| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2017/02104/и |
| Дугаар | 2797 |
| Огноо | 2017-12-18 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2797
| 2017 оны 12 сарын 18 өдөр | Дугаар 183/ШШ2017/02797 | Улаанбаатар хот |
ͪ
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Б.Мөнхбаяр ,
: Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 22 дугаар гудамжны 22а-1 тоотод оршин суух Ч.Т /РД: ....................../-ын нэхэмжлэлтэй,
: өөрийн байранд байрлах ХУДЭМТд холбогдох
ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, ажилд 㿿 томилуулах, ажилгїй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хїссэн иргэний хэргийг 2017 оны 08 др сарын 04-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
ؿ :нэхэмжлэгч Ч.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ганчимэг /ШТЭҮД:0043/, хариуцагчийн төлөөлөгч Ц.Энхбаясгалан, хариуцагчийн өмгөөлөгч Д.Барсүрэн /ШТЭҮД: 0147/, Г.Алтанчимэг /ШТЭҮД: 0146/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
:
Нэхэмжлэгч Ч.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл : Миний бие ХУДЭМТд 2015 онд сургалтын арга зүйн эмчээр орж ажилласан. Миний бие ажиллах хугацаандаа ажилдаа алдаа, дутагдал гаргаж байгаагүй бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэж байсан. 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Пүрэвчулуун дарга дуудаад өдрийн эмчилгээний эмч хүүхэд харах чөлөө авсан учраас чи өдрийн эмчилгээний эмчээр ажилла гэсэн. Сургалт арга зүйн эмчийн ажлаа шинээр орсон Мөнх-Эрдэнэ эмчид хүлээлгэж өг гэсний дагуу ажлаа хүлээлгэж өгсөн. 2017 оны 2 дугаар сард байгууллагын дарга солигдсон. 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэл ажлаа хийж байтал хүний нөөцийн зөвлөх өрөөндөө дуудахаар нь очтол чамайг ажиллуулах боломж байхгүй, ажлаа хүлээлгэж өг гэсэн. Би энэ албан тушаал дээр түр ажиллаж байгаа болохоор эргээд сургалт арга зүйн эмчээ хиймээр байна гэтэл цаашид ажиллуулах боломжгүй гэхээс өөр зүйл хэлээгүй. Үүнээс хойш ажлаа хийж байтал 7 дугаар сарын 04-ний өдөр хүний нөөцийн ажилтан ажлаас халсан тушаал танилцуулсан. Тушаалаа авъя гэхэд 2 хувь гаргасан болохоор 1 хувийг нь архивт өгөөд нөгөө хувийг нь байгууллага авна, чи өөрөө канондаж ав гэсэн. Би тушаалаа эх хувиар нь авмаар байна гэхэд тэгж байгаад өгнө гэсэн. Тушаал танилцуулснаас хойш тушаалыг өгөхгүй байсаар 7 дугаар сарын 17-ны өдөр өөрөө очиж авсан. Тушаалтай танилцахад зөвшөөрлийн гэрчилгээ шаардлага хангахгүй гэсэн үндэслэлээр ажлаас халсан байсан. Үүнийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байгаа тул шүүхэд хандсан. Намайг мэргэжлийн ур чадварт тэнцэж байгаа эсэх талаар ямар нэгэн шалгалт аваагүй. Миний бие өдрийн эмчилгээний эмчээр ажиллаж байхдаа эмчлүүлэгчээс ямар нэгэн санал, гомдол авч байгаагүй, эмнэлгийн стандартад заасны дагуу ажиллаж байсан. Иймд урьд эрхэлж байсан өдрийн эмчилгээний эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 5.5 сарын цалин буюу 3.072.074 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэв.
Хариуцагч ХУДЭМТийн шүүхэд урьд гаргасан хариу тайлбартаа: Ч.Т нт 2015 онд АШУҮИС-ын Анагаах ухааны сургуулийг Хүний их эмчийн мэргэжлээр төгсөж ХУДЭМТийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/165 тоот тушаалаар тус Эрүүл мэндийн төвд Нийгмийн эрүүл мэндийн тасгийн нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнээр туршилтын хугацаанд ажилд орж өдрийн эмчилгээний эмчээр ажиллаж байсан. Эрүүл мэндийн салбар нь 3 шатлалаар эмчилгээ үйлчилгээг ард түмэндээ үзүүлдэг. Үүнд: 1 дүгээр шатлалд: Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт болон аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, түргэн тусламжийн төвд хамаардаг. 2 дугаар шатлалд: Нийслэлийн эрүүл мэндийн харъяа Дүүргийн эрүүл мэндийн төвүүд, амаржих газрууд хамаардаг. 3 дугаар шатлалд: Улсын харъяа төв эмнэлгүүд хамаардаг. Иймд Нийслэлийн эрүүл мэндийн харъяа Дүүргийн эрүүл мэндийн төвд сургууль дөнгөж төгссөн, дадлагын эмч ажиллуулж байгаа нь Эрүүл мэндийн сайдын тушаалыг зөрчсөн байна. Анхан шатны эмнэлэгт ажиллах ёстой эмчийг 2 дугаар шатлалын Дүүргийн эрүүл мэндийн төвд, тэр тусмаа нарийн мэргэжлийн эмчийн ажиллах ёстой ажлын байранд анх ажилд авж ажиллуулсан байна. Ч.Т эмчийн эмчлэх эрхийн лиценз нь 2 жилийн хугацаатай шар өнгийн байсан. Тус Эрүүл мэндийн төвийн хэвтэн эмчлүүлэх тасгийн өдрийн эмчилгээнд цэнхэр өнгөтэй эмчлэх эрхийн 5 жилийн лицензтэй эмч буюу өөрөөр хэлбэл нарийн мэргэжлийн сургалтанд хамрагдсан, резистент төгссөн эмч ажиллах ёстой. Иймд Ч.Тын гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Ц.Энхбаясгалан : Нэхэмжлэгч Ч.Т нь манай байгууллагад өдрийн эмчилгээний эмчээр ажиллаж байсан. Эмчлэгч эмч нь эмчлэх эрхийн лицензтэй байх ёстой. Уг эмчлэх эрхийн лиценз нь 2 жилийн хугацаатай олгогддог. Ч.Т нь 2 жилийн хугацаатай олгогддог шар өнгийн лицензтэй учир Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуульд зааснаар хоёрдугаар шатлалын эмнэлэгт ажиллах эрхгүй. Эмчлэх эрхийн лицензтэй хүн өрхийн эмнэлэг дээр 2 жил ажиллаад дараа нь дүүргийн эмнэлэгт ажиллах эрх нь үүсдэг. Ногоон өнгийн 5 жилийн хугацаатай эмчлэх эрхийн лицензтэй хүн Дүүргийн эмнэлэг болон 2-3 дугаар шатлалын эмнэлэгт ажиллах эрхтэй байдаг. Ч.Т нь өрхийн эмнэлэгт ажиллах ёстой байхад тухайн үеийн удирдлага ямар үндэслэлээр Дүүргийн эмнэлэгт авч ажиллуулж байсныг мэдэхгүй байна. 2017 оны 10 дугаар сард мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалт орж шар өнгийн лицензтэй хүн ажиллуулахгүй болохгүй гэдэг Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулиа баримталж ажилла гэдэг чиглэл өгсөн. Манай байгууллага шар өнгийн хоёр жилийн лицензтэй ажиллаж байсан ажилтныг өөрийн хүсэлтээр эсвэл мэдэгдэх хуудас хүргүүлж ажлаас чөлөөлсөн. Иймд Ч.Т нь манайд ажиллах ямар ч боломжгүй бөгөөд ногоон өнгийн 5 жилийн лицензтэй, резидент сурч төгссөн тохиолдолд манайд ажиллах боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ؿ зохигчдын тайлбарыг сонсож, нэг бүрчлэн
:
Нэхэмжлэгч Ч.Т нь ХУДЭМТд ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, ажилд 㿿 томилуулах, ажилгїй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хїс .
Нэхэмжлэгч Ч.Тын үндэслэлгүйгээр ажлаас халсан гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гаргана гэсэн заалтад нийцжээ.
Ч.Тыг ХУДЭМТд өдрийн эмчилгээний эмчээр ажиллаж байхад нь ХУДЭМТийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/136 Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь хэсэг, байгууллагын удирдлагын зөвлөлийн хурлын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэрийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлжээ.
Дээрх хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1-д заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай заалтуудын аль нэгийг баримтлаагүй боловч хуулийн үндэслэлийг зөв тодорхойлсон байх ба үндэслэл нь хуульд нийцсэн байх тул хуулийн зүйл хэсгийг баримтлаагүй гэж үзээд тушаалыг хүчингүй болгох боломжгүй юм.
Учир нь хэвтэн эмчлүүлэх тасгийн өдрийн эмчилгээний эмчийн эмчлэх эрхийн мэргэжлийн зөвшөөрөлтэй, дотрын эмчийн үндсэн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн сургалтанд хамрагдсан, мэргэжлийн зэрэгтэй, 5-аас дээш жил дотрын үндсэн мэргэжлээр ажилласан байх сан байна.
Мөн Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т зааснаар тохиолдолд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгогддог байх ба Эрүүл мэндийн сайдын 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №98 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журмын 1.7-д Эрүүл мэндийн тухай хуулийн 25.3.1-д заасан зөвшөөрөл бүхий мэргэжилтэн нь эхний жил өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт, хоёр дахь жил өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмгэлэгт болон аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, түргэн тусламжийн төвд их эмчээр ажилласан байхыг шаарджээ.
болон журамд 2 анхнаасаа хууль зөрчиж чээ.
翿 дотор, мэдрэлийн эмчийн ажилтныг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ нь II шатлалын Эрүүл мэндийн төвийн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсаныг буруутгах боломжгүй бөгөөд эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон байх шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.
Иймд нэхэмжлэгч Ч.Тыг тус эмнэлгийн өдрийн эмчилгээний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ нь II шатлалын Эрүүл мэндийн төвийн шаардлагыг хангахгүй байгаа ээр ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй байна.
Дээр дурдсан үндэлсэлээр ж шийдвэрлэсэн 㺺 нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
х ш х ш т х 115 115.2.3, 116, 118 뿿
:
1. Хөдөлмөрийн тухай х 128 др зүйлийн 128.1.2 сан үндэслэл тогтоогдохгүй байх тул ХУДЭМТд холбогдох ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, ажилд 㿿 томилуулах, ажилгїй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг нэхэмжлэгч Ч.Тын .
2. ухай 41 г 41.1.5 뺺дөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. х ш х ш т 120 120.2 , , 뺺 㺺 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны болохыг дурдсугай
, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР