавьсан, Мягмарын Мөнхцацралын монетон бөгж 60.000 төгрөгөөр, Баяраагийн “О”ийн монетон ээмэг 300.000 төгрөгөөр тавьсан, “О”ын Нөөт-3 утас 80.000 төгрөг, Х”гийн монетон ээмэг 69.000 төгрөгөөр тавьсан, Э”ын ЛЖ утас 70.000 төгрөгөөр тавьсан алга болсон. Нийт 669.000 төгрөгийн хохирол учраад байна. Бэлэн мөнгө 4.660.000 төгрөг алга болсон. Үүнээс 2.870.930 төгрөг хураагдсаныг бэлнээр хүлээн авч, 1.789.070 төгрөг дутаж байна. Нийт 2.932.070 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 79-80, 81-83х/
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-ийн 84, 85х/
““О”” ХХК-ийн 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдрийн зарлагын баримтууд /1хх-ийн 93-100, 102-152х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №854 дүгнэлтэд: “...А.”Б”гийн биед 1 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /2хх-ийн 14х/
Хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 66.216.140 төгрөг” гэжээ. /2хх-ийн 165- 169х/
Хохирогч С.”Д”ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 29 ний өдөр ...намайг цэвэрлэгээ хийж байхад 14 цаг
15 миутын орчим бараан хувцастай цагаан маск зүүсэн намхан залуу орж ирээд ломбардны цонхон дээр очиж А.”Б”тай юм яриад байсан. Би хажуугаар
зөрөөд харснаа юм бодоогүй цэвэрлэгээ хийсэн. Энэ үед тэр залуугаас өөр ямар ч
хүн байгаагүй. Тэр залууг “Б” дагуулаад эд зүйлс хадгалдаг өрөө рүү орсон. Би тэр залууг эд зүйлээ авах гэж байгаа юм байх гэж бодсон. Би цэвэрлэгээ хийж байсан гаднаас дахин хүн орж ирж байгааг хараагүй. Цэвэрлэгээ хийж байхад гэнэт араас нэг залуу боогоод ухаан алдуулсан, цааш юу болсныг санахгүй байна. Нэг ухаан ороход А.”Б” миний дэргэд байсан. Миний гарыг скочдсон байсан. Миний тархи толгой өвдөж, шүд унасан, цээжээр нэлэнхүйдээ хөндийрч өвдөж байсан. Эмнэлэгээр явж эмчилгээ хийлгэсэн. Одоо даралт нэг тогтворгүй байна. Миний ажилладаг ломбарданд камерийн бичлэг байгаа тэр бичлэг дээр тодорхой харагдах байх. Тэр хоер залуучууд ломбардаар хэдэн удаа орж ирсэн талаар надад мэдэх зүйл байхгүй. Хүмүүс орж гараад байсан. ...Би ажлаа 1 саран гаран хийж чадаагүй сарын цалин 250.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг, толгойн томограф 120.000 төгрөгөөр авахуулсан, эм тариа амчилгээнд баримтаар 21.760 төгрөг зарцуулсан. Бусад зардалд 300.000 төгрөг, нийт 699.760 төгрөг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 157-158, 159-160х/
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-ийн 161, 162х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №860 дүгнэлтэд: “...С.”Д”ын биед тархи доргилт, дух, хамар, 2 нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн сарвууны 2, 3, 4 дүгээр хуруунд цус хуралт, баруун дээд бага араа шүдний булгарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /2хх-ийн 18х/
Гэрч О.”Л”ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр 14 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 14-р дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 38 дугаар байрны ломбарднаас зээл авах гээд ортол хаалттай байсан. Тэгээд цагийн хуваарийг нь харчихаад эргээд гараад гадаа хэсэг хүлээж байгаад даараад эргээд ортол дотор талын үүдэн хэсэгт зүс үл таних 2 залуу энэ ломбард хаалттай байна гээд миний хажуугаар зөрсөн. Тэгэхээр нь би дотор хүлээгээд зогсож байтал тус ломбардны хаалга онгойгоод ломбардны эзэн “Б” эгч гарч ирээд “миний дүү саяын 2 залууг дуудаадах, бариад ав” гэхээр нь би араас нь гарч хөөтөл гадаа хэдэн хүмүүс байсан. Тэгэхээр нь би “саяын залуу хаашаа явчихваа” гэж асуутал “ямар залуу, юун залуу” гэхээр нь би өөрөө 38 дугаар байр тойроод хартал тус байрны арын байрны булан эргээд цүнхтэй юм бариад 2 залуу явж байсан. Тэгэхээр нь би “наад 2 залуугаа бариад ав” гэж хэлсэн. Тэгтэл “Б” эгч араас гарч ирээд саяын 2 залууг бариад ав намайг дээрэмдчихлээ гэхээр нь ойлгосон. Би тухайн үедээ шоконд орчихсон айгаад цочирдсон байсан. Тэгээд би араас нь явсаар байгаад тухайн машин зогсож байсан газар дөхөж очоод хартал марк тодорхойгүй жижиг бөмбөгөр суудлын 00-00УБӨ улсын дугаартай машин байсан бөгөөд нөгөө 2 залуу машиндаа ломбарднаас авсан эд зүйлсээ хийж байхаар нь би тэр 2 залуучуудад хандаж “нааш ир дээ, миний дүү” гээд дуудтал над дээр ирсэн. Тэгээд ирэхээр нь би “чи Ломбард дээрэмдсэн юм уу” гэж асуутал "үгүй” гэхээр нь “чи яасан худалч юм бэ, эмэгтэй хүнийг зодож дээрэмдээд” гэж хэлтэл “эгчээ, тохиролцъё” гээд машин руугаа намайг чирэхээр нь “за за би буруу ойлгосон юм шиг байна” гээд гараа мулталж аваад зугтаасан. Тэгээд би тэр чигтээ Зугтаагаад ломбардан дээр буцаж ирсэн. ...Нэг залуу нь богинохон хар өнгийн малгайтай куртиктэй, 25-28 орчим насны 165 см орчим өндөртэй, туранхайдуу биетэй, улаан шар царайтай, харин нөгөө залуу нь цайвар шар царайтай залуу 25-27 орчим насны 163 см өндөр нуруутай, турайнхайдуу биетэй, бараандуу хувцастай байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 188-189х/
Гэрч Б.”Л”ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12-р сарын 29-ний өдрийн 13 цагийн үед ...ломбарданд тавьсан эд зүйлээ авахаар Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар байрны подводльд байдаг Байгаль эгчийн ломбард руу орсон. Намайг ороход 20-23 орчим насны хоёр залуу улаан өнгөтэй Эс-3 маркийн гар утсаа авна гээд ямар ч бичиггүй Байгаль эгчээр хайлгаад байж байсан. Байгал эгч намайг орж ирснийг хараад “бичгээ аваад ирээ, энэ хоёрын өмнө юмаа авчих” гээд нөгөө хоёр залууг “та хоёр түр байж ба дараа нь хайлгачих” гэхээр нь би нилээн их юм авах байсан болохоор тэр хоёр залуугаас жоохон айгаад больсон. Тэгтэл жижиг үстэй, үсээ дээрээ боосон богино хар куртиктэй залуугийн гар утас нь дуугарсан. Тэр залуу нөгөө залуугаа “чи юм аа хайчих” гэж хэлээд гараад явсан. Үлдсэн залуу нь Байгаль эгчтэй юмаа хайсан. Тэр хоёр залуу их хүйтэн царайтай нэг л сонин санагдаад дараа нь болъё дүүгээ ирэхээр болъё гэж бодоод гарах гэтэл цагаан өнгийн масктай, хар өнгийн урт куртиктэй, цэнхэр жинсэн өмдтэй, куртикныхээ юүдэнг өмссөн, дотуур нь цамцныхаа улаан өнгөтэй юүдэнг өмссөн архи үнэртүүлсэн залуу орж ирсэн. Тэр залуу их хүйтэн царайтай архи үнэртүүлсэн байсан болохоор нь би эргэж харахад намайг мөн харсан. Тэгээд би хурдан гарч яваад Макс худалдааны төвд ирж дүү “О” руу утасдаж “хурдан хүрээд ир” гэж дуудсан. “О” удалгүй ирээд бид хоёр Байгаль эгчийн ломбард орох гээд яг үүдэнд нь урд иртэл Байгаль эгч аймаар муухай орилж “туслаарай Отгоо миний дүү гүйгээрэй” гээд гараад ирсэн. Байгаль эгчийн нүүр нь цус нөж болсон хоолойндоо нилээн ороосон скочтой байсан. Отгоо миний дүү макстай 2 залуугийн араас гүйгээрээ гээд “О” байшин тойрч гүйгээд явсан. Тэгээд “О” буцаж ирээд тэр залууг гүйцсэнгүй цагаан өнгийн жижиг машинд суугаад явчихлаа дугаарыг нь хараад үлдлээ гэсэн. “О”аас би “ямар хүмүүс байна” гэж асуухад цагаан масктай намхан урт куртиктэй залуу байсан гэсэн нь намайг ороод гарахад зөрөөд орж ирсэн залуу мөн байна. “О” бид 2 ирэхэд тэр залуучууд аль хэдийн гараад гүйж явсан байсан..” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 190-192х/
Гэрч Б.”О”ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр 14 цаг 33 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 14-р дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 38 дугаар байрны подволийн ломбард руу орох гээд гадаа нь зогсож байтал тус ломбардны эзэн Байгаль гэх эгч бүүр цус нөжтэйгөө холилдсон байдалтай хоолойгоороо скочдуулсан гарч ирээд намайг “Отгоо миний дүү эгчдээ туслаарай” гээд тэр залуучуудын хойноос гүйгээрэй гэхээр нь тухайн зааж өгсөн залуучууд руу гүйсэн. Тэгээд хойноос хөөтөл нөгөө залуучууд 38 дугаар байр луу ороож гүйгээд гражнуудын дунд ухраагаад зогссон цагаан өнгийн жижиг бөмбөгөр Аксент маркийн 00-00УБӨ улсын дугаартай авто машинд суугаад зугтаасан. ...Ломбард ажиллуулж байсан Байгаль эгч болон үйлчлэгч эгч 2 цус нөжтэйгөө холилдсон байдалтай байсан. ...Тухайн залуучууд 25-28 орчим насны 1 залуу нь бараан хөх цэнхэр өнгийн том нэвсгэрдүү малгайтай хуучин куртиктэй, ойролцоогоор 170 см өндөртэй туранхайдуу биетэй маш их архи үнэртэж байсан. Хагас түрийтэй израйл гуталтай цэнхэр жинсэн өмдтэй байсан. Нөгөө залуу хар бараан өмдтэй бараан хөх куртиктэй саарал малгайтай масктай өндөр нь 163 орчим см өндөртэй залуучууд байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 193-195х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №998 дүгнэлтэд: “...0000 оны 00 дугаар сарын 00-ний өдрийн 11:25:19-14:30:10 цагийн хооронд бичигдсэн байх 4.33GB хэмжээтэй, 56 ширхэг, 4 камерийн дүрс бичлэгүүдийг 1 ширхэг DVD хуулбарлан хүргүүлэв...” гэжээ. /2хх-ийн 20х/
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: “...Уг хэрэг гарахаас өмнө камер-1 дээр 14 цаг 04 минут 45 секундад дундаж нуруутай, хар хөх юүдэнтэй цамцтай, цагаан пүүз, жинстэй, цагаан өнгийн маск зүүсэн хүн /Г.”Ц”/ орж ирээд буцаж гарч буй дүрс бичигдсэн. Камер-2 дээр 14 цаг 16 минут 35 секундэнд намхан нуруутай, цэнхэр жинстэй, саарал юүдэнтэй цамцтай, гадуураа хар өнгийн куртиктай, цагаан масктай хүн /Б.”Б”/ орж ирж буцаж гарч буй дүрс бичигдсэн. Камер-3 дээр 14 цаг 17 минут 29 секундэнд намхан нуруутай залуу /Б.”Б” /эхэлж гадна хаалгаар ороход араас нь дундаж нуруутай залуу /Г.”Ц”/ орж буй дүрс бичигдсэн. Камер-3 дээр 14 цаг 18 минут 42 секундэнд гадна хаалгыг дундаж нуруутай залуу /Г.”Ц”/ хааж хаалганы хажууд зогсож байгаа дүрс бичигдсэн. Камер-2 дээр намхан нуруутай хар куртиктэй залуу /Б.”Б”/ 14 цаг 17 минут 39 секундэнд ломбардны эмэгтэйтэй ломбардны цонхны цаанаас ярилцсан дүрс бичигдсэн. Камер-2 дээр намхан нуруутай залуу /Б.”Б”/ 14 цаг 18 минут 18 секундэнд ломбардны эзэнтэй /А.”Б”/ хамт барааны эд зүйлс хадгалах өрөө рүү орсон дүрс бичигдсэн. Камер-2 дээр 14 цаг 19 минут 01 секундэнд дундаж нуруутай хар юүдэнтэй цамцтай залуу /Г.”Ц”/ орж ирж цэвэрлэгчийн хажуу талаар коридорт зөрж ломбард руу хараад буцаж цэвэрлэгчийн баруун талд урд хана орчим хойд зүг рүү харж зогссон дүрс бичигдсэн. Камер-2 дээр дундаж нуруутай хар юүдэнтэй цамцтай залуу /Г.”Ц”/ цэвэрлэгч /”Д”ыг/-ийг цэвэрлэгээгээ хийж байхад нь араас нь 14 цаг 19 минут 05 секундэнд баруун гараараа боосон дүрс бичигдсэн. Камер-2 дээр намхан нуруутай хар куртиктэй залуу /Б.”Б”/ 14 цаг 19 минут 1.8 секундэнд ломбард ажлуулдаг эмэгтэйгийн хамт барааны эд зүйлс хадгалах өрөөнөөс гарч ирж ломбард ажлуулдаг эмэгтэйг /А.”Б”/ урдаас нь боож эд зүйл хадгалах өрөө рүү 14 цаг 19 минут 24 секундэнд цэвэрлэгч, ломбард ажиллуулдаг
эмэгтэй нарыг чирэн авч оров. Камер-2 дээр 14 цаг 21 минут 46 секунданд 2 сэжигтэн /Г.”Ц”, Б.”Б”/ эд зүйлс хадгалах өрөөнөөс гарч, дундаж нуруутай /Г. “Ц”/нь хаалгаруу явж шалгасан дүрс бичигдсэн. Камер-1 дээр 14 цаг 21 минут 56 секундэнд хаалгыг татаж шалгаад буцаж эд зүйл хадгалах өрөө руу орж буй дүрс бичигдсэн. Камер-2 дээр 14 цаг 22 минут 30 секундэнд дундаж нуруутай /Г.”Ц”/ ломбардны ажлын өрөө рүү орсон дүрс бичигдсэн. Камер-4 дээр 14 цаг 22 минут 34 секундэнд орж сейф онгойлгон харж хар цүнх ширээн дээр дундаж нуруутай залуу /Г.”Ц”/ гаргасан. Камер-2 дээр дээр дундаж нуруутай залуу /Г.”Ц”/ 14 цаг 23 минут 10 секундэнд буцаж эд зүйлс хадгалах өрөө руу орсон дүрс бичигдсэн. Камер-2 дээр 14 цаг 23 минут 26 секундэнд намхан нуруутай /Б.”Б”/ барааны эд зүйлс хадгалах өрөөнөөс гарч ломбардны ажлын өрөө рүү орсон дүрс бичигдсэн. Камер-4 дээр 14 цаг 23 минут 28 секундэнд намхан нуруутай /Б.”Б”/ ломбардны ажлын өрөөнд орж ширээний доороос хайрцагтай мөнгийг авч сандал дээр тавьж боодолтой мөнгийг баруун гараараа авч зүүн гар талын дотор талын энгэрийн халаас руу хийж байгаа, дахин зүүн гараараа мөнгө атган авч зүүн талын хувцасныхаа халаасанд хийж байгаа, 3 дахь удаагаа баруун гараараа задгай мөнгө атгаж эргэж камераас дүрс гарсан бичлэг Камер-4 дээр 14 цаг 29 минут 15 секундэнд дундаж нуруутай /Г.”Ц”/ залуу ломбардны ажлын өрөөнд гараараа амаа таглан орж ирэн намхан нуруутай /Б.”Б”/ тусалж байгаа дүрс бичигдсэн. Камер-4 дээр 14 цаг 29 минут 50 секундэнд камерийн залгуурыг салгаж буй дүрс бичигдсэн...” гэжээ. /2хх-ийн 112-113х/
Шүүгдэгч Г.”Ц”гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 4 дүгээр сард Баянжаргал гэж хүнээс “0000”” гэдэг суудлын машиныг 1.500.000 төгрөгөөр бодож зээлээр авсан. Машины бичиг баримт өөр хүний нэр дээр сүүлийн татвар оношилгоонд ороогүй байсан юм. Тэгтэл 2017 оны 11 дүгээр сарын эхний үед Сонгинохайрхан дүүргийн Тамгын газрын арын зам дээр явж байгаад осол хийгээд машиныг журамлуулсан юм. Гэтэл машины эзэн миний мөнгийг өг, эсвэл машинаа авъя гэж над руу ярьсан. Надад мөнгөний хэрэг гараад байсан учраас “Б”той яаж мөнгө олох уу, ямар ажил хийх үү гээд хоорондоо ярилцсан. Тэгэхэд би “нэг гайгүй юмтай ломбард байна, тэр лүү яаж орох уу” гэхэд “Б”од “би ороод ломбардын хүнийг нь боож байя, чи юмыг нь авчих” гэж хэлсэн. Тэгээд “Ж”д “төв рүү машинаараа хүргээд өгөөч” гэж хэлсэн. Тахилтаас Жаргалсайхны аксент маркийн цагаан өнгөтэй, 00-00УБӨ дугаартай машинд “Б”ын хамт суугаад Хархорины 19 дүгээр байрны 1 дүгээр орц бараг Цамбагаравын ойролцоо ирсэн. Үүнээс өмнө Дэнжийн ““О”” гэсэн байсан байхаа дэлгүүрээс 3 маск, 3 бээлий, 1000 төгрөгийн жижиг скоч авсан. “Б” маск, бээлий хэрэгтэй шүү гэхээр нь авсан юм. 32 дугаар байрны шинэ замаар явж байгаад авсан. Тэгээд ломбардын хажууханд машиныг зогсоогоод “Ж”д “машиндаа байж байгаарай, бид 2 явчихаад ирье” гэж хэлээд буусан. “Б” ломбард руу эхлээд орсон. Шатаар бууж байхдаа маскаа зүүгээд бээлийгээ өмссөн. Би том хаалга хаасан. Тэгээд дотогшоо ортол коридорт нэг эгч зогсож байсан. Би хоёр эмэгтэй болчихлоо гэж бодоод “Б”ыг больё гэж хэлэх гэтэл “Б” ломбардны эгчийг муухай орилуулсан. Тэгтэл коридорт шал угааж байсан эгч над руу хараад муухай орилохоор нь би тэр эгчийг цээжээр нь тэврээд “Б”ын байсан өрөө рүү өргөж оруулахад “Б” ломбардын эгчийг ухаан алдуулсан байсан. Тэгээд би ломбардын эгчийн өөрийнх нь суудаг өрөөний эсрэг талын өрөө рүү орсон. Сейфнүүд нь онгорхой байхаар нь “Б” ахаа “сейфнүүд нь бүгд онгорхой байна” гэхэд “чи энэ хоёр хүнийг харж бай” гэж хэлэхээр нь би тэр хоёр эмэгтэйгийн дэргэд очиход тэр хоёр эмэгтэйг “Б” скочдсон байсан. “Б” нөгөө сейф нь онгорхой өрөө рүү орсон. Тэндээс “Б” юмнуудыг авсан. Би юу юу авсныг яг хараагүй. “Б” надад хамгийн том цүнхийг нь өгөөд, өөрөө 2 жижиг цүнхтэй зүйлийг үүрээд хамтдаа гарсан. Машинаа доголтой, машин ухраад гарах мухар газар тавьсан байсан юм. Тэр доголтой хэсэг нь машины өндөртэй чацуу өндөртэй байсан “Б” эхэлж буугаад, би цүнхээ өгчихөөд, шатаар тойрч очоод машинд орсон. Машин дээрээ очтол “Ж” байхгүй байсан. Машинд нь цүнхтэй зүйлээ ачиж байтал араас нэг эмэгтэй хүрч ирээд “цагдаа дуудлаа шүү, та нар сая юм хулгайлчихсан уу” гэж асууж байсан. Би юу ч дуугараагүй. Тэгтэл цаанаас “Ж” Э”ийн ажлын тэндээс ирж байхаар нь би түүнийг дуудаад машинд суугаад явцгаасан. Тэр эмэгтэй тэндээ үлдсэн. Замдаа “Ж”д “одоо хулгайн юм авчихлаа, Тахилт руу явъя” гэж хэлж байсан. Бид шууд Тахилт руу гэр хороолол дундуур явж байтал шинэ эцсийн тэнд машины бензин дуусаад зогссон. Тэгээд одоо яах уу гэхэд “Б”, “Ж” юмаа цасан доор булчихъя гэж хэлсэн. Тэгээд гурвуулаа буугаад жалганд цүнхтэй юмнуудаа булсан. Тэгээд машинаа хоосон хашаа руу түрж оруулсан. Ойролцоох дэлгүүр лүү алхсан. “Ж” дэлгүүрийн утсаар Норовоо ах руугаа “хүрч ирээд аваадахаач, ойрхон байна” гээд хаягаа хэлж өгсөн. Норовоо ах ирсэн. Норовоо ахад нь “Ж”ы утас байсан юм байна лээ, Норовоо ах “цагдаагаас залгасан, гэрт чинь цагдаа нар ирсэн” гэж хэлсэн. Норовоо, “Ж” хоёр тэндээс салаад гэр лүүгээ явсан. Би дэлгүүрийн утаснаас Э” рүү залгаад “хаана байна, 23 дугаар хороон дээр уулзъя” гэж яриад “Б” бид хоёр 23 дугаар хороон дээр очсон. Тэнд “Б”, Э” нар хүрээд ирсэн. Тэр хоёрт бид баригдах нь гарцаагүй боллоо цагдаа ирсэн гэж байна, ямар ч байсан нэг буудал аваад ороод байж байя гэж хэлсэн. Тэгтэл “Ж” Э” рүү залгаад цагдаа дээр ирсэн байна гэж хэлээд “Б” бид хоёрыг “Б”, Э буудалд үлдээгээд цагдаа руу явсан. Бид хоёрыг буудалд байхад Э” цагдаа нарт бид нарын байсан буудлыг зааж өгсөн байсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 39-43, 48-49х/
Шүүгдэгч Б.”Б”ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сары 29-ний өдрийн 11 цагийн үед “Ц” манай гэрт ирсэн. “19 дүгээр байрны хойд талд нэг ломбард байна, нэг хөгшин эгч суудаг юм, тэр эгчээс компьютер байна уу” гээд асуучих тэгэхээр цааш нь өрөө рүү дагуулаад орно, тэгэхээр нь би бооно гэж хэлэхээр нь би “болох юм уу” гэхэд “болно оо болно” гэж хэлсэн. Ингэж ярихдаа тэр эгчийг хүлнэ гэж ярьсан юм. За болох юм бол хамт явъя гэж хэпсэн. Тэгээд манай дүү “Ж”ы гэрт ороод “Ц” “Ж”д “би хүнээс юм авах гэсэн юм, чи такси болоод явчих” гэж хэлсэн. “Ж” зөвшөөрсөн. Тэгээд гурвуулаа Жаргалсайхны машинд суугаад Тахилтаас гараад шороон замаар явж байгаад дэлгүүрээс скоч, маск, бээлий авахаар болоод “Ц” би печень аваадахъя гэж хэлээд дэлгүүр орсон. Тэндээс хөдлөөд 19 дүгээр байрны зүүн талд машинаа зогсоосон. Энэ замыг “Ц” “Ж”д зааж өгөөд явсан. Би машины урд сууж байсан. “Ц” хойно /жолооч бид хоёрын голоор/ сууж явсан. Машинаас “Ц” бид хоёрыг буух гэтэл “Ж” “та хоёр хэр зэрэг удах юм” гэхэд “Ц” “нилээд удна” гэж хэлсэн. “Ж” “тэгвэл нэг тийшээ явчихаад ирье” гэж хэлсэн. Ломбард руу явж байхдаа “Ц” надад хүн байвал буцаад гараад ир гэж хэлсэн. “Ц” байрны орц руу орсон. Би ломбард руу ороход эрэгтэй, эмэгтэй хоёр хүн юм тавьж байхаар нь би гараад орц руу ороход “Ц” тамхи татаж байсан. Тэр хоёр хүн ломбард дотроос гараад ирэхээр нь би зөрөөд орсон. Орохоос өмнө шатаар буухдаа маскаа зүүгээд орсон. Тэгээд “эгчээ зарах компьютер байна уу” гэж асуусан. Компьютер байна, 70.000 төгрөгөөр зарна гэхээр нь үзье гэж хэлсэн. Тэр эгч намайг дагуулаад өөдөөс харсан өрөө рүүгээ орсон. Би орчихоод тэр өрөөнөөс гарч ирэхэд “Ц” том хаалгыг хаагаад орж ирж байсан. Тэгтэл “Ц” цэвэрлэгчийг араас нь хоолойгоор нь нэг гараараа боогоод нөгөө гараараа татаж муухай орилуулаад ороод ирсэн. Би тэгэхээр нь компьютер үзүүлсэн эгчийг араас нь хүзүүг нь гараараа боогоод жаахан тамирдаад ирэхээр нь амыг скочдсон. Гарыг нь ард нь бас скочдсон. “Ц” нөгөө цэвэрлэгч эгчийг скочсдон байсан. Би тэгэхээр нь нөгөө өрөө рүү нь ороод сейфнүүдээс мөнгөн аяга, цаасан хайрцагтай юмнууд, цаасанд боосон утаснуудыг аваад нэг үүргэвч тод алаг өнгөтэй цүнхэнд, бас бөөрөндөө үүрдэг цүнхэнд хийсэн. “Ц” сейфнээс юмнуудыг аваад пиджакны уутанд хийсэн. Би ширээнийх нь доор хайрцганд ил байсан мөнгийг аваад тод алаг цүнхэнд хийсэн. “Ц” цаашаа яваад камерыг нь салгаад нэг дөрвөлжин хар юмыг нь авсан. “Ц” пиджакны ууттай бор алаг тод өнгөтэй цүнхтэйг үүрээд гарсан. Би үүргэвч, бөөрөндөө үүрдэг цүнхтэй бариад гарсан. Ломбардаас гараад зүүн эргээд машиндаа очсон. Тэгэхдээ би машин руу үсрээд, “Ц” дээрээс юмнуудаа өгсөн. “Ц” миний араас үсрээд буугаад ирсэн. “Ж” байхгүй байхаар нь хойд талынх нь хаалгыг онгойлгоод цүнхтэй юмнуудаа тавьсан. Ингэхдээ цүнхнээс бэлэн мөнгийг аваад хуваагаад хармаандаа хийсэн. Бид хоёр “Ж”д мэдэгдэхгүй гээд өөрсдийнхөө куртикээр бүтээсэн. Ломбардаас гараад явж байхад нэг эмэгтэй замд таарсан. Тэр эмэгтэй ломбард онгорхой байна уу гэж асуухаар нь хаалттай гэж хэлж байсан юм. Гэтэл машинд дээр ирсэн байхад нөгөө эмэгтэй араас ирээд “та нар болиоч, хүний ломбарднаас юм авсан байна ш дээ” гэж хэлэхээр нь би “уучлаарай” гэж хэлчихээд яваад өгсөн. “Ц” бариад үлдсэн. Ирсэн хойноо “болиоч” гэж хэлэхээр нь “уучлаарай” гэхэд “би та нар шиг дүүтэй хүн, за та нарыг цагдаад хэлэхгүй” гэж надад хэлсэн. Тэгтэл “Ж” хүрээд ирсэн. Тэгээд машиндаа суугаад Тахилт орсон. Замд явж байгаад “Ж” машинд байгаа юмнуудыг харчихаад “юун их юм авсан юм, юу юм” гэж хасуухад би “ломбард дээрэмдчихсэн юм” гэж хэлсэн. “Ж” “би лав наадаханд чинь оролцохгүй шүү, өөрсдөө мэдээрэй” гэж хэлсэн. Тэгээд “Ж” “хайчих юм” гэж асуусан. “Тахилтаас дээшээ уул руу явъя” гэж хэлсэн. Шороон замаар явж байгаад уулын дээшээ явдаг хэсэгт байдаг жалганд очсон. “Ж” машинд үлдээд “Ц” бид 2 машинаас цүнхтэй юмнуудаа аваад жалганд цасан дор нуусан. Тэгээд буцаад машин дээр ирэхэд Жагаа намайг замын цагдаагаас дуудаад гэрт ирсэн байна гэж хэлсэн. Жагаа нилээд хоногийн өмнө замын цагдаад бичиг баримтаа хураалгасан байсан. Жагаа явахдаа эндээс цааш та 2 бараг явахгүй шүү, машины бензин дуусч байна гэж хэлсэн. “Ц” машиныг нь унасан. 50 метр яваад л бензин тасалдаад машин унтарсан. “Ц” бид 2 Жагаагийн машиныг эзэнгүй хашаа руу оруулсан. Баруун талаар гудмаар уруудаж авж байгаад Тахилтын эцэс хүртэл яваад тэндээс нэг буудал яваад клонк өнгөрөөд такси бариад 3, 4 дүгээр хорооллын Өргөөгийн арын нэг кафед ороод ундаа, пиво уугаад гараад 23 дугаар хороо хүртэл такси бариад очсон. Э”, Баагий хоёртой уулзсан. Тэндээс “Ц” бид 2 буудалд орсон. Э”, Баагий 2 цагдаа руу явсан. Буудлаас бид 2 баригдсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 54-55, 68-69х/
Г.”Ц”гийн хувийн байдлын талаар:
Гэрч Ц.Бадамгэрэл, А.”Б” нарын мэдүүлэг /1хх-ийн 208-210, 211-213х/
Иргэний үнэмлэхний лавлагаа /2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт улсын яллагчаас гаргаж өгсөн баримт/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 127х/
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /2хх-ийн 128-136х/
Б.”Б”ын хувийн байдлын талаар:
Гэрч Б.”Л”ын мэдүүлэг /1хх-ийн 124х/,
Мэгэжлийн үнэмлэхний хуулбар /1хх-ийн 125х/,
Сонгинохайрхан дүүргийн 000 дугаар хорооны тодорхойлолт /2хх-ийн 60х/
Иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-ийн 61х/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 126х/ болон улсын яллагчаас гаргаж өгсөн баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч Г.”Ц”, Б.”Б” нар нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 38 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг ““О”” барьцаалан зээлдүүлэх газар руу орж, улмаар иргэн А.”Б” С.”Д” нарт хүч хэрэглэж, ломбарданд тавьсан байсан иргэдийн эзэмшлийн 66.219.140 төгрөгийн эд зүйл буюу гар утас, алт, мөнгөн эдлэл зэрэг эд хөрөнгийг, мөн тухайн ломбардны орлого болох 3.869.540 төгрөгийг дээрэмдэж, нийт 70.088.680 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.”Ц”, Б.”Б” нар нь дээрх дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа Г.”Ц” нь иргэн С.”Д”ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч Б.”Б” нь иргэн А.”Б”г зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан иргэн А.”Б”гийн өргөдөл /1хх-ийн 4х/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 5-8, 10-18х/
Газар оронд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 19-23, 27-28х/
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр 14 цаг 34 минутанд цагаан саарал өнгийн юүдэнтэй хар өнгийн өмд куртиктэй зүүн талдаа том дөрвөлжин хар өнгийн цүнх мөрөвчилсөн баруун талдаа жижиг хар цүнх мөрөвчилсөн хүн байрны хажуугаас гарч ирээд гражийн дээвэр дээрээс буухад араас нь хар өнгийн куртиктэй бараан өнгийн өмдтэй этгээд баруун мөрөндөө их хүнд байрын цүнх үүрсэн байдалтай, зүүн мөрөндөө бас нэг цүнх үүрсэн гражийн дээрээс доошоо бууж хэсэг камерт харагдахгүй байж байгаад цагаан өнгийн машины дээвэр зүүн гар тийшээ эргээд явж байх ба араас нь хар өнгийн куртиктэй залуу араас нь гүйж байгаа нь харагдав. 15 дугаар байрны хажуу талын тоглоомын талбай руу харсан камерийг шүүхэд он сар цаг нь харагдахгүй байх бөгөөд цагаан саарал өнгийн юүдэнтэй хар өнгийн өмд куртиктэй зүүн талдаа том дөрвөлжин хар өнгийн цүнх мөрөвчилсөн баруун талдаа жижиг хар цүнх мөрөвчилсөн хүн байрны хажуугаас гарч ирээд чигээрээ 15 дугаар байрны хажуугаар гараад явахад араас нь хар өнгийн куртиктэй бараан өнгийн өмдтэй этгээд баруун мөрөндөө их хүнд байрын цүнх үүрсэн байдалтай, мөрөндөө бас нэг цүнх үүрчихсэн араас нь явж байв...” гэжээ. /1хх-ийн 29-30х/
Сэжигтнээс бэлэн мөнгө хураан авсан тэмдэглэлд: “...Сэжигтэн Б.”Б”ын хэрэг үйлдэх үедээ авсан гэх мөнгийг гаргаж өгөв. Үүнд; 20.000 төгрөгийн дэвсгэрт 29 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 20 ширхэг, 5.000 төгрөгийн дэвсгэрт 12 ширхэг, 1.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг байлаа. Нийт 841.000 төгрөг байсан...” гэжээ. /1хх-ийн 32х/
“Ц”гийн биед үзлэг хийсэн тэмдэглэлд: “...”Ц”гийн биеэс 41 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт, 69 ширхэг 10.000 төгрөгийн дэвсгэрт, 31 ширхэг 5.000 төгрөгийн дэвсгэрт, 17 ширхэг 1.000 төгрөгийн дэвсгэрт, 24 ширхэг 500 төгрөгийн дэвсгэрт, 19 ширхэг 100 төгрөгийн дэвсгэрт, 9 ширхэг 50 төгрөгийн дэвсгэрт зэрэг эд зүйлс гарсныг хураан авав. Нийт 1.696.350 төгрөг байв...” гэжээ. /1хх-ийн 36х/
Сэжигтнээс бэлэн мөнгө хураан авсан тэмдэглэлд: “...Б.Э”ээс “Ц”гоос зээлсэн гэх 15 ширхэг 20.000-тын дэвсгэрт, нийт 300.000 төгрөг байсаныг хураан авав гэх. /1хх-ийн 40х/
Газар, орон байранд хийсэн үзлэгээр хураан авсан эд зүйлүүдэд тусгайлан үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 46-48х/
Хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 49-52х/
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 75х/
Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 216-238х/
Хохирогч А.”Б”гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн: “...0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр намайг ломбард дээр байхад манай танил “Д” гэх эгч маань ирсэн. Энэ хүн өдөрт ирж манай ломбарданд 1 цаг цэвэрлэгээ хийдэг байсан юм. Тэгээд би ажил дээрээ байж байтал 14 цаг 30 минутын үед гаднаас 25 орчим насны туранхай, намхан биетэй нүүрэндээ масктай залуу орж ирээд би РС ажиллуулдаг юм, танд процессор байна уу гэхээр нь байхгүй гэтэл урдаас дайраад миний хоолойг шууд гараараа боогоод би газар унасан. Тухайн үед амьсгал бачимдаад ухаан орж гараад байсан бөгөөд миний амыг скочдоод 2 гарыг ар нуруун дээр скочдсон. Тэр үед араас нь үүдэнд байсан залуу манай С.”Д” эгчийг скочдоод хүлээд байсан. Намайг эсэргүүцэх үед миний баруун мөрний хэсэгт гараараа 2 удаа цохьсон. Тэгээд газар хэвтэж байхад намайг цохьсон залуу миний дээр өвдөглөөд нөгөө залуугаа “хурдлаарай, чи хурдал” гэж хэлж байхыг сонссон. Тэгээд нөгөө залуу нь сейфэнд байсан бүх юмыг авч байгаа нь сонсогдож байсан. Удалгүй хаалга хаагаад гарч байгааг мэдээд би амны скочоо хуулаад гарны скочоо мултлаад араас нь гарсан чинь үүдэнд нэг эмэгтэй зогсож байсан бөгөөд “цагдаа дуудаарай, дээрэмдүүлчихлээ” гэж хэлсэн. ...Манай ломбард нийт 100 гаран сая төгрөгийн үнэт эдлэл байсан. Энэ үнэт эдлэлүүдийн данс бүртгэл бүгд байгаа. Бүх үнэт эдлэл болон цахилгаан хэрэгслийн бүртгэл, падаан байдаг учир ямар үнэт эдлэл, цахилгаан хэрэгсэл авч явсныг мэдэх боломжтой. ...Намайг боож шалан дээр унагаасан залуу 25 орчим насны 160 орчим см өндөртэй, шар царайтай байж магадгүй, хар өнгийн ноосон малгайтай юүдэнтэй цамцтай, бараан өнгийн куртиктэй, бараан өнгийн өмдтэй байсан. “Д” эгчийг скочоор хүлсэн залуу нүүрэндээ масктай, юүдэнтэй малгайтай цамц өмссөн байсан. ...Би шүүх эмнэлэгт үзүүлсний 8.000 төгрөг, толгойн томограф 120.000 төгрөг, шүдний эмнэлэгт шүдээ эмчлүүлсний 131.000 төгрөг, эм тариа эмчилгээнд баримтаар 15.000 төгрөг, шинээр камерийн төхөөрөмж 200.000 төгрөгөөр авсан зардал, нийт 474.000 төгрөг зарцуулснаа нэхэмжилнэ. Мөн ломбарднаас дээрэмдэн авч явсан эд зүйлсээс иргэн нэр бүхий 6 иргэний 669.000 төгрөгийн хохирлыг би эздэд нь өөрөө төлж барагдуулсан тул нэхэмжилнэ. Бэлэн мөнгө 3 сая гаран төгрөг алга болсоноос шүүгдэгч нараас 2.870.930 төгрөг хураагдсаныг бэлнээр хүлээн авч, одоо 998.610 төгрөг дутаж байгаа, мөн мөнгөн аяга засварлуулсаны үнэ болох 125.000 төгрөг, үнэлгээний хөлс 132.440 төгрөг, нийт 2.399.050 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 79-80, 81-83х, шүүх хуралдааны тэмдэглэл/
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-ийн 84, 85х/
“Г” ХХК-ийн 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдрийн зарлагын баримтууд /1хх-ийн 93-100, 102-152х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №854 дүгнэлтэд: “...А.”Б”гийн биед 1 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /2хх-ийн 14х/
Хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 66.216.140 төгрөг” гэжээ. /2хх-ийн 165- 169х/
Хохирогч С.”Д”ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 29 ний өдөр ...намайг цэвэрлэгээ хийж байхад 14 цаг 15 миутын орчим бараан хувцастай цагаан маск зүүсэн намхан
залуу орж ирээд ломбардны цонхон дээр очиж А.”Б”тай юм яриад байсан. Би цэвэрлэгээ хийж байсан гаднаас дахин хүн орж ирж байгааг хараагүй, гэнэт араас нэг залуу боогоод ухаан алдуулсан, цааш юу болсныг санахгүй байна. Нэг ухаан ороход А.”Б” миний дэргэд байсан. Миний гарыг скочдсон байсан. Миний тархи толгой өвдөж, шүд унасан, цээжээр нэлэнхүйдээ хөндийрч өвдөж байсан. Эмнэлэгээр явж эмчилгээ хийлгэсэн. Одоо даралт нэг тогтворгүй байна. Миний ажилладаг ломбарданд камерийн бичлэг байгаа тэр бичлэг дээр тодорхой харагдах байх. ...Би ажлаа 1 саран гаран хийж чадаагүй сарын цалин 250.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг, толгойн томограф 120.000 төгрөгөөр авахуулсан, эм тариа амчилгээнд баримтаар 21.760 төгрөг зарцуулсан. Бусад зардалд 300.000 төгрөг, нийт 699.760 төгрөг нэхэмжилнэ. Миний биеийн байдал муу байна, эмчилгээ бүрэн хийгдээгүй байгаа, мөн би ажил хийдэг байсан, энэ хэргээс хойш ажил хийж чадаагүй тул энэ бүх зардлаа, цаашид гарах зардлаа бүгдийг нь нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 157-158, 159-160х, шүүх хуралдааны тэмдэглэл/
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-ийн 161, 162х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №860 дүгнэлтэд: “...С.”Д”ын биед тархи доргилт, дух, хамар, 2 нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн сарвууны 2, 3, 4 дүгээр хуруунд цус хуралт, баруун дээд бага араа шүдний булгарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /2хх-ийн 18х/
Гэрч О.”Л”ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр 14 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 14-р дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 38 дугаар байрны ломбарднаас зээл авах гээд ортол хаалттай байсан. Тэгээд цагийн хуваарийг нь харчихаад эргээд гараад гадаа хэсэг хүлээж байгаад даараад эргээд ортол дотор талын үүдэн хэсэгт зүс үл таних 2 залуу энэ ломбард хаалттай байна гээд миний хажуугаар зөрсөн. Тэгэхээр нь би дотор хүлээгээд зогсож байтал тус ломбардны хаалга онгойгоод ломбардны эзэн “Б” эгч гарч ирээд “миний дүү саяын 2 залууг дуудаадах, бариад ав” гэхээр нь би араас нь гарч хөөгөөд 38 дугаар байр тойроод хартал тус байрны арын байрны булан эргээд цүнхтэй юм бариад 2 залуу явж байсан...Тэгээд би араас нь явсаар байгаад тухайн машин зогсож байсан газар дөхөж очоод хартал марк тодорхойгүй жижиг бөмбөгөр суудлын 00-00УБӨ улсын дугаартай машин байсан бөгөөд нөгөө 2 залуу машиндаа ломбарднаас авсан эд зүйлсээ хийж байхаар нь би тэр 2 залуучуудад хандаж “нааш ир дээ, миний дүү” гээд дуудтал над дээр ирсэн. Тэгээд ирэхээр нь би “чи Ломбард дээрэмдсэн юм уу” гэж асуутал "үгүй” гэхээр нь “чи яасан худалч юм бэ, эмэгтэй хүнийг зодож дээрэмдээд” гэж хэлтэл “эгчээ, тохиролцъё” гээд машин руугаа намайг чирэхээр нь “за за би буруу ойлгосон юм шиг байна” гээд гараа мулталж аваад зугтаасан. Тэгээд би тэр чигтээ Зугтаагаад ломбардан дээр буцаж ирсэн. ...Нэг залуу нь богинохон хар өнгийн малгайтай куртиктэй, 25-28 орчим насны 165 см орчим өндөртэй, туранхайдуу биетэй, улаан шар царайтай, харин нөгөө залуу нь цайвар шар царайтай залуу 25-27 орчим насны 163 см өндөр нуруутай, турайнхайдуу биетэй, бараандуу хувцастай байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 188-189х/
Гэрч Б.”Л”ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12-р сарын 29-ний өдрийн 13 цагийн үед ...ломбарданд тавьсан эд зүйлээ авахаар Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар байрны подводльд байдаг Байгаль эгчийн ломбард руу орсон. Намайг ороход 20-23 орчим насны хоёр залуу улаан өнгөтэй Эс-3 маркийн гар утсаа авна гээд ямар ч бичиггүй Байгаль эгчээр хайлгаад байж байсан. ...Тэр хоёр залуу их хүйтэн царайтай нэг л сонин санагдаад дараа нь болъё дүүгээ ирэхээр болъё гэж бодоод гарах гэтэл цагаан өнгийн масктай, хар өнгийн урт куртиктэй, цэнхэр жинсэн өмдтэй, куртикныхээ юүдэнг өмссөн, дотуур нь цамцныхаа улаан өнгөтэй юүдэнг өмссөн архи үнэртүүлсэн залуу орж ирсэн. Тэр залуу их хүйтэн царайтай архи үнэртүүлсэн байсан болохоор нь би эргэж харахад намайг мөн харсан. Тэгээд би хурдан гарч яваад Макс худалдааны төвд ирж дүү “О” руу утасдаж “хурдан хүрээд ир” гэж дуудсан. “О” удалгүй ирээд бид хоёр Байгаль эгчийн ломбард орох гээд яг үүдэнд нь урд иртэл Байгаль эгч аймаар муухай орилж “туслаарай Отгоо миний дүү гүйгээрэй” гээд гараад ирсэн. Байгаль эгчийн нүүр нь цус нөж болсон хоолойндоо нилээн ороосон скочтой байсан. Отгоо миний дүү макстай 2 залуугийн араас гүйгээрээ гээд “О” байшин тойрч гүйгээд явсан. Тэгээд “О” буцаж ирээд тэр залууг гүйцсэнгүй цагаан өнгийн жижиг машинд суугаад явчихлаа дугаарыг нь хараад үлдлээ гэсэн. “О”аас би “ямар хүмүүс байна” гэж асуухад цагаан масктай намхан урт куртиктэй залуу байсан гэсэн нь намайг ороод гарахад зөрөөд орж ирсэн залуу мөн байна. “О” бид 2 ирэхэд тэр залуучууд аль хэдийн гараад гүйж явсан байсан..” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 190-192х/
Гэрч Б.”О”ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр 14 цаг 33 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 14-р дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 38 дугаар байрны подволийн ломбард руу орох гээд гадаа нь зогсож байтал тус ломбардны эзэн Байгаль гэх эгч бүүр цус нөжтэйгөө холилдсон байдалтай хоолойгоороо скочдуулсан гарч ирээд намайг “Отгоо миний дүү эгчдээ туслаарай” гээд тэр залуучуудын хойноос гүйгээрэй гэхээр нь тухайн зааж өгсөн залуучууд руу гүйсэн. Тэгээд хойноос хөөтөл нөгөө залуучууд 38 дугаар байр луу ороож гүйгээд гражнуудын дунд ухраагаад зогссон цагаан өнгийн жижиг бөмбөгөр Аксент маркийн 00-00УБӨ улсын дугаартай авто машинд суугаад зугтаасан. ...Тухайн залуучууд 25-28 орчим насны 1 залуу нь бараан хөх цэнхэр өнгийн том нэвсгэрдүү малгайтай хуучин куртиктэй, ойролцоогоор 170 см өндөртэй туранхайдуу биетэй маш их архи үнэртэж байсан. Хагас түрийтэй израйл гуталтай цэнхэр жинсэн өмдтэй байсан. Нөгөө залуу хар бараан өмдтэй бараан хөх куртиктэй саарал малгайтай масктай өндөр нь 163 орчим см өндөртэй залуучууд байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 193-195х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №998 дүгнэлтэд: “...0000 оны 00 дугаар сарын 00-ний өдрийн 11:25:19-14:30:10 цагийн хооронд бичигдсэн байх 4.33GB хэмжээтэй, 56 ширхэг, 4 камерийн дүрс бичлэгүүдийг 1 ширхэг DVD хуулбарлан хүргүүлэв...” гэжээ. /2хх-ийн 20х/
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: “...Уг хэрэг гарахаас өмнө камер-1 дээр 14 цаг 04 минут 45 секундад дундаж нуруутай, хар хөх юүдэнтэй цамцтай, цагаан пүүз, жинстэй, цагаан өнгийн маск зүүсэн хүн /Г.”Ц”/ орж ирээд буцаж гарч буй дүрс бичигдсэн. Камер-2 дээр 14 цаг 16 минут 35 секундэнд намхан нуруутай, цэнхэр жинстэй, саарал юүдэнтэй цамцтай, гадуураа хар өнгийн куртиктай, цагаан масктай хүн /Б.”Б”/ орж ирж буцаж гарч буй дүрс бичигдсэн. Камер-3 дээр 14 цаг 17 минут 29 секундэнд намхан нуруутай залуу /Б.”Б” /эхэлж гадна хаалгаар ороход араас нь дундаж нуруутай залуу /Г.”Ц”/ орж буй дүрс бичигдсэн. Камер-3 дээр 14 цаг 18 минут 42 секундэнд гадна хаалгыг дундаж нуруутай залуу /Г.”Ц”/ хааж хаалганы хажууд зогсож байгаа дүрс бичигдсэн. Камер-2 дээр намхан нуруутай хар куртиктэй залуу /Б.”Б”/ 14 цаг 17 минут 39 секундэнд ломбардны эмэгтэйтэй ломбардны цонхны цаанаас ярилцсан дүрс бичигдсэн. Камер-2 дээр намхан нуруутай залуу /Б.”Б”/ 14 цаг 18 минут 18 секундэнд ломбардны эзэнтэй /А.”Б”/ хамт барааны эд зүйлс хадгалах өрөө рүү орсон дүрс бичигдсэн. Камер-2 дээр 14 цаг 19 минут 01 секундэнд дундаж нуруутай хар юүдэнтэй цамцтай залуу /Г.”Ц”/ орж ирж цэвэрлэгчийн хажуу талаар коридорт зөрж ломбард руу хараад буцаж цэвэрлэгчийн баруун талд урд хана орчим хойд зүг рүү харж зогссон дүрс бичигдсэн. Камер-2 дээр дундаж нуруутай хар юүдэнтэй цамцтай залуу /Г.”Ц”/ цэвэрлэгч /”Д”ыг/-ийг цэвэрлэгээгээ хийж байхад нь араас нь 14 цаг 19 минут 05 секундэнд баруун гараараа боосон дүрс бичигдсэн. Камер-2 дээр намхан нуруутай хар куртиктэй залуу /Б.”Б”/ 14 цаг 19 минут 1.8 секундэнд ломбард ажлуулдаг эмэгтэйгийн хамт барааны эд зүйлс хадгалах өрөөнөөс гарч ирж ломбард ажлуулдаг эмэгтэйг /А.”Б”/ урдаас нь боож эд зүйл хадгалах өрөө рүү 14 цаг 19 минут 24 секундэнд цэвэрлэгч, ломбард ажиллуулдаг
эмэгтэй нарыг чирэн авч оров. Камер-2 дээр 14 цаг 21 минут 46 секунданд 2 сэжигтэн /Г.”Ц”, Б.”Б”/ эд зүйлс хадгалах өрөөнөөс гарч, дундаж нуруутай /Г. “Ц”/нь хаалгаруу явж шалгасан дүрс бичигдсэн. Камер-1 дээр 14 цаг 21 минут 56 секундэнд хаалгыг татаж шалгаад буцаж эд зүйл хадгалах өрөө руу орж буй дүрс бичигдсэн. Камер-2 дээр 14 цаг 22 минут 30 секундэнд дундаж нуруутай /Г.”Ц”/ ломбардны ажлын өрөө рүү орсон дүрс бичигдсэн. Камер-4 дээр 14 цаг 22 минут 34 секундэнд орж сейф онгойлгон харж хар цүнх ширээн дээр дундаж нуруутай залуу /Г.”Ц”/ гаргасан. Камер-2 дээр дээр дундаж нуруутай залуу /Г.”Ц”/ 14 цаг 23 минут 10 секундэнд буцаж эд зүйлс хадгалах өрөө руу орсон дүрс бичигдсэн. Камер-2 дээр 14 цаг 23 минут 26 секундэнд намхан нуруутай /Б.”Б”/ барааны эд зүйлс хадгалах өрөөнөөс гарч ломбардны ажлын өрөө рүү орсон дүрс бичигдсэн. Камер-4 дээр 14 цаг 23 минут 28 секундэнд намхан нуруутай /Б.”Б”/ ломбардны ажлын өрөөнд орж ширээний доороос хайрцагтай мөнгийг авч сандал дээр тавьж боодолтой мөнгийг баруун гараараа авч зүүн гар талын дотор талын энгэрийн халаас руу хийж байгаа, дахин зүүн гараараа мөнгө атган авч зүүн талын хувцасныхаа халаасанд хийж байгаа, 3 дахь удаагаа баруун гараараа задгай мөнгө атгаж эргэж камераас дүрс гарсан бичлэг Камер-4 дээр 14 цаг 29 минут 15 секундэнд дундаж нуруутай /Г.”Ц”/ залуу ломбардны ажлын өрөөнд гараараа амаа таглан орж ирэн намхан нуруутай /Б.”Б”/ тусалж байгаа дүрс бичигдсэн. Камер-4 дээр 14 цаг 29 минут 50 секундэнд камерийн залгуурыг салгаж буй дүрс бичигдсэн...” гэжээ. /2хх-ийн 112-113х/
Шүүгдэгч Г.”Ц”гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Надад мөнгөний хэрэг гараад байсан учраас “Б”той яаж мөнгө олох уу, ямар ажил хийх үү гээд хоорондоо ярилцсан. Тэгэхэд би “нэг гайгүй юмтай ломбард байна, тэр лүү яаж орох уу” гэхэд “Б”од “би ороод ломбардын хүнийг нь боож байя, чи юмыг нь авчих” гэж хэлсэн. Тэгээд “Ж”д “төв рүү машинаараа хүргээд өгөөч” гэж хэлсэн. Тахилтаас Жаргалсайхны аксент маркийн цагаан өнгөтэй, 00-00УБӨ дугаартай машинд “Б”ын хамт суугаад Хархорины 19 дүгээр байрны 1 дүгээр орц бараг Цамбагаравын ойролцоо ирсэн. Үүнээс өмнө Дэнжийн ““О”” гэсэн байсан байхаа дэлгүүрээс 3 маск, 3 бээлий, 1000 төгрөгийн жижиг скоч авсан. “Б” маск, бээлий хэрэгтэй шүү гэхээр нь авсан юм. 32 дугаар байрны шинэ замаар явж байгаад авсан. Тэгээд ломбардын хажууханд машиныг зогсоогоод “Ж”д “машиндаа байж байгаарай, бид 2 явчихаад ирье” гэж хэлээд буусан. “Б” ломбард руу эхлээд орсон. Шатаар бууж байхдаа маскаа зүүгээд бээлийгээ өмссөн. Би том хаалга хаасан. Тэгээд дотогшоо ортол коридорт нэг эгч зогсож байсан. Би хоёр эмэгтэй болчихлоо гэж бодоод “Б”ыг больё гэж хэлэх гэтэл “Б” ломбардны эгчийг муухай орилуулсан. Тэгтэл коридорт шал угааж байсан эгч над руу хараад муухай орилохоор нь би тэр эгчийг цээжээр нь тэврээд “Б”ын байсан өрөө рүү өргөж оруулахад “Б” ломбардын эгчийг ухаан алдуулсан байсан. Тэгээд би ломбардын эгчийн өөрийнх нь суудаг өрөөний эсрэг талын өрөө рүү орсон. Сейфнүүд нь онгорхой байхаар нь “Б” ахаа “сейфнүүд нь бүгд онгорхой байна” гэхэд “чи энэ хоёр хүнийг харж бай” гэж хэлэхээр нь би тэр хоёр эмэгтэйгийн дэргэд очиход тэр хоёр эмэгтэйг “Б” скочдсон байсан. “Б” нөгөө сейф нь онгорхой өрөө рүү орсон. Тэндээс “Б” юмнуудыг авсан. Би юу юу авсныг яг хараагүй. “Б” надад хамгийн том цүнхийг нь өгөөд, өөрөө 2 жижиг цүнхтэй зүйлийг үүрээд хамтдаа гарсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 39-43, 48-49х, шүүх хуралдааны тэмдэглэл/
Шүүгдэгч Б.”Б”ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 12 дугаар сары 29-ний өдрийн 11 цагийн үед “Ц” манай гэрт ирсэн. “19 дүгээр байрны хойд талд нэг ломбард байна, нэг хөгшин эгч суудаг юм, тэр эгчээс компьютер байна уу” гээд асуучих тэгэхээр цааш нь өрөө рүү дагуулаад орно, тэгэхээр нь би бооно гэж хэлэхээр нь би “болох юм уу” гэхэд “болно оо болно” гэж хэлсэн. Ингэж ярихдаа тэр эгчийг хүлнэ гэж ярьсан юм. За болох юм бол хамт явъя гэж хэпсэн. Тэгээд манай дүү “Ж”ы гэрт ороод “Ц” “Ж”д “би хүнээс юм авах гэсэн юм, чи такси болоод явчих” гэж хэлсэн. “Ж” зөвшөөрсөн. Тэгээд гурвуулаа Жаргалсайхны машинд суугаад Тахилтаас гараад шороон замаар явж байгаад дэлгүүрээс скоч, маск, бээлий авахаар болоод “Ц” би печень аваадахъя гэж хэлээд дэлгүүр орсон. Тэндээс хөдлөөд 19 дүгээр байрны зүүн талд машинаа зогсоосон. Энэ замыг “Ц” “Ж”д зааж өгөөд явсан. Би машины урд сууж байсан. “Ц” хойно /жолооч бид хоёрын голоор/ сууж явсан. Машинаас “Ц” бид хоёрыг буух гэтэл “Ж” “та хоёр хэр зэрэг удах юм” гэхэд “Ц” “нилээд удна” гэж хэлсэн. “Ж” “тэгвэл нэг тийшээ явчихаад ирье” гэж хэлсэн. Ломбард руу явж байхдаа “Ц” надад хүн байвал буцаад гараад ир гэж хэлсэн. би орохоос өмнө шатаар буухдаа маскаа зүүгээд орсон. Тэгээд “эгчээ зарах компьютер байна уу” гэж асуусан. Компьютер байна, 70.000 төгрөгөөр зарна гэхээр нь үзье гэж хэлсэн. Тэр эгч намайг дагуулаад өөдөөс харсан өрөө рүүгээ орсон. Би орчихоод тэр өрөөнөөс гарч ирэхэд “Ц” том хаалгыг хаагаад орж ирж байсан. Тэгтэл “Ц” цэвэрлэгчийг араас нь хоолойгоор нь нэг гараараа боогоод нөгөө гараараа татаж муухай орилуулаад ороод ирсэн. Би тэгэхээр нь компьютер үзүүлсэн эгчийг араас нь хүзүүг нь гараараа боогоод жаахан тамирдаад ирэхээр нь амыг скочдсон. Гарыг нь ард нь бас скочдсон. “Ц” нөгөө цэвэрлэгч эгчийг скочсдон байсан. Би тэгэхээр нь нөгөө өрөө рүү нь ороод сейфнүүдээс мөнгөн аяга, цаасан хайрцагтай юмнууд, цаасанд боосон утаснуудыг аваад нэг үүргэвч тод алаг өнгөтэй цүнхэнд, бас бөөрөндөө үүрдэг цүнхэнд хийсэн. “Ц” сейфнээс юмнуудыг аваад пиджакны уутанд хийсэн. Би ширээнийх нь доор хайрцганд ил байсан мөнгийг аваад тод алаг цүнхэнд хийсэн. “Ц” цаашаа яваад камерыг нь салгаад нэг дөрвөлжин хар юмыг нь авсан. “Ц” пиджакны ууттай бор алаг тод өнгөтэй цүнхтэйг үүрээд гарсан. Би үүргэвч, бөөрөндөө үүрдэг цүнхтэй бариад гарсан. Ломбардаас гараад зүүн эргээд машиндаа очсон. “Ж” байхгүй байхаар нь хойд талынх нь хаалгыг онгойлгоод цүнхтэй юмнуудаа тавьсан. Ингэхдээ цүнхнээс бэлэн мөнгийг аваад хуваагаад хармаандаа хийсэн. Бид хоёр “Ж”д мэдэгдэхгүй гээд өөрсдийнхөө куртикээр бүтээсэн. Тэгтэл “Ж” хүрээд ирсэн. Тэгээд машиндаа суугаад Тахилт орсон...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 54-55, 68-69х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийн сэжигтэн, ялллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.”Б”, Г.”Ц” нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл, шүүгдэгч Г.”Ц”, Б.”Б” нар нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, гэмт хэрэг үйлдэхээр урьдаас төлөвлөж скоч, маск, бээлий зэргийг дэлгүүрээс худалдаж авсан байдал тогтоогдсон ба хүн амьтны хөл хөдөлгөөн багатай байдлыг ашиглаж, ““О”” барьцаалан зээлдүүлэх газар луу орж гарч байгаа хүмүүсийн үйл хөдлөлийг хянасны үндсэн дээр тус ломбард руу нэвтэрч гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн буюу иргэн А.”Б”, С.”Д” зэрэг хүмүүсийн эрүүл мэндэд халдаж, гар, хөлөөрөө өшиглөх, цохих зэргээр хүч хэрэглэн зодож хохирогч тус бүрт хөнгөн хохирол учруулан ломбарданд тавьсан байсан иргэдийн үнэ бүхий эд зүйлүүд, ломбардны орлогын мөнгийг авсан үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна гэж үзэх үндэстэй.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Г.”Ц”, Б.”Б” нар нь дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч С.”Д”, А.”Б” нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч С.”Д”, А.”Б” нарын мэдүүлэг, тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаарх шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч нар нь шүүгдэгч нарт хэрхэн, яаж зодуулж байгааг, шүүгдэгч нар нь ломбарданд байгаа эд зүйл, бэлэн мөнгө зэргийг авч цүнх саванд хийж авч гарч байгаа зэрэг дүрсийг тусгасан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч нарын биед үзлэг хийж бэлэн мөнгө хураан авсан тэмдэглэл, газар, орон байранд хийсэн үзлэгээр хураан авсан эд зүйлүүдэд тусгайлан үзлэг хийсэн тэмдэглэл, хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлгүүд, шүүгдэгч нарын өөрсдийнхөн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Б.”Б”, Г.”Ц” нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа шүүгдэгч Г.”Ц” нь иргэн С.”Д”ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Б.”Б” нь иргэн А.”Б”гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.”Ц” нь урьд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 127х/, шийтгэх тогтоолын хуулбар /2хх-ийн 128-136/ зэргээр,
Шүүгдэгч Б.”Б” нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 123х/ зэргээр тус тус тогтоогдсон болно.
Хохирол төлбөрийн тухайд:
1.Шүүгдэгч Г.”Ц”, Б.”Б” нарын үйлдсэн дээрэмдэх гэмт хэргийн улмаас ““О” ломбарданд тавьсан байсан иргэдийн эзэмшлийн 66.219.140 төгрөгийн эд зүйл, тус ломбардны орлого болох 3.869.540 төгрөг алдагдаж, нийт 70.088.680 төгрөгийн хохирол учруулсан байна.
Мөрдөн байцаалтын шатанд нэр бүхий иргэдийн 65.550.140 төгрөгийн эд зүйлийг биет байдлаар нь шүүгдэгч нараас хураан авч хүлээлгэн өгсөн, эд зүйл нь олдоогүй гэх 6 хүний буюу иргэн Р.Рэгзэдмаагийн 1,4 гр монетон бөгж 1 ширхэг, Б.”О”ийн 4,7 гр монетон ээмэг нэг хос, Ж.Мөнхцацралын 1,8 гр монетон бөгж 1 ширхэг, Э”ын LG маркийн гар утас 1 ширхэг, Т.”О”ын ноте-4 маркийн гар утас 1 ширхэг, У.Х”гийн 2,1 гр монетон ээмэг 1 хос зэрэг эд зүйлийн үнэ болох нийт 669.000 төгрөгийг ““О”” барьцаалан зээлдүүлэх газраас дээрх нэр бүхий хүмүүст төлж барагдуулсан талаарх баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт ирүүлсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.”Б” нь 669,000 төгрөгийг шүүгдэгч нараас нэхэмжлэхээ илэрхийлсэн болно.
Г.”Ц”, Б.”Б” нарын биед үзлэг хийсэн тэмдэглэлд шүүгдэгч Г.”Ц”гоос 1.696.350 төгрөг, Б.”Б”оос 841.000 төгрөг, Б.Э”ээс /Г.”Ц”гоос зээлсэн гэх/ 300.000 төгрөг гарч ирсэнийг хураан авч, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.”Б”д нийт /1,696,350+300,000+841,000=/2.870.930 төгрөгийг хүлээлгэн өгсөн байна. /1хх-ийн 32, 36, 40, 216-238х/
““О”” барьцаалан зээлдүүлэх газрын орлого болох 3.869.540 төгрөг алдагдсанаас шүүгдэгч нараас гарч ирсэн 2.870.930 төгрөгийг хасаж тооцвол /3.869.540-2.870.930=/ 998.610 төгрөгийг шүүгдэгч нараас мөн гаргуулахаар байна.
Түүнчлэн хохирогч А.”Б” нь эрүүл мэнд учирсан зардалд 474.000 төгрөг, мөн мөнгө аяга засварлуулсаны хөлс болох 125.000 төгрөг, алдагдсан эд зүйлийг үнэлүүлэхэд гарсан зардал болох 132.440 төгрөгийг нэмж нэхэмжилнэ гэх тул хохирогч, иргэний нэхэмжлэгч А.”Б”д нийт 474,000+669,000+998.610+125.000+132.440=2,399,050 төгрөгийг төлөхөөр байна.
Үүнээс шүүгдэгч Б.”Б” нь А.”Б”д хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаас гарсан зардал болох 474,000 төгрөгийг дангаараа хариуцан төлөхөөр байх тул хасаж тооцон, үлдэх /2.399.050-474,000=/1.925.050 төгрөгийг хувь тэнцүүлж 1.925.050:2=962.525 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс гаргуулахаар шийдвэрлэлээ. Учир нь, шүүгдэгч нарын гэмт үйлдлийн оролцоо адил байсан болно.
Иймд шүүгдэгч Б.”Б”оос 474.000+962.525=1.436.525 /нэг сая, дөрвөн зуун гучин зургаан мянга, таван зуун хорин тав/ төгрөгийг түүний хувийн байдал, төлбөр төлөх боломж, орлогын эх үүсвэр зэргийг нь харгалзан /нэг/ 1 жилийн хугацаанд хэсэгчлэн гаргуулж, хохироч А.”Б”д олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.
2.Хохирогч С.”Д” нь шүүгдэгч Г.”Ц”д нь зодуулснаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан, үүнтэй холбоотой гарсан зардал буюу эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гэж нийт 699.760 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт 397.510 төгрөгийн баримт авагджээ. /1хх-ийн 161-177х/ Өөрөөр хэлбэл, толгойн томографи авхуулсаны зардал болох 120,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 250.000 төгрөг, эмчилгээ хийлгэсэн зардал 27.510 төгрөгийн баримт авагдсан байна.
Иймээс шүүгдэгч Г.”Ц”гоос нийт 1.360.035 /нэг сая, гурван зуун жаран мянга, гучин тав/ төгрөгийг түүний хувийн байдал, төлбөр төлөх боломж, орлогын эх үүсвэр зэргийг нь харгалзан /нэг/ 1 жилийн хугацаанд хэсэгчлэн гаргуулж, хохирогч ““О”” ломбард /А.”Б”/-д 962.525 /есөн зуун жаран хоёр мянга, таван зуун хорих тав/ төгрөгийг, хохирогч С.”Д”т 397.510 /гурван зуун ерэн долоон мянга, таван зуун арав/ төгрөгийг тус тус олгож, хохирогч С.”Д” нь бусад баримтгүй нэхэмжилсэн зардал болон цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд:
Шүүгдэгч нарын хувьд дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхээр хоорондоо ярьж тохиролцсоны дагуу гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн байх тул тэдгээрийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлэн үзэх үндэслэл тогтоогдоогүй ба харин гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.
Оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.”Ц”, Б.”Б” нар нь дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч С.”Д”, А.”Б” нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч С.”Д”, А.”Б” нарын мэдүүлэг, тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаарх шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч нар нь шүүгдэгч нарт хэрхэн, яаж зодуулж байгааг, шүүгдэгч нар нь ломбарданд байгаа эд зүйл, бэлэн мөнгө зэргийг авч цүнх саванд хийж авч гарч байгаа зэрэг дүрсийг тусгасан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч нарын биед үзлэг хийж бэлэн мөнгө хураан авсан тэмдэглэл, газар, орон байранд хийсэн үзлэгээр хураан авсан эд зүйлүүдэд тусгайлан үзлэг хийсэн тэмдэглэл, хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлгүүд, шүүгдэгч нарын өөрсдийнхөн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн оролцоо, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Г.”Ц”, Б.”Б” нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 /есөн зуу/ нэгж буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус бүрт нь оногдуулж, торгох ялыг хорих ял руу шилжүүлж, нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Г.”Ц”, Б.”Б” тус бүрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900 /есөн зуу/ нэгж буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял руу шилжүүлж, нэмж нэгтгэх нь зүйтэй байна.
Мөн хуульд торгох ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэхээр заасан.
900 нэгж:15=60 хоног гарч байгаа тул 03 жил 02 сарын хорих ял дээр 60 хоног буюу 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 03 жил 04 сарын хугацаагаар тогтоосон болно.
Талуудаас гэм буруу дээр маргаагүй улмаар хуулинд заасан эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч нарын гэмт үйлдэлд нь тохируулан оногдуулахыг хүссэн хүсэлтийг шүүхээс шүүгдэгч нарт ял, эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа харгалзан үзсэн болохыг дурдав.
Бусад асуудлын тухайд:
Шүүгдэгч Г.”Ц” нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл 107 хоног цагдан хоригдсоныг, /2 хх-ийн 31, 45, 205, 217х/, шүүгдэгч Б.”Б” нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хүртэл 30 хоног цагдан хоригдсоныг тэдний эдлэх ялын хугацаанд оруулан тооцов. 2хх-ийн 59, 75, 203х/
Эд мөрийн баримтаар хураагдан хард дискний хайрцаг 1 ширхэгийг хохирогч А.”Б”д буцаан олгож, бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэг хавсаргах, наалдамхай туузыг устгахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Багамод овогт Ганцогтын “Ц”, “Б” овогт “Б”ийн “Б” нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
- шүүгдэгч Багамод овогт Ганцогтын “Ц”, “Б” овогт “Б”ийн “Б” нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.”Ц”г 3 /гурав/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.”Б”ыг 3 /гурав/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.”Ц”г 900 /есөн зуу/ нэгж буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.”Б”ыг 900 /есөн зуу/ нэгж буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.”Ц”, Б.”Б” тус бүрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар оногдуулсан 900 /есөн зуу/ нэгж буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялын арван таван нэгжийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож, 60 хоногийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 2 /хоёр/ сарын хорих ялд нэмж нэгтгэн шүүгдэгч Г.”Ц”, Б.”Б” тус бүрийн нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.”Ц”, Б.”Б” тус бүрт оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.”Ц”гийн цагдан хоригдсон 107 хоногийг, шүүгдэгч Б.”Б”ын цагдан хоригдсон 30 хоногийг тэдний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хард дискний хайрцаг 1 ширхэгийг хохирогч А.”Б”д буцаан олгож, наалдамхай туузыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд зүйл устгах комисст даалгаж, бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэг хавсаргасугай.
7. Шүүгдэгч Г.”Ц”, Б.”Б” нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.”Б”оос 1.436.525 /нэг сая, дөрвөн зуун гучин зургаан мянга, таван зуун хорин тав/ төгрөгийг /нэг/ 1 жилийн хугацаанд хэсэгчлэн гаргуулж, хохироч А.”Б”д олгож,
шүүгдэгч Г.”Ц”гоос 1.360.035 /нэг сая, гурван зуун жаран мянга, гучин тав/ төгрөгийг /нэг/ 1 жилийн хугацаанд хэсэгчлэн гаргуулж, хохирогч А.”Б”д 962.525 /есөн зуун жаран хоёр мянга, таван зуун хорих тав/ төгрөгийг, хохирогч С.”Д”т 397.510 /гурван зуун ерэн долоон мянга, таван зуун арав/ төгрөгийг олгож, хохирогч С.”Д” нь бусад баримтгүй нэхэмжилсэн зардал болон цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.”Б”ын хувийн баталгаа гарга таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, шүүгдэгч Г.”Ц”гийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогчид давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Г.”Ц”, Б.”Б” нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ