Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2018/ШЦТ/837

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа, 

улсын яллагч Д.Ганчимэг /томилолт/,

хохирогч У.А,

шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Оыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808040641077 дугаар хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Хайрханы ** дугаар гудамж, ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-ын О /РД:****/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Б.О нь 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн У.А-тай ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэн, дух, гаран тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй. Ялыг багасгаж өгнө үү” гэв.

Хохирогч У.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр О над уруу агсраад дайрсан. Чулуугаар цохисон. М-г салгасан. Эмнэлэгт үзүүлсэн баримтаа байцаагч А-д өгсөн. Байцаагч тэр баримтыг Од өгсөн гэсэн. Одоо хэрэгт уг хохирлын 74.000 төгрөгийн баримт байхгүй байна. Хохирлын мөнгөө нэхэмжилж байна” гэв.

 

Эрүүгийн 1808040641077 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч У.Аын: “2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр би гэр рүүгээ орохоор Улаан нэртэй дэлгүүрийн ойролцоо ганцаараа явж байтал зүс таних О гэх эмэгтэй гудамжинд М гэх эмэгтэйтэй цуг сууж байсан. Мөөжгөөг танидаг болохоор мэнд мэдэх гээд очтол О над уруу хандан “Танай нөхөртэй чамаас болж хэрэлдлээ” гэж хэлээд намайг барьж авч газар унагаагаад зүүн хөмсөг рүү чулуугаар цохисон. М гэх эмэгтэй Ог надаас салгаж холдуулсан. Танихгүй эмэгтэй хүн цагдаа дуудсан. Би гомдолтой байна. Миний толгой одоо болтол өвдөөд байна. Эмнэлэгт үзүүлээд мөнгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-7-9/,

Гэрч Н.М-йн: “2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 20 цагийн үед “Улаан” дэлгүүрийн үүдэнд Аын хамт юм яриад байж байхад О ирээд Аыг “Чи одоо юу гэж хуцаад байгаа юм бэ” гээд гараараа 2 удаа нүүр хэсэг рүү цохиод газраас чулуу аваад нүүр хэсэг рүү 2 удаа цохихоор нь би салгахад О зугтаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-17-18/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.09.03-ны өдрийн 10600 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.У.А-н биед духанд шарх, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн...журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэжээ /хх-12/,

Шүүгдэгч Б.Оы яллагдагчаар өгсөн: “2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаан нэртэй хүнсний дэлгүүрийн ертөнцийн зүгээр урд талын хашааны цемент дээр М-эй юм яриад тамхи татаад сууж байсан. А дэлгүүрээс гарч ирээд Мөөжгөөг дуудсан. М А дээр очоод юм шивнэлдээд байсан. Өмнө нь А намайг өөр хүмүүст доромжилсон маягтай үг хэлсэн байсныг би тэр хавийн хүмүүсээс сонссон. Тэгээд тухайн үед У.А М-д намайг доромжилж байна гэж бодоод очоод “Хөөе та хоёр юугаа яриад шивнэлдээд байгаа юм бэ?” гээд миний уур хүрээд Аын толгой хэсэг рүү гараараа 1-2 удаа цохиод газраас чулуу аваад дух хэсэг рүү 1 удаа цохисон. Дараа нь А бид хоёр бие биенийхээ үснээс зулгаагаад байж байтал М ирээд салгахаар нь би гэр рүүгээ яваад өгсөн. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-41-42/,

Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер /х-11/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-13, 14/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-20/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.О нь 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр “Улаан” дэлгүүрийн орчимд иргэн У.Атай маргалдаж, түүний нүүрэн тус газарт чулуугаар цохин эрүүл мэндэд духанд шарх, баруун бугалганд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч У.Аын “...О над уруу хандан “Танай нөхөртэй чамаас болж хэрэлдлээ” гэж хэлээд намайг барьж авч газар унагаагаад зүүн хөмсөг рүү чулуугаар цохисон...” гэх мэдүүлэг /хх-7-9/, гэрч Н.М-ийн “...О ирээд А-ыг “Чи одоо юу гэж хуцаад байгаа юм бэ” гээд гараараа 2 удаа нүүр хэсэг рүү цохиод газраас чулуу аваад нүүр хэсэг рүү 2 удаа цохихоор нь...” гэх мэдүүлэг /хх-17-18/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 10600 дугаар “1.У.А-н биед духанд шарх, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.Шүүх эмнэлгийн...журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-12/, шүүгдэгч Б.Оы “...Миний уур хүрээд Аын толгой хэсэг рүү гараараа 1-2 удаа цохиод газраас чулуу аваад дух хэсэг рүү 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-41-42/-ээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

Гэмт хэргийн улмаас хохирогч У.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд “Эмчилгээний зардалд 74.000 төгрөг нэхэмжилж байна, баримтаа байцаагчид өгсөн, хэрэгт авагдаагүй байна” гэж мэдүүлжээ. Шүүх хуралдаанаар шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгээр хохирлын гэх эмийн сангаас 66.000 төгрөгийн баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч уг баримтыг алга болгосон гэж мэдүүлж байх тул хохирогч У.А эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна. Харин хэрэгт авагдсан шүүх эмнэлэгт үзүүлсний төлбөр болох 8000 төгрөгийг шүүгдэгч Б.Оаас гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.    

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тсугай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Аыг 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авахуулах саналтай...” гэж,

шүүгдэгч “Ялын цаг их байна, багасгаж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, чулуугаар цохисон/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирол төлөгдөөгүй/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилгүй/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэн шүүгдэгч Б.Од 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав. 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албалдлагын арга хэмжээг авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн дээрх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал нь албадлагын арга хэмжээ үндэслэл болохгүйн зэрэгцээ шүүгдэгчийг архины хамааралтай гэх улсын яллагчийн дүгнэлт нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоогүй болно.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгээр хохирогчийн мөрдөгчид гаргаж өгсөн хохирлын баримтыг мөрдөгч нь шүүгдэгчид өгсөн гэх нөхцөл байдал тогтоогдлоо. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хохирогчийн ...гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч хүлээн авч, тэмдэглэл үйлдэн хавтаст хэрэгт тусгаж хавсаргана” гэж заасныг зөрчсөн байх тул энэ талаар прокурорын зохих хяналтыг тавьж, хуульд заасан журмаар хийвэл зохих ажиллагааг гүйцэтгэж ажиллавал зохихыг тэмдэглэж байна.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.О урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ын Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.О урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Оаас 8000 /найман мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч У.Ад олгож, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

                                 

       

 

ДАРГАЛАГЧ                                          Л.БААТАР