Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2017/ШЦТ/526

 

 

 

 

 

    

 2017           12             11                                           526

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Т.Отгонтөгс,

шүүгдэгч Л.Ж.......в нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Ураанхан овогт Л.......ваагийн Ж.......выг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1708 0101 70067 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ураанхан овогт Л.......ваагийн Ж.......в, Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Бугат суманд 1995 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, эрэгтэй, 22 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, .......................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ..................

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Л.Ж.......в нь 2017 оны 8 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороололд байрлах “Рийч” баарны орчимд хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Д.Х...........маагийн нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Ж.......в мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Х...........маагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2017 оны 8 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад  нөхөр Г...........л, З...........маа, С...........аа, түүний нөхөр А...........р нарын хамт 1 дүгээр хорооллын Цамбагаравын “Рийч” бааранд орж суухаар болоод орсон. ...Шөнийн 02 цагийн орчим...уг баарнаас...З...........маа түрүүлээд...араас нь бид дөрөв тооцоо хийгээд гарсан. Тэгтэл...З...........мааг “Рийч” баарны баруун талын буланд нэг залуу өдөж хоргоогоод... зогсож байсан. ...Тэгэхээр нь би явж очоод тэр залууд “чи манай найзыг яагаад явуулахгүй байгаа юм бэ” гэхэд тэр залуу “чамд хамаагүй, чи илүү” ухааны юм ярьж....хэл амаар доромжилсон байдлаар үг хэлсэн. Миний уур хүрч тэр залуутай маргалдсан. Ингээд маргалдаж байхад араас нөхөр Г...........л, С...........аа, А...........р нар хүрч ирээд З...........маа бид хоёрыг аваад явсан. ...явж байхад араас нөгөө залуу хүрч ирээд миний нүүр рүү үгийн зөрүүгүй гараараа 2 удаа цохисон. ...манай хэд салгаж холдуулсан. ...Тэгээд такси барих гээд зогсож байсан чинь нөгөө залуу хамт явж байсан нэг залуутайгаа араас хүрч ирээд маргалдаж байхдаа зүүн нүдний орчим 1 удаа цохисон. Хохиролд 200.000 төгрөг надад өгсөн. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 121-122),

2. Гэрч Б.З...........маагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Л..........нгийн найзтай Х...........маа хэрэлдэж маргалдсан. Х...........маа нөхрийгөө өмөөрч тэр залуу дээр очоод нүүр амыг нь гараараа маажиж авсан. Тэгсэн Лүндээгийн найз Х...........маагийн нүүрэн тус газар гараараа цохисон. ...Такси барих гээд зогсож байтал гинж алга болсон байна гэж хүрч ирээд Х...........маа юун гинж гэж маргалдсан Лүндээгийн найз Х...........маагийн нүүр ам нь цус болчихсон байхаар нь бид хэд эмнэлэг явцгаах болоод такси бариад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17),

3. Гэрч Л.Л..........цын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны 8 дугаар сарын 17-ны орой 22 цагийн орчим Ж.......вын хамт Рийч бааранд орсон. ...манай ажлын газрын угаагч З...........маа уг бааранд бүжиглэж байсан. З...........маа гарч тамхилах уу гэхээр нь Ж.......выг дуудаж ханиндаа бид гурав гараад юм яриад зогсож байтал цаанаас 1 хүүхэн ирэнгүүтээ Ж.......выг “чи манай найзтай юм яриад зогсож байдаг хэн бэ” гээд хэрүүл хийгээд Ж.......в руу дайраад нүүр амыг нь маажаад авсан ба цаанаас нь хоёр залуу нэг эмэгтэй ирсэн. ...тэд нар салаад цаашаа явсан. Хэрүүл хийсэн хүүхэн явахдаа бид хоёр руу янз бүрийн үг хэллэгээр хэлж хараагаад байсан. ..Би Ж.......выг аваад цааш явсан...явж байсан чинь Ж.......в “миний гинж алга болчихсон байна” гэхээр нь бид зодоон хийсэн газраа очоод хайсан чинь гинж нь газар уначихсан байхаар нь аваад харин гинжин дэх бөгжийг хайсан боловч олдохгүй байсан ба замын хажуугаас бид хоёртой маргалдсан хүүхэн хамт явж байсан найзуудтайгаа такси барих гээд зогсож байхаар нь бид хоёр тэд нар руу очсон. ...тэгсэн чинь нөгөө хүүхэн залуу хоёр Ж.......вын өөдөөс барьцалдаж аваад тэр гурав хоорондоо хэд хэдэн удаа цохилцсон...би очоод салгасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20),

4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 10578 дугаар шинжээчийн дүгнэлтэнд

“...Хэсэг газрын үзлэгт: зүүн нүдний доод зовхинд дотор булан хэсгээр 1.5 см шарханд оёдолтой, орчны эд хавдсан, хөх өнгийн цус хуралттай, хүзүүний зүүн хажуу хэсэг болон урд 1.5*0.6 см зулгаралтай, зүүн даланд 1.5*1.0 см улаан ягаан өнгийн цус хуралттай... ДҮГНЭЛТ:

1. Д.Х...........маагийн биед зүүн нүдний доод зовхинд шарх, хүзүүний зүүн хажуу болон урд зулгаралт, зүүн даланд цус хуралт үүсчээ.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо ба ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шарх соривжиж эдгэнэ.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27),

5. Шүүгдэгч Л.Ж.......вын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 17-ны орой 20 цагийн үед ажлаа тараад хамаатныхаа Л..........ц найзтайгаа орой 22 цагийн орчим Есөн-Эрдэнэ паабад орж хүний нэг нэг шил пиво захиалж уугаад тэндээсээ 00 цаг өнгөрч байхад гарсан. ...Бид баарнаас тамхи татах гээд баарнаас гарах үед Л..........цын ажлын газрын охин тааралдсан бөгөөд Лүндээ тэр охинтой мэнд мэдээд бид гурав баарнаас гарсан. ...Баарны үүднээс нэг охин гарч ирээд “чи яагаад манай найзыг өдөж хоргоогоод байгаа юм бэ” гээд надтай аймар ширүүн харьцсан. ...Хажуунаас эхнэр нь миний нүүрийг маажаад авахаар нь миний уур хүрээд...тэр эмэгтэйгийн нүүр рүү гараараа цохиод авсан. ...Би хүзүүний гинжээ харсан алга байхаар нь ...уурандаа нөгөө маргалдсан эмэгтэйгийн нүүрэн тус газар 1 удаа цохисон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40),

6. Мөрдөн байцаалтад гэрч Г.Г...........л (хавтаст хэргийн 11), Г.А...........р (хавтаст хэргийн 13, 14), Э.С...........аа (хавтаст хэргийн 17-19), шинжээч эмч Б.Ариунзул (28-29, 123-124) нарын мэдүүлэг,

- Хохирогчийн гэрэл зургийн үзүүлэлт, хохирлын талаарх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 83, 84), хохирлын мөнгө хүлээн авсан баримт (хавтаст хэргийн 88),

- Шүүгдэгч Л.Ж.......вын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 43, 44), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 45), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 47), “Моншибасаки” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 49) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Л.Ж.......вд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Л.Ж.......выг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.

Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч мэтгэлцээгүй болно. 

Шүүгдэгч Л.Ж.......в нь Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, Цамбагарав үйлчилгээний төвд байрлах “Rich” баарны орчим, 2017 оны 8 дугаар сарын 18-ний шөнө 02 цагийн үед хохирогч Д.Хоромаагийн нүүрэн тус газар цохиж, нүүр маажиж, хэл амаар доромжиллоо гэх сэдэлтээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, шууд санаатай үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь

- Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Х...........маагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 17-18-нд шилжих...Шөнийн 02 цагийн орчим...З...........мааг “Рийч” баарны баруун талын буланд нэг залуу өдөж хоргоогоод... зогсож байсан. ...Миний уур хүрч тэр залуутай маргалдсан....биднийг...явж байхад араас нөгөө залуу хүрч ирээд миний нүүр рүү үгийн зөрүүгүй гараараа 2 удаа цохисон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 121-122),

- Гэрч Б.З...........маагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Л..........нгийн найзтай Х...........маа хэрэлдэж маргалдсан. Х...........маа нөхрийгөө өмөөрч тэр залуу дээр очоод нүүр амыг нь гараараа маажиж авсан. Тэгсэн Лүндээгийн найз Х...........маагийн нүүрэн тус газар гараараа цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17),

- Гэрч Л.Л..........цын мөрдөн байцаалтад өгсөн: “...Ж.......выг дуудаж ханиндаа бид гурав гараад юм яриад зогсож байтал цаанаас 1 хүүхэн ирэнгүүтээ Ж.......выг “чи манай найзтай юм яриад зогсож байдаг хэн бэ” гээд хэрүүл хийгээд Ж.......в руу дайраад нүүр амыг нь маажаад авсан ба... Ж.......вын өөдөөс барьцалдаж аваад тэр гурав хоорондоо хэд хэдэн удаа цохилцсон...би очоод салгасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 10578 дугаар шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 27),

- Шүүгдэгч Л.Ж.......вын мөрдөн байцаалтад өгсөн: “...Л..........цын ажлын газрын охинтойгоо тааралдсан бөгөөд Лүндээ тэр охинтой мэнд мэдээд бид гурав баарнаас гарсан. ...Баарны үүднээс нэг охин гарч ирээд “чи яагаад манай найзыг өдөж хоргоогоод байгаа юм бэ” гээд надтай аймаар ширүүн харьцсан. ...Хажуунаас эхнэр нь миний нүүрийг маажаад авахаар нь миний уур хүрээд...тэр эмэгтэйгийн нүүр рүү гараараа цохиод авсан. ...Би хүзүүний гинжээ харсан алга байхаар нь ...уурандаа нөгөө маргалдсан эмэгтэйгийн нүүрэн тус газар 1 удаа цохисон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40) -ээр буюу хэрэг цугларсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.Ж.......в нь Д.Х...........мааг зодсон болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ. 

Тиймээс Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Ж.......выг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх  хууль зүйн үндэслэлтэй байна.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Л.Ж.......выг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь 450 нэгжээр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3  дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгуулийн ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Ж.......в нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд үндэслэн, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна.

Тодруулбал шүүгдэгч Л.Ж.......в нь эрхэлсэн тодорхой ажилтай болох нь хавтаст хэргийн 49, 47 дахь талд авагдсан баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуульд зааснаар 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

III. Бусад асуудлаар

Эрүүгийн 1708 0101 70067 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

III. Бусад асуудлаар

Эрүүгийн 170 801 017 0067 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ураанхан овогт Л.......ваагийн Ж.......выг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Л.Ж.......выг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ж.......в нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ