Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 00032

 

2018 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2018/00032

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 23 дугаар байрны 1 тоотод оршин суух Шохой овоо овогт Хайдавын Нармандах /РД: ШЗ71082168/-ын В.Тыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Х.Н шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Миний бие В.Т гээд манай хороонд хамт амьдарч байсан хүнд наймаа хийхэд нь туслах зорилгоор 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 5100 ам.доллар, 2013 оны 11 дүгээр сарын 19-нйи өдөр 64000 ам.доллар, 2016 оны 1 дүгээр сард 1000 ам.долларыг тус тус зээлдүүлсэн. В.Т нь зээлийн хүүгээс нийт 9.300.000 төгрөгийг хэд хувааж төлсөн. Хамгийн сүүлд 2016 оны 3 дугаар сард 500.000 төгрөг төлсөн. В.Т нь зээл авах үедээ Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Шинэ хороолол, 12 дугаар байрны 12 тоотод оршин сууж байсан боловч одоогоор энэ хаягтаа оршин суудаггүй, утсаа авахгүй зугтаагаад байгаа болно. Тухайн үедээ Алтжин бөмбөгөрийн доор тавилгын дэлгүүр ажиллуулж байсан боловч одоо үйл ажиллагаа явуулахаа больсон гэж байна лээ. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох В.Тыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Х.Н нь В.Тыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байх ба шүүх дээрх хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

            Учир нь В.Т иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тэдний хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүдээр нотлогдож байна.

В.Тын оршин суугаа хаяг тодорхойгүй болох нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох В.Тыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлт гаргагч Х.Нын хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Ванчинсэржийн Туяазул /РД: ХЕ71102661/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орологод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох В.Тыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

4. В.Т нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Эко 12 дугаар байрны 12 тоотод оршин сууж байсан болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР