Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/791

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Р.Энх-Оюун,

хохирогч С.Ч, Б.Б, А.А, С.М,

иргэний нэхэмжлэгч О.Болор-Эрдэнэ,

хохирогч С.Мгийн өмгөөлөгч Ж.Уранчимэг,

шүүгдэгч А.Ц, өмгөөлөгч Б.Энхтүвшин,

шүүгдэгч Д.Х, өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч Л.М, өмгөөлөгч Л.Батаа,

шүүгдэгч Н.С, өмгөөлөгч О.Баярбаясгалан,

шүүгдэгч Э.Ч, Э.Ч, өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч А.Ц, Д.Х, Э.Ч нарыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 дахь хэсгийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Л.М,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Ч, Н.С нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726010775 дугаар 5 хавтас хэргийг 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуур, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагч Н.С-ийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний ** дугаар гудамж, ** тоотод оршин суух бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, Ар согоотын ** дугаар гудамж, ** тоотод түр оршин суух,

урьд Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 жил 3 сарын хорих ял оногдуусан шийтгэх тогтоол билүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 10 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэн, Б овогт Э-ын Ч /РД:****/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Дундговь аймгийн Луус суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагч Э.Чын хамт Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, Ар согоотын ** дугаар гудамж, ** тоотод түр оршин суух,

урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 527 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт Н- С /РД:****/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Хилчиний ** дугаар гудамж, **тоотод оршин суух,

урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 417 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил 4 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт Э-ын Ч /РД:*****/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Хайрханы ** дүгээр гудамж, ** тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Булгийн ** дугаар гудамж, 25 тоотод түр оршин суух,

урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 235 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 8 сарын хугацаагаар хойшлуулсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 232 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 5 сарын хорих ял шийтгүүлж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 95 дугаар захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, О овогт А-ын Ц /РД:*****/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн **дугаар хороо, Хилчиний ** дүгээр гудамж, ** тоотод оршин суух,

урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын баривчлах ял шийтгүүлсэн, Б овогт Л-ийн М /РД:****/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт Төв аймгийн Баянчандмань сум, 1 дүгээр баг, Чандмань 2-4 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн **дугаар хороо, Станцын ** дугаар байр, ** тоотод түр оршин суух,

урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын баривчлах ял,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1034 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ял,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10-т зааснаар 6 жилийн хорих ял шийтгүүлсэн, Б овогт Д-ийн Х /РД:****/.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Яллагдагч А.Ц нь ганцаараа

- 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Дэнжийн ** дүгээр гудамж, ** тоотод оршин суух иргэн С.Ч-ын хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 32 инчийн ЛСД зурагт, нөтбүүк зэрэг эд зүйл хулгайлан авч, 958.000 төгрөгийн,

- 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Сансарын ***  тоотод оршин суух иргэн Б.Ц-гийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Самсунг загварын 32 инчийн зурагт хулгайлан авч, 240.000 төгрөгийн,

- 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо,  Сэлбийн *** тоотод оршин суух иргэн Т.Огийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар ТСЛ загварын 42 инчийн зурагт хулгайлан авч, 480.000 төгрөгийн,

Д.Хтэй бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Баруунтурууны *** тоотод оршин суух иргэн З.Г-гийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Фунай маркийн 39 инчийн зурагт, Самсунг маркийн зөөврийн компьютер, ДиВиДи тоглуулагч зэрэг эд зүйл хулгайлан авч, 730.000 төгрөгийн,

Л.М-тай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Толгойтын *** тоотод оршин суух иргэн Б.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хөөрөг, мөнгөн аяга, монетан гинж зэрэг эд зүйлс хулгайлан авч, 1.956.500 төгрөгийн,

Л.М, Э.Ч нартай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Нефтийн **** тоотод оршин суух иргэн А.А-ын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар сейф, нэг хос мөнгөн ээмэг, бөгж, зөөврийн комьпютер, цагаан алтан ээмэг, бөгж, кулон, монетон ээмэг, бөгж, бөхийн зодог шуудаг, малгай, компьютерийн цүнх зэрэг эд зүйл хулгайлан авч, 6.025.105 төгрөгийн, бусдад нийт 10.319.605 төгрөгийн хохирол учруулсан,

2. Яллагдагч Д.Х нь А.Цтай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Баруунтурууны *** тоотод оршин суух иргэн З.Г-гийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Фунай маркийн 39 инчийн зурагт, Самсунг маркийн зөөврийн компьютер, ДиВиДи тоглуулагч зэрэг эд зүйл хулгайлан авч, 730.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Яллагдагч Л.М нь ганцаараа:

- 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн **дугаар хороо, Бага нарангийн ** тоотод оршин суух иргэн П.Сын хүн байнга амьдрах зориулалттай өвлийн сууцанд нэвтэрч, нууцаар, хууль бусаар “Ай фоне-5”, “Самсунг эс-5” загварын гар утаснууд, жижиг мөнгөн цөгц, мөнгөн аяга, бэлэн 1.000.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлан авч, 3.635.000 төгрөгийн,

- 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Бага наран *** тоотод оршин суух иргэн М.Ж*ын хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч Самсунг маркийн 42 инчийн зурагт, мөнгөн бөгж зэрэг эд зүйл хулгайлан авч 810.000 төгрөгийн,

- 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Бага наран *** тоотод оршин суух иргэн Р.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч, нууцаар, хууль бусаар цагаан өнгийн хөөрөг, гар утас, үсний будаг, үсний хими зэрэг эд зүйл хулгайлан авч, 408.000 төгрөгийн,

- 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Бага наран ** тоотод оршин суух иргэн Б.Б-ийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч, нууцаар, хууль бусаар автомашины түлхүүр авч, хашаанд нь байсан Приус-20 маркийн автомашиныг хулгайлан авч, 10.000.000 төгрөгийн,

А.Цтай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Толгойтын ** тоотод оршин суух иргэн Б.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хөөрөг, мөнгөн аяга, монетон гинж зэрэг эд зүйлс хулгайлан авч, 1.956.500 төгрөгийн,

А.Ц, Э.Ч нартай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Нефтийн **** тоотод оршин суух иргэн А.А-ын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар сейф, нэг хос мөнгөн ээмэг, бөгж, зөөврийн комьпютер, цагаан алтан ээмэг, бөгж, кулон, монетон ээмэг, бөгж, бөхийн зодог шуудаг, малгай, комьпютерийн цүнх зэрэг эд зүйл хулгайлан авч, 6.025.105 төгрөгийн,

Н.С, Э.Ч нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн ** дугаар хороо, “Р” зочид буудалд үйлчлүүлж байсан С.М-гийн монетон цаг, гар утас, монетон гинж зэрэг эд зүйлсийг нь нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 9.820.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдад нийт 32.584.605 төгрөгийн хохирол учруулсан,

4. Яллагдагч Э.Ч нь Л.М, А.Ц нартай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Нефтийн *** тоотод оршин суух иргэн А.А-ын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар сейф, нэг хос мөнгөн ээмэг, бөгж, зөөврийн комьпютер, цагаан алтан ээмэг, бөгж, кулон, монетон ээмэг, бөгж, бөхийн зодог шуудаг, малгай, комьпютерийн цүнх зэрэг эд зүйл хулгайлан авч, 6.025.105 төгрөгийн хохирол учруулсан,

5. Яллагдагч Э.Ч нь Н.С, Л.М нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн ** дугаар хороо, “Р” зочид буудалд үйлчлүүлж байсан С.М-гийн эд зүйлсийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 9.820.000 төгрөгийн хохирол учруулсан,

 6. Яллагдагч Н.С нь Э.Ч, Л.М нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн ** дугаар хороо, “Р” зочид буудалд үйлчлүүлж байсан С.М-гийн эд зүйлсийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 9.820.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна. Хохирогч нараас уучлалт гуйя. Ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй. М гинжийг мэднэ” гэв.

Шүүгдэгч Э.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Л.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлнө” гэв.

Шүүгдэгч А.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 4 дүгээр сарын 10-нд Х цаашаа явсан. Энэ хэрэгт оролцоогүй” гэв.

Шүүгдэгч Д.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч С.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би одоо санахгүй байна. Миний хохирлыг үнэлж өгөөгүй. Зурагтыг буцааж өгсөн. Хохирол барагдсан гэж үзэхгүй байгаа” гэв.

Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Буцааж авсан зүйлгүй. Хохирлоо авмаар байна. Э.Чт гомдолгүй” гэв.

Хохирогч А.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэгтээ хэлсэн байгаа. Эцэг, эхээс өвлөж ирсэн ээмэг бөгж, зодог шуудаг байсан, алдсандаа харамсаж явдаг. Э.Ч хохирол барагдуулсан. Сэтгэл санааны хувьд бас хохирсон” гэв.

Хохрирогч С.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр хулгайд эд зүйлээ алдсанаас болоод амьдрал минь хохирсон. Гомдолтой байна” гэв.

Иргэний нэхэмжлэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Үлдэх төлбөр болох 600.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэв.   

Эрүүгийн 201726010775 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Нэг. Шүүгдэгч А.Ц-гийн үйлдсэн хэргүүдийн талаар:

1. Хохирогч С.Ч-ын: “...2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэр бүлийн хамт 19 цагийн орчим эмнэлэгт хүн эргэхээр яваад 23 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд гэрийн хаалга онгорхой, хулгай орсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-8-9, 101/,

Гэрч С.О-ий” “...эд зүйлүүдээ бүртгээд хартал ТСЛ маркийн 32 инчийн зурагт, Самсунг маркийн 17 инчийн зөөврийн комьпютер, Самсунг гранд гэсэн нэртэй цагаан өнгийн гар утас, нөхрийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, тамга зэрэг эд зүйл алдагдсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-13-14/,

Иргэний нэхэмжлэгч Б.Б-гийн: “...2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “G” нэртэй ломбардад 09 цагаас 22 цагийн хооронд суусан. Самсунг маркийн 32 инчийн удирдлагагүй ЛЕД зурагтыг О овогтой С гэх эмэгтэй нэг намхан залуутай орж ирээд 220.000 төгрөгөөр 14 хоногийн хугацаатай тавьсан. ...Дээрх 2 зурагтыг нэг хүн тавьж байхад нь ерөөсөө юм бодоогүй. ..Цагдаагийн байгууллагаас дээрх 2 зурагтыг хулгайн эд зүйл байна гээд хураан авсан. ...Манай ломбард нийт 420.000 төгрөг нэхэмжилж байна..” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-11-12, 2 дугаар хавтас, 99-101/,

Хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дугаар хавтас, хх-132-154/, шууд бус хохирол 12.000 төгрөг /2 дугаар хавтас, хх-111/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, зурган үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас, хх-237-240/, мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай тогтоол /1 дүгээр хавтас, хх-248/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-249/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-147-148/, эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-157-158/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-188-189/, шүүгдэгч А.Цгийн мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-22-25/,

2. Хохирогч Б.Ц-гийн: “...2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 08 цагийн үед би ажилдаа яваад гэрт манай охин Х үлдээд 08 цаг 40 минутын үед гэрээ цоожлоод гарч явсан. Тэгээд орой манай хүү М 21 цаг 50 минутын үед гэртээ ирэхэд хашааны хаалга, байшингийн цонх онгорхой байсан гэсэн. Хар өнгийн “Самсунг” маркийн 32 инчийн ЛСД зурагт алга болсон байсан. ...Зурагтаа буцаагаад авсан болохоор гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-53-54, 99/,

Иргэний нэхэмжлэгч Б.Б-гийн мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-58-59/, эд зүйлийн үнэлгээ /2 дугаар хавтас, хх-62/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, зурган үзүүлэлтүүд /2 дугаар хавтас, хх-49-51/, ломбардны гэрээ /2 дугаар хавтас, хх-65/, мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай тогтоол /2 дугаар хавтас, хх-70/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-63/, эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-147/, шүүгдэгч А.Ц-гийн мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-22-25/,

3. Хохирогч Т.О-гийн: “Би 2017 оны 12 сарын 27-ны өдөр 14 цагт гэрээсээ гараад ирэхэд хулгай орж, хаалга үүд дэлгэн хаяж 42 инчийн ТСЛ маркийн ЛЕД зурагт алдагдсан байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-191-193/,

Гэрч Б.Б-ийн: “...Ц миний дугаар уруу залгаад “би ахындаа байна, ахын зурагтыг ломбардад тавих хэрэгтэй байна, та хүрээд ирээч” гэсэн. Би “хүн гуйж байгаа юм чинь” гээд очоод залгахад буцаж эргээд ...хашаа байшингийн гудамж уруу ороод чигээрээ явж бай би харж байя гэхээр нь би гудамжийг тултал нь яваад буцаж эргээд замд байрлах тоглоомын талбай шиг газар очоод зогсоход гэнэтхэн нэг хашаанаас Ц хар өнгийн зурагт баруун гарын сугандаа сугадаад зүүн гараараа хашааны хаалга онгойлгоод гараад ирсэн. Цг 100 айлын буудал дээр буулгасан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-200-202/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтас, хх-185-187/, хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дугаар хавтас, хх-220-222/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-188-189/,

4. Шүүгдэгч Д.Х-тэй бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Баруунтурууны ** тоотод байрлах иргэн З.Г-гийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Фунай маркийн 39 инчийн зурагт, Самсунг маркийн зөөврийн компьютер, ДиВиДи тоглуулагч зэрэг эд зүйл хулгайлан авч 730.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

Хохирогч З.Г-гийн: “...2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр би өглөө 07 цагийн үед гэрээ цоожлоод ажилдаа явсан. Орой 17 цагийн үед эхнэрийн хамт гэртээ ирэхэд гэрийн хаалга онгорхой байсан. Дотогш орж үзтэл гэрийн цоожийг орон дээр тавьчихсан, хойморт байсан зурагт, доор нь байсан ДВД тоглуулагч, тавиур дээр байсан нөтбүүк зэрэг эд зүйлүүд байхгүй, авдрын цоожийг эвдлээд дотор нь байсан эд зүйлийг гаргаад хаячихсан байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-165-168, 2 дугаар хавтас, хх-98/,

Эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хавтас, хх-169, 2 дугаар хавтас, хх-106/, шууд бус хохирол 12.000 төгрөг /2 дугаар хавтас, хх-112/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас, хх-150-155, 161-162/,

Сэжигтэн Д.М-ын: “...Дүү Х, түүний найз У /Ц/ нар хүрч ирээд “ахаа дүү нь айлаас юм авчихсан, овор ихтэй, та машинаараа яваад өгөөч” гэж гуйхаар нь ...би машинтайгаа 22-ын товчооноос цааш байдаг төмөр замын гарам дээр очсон чинь жалганд орны бүтээлгэнд ороосон зүйл байхаар нь би тэр хоёрт “айлаас хуучин юм аваад байхдаа яадаг юм” гэж хэлэхэд тэр хоёр зурагт, нөтбүүк хоёрыг гаргаж ирээд миний машинд ачсан. Манай гэрт ирээд ...энэ зурагтыг 400.000 төгрөгт авчих гадуур 800.000 төгрөгийн ханштай байгаа гэхээр нь би 160.000 төгрөг өгөөд үлдсэнийг нь дараа өгье гээд авсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-185-186/,

Шүүгдэгч Д.Х-ийн: “Би 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 11 цагийн үед Ц ...манай ахын гэрт утсаар ярьж байгаад ирсэн. Ц “Маргааш миний төрсөн өдөр, мөнгө хэрэг болоод байна, хоёулаа хамт 61-ийн гарам явчихаад ирье” гээд бид хоёр явсан. 61-ийн гарамаас баруун тийшээ яваад замд буугаад замынхаа хойд талд байх гэр хорооллын айлуудын хамгийн нүүрэн талын хашааны баруун үзүүрийн шар өнгийн төмөр хаалгатай банзан хашаатай байсан. Хашаан дотор нэг монгол гэр байсан, хашааны хаапга нь онгорхой байсан. Ц түрүүлж ороод “энэ айл хүнгүй байна, ороод ир” гэсэн. Намайг хашаанд орсон чинь Ц гэрийнх нь цоожийг эвдээд ойнгойлгочихсон байсан. Бид хоёр гэрт орж хоймор байсан 39 инчийн ЛСД зурагт, авдар дотор үүргэвчинд хийсэн хар өнгийн нөтбүүк хоёрыг аваад явсан. Тэгээд М ахад зурагтаа 400.000 төгрөгөөр зарсан. Ц бид хоёр нөтбүүк аваад тэр оройноо нэг караокед орж пиво уусан. Орой нь бид хоёр ахынд очиж хоносон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-200-201, 210-212/,

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-197-198/, шүүгдэгч А.Цгийн мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-22-25/, шүүгдэгч А.Цгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-87-90/,

5. Л.Мтай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Толгойтын *** тоотод байрлах иргэн Б.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хөөрөг, мөнгөн аяга, монетан гинж зэрэг эд зүйлс хулгайлан авч 1.956.500 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

Хохирогч Б.Бын: “2017 оны 4 дүгээр сарын 05-ны орой нөхөр Цэрэнпил утасдаад гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Байшингийн цоожийг хөшиж онгойлгоод буцаагаад цоожилсон байсан. Мөн дотор төмөр хаалгыг хөшөөд онгойлгосон байсан. Улаан өнгийн даваа толгойтой гуулин нуухтай, халбага байхгүй шаргал өнгийн манан хөөрөг, хээгүй, цулгуй, орчин цагийн шинэ мөнгөн аяга 1 ширхэг, 2 см диаметртэй шигтгээтэй сваровский брэндийн хос ээмэг, гинж зүүлтний мөнгөн хослол, яст мэлхий хэлбэртэй монетон ээмэг, кулон, мөн монетон 2,3 граммтай гинж, дундаа нүхтэй дугуй хэлбэртэй монетон кулон, мөнгөн ээмэг, гинж, зүүлтний хослол, мөнгөн бөгж, эрэгтэй хүний хар мөнгөн том шигтгээтэй мөнгөн бөгж, түгжээтэй сувдан ээмэг, гинж кулоны хослол, хар өнгийн цахилгаан бороохой, “Самсунг Эс-2” маркийн дэлгэц нь хагархай хар өнгийн гар утас, марк нь тодорхойгүй жижиг хятад гар утас, мөнгөн аяганы хуулчихсан хээтэй дан мөнгө болон хайлуулчихсан бөөрөнхийлсөн мөнгө зэрэг эд зүйлс болон биет 70.000 гаруй төгрөг алдагдсан. Хөөрөг үнэлэх боломжгүй гэсэн байна. Нөхөр бид хоёрт хөөрөгний фото зураг, нотлох зүйл байхгүй болохоор хөөрөгний хувьд өөр байгууллагад үнэлүүлэх бодол алга, ингээд үнэлэх боломжгүй гэдгээр нь орхих бодолтой байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-11-13/,

Гэрч С.Ц-ийн: “2017 оны 4 дүгээр сарын 05-ны 19 цагийн үед охин А над уруу залгаад гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Ингээд 20 цаг өнгөрөөгөөд гэртээ очиход доторхи эд зүйлс эмх цэгцгүй болсон хаалга эвдэлсэн байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-15, 2 дугаар хавтас, хх-104-105/,

Шүүгдэгч А.Цгийн: “2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 12 цагийн орчим Монхоо гэж дууддаг М гэдэг найзтайгаа уулзсан. Бид орон байрны хулгай хийх талаар яриад Толгойт уруу алхаж явсан. Дотроо 2 байшинтай айлын 1 давхар цагаан өнгийн байшингийн үүдний тамбарын модон хаалганы цоожийг хөшөөд дотор талын бүргэд хаалгыг тамбарт байсан лоомоор хөшиж дотор байсан сейфийг эвдэлж монетон эдлэл /ээмэг бөгж зэрэг/, 2 ширхэг цахилгаан бороохой, 1 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйл авч монетон эдлэлийг эвдэж хайлуулаад Уртцагааны дархан дээр бөгж болгоод М авсан. Би 1 цахилгаан бороохой 80.000 төгрөгийг авсан, бусдыг нь Монхоо аваад явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-56-59, 3 дугаар хавтас, хх-22-25/,

Шүүгдэгч Л.М-гийн: “...Ц бид 2 хашааны баруун талаас давж ороод би хашаан дотроос урт төмөр олж ирээд тамбарын хаалгыг хөшиж онгойлгоод ортол улаан хүрэн өнгийн бүргэд хаалгатай байсан. Үүдний амбаарт байсан лоомоор хөшиж хаалгыг эвдэлж орсон. Жижиг өрөөний баруун талд саарал өнгийн төмөр сейф байсныг өргөөд гал тогооны өрөөнд оруулж лоомоор хөшиж онгойлгосон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-35-36, 4 дүгээр хавтас, хх-76-79/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас, хх-5-9/, эд зүйлийн үнэлгээ /2 дугаар хавтас, хх-109-110/, шүүгдэгч А.Цгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-87-90/,

6. Л.М, Э.Ч нартай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Нефтийн *** тоотод байрлах иргэн А.Аын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар сейф, нэг хос мөнгөн ээмэг, бөгж, зөөврийн комьпютер, цагаан алтан ээмэг, бөгж, кулон, монетон ээмэг, бөгж, бөхийн зодог шуудаг, малгай, компьютерийн цүнх зэрэг эд зүйл хулгайлан авч 6.025.105 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

Хохирогч А.А-ын “2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр манай гэрийн цонхоор хулгайч орж гэрээс эд зүйл алдагдсан. Гэрт байсан жижиг сейф, 1 хос монетон ээмэг, бөгж, цагаан алтан ээмэг, кулон бөгжний хослол гинж, рубин шигтгээтэй монетон ээмэг, бөгж зэрэг эд зүйлс алдагдсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-109, 2 дугаар хавтас, хх-100/,

Шүүгдэгч Л.М-гийн: “Би А.Ц-гийн хамт 2017 оны 01 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нефтийн ** давхар цагаан ** дугаар байрны ** дүгээр орцны ** давхрын зүүн урд талын хамгийн захын жижиг цонхоор ороход нэг өрөө байр байсан. Би толины урд талын тавиур дээр байсан монетон бөгж 1, гинж 1, хос ээмэг, цагаан мөнгөн ээмэг, бөгж, гинж, марк нэршлийг мэдэхгүй зөөврийн компьютер, жижиг сейф зэргийг авсан. Сейфийг онгойлгох гээд онгойхгүй байхаар би Цгийн хамт цонхоор авч гараад Хархорин захын хойд талын вагон зам дээр аваачиж байгаад эвдэлж онгойлгосон чинь бөхийн зодог шуудаг, цэнхэр өнгийн хадаг, арвайн буудай зэрэг эд зүйл гарч ирсэн. Сейфэн дотор нь уг зүйлүүдийг хийгээд тэнд нь үлдээсэн. Модны 2 орж монетон эдлэлүүд Баяраа гэх найзынхаа нэрээр нэрийг нь мэдэхгүй “Модны-2”-ын голын замд байх ломбарданд тавьсан. Зөөврийн компьютерийг 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын ар талд байх ломбарданд 100.000 төгрөгөөр тавьсан. Мөнгөн эдлэлээ бас үл таних хүнд зарсан, яг хэдэн төгрөгөөр зарснаа одоо санахгүй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-141-142/,

Шүүгдэгч Э.Чын: “...2017 оны 04 сарын үед санагдаж байна. Би найзтайгаа уулзчихаад Нефтийн автобусны буудлын тэнд ганцаараа байхад танил М үл таних залуу буюу Цтай төмөр сейф дамжилчихсан явж байгаад таарсан. Тэндээс Хархорин захын арын төмөр замын тэр хавьд очоод М чулуугаар сейфийг эвдэхэд дотроос нь зодог шуудаг гарч ирж байсан. Өөр ямар эд зүйл гарч ирснийг би санахгүй байна...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтас, хх-122-123/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас, хх-100-103/, хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дугаар хавтас, хх-117-127/, шүүгдэгч А.Цгийн мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-22-25/, А.Цгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-87-90/,

Хоёр. Шүүгдэгч Д.Х-ийн үйлдсэн хэргийн талаар:

1. Шүүгдэгч А.Цтай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Баруунтурууны *** тоотод байрлах иргэн З.Г-гийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Фунай маркийн 39 инчийн зурагт, Самсунг маркийн зөөврийн компьютер, ДиВиДи тоглуулагч зэрэг эд зүйл хулгайлан авч 730.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

Хохирогч З.Г-гийн: “...2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр би өглөө 07 цагийн үед гэрээ цоожлоод ажилдаа явсан. Орой 17 цагийн үед эхнэрийн хамт гэртээ ирэхэд гэрийн хаалга онгорхой байсан. Дотогш орж үзтэл гэрийн цоожийг орон дээр тавьчихсан, хойморт байсан зурагт, доор нь байсан ДВД тоглуулагч, тавиур дээр байсан нөтбүүк зэрэг эд зүйлүүд байхгүй, авдрын цоожийг эвдлээд дотор нь байсан эд зүйлийг гаргаад хаячихсан байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-165-168, 2 дугаар хавтас, хх-98/,

Эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хавтас, хх-169, 2 дугаар хавтас, хх-106/, шууд бус хохирол 12.000 төгрөг /2 дугаар хавтас, хх-112/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас, хх-150-155, 161-162/, сэжигтэн Д.М-ын мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-185-186/, шүүгдэгч Д.Х-ийн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-200-201, 210-212/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-197-198/, шүүгдэгч А.Ц-гийн мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-22-25/, шүүгдэгч А.Цгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-87-90/,

Гурав. Шүүгдэгч Л.М-гийн үйлдсэн хэргийн талаар:

1. Хохирогч П.С-ын: “Би 2017 оны 8 дугаар сарын 19-ний өглөө 08 цагт ажилдаа гарсан. 17 цагийн үед охин С.О “гэрт хулгай орчихсон” гэж ярьсан. Авдарт цагаан цүнхэн дотор байсан бэлэн монгол мөнгөн дэвсгэрт 1.000.000 төгрөг, Израйл улсаас авсан эрэгтэй хүний шинэ үнэртэй ус 2 ширхэг,  жижиг гарын мөнгөн аяга 1 ширхэг, 1 литрийн виски 2 ширхэг, 500 граммын виски 1 ширхэг, 2 хайрцаг парламент, Айфоне-5 маркийн цагаан өнгийн гар утас, Самсунг Эс-5 маркийн шаргал өнгийн тагтай, цагаан өнгийн гар утас, номин шигтгээтэй мөнгөн хос ээмэг гинж кулоны хамт, толин дугуй хэлбэртэй мөнгөн хос ээмэг бөгж, шинэ үеийн даваа толгойтой алтан нуухтай халбагатай Чу манан хөөрөг 1 ширхэг, жижиг гарын бор модон хөөрөг 1 ширхэг хээтэй бор шаргал өнгийн ясан хөөрөг 1 ширхэг, бага хүүхдийн хичээлийн хэрэглэл болох хар өнгийн үүргэвчтэй цүнх 1 ширхэг эд зүйл алдагдсан байсан. Хулгайд алдсан даваа толгойтой Чу манан хөөрөг, модон жижиг хөөрөг, ясан шийлбэртэй жижиг хөөрөг, хөөрөгний дайлан зэргийг цагдаагаас надад буцаан өгсөн. Тийм болохоор хөөрөгнүүдийг үнэлүүлэх шаардлагагүй. Цонхны шил хагалж орсон тул шилийг 10.000 төгрөгөөр үнэлж байна....” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-213-214, 220/,

Гэрч С.О: “...18 цагт гэртээ иртэл гал тогооны өрөөний цонх хагарсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Том өрөөнд байдаг шар модон авдар дотор байсан эд зүйлийг гаргаж уг авдарт байсан бэлэн 1 сая төгрөг алга болсон. Цонхны тавцан дээр байсан “Айфоне-5”, “Самсунг Эс-5” маркын гар утас, виски, мөнгөн аяга, хөөрөг зэрэг эд зүйл алга болсон байсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, 216/,

Шүүгдэгч Л.Мгийн: “...Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Бага нарангийн ** тоотод байх айлаас цагаан өнгийн шилтэй 250 мг эрэгтэй хүний үнэртэй ус, улаан хүрэн өнгийн 250 мг эмэгтэй хүний ус, жижиг гарын мөнгөн аяга, 1 литрийн болон 500 граммын шилтэй виски 2 хайрцаг, парламент тамхи, байсан “Айфоне-5”, “Самсунг Эс-5” маркийн гар утас, мөнгөн ээмэг, бөгж, гинж болон авдар дотор байсан бэлэн 300.000 төгрөгийг авсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-228-229/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хавтас, хх-180-184/, эд зүйлийн үнэлгээ /3 дугаар хавтас, хх-191-192, 215/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3 дугаар хавтас, хх-217-218/, шүүгдэгч Л.Мгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3 дугаар хавтас, хх-221-224/,

2. Хохирогч М.Ж-ын: “...2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 11 цагийн орчим гэрийн хаалгаа түгжээд ажилдаа явсан. 15 цагийн орчим иртэл хаалганы цоож хэвийн байсан. Харин зүүн талын хатавчны ханын шийр модыг хугалсан байсан. Гэрээс 2013 онд 999.000 төгрөгөөр ВSВ дэлгүүрээс худалдан авсан хар өнгийн 42 инчийн ЛСД зурагт алдагдсан. Нийт 70.000 төгрөгийн үнэ бүхий “Луу” болон “Хас” тэмдэг бүхий 2 ширхэг мөнгөн бөгж зэрэг алдагдсан байна. ...Эрэгтэй хүний хас тэмдэгтэй, лууны дүрстэй 2 ширхэг бөгж алдагдсан. Би бөгжөө хүлээж авсан. ...одоо зурагтаа авч байсан үнээрээ үнэлнэ” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-247-248/,

Шүүгдэгч Л.М-гийн: “...Хашааных нь хаалгаар орж гэрийн бүслүүрийг тайлж, хатавчаар нь орж 42 инчийн хар өнгийн телевизор, чемодан дотор байсан лууны дүрстэй болон “Хас” тэмдэгийн дүрслэлтэй 2 ширхэг бөгжийг аваад такси бариад Хархорин зах орж явуулын үл таних хүнд зурагтаа 200.000 төгрөгөөр зарсан, бөгж нь надад байсан...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас, хх-8-9/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хавтас, хх-234-238/, эд зүйлийн үнэлгээ /3 дугаар хавтас, хх-1-2/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3 дугаар хавтас, хх-249-250/,

3. Хохирогч Р.Б-ын: “2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр гэрээсээ 10 цаг 35 минутанд гарч яваад орой 17 цаг 20 минутын орчим ирэхэд байшингийн хаалганы цоож эвдлэн хулгайч орж гэрт байсан эрэгтэй хүний шаргал сандаал, цагаан майк, цагаан өнгийн хөөрөг, хойно байрлах үсчний үйлчилгээ явуулдаг байшингийн цоожийг эвдлэн үсний будаг 8 ширхэг, шулуун хими 2 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас,хх-40-43/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дүгээр хавтас, хх-28-32/, эд зүйлийн үнэлгээ /5 дугаар хавтас, хх-36/, шүүгдэгч Л.Мгийн мэдүүлэг /4 дүгээр хавтас, хх-80-81/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /4 дүгээр хавтас, 138-140/,

4. Хохирогч Б.Б-ийн: “...2017 оны 08 сарын 09-ний өдрийн 16 цагт манай хашаанд байх 2 гэрт хүн байгаагүй. ...20 цагт хашаандаа иртэл миний эзэмшлийн *** УБЭ улсын дугаартай, 2016 онд 9.300.000 төгрөгөөр авч байсан саарал өнгийн “Приус-20” маркийн автомашин алга болсон байсан. ...Тухайн машинаа хулгайд алдаад 2-3 цагийн дараа олж авсан. Машинаа олох үед машины маань урд 2 хаалган дээр байрладаг, гадна 2 толь иж бүрнээрээ, смарт түлхүүр зэрэг зүйлүүд байгаагүй...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас, хх-99-102/,

Шүүгдэгч Л.М-гийн: “...Хашааны хаалгаар харахад гэр ил зүүдэг цоожоор цоожилсон, байшингийн хаалга хаалттай байсан. Байшингийн хаалгыг тогшиж үзэхэд хүн гарч ирэхгүй байхаар нь хажуу талын вакум цонхыг нь хөшиж онгойлгоод ортол том өрөөнд байх ширээн дээр “Приус-20” маркийн машины түлхүүр байсан. Уг түлхүүрийг аваад буцаж цонхоор гараад хашаанд байсан “Приус-20” маркийн машиныг асааж унаад Толгойтын зам уруу орж Тахилт уруу машинаа эзгүй газар орхих гэж явсан. Гүүрний наахан талд байх эзгүй хашаанд машинаа тавьчихаад 2 толийг нь аваад “Сутайн буянт” зах орж 80.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас, хх-130-131/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд /4 дүгээр хавтас, хх-86-88/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /4 дүгээр хавтас, хх-89-92/, автомашин техникийн үнэлгээний тайлан /4 дүгээр хавтас, хх-103-107/, шийтгэх тогтоолын хуулбар /4 дүгээр хавтас, хх-120/, Л.Мгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /4 дүгээр хавтас, хх-138-140/,

5. Шүүгдэгч А.Цтай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Толгойтын ** тоотод байрлах иргэн Б.Бын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хөөрөг, мөнгөн аяга, монетан гинж зэрэг эд зүйлс хулгайлан авч 1.956.500 төгрөгийн хохирол учруулсан,

6. Шүүгдэгч А.Ц, Э.Ч нартай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Нефтийн **** тоотод байрлах иргэн А.Аын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар сейф, нэг хос мөнгөн ээмэг, бөгж, зөөврийн комьпютер, цагаан алтан ээмэг, бөгж, кулон, монетон ээмэг, бөгж, бөхийн зодог шуудаг, малгай, компьютерийн цүнх зэрэг эд зүйл хулгайлан авч 6.025.105 төгрөгийн хохирол учруулсан,

7. Шүүгдэгч Н.С, Э.Ч нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн ** дугаар хороо, “Р” зочид буудалд үйлчлүүлж байсан С.М-гийн монетон цаг, гар утас, монетон гинж зэрэг эд зүйлсийг нь нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 9.820.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдад нийт 32.584.605 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

 Хохирогч С.М-гийн: “Би 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хуурай дүү болох С, түүний найз залуу Ч, М нарын хамт ...“Р” зочид буудалд 2 өрөө авсан. Орохдоо би их согтсон байсан. Буудлын өрөөнд ороод 00-ын ус гоожуулаад 10 минут орчим болоод гараад ирсэн чинь өрөөнд ямар ч хүн байхгүй, цаг харах гээд цүнхээ ухтал миний цаг болон монетон гинж, түрийвчтэй мөнгө байхгүй байсан. Би гараад буудлын хүнээс асуусан чинь 15 орчим минутын өмнө гараад явсан гэж хэлсэн. С, Ч, М миний эд зүйлийг аваад явсан байна. Надад нийт  10 сая төгрөгийн хохирол учраад байна...” /4 дүгээр хавтас, хх-170-174/,

Гэрч Э.О-ийн: “...2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр манай ломбардны 3 дугаар цонхон дээр шар өнгийн металл цаг тавихаар болсон. Сорьц шинжилгээ хийж үзэхэд 18 кратын солонгос монетон цаг байсан. 1.800.000 төгрөгөөр 30 хоногийн хугацаатай тавьсан. Тухайн үед С гэх хүний бичиг баримтаар тавьсан. Манайд орж ирэхдээ 2 залуу 1 охин орж ирсэн...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас, хх-166-167/,

Иргэний нэхэмжлэгч О.Б-ий: “...2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Хархорин” салбар дээр 1 хүүхэн, 1 залуу 2 орж ирээд 45,5 граммтай монетон цагийг сарын хугацаатай 1.800.000 төгрөгийн барьцаанд сарын 5 хувийн хүүтэй Н.С гэх эмэгтэйн үнэмлэхээр үйлчлүүлсэн...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас, хх-176-180/,

Иргэний нэхэмжлэгч С.Э-гийн: “...2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр манай ломбардны Баянгол дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг салбар дээр 1 хүүхэн 2 залуу орж ирээд “Самсунг Эс-6 Эджи” маркийн голд өнгөтэй утсыг 14 хоногийн хугацаатай 350.000 төгрөгийн барьцаанд 8 хувийн хүүтэй Н.С гэх хүний бичиг баримтаар тавьсан...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас, хх-183-187/,

хохирогчийн өргөдөл /4 дүгээр хавтас, хх-150, 162, 163/, эд зүйлийн үнэлгээ /4 дүгээр хавтас, хх-151-152/, “Начин заан” ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний баримт /4 дүгээр хавтас, хх-159/, шүүгдэгч Н.Сийн мэдүүлэг /5 дугаар хавтас, хх-1-2/, Э.Чын мэдүүлэг /5 дугаар хавтас, хх-7-9/, Л.Мгийн мэдүүлэг /5 дугаар хавтас, хх-12-17/

Дөрөв. Шүүгдэгч Э.Ч-ын үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч А.Ц, Л.М нартай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Нефтийн *** тоотод байрлах иргэн А.А-ын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар сейф, нэг хос мөнгөн ээмэг, бөгж, зөөврийн комьпютер, цагаан алтан ээмэг, бөгж, кулон, монетон ээмэг, бөгж, бөхийн зодог шуудаг, малгай, компьютерийн цүнх зэрэг эд зүйл хулгайлан авч 6.025.105 төгрөгийн хохирол учруулсан,

Тав. Шүүгдэгч Э.Чын үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Л.М, Н.С нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн ** дугаар хороо, “Р” зочид буудалд үйлчлүүлж байсан С.Мгийн монетон цаг, гар утас, монетон гинж зэрэг эд зүйлсийг нь нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 9.820.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдад нийт 32.584.605 төгрөгийн хохирол учруулсан,

Зургаа. Шүүгдэгч Н.Сийн үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Л.М, Э.Ч нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн  дугаар хороо, “Р” зочид буудалд үйлчлүүлж байсан С.Мгийн монетон цаг, гар утас, монетон гинж зэрэг эд зүйлсийг нь нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 9.820.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдад нийт 32.584.605 төгрөгийн хохирол учруулсан,

Гэрч Д.А-ын мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-83/, шүүгдэгч Л.Мгийн зан байдал болон суллагдлын тодорхойлолт /3 дугаар хавтас, хх-174/, хэргийн материал танилцуулсан баримт /5 дугаар хавтас, хх-19/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг болон шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирол төлсөн баримтууд, шүүгдэгч Э.Чын суралцах эрхийн бичгийг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.   

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт Э.Чыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хууль болох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь заалт нь оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна.     

Шүүх хуралдаанаар шүүгдэгч А.Ц ганцаараа болон бусадтай бүлэглэн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2017 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай 6 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэн бусдад 10.389.605 төгрөгийн хохирол учруулсан,  

шүүгдэгч Л.М ганцаараа болон бусадтай бүлэглэн Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2017 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай 6 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, мөн 1 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдэн бусдад 32.654.605 төгрөгийн хохирол учруулсан, 

шүүгдэгч Д.Х нь шүүгдэгч А.Цтай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Баруунтурууны ** тоотод байрлах иргэн З.Г-гийн монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч Фунай маркийн 39 инчийн зурагт, Самсунг маркийн зөөврийн компьютер, DVD тоглуулагчийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэн бусдад 730.000 төгрөгийн хохирол учруулсан, 

шүүгдэгч Э.Ч нь Л.М, А.Ц нартай бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Нефтийн *** тоотод байрлах иргэн А.А-ын байшингийн цонхоор нэвтэрч сейф, хос мөнгөн ээмэг, бөгж, зөөврийн компьютер, цагаан алтан ээмэг, бөгж, кулон, монетон ээмэг, бөгж, бөхийн зодог шуудаг, малгай, компьютерийн цүнхийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэн бусдад 6.025.105 төгрөгийн хохирол учруулсан, 

шүүгдэгч Э.Ч, Н.С нар Л.Мтай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн ** дугаар хороо, “Р” зочид буудалд үйлчлүүлж байсан иргэн С.М-гийн монетон цаг, гар утас, монетон гинж зэргийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэн бусдад 9.820.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өгсөн мэдүүлгээр хангалттай тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч А.Ц-гаас нийт 4.420.618 төгрөгийг 1 /нэг/ жилийн хугацаанд гаргуулж, хохирогч С.Ч /Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Дэнжийн ** дүгээр гудамж, ** тоотод оршин суух, РД-****/-д 778.000 төгрөг, хохирогч З.Г /Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр гарам, ** тоотод оршин суух, РД-****/-д 216.000 төгрөг, хохирогч Б.Б /Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Толгойтын ** дугаар гудамж, ** тоотод оршин суух, РД:****/-д 998.250 төгрөг, хохирогч А.А /Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Нефтийн *** тоотод оршин суух, РД:****/-д 2.008.368 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Б /Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байр, ** тоотод оршин суух, РД:*****/-д 420.000 төгрөг тус тус олгох, хохирогч Б.Ц, Т.О нарт төлөх төлбөргүй,  

 шүүгдэгч Л.Мгаас 8.249.618 төгрөгийг 1 /нэг/ жилийн хугацаанд гаргуулж, хохирогч Б.Б /Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Толгойтын ** дугаар гудамж, ** тоотод оршин суух, РД:***/-д 998.250 төгрөг, хохирогч А.А /Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Нефтийн ** тоотод оршин суух, РД:**/-д 2.008.368 төгрөг, хохирогч П.С /Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Бага нарангийн **дүгээр гудамж, ** тоотод оршин суух, РД-***/-т 3.170.000 төгрөг, хохирогч М.Ж /Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Бага нарангийн ** дугаар гудамж, ** тоотод оршин суух, РД-****/-т 610.000 төгрөг, хохирогч Р.Б /Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Бага нарангийн **дүгээр гудамж, ** тоотод оршин суух, РД-***/-д 418.000 төгрөг, хохирогч Б.Б /Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Бага нарангийн **дугаар гудамж, ** тоотод оршин суух, РД-*****/-д 445.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч “Начин заан” ХХК, төлөөлөгч О.Б-д 600.000 төгрөг тус тус олгох, хохирогч С.М нь “1.673.333 төгрөгийг нэхэмжлэхгүй” гэснийг үндэслэн шүүгдэгч Л.Мг хохирогч С.Мд төлөх төлбөргүй гэж,

шүүгдэгч Д.Х-ээс 216.000 төгрөгийг гаргуулж хохирогч З.Г /Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр гарам, ** тоотод оршин суух, РД-РЭ92072811/-д олгохоор шийдвэрлэлээ.  

Хохирогч С.Мд учирсан хохирлоос 4.800.000 төгрөгийн эд зүйлс биет байдлаар буцаан олгогдсон, шүүгдэгч нар гэмт үйлдэж олсон орлогоос худалдан авсан тээврийн хэрэгслийг буцаан зарж 1.500.000 төгрөгийг хохирогч С.Мд өгсөн болох нь талуудын мэдүүлгээр тогтоогдож байна. Харин хохирогч С.М шүүгдэгч нарыг олох зорилгоор Хөвсгөл аймаг явсан, ирсэнтэй холбоотой, хохирогч А.А, С.Ч нар шинжилгээ хийхэд төлсөн гэх төлбөртэй холбоотой нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж байна.     

Шүүгдэгч Э.Ч нь 1.673.500 төгрөгийг, шүүгдэгч Н.С нь 1.290.000 төгрөгийг хохирогч С.Мд тус тус төлсөн, шүүгдэгч Э.Ч, Н.С нар иргэний нэхэмжлэгч “Начин заан” ХХК, төлөөлөгч О.Б тус бүр 600.000 төгрөг төлсөн, шүүгдэгч Э.Ч нь хохирогч А.Ад 2.008.370 төгрөгийг тус тус төлсөн нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирол төлсөн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Ч, Н.С, Э.Ч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.    

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Цд 6 жил, Мд 6 жил, Чад 3 жил, Сд 3 жил, Хэд 2 жил хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 жил 2 сар 13 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэх, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1454 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил хорих ял тус тус оногдуулах, тэдний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Сд оногдуулсан ялыг дэмжиж байна” гэж,  

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин “Гэм буруугийн асуудлаар маргаагүй. Хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа. Хувийн байдлыг харгалзан Цд 3 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа “Шүүгдэгч М 7 сар гаран хоригдож байгаа. Гэм буруу дээр маргаагүй, хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа, хэргээ үнэн зөвөөр мэдүүлж байгааг харгалзан 3 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан “Шүүгдэгч С тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн, үнэн зөв мэдүүлж байгааг тул 3 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал “Шүүгдэгч Х шүүх хуралдаан дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж байна” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа “Шүүгдэгч Чыг Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар, шүүгдэгч Э.Чыг 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар тустус тэнсэж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүгдэгч Э.Ч, Н.С, Э.Ч нар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж, бусад шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тустус тогтоогдоогүйг дурдаж байна.

Шүүгдэгч Э.Ч гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, чин санаанаас гэмшсэн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, хянан харгалзахаар хугацаа тогтоож шийдвэрлэв.

Харин шүүгдэгч А.Ц, Л.М, Д.Х, Э.Ч, Н.С нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдний хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч тус бүрт эрүүгийн хариуцлагыг ялгамжтай байдлаар оногдуулж, тэдний эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар буюу үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болно.  

Шүүгдэгч Д.Х нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэгийн 2.10-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлжээ. Иймд энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 8 жилийн хугацаагаар тогтоов.  

Шүүгдэгч А.Ц 2017.09.18-ны өдрөөс 2017.09.20-ны өдрийг хүртэл 2 хоног, 2018.01.22-ны өдрөөс 2018.09.12-ны өдрийг хүртэл 235 хоног, нийт 237 хоног, шүүгдэгч Л.М 2017.09.19-ний өдрөөс 2018.01.11-ний өдрийг хүртэл 112 хоног, 2018.05.07-ны өдрөөс 2018.09.12-ны өдрийг хүртэл 129 хоног, нийт 241 хоног, шүүгдэгч Д.Х өмнөх тогтоолд дурдсан 178 хоног, түүнээс хойш буюу 2017.12.25-ны өдрөөс 2018.09.12-ны өдрийг хүртэл 271 хоног, нийт 449 хоног тус тус урьдчилан хоригдсоныг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцох нь зүйтэй.

Хэрэгт битүүмжлэгдсэн Д.М-ын эзэмшлийн *** ТӨА улсын дугаартай “Соната-6” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Д.М-т буцаан олгохоор шийдвэрлэв.     

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Э.Чыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч О овогт А-ын Ц, Б овогт Д-гийн Х, Б овогт Л-гийн М нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,

шүүгдэгч Б овогт Э-ын Ч, Б овогт Н-н С нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн,

шүүгдэгч Б овогт Э-ын Ч-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.Цг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Л.Мг 4 /дөрөв/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Хийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч, Н.С тус бүрийг 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Э.Чыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хэд энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялыг 8 жилээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар А.Ц, Д.Х, Э.Ч, Л.М, Э.Ч, Н.С нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар урьдчилан хоригдсон А.Цгийн 237 хоног, Д.Хийн 449 хоног, Л.Мгийн 241 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар

шүүгдэгч А.Цгаас нийт 4.420.618 төгрөгийг 1 /нэг/ жилийн хугацаанд гаргуулж, хохирогч С.Ч /Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Дэнжийн** дүгээр гудамж, ** тоотод оршин суух, РД-***/-д 778.000 төгрөг, хохирогч З.Г /Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр гарам, ** тоотод оршин суух, РД-***/-д 216.000 төгрөг, хохирогч Б.Б /Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Толгойтын ** дугаар гудамж, ** тоотод оршин суух, РД:***/-д 998.250 төгрөг, хохирогч А.А /Сонгинохайрхан дүүргийн **дугаар хороо, Нефтийн ** тоотод оршин суух, РД:***/-д 2.008.368 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Б /Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байр, ** тоотод оршин суух, РД:****/-д 420.000 төгрөг тус тус олгох, 

 шүүгдэгч Л.М-гаас 8.249.618 төгрөгийг 1 /нэг/ жилийн хугацаанд гаргуулж, хохирогч Б.Б /Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Толгойтын ** дугаар гудамж, ** тоотод оршин суух, РД:***/-д 998.250 төгрөг, хохирогч А.А /Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Нефтийн ** тоотод оршин суух, РД:***/-д 2.008.368 төгрөг, хохирогч П.С /Сонгинохайрхан дүүргийн **дугаар хороо, Бага нарангийн *** дүгээр гудамж, ** тоотод оршин суух, РД-***/-т 3.170.000 төгрөг, хохирогч М.Ж /Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Бага нарангийн ** дугаар гудамж, **тоотод оршин суух, РД-**/-т 610.000 төгрөг, хохирогч Р.Б /Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Бага нарангийн 21 дүгээр гудамж, 06 тоотод оршин суух, РД-ЧГ86031801/-д 418.000 төгрөг, хохирогч Б.Б /Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн ** дугаар гудамж, ** тоотод оршин суух, РД-***/-д 445.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч “Начин заан” ХХК, төлөөлөгч О.Б 600.000 төгрөг тус тус олгох,

шүүгдэгч Д.Хээс 216.000 төгрөгийг гаргуулж хохирогч З.Г /Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр гарам, *** тоотод оршин суух, РД-***/-д олгосугай.

8. Хохирогч С.М, А.А, С.Ч нар хохирол, хор уршигтай холбоотой бусад зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

9. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Э.Чт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг цагдаагийн байгууллагад даалгасугай.  

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *** ТӨА улсын дугаартай, “Sonata 6a” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Д.М буцаан олгосугай.

11. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Э.Ч, Э.Ч, Н.С нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, Э.Ч, Н.С нар урьдчилан хоригдсон хоноггүй, Э.Ч 23 хоног урьдчилан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Ч, Н.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,  шүүгдэгч нарын эдлэх ялыг 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ц, Д.Х, Л.М, Э.Ч, Н.С нарт авсан цагдан хорих, шүүгдэгч Э.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Л.БААТАР