| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0836/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/883 |
| Огноо | 2018-10-15 |
| Зүйл хэсэг | 27.10.3., 27.11.1., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр, |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 2018/ШЦТ/883
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч Н.Анхбаяр,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Р,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Наранцэцэг,
шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Бат-Эрдэнийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1803006060322 дугаар хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 23 дугаар гудамж, 555 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хан хөгшин овогт Төгсжаргалын Б /РД:ШЕ83081019/.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч Т.Б нь 2018 оны 7 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 02 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Сонсголонгийн гүүрний зам, Зэвсэгт хүчний 150 дугаар Цэргийн ангийн зүүн замд “Ньюстар Финанс” ББСБ-ын эзэмшлийн “Тоёота приус” маркийн -УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгзэр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Быг мөргөж, амь нас хохирсон гэмт хэргийг,
- мөн дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хунд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгспээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 4 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө гэрээсээ 01 цагийн үед гараад Сонсголонгийн замаар явж байсан. Бороо ихтэй байсан. Талийгаачийг урдуур явж байгааг хараагүй мөргөсөн. Тэгээд айгаад зугтсан. Үйлдсэн хэрэгтээ харамсаж, гэмшиж байна. Хохирогчийн ар гэрээс уучлал гуйя. Ялыг хөнгөлж өгнө үү” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Р шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Оршуулгын зардлын зарим болох 8.000.000 төгрөгийг хүлээж авсан. Үлдэх хохирлоо нэхэмжилж байна. Битүүмжилсэн эд хөрөнгийг хэвээр үлдээж өгнө үү. Хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэв.
Эрүүгийн 1803006060322 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Рийн: “...Манай дүү Б.Б айлын бага хүүхэд байсан. Миний дүү 2010 онд гэр бүл салснаас хойш манай компаний хашаанд ганцаараа амьдардаг байсан. Талийгаач нас барахын өмнө манай компанид помпны туслах оператороор ажиллаж байсан. Надад ослын талаар мэдэх зүйл байхгүй. 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр талийгаач надтай хамт Архангай аймгаас ирээд 15 цагийн үед компанийн хашаанд гэртээ буугаад үлдсэн. 2018 оны 7 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө манай компанийн хашааны харалдаа зам дээр осолд орж нас барсан байсан. Ослын талаар 2018 оны 7 дугаар сарын 15-ны цагдаагаас мэдэгдсэн. Буяны ажилд баримтаар 12.987.240 төгрөг зарцуулсан. Маш их гомдолтой байгаа. Жолооч согтуу явсан байх гэж бодож байгаа. Тэгээд согтуу байснаас хүн дайраад зугтаасан байх гэж бодож байгаа” гэх мэдүүлэг /хх-38-39/,
Гэрч М.Г-ийн: “...2018 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна, би гэртээ унтаж байхад гэрийн зүүн урд машин ирээд зогсох чимээгээр сэрсэн чинь Б орж ирээд нөхрийг асуухаар нь би “эгч ах хоёр нь өдөр муудалцаад цаадах чинь яваад өгсөн, миний дүү яаж яваа юм бэ” гэсэн чинь “дүү нь машинаа танай хашаанд тавьчихья, маргааш ирээд авья” гээд өөр зүйл хэлээгүй гараад явсан. Өглөө босоод харсан чинь машин дээгүүрээ юмаар бүтээчихсэн байхаар нь бороо орж байсан болохоор тэгсэн юм болов уу гэж бодоод сөхөж харалгүй өнгөрсөн. Илтэд гуйвсан дайвсан хэл ам нь орооцолдсон зүйл ажиглагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-78-79/,
Гэрч Ц.Х-ын: “...“би осол хийчихлээ” гэхээр нь би “одоо тэгээд яах юм” гэсэн чинь “чи ямар ч байсан такси бариад ир” гэхээр нь би Яармагийн шинэ эцсийн буудал дээр такси барих гээд зогсож байхад цагдаа нар ирээд Бат-Эрдэнийг асуухаар нь “мэдэхгүй байна, би хүүхдээ аваад гэр рүүгээ харих гээд такси барих гэж байна” гэж хэлсэн. ...Автомашинаа айлын хашаанд тавьчихсан байгаа гэж хэлсэн байсан. Надад осол гаргасан гэж хэлээд байсан би цагдаа нараас хүн мөргөсөн гэж сонсоод Б дээр очоод “хүн мөргөсөн юм биш үү” гэсэн “надаас тийм зүйл битгий асуугаад бай” гээд ереөсөө хариулахгүй байхаар нь “чи хүн мөргөчихсөн юм биш үү” гээд дахиад асуусан чинь “тиймээ, тийм” гэснээс өөр зүйл хэлэхгүй уйлаад байсан. Б “ээж, аавыг иртэл хоёулаа явъя” гээд уйлаад гуйгаад байсан болохоор би цагдаа нарт худлаа хэлээд нөхөр дээрээ очихыг хүсэж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-87-88/,
Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2018.07.26-ны өдрийн 1579 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Талийгаачийн биед духны баруун хэсгээс духны суурь луу үргэлжилсэн шугаман хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн чамархай хэсэг, бага тархины баруун тал бөмбөлгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, цээжний баруун, зүүн талд 2,3,4,5,6,7-р хавирганы хугарал, гол судасны уруудах хэсэг, дээд хөндийн венийн язрал, цээжний хөндийн цусан хураа /600 мл/, баруун атгаал яс дээд 1/3 хэсгийн далд хугарал, зүүн дунд чөмөгний доод 1/3 хэсгийн далд хугарал, баруун шаант, тахилзуур яс дунд 1/3 хэсгийн далд хугарал, духанд шарх, баруун хацар, уруул, зүүн шилбэнд зулгаралт, баруун чамархайн булчин, дух, дагзны хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь авто ослын үед цохигдох, мөргөгдөх, унах үед үүсгэгдэх боломжтой. 3. Талийгаачид үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Талийгаач хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ. 5. Талийгаачийн цусанд 3.2 промилли, шээсэнд 3.1 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. 6.Талийгаач нь АВ/IV бүлгийн цустай байна. 7.2018.07.15-ны өдрийн 07:00 минутын шүүх эмнэлгийн үзлэгээр нас бараад 5-7 цаг болжээ” гэжээ /хх-101-102/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018.08.03-ны өдрийн 4661 дүгээр дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн 52х11,5 см хэмжээтэй *** УБД гэсэн тэмдэглэгээтэй металл дугаар, 22х12х3см хэмжээтэй хар өнгийн хуванцар торон хаалт болон гэрлийн тусгал тохируулагч нь автомашины эд анги мөн байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн дээрх зүйл нь NHW203157360 арлын дугаартай Т.Приус-20 маркийн автомашины урд болон арын дугаарын суурь, урд гуперний торон хаалтны суурь, гэрлийн тусгал тохируулагчийн суурь хэсэгт хэлбэр хэмжээгээрээ тохирч нэг бүхлийг үүсгэж байна. Харин дээрх шинжилгээнд ирүүлсэн зүйлс нь NHW203157360 арлын дугаартай Т.Приус-20 маркийн автомашины эд анги мөн эсэхийг тогтоох боломжгүй” гэжээ. /хх-118-119/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018.08.15-ны өдрийн 4747 дугаар дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн Тоёота Пруис-20 маркийн NHW20-3157360 тоот арлын дугаартай автомашин урд талаар эвдрэл гэмтэлтэй байна. 2. Уг автомашины капот, урд хөндөл, урд бамбай, салхины шил эвдэрч гэмтсэн байна. 3. Дээрх эвдрэл гэмтэл ослын үед үүссэн байх үндэслэлтэй байна. 4.Ослын үед үүссэн тул осолд нөлөөлөхгүй. 5.Шинэ нөхцөл байдал илрээгүй” гэжээ /хх-126-139/,
Замын цагдаагийн албаны шинжээчийн 2018.08.14-ний өдрийн 512 дугаар дүгнэлтэд: “1.Тоёота приус маркийн ***УБД улсын дугаартай автомашины жолооч Т.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх; г/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх мөн осолд нэрвэгдсэн хүнийг эмнэлгийн байгууллагад уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэсний дараа байрнаас нь хөдөлгөж болно гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9 “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно. а/ явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах; г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна. /Талийгаачийн цусанд 3,2 промилли, шээсэнд 3,1 промилли спиртийн уламж илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна/...” гэжээ /хх-141-142/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018.09.04-ний өдрийн 5148 дугаар дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн CD дискэнд бичигдсэн ch09_20180715021338.mp4 гэсэн нэртэй дүрс бичлэг нь дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 02:18:20 секунтэд зам хөндлөн гарч буй явган зорчигчийг мөргөж байгаа автомашины хурдыг тогтоох боломжгүй” гэжээ /хх-146-148/,
Шүүгдэгч Т.Б-ий яллагдагчаар өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад өөрийн ***УБД улсын дугаартай Т.Приус-20 маркийн автомашинтай халтуур хийхээр гэрээс гараад Сонсголонгийн замаар урдаас хойшоо чиглэлтэй явж байтал гадаа нилээн бороо орж байсан. 4-р цахилгаан станцын гэрлэн дохиотой уулзварыг өнгөрч яваад “түс” гээд нэг юм мөргөсөн. Би айж сандраад зогсолгүй цааш зугтаагаад явсан. Сонгинохайрхан дүүргийн товчоо орох замд танил Самданчимэд ахын хашаанд машинаа оруулаад тэр хавиас юм олж хучиж орхиод явсан. Хамаатны ахындаа 3 хоног байж байгаад өөрөө Замын цагдаа дээр ирж хэргээ хүлээсэн. Би эрүүл байсан, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Явган зорчигчийг хараагүй. 2-р эгнээнд миний урд явж байсан машины ард тэр машины бөгсний гэрлээр баримжаа аваад явж байсан ба шил арчигчаа хамгийн хурднаар ажиллуулаад бороог арилгаж дийлэхгүй байсан. Би 45-50 орчим км/ц-ийн хурдтай явж байсан...” /хх-154-159/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-6, 7-11/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-12/, цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-14-15, 16-19/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-20, 21-24/, ослын талаарх бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-32/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-34, 35/, амь хохирогчийн ар гэрийнхний хүсэлт /хх-41-42/, иргэний нэхэмжлэл, хохирлын баримтууд /хх-53-77/, гэрч Г.Одмаагийн мэдүүлэг /хх-81-82/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-160/, жолоочийн лавлагаа /хх-163/, “Ньюстар финанс” ББСБ-ын тодорхойлолт, гэрээ /хх-192-196/, мөрдөгчийн тэмдэглэл /хх-200/, хохирол төлсөн баримт /хх-208/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг болон шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирол төлсөн баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Т.Б нь 2018 оны 7 дугаар сарын 14- 15-нд шилжих шөнө 02 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Сонсголонгийн замд “Ньюстар Финанс” ББСБ-ын эзэмшлийн “Тоёота приус” маркийн ***УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Быг мөргөж, амь насыг хохироож, улмаар дээрх авто тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Рийн “Манай дүү Б.Б ...2018 оны 7 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө манай компанийн хашааны харалдаа зам дээр осолд орж нас барсан байсан...” гэх мэдүүлэг /хх-38-39/, гэрч М.Г-ийн “...2018 оны 7 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна, Б орж ирээд ...“дүү нь машинаа танай хашаанд тавьчихья, маргааш ирээд авья” гээд өөр зүйл хэлээгүй гараад явсан. Өглөө босоод харсан чинь машин дээгүүрээ юмаар бүтээчихсэн байхаар нь бороо орж байсан болохоор тэгсэн юм болов уу гэж бодоод сөхөж харалгүй өнгөрсөн...” гэх мэдүүлэг /хх-78-79/, гэрч Ц.Х-ын “...“би осол хийчихлээ” гэхээр нь би “одоо тэгээд яах юм” гэсэн чинь “чи ямар ч байсан такси бариад ир” гэсэн. ...Автомашинаа айлын хашаанд тавьчихсан байгаа гэж хэлсэн байсан. Надад осол гаргасан гэж хэлээд байсан...” гэх мэдүүлэг /хх-87-88/, цогцост хийсэн шүүх эмнэлгийн 1579 дүгээр “...2. Дээрх гэмтэл нь авто ослын үед цохигдох, мөргөгдөх, унах үед үүсгэгдэх боломжтой...” гэх шинжилгээ /хх-101-102/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4661 дүгээр “1.Шинжилгээнд ирүүлсэн 52х11,5 см хэмжээтэй *** УБД гэсэн тэмдэглэгээтэй металл дугаар, 22х12х3см хэмжээтэй хар өнгийн хуванцар торон хаалт болон гэрлийн тусгал тохируулагч нь автомашины эд анги мөн байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн дээрх зүйл нь NHW203157360 арлын дугаартай Т.Приус-20 маркийн автомашины урд болон арын дугаарын суурь, урд гуперний торон хаалтны суурь, гэрлийн тусгал тохируулагчийн суурь хэсэгт хэлбэр хэмжээгээрээ тохирч нэг бүхлийг үүсгэж байна...” гэх дүгнэлт /хх-118-119/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4747 дугаар “1.Шинжилгээнд ирүүлсэн Тоёота Пруис-20 маркийн NHW20-3157360 тоот арлын дугаартай автомашин урд талаар эвдрэл гэмтэлтэй байна. 2. Уг автомашины капот, урд хөндөл, урд бамбай, салхины шил эвдэрч гэмтсэн байна. 3. Дээрх эвдрэл гэмтэл ослын үед үүссэн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-126-139/, Замын цагдаагийн албаны шинжээчийн 512 дугаар дүгнэлт /хх-141-142/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5148 дугаар “1.Шинжилгээнд ирүүлсэн CD дискэнд бичигдсэн ch09_20180715021338.mp4 гэсэн нэртэй дүрс бичлэг нь дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 02:18:20 секунтэд зам хөндлөн гарч буй явган зорчигчийг мөргөж байгаа автомашины хурдыг тогтоох боломжгүй” гэх дүгнэлт /хх-146-148/, шүүгдэгч Т.Б-ий “2018 оны 7 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад өөрийн ***УБД улсын дугаартай Т.Приус-20 маркийн автомашинтай гараад Сонсголонгийн замаар урдаас хойшоо чиглэлтэй явж байтал гадаа нилээн бороо орж байсан. 4-р цахилгаан станцын гэрлэн дохиотой уулзварыг өнгөрч яваад “түс” гээд нэг юм мөргөсөн. Би айж сандраад зогсолгүй цааш зугтаагаад явсан...” гэх мэдүүлэг /хх-154-159/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-6, 7-11/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-12/, цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-14-15, 16-19/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-20, 21-24/, ослын талаарх бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-32/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Т.Б-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж нэг хүний амь нас хохироосон, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас иргэн Б.Бын амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “Оршуулгын зардалд 12.906.540 төгрөг нэхэмжилж байна” гэх боловч хэрэгт авагдсан баримтаар 12.235.147 төгрөгийн хохирол тогтоогдсон. Үүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 6.000.000 төгрөг /хх-208/, шүүхийн шатанд 6.235.000 төгрөг, нийт 12.235.000 төгрөг төлөгдсөн болох нь хохирол төлсөн баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн оршуулгын зардлыг бүрэн авсан гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Бат-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Т.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил хасаж, 2 жил 03 сарын хорих ял, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялуудыг тус тусад эдлүүлэх, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргаагүй. Хохирлыг нотлогдсон хэмжээнд нөхөн төлсөн., хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны 2 хүүхэдтэй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү” тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан эдийн хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тустус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /зам тээврийн осол болгоомжгүйгээр гаргаад санаатай орхиж зугтсан, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед хөдөлгөөний хурдыг тааруулж яваагүй, амь хохирогч болох явган зорчигч согтуурсан үедээ хөдөлгөөнд оролцсон/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хүний амь нас хохирсон, оршуулгын зардал төлөгдсөн/, шүүгдэгчийн хувийн байдал /бага насны 2 хүүхэдтэй/-ыг тус тус харгалзан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Бат-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар тэнсэж,
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Т.Бд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 03 сарын хугацаагаар тэнссэн, 900.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч Т.Б бусдад төлөх төлбөргүй болсон учир түүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн **дугаар хороо, Жаргалантын ** дугаар гудамж, **тоотод байрлах 128м2 хувийн сууц, 242м2 газрыг битүүмжилсэн прокурорын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 13 дугаар тогтоолыг хүчингүй болголоо.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Т.Бат-Эрдэнийн жолоочийн 173101 дүгээр үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, Т.Б урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Х овогт Т-ын Б-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж хүний амь нас хохироосон,
авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ийг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ийг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн СД 1 ширхгийг хэрэгт үлдээж, Т.Б-ийн жолоочийн 17*** дүгээр үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, Т.Б урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Т.Б-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн **дугаар хороо, Жаргалантын ** дугаар гудамж, *** тоотод байрлах 128м2 хувийн сууц, 555а тоотод байрлах 242м2 газрыг битүүмжилсэн прокурорын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 13 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР