Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 02747

 

2017 оны 10 сарын 19 өдөр        Дугаар 102/ШШ2017/02747      Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, хороо, Жалханзхутагт Дамдинбазарын гудамж, байрны  тоот хаягт оршин суух Б.Б нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянгол дүүрэг, хороо, Жалханзхутагт Дамдинбазарын гудамж, байрны тоот хаягт оршин суух Ц.И холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, нэг өрөө орон байрны тавин хувь 25.000.000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэл орон сууцны түрээсийн төлбөр, байр ашиглалтын зардал 19.335.583 төгрөгийн тавин хувь 9.667.792 төгрөг, хүүхдийн сургалтын төлбөрийн тавин хувь 1.300.000 төгрөг, нэг өрөө байрны нэг сарын түрээсийн төлбөр 500.000 төгрөг, хүүхэд харах үйлчилгээний төлбөрийн тавин хувь 150.000 төгрөг, нийт 36.617.792 гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Мөнхтөр, Г.Энхтүвшин, хариуцагч Ц.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Б.Б нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ц.И-тай 2008 онд танилцаж, 2009 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гэрлэлтээ батлуулсан бөгөөд 2010 оны 8 дугаар сарын 25-ны өдөр охин И.М, 2011 оны 3 дугаар сарын 08-ны өдөр И.Н нар төрсөн.

Бидний хамт амьдрах хугацаанд нөхөр маань архи уун, агсам тавьж, намайг зодох, гэр бүлдээ цаг зав зарцуулахгүй, хайр халамжгүй, хэл амаар доромжилдог учраас байр түрээслэн амьдарч байгаад 2017 оны сараас салахаар шийдсэн. Би үнэхээр их зүтгэж байна. Гэр орноо авч явах, ажлаа хийх, хоёр хүүхдээ анхаарч халамж тавих, өөрийн гэсэн орон байргүй, түрээсийн байранд түрээс төлж амьдарч байна. Ц.И энэ бүхэнд туслалцаа үзүүлэхгүй, өөрийгөө гэж амьдарч байгаа.

Иймээс цаашид эвлэрлэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаарлагуудыг хангуулж өгнө үү, гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлтээ салгах, хүүхдүүдээ тэтгэлэг төлөх, ээжийнхэн асрамжинд үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Бусад зардлыг ажил хийдэггүй, тодорхой орлогогүй тул төлөх боломжгүй. Б.Б дургүйгээ хүрэхээр саллаа гээд явдаг. Мөнгөгүй болохоороо буцаад ирдэг. Хамт амьдрах хугацаандаа би хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд хүргэж өгч, хоол ундыг нь бэлдээд өгдөг байсан. Надад хэлэхгүйгээр охиныг орос сургуульд оруулсан мөн хамаатныхаа эгчээр хүүхдээ харуулаад төлбөр нэхэхийг зөвшөөрөхгүй, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Ц.Ид холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулж, орон байраар хангуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг анх шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр нэг өрөө байрны тавин хувь 25.000.000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэл орон сууцны түрээсийн төлбөр, байр ашиглалтын зардал 19.335.583 төгрөгийн тавин хувь 9.667.792 төгрөг, хүүхдийн сургалтын төлбөрийн тавин хувь 1.300.000 төгрөг, нэг өрөө байрны нэг сарын түрээсийн төлбөр 500.000 төгрөг, хүүхэд харах үйлчилгээний төлбөрийн тавин хувь 150.000 төгрөг, нийт 36.617.792 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно.

Хариуцагч гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг төлөх, хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээх шаардлагуудыг зөвшөөрч, надтай ярилцахгүйгээр хүүхдээ төлбөртэй сургуульд оруулсан болон бусад нэхэмжлэлийн шаардлагуудыг зөвшөөрөхгүй, ажилгүй төлж чадахгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Ц.И нар 2008 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, хамт амьдарч байх хугацаанд тэдний дундаас 2010 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин И.М, 2011 оны 3 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү И.Н төрсөн болох нь Г-1964, 1107001033 дугаарын төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгааны хуулбаруудаар тогтоогдож байна.

Зохигчид гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, цаашид хамт амьдарч эвлэрэх боломжгүй, шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч үр дүнд хүрээгүй, нөхцөл байдал тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцлаж мөн охин, хүү хоёр эхтэйгээ хамт амьдардаг болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож, хүүхдийн орчин нөхцөл, амьдралынхан хэмнэл, эх, эцгийнхээ хэнд нь их ээнэгшин дассан зэрэг байдлуудыг харгалзан үзэн мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрлүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж зааснаар хэрэгт авагдсан баримтаас дүгнэж үзэхэд зохигчид хоорондоо зан харьцаа, сэтгэл санаа таарч тохирохгүй, тэдний таарамжгүй харилцаа, хэрүүл маргаан зүй бус харьцаа охин И.М, хүү И.Н нарын хүмүүжилд сөргөөр нөлөөлж болзошгүй үйл баримт тогтоогдлоо.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж заасны дагуу зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулан, охин И.М, хүү И.Н нар төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг зохигчдод үүссэж мөн хуулийн 14 дүгээр зүйлд 14.4 дэх хэсэгт гэрлэгчид асрамжийн асуудлыг өөрсдөө тохиролцож болохоор заасан бөгөөд 2010 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин И.М, 2011 оны 3 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү И.Н нарыг эх Б.Б-ийн асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар сар бүр эцэг Ц.И-аас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэв.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн, 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх хөрөнгө байна гэж заасан тул гэрлэгчдэд хамтран өмчлөх дундын хөрөнгөгүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон учраас 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр баталж, 1990 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүчин төгөлдөр болж, Монгол улс 1990 оны 7 дугаар сарын 05-ны өдөр нэгдэн орсон Хүүхдийн эрхийн конвенцийн  3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна, 2 дахь хэсэгт Оролцогч улсууд хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч буюу түүний төлөө хуулийн дагуу хариуцлага хүлээх бусад этгээдийн эрх, үүргийг харгалзан, хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна, 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Оролцогч улсууд хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана.  27 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эцэг эх буюу хүүхдийн төлөө үүрэг хариуцлага хүлээж байгаа бусад хүн хүүхдийг хөгжүүлэхэд шаардагдах амьдралын нөхцлийг өөрсдийн чадавхи, санхүүгийн боломжийн хэрээр хангах үндсэн үүрэг хүлээнэ гэж заасныг,

Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт гэр бүл нь нийгмийн үндсэн нэгж мөн, 4.4 дэх хэсэгт гэр бүл, нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаална, 4.5 дахь хэсэгт хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, түүний эрх ашиг сонирхолыг нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ, 26.2 дахь хэсэгт хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд туслах зэрэг үүргийг эцэг эх хүлээнэ, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт гэрлэгчид бие биеэ, эцэг эх нь хүүхдээ...энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй,

 

48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон, үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулахаар хүүхдийн эцэг, эх, эрх, ашиг сонирхолыг хамгаалах байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасныг,

 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах, 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь доор дурдсан үүрэг хүлээнэ, 10.1.1 дэх хэсэгт хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай,хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх, 10.1.10 дахь хэсэгт хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах гэж тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч хүүхдүүдийн хамт орон сууц хөлслөн амьдарч, цаашид үр хүүхдээ сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд өсөн бойжих нөхцлийг хангах үүднээс нэг өрөө байрны ногдох тавин хувь 25.000.000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэл орон сууцны түрээсийн төлбөр, байр ашиглалтын зардал 19.335.583 төгрөгийн тавин хувь 9.667.792 төгрөг, хүүхдийн сургалтын төлбөрийн тавин хувь 650.000 төгрөг, хүүхэд харах үйлчилгээний төлбөрийн тавин хувь 150.000 төгрөг, нийт 35.967.792 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа нь хавтас хэрэгт авагдсан 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хөлслүүлэгч Н.Болормаа, хөлслөгч Б.Б нарын хооронд байгуулсан Орон сууц хөлслөх гэрээ, 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хөлслүүлэгч Б.Орхонтуяа, хөлслөгч Б.Б нарын хооронд байгуулсан Орон сууц хөлслөх гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хөлслүүлэгч Б.Нанзадхорол, хөлслөгч Б.Б нарын хооронд байгуулсан Орон сууц хөлслөх гэрээ, 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хөлслүүлэгч Д.Лэгжидмаа, хөлслөгч Б.Б нарын хооронд байгуулсан Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ, 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр гүйцэтгэгч Д.Байгалмаа, хөлслөгч Б.Б нарын хооронд байгуулсан Хөлсөөр ажиллах ба хүүхэд харах гэрээ, төлбөрийг шилжүүлсэн Хаан банкны баримтууд, байр ашиглалтын зардал төлсөн баримтууд, 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 17/24 Аз үл хөдлөх хөрөнгө зуучлалын төвийн Баянгол дүүрэг, 3,4 дүгээр хороололын баруун бүсэд 1 өрөө хуучин орон сууны зах зээлийн дундаж үнэлгээ 50.9 сая төгрөг гэсэн Тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүүхдийн эрх ашгийг хамгаалах нь төрийн үүрэг мөн гэж үзээд, нэг өрөө байрны нэг сарын түрээсийн төлбөр 500.000 төгрөг нэхэмжилснийг тавин хувиар тооцон 250.000 төгрөг, нийт 36.367.792 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 250.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчдын эрх тэгш байдал, шударга зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсныг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасныг дурдах нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагчид анхааруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 476939 төгрөг, тэтгэлэг тогтоох нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн амьжиргааны баталгаажих доод түвшин 185300 төгрөгийг 50 хувиар тооцож, нэг жилийн хугацаанд 2 хүүхдэд төлвөл зохих тэтгэлэг 2.223.600 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 62600 төгрөг, нийт 539539 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтууд гэж дүгнэв.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ц.И, Б.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.И-аас 36.367.792 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 250.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2010 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин И.М, 2011 оны 3 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү И.Н нарыг эх Б.Б асрамжинд үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2010 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин И.М, 2011 оны 3 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү И.Н нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоож, эцэг Ц.И-аас сар бүр гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Ц.И-аас гаргуулах тэтгэлгийн хэмжээ цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс,түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Б-т даалгасугай.

 

6.Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар түүнийг зориулалтаар зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.И-аас 35.717.792 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 250.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

9.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Сүхбаатар дүүргийн бүртгэлийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Анхцэцэгт даалгасугай.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 690950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 539539 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.АРИУНАА