Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 0126

 

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2018/00126

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: ХБ ХХК /РД: ................../-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Х. А. /РД: ................/,

            Хариуцагч: О.Г /РД: ................../ нарт холбогдох

зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 80.826.177 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Гын зохигчдын хооронд байгуулсан 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн зээлийг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Бархас, хариуцагч Х.Агийн төлөөлөгч Х.Болдханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Зээлдэгч Х.А нь 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Хас банктай зээлийн гэрээ, барьцааны гэрээнүүдийг тус тус байгуулж 77.000.000 төгрөгийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар авсан. Дээрх гэрээнд О.Г нь хамтран хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Уг зээлийг 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үндсэн зээл болон хүүгийн нийлбэр нь сар бүр тэнцүү хэмжээтэй байхаар эргэн төлөлтийг өөрчлөн гэрээнд өөрчлөлт оруулан 1090021573 дугаар зээлийн данстай болсон. Зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-2201007535 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34Б байрны 69 тоотын 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч Х.А, О.Г нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй байсан боловч 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш зээлийн төлбөрөө гүйцээж төлөөгүй байна. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч Х.А, О.Г нарт банкны зүгээс гэрээний үүргээ биелүүлж, зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлэх талаар идэвх санаачилга гаргалгүй өнөөдрийг хүрсэн. Иймээс 1090016537 дугаар барьцаат зээлийн гэрээний 5.1, 5.1.1, 5.13, 5.1.9 дэх хэсэгт заасныг үндэслэн банкны санаачилгаар 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөр гэрээг цуцалж байна. 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар зээлдэгч Х.А, О.Г нарын 1090021573 дугаар дансны дагуу төлбөл зохих зээлийн төлбөр дараах байдалтай байна. Үүнд: үндсэн төлбөр 73.912.819 төгрөг, хүүний төлбөр 6.893.634 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 19.724 төгрөг, нийт 80.826.177 төгрөг байна. Иймд 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ болон 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлтийн гэрээг цуцалж, барьцаат зээлийн гэрээний 5.2-т заасны дагуу зээлийн үндсэн төлбөр зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 80.826.177 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 13.500 төгрөг, нийт 80.839.677 төгрөгийг Х.А, О.Г нараас гаргуулж, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаат зээлийн гэрээний дагуу барьцуулуулсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэв.

Хариуцагч Х.А, О.Г нарын шүүхэд урьд гаргасан хариу тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Болдханд нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш зээлийн төлбөр төлөөгүй байна гэжээ. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл төлбөрийг төлж байсан. Энэ нь Хас банкны гаргаж өгсөн дансны хулгаар нотлогдоно. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш тодорхой шалтгааны улмаас зээлийг төлж барагдуулж чадаагүй, энэ тухай банкинд гэрээнд заасны дагуу мэдэгдсэн. Ингээд 2017 оны 2 дугаар сард эргээд зээлийн эргэн төлөлтөө хийе гээд идэвх санаачилга гаргаад мөнгө хийх гэтэл банкны зүгээс одоо та нар мөнгө хийх гээд хэрэггүй, бид нар шүүхээр шийдвэрлүүлнэ гээд бидэнд мөнгөө эргэн төлөх боломж олгоогүй. Гэтэл 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр банкны шаардах хуудсаар 05 дугаар сарын 30-ны өдөр 17 цагаас өмнө 8.595.291 төгрөгийг төлөхийг шаардсан. Гэвч 7 хоногийн дотор бүх төлбөрийг бэлнээр биелүүлэх боломж байгаагүй учир хэсэгчилэн график гаргаж төлье гэж банкинд санал тавьсан боловч банк хүлээн зөвшөөрөөгүй. Хэрэв бидэнд мөнгөө эргэн төлөх боломж олгосон бол төлөх байсан. Эргэн төлөлт хийе гээд байхад болохгүй гээд хийлгээгүй байж өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлэхгүй байна гээд байгааг ойлгохгүй байна. Бидний хувьд одоо ч үргэлжлүүлээд төлөхөд асуудал байхгүй. Бид гэрээгээ цуцлахгүйгээр гэрээний дагуу төлбөрөө төлөөд зээлийн гэрээгээ үргэлжлүүлэх боломжтой. Гэрээгээ цуцалсан тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага болох 80.839.677 төгрөгийг бэлнээр гаргаад өгөх боломжгүй, барьцааны зүйлээр л хангагдах байх гэв.

Хариуцагч О.Г шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрладаг Хас банк болон Х.А нарын хооронд Монгол банк болон Монголын ипотекийн корпораци нарын баталсан оронсууцны ипотекийн санхүүжилтийн ерөнхий гэрээний дагуу харилцан тохиролцож гэрээ байгуулсан юм. Уг зээл нь нийтийн орон сууц худалдан авах зориулалттай бөгөөд 77.000.000 төгрөгийг 240 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүү тохирч зээлдэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх 33.000.000 төгрөгийг худалдан авагчид урьдчилан төлж талууд зээлийн гэрээ байгуулсан. Харин хамтран зээлдэгчээр намайг оролцуулан гэрээ байгуулан байна. Иймд 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ нь ноцтой төөрөгдлийн улмаас хийгдсэн хэлцэл бөгөөд миний хүсэл зоригийн дагуу хийгдээгүй, би гарын үсэг зураагүй тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч ХБ ХХК-ийн хариуцагч О.Гын сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Хас банк болон Х.А, О.Г нар нь 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 1090016537 дугаар зээлийн гэрээ байгуулан 77.000.000 төгрөгийн зээлийг олгосон. Гэтэл уг гэрээний талаар сөрөг нэхэмжлэлд О.Г нь хамтран зээлдэгчээр намайг оролцуулан гэрээ байгуулсан байна, ноцтой төөрөгдлийн улмаас хийгдсэн хэлцэл, би гарын үсэг зураагүй гэх мэтээр өөрөө гарын үсэг зурсан боловч ноцтой төөрөгдсөн эсхүл биечлэн гарын үсэг огт зураагүй мэт хоорондоо зөрчилтэй, тодорхой бус агуулгатай тайлбар өгчээ. О.Гын дээрх тайлбар нь бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүй талаар зээлийн гэрээний нэг тал болохын хувьд дараах тайлбар, няцаалтыг гаргаж байна. Зээлийн гэрээг О.Г болон Х.А нар нь биечлэн танилцаж, өөрсдөө гарын үсэг зурсан бөгөөд гэрээг нотариатаар гэрчлүүлсэн болно. Зээлдэгч нар нь банкинд хандаж, зээл авах хүсэлтээ гаргаж, түүнийг нь банк холбогдох журмын дагуу судалж, зээл хүсэгч нартай дор хаяж 2-3 удаагийн уулзалт хийх зэргээр орон сууц худалдан авах зориулалттай зээлийн хувьд багагүй хугацаа орсон, ямар зориулалтаар, ямар хугацаа, хүүтэйгээр авч байгаагаа маш сайн мэдэж байсан ба зээлийн гэрээнд гарын үсэг зурж, зээл олгогдсон ба гэрээ хүчин төгөлдөр болсон. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр зээлийн гэрээ болон нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнд зурсан гарын үсэг хамтран үүрэг гүйцэтгэгч О.Гын гарын үсэг мөн гэж тогтоогдсон учраас хариуцагч нараас зээлийн төлбөрийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд О.Гын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Хас банкны үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын ыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

                                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх хуралдааны товыг хариуцагч О.Гад мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ХБ ХХК нь хариуцагч Х.А, О.Г нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 80.826.177 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг шаардаж байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 80.826.177 төгрөгийн шаардлагыг хангаж, 13.500 төгрөгийн шаардлагыг .

            Зохигчид 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, хариуцагч Х.А, О.Г нар нь 77.000.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 69 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг бариулсан болох нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр тогтоогдож байна.

            Дээрх зээлийн гэрээ талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, барьцааны гэрээ нь мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.      

            Зохигчид 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, эргэн төлөлтийн хуваарьт заасан зээлийн төлбөр буюу үндсэн зээл болон хүүгийн нийлбэр нь сар бүр тэнцүү хэмжээтэй байхаар, зээлдэгч нь зээлийн төлбөрийг өөрийн харилцах дансаар дамжуулан төлөхөөр, зээлийн дансны дугаарыг 1090021573 болгон тус тус өөрчилсөн зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлтийн гэрээ байгуулсан нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тусгасан, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байна.

            Хариуцагч Х.А, О.Г нар нь зээлийн болон зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл, хүүгийн төлөлтийг гэрээгээр тогтоосон хугацаанд төлөлгүй зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.2-т заасан үүргээ зөрчсөн болох нь зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарь, зээлийн дансны хуулга, нэхэмжилсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

            Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1-т зээлдэгч зээлийн төлбөрийг хугацаанд нь хэсэгчлэн болон бүрэн төлөөгүй бол нэхэмжлэгч талын буюу зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээ дуусгавар болох буюу түүнийг цуцлахаар заажээ.

            Зээлдүүлэгч нь үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож, 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр, 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд тус тус хугацаа хэтэрсэн төлөгдөөгүй зээлийн төлбөрийг гүйцэтгэхийг шаардаж мэдэгдэл хүргүүлсэн боловч үр дүн гараагүй байна.

            Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаа нь хуульд харшлаагүй гэж үзнэ.

            Хариуцагч Х.А, О.Г нар нь зээлийн гэрээ байгуулсан 2014 06 дугаар сарын 04-ний өдрөөс зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт оруулсан 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үндсэн зээлийн төлбөрт 798.210 төгрөг, үндсэн зээлийн хүүд 3.260.637 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5.83 төгрөг, зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсанаас хойш үндсэн зээлийн төлбөрт 2.288.971 төгрөг, үндсэн зээлийн хүүд 8.041.396 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4477 төгрөг, зээлийн төлбөрт нийт 14.393.697 төлсөн байх бөгөөд талууд уг асуудлаар маргаагүй болно.

            Хариуцагч Х.А, О.Г нар нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш ямарваа нэгэн төлбөр төлөөгүй байх тул үндсэн зээлийн үлдэгдлийг 73.912.819 төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй байх ба зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцоолсон тооцооллыг шүүх шалгаж үзэхэд хууль болон гэрээнд нийцсэн байсныг дурдах нь зүйтэй.

            Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Хас банк, Х.А, О.Г нарын хооронд байгуулагдсан 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ болон 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг цуцалж, хариуцагч Х.А, О.Г нараас үндсэн зээлийн үлдэгдэл 73.912.819 төгрөг, зээлийн үндсэн хүү 6.893.634 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19.724 төгрөг, нийт 80.826.177 төгрөгийг гаргуулан Хас банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

            Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан нотариатын үйлчилгээний хөлс нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардалд хамаарахгүй байх бөгөөд энэхүү нотариатын үйлчилгээний хөлсийг үүрэг гүйцэтгэгчээр төлүүлэхээр талууд тохиролцоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын үйлчилгээний төлбөр 13.500 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

            Мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээгээр барьцаалсан Х.Агийн өмчлөлд бүртгэлтэй, улсын бүртгэлийн Ү-2201007535 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34Б байрны 69 тоотын 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

            Сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

            Хариуцагч О.Гаас гаргасан 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээн дээр гарын үсэг зураагүй, ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэсгүй байна гэж үзлээ.

            Учир нь хариуцагч Х.А, О.Г нар нь 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Хас банкнаас 77.000.000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар авахаар зээлийн гэрээ байгуулахдаа хэн аль нь гэрээн дээр гарын үсэг зурсан байна.

            Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсанаар гэрээ байгуулсанд тооцох тул талуудын хооронд зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан байна.

            Талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд дээрх зээлийн гэрээ нь хариуцагч О.Гын хүсэл зоригийн дагуу хийгдээгүй, тэрээр гэрээнд гарын үсэг зураагүй байдал тогтоогдохгүй байна.

            Учир нь ؿ 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 5876 зээлийн гэрээ, 1090016537 дугаартай зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт гэсэн баримтууд дээрх нэг хүний зурсан гарын үсэг нь О.Гын гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна гэж үзсэн бөгөөд шинжээч нь хариуцагч О.Гын гарын үсгийг түүний туршилтын загвар болон харьцангуй чөлөөт загваруудтай харьцуулан шинжилсэн тул 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 5876 ийг .

ͺ㺺㿿 хариуцагч О.Г нь хариуцагч Х.Агийн хамт Хас банкнаас 77.000.000 төгрөгийг орон сууцны зориулалтаар зээлж байгаа болохыг мэдэж зээлийн гэрээнд гарын үсэг зурсан атлаа зээлийн гэрээг ноцтой төөрөгдийн улмаас хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж, зээлийн гэрээнд зурсан гарын үсгийг өөрийн гарын үсэг үй байна.

            Зээлийн гэрээг нотариат гэрчилсэн, зээлийн гэрээн дээр зурагдсан гарын үсэг нь О.Гын гэх гарын үсгийн загваруудтай тохирч байгаа гэсэн шинжээчийн дүгнэлт зэргээс үзэхэд хариуцагч О.Г нь зээлийн гэрээнд зурсан гэж .

Мөн хариуцагч О.Гын хэлцэлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа дээрх үндэслэл нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2, 58.3-т заасан хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлүүдэд хамаарахгүй байна.

Учир нь зээлийн гэрээг байгуулах эсэх нь хариуцагч О.Гын эрхийн асуудал бөгөөд талуудын тохиролцооны зүйл нь орон сууц худалдан авах зориулалтаар мөнгөн хөрөнгө зээлэх байсан тул хариуцагч О.Гыг зээлийн гэрээ байгуулахдаа ноцтой төөрөгдсөн гэж үзэхгүй.

Уг хэлцэлийг байгуулахад нэхэмжлэгч талаас хууран мэхэлсэн, хүч хэрэглэсэн байдал тогтоогдохгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээнээс үзэхэд талууд гэрээг бичгээр хийж, гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлэн байх ба Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хүчин төгөлдөр бус гэж тооцож болох үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч О.Гын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

        Шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа нэхэмжлэгч, хариуцагч нарын төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, үндсэн нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 562.080 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                   

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн болон зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлтийн гэрээг цуцалж, хариуцагч Х.А, О.Г нараас 80.826.177 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13.500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул зохигчдын хооронд байгуулсан 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн зээлийг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн хариуцагч О.Гын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Х.Агийн өмчлөлд бүртгэлтэй, улсын бүртгэлийн Ү-2201007535 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34Б байрны 69 тоотын 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. 7 7.1.1, 56 56.2, 60 60.1 дэх Хас банк банкХХК-ийн 562.149 төгрөг, хариуцагч О.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 542.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.А, О.Г нараас улсын тэмдэгтийн хураамжид 562.080 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХБ ХХК-д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. х ш х ш т 120 120.2 , , 뺺 㺺 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР