| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0895/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/967 |
| Огноо | 2018-11-07 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2018/ШЦТ/967
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС |
| Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г. Ганбаатар даргалж, Нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, Улсын яллагч Т.Нансалмаа, Хохирогч Б.Пүрэвсүрэн, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам, Шүүгдэгч, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайжууд овогт О Ч холбогдох ******дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ***оны *** дүгээр сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй , ам бүл-*, ээж, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Мандал овоо **** тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овогт О Ч, РД: УБ********, Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.Ч нь согтуугаар 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 18 цагийн орчимд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Ар гүнт” гэх газар иргэн Б.П "хогоо гэрийн хажуугийн жалганд асгалаа” гэх шалтгаанаар маргалдаж, хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний цээж, баруун гуян тус газар нь өшиглөн унагаж, эрүүл мэндэд нь баруун дунд чөмөгний хүзүү хэсгийн далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: - хохирогч Б.П мөрдөн байцаалтад өгсөн: ...2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Хүй долоон худагт наадамлачихаад 18 цагийн үед гэртээ ирсэн юм аа. Тэгээд би тугалнуудаа олж хаших замдаа жалганд пивоны шаарыг асгах гээд тэрэгтэй түрээд хашаанаасаа гарсан. Манай гэрээс 500 орчим метрийн зайд жалга |
| байдаг. Тэгээд жалганд пивоны шаар асгачихаад байж байтал нэг залуу, нэг 80 орчим насны чавганц гарч ирээд хог асгалаа, энд үхсэн байгаа хар тарлан тугал танайх уу гэж хэлээд нөгөө залуугийн ээж болох 80 орчим насны чавганц таягаараа 3 удаа цохиод авсан. Тэгсэн чинь нөгөө залуу намайг цохих гэхээр нь би заамдаад автал пудволк нь урагдсан чинь миний хөл рүү (...баруун цавь руу...) өшиглөөд дараа нь цээж рүү өшиглөөд намайг газарт унагасан. Намайг газарт унасан байхад битгий ямбалаад бай пизда минь босооч гэж хэлээд гэртээ орсон. Тухайн үед би 30 орчим минут газарт сууж байхад намайг хэл амаар доромжилж пизда минь босоод зайл ямбатай пизда вэ гэж хэд хэд хэлсэн, би босч чадахгүй сууж байсан...гэх мэдүүлэг /хх- 6-8/, Дээрх гэмтлийг Чулуунбаатар гэх залуу учруулсан. Намайг өшиглөөд газарт унагасны улмаас би газарт унаж гэмтсэн. Эхлээд миний баруун цавь руу өшиглөөд би хойшоо тэнцвэр алдаад ухрах үед дахиад миний цээж рүү өшиглөөд би газарт унасан. Миний унасан газар нь жоохон товгор газар байсан. Намайг жалганд пивоны шаар асгачихаад буцаад гэрийнхээ зүгт явж байхад нөгөө залуу хөөе гээд дуудахаар нь би яваад очиход нөгөө залуу "чи жалганд хог хаялаа, энэ үхсэн тугал танайх уу, би өдөржин булж янзаллаа” гээд над руу давшлаад миний өмсөж явсан подволкноос бариад авахаар нь зөрүүлээд заамдаад авахад нөгөө залууг ээж нь араас нь татахад арагшаа ухрахдаа миний подволкноос гараа тавьсан. Тэр үед ээж нь миний хөлний шилбэ рүү барьж явсан модоор цохисон...гэх мэдүүлэг /хх-85-86/,
|
| явсан. Удалгүй дүү Энхболд гаднаас орж ирээд байж байхад дүүгийн утас руу нэг хүн залгаад танай ээж чинь хүнд зодуулчихсан энд байна гэж хэлсэн. Тэгээд би дүү Энхболдын хамт хог асгадаг жалганы хажууд очиход ээж газар хөлөө нугалаад суусан босч чадахгүй байна гэсэн. Би тэнд цуг байсан залуугаас юу болсон талаар асуухад танай ээж чинь гэрийн хажууд хог асгаад бид хоёр хоорондоо маргалдаж танай ээж чинь миний хувцсыг урсан. Би бол яагаач үгүй. Ээж чинь баашлаад суугаад байгаа юм гэж хэлсэн. Би тэр хүнтэй маргалдаад 2-3 удаа нүүр лүү гараараа алгадсан. Тэр үед гэрээс нь хүмүүс гарч ирээд утсаар бичлэг хийгээд хэл амаар доромжлоод байсан. Ээжийн би муу байсан болохоор дүү Энхболдын хамт ээжийг авч гэртээ очоод эмнэлэг, цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх-11-12/,
|
| ГССҮТөвд очиж үзүүлээрэй гэж зөвлөгөө өгсөн. Пүрэвсүрэн архи уусан байсан. Үнэртэж байсан бөгөөд маргалдаж байгаад өшиглүүлсэн гэж хэлсэн. Би бодохдоо архи ууж байгаад маргалдсан гэж ойлгосон. Манай эрүүл мэндийн төв нь дуудлага бүртгэдэг дэвтэр дээрээ дуудлагаар очоод үзүүлж байгаа хүнээ эрүүл, архи уусан байсан талаар тэмдэглэдэг юм. Даралт, цээж хэсэг зүгээр байсан мөн архи хэрэглэсэн байсан болохоор өвчин намдаах эм болон ямар нэгэн тариа хэрэглээгүй...гэх мэдүүлэг /хх-89-90/,
|
| асгах нь миний эрх, муусайн цагаачид гээд байсан. Энд болохгүй өмхий үнэртээд байна, хогоо асгаж болохгүй гэхэд миний энгэрээс заамдсан. Манай ээж тавиулах гээд бид хоёрын голоор орж ирсэн. Намайг хойшоо болоход миний цамцнаас ураад хойшоо суугаад унасан. 2-3 минутад болсон. Пүрэвсүрэнг унахад нь хүүхэд рүү нь утсаар яриад ээж чинь намайг зодчихлоо гээд байна, ээжийгээ ирж ав гэж хүүхэд рүү нь утсаар залгаж хэлсэн гэв...шүүх хуралдааны тэмдэглэлээс зэрэг болно. Шүүгдэгч О.Ч нь 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 18 цагийн орчимд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Ар гүнт” гэх газар иргэн Б.Пүрэвсүрэнтэй “хогоо гэрийн хажуугийн жалганд асгалаа” гэх шалтгаанаар маргалдаж, хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний цээж, баруун гуян тус газар нь өшиглөн унагаж, эрүүл мэндэд нь баруун дунд чөмөгний хүзүү хэсгийн далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
|
| цамцнаас татаад цамц нь урагдаад хойшоо гартаа бариад унасан...босохгүй суугаад байсан..... гэх мэдүүлэг /хх-16-17/,
|
| Иймд шүүгдэгч О.Чыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, тус хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хангалттай гэж үнэлэв. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч нь тухайн үед тухайн шүүгдэгчид зодуулсан талаар удаа дараа тогтвортойгоор мэдүүлсэн, мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан байх бөгөөд хохирогчийг худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотлох баримт тогтоогдоогүй, тодруулбал хохирогч нь өөрөө өөртөө гэмтэл учруулаагүй буюу өөрөө сайн дураар газарт хүчтэй унаагүй, мөн шүүгдэгчээс өөр хүнтэй маргалдан барьцалдаагүй буюу шүүгдэгчээс өөр бусад хүний хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдэлд автагдаагүй байх тул хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай, идэвхтэй үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон гэж үзнэ. Хохирогч нь биедээ гэмтэл авсан даруйдаа явж чадахгүй байдалд хүрч улмаар түргэн тусламж дуудсан, мөн гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн байх төдийгүй энэ үед холбогдох эмч нар хохирогчийн цавь, цээж хэсгийг үзэж тэмдэглээгүй, мөн хохирогч нь шүүгдэгчид өшиглүүлсэн гэх тухайн хэсэгтээ хөхөрсөн, хавдсан байх эсэхэд хамаарах баримтгүй гэх асуудал нь шүүгдэгчийн үйлдсэн тус хэргийн зүйлчлэлд нөлөөлөх үндэслэл бишээс гадна тухайн холбогдох нотлох баримт хэрхэн үйлдэх, зөв, бүрэн үйлдсэн эсэх асуудал нь хохирогчид хамааралгүй асуудал болно. Шинжээчийн дүгнэлт, мэдүүлэгт эргэлзээтэй асуудал огт байхгүй байх ба хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан хүчний үйлчлэлийн механизмын хувьд аль ч хэлбэр нь шүүгдэгчийн хүч хэрэглэсэн бөгөөд идэвхтэй үйлдлээр нэгэн зэрэг хэрэгжсэн байж болох нь хохирогчийн удаа дараа өгсөн мэдүүлгийн эх сурвалжтай, |
| харин хохирогч өөрөө сайн дураар баруун талаараа унасан гэж үзэх үндэслэл, нотлох баримтгүй тул энд эргэлзээтэй, шүүгдэгчийн үйлдлийг үгүйсгэх үндэслэл, нөхцөл байдал байхгүй гэж үзнэ. Шүүгдэгч нь холбогдох хуулиар өөрт олгогдсон эрхийн хүрээнд өөрийн эсрэг мэдүүлэг өгөөгүй байдал нь түүнд холбогдох хэргийг нотлогдоогүй, Эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээтэй гэж үзэх үндэслэлд хамааралгүй болно. Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйлийг гэмт хэрэг үйлдэх үед эсхүл урьд өдрийн шөнө хэрэглэсэн эсэх тодорхойгүй тул согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Мөн хохирогч анхны түргэн тусламж дуудан үзүүлэхэд согтууруулах ундааны зүйлс үнэртэж байсан гэх асуудал нь хохирогч биедээ гэмтэл авсны дараа эсхүл өмнө нь хэрэглэсэн эсэх нь тодорхой бусаас гадна энэ байдал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг зөвтгөх үндэслэл болохгүйг тэмдэглэв. Дээрх нотлох баримт бүхий үндэслэлийн хүрээнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүй гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээж авах үндэслэлгүй гэж дүгнэв. Хохирогч Б.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлийн нийт дүн 1.170.120 төгрөг /х-60-80/ байх боловч нотлох баримтын шаардлага хангахгүй, мөн тус гэмт хэрэгтэй шууд шалтгаант холбоотой эсэх нь тодорхойгүй кассын орлогын ордер 10.000, худалдан авсан сүү гашилсан 58.800 төгрөг, 56.800 төгрөг, /хх-63, 67-68/, шатахууны зардалд 412.000 төгрөг /х-69/-ийг тус тус хангах боломжгүй, харин эм, тариа, эмнэлэгт хэвтсэн болон бусад хохирлын нийт 632.520 төгрөгийг /хх-60-64/ хангаж, гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх хохирогчийн эрхийг нь нээлттэй үлдээв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт: Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв. Бусад асуудал Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
|
|
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР