Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2018/ШЦТ/838

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа, 

улсын яллагч Б.Нямбат,

шүүгдэгч Т.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Уыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1808031781031 дүгээр эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Шинэ цэргийн хотхоны ** дугаар байр, ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Т-ийн У /РД-*****/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Т.У нь 2018 оны 6 дугаар сарын 25-ны орой Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Цэргийн хотхоны ойролцоо байрлах гражид хардалтаас үүдэлтэй маргаан болж Г.Үийг зодож, түүний биед зүүн нүдний дээд зовхинд шарх, цус хуралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт, зүүн өвдөг, баруун хөлийн тавхайд зулгаралт гэмтэл учруулж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Торгох ялыг зөвшөөрч байна” гэв.

 

Эрүүгийн 1808031781031 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Г.Ү-ийн: “2018 оны 6 дугаар сарын 26-ны 18 цагийн үед би Таван шарын буудал дээр найз Атэй тааралдаад юм ярьж байгаад бид хоёр 0.5 литрийн архийг Цэргийн хотхонд байрлах гражид нь хувааж уусан. Бид хоёр архи уугаад нэлээн юм яриад удаан суусан. Би гэртээ харихаасаа өмнө архиа гаргаж байгаад явъя гэж бодоод гражид нь байх машины сандал дээр унтаж байсан чинь гаднаас 3 хүүхэн орж ирээд нэг нь над уруу төмөр авч дайраад нүүр, өвдөг гар уруу цохисон. А тэр хүүхнийг “Ууганаа болиоч” гээд байсан. Миний бодлоор Ууганаа гэх хүүхэн намайг Атэй хардаад цохисон. Миний нүүр, баруун гар, зүүн гар уруу, зүүн өвдөг рүү цохисон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний бие зүгээр” гэх мэдүүлэг /хх-6-8/,

Гэрч С.А-ийн: “2018 оны 6 дугаар сарын 25-нд хамт ажилладаг Ү гэх хүүхэнтэй Таван шарын автобусны буудал дээр уулзалдаад бид Цэргийн хотхон орж граж дотор 0.5 литрийн нэг шил архи уусан. Орой болчихоор нь Үийг “орой яаж ганцаараа явах вэ дээ, өглөө явчих” гээд бид хоёр граж дотор хамт хэвтэж байсан. Шөнө 00 цаг өнгөрч байхад эхнэр У орж ирээд Үийг цохисон. Би салгаад Уыг аваад гэртээ харьсан. У намайг Үтэй хардаад тэр хоёр маргалдах болсон...” гэх мэдүүлэг /хх-13-14/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.07.02-ны өдрийн 8104 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Г.Ү-н биед зүүн нүдний дээд зовхинд шарх, цус хуралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт, зүүн өвдөгт, баруун хөлийн тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь ...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”гэжээ /хх-17/,

Шүүгдэгч Т.Уын яллагдагчаар өгсөн: “Нөхөр С.А 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр “Таван шар орчихоод ирье” гээд гараад явсан. 19 цагийн үед залгахад “Ажилтай байна, очих болоогүй” гэж хэлсэн. 00 цагийн үед С.А автомашинаа тавьдаг гражид очсон чинь С.А нэг хүүхэнтэй унтаж байсан. Би тэр хамт унтаж байсан хүүхнийг “чи ямар ичдэггүй юм, хүний нөхөртэй унтаж байдаг” гэсэн чинь намайг цохиод авахаар нь би буцаагаад  цохисон. Би Үийг нэг удаа өшиглөсөн. Гараараа нэг удаа нүүр рүү нь цохисон. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-26-27/,

шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-34/, Төрийн банк дахь харилцагчийн дансны хуулга /хх-36-39/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-40/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-41/, хохирогчийн прокурорт гаргасан хүсэлт /хх-45/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Т.У нь 2018 оны 6 дугаар сарын 25-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Цэргийн хотхоны ойролцоо байрлах грашд нөхөр С.Аийг хардсанаас иргэн Г.Үийг зодож, түүний биед зүүн нүдний дээд зовхинд шарх, цус хуралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт, зүүн өвдөг, баруун хөлийн тавхайд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Г.Үийн “...Нэг хүүхэн нь над уруу төмөр авч дайраад миний нүүр, өвдөг гар уруу цохисон. ...Миний нүүр, баруун гар, зүүн гар уруу, зүүн өвдөг рүү цохисон...” гэх мэдүүлэг /хх-8/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 8104 дүгээр 1.Г.Үийн биед зүүн нүдний дээд зовхинд шарх, цус хуралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт, зүүн өвдөгт, баруун хөлийн тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-17/, гэрч С.А-ийн “...У орж ирээд Үийг цохисон...” гэх мэдүүлэг /хх-14/, шүүгдэгч Т.Уын “...Хамт унтаж байсан хүүхнийг би “чи ямар ичдэггүй юм, хүний нөхөртэй унтаж байдаг” гэсэн чинь намайг цохиод авахаар нь би буцаагаад  цохиод авсан. Би Үийг нэг удаа өшиглөсөн, нэг удаа нүүр рүү нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-27/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Т.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Үийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр нотлох баримт бүхий хохирол нэхэмжлээгүй төдийгүй “Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх хүсэлт, мэдүүлэг /хх-16-18, 45/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөртэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Уыг 460 нэгж буюу 460.000 төгрөгөөр торгох саналтай...” гэж,

шүүгдэгч “Улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.   

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /гэрч, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /бага насны 2 хүүхэдтэй/-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Уыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, харин шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлогол олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ. .

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.У урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9  дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар   зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Т-ийн Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Уыг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Уыг 450.000 төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.У урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                      Л.БААТАР