Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 0009

 

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2018/00009

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Орчлон 84 дүгээр байрны 06 тоотод байрлах Т Б КХХК /РД: ..................../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хороолол, 8 дугаар байрны 63 тоотод оршин суух Боржигон овогт Д.С /РД: ..................../-д холбогдох

        худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Ууганбаяр, хариуцагчийн төлөөлөгч Д.Гомбо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т Б К ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Манай Т Б К нь Д.Стай харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулан 2014 оны 06 дугаар сарын 24-нйи өдөр 5.700.000 төгрөгийн үнэ бүхий Кирби сентриа төхөөрөмжийг зээлээр худалдсан юм. Гэрээнд худалдан авагч тал нь сар бүрийн 15-ны өдрийн дотор 400.000 төгрөгийг худалдагчид шилжүүлэх замаар 12 сарын хугацаанд үндсэн төлбөрийг хэсэгчлэн төлж барагдуулахаар заасан бөгөөд төлбөр төлөх хугацаа 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дууссан боловч өнөөдрийг хүртэл Д.С нь төлбөд зохих 5.700.000 төгрөгөөс 3.200.000 төгрөгийг төлж үлдсэн 2.500.000 төгрөгийн төлбөрийг огт төлөөгүй, төлөхөөс татгалзсаар байх тул арга буюу хууулийн байгууллагад хандаж байна. Иймд Д.Сгаас Кирби сентриа төхөөрөмжийн төлбөрт 2.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Сар тутам 150.000 төгрөг төлж эвлэрэн хэлэлцэх боломжгүй. Гэрээний дагуу сар бүр 400.000 төгрөгөө төлөх юм бол эвлэрч болно гэв.

            Хариуцагч Д.Сгийн шүүхэд урьд гаргасан хариу тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.С нь Т Б К-иас гэрээ байгуулан 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр керби сентриа төхөөрөмжийг урьдчилгаа 1.000.000 төгрөгийг төлж зээлээр авсан нь үнэн. Тухайн төхөөрөмжийн төлбөрт сар бүр 400.000 төгрөг төлж, нийт 3.200.000 төгрөгийг төлсөн байдаг. Одоо үлдсэн 2.500.000 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй байгаа болохыг хүлээн зөвшөөрч байна. Гэвч Д.С нь 2 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй бөгөөд тэтгэврийн эцэг, эхийн хамт амьдардаг. Том охин нь байнгын хэвтэрт, байнга хүний асаргаанд байдаг. Улирал бүр 1.800.000 төгрөгийн эм тариа, эмчилгээ хийлгэдэг бөгөөд бусад эмчилгээ асаргаанд маш их мөнгө ордог. Д.С нь ганцаараа ажил хийж цалингийн орлоготой бөгөөд эцэг, эх хоёр нь тэтгэврийн зээлийг урьдчилан авч бие муутай охины Солонгос улсад хийгддэг ээлжит эмчилгээнд зарцуулсан зэргээр эдийн засгийн хувьд тааруу байгаа. Ийм учраас Т Б К-иас сард төлөх 400.000 төгрөгийг 150.000 төгрөг болгон багасган сар бүр төлж дуусгах боломжоор хангаж өгөхийг хүсэж байна. Сар бүрийн орлогоос хүүхдийн эм тариа, эмчилгээ, хоол хүнсний зардлыг хасаад сард 150.000 төгрөгийг төлөх боломжтой байна. Иймд нэхэмжилсэн 2.500.000 төгрөгийг сар бүр 150.000 төгрөгөөр төлж дуусгах боломжтой, дээрх нөхцөлөөр эвлэрэхэд бэлэн гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т Б К нь хариуцагч Д.Сд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2.500.000 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэстэй гэж шүүх үзлээ.

            Зохигчдын хооронд 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, хариуцагч Д.С нь нэхэмжлэгч Т Б К-иас ахуйн цэвэрлэгээний Кирби сентриа-2 төхөрөмжийг 5.700.000 төгрөгөөр худалдан авч, урьдчилгаа 1.000.000 төгрөг төлж, үлдсэн 4.700.000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 400.000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.

            Энэхүү гэрээгээр талууд бараа, бүтээгдэхүүнийг зээлээр буюу борлуулалт хийгдсэний дараа төлөх нөхцөлтэйгээр байгуулсан нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн төлнө гэсэн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн шинжийг агуулж байгаа боловч гэрээний гол нөхцөлд хүү төлөхөөр тохиролцоогүй байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Хариуцагч Д.С нь дээрх худалдах, худалдан авах гэрээний дагуу 3.200.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 2.500.000 ийг төлөөгүй байгаа болох нь зохигчдын тайлбар, үйлчлүүлэгчийн төлөлтийн байдлын тооцоо зэргээр нотлогдож байх ба энэ талаар талууд маргаагүй байна.

            Гэвч хариуцагч Д.С нь үлдэгдэл төлбөр болох 2.500.000 төгрөгийг сар бүр 150.000 төгрөгөөр төлөхөөр тайлбар гаргасныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй болно.

Иймд хариуцагч Д.С нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Т Б К-иас үлдэгдэл төлбөр 2.500.000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 64.950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний эрэг шүүхэд янан ийдвэрлэх ухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Сгаас 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т Б КХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 54.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Сгаас улсын тэмдэгтийн хураамжинд 64.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т Б КХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. х ш х ш т 120 120.2 , , 뺺 㺺 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны болохыг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, د .̪