| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2018/0034/И |
| Дугаар | 36 |
| Огноо | 2018-02-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д. Ц даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, хувийн мал малладаг, Эрдэнэ сумын 3 дугаар багт оршин суух, С овогт С.Л-ын нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А, нэхэмжлэгч С.Л нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Л 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Амьдралын зам” нэгдэлд малчнаар орж 1991 оныг дуустал ажилласан бөгөөд хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн учир 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ.Би багаасаа 8-р ангиа төгсөөд аав, ээжийн хамт мал маллаж эхэлсэн. Намайг насанд хүрээгүй гэж байж байгаад 1977 оны 01 сарын 01-нээс тэмээчнээр ажилд орсон тушаал гарсан. Би ерөөсөө ганц тэмээ хариулж байсан. Нэг жил тууврын адуу туусан. Энэ хооронд 1979 оны 07 сарын 02-ны өдрөөс эхлэн хугацаат цэргийн алба хаагаад 1982 оны 06 сарын 14-ний өдөр халагдаж ирсэн.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Л нь 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1979 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл, 1982 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 12 сарын 31-нийг дуустал Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Амьдралын зам” нэгдэлд тэмээчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч С.Л нь 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1979 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл, 1982 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 12 сарын 31-нийг дуустал Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Амьдралын зам” нэгдэлд тэмээчнээр ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, Дорноговь аймгийн засаг даргын тамгын газрын Архивын тасгийн тодорхойлолт, 1979 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Амьдралын зам” нэгдлийн даргын 41 дугаартай тушаал, 1982 оны 09 дүгэээр сарын 15-ны өдрийн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Амьдралын зам” нэгдлийн даргын 44 дугаартай тцшаал, 1986 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Амьдралын зам” нэгдлийн даргын 53 дугаартай тушаал, гэрч Д.Г, С.Э нарын “С.Л-г 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Амьдралын зам” нэгдэлд тэмээчнээр ажиллаж байсан, энэ хугацаанд 1979-1982 онд хугацаат цэргийн алба хаасан. Дандаа тэмээ хариулж байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд дээрхи нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч С.Л-н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1979 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл, 1982 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 12 сарын 31-нийг дуустал Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Амьдралын зам” нэгдэлд тэмээчнээр ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч С овогт С.Л-г 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1979 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл, 1982 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 12 сарын 31-нийг дуустал Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Амьдралын зам” нэгдэлд тэмээчнээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц