Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 111/ШШ2021/004

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Сайнбилэг даргалж, нарийн бичгийн дарга Х.Золцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* нарыг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* ийн нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох “Баянхонгор аймгийн ******* сумын Засаг дарга нь Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар *******  намайг томилохгүй байгаа нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгох, Баянхонгор аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар *******  намайг томилохыг даалгах, ******* сумын Засаг даргын хууль бус эс үйлдлээс болж 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацааны нийт цалин 6568700 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн бичил хийлгэхийг даалгах, Засаг даргын хууль бус үйлдлээс болж хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч авсны хөлс 1500.000 төгрөг, мөн ******* сумаас Баянхонгор аймагт ирж очсон зардал 150.000 төгрөг, нийт 1.650.000 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: овогтой С миний бие нь Баянхонгор аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр монгол хэл, уран зохиолын багшийн ажилд томилогдон ажиллаж байгаад 2019 оны 09 дүгээр сарын 2-ны өдөр сургалтын менежерийн ажилд түр ажиллаж эхэлсэн. Үүний дараагаар манай сургуулийн захирал ******* нь тэтгэвэрт гарахаар болж Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар захирамжийн дагуу 2019 оны 9 дүгээр сарын 16 ны өдрөөс эхэлж тус сургуулийн захирлын ажлыг хавсран гүйцэтгэх болсон юм. Улмаар аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот захирамжаар 2019 оны 12-р сараас ******* сумын ЕБС-ийн захирлыг төрийн албаны сонгон шалгаруулалтаар томилогдох хүртэлх хугацаанд захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад 2020 оны 07 дугаар сарын 01-нээс “Боловсролын тухай хууль”-ийн 31 дүгээр зүйлд орсон өөрчлөлтийг дагаж мөрдөх орсонтой холбоотойгоор аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 тоот захирамжаар аймгийн хэмжээний бүх сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг чөлөөлөхөд хамт чөлөөлөгдсөн болно.

Тус хуулийн өөрчлөлтийн дагуу сумдын Засаг дарга нар сургууль цэцэрлэгийн захирлыг томилохоор болж 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нараа эгүүлэн томилсон шийдвэр гаргасан юм. Гэтэл манай сумын Засаг дарга Д.С  Аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 тоот захирамжийн 2-р заалтын дагуу намайг эгүүлэн томилсон шийдвэрийг гаргаагүй байсан төдийгүй 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/100 дугаартай захирамжаараа сургуулийн захирлыг үүргийг хавсран гүйцэтгэгчээр 2020 оны 08 дугаар сарын 01-ээс *******ийг томилсон байна.

Миний бие 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр сумын Засаг дарга Д.С тэй ажилдаа томилуулах тушаал гаргах асуудлаар уулзахад уг асуудлыг судалж байгаа, ээлжийн амралтаа эдэлж бай гэсэн бөгөөд 2020 оны 08-р сарын 23-нд орлогч дарга утсаар холбогдож сургуулийн захирлын ажлыг хүлээлцэх талаар хэлсэн. Миний зүгээс өөрийн томилогдсон болон чөлөөлөгдсөн, ажил хүлээн авах хүний томилогдсон шийдвэрүүдийг хүлээн авах, уншиж танилцах хүсэлтэй байгаагаа даргад удаа дараа хэлсэн бөгөөд хариу хүлээн аваагүй бөгөөд тус захирамжийг 2020 оны 9 дүгээр сарын 05 ны өдөр хүлээн авсан. Улмаар 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ******* сумын хэсгийн төлөөлөгч ******* ажлын байранд ирж, сургуулийн тамга тэмдгийг хураан авсан бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 10-нд сумын Цагдаагийн тасгийн дарга ******* Засаг дарга Д.С ийн цагдаад гаргасан хүсэлтийн дагуу мэдүүлэг тайлбар авч байхдаа хураасан тэмдгийг захирамжаар томилогдсон захирал *******д өгнө гэсэн бөгөөд энэ өдөр ажил хүлээлцэх ажлын хэсгийг ажлын байр луу анх удаа явуулсан учир сургуулийн захирлын ажлыг *******д хүлээлгэн өгсөн.

Гэвч миний бие сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/100 тоот захирамжийг хууль бус хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байсан тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу захиргааны урьдчилан шийдвэрлэх журмын дагуу Баянхонгор аймгийн Засаг даргад болон төрийн албаны салбар зөвлөлд 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр гомдлоо гаргасан. Харин тус гомдолд аймгийн Засаг даргаас 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 10/567 дугаар албан бичгээр ******* сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 100 дугаар захирамжийг хүчингүй болгож зөвлөмж хүргүүлсэн талаараа хариу мэдэгдсэн тул миний бие нь мөн л сумын Засаг даргадаа намайг ажилд эгүүлэн томилох талаар өргөдөл өгсөн боловч өнөөдрийг хүртэл эс үйлдэл гаргаж арга хэмжээ аваагүй болно. Миний бие иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу түүнийг хариу өгөхийг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл хариу өгөхгүй байсаар байна.

Аймгийн Засаг даргын зүгээс 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэн миний өргөдөл гомдлын мөрөөр хяналт шалгалт явуулж, *******ийг томилсон сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/100 дугаартай захирамжийг хүчингүй болгон, зөвлөмж хүргүүлэн ажилласан тухай 1а/567 тоот албан бичгийг, аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 02-ны А/634 тоот захирамжийн хуулбарын хамт надад 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдөр надад ирүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл ******* сумын Засаг дарга Д.С  нь сургуулийн захирлын томилгооны асуудлыг шийдвэрлээгүйгээр үл барам хуулийн дагуу эрхзүйн чадамжгүй болсон *******ээр албан бичигт гарын үсэг зуруулж, хууль бус үйл ажиллагааг явуулсаар байна. Миний бие нь 2020 оны 9 дүгээр сарын 10-наас хойш ажил эрхлээгүй тул өнөөдрийг хүртэл цалин аваагүй байна.

Иймд дараахи нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Үүнд: 1. Баянхонгор аймгийн ******* сумын Засаг дарга Д.С  нь Баянхонгор аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар *******  намайг томилохгүй байгаа нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгох

2 Баянхонгор аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар *******  намайг томилохыг даалгах

3. ******* сумын Засаг даргын хууль бус эс үйлдлээс болж 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацааны нийт цалин 6568700 төгрөгийг гаргуулж, түүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн бичилт хийлгэхийг даалгах,

4. Засаг даргын хууль бус үйлдлээс болж хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч авсны хөлс 1500000 төгрөг, мөн ******* сумаас Баянхонгор аймагт ирж очсон зардал 150000 төгрөг, нийт 1650000 төгрөгийг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн ******* сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Танайхаас ирүүлсэн ******* ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Сургуулийн захирал, Цэцэрлэгийн эрхлэгч нарыг томилж чөлөөлөх эрх 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдөр сумын Засаг даргад шилжсэнтэй холбогдуулж аймгийн Засаг дарга бүх сумдын Сургуулийн захирал, Цэцэрлэгийн эрхлэгч нарыг чөлөөлсөн.  Тэр үед тус сургуульд 14 жил тогтвор суурьшилтай ажилласан захирлын албан тушаалын шалгуурт нийцсэн *******ийг Авлигатай тэмцэх газарт материалыг хянуулан хариу ирмэгц томилсон.

Гомдол гаргагч ******* ийг томилохгүй байх шалтгаан нь:

Өмнө нь тус сургуулийн захирлын албыг хашиж байхдаа 2013 онд төсвийн мөнгийг зориулалт бусаар зарцуулсан нь төрийн аудитаар илэрч захирлын албан тушаалаасаа халагдаж байсан. 2019 оны 8 дугаар сард тус сумын сургуулийн захирал асан *******ыг тэтгэвэртэй гармагц захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажилласан. Энэ үеэс л *******  нь удаа дараа хууль бус үйлдлүүд гаргасаар ирсэн тул миний бие ******* т гаргасан хууль бус үйлдлүүдээ зогсоохыг шаардсан боловч шаардлага биелүүлээгүйгээр барахгүй ёс суртахуунгүй, харьцааны соёлгүй багш ажилчдаа дарамталж бүдүүлэг авир гаргасаар байсан тул 2020 оны 5 дугаар сард Баянхонгор аймгийн төрийн албаны зөвлөлд энэ хүнтэй хамтарч ажиллах боломжгүй гэсэн саналаа нотлох баримтын хамт албан тоотоор хүргүүлж байсан болно.

*******-ийн удаа дараа гаргасан хууль бус үйлдлүүдийг жагсаавал:

1.Сургуулийн багш ажилчид энэ хүний ёс зүйгүй, бүдүүлэг авир, дарамт шахалтыг эсэргүүцэн Авлигатай тэмцэх газарт шалгуулж өгөхийг хүсэн түүний хууль бус үйлдлүүдийг жагсаасан баримтыг сумын Засаг дарга надад ирүүлснийг Авлигатай тэмцэх газарт уламжилж шалгуулан ******* ийн хууль бус үйлдлүүдийг тогтоолгосон.

2. 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 01 тоот тушаалаар багш, ажилтан, ажилчдын орон тоог 64 байхаар тушаал гаргасан хэдий ч 8 дугаар сарын 19-нд орон тоог 61 болгон бууруулсан нь багш ажилчдыг хууль бусаар халах үндэслэл болсон.

3. Багш *******ийг 2020 оны 7 дугаар сарын 30-ний өдөр сургуулийн захирлаар томилж, ажил хүлээлцэх ажлын хэсгийн ахлагчаар Засаг даргын орлогч ыг томилсон. Ажлын хэсгийн ахлагч ажлаа хүлээлгэж өгөхийг шаардан 1 удаа биеэр, 2 удаа утсаар ярьж хэлсэн боловч шалтаг тоочин сумын Засаг даргын  захирамжийг биелүүлээгүйгээр барахгүй тамга атгах эрх бүхий хуулийн этгээд биш байж хууль бусаар 2 хүнийг ажлаас чөлөөлсөн, ажлын байраа хадгалж буй нэрийдлээр өөртөө тушаал гаргасан, санхүүгийн гүйлгээ дур мэдэн хийж хууль зөрчсөөр 2020 оны 9 дүгээр сарын 10-нд ажлаа хүлээлгэж өгсөн болно. Иймд ******* ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй болно.” гэжээ.   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж ,зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Баянхонгор аймгийн ******* сумын засаг дарга нь тус сумын сургуулийн захирлаар *******  намайг томилохгүй байгаа хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгох , тус сургуулийн захирлаар намайг томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Баянхонгор аймгийн ******* сумын засаг дарга   нь  2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр А/149 дүгээр ******* ийг “Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилох” тухай  захирамж гаргасан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. .

Нэхэмжлэгч 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс  хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацааны зардал 6.568.700 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулж түүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч нь 3.087.239 хасаж 3.481.461 төгрөг  нэхэмжилсэн байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна гэж үзлээ.

Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 -д ...”аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх”...тухай заалтаар нэмэлт  өөрчлөлт орсны улмаас Баянхонгор аймгийн засаг дарга аймгийн хэмжээнд ажиллаж байсан сургуулиудын захирлуудыг үүрэгт ажлаас нь 2020 оны 7 дугаар сарын 01-ны өдрийн Б/09 дүгээр захирамжаар чөлөөлсөн байх бөгөөд ******* сумын сургуулийн захирал ******* ийг ч чөлөөлсөн байна. Гэтэл Баянхонгор аймгийн ******* сумын Засаг дарга нь тус сумын сургуулийн захирал ******* ийг буцааж томилоогүй байна. Энэ нь Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12...”аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх”... хуулийн заалтыг зөрчсөн буруутай үйлдэл хийсэн байна.  Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин 3.481.461 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй  байна.

******* сумаас Баянхонгор аймагт ирж очсон зардал 150.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтыг ирүүлэхийг шүүхээс удаа дараа шаардсан боловч ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Засаг даргын хууль бус үйлдлээс болж хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч авсны хөлс 1.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дугаар зүйлд зааснаар Баянхонгор аймгийн ******* сумын засаг дарга нь тус сумын сургуулийн захирлаар *******  намайг томилохгүй байгаа хууль бус эс үйлдэл болохыг тогтоож , тус сургуулийн захирлаар намайг томилохыг даалгах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ******* ийн ажилгүй байсан хугацааны цалин 3.481.461 төгрөгийг гаргуулж. Нийгмийн болон эрүүл мэндийн датгалд нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагч Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргад даалгасугай.

3. Засаг даргын хууль бус үйлдлээс болж хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч авсны хөлс 1.500.000 төгрөг гаргуулах ******* сумаас Баянхонгор аймагт ирж очсон зардал 150.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.  

 ШҮҮГЧ                                   С.САЙНБИЛЭГ