| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0885/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/911 |
| Огноо | 2018-10-24 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.2., 17.1.3.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунтуяа, |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2018/ШЦТ/911
-
-
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Б.Батаа, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
иргэдийн төлөөлөгч Б.Хулан,
улсын яллагч Ц.Ариунтуяа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Цэрэндулам,
шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт Д.Б-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808032490877 дугаар хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Малчны **дугаар гудамж, ** тоотод оршин суух,
урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1994 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 183 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жил 06 сарын хорих ял шийтгүүлж, 11 cap 12 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 392 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, 10 cap 24 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 78 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 233 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жил 11 cap 24 хоногийн хорих ял шийтгүүлж, 2007 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Г овогт Д-ын Б /РД:***/.
.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Зүүнсалааны задгай тоотод байх иргэн Д.Тын хүн байнга амьдрах зориулалттай зуслангийн сууцанд нэвтрэн орж, ЛЖ маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 250.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 7 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Зүүнсалааны зуслангийн задгай тоотод оршин суух иргэн Б.Б-ийн монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч, 32 инчийн “Самсунг” маркийн зурагт, зурагтын удирдлага, 2 ширхэг орны бүтээлэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 525.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Малчны ** дүгээр гудамжны ** тоотод байрлах иргэн Б.Ш-ын эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг хагалан нэвтэрч, “Самсунг” маркийн 32 инчийн ЛСД зурагт, хуучин ’’Самсунг” маркийн гар утас, хуучин “Нокиа2330” маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэг үнэн. Зарим үйлдлээ санахгүй байна. Эд зүйлийг буцааж өгсөн. Өөрийн мэдэлгүй айл руу орчихсон байсан. Гэм буруугаа хүлээж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.
Эрүүгийн 1808032490877 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Нэг. 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Зүүнсалааны задгай тоотод байх иргэн Д.Тын хүн байнга амьдрах зориулалттай зуслангийн сууцанд нэвтрэн орж, ЛЖ маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 250.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
Хохирогч Д.Т-ын: “...2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ...11 цагийн орчимд хөрш айлын ах П залгаад “танайд хүн ирэх ёстой юу, танай гэр лүү нэг эрэгтэй хүн яваад орчихлоо” гэж хэлхээр нь “манайд хүн ирэх ёсгүй, бид нар бүгдээрээ гараад явчихсан” гэж хэлээд нэг их тоолгүй орхичихсон. 15 цагийн орчимд зуслангийн байшинд ирэхэд хаалга дотроосоо цоожтой гаднаасаа онгойхгүй байсан. Цагдаа нар ирээд үзтэл унтлагын өрөөний цонх онгорхой байсан. LG G4 маркийн гар утас алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-132-133/,
Гэрч Б.П-ийн: “2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 11 цагийн үед манай урд талын айлын хашаа руу хүн орж байна гэж манай хүүхэд хэлсэн. Цонхоор хартал хар хувцастай хар цүнх үүрсэн, саравчтай малгайтай эрэгтэй хүн жижиг хашаан дотор явж байгааг харсан. Би урд айлын хүн болох Тэгшжаргал руу залгаад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-138-139/
“Арвижих-эстимейт” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээнд: “Гар утас 250.000 төгрөг” гэжээ /хх-154-155/,
Шүүгдэгч Д.Бийн яллагдагчаар өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 06-ны өглөө ганцаараа 1 шил архи уусан. Зүүнсалаа руу явсан. Автобуснаас буугаад Зүүнсалааны задгай руу явж тэнд байсан зуслангийн байшингийн салхивчаар ороод жижиг өрөөнд нь цэнэглэж байсан rap утсыг аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх-159-160/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-117-118/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-13, 125-126/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-127/,
Хоёр. 2018 оны 7 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Зүүнсалааны зуслангийн задгай тоотод оршин суух иргэн Б.Бийн монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч, 32 инчийн “Самсунг” маркийн зурагт, зурагтын удирдлага, 2 ширхэг орны бүтээлэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 525.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
Хохирогч Б.Бийн: “...2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн орчимд манай тэр хавьд байдаг хүмүүс манай гэр лүү хүн орж байхыг хараад аав, ээжид хэлсэн. 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдөр гэрээ очиж шалгасан 32 инчийн Сони ЛСД зурагт, 2 ширхэг орны бүтээлэг, удирдлага алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-22-23/,
“Арвижих-эстимейт” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээнд: “32 инчийн Сони зурагт 500.000 төгрөг, удирдлага 5.000 төгрөг, 2 ширхэг орны бүтээлэг 20.000 төгрөг, нийт 525.000 төгрөг” гэжээ /хх-39-40/,
Шүүгдэгч Д.Б-ийн яллагдагчаар өгсөн: “Би 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн үед ажлаасаа буугаад ...0.75 литрийн Хараа нэртэй архи авч ганцаараа уусан. Зүүнсалааны автобусанд суугаад гэр лүүгээ явсан. Тэгээд би чигээрээ хойшоо яваад Зүүнсалааны эцэс дээр очоод дээшээ алхаж яваад зуслангийн задгай руу гарсан. Баруун талын энгэр дээр модны хаяанд байсан гэр дээр очсон чинь цоожтой байсан. Хаалгыг нь татаж онгойлгосон. Тухайн айлын гэрийн хаалга нь төмөр даруулгаар даруулсан орос цоожтой байсан. Гэрийн хойд хэсэгт байсан зурагтыг удирдлагатай нь аваад хоёр бүтээлгээр нь ороогоод аваад гарсан. Зурагтаа тэврээд автобусны буудал руу алхаж явсан чинь цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /хх-33-34/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-7/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-15/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-16-17/,
Гурав. 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны ** дүгээр гудамж, ** тоотод байрлах иргэн Б.Шын эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг хагалан нэвтэрч, “Самсунг” маркийн 32 инчийн ЛСД зурагт, хуучин “Самсунг” маркийн гар утас, хуучин “Нокиа 2330” маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан гэмт хэргийн талаар:
Хохирогч Б.Ш-ын: “2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр гэртээ 14 цагийн үед ирсэн. Зам дээрээс гэр лүүгээ эргээд орох гэж байхад манай хашаа руу нэг залуу явж орж байгаа харагдсан. Би хашааны завсраар зураг авах гэж байсан чинь эхнэр хашаа руу гүйгээд орчихсон. Хашааны завсраар харахад манай гал тогооны цонхыг онгойлгож байгаа харагдсан. Эхнэрийг түлхээд зугтаахыг оролдсон. Халаасан дотор байгаа эд зүйлээ гаргаад ир гэж хэлсэн чинь 2 ширхэг гар утас гаргаж ирсэн. Нокиа, Аниколл гэсэн бичигтэй rap утас байсан ба манай гэрт байдаг хүүхдийн гар утас байсан. Том өрөөний цонхны салхивч хагарсан, зурагтыг гал тогооны ширээн дээр тавьчихсан гал тогооны цонх онгойлгочихсон зурагт авахад бэлдээд тавьчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-61-62, 63-64/,
Гэрч А.О-ийн: “2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр гэртээ ирэхэд манай хаалгаар нэг эрэгтэй хүн орж яваа харагдсан. Хашааны гадаа зогсож байтал гал тогооны өрөөний цонхыг түлхэж байхаар нь “хөөш, чи наанаа зогсож бай” гэсэн чинь намайг түлхээд зугтах гээд байсан. Тэгэхэд нь манай нөхөр барьж аваад цагдаа дуудсан. Байшингийн жижиг цонхыг хагалж ороод 32 инчийн зурагтыг гал тогооны ширээн дээр тавиад цонхны шрупыг тайлчихсан байсан. Нөгөө залуугийн өмдний халаасанд Нокиа, Самсунгийн гар утаснууд байсан...” гэх мэдүүлэг /хх-64-65/,
“Арвижих-эстимейт” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээнд: “32 инчийн Хаер маркийн зурагт 300.000 төгрөг, Нокиа маркийн гар утас 20.000 төгрөг, Самсунг маркийн гар утас 30.000 төгрөг, нийт 350.000 төгрөг” гэжээ /хх-71-72/,
“Арвижих-эстимейт” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээнд: “Вакум салхивч 35.000 төгрөг” гэжээ /хх-74-75/,
Шүүгдэгч Д.Б-ийн яллагдагчаар өгсөн: “Би 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр харьж явах замдаа Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Малчны *** тоот айлын хашаа руу орсон. Байшингийн жижиг салхивчийг чулуугаар шидэж хагалсан. Гараа оруулж тус салхивчийг онгойлгож байшин руу орсон. Зурагтны доод хэсэгт хоёр гар утас байхаар нь халаасандаа хийгээд зурагтыг залгуураар салгаад гал тогооны өрөөний ширээн дээр тавьж тус өрөөний цонхоор гаргах гээд салхивчийг түлхээд онгойлгочихсон. Тэгээд би буцаж гараад зурагтыг аваад явах гэж байсан чинь хашааны гаднаас гэрийнх нь эзэн бололтой нэг эмэгтэй ороод ирсэн...” гэх мэдүүлэг /хх-106-107/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-48-52/,
эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-54-56/, “Fine Window” ХХК-ийн зарлагын баримт /хх-58/, гэрч А.З-ын мэдүүлэг /хх-66-67/, гэрч Ч.А-ийн мэдүүлэг /хх-68-69/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-80/, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны тодорхойлолт /хх-82/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-88/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-88/, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /хх-100/, АСАП сангийн мэдээлэл /хх-145-147/, хэргийн материал танилцуулсан баримт /хх-149-151/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Прокуророос шүүгдэгч Д.Б-ийн төгссөн 2 гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, завдсан 1 гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, Д.Бийн хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэх хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
Харин шүүх хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Д.Би-йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэж байна гэж дүгнэлтээ гаргасан болно.
Гэмт этгээд Эрүүгийн хуульд заасан ямар ч хамаагүй бус зөвхөн нэг төрлийн гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тусгай давталтад хамааруулан үздэг ба уг шинжийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж заасан бөгөөд дээрх нөхцөл байдлыг илэрхийлсэн эрх зүйн утга, ач холбогдлын хувьд ижил ойлголт юм. Эрүүгийн хуулиар тогтоосон дээрх хэм хэмжээнээс хамаарч гэмт хэрэг дахин үйлдсэн гэмт этгээдэд холбогдох хэргийг өөр өөрөөр зүйлчлэх боловч гэмт үйлдэл бүрийг тус тусд нь зүйлчлэхгүй.
Түүнчлэн шүүгдэгч Д.Б хулгайлах гэмт хэргийг цаг хугацааны завсарлагатайгаар 3 удаа үйлдсэн байх бөгөөд “байнга үйлдэж...” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д тогтоосон боловч “...амьдралын эх үүсвэр болгосон” гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангахгүй /хулгайн эд зүйлсийг хувьдаа болон бусад зорилгоор ашиглаж, хэрэглэж амьдралын эх үүсвэр болгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй/ байх тул шүүх бие даасан эхлэл төгсгөлтэй, гурван өөр хугацаанд үйлдэгдсэн нэг төрлийн гурван үйлдлийг тус тусд нь бус дээрх зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэж зүйлчлэн шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Б согтуурсан үедээ 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Малчны ** дүгээр гудамж, ** тоотод байрлах иргэн Б.Шын өвлийн сууцны вакум цонхыг хагалан нэвтэрч, “Самсунг” маркийн 32 инчийн зурагт, хуучин ’’Самсунг”, “Нокиа-2330” маркийн гар утснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан,
2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Зүүнсалааны задгайд байх иргэн Д.Тын зуслангийн сууцанд нэвтрэн орж, LG маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 250.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 7 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Зүүнсалааны зуслангийн задгайд байх иргэн Б.Бийн монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч, 32 инчийн “Самсунг” маркийн зурагт, хар өнгийн зурагтын удирдлага, 2 ширхэг орны бүтээлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 525.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.
Энэ нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-7, 48-52, 117-118/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12-14/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-16, 54-55, 127/, хохирогч Б.Бийн “...Гэрээс 32 инчийн Сони ЛСД зурагт, 2 ширхэг орны бүтээлэг, удирдлага алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-22-23/, “Арвижих-эстимейт” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ /хх-39/, хохирогч Б.Шын “...Халаасан дотор байгаа эд зүйлээ гаргаад ир гэж хэлсэн чинь 2 ширхэг гар утас гаргаж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-61-62/, гэрч А.О-йн “...Нөгөө залуугийн өмдний халаасанд Нокиа, Самсунгийн гар утаснууд байсан...” гэх мэдүүлэг /хх-64-65/, “Арвижих-эстимейт” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ /хх-71, 75/, хохирогч Д.Тын “...ЛЖ Ж-4 маркийн гар утас алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-132-133/, “Арвижих-эстимейт” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ /хх-154/, шүүгдэгч Д.Бийн яллагдагчаар өгсөн: “...Гэрийн хаалгыг таттал даруулга нь махийгаад гэр лүү нь орсон. Тэгээд гэрийн хойд хэсэгт тавьсан байсан зурагтыг удирдлагатай нь аваад хоёр бүтээлгээр нь зурагтыг ороогоод аваад гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-33-34/, “...Тэгээд байшин дотор орж зурагтны доод хэсэгт хоёр гар утас байхаар нь халаасандаа хийгээд зурагтыг нь залгуураар салгаад гал тогооны өрөөний ширээн дээр нь тавьж тус өрөөний цонхоор гаргах гээд салхивчийг түлхээд онгойлгочихсон...” гэх мэдүүлэг /хх-106-107/, “...Зүүнсалааны задгай руу явж тэнд байсан зуслангийн байшингийн салхивчний цонхоор ороод жижиг өрөөнд нь байсан цэнэглэж байсан rap утсыг аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх-59-60/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Бийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бөд 525.000 төгрөгийн, хохирогч Д.Тд 250.000 төгрөгийн, хохирогч Б.Шт 385.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хулгайн эд зүйлсийг биет байдлаар буцаан өгсөн /хх-16-17, 55-56, 127/, хохирогч Б.Б, Д.Т нар “нэхэмжлэх зүйлгүй” гэснийг үндэслэн шүүгдэгч Д.Бийг хохирогч Д.Батмөнх, Д.Т нарт төлөх төлбөргүй гэж үзэв. Харин шүүгдэгч Д.Бээс вакум цонхны үнэн 35.000 төгрөгийг 1 /нэг/ сарын хугацаанд гаргуулан гаргуулан, хохирогч Б.Ш /Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Малчны ** дүгээр гудамж, ** тоотод оршин суух, РД-****/-т олгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Бт 4 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруу дээр маргаагүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. 35.000 төгрөгийг төлж барагдуулна. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлснийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар 4 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 3 удаа нэвтэрч үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хулгайлсан эд зүйл биет байдлаар буцаан олгогдсон, хохирлын хэмжээ, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар/, шүүгдэгчийн хувийн байдал /урьд хулгайн хэрэгт 2 удаа ял шийтгүүлж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй/-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Бт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж ялыг багасгаж өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн этгээд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөртэй байгаа тул өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй юм.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 3 дахь хэсгийн 3.1-д заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Д.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Г овогт Д Бийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Бийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Батмөнх, Д.Т нарт төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Бээс 35.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б. Б.Ш /Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Малчны ** дүгээр гудамж, ** тоотод оршин суух, РД-***/-т олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР
ШҮҮГЧИД Б.БАТАА
Г.ГАНБААТАР