Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 14

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Ц даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороонд оршин суух Ц овогт Б.Т-н нэхэмжлэлтэй

Т овогт Т.Б, Б овогт Б.О нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М, нэхэмжлэгч Б.Т нар оролцов

                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Т нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т.Б, Б.О нартай 2017 оны 02 сарын 06, 2017 оны 06 сарын 07-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг, 7-р хэсэгт байрлах улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаартай 1152 м/кв үйлчилгээний  зориулалттай үл хөдлөх хөрөнгийг /одоо Г нэртэй байгаа урьд нь Ц гэх нэршилтэй байсан/ түрээслүүлэхээр түрээсийн гэрээ  байгуулсан. Энэ хугацаанд түрээслэгч нийт 17,250,000 төгрөг төлсөн бөгөөд 2017 оны 04-р сарын 06-наас 2018 оны 01-р сарын 06-ны өдрийг хүртэл нийт 9 сарын түрээс төлөөгүй байна. Надтай түрээсийн гэрээ байгуулах үед Б нь Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суудаг дугаарын утас эзэмшдэг, О нь Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суудаг, дугаарын утас эзэмшдэг байсан. Би энэ хаяг дээр нь яг очиж үзээгүй боловч хүмүүсээс сураг сонсоход хаяг дээрээ байхгүй байгаа гэсэн бөгөөд Б нь Дарханы хүн гэсэн. Б нь одоо гэсэн дугаартай, О хуучин дугаараа барьж багйаа боловч миний дугаарыг огт авахгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул дээрх хоёр иргэнийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд буюу үүрэг гүйцэтгэгч Т овогт Т.Б, Б овогт Б.О нар нь 2017 оны 02-р сарын 06, 06 сарын 07-ны өдрүүдэд нэхэмжлэгч Б.Т-тэй түрээсийн гэрээ байгуулан, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг, 7-р хэсэгт байрлах улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаартай 1125 м/кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг түрээсэлсэн байх ба Т.Б, Б.О нар нь  гэрээгээр  хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, гэрээ байгуулах үеийнхээ хаяг дээр оршин суухгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн  шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон түрээсийн гэрээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Иймд Т.Б, Б.О нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байх тул хуульд заасан журмын дагуу тэднийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг зохих байгууллагад даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.

Т овогт Т.Б Дорноговь аймаг Замын-Үүд сум 1-р багт оршин суух хаягтай, утас, Б овогт Б.О Дорноговь аймгийн Замын-Үүд сумын сумын 3-р багт оршин суух хаягтай, утас түрээсийн гэрээнд тэмдэглэснийг дурьдах зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Б.Т-н хүсэлтээр Т овогт Т.Б, Б овогт Б.О нарыг эрэн сурвалжилсугай.

2. Т.Б, Б.О нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Т.Б, Б.О нарын хаягийг тогтоомогц хүсэлт гаргагч Б.Т-д нэн даруй мэдэгдсүгэй.

4. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

ДАРГАЛАГЧ   А.Ц