Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2019/ДШМ/15

 

Ц.Г, Ц.С, Б.А, Ч.Б, М.Э нарт

холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

            Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                                              Н.Энхнаран

Прокурор                                                                                   С.Алтай

Хохирогч                                                                                    Л.Д

Шүүгдэгч Ц.Г, Ц.С

нарын өмгөөлөгч                                                                       Р.Ганчулуун

Шүүгдэгч Б.А, Ч.Б,

М.Э нарын өмгөөлөгч                                                               Ө.Батболд

Шүүгдэгч                                                                            Ц.Г Ц.С, Б.А, Ч.Б, М.Э нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж шийдвэрлэсэн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.С, шүүгдэгч Ц.Г, Ц.С нарын өмгөөлөгч Р.Ганчулуун, шүүгдэгч Б.А, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлоор Ц.Г, Ц.С, Б.А, Ч.Б, М.Э нарт холбогдох эрүүгийн 1821000000265 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: И овогт Цын Г, Монгол Улсын иргэн, 19 оны дугаар сарын -ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн,  настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Чойбалсан сумын баг, тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 21/а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж, 2017 оны 05 дугаар сарын 12-нд хугацаа дуусч суллагдсан.

Шүүгдэгч: Б овогт Цийн С, Монгол Улсын иргэн, 19 оны  дугаар сарын -ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн Чойбалсан сумын баг, тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2, 212 дугаар зүйлийн 212.2, 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт тус тус зааснаар 5 жил хорих ял шийтгүүлж, 1997 оны 05 дугаар сарын 19-нд 1 жил 6 сар 2 хоногийн ялыг тэнсэн суллагдсан, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 26-нд Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сар 23 хоногийн ялаас өршөөн суллагдсан, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн.

Шүүгдэгч: Б овогт Бийн А, Монгол Улсын иргэн, 19 оны  дүгээр сарын -ний өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын  дугаар баг, тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 05-ны 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 6 сар хорих ял, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 450000 төгрөгийг төлж барагдуулсан.

Шүүгдэгч: И овогт Чын Б, Монгол Улсын иргэн, 19 оны  дугаар сарын -ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Чойбалсан сумын  багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар ял хойшлуулсан.

Шүүгдэгч: А овогт Мийн Э, Монгол Улсын иргэн, 19 оны  дүгээр сарын -ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн,  настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын дүгээр баг, тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: 2009 оны 07 дугаар сарын шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Шүүгдэгч Ц.С нь Ц.Ггийн хамт Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хэрэстэй” гэх газраас 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө иргэн Ч.Гийн 5 тооны адууг хулгайлж, нядлан бусдад 4500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.Г нь Ц.Сын хамт Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хэрэстэй” гэх газраас 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө иргэн Ч.Гийн 5 тооны адууг хулгайлж, нядлан бусдад 4500.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Мөн Б.А, Ч.Б, М.Э нарын хамт 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Л.Дгийн 6 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 4850.000 төгрөгийн хохирол учруулж бусдын олон тооны малыг хулгайлж бусдад нийт 9350.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.А нь Ц.Г, Ч.Б, М.Э нарын хамт 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Л.Дгийн 6 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 4850.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ч.Б нь Ц.Г, Б.А, М.Э нарын хамт 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Л.Дгийн 6 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 4850.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Э нь Ц.Г, Б.А, Ч.Б нарын хамт 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Л.Дгийн 6 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 4850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтай шүүгдэгч Ц.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, шүүгдэгч Ц.С, Б.А, Ч.Б, М.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор:

1/ Шүүгдэгч Ц.Гг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Ц.С, Б.А, Ч.Б, М.Э нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С, Б.А, Ч.Б, М.Э нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

3/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.С, Б.А, Ч.Б, М.Э нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

 4/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г, Ц.С, Б.А, Ч.Б, М.Э нарын цагдан хоригдсон 5 /тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

... 6/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Пийн эзэмшлийн “Istana” маркийн  ДОР улсын дугаартай 2000.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч Б.Пд буцаан олгож, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан автомашины үнэ болох 2000.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Г, Б.А, Ч.Б, М.Э нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгож,

7/ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Саас бусдад учруулсан гэм хорын хохиролд нийт 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар багт оршин суух, С овогт Чын Г /РД: ЖМ/-т, шүүгдэгч Ч.Б, М.Э нараас бусдад учруулсан гэм хорын хохиролд нийт 1737.500 /нэг сая долоон зуун гучин долоон мянга таван зуу/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр баг, тоотод оршин суух, М овогт Лн Д /РД: ЛЮ/-д тус тус олгож, шүүгдэгч Ц.Г, Б.А нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, ...шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.С 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие хохирол төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлсэн, хийсэн хэргээ анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлж хэргээ хүлээсэн, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж буйг минь харгалзан үзэж аль болох шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Ц.Г, Ц.С нарын өмгөөлөгч Р.Ганчулуун 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны дагуу гарсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа боловч хуульд заасны дагуу оногдуулсан ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа болон хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой байсан гэж үзэж байгаа юм. Шүүх Ц.С, Ц.Г нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1.2 дахь хэсгийн үндэс болгосон бөгөөд ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг журамлаагүй байна. Энэ нь ял хөнгөрүүлэх үндэслэл болно. Мөн Эрүүгийн хуулийн 6.1.4 дэх хэсэгт зааснаар “...хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэдэг заалтыг үндэс болгох боломжтой бөгөөд хэн алин нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгаа. Хохирогч Ч.Гт гэмт хэргийн улмаас 4.5 сая төгрөгийн хохирол учруулсан бөгөөд 3.8 сая төгрөгийг урьдчилан төлсөн, үлдэгдэл 700000 төгрөгийг Ц.С хуульд зааснаар нөхөн төлөхөө илэрхийлсэн. Учир нь Ц.Ггийн ар гэрийн байдлыг харгалзан Ц.С хохирлыг төлж байгаа болно. Харин Ц.Г төлөх төлбөргүй. Эрүүгийн хуулийн 6.7.2 дахь хэсэгт заасан үндэслэлийг Ц.Сын үйлдсэн гэмт хэрэгт журамлах бүрэн үндэстэй гэж үзнэ. Учир нь Ц.Сын хувьд хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг хэрэглэж буюу шүүх үндэслэл болгосон учраас түүнд оногдуулсан ялыг тэнсэж үүрэг хүлээлгэх, Ц.Гд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Иймд Ц.С, Ц.Г нарын хэргээ хүлээн мэдүүлсэн, маш их гэмшиж байгаа, хохирлоо төлсөн, илэрхийлсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж гомдлыг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.А 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие үйлдсэн хэргээ үнэн зөвөөр хүлээж, гэмт үйлдлээ ухаарч гэмшин бусдад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан. Миний хувийн байдал, ар гэр, эхнэр минь ажилгүй, 3-4-р ангийн 2 охинтой, том хүү маань цэргийн албанд татагдсан. Мөн би банкны зээлтэй хүндрэлтэй зүйл тоочвол их зүйл байдаг. Цаашид гэмт хэрэг үйлдэхгүй, зөв шударга хөдөлмөрлөж, зөв амьдрах болно. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байна. Иймд энэ бүх үнэн байдал, ар гэр болон бусад хувийн байдлыг минь харгалзан ялын хугацаанаас бага ч болов хасаж хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.А, М.Э, Ч.Б нарын өмгөөлөгч Ө.Батболд 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэг авагдсан Эрүүгийн хэрэг хамааралтай бүхий л нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийгээд ял халдаахдаа оролцогчдын эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

...Анхан шатны шүүх оролцогчдын хувийн байдал болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд анхаарал хандуулсангүй. Оролцогч нарын хувийн байдлыг анхан шатны шүүхээс дүгнэхдээ хэт нэг талыг барьж дүгнэсэн нь буруу юм. ...

Миний үйлчлүүлэгч нар нь анхнаасаа өөрсдийн үйлдсэн хэргийн талаар шударгаар хүлээн мэдүүлдэг, Б.Аийн хувьд хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, М.Э, Ч.Б нарын хувьд хохирогчид төлөх төлбөрийн ихэнхийг төлж барагдуулсан, үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж барагдуулах тал дээр төдийгүй төлбөрийн чадваргүй Ц.Ггийн хохирол төлбөрийг хүртэл хамтад нь төлж барагдуулахаар тохиролцсон талаарх нотлох баримт хавтаст хэрэгт байгааг анхаарч үзээгүй байгаад гомдолтой байна. Эдгээр нөхцөл байдлуудыг шүүхээс ял оногдуулахдаа харгалзан үзэх ёстой байсан гэж үзэж байна.

Хэргийн холбогдогч нар өөрийн үйлдсэн гэм буруугаа бүгд шударгаар хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулахдаа анхаарч үзсэнгүй. Шүүх шийдвэр гаргахдаа ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1. дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа тухай дурдсан бөгөөд шүүгдэгч нар бүгд өөрсдийн үйлдсэн хэргээ үнэн зөвөөр хүлээн зөвшөөрөөд гэм буруутай эсэх асуудалд ямар ч маргаан гаргаагүй байхад ял хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлээгүй гэж үзэж байна. Шүүгдэгч нар нь өөрийн өмгөөлөгчөөрөө дамжуулан хохирол төлбөрөө бүрэн төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн зөвшөөрдөг, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож шүүх хуралдааны танхимаас нэн даруй суллах эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1, 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан М.Э, Б.А, Ч.Б нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Ц.С, Ц.Г нарын өмгөөлөгч Р.Ганчулуун шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Улсын яллагчийн зүгээс гомдолд гэм буруугийн асуудал огт дурдагдаагүй гэдгийг хэлж, ял хариуцлагыг хөнгөрүүлэх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал учир эрх хэмжээнийхээ дотор шийдвэрлэх боломжтой гэдэг саналыг гаргаж байна. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс талархалтай хүлээн авч байна. Хулгайлах гэмт хэргийн хор уршгийг бид мэднэ. Шүүгдэгч нарын хувьд хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал дээр гол анхаарлаа хандуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна” гэв.

Шүүгдэгч Б.А, М.Э, Ч.Б нарын  өмгөөлөгч Ө.Батболд шүүх хуралдааанд гаргасан саналдаа: “...Шүүгдэгч Б.Аийн хувьд 10 жилийн өмнө хулгайн гэмт хэрэгт холбогдсон байдаг. Түүнээс хойш амьдралын эрхээр хүний машин унаж, улсын хилээр гарсан асуудалд л холбогдсон. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан ямар нэгэн хязгаарлалт байхгүй. Үүнийг шүүхээс харгалзаж үзнэ үү.

Шүүгдэгч М.Эгийн хувьд 10 жилийн өмнө хийсэн алдаанаас нь болж түүний хувийн байдлыг нь битгий харлуулаач гэж хэлмээр байна.

Шүүгдэгч Ч.Бийн хувьд 17 настай байхдаа хэрэгт холбогдож, ялыг 1 жилээр хойшлуулж байсан асуудлыг нь насаар нь хулгайч гэж битгий харлуулаач.    

Иймд эдгээр хүмүүст оногдуулсан ялыг өөрчилж, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү. Мөн тэнсэх боломжтой байгаа. Анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогчийн зүгээс ямар нэгэн санал хүсэлт, гомдол гаргаагүй. Тийм ч учраас эдгээр хүмүүс хохирлыг өдий хүртэл хугацаанд төлж барагдуулсан. Эдгээр байдлыг харгалзан үзэж, ял хариуцлагыг хэн алинд нь ялгаагүй хэрэглэх боломжтой хэм хэмжээний дотор хэрэглэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.А: “Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөлж өгнө үү. Эхнэр ажилгүй. Банкны төлбөртэй. Шоронд явахад хэцүү байна. Энэ байдлыг харгалзаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

Шүүгдэгч М.Э: “Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй амьдарч чадна гэдгээ хэлэх байна. Бага насны 5 хүүхэдтэй. Намайг шоронд яваад өгвөл эхнэр, хүүхдүүд маань хэцүүдэх байх. Иймд ял хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

ШүүгдэгчЧ.Б: “Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Ганцаараа ажил хийдэг. Эхнэр маань хүүхдүүдээ хардаг. Ялыг жаахан хөнгөрүүлж өгнө үү гэж хүсье” гэв.

Шүүгдэгч Ц.Г: “Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний болон бусад хүмүүсийн ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Алтай гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Харин шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдолд дурдсан асуудал нь хэргийн гэм буруу, зүйлчлэл, үйл баримттай маргаагүй байна. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал байна гэж дүгнэж байна” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Ц.Г, Ц.С, Б.А, Ч.Б, М.Э нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бусад оролцогч, прокуророос гомдол, эсэргүүцэл гаргасан эсэхийг харгалзахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Ц.С нь Ц.Ггийн хамт Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хэрэстэй” гэх газраас 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө хохирогч Ч.Гийн 5 тооны адууг хулгайлж, нядлан бусдад 4500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.Г нь Ц.Сын хамт Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хэрэстэй” гэх газраас 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө хохирогч Ч.Гийн 5 тооны адууг хулгайлж, нядлан бусдад 4500.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Мөн Б.А, Ч.Б, М.Э нарын хамт 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Л.Дгийн 6 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 4850.000 төгрөгийн хохирол учруулж бусдын олон тооны малыг хулгайлж бусдад нийт 9350.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.А, Ч.Б, М.Э нар нь Ц.Ггийн хамт 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Л.Дгийн 6 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 4850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн хохирогч Ч.Г, Л.Д, гэрч С.Т нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг,  шүүгдэгч   Ц.С, Ц.Г, Б.А, Ч.Б, М.Э нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээн авсан, хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, схем зураг, эд зүйлийн үнэлгээ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу  цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтаар нотлогдсон байна.

Энэ хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.С нь хохирогч Ч.Гийн 5 тооны адууг хулгайлахдаа Ц.Ггийн хамт үйлдсэн, шүүгдэгч Ц.Г нь хохирогч Л.Дгийн 6 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлахдаа Б.А, Ч.Б, М.Э нарын хамт үйлдсэн зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Ц.Ст 2 жил, Ц.Гд 3 жилийн хорих ял оногдуулсан нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул өмгөөлөгч Р.Ганчулууны “ял хөнгөрүүлэх” талаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин шүүгдэгч Б.А, Ч.Б, М.Э нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс тус бүрт оногдуулсан 2 жилийн хорих ялыг багасган 1 жил болгохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.

Шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч Ц.С нь хохирогч Ч.Гт 700,000 төгрөг, шүүгдэгч М.Э, Ч.Б нар нь хохирогч Л.Дд нийт 1,737,500 төгрөг тус тус төлснийг магадлалд дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн  1.4, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн:

2 дугаар заалтын: “...шүүгдэгч Цийн С, Бийн А, Чын Б, Мийн Э нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “...шүүгдэгч Цийн С, Бийн А, Чын Б, Мийн Э нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтын: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.С, Б.А, Ч.Б, М.Э нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гд оногдуулсан 3 жил, шүүгдэгч Ц.Ст оногдуулсан 2 жил, шүүгдэгч Б.А, Ч.Б, М.Э нарт тус бүр оногдуулсан 1 жилийн хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай” гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж,  шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч Р.Ганчулуун нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ц.Г, Ц.С, Б.А, Ч.Б, М.Э нарын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 52 /тавин хоёр/ хоногийг тус тусын ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүгдэгч Ц.С нь шийтгэх тогтоол гарсны дараа хохирогч Ч.Гт 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийг өөрт нь, шүүгдэгч М.Э нь хохирогч Л.Дгийн дансанд 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөг, шүүгдэгч Ч.Б нь хохирогч Л.Дгийн дансанд 750,000 / долоон зуун тавин мянга/ төгрөг, шүүгдэгч М.Э, Ч.Б нар нь 237,500 /хоёр зуун гучин долоон мянга таван зуу/ төгрөгийг хохирогч Л.Дд өөрт нь тус тус төлсөн болохыг дурдсугай.          

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.НАРАНБАЯР

                ШҮҮГЧИД                                                  З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                  Ж.ДОЛГОРМАА