Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
Хэргийн индекс | 183/2017/01955/и |
Дугаар | 2742 |
Огноо | 2017-12-12 |
Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2742
2017 оны 12 сарын 12 өдөр | Дугаар 183/ШШ2017/02742 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: байрлах ЖДАХХК /РД:................../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: оршин суух Ц.О /РД: ........................./-д холбогдох
хамтран ажиллах гэрээний үүрэгт 111.200.000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Оын талуудын хооронд 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан 2013/2 тоот гэрээний үүрэг биелүүлэх тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, иргэн Д.Ганчимэгээс зээлсэн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт төлсөн 90.000.000 төгрөг, иргэн А.Алтансүх болон Г.Болорсүх нараас орон сууцны урьдчилгаанд төлсөн 32.000.000 төгрөг, иргэн Ш.Энхболдын автомашиныг барьцаалж зээлсэн зээлийн төлбөрт төлсөн 10.800.000 төгрөг, нийт 132.800.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ, хариуцагч Ц.О, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батмөнх, гэрч Г.Болорсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ЖДА ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Манай компани нь Ц.Отай хамтарч иргэн Д.Батжаргалын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 300 м.кв талбай бүхий газар дээр орон сууц барих зорилгоор гурван талт буюу 2013 оны 09-р сарын 06-ны өдрийн №2013/02 дугаартай "Бусдын газар дээр орон сууц барьж, хамтран ажиллах гэрээ-г байгуулсан. Энэхүү гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 54/3 гэсэн албан ёсны хаягт байршилтай, 6 давхар орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан. Бусдын газар дээр орон сууц барьж, хамтран ажиллах гэрээ-ний 2.2-д Б тал буюу манай компанийн хүлээх эрх, үүрэг хэсэгт, 2.2.3-д Б тал нь орон сууцыг бүрэн ашиглалтанд оруулсаны дараа ашиг болох 35%-ийг авах эрхтэй, 2.2.6-д Барилга барьж олсон ашгаас хувь хүртэх, гэрээний 2.3. В тал буюу Ц.Оын хүлээх эрх, үүрэг хэсэгт, 2.3.8-д В тал нь Б талын оруулсан бодит хөрөнгийг тооцож үнэлэх үүрэгтэй, 2.9-д В тал нь Б талд 35%-ийн ашиг хүртээнэ гэж заасан байдаг. Гэвч Ц.О нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, манай компанийн ашиг болох орон сууцыг шилжүүлж өгөөгүй учир бид дахин ярилцсаны үндсэн дээр 2016 оны 04-р сарын 18-ны өдөр 2013 оны 09-р сарын 06-ны өдөр байгуулсан 2013/2 тоот гэрээний үүрэг биелүүлэх тухай хэлцэл-ийг байгуулж, хэлцлийн 1 дэх заалтад:Иргэн Ц.О нь 2016 оны 06-р сарын 01-ний өдөр "ЖДА" ХХК-д Хан-Уул дүүргийн 15-р хороо, Тууп гол гудамж, 54/3 байр, 01 тоот /улсын бүртгэлийн №000411655 тоот гэрчилгээтэй, 48 м.кв 2 өрөө байрыг ЖДА ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн өгөх", хэлцлийн 4-д "Хэлцлээр тохиролцсон үүргээ иргэн Ц.О нь биелүүлээгүй тохиолдолд ЖДА ХХК нь тухайн байрыг 80.000.000 төгрөгөөр үнэлэн, санхүүгийн алдагдал хүлээж буйгаа мэдэгдэж, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувиар тооцон нэхэмжлэх бөгөөд хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж, эс биелүүлбэл харъяа дүүргийн шүүхээр шийдвэрлүүлнэ" гэж тохиролцсон. Гэтэл Ц Оюунбат нь гэрээнд заасан үүргээ, хугацаанд нь биелүүлж, тухайн орон сууцыг манай компанид шилжүүлээгүй, үүргээ биелүүлэхийг шаардахаар ямар нэг шалтаг хэлж хугацаа алдагдуулсан. Мөн Ц.О нь тус орон сууцыг бусдад зээлийн барьцаанд тавьсан болох нь шүүхийн шийдвэрээр нотлогдож байна. Иймд дараах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Үүнд: 2013 оны 9 сарын 06-ны өдөр байгуулсан 2013/2 тоот гэрээний үүрэг биелүүлэх тухай хэлцэл-ийн 4 дэхь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж 54/3 байрны 01 тоот /улсын бүртгэлийн №00411655 тоот гэрчилгээтэй, 48 мкв 2 өрөө байрны үнэ 80.000.000 төгрөг, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувь буюу нэг хоногт 80.000 төгрөг 2016 оны 6 сарын 01-нийг хүртэл 390 хоногоор тооцоход 31.200.000 төгрөгийн алданги, нийт 111.200.000 төгрөгийг Ц.Оаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.О шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: 2013 оны 09 сарын 06-ны өдөр Бусдын газар дээр орон сууц барьж хамтран ажиллах гэрээтэй холбоотойгоор А тал болох Д.Батжаргал, Б тал болох ЖДА XXК нар нь тус шүүхэд гомдол гаргасан байна. Гэхдээ энэхүү гэрээг байгуулахдаа А болон Б талууд нь В тал болох миний биеийг хууран мэхлэх замаар байгуулж, өөрсдийн хийж буй ажилдаа татан оролцуулснаар энэхүү гэрээнээс үүдсэн санхүүгийн цорын ганц хохирогч нь би болоод байна. Яаж хууран мэхэлснийг товч дурдвал: 2013 оны хавар ЖДА ХХК-ийн удирдлагууд нэгэн барилгын төсөл санал болгосон юм. Тэгэхэд би бүх зүйл нь хууль журмын дагуу бол хамтран ажиллана гэхэд алга болсон. Тэгээд 2013 оны 09 сарын эхээр дахин ирж нөгөө ажлаа эхэлсэн, бүх юм хэвийн явж байгаа, хөрөнгө мөнгө хэрэгтэй байна, та оролцооч гэсэн утгатай зүйлс ярьсан. Тэгэхэд би бичиг баримт бүрэн биз, барилга эхлээд зогсчих биш биз гэхэд намайг барьж буй барилга дээр аваачиж үзүүлсэн. Тэр үед барилгын ажил зогсчихсон 1 дүгээр давхраа цутгасан байдалтай байж байсан. Тэгээд та харж байгаа биз дээ бүх юм хэвийн, хэрэв бичиг баримт дутуу бол барилгын ажил явагдахгүй, барилга эхлүүлэх зөвшөөрөл олгохгүй ш дээ бид найдвартай, та итгэж болно гэж хуурч, төөрөгдүүлж байсныг мэдэлгүй, би итгэн гэрээг тэдний хүссэнээр байгуулж 2013.09.07-ны өдөр 10,060,000 төгрөг, 2013.09.11-ний өдөр 7.000.000 төгрөг, 2013.09.13-ны өдөр 160.000.000 төгрөгийг тус тус ЖДА ХХК-д өгсөн. Энэхүү мөнгөнүүдийг өгсний дараа бичиг баримттай танилцаж бодит байдлыг мэдсэн бөгөөд тус барилга нь архитектур төлөвлөлтийн даалгаврыг авсан, барилгын зургийн ажил хийгдсэн, цахилгааны техникийн нөхцлөө авсан мөн барилга эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг хууль бусаар авснаас /барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг бүх техникийн нөхцөлийг авсан тохиолдолд өгдөг/ бусад бүх бичиг баримт байхгүй, маш их өртэй, газар нь нийтийн орон сууц барих зориулалттай биш харин амины орон сууц барих эориулалттай байсан. Ингэж миний итгэсэн итгэлийг минь ашиглан хууран мэхлэх замаар татан оролцуулж, мөнгө хөрөнгийг минь авсны дараа бодит байдлыг танилцуулснаар энэ ажлыг ямарч хамаагүй аргаар үргэлжпүүлэн дуусгаж оруулсан хөрөнгө мөнгөө олж авахаас өөр гарцгүй байдалд оруулснаас дутуу бичиг баримтуудыг гүйцээж авах, өмнөх өр төлбөрүүдийг барагдуулах, барилга дууссан боловч бичиг баримт дутуугаас улсын комисс хүлээж авалгүй удааширснаас үүдэн банк болон бусдаас зээлсэн зээлийн хүүгийн төлөлт зэргээс олон сая төгрөгний бодит хохирол учирсан билээ. Харин А тал нь 3 өрөө болон 2 өрөө байр тус бүр нэг ширхэгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан, Б тал нь өөрт учирч ирсэн гарцаагүй дампуурлаас зайлсхийж бүх өр төлбөрөө надад үүрүүлснээр энэхүү 2 тал гэрээнээс тодорхой ашиг хүртэцгээсэн. Харин миний бие нь барилгын ажил дуусч байрнууд зарагдсан боловч ма'ш их хэмжээний өр төлбөртэй үлдэж одоог хүртэл дуусаагүй маш их дарамтанд байна. Дээрх нэхэмжилж буй 2 барилга нь ч банкны барьцаанд байгаа. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээгээр хамтын зорилгыг хэрэгжүүлэхийн тулд тус хуулийн 477 дугаар зүйлийн 477.1 дэх хэсэгт зааснаар талууд хураамж төлөх үүрэгтэй бөгөөд хураамжийг мөнгөн эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлөхөөр зохицуулсан байна. Талуудын хооронд байгуулсан 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2013/2 дугаартай гэрээний шинжээс дүгнэвэл тус гэрээ нь талууд хамтран ажиллаж буюу хураамж төлж хувь нийлүүлэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Д.Батжаргалын эзэмшлийн 300 м.кв хэмжээтэй газар дээр орон сууцны зориулалттай барилга барих зорилготой байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр хураамж төлөх үүргээс ЖДАХХК чөлөөлөгдөөгүй бөгөөд Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээний оролцогчийн хувьд хураамж заавал төлөх үүрэгтэй. Гэрээний агулгаас үзэхэд ЖДАХХК нь нэг давхрын барилгад оруулсан хөрөнгөөрөө хамтран ажиллана гэсэн тул Ц.О нь 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс өмнө тус барилгад оруулсан хөрөнгийг буцаан төлөх, нөхөн хөрөнгө оруулах боломжгүй бөгөөд ЖДАХХК нь 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс өмнө тус барилгын ажилд хөрөнгө оруулсан болохыг нотлох үүрэгтэй. Тус үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барилгын ажилд ЖДАХХК-иас хөрөнгө оруулсныг нотлох боломжгүй тул тус компани хамтран ажиллах гэрээний хураамж төлөөгүйд тооцох үндэслэлтэй. Энэ нь хамтарсан ажлын ашгаас хувь хүртэх ЖДАХХК-ийн эрхийг хязгаарлах үр дагавартай. Учир нь хураамж төлөөгүй тохиолдолд хамтран ажиллах гэрээ бүрэн гүйцэд хэрэгжихгүй тул ашгаас хувь хүртэх боломжгүй бөгөөд хураамж төлөөгүй бол зөвхөн ажил гүйцэтгэх гэрээний хөлс шаардах боломжтой. Тус гэрээний 2.3.4-т заасан барилгын ажлын санхүүжилтийн график болон бусад тооцоог иргэн Ц.Оад гаргаж өгөх ЖДАХХК-ийн үүрэг нь зураг төсөл, холбогдох төсвийн тооцоололд үндэслэн барилгын ажлыг гүйцэтгэх зардлын урьдчилсан төлөвлөгөө, төсөв тооцоо гаргаж хөрөнгө оруулагчид хүлээлгэн өгсөний үндсэн дээр түүнд заасан хуваарь, хэмжээгээр иргэн Ц.О хөрөнгө оруулах үүрэг хүлээнэ. Үүний дагуу урьдчилан төлөвлөөгүй ажлын зардалд төсөвлөгдөөгүй хэмжээгээр хөрөнгө оруулахыг иргэн Ц.Оаас шаардах эрх ЖДАХХК-нд байхгүй. Мөн талуудын хооронд гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд ЖДАХХК нь барилгын техникийн нөхцөл бүрэн аваагүй тухайгаа мэдэгдэх үүргээ зөрчсөнөөс ирээдүйд барилгын ажлыг хэвийн үргэлжлүүлэхэд саад болохуй нөхцөл байдлын тухай бүрэн гүйцэд мэдсэний үндсэн дээр шийдвэр гаргаж, хөрөнгө оруулах хөрөнгө оруулагчийн эрхийг зөрчсөн. Ингэснээр санхүүжүүлсэн үйл ажиллагаа цааш хэвийн үргэлжлэх боломжгүйд хүрсэн тул барилгын ажилд үл хамаарах техникийн нөхцөлийг нөхөж авахад хөрөнгө оруулагчаас их хэмжээний зардал гарсан. Мөн барилгын ажлыг тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд ЖДАХХК-ийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор тус компанийн зээл болон хүүгийн төлбөр төлөх үүргээс гадна барилгын ажлыг цааш үргэлжлүүлэхэд шаардлагатай бараа, материалын захиалгын үнэд тооцууулж нийт 160.000.000 төгрөгийг 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Д.Ганчимэгт төлсөн бөгөөд тухайн мөнгийг бүхэлд нь зээл болон хүүгийн төлбөрт тооцохыг тайлбарлалгүйгээр 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс хойших барилгын ажилд ашиглах иргэн Д.Ганчимэгээс аваха барилгын бараа, материалын үнэ гэж ойлгуулсан. Иргэн Д.Ганчимэгээс зээлсэн хөрөнгөөр баригдсан нэг давхрын барилгын ажлын зардлыг иргэн Ц.Оаар тул түүнд зарцуулсан хөрөнгө оруулалтыг ЖДАХХК-ийн хураамжид тооцох үндэлсэлгүй, харин иргэн Ц.Оаас төлсөн хураамжид тооцно. Иргэн Д.Ганчимэгийн зээлийн төлбөрт иргэн Ц.Оаас төлсөн 100.000.000 төгрөгөөс илүү хэмжээний зардлыг нэг давхрын барилгын ажилд зарцуулсан нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул түүний зардлыг 100.000.000 төгрөгөөр тооцож, нэг давхрын барилгын ажилд зарцуулсан хөрөнгө оруулалтыг бүхэлд нь Ц.Оын хураамжид тооцох үндэлсэлтэй байна. Хамтран ажиллах гэрээний үүргийг ЖДАХХК зөрчсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч Ц.О шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Нэхэмжлэгчээс талуудын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хийсэн хэлцэлийн дагуу 111.200.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд түүнийг хариуцагчаас үл хүлээн зөвшөөрч, тус хэлцэл нь талуудын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр байгуулагдсан 2013/2 дугаартай гэрээний үндсэн зорилгыг зөрчиж буй тул тус гэрээний үүргийг биелүүлж чадахгүй гэж үзэж Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасныг зөрчсөн байх үндэслэлтэй тул хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу ашиг олсон тохиолдолд тухайн ашгийн 35 хувь ЖДАХХК-нд оногдоно. Гэтэл талуудын хооронд байгуулсан хамтын ажиллагааны явцад ашиг олоогүй юм. Иймд бид ЖДАХХК-нд хувь хүртээх боломжгүй учраас гэрээний зорилгод нийцэхгүй байх тул 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн үүрэг биелүүлэх тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус байна гэж үзсэн. Мөн талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээнд барилгын ажилд л хөрөнгө оруулна гэж заасан. Гэвч барилгын ажилд хамааралгүй хэд хэдэн зардал гарсаныг бид сөрөг нэхэмжлэлээр шаардаж байна. Үүнд: иргэн Д.Ганчимэгээс ЖДА ХХК-ийн зээлийн зээлсэн зээл болон зээлийн хүүгийн төлбөрт иргэн Ц.Оаас төлсөн 90.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Иргэн Ц.Оаас төлсөн 90.000.000 төгрөг нь иргэн Д.Ганчимэгээс зээлсэн ЖДА ХХК-ийн зээл болон зээлийн хүүгийн төлбөр биш байсан тул талуудын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр байгуулагдсан 2013/2 дугаартай гэрээний үүрэгт хамааралгүй төлбөр төлөх үүргийг В талаар гүйцэтгүүлсэн бөгөөд тус үүргийг гүйцэтгэснийг нотлох баримт иргэн Д.Ганчимэг болон ЖДА ХХК-д хадгалагдаж байгаа. Талуудын хооронд байгуулсан гэрээнд ЖДАХХК өөрийн бусад хэрэгцээнд ашигласан төлбөрөө Ц.Оад буцаан төлөх үүрэг хүлээсэн. Хамтран ажиллах гэрээ байгуулснаас хойш ЖДАХХК нь орон сууц захиалгаар гүйцэтгэх гэрээний төлбөрт иргэн А.Алтансүхээс 20.500.000 төгрөг, иргэн Г.Болорсүх 10.000.000 төгрөг тус тус авсан байдаг. Гэтэл хамтран ажиллах гэрээгээр иргэдтэй орон сууц захиалгын гэрээ байгуулж, худалдан борлуулах үүргийг Ц.Оад оногдуулсан. ЖДАХХК нь ийм эрхгүй атлаа энэ мөнгийг иргэдээс авч өөрсдөө захиран зарцуулсан. Иргэн А.Алтансүхийн орон сууц захиалан бариулах гэрээнд 20.500.000 төгрөг авч буцааж төлөхдөө 22.000.000 төгрөг буюу нэмж 1.500.000 төгрөгийг нэмж төлсөн. Энэ мөнгийг ЖДАХХК нь авах эрхгүй байсан тул бид энэ мөнгийг нэхэмжилж байна. Мөн хамтран ажиллах гэрээ байгуулах үед ЖДАХХК нь иргэн Ш.Энхболдын автомашиныг ломбарданд тавьчихсан байсан. Уг автомашиныг барьцааны гэрээнээс чөлөөлөхийн тулд Ц.О 10.800.000 төгрөг төлсөн. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр бид 10.800.000 төгрөгийг Ш.Энхболдын зээлийн төлбөрт төлж, автомашиныг зээлийн барьцаанаас чөлөөлөх үүргийг хөрөнгө оруулагч Ц.О хүлээгээгүй. Гэтэл Ц.Оаас энэхүү төлбөрийг төлүүлсэн тул 10.800.000 төгрөгийг мөн шаардаж байна. Иймд 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хийсэн үүрэг биелүүлэх тухай хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцож, нийт 132.800.000 төгрөгийг ЖДАХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч ЖДАХХК-ийн шүүхэд урьд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Талуудын хооронд хоёр удаа хэлцэл байгуулагдсан. 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр бусдын газар дээр орон сууц барьж хамтран ажиллах гэрээ, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн үүрэг биелүүлэх тухай хэлцэлийг тус тус байгуулсан. Эдгээр гэрээнүүдийг байгуулахдаа ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн гэж энэ хоёр жилийн хугацаанд Ц.О ямар нэгэн нэхэмжлэл гаргаж байгаагүй. Харин нэхэмжлэгч ЖДАХХК-ийн зүгээс Ц.Оад холбогдуулан нэхэмжлэл гаргасны үндсэн дээр 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн үүрэг биелүүлэх тухай хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.6 дахь хэсэгт заасан төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн этгээд төөрөгдсөн болохоо мэдмэгц нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2, 58.3-т заасан тодорхой нөхцөлүүд байдаг. Үүнд тухайн хэлцлийг ноцтой төөрөгдсөний улмаас хийсэн гэдэг эдгээр нөхцөлүүдийн алинд хамаарсан тул ноцтой төөрөгдөлд орсон гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна. Тухайн орон сууцыг барьж дуусгаж, улсын комисст хүлээлгэж өгсөний дараа Д.Оюунбат бидний хооронд ашгийн асуудал хөндөгдсөн. Гэтэл Ц.О нь ашгийн асуудал ярихаас зайлсхийх, барилгын хөрөнгө оруулалттай холбоотой баримтаа үзүүлэхгүй нуух, зугатах зэргээр зүй бус үйлдэл гаргах болсон. Ц.Оад учирлаж, гуйх нь халаг байж, 2 талаасаа хамт сууж, тооцоо нийлж, барилга барих явцад үүссэн өр төлбөрийн жагсаалтыг гаргаж, манай компани 21.156.400 төгрөгийн өрийг 4 иргэн, аж ахуйн нэгжид төлөхөөр, Ц.О нь 11.100.000 төгрөг, 4482 еврог 2 аж ахуйн нэгжид төлж, барилга барихтай холбогдож гарсан бүх өр төлбөрийн асуудлыг тэглэж шийдсэн. ЖДА ХХК-д ирэх ёстой байсан 35%-ийн ашгийг Хан-Уул дүүрэг, 15-р хороо, 54/3 байр, 01 тоот, 48 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар тооцохоор тохирч, Ц.О нь манай компаний өмчлөлд байрыг шилжүүлэхээр болсон. Ц.О ч үүнийг хүлээн зөвшөөрч, хэлцэлд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан. Гэтэл Ц.О нь одоо хүртэл ашиг болох байрыг компанийн өмчлөлд шилжүүлж өгөхгүй, зайлсхийх, зугатах аргаа хэрэглэж, бидэнд хэлэхгүйгээр тус байрыг банкны барьцаанд тавьж, шүүхээр орж, банкинд хураалгасан. Одоо төөрөгдөж, гэрээнд гарын үсэг зурсан мэт сэтгэгдлийг хуулийн байгуүллагад төрүүлэхийг хичээж байгаа нь хариуцлагаас мултрах гэсэн ээлжит оролдлого гэж ойлгож байна. Хэрэв хууль бус хэлцэл байсан бол нотариат хэлцлийг баталгаажуулахгүй байсан. Иймд энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Иргэн Д.Ганчимэгээс зээлсэн ЖДА ХХК-ийн зээлийн үндсэн төлбөрт төлсөн 30.000.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд үүнийг мэдэхгүй байна. 30.000.000 төгрөгтэй холбоотой асуудал талуудын хооронд үүсээгүй тул энэ дээр тодорхой тайлбар байхгүй. Харин Иргэн Д.Ганчимэгтэй холбогдох 60.000.000 төгрөгийн асуудал байсныг хамтран ажиллах гэрээнд тусгаснаар шийдвэрлэсэн. Иргэн Д.Ганчимэгээс зээлсэн ЖДА ХХК-ийн зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 60.000.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд бол 2013 оны 09-р сарын 06-ны өдрийн №2013/2 дугаартай Бусдын газар дээр орон сууц барьж, хамтран ажиллах гэрээ-ний 2.3.6-д:В тал нь иргэн Д.Ганчимэгээс ЖДА ХХК-ийн өмнөөс зээл болон хүүгийн хамт төлж барагдуулна. 60.000.000 төгрөгийн хүүг болон бусад өөрсдийн хувийн хэрэгцээнд зарцуулсан Б талын ашиг болох 35%-иас суутган авна гэж заасан байдаг. Ц.О хөрөнгө оруулагчаар орж ирэхийн өмнө ЖДА ХХК нь Д.Ганчимэгээс 60.000.000 төгрөгийн зээл авч Д.Ганчимэгээс авсан 60.000.000 төгрөгөөр тухайн байрны хундамыг тавьчихсан байсан. Ц.О нь барилгын хөрөнгө оруулагчийн хувьд иргэн Д.Ганчимэгийн өрийг төлж барагдуулах, гарсан зардлаа манай компанид ирэх 35%-ийн ашгаас хасч тооцохоор тохирсоны дагуу Ц.О нь Д.Ганчимэгийн өрийг төлж, гарсан зардлаа манай компанид ирэх ашгаас хассаны үндсэн дээр Хан-Уул дүүрэг, 15-р хороо, 54/3 байр, 01 тоот, 48 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц нь ашиг болж, манай компанид ирэхээр болсон. Гэтэл нэг төлсөн өрийг 2 дахин төлж болохгүйтэй адил Ц.О нь өмнө нь шийдэгдэж дууссан асуудлыг дуусаагүй мэт дахин сөхөж гаргаж ирж байгаа нь утгагүй, ойлгомжгүй үйлдэл болжээ. Иргэн А.Алтансүх нарын 2 этгээдээс орон сууцны урьдчилгаанд төлсөн 32.000.000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд 32.000.000 төгрөгийн асуудал яригдахгүй. Учир нь: Иргэн А.Алтансүх тухайн барилгаас байр захиалж, төлбөрийн урьдчилгаа болгож 20.000.000 төгрөгийг тушаасан байсан. Гэтэл Ц.О нь А.Алтансүхтэй байрны м.кв-ыг үнийг хэтэрхий багаар үнэлж гэрээ хийсэн байна, гэрээгээ цуцал гэж шаардсан учир манайх иргэн А.Алтансүхтэй хийсэн гэрээгээ дангаараа цуцалж, урьдчилгаанд төлсөн 20.000.000 төгрөг, гэрээ цуцалсаны хохирол гэж 2.000.000 төгрөг, нийт 22.000.000 төгрөгийг А.Алтансүхэд буцааж төлсөн. Иргэн Г.Болорсүх нь Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасны дагуу тухайн байрны урьдчилгаанд төлсөн 10.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Иргэн Ш.Энхболдын автомашиныг барьцаалж, зээлсэн зээлийн төлбөрт төлсөн 10.800.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд бол Ц.О нь тус барилгын хөрөнгө оруулагчаар орж ирэхээс өмнө компанийн ерөнхий инженер Ш.Энхболдын Ланд Круйзер-80 маркын автомашиныг барьцаанд тавьж, автоломбарднаас 8.000.000 төгрөгийн зээл авч, мөнгийг барилгын карказ угсралтын ажлын төлбөрт төлсөн байсан. Ц.О барилгын хөрөнгө оруулагчаар орж ирэх үедээ барилгын ажлын гүйцэтгэлийн явц, холбогдох бичиг баримт, гарсан зардал, өр төлбөртэй нэг бүрчлэн танилцаад, хөрөнгө оруулалт хийхийг зөвшөөрч, Ш.Энхболдын автомашиныг барьцаалж авсан зээлийн мөнгө нь барилгын гүйцэтгэлд орсон байна гэж үзэж, үндсэн зээл, хүүгийн хамт 10.800.000 төгрөгийг төлж, Ш.Энхболдын автомашиныг барьцаанаас чөлөөлж өгсөн. Тодруулбал Ц.О нь барилгын хөрөнгө оруулагчаар орж ирэхдээ зарим өрийг худалдаж авсаны нэг нь Ш.Энхболдын зээл байсан болно. Тухайн мөнгө нь барилгын карказын ажилд орсон. Ц.Оын Ш.Энхболдын автомашины барьцааны төлбөрт төлсөн 10.800.000 төгрөгийг ЖДА ХХК төлөхгүй, харин өөрийн хөрөнгө оруулалтаас авах хувь болох 35 хувийн ашигаасаа суутгаж төлөх ёстой төлбөр байгаа юм. Иймд хариуцагч Ц.Оын гаргасан сөрөг нэхэмжэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
|
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрч Г.Болорсүхийн мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ЖДАХХК нь хариуцагч Ц.Оад холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 111.200.000 төгрөг гаргуулахаар шаардсан 㺺 хамтран ажиллах гэрээг дүгнэсэн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн үүрэг биелүүлэх тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, иргэн Д.Ганчимэгээс зээлсэн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт төлсөн 90.000.000 төгрөг, иргэн А.Алтансүх болон Г.Болорсүх нараас орон сууцны урьдчилгаанд төлсөн 32.000.000 төгрөг, иргэн Ш.Энхболдын автомашиныг барьцаалж зээлсэн зээлийн төлбөрт төлсөн 10.800.000 төгрөг, нийт 132.800.000 төгрөг гаргуулахаар ыг хангаж, сөрөг бүхэлд нь .
Зохигчдын хооронд 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр бусдын газар дээр орон сууц барьж хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, А тал буюу Д.Батжаргалын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 300 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг В тал буюу Ц.Оад шилжүүлж, орон сууцны барилга ашиглалтанд орсоны дараа уг барилгаас өөрийн эзэмшлийн газрын үнэнд тооцон 4 давхрын нийт 175 м.кв талбайг, В1 давхрын 2 ширхэг авто машины зогсоолын хамт өөрийн өмчлөлд шилжүүлэн авч нэмж талбай авахгүй, ашгаас хувь хүртэхгүй, борлуултад оролцохгүй байхаар, Б тал буюу ЖДАХХК нь А тал буюу Д.Батжаргалын өмчлөлийн газар дээр нь өөрийн компанийн хүчин чадал, дадлага туршлагад тулгуурлан 6 давхар орон сууцны /зоорь орсон/ барилгыг В тал буюу Ц.Оын хөрөнгөөр чанарын өндөр түвшинд, түргэн шуурхай барьж 2014 оны 1 дүгээр улиралд ашиглалтанд оруулах, орон сууцыг бүрэн ашиглалтанд оруулсаны дараа ашиг болох 35 хувийг авахаар, В тал буюу Ц.О нь Б тал буюу ЖДАХХК-ийн барих орон сууцны барилгын ажлын санхүүжилтийг 100 хувь хийх, иргэн Д.Ганчимэгээс ЖДАХХК-ийн өмнөөс зээл болон хүүгийн хамт төлж барагдуулна. 60 сая төгрөгийн хүүг болон бусад өөрсдийн хувийн хэрэгцээнд зарцуулсныг Б тал буюу ЖДАХХК-ийн 35 хувиас суутган авах, орон сууцны барилга ашиглалтанд орсоны дараа уг барилгаа А тал буюу Д.Батжаргалд газрын үнэнд 4 давхрын нийт 175 м.кв талбайг, В1 давхрын 2 ширхэг автомашины зогсоолын хамт шилжүүлэн өгөхөөр тус тус үүрэг хүлээжээ. /хх-6-9/
Зохигчдын байгуулсан дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний шинжийг агуулсан байна.
Учир нь нэхэмжлэгч ЖДА ХХК-ийн иргэн Д.Батжаргалын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 300 м.кв газар дээр барьсан зоорь болон нэг давхрын цутгамал, төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэж дутуу баригдсан орон сууцны барилгыг хариуцагч Ц.О санхүүжүүлж, нэхэмжлэгч ЖДА ХХК-иас тухайн дутуу баригдсан орон сууцны барилгыг үргэлжлүүлэн барьж дуусгаад газар эзэмшигч Д.Батжаргалд 4 давхрын 175 м.кв талбайг В1 давхрын 2 ширхэг авто зогсоолын хамт шилжүүлэн өгсөний дараа олсон ашгийг 65 хувь болон 35 хувиар хуваан авахаар харилцан тохиролцжээ.
Дээрх тохиролцоо нь нэхэмжлэгч орон сууцны дутуу баригдсан барилга болон барилгыг барих үйл ажиллагаагаараа, хариуцагч барилгыг үргэлжлүүлэн барих эд хөрөнгөөрөө хамтран ажиллахаар тохирсон гэж үзэх үндэслэл болж байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасан хамтран ажиллах гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан гэж үзнэ.
Энэхүү гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, хуульд заасан хэлбэрийн болон бусад шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.
Хамтран ажиллах гэрээний үр дүнд талуудын дундаа өмчлөх хөрөнгө бий болох бөгөөд гэрээний талууд ашиг, алдагдлыг оруулсан хөрөнгийн төлсөн хураамжийн хэмжээгээр хариуцах учиртай.
Гэтэл талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээнд хураамжийн хэмжээг Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1 дэх хэсэгт зааснаар тэнцүү хэмжээгээр хариуцахаар тодорхойлоогүй бөгөөд нэг тал нь өөрийн эзэмшлийн газраараа, нөгөө тал нь уг газар дээр дутуу баригдсан барилга болон барилга барих үйл ажиллаагаараа, нөгөө тал нь уг барилгыг үргэлжлүүлэн барих эд хөрөнгөөрөө хураамжийг төлөхөөр тохирсон байх бөгөөд тухайн дутуу баригдсан орон сууцны барилгыг үргэлжлүүлэн барьж дуусгаад газар эзэмшигч Д.Батжаргалд 4 давхрын 175 м.кв талбайг В1 давхрын 2 ширхэг авто зогсоолын хамт шилжүүлэн өгсөний дараа олсон ашгийн 65 хувийг хариуцагч Ц.О, 35 хувийг нэхэмжлэгч ЖДАХХК-т хуваарилахаар гэрээнд заажээ.
Хамтран ажиллах гэрээний зүйл болсон Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 54/3 тоот бүхий 6 давхар 16 айлын орон сууцыг талууд 2014 оны 1 дүгээр улиралд ашиглалтанд оруулахаар тохиролцсон боловч 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ашиглалтанд оруулж, улсын комисст хүлээлгэн өгчээ.
Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8, 478.11 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хамтын үйл ажиллагаанаас бий болсон ашиг болон алдагдлыг хамтран хариуцах үүрэгтэй боловч гэрээний талууд чухам хичнээн төгрөгийн ашиг болон алдагдалтай ажилласан болох нь тогтоогдохгүй байна.
Хариуцагч Ц.О нь хамтын ажиллагааны хүрээнд ашиг олоогүй, алдагдал хүлээсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа боловч хамтран ажиллах гэрээний зүйл болсон орон сууцыг үргэлжлүүлэн барьж дуусгахад хичнээн төгрөг хөрөнгө оруулсан, орон сууцыг бусдад худалдан борлуулсантай холбоотой төлбөрт хичнээн төгрөг авсан, хичнээн орон сууцыг хэдэн төгрөгөөр борлуулж, хэдэн төгрөгийн орлого төвлөрснөөс хичнээн төгрөгийг зарцуулсныг нотолж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэл, тайлбараа өөрөө нотлох, нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй боловч зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Учир нь талууд 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан 2013/2 тоот гэрээний үүрэг биелүүлэх тухай хэлцэл байгуулж, хариуцагч Ц.О нь 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 54/3 дугаар байрны 1 тоотын 48 м.кв бүхий 2 өрөө байрыг нэхэмжлэгч ЖДАХХК-ийн өмчлөлд шилжүүлэн өгөх, хэрэв энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд ЖДАХХК нь тухайн орон сууцыг 80.000.000 төгрөгөөр үнэлэн, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувиар тооцон алданги нэхэмжлэхээр, нэхэмжлэгч ЖДАХХК нь Универсаль секрьютеХХК-тай хийсэн гэрээний төлбөрийн үлдэгдэл 5.456.400 төгрөг, БатвайндХХК-тай хийсэн гэрээний төлбөрийн үлдэгдэл 2.500.000 төгрөг, иргэн А.Ганболдтой хийсэн үээлийн үлдэгдэл төлбөр 12.000.000 төгрөг, иргэн А.Мөнгөншагатай хийсэн гэрээний үлдэгдэл 1.200.000 төгрөг, нийт 21.156.400 төгрөгийг төлж барагдуулахн, хариуцагч Ц.О нь Яармаг хөнгөн бетонХХК-ийн төлбөрийн үлдэгдэл 11.100.000 төгрөг, Клаймакс интернэшнлХХК-ийн худалдан авах гэрээний төлбөр 4482 еврог төлж барагдуулахаар тус тус тохиролцсон нь хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон ашиг болон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцахаар тохирсон тохиролцоо гэж үзэх үндэслэлтэй. /хх-10-11/
Нэхэмжлэгч ЖДАХХК-иас Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 54/3 дугаар байрны 1 тоотын 48 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч Ц.Оаас 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй тул орон сууцны үнэ 80.000.000 төгрөгийг, гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаан хэтэрсэн хоног тутамд 0.1 хувиар алданги тооцон 31.200.000 төгрөг, нийт 111.200.000 төгрөг шаардсан бол хариуцагч Ц.Оаас хамтран ажиллах явцад ашиг олоогүй учир ЖДАХХК-нд ашиг хүртээх боломжгүй атлаа хамтран ажиллах гэрээний зорилгод нийцээгүй үүрэг биелүүлэх тухай хэлцэлийг байгуулсан нь хүчин төгөлдөр бус, нэхэмжлэгч ЖДАХХК нь хамтран ажиллах гэрээний хураамж төлөх үүргийг зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.
Хариуцагчийн татгалзал үндэсгүй гэж шүүх дүгнэв.
Учир нь зохигчдын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2013/2 тоот гэрээний үүрэг биелүүлэх тухай хэлцэлийг байгуулахад хариуцагч Ц.Оыг ноцтой төөрөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 58 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй.
Хариуцагч Ц.О нь хамтран ажиллах гэрээг дүгнэж, үүрэг биелүүлэх тухай хэлцэл байгуулж, нэхэмжлэгчийн өмчлөлд маргаан бүхий орон сууцыг шилжүүлэн өгөхөөр нэхэмжлэгчтэй тохиролцсон атлаа гэрээний үүргийг биелүүлж, ашиг хуваарилж чадахгүй байхад гэрээний үндсэн зорилгыг зөрчиж хэлцэл байгуулсан нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
Төөрөгдөл гэдэг нь тухайн хэлцлийн хувьд үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болох эрх, үүрэг, тэдгээрийн үр дагаврын талаар хэлцлийн аль нэг тал, хоёр тал урьдчилан буруу төсөөлсөн байхыг ойлгоно.
Хариуцагчийн хэлцэлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа дээрх үндэслэл нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2, 58.3-т заасан хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлүүдэд хамаарахгүй байна.
Учир нь хамтран ажиллах гэрээний дагуу ашиг, алдагдлыг тооцож, олсон ашгийг хуваарилах нь хариуцагч Ц.Оын эрхийн асуудал бөгөөд талуудын тохиролцооны зүйл нь хамтран ажиллах гэрээний үүргийг дуусгавар болгож, ашиг, алдагдлыг хуваарилах зорилготой байсан тул хариуцагч Ц.Оыг хамтран ажиллах гэрээний үүрэг биелүүлэх тухай хэлцэлийг байгуулахдаа ноцтой төөрөгдсөн гэж үзэхгүй.
Уг хэлцэлийг байгуулахад нэхэмжлэгч талаас хууран мэхэлсэн, хүч хэрэглэсэн байдал тогтоогдохгүй байна.
Мөн нэхэмжлэгч ЖДАХХК-ийг анх хамтран ажиллах гэрээ байгуулахдаа орон сууцны дутуу баригдсан барилга болон уг барилгыг цааш үргэлжлүүлэн барих үйл ажиллагаагаараа хураамж төлсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.2-т хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болохоор зохицуулсан байна.
Иймд хариуцагч Ц.Оын нэхэмжлэгч ЖДАХХК нь хамтран ажиллах гэрээг байгуулахдаа хураамж төлөөгүй гэсэн тайлбар үндэсгүй юм.
Мөн иргэн Д.Ганчимэгийн зээлийн төлбөрт Ц.Оаас төлсөн 100.000.000 төгрөгөөс илүү хэмжээний зардлыг нэг давхарын барилгын ажилд зарцуулсан нь нотлогдохгүй байх тул түүний зардлыг 100.000.000 төгрөгөөр тооцож, нэг давхрын барилгын ажилд зарцуулсан хөрөнгө оруулалтыг бүхэлд нь Ц.Оын хураамжид тооцох үндэслэлтэй гэх хариуцагчийн тайлбар талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээгээр үгүйсгэгдэж байна.
Хамтран ажиллах гэрээний 2.3 дугаар зүйлийн 2.3.6 дахь хэсэгт В тал буюу Ц.О нь иргэн Д.Ганчимэгээс ЖДАХХК-ийн өмнөөс зээл болон хүүгийн хамт төлж барагдуулна. 60 сая төгрөгийн хүүг болон бусад өөрсдийн хувийн хэрэгцээнд зарцуулсныг Б тал буюу ЖДАХХК-ийн 35 хувиас суутган авахаар тохиролцсоноос үзэхэд Ц.Оын зээл болон зээлийн хүүгийн төлбөр, бусад хувийн хэрэгцээнд зарцуулсан зардлыг төлсөн төлбөрийг хамтран ажиллах гэрээний хураамжид тооцох бус нэхэмжлэгч талын гэрээнээс авах ашиг 35 хувиас суутгахаар тохиролцжээ.
Хариуцагч Ц.О нь гэрээний зүйл болсон орон сууцны барилгыг санхүүжүүлэхийн тулд Худалдаа хөгжлийн банк болон иргэдээс зээл авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа боловч тэрхүү бусдаас зээлэн оруулсан хөрөнгө оруулалтыг хамтын үйл ажиллагааны улмаас олсон ашгаас буцаан төлөхөөр гэрээнд өөрөөр заагаагүй байх тул түүний оруулсан мөнгөн хөрөнгийг талуудын дундаа өмчлөх хөрөнгө гэж үзнэ.
Дээрх тохиолдолд зохигчид нь төлсөн хөрөнгийн хэмжээгээр хариуцлага хүлээх тул ашиг олсон бол гэрээнд тохиролцсон 65:35 гэсэн харьцаагаар, алдагдал хүлээсэн бол төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хамтран хариуцах үүрэгтэй болно.
Гэтэл талууд 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өөрсдийн бусдын өмнө хүлээсэн үүргийн хуваарилан авч нэхэмжлэгч ЖДАХХК-нд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 54/3 дугаар байрны 1 тоотын 48 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон байх бөгөөд уг орон сууцыг нэхэмжлэгч ЖДАХХК-нд ногдох ашиг гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Ц.О нь хамтран ажиллах гэрээний үүрэгтэй хамааралгүй тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөл гаргуулахтай холбоотой маш их зардал гарсан гэх боловч чухам ямар ажилд, хичнээн зардал гарсаныг нотлоогүй бөгөөд тэрхүү зардлууд нь хамтран ажиллах гэрээний үүрэг биелүүлэх тухай хэлцэлд тусгагдаагүй, энэхүү хэлцэлийг байгуулахад тусгах боломжтой байжээ.
Иймд талуудын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2013/2 тоот гэрээний үүрэг биелүүлэх тухай хэлцэлийг талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тусгасан хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч ЖДАХХК нь хэлцэлээр хүлээсэн үүргээ хариуцагч Ц.Оаас шаардах эрхтэй байна.
Хариуцагч Ц.О нь 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч ЖДАХХК-нд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 54/3 дугаар байрны 1 тоотын 48 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг шилжүүлэн өгөөгүй бөгөөд тус орон сууцыг Худалдаа хөгжлийн банктай 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн болон зээлийн барьцааны гэрээнд тавьж, улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/01211 дүгээр шийдвэрээр дээрх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна. /хх-21-29/
Иймд нэхэмжлэгч ЖДАХХК-иас 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн үүрэг биелүүлэх тухай хэлцэлийн 4 дүгээр зүйлд зааснаар тухайн орон сууцыг 80.000.000 төгрөгөөр үнэлэн хариуцагч Ц.Оаас шаардсан нь үндэслэлтэй байна.
Мөн дээрх хэлцэлийн 4 дүгээр зүйлд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алданги нэхэмжилнэ гэж заасан байх тул хариуцагч нь үүргээ биелүүлээгүй 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс алданги тооцсон 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 390 хоногийн алданги 31.200.000 /80.000.000х0.1=80000х390=31.200.000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Сөрөг нэхэмжлэлийн талаар:
Хариуцагч Ц.Оын хамтран ажиллах гэрээг дүгнэсэн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2013/2 тоот гэрээний үүрэг биелүүлэх тухай хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, барилгын хөрөнгө оруулалтын зардалд хамаарахгүй иргэн Д.Ганчимэгээс зээлсэн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт төлсөн 90.000.000 төгрөг, иргэн А.Алтансүх болон Г.Болорсүх нараас орон сууцны урьдчилгаанд төлсөн 32.000.000 төгрөг, иргэн Ш.Энхболдын автомашиныг барьцаалж зээлсэн зээлийн төлбөрт төлсөн 10.800.000 төгрөг, нийт 132.800.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэсгүй байна гэж үзлээ.
Учир нь зохигчид 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хамтран ажиллах гэрээг дүгнэж, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хэлцэл үйлдсэнийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Учир нь талуудын хооронд байгуулсан 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн үүрэг биелүүлэх тухай хэлцэлийг хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон ашиг болон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцахаар тохирсон тохиролцоо гэж үзэх үндэслэлтэй.
Уг тохиролцоог хийхэд хариуцагч Ц.О ноцтой төөрөгдсөн, нэхэмжлэгч ЖДАХХК-иас хариуцагчийг хууран мэхэлж, хүч хэрэглэсэн байдал тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгчтэй сайн дурын үндсэн дээр тохиролцон хэлцэл хийсэн гэж үзэх үндэстэй.
Иймд зохигчдын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээг дүгнэсэн хэлцэлийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй юм.
Хариуцагч Ц.О нь нэхэмжлэгч ЖДАХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулахдаа иргэн Д.Ганчимэгээс ЖДАХХК-ийн зээлсэн 60 сая төгрөгийн хүүг болон бусад өөрсдийн хувийн хэрэгцээнд зарцуулсан зардлыг ЖДАХХК-ийн ашиг болох 35 хувиас суутгах авахаар тохиролцсоны дагуу Д.Ганчимэгт 60.000.000 төгрөг төлсөн болох нь зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Энэхүү төлбөр нь хамтран ажиллах гэрээний 2.3.6-д дагуу хариуцагч Ц.Оын хүлээх үндсэн үүрэг байх ба хамтран ажиллах гэрээний үүрэгт хамааралгүй төлбөрийг Ц.Оаар гүйцэтгүүлсэн гэх сөрөг нэхэмжлэлийн үндэслэл үгүйсгэгдэж байна.
Мөн хариуцагч Ц.Оаас иргэн Д.Ганчимэгт зээлийн хүүгийн төлбөрт 30.000.000 төгрөг төлсөн гэх боловч хэзээ, хэдэн төгрөг төлсөн болох нь нотлогдохгүй, 30.000.000 төгрөгтэй холбоотой асуудал талуудын хооронд үүсээгүй гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн татгалзал үндэслэлтэй байна.
Иймд иргэн Д.Ганчимэгт төлсөн 90.000.000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй юм.
Мөн хариуцагч Ц.Отай хамтран ажиллах гэрээ байгуулахаас өмнө ЖДАХХК нь инженер Ш.Энхболдын автомашиныг 8.000.000 төгрөгийн барьцаанд тавьж, 8.000.000 төгрөг авсаныг хариуцагч Ц.О төлж, уг автомашиныг зээлийн барьцаанаас чөлөөлж, зээлийн төлбөрт 10.800.000 төлсөн, талууд уг асуудлаар маргаагүй байна.
Харин энэхүү төлбөр нь хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүрэг биш гэсэн үндэслэлээр хариуцагч Ц.О нэхэмжлэгчээс шаардсан бол нэхэмжлэгч нь уг төлбөрийг гэрээний 2.3.6-д заасан ашиг болох 35 хувиас суутган тооцохоор тохиролцсон гэсэн үндэслэлээр татгалзаж байна.
Нэхэмжлэгчийн татгалзал үндэстэй байна.
Хариуцагч Ц.О нь Ш.Энхболдын автомашиныг барьцаанаас чөлөөлж, 10.800.000 төгрөг төлөхдөө Ш.Энхболдын автомашиныг барьцаанд тавьж авсан 8.000.000 төгрөгийг тухайн барилгын хийцийг барихад зарцуулсан гэдгийг хүлээн зөвшөөрч, хожим ЖДАХХК-ийн авах ашигаас суутган тооцохоор тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Ш.Энхболдын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч ЖДАХХК нь 2013 оны 12 дугаар сард иргэн Г.Болорсүхтэй орон сууц захиалгын гэрээ байгуулж 10.000.000 төгрөг, 2013 оны 06 дугаар сард иргэн А.Алтансүхтэй орон сууц захиалгын гэрээ байгуулж 20.500.000 төгрөгийг тус тус авсан болох нь зохигчдын тайлбар, гэрч А.Алтансүх, Г.Болорсүх нарын мэдүүлэг, орон сууц захиалгын гэрээ зэргээр нотлогдож байна.
Хамтран ажиллах гэрээний дагуу хариуцагч Ц.О орон сууцыг борлуулах эрхтэй атал нэхэмжлэгч ЖДАХХК-иас иргэн Г.Болорсүхтэй орон сууц захиалгын гэрээ байгуулж 10.000.000 төгрөг авсан атлаа хөрөнгө оруулагч Ц.Оад хүлээлгэн өгөөгүй, орон сууцны барилгын ажилд зарцуулсан гэх боловч баримтаар нотлогдохгүй байна.
Мөн хариуцагч Ц.Отай хамтран ажиллах гэрээ байгуулахаас өмнө иргэн А.Алтансүхтэй орон сууц захиалгын гэрээ байгуулж 20.500.000 төгрөгийг авсан байсныг орон сууцны барилгын ажилд зарцуулсан гэх боловч баримтаар нотлогдохгүй байна.
Иргэн А.Алтансүхтэй байгуулсан гэрээг талууд цуцалж, А.Алтансүхэд гэрээ цуцалсан хохирлын хамт нийт 22.000.000 төгрөгийг хариуцагч Ц.Оаас төлжээ.
Дээрх иргэн Ш.Энхболдын зээлийн төлбөрт төлсөн 10.800.000 төгрөг, иргэн А.Алтансүх, Г.Болорсүх нарын орон сууц захиалан бариулах гэрээний төлбөрт төлсөн 32.000.000 төгрөгийн зардлууд нь хамтран ажиллах гэрээний 2.3.6-д заасан өөрсдийн хувийн хэрэгцээнд зарцуулсан зардал гэдэгт хамаарахаар байх тул нэхэмжлэгчээс шаардсан нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч Ц.О нэхэмжлэгч ЖДАХХК-ийн 35 хувийн ашигаас суутган авахаар хамтран ажиллах гэрээнд заажээ.
Талууд 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хамтран ажиллах гэрээг дүгнэхэд дээрх зардлуудын талаар тусгаагүйгээс үзэхэд нэхэмжлэгч ЖДАХХК-ийн 35 хувийн ашигаас суутган тооцсон гэж үзэх үндэслэлтэй.
Иймд нэхэмжлэгч ЖДАХХК-иас 132.800.000 төгрөг шаардсан хариуцагч Ц.Оын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 714.000 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.379.900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 714.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Оаас 111.200.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЖДАХХК-нд олгосугай.
2. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул ЖДАХХК-нд холбогдох хамтран ажиллах гэрээг дүгнэсэн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2013/2 тоот гэрээний үүрэг биелүүлэх тухай хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, иргэн Д.Ганчимэгээс зээлсэн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт төлсөн 90.000.000 төгрөг, иргэн А.Алтансүх болон Г.Болорсүх нараас орон сууцны урьдчилгаанд төлсөн 32.000.000 төгрөг, иргэн Ш.Энхболдын автомашиныг барьцаалж зээлсэн зээлийн төлбөрт төлсөн 10.800.000 төгрөг, нийт 132.800.000 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч Ц.Оын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 714.000 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1379.900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Оаас улсын тэмдэгтийн хураамжид 714.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЖДАХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР