Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 02807

 

 

2017 оны 10 сарын 24 өдөр          Дугаар 102/ШШ2017/02807             Улаанбаатар хот

 

  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, хороо, тоотод оршин суух Т.С нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянгол дүүрэг  хороо, тоотод оршин суух Б.С холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.С, хариуцагч Б.С, нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцов.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь

 

            Нэхэмжлэгч Т.С нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 оны 7 дугаар сард Б.С-тэй танилцаж, 2009 онд хууль ёсны эхнэр, нөхөр болоод 2009 оны 2 дугаар сарын 23-нд охин С.Э, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр охин С.Э нар төрсөн.

 

Бид зан харилцааны таарамжгүй харилцаанаас болж, 2017 оны 01 дүгээр сараас хойш болж, би хоёр хүүхэдтэйгээ түрээсийн байранд тусдаа амьдарч байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрээгүй болно.

 

Иймд эд хөрөнгийн маргаангүй тул гэрлэлтийг цуцалж, хоёр хүүхдийн тэтгэлэгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

 

 

Хариуцагч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Эд хөрөнгийн маргаангүй, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

            Нэхэмжлэгч Т.С, хариуцагч Б.Сд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Т.С , хариуцагч Б.С нар 2009 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, хамт амьдарч байх хугацаанд тэдний дундаас 2009 оны 2 дугаар сарын 23-ны өдөр охин С.Э, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр охин С.Э нар төрсөн болох нь Г-686,1107000169 дугаарын төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгааны хуулбаруудаар тогтоогдож байна.

 

Зохигчид гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, цаашид хамт амьдарч эвлэрэх боломжгүй, шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч үр дүнд хүрээгүй, нөхцөл байдал тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцлаж, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэснээр зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулан, охин С.Э, С.Э нар төрснөөр тэднийг тэжээн тэтгэх үүрэг зохигчдод үүсчээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд заасны дагуу эцэг Б.С-гээс сар бүр тэтгэлэг гаргуулж, охин С.Э, С.Э нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагчид анхааруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж гэрлэлт цуцлуулах шаардлагад 70200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагад 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн амьжиргааны баталгаажих доод түвшин 185.300 төгрөгийг 50 хувиар тооцож, нэг жилийн хугацаанд 2 хүүхдэд төлвөл зохих тэтгэлэг 2.223.600 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 63.000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 133.200 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд хуульд заасан журмын дагуу цуглуулсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтууд гэж дүгнэв.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б.С, Т.С нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2009 оны 2 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин С.Э, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин   С.Э нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоож, эцэг Б.С-гээс сар бүр гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Б.Сгээс гаргуулах тэтгэлгийн хэмжээ цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс,түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Т.С-д даалгасугай.

 

5.Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар түүнийг зориулалтаар зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.

 

7.Зохигчид эд хөрөнгийн маргаангүйг дурдсугай.

 

8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Дархан-Уул аймгийн бүртгэлийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Анхцэцэгт даалгасугай.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 133.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 133.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.АРИУНАА