Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2017/ШЦТ/527

 

 

 

 

 

     2017         12           11                                         527

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Т.Отгонтөгс,

шүүгдэгч Ш.Г.......г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Харчин овогт Шаравдоржийн Г.......гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708003940012  дугаартай 1 хавтаст хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Харчин овогт Шаравдоржийн Г.......г, Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Бууцагаан суманд 1995 оны 5 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, Авто тээврийн 5 дугаар бааз гэх газар хувиараа токарчин хийдэг, ам бүл 5 эцэг, эх, 2 ахын хамт Сонгинохайрхан дүүргийн 1 ............................, урьд

- Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 230 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 621 дүгээр зүйлийн 621.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 8 сарын хорих ял шийтгүүлж, Эрүүгийн ерөнхий ангийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Ш.Г.......г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 7 дугаар сарын 14-15-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Becт” баарны гадаа хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Д.Д............хийн нүүрэн тус газар пивоны хагархай шилээр цохиж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.  Шүүгдэгч Ш.Г.......г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн  судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Д.Д............хийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вест” баарнаас шөнийн 01 цагийн орчимд гарсан. Тэгээд баарны гадаа нь тамхилаад зогсож байхад зүс таних А.........аа гэгч хүүхэн над дээр ирээд тамхи асаагаад өгөөч гэхээр нь тамхийг нь асааж өгчихөөд би цааш эргээд гэр рүүгээ явсан ба А.........аа гэгч хүүхэн бас цааш явсан. Тэгтэл төд удалгүй А.........аатай хамт явж байсан 20 орчим насны эрэгтэй хойноос хүрч ирээд миний цамцнаас татахаар нь арагш хартал гартаа барьсан байсан пивоны хагархай шилний ёроол хэсгээрээ миний хамар орчим руу цохичхоод зугтаасан. Тухайн үед миний хамраас их хэмжээний цус гараад би ухаан алдсан ба нэг сэргэхэд хамт явсан манай хоёр найз намайг босгоод хамрын цусыг боож өгөөд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 96-97),

2. Гэрч Б.Г.........гийн мөрдөн байцаалтад өгсөн “...2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 23 цагийн үед би өөрийн найз Г.........мын хамт “Хэрлэн” бааранд байтал Д............х над руу залгаад ганцаараа ирсэн...Тэгээд 00 цаг өнгөрч байхад “Хэрлэн” баар хаахаар нь бид гурав тухайн баарны урд талд байдаг “Вест” нэртэй бааранд ороод би ундаа уугаад манай 2 найз 0,5 граммын пиво нэг нэг шилийг ууцгаагаад шөнийн 01 цаг 10 минутын үед бид 3 баарнаас гараад үүдэн хэсэгт тамхи татаад зогсож байтал ...шар тайрмал үстэй...эмэгтэй гарч ирээд тамхи асаагаад өгөөч гэхэд Д............х тухайн тамхийг нь асааж өгөөд юм яриад зогсож байтал тухайн эмэгтэйн найз залуу бололтой...эрэгтэй гарч ирээд Д............хийг хардаж маргалдаад байсан. Тэгэхээр нь Г.........м бид хоёр маргааныг болиулаад таксинд суух гээд явж байтал баарны гадаа маргасан залуу араас пивоны шил хагалж гартаа бариад гүйж ирээд Д............хийн нүүрэн тус газарт 2-3 удаа мөрөнд нь 1 удаа цохиод зугтаад явсан. Би Д............хээс тухайн хүмүүсийг таньдаг эсэхийг асуухад шар үстэй эмэгтэйг зүс танина гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7, 8),

3. Гэрч Б.Г.........м мөрдөн байцаалтад өгсөн “...Г.........г бид хоёр 00 цагийн орчим Хар хорин захын хойно байрлах Хэрлэн бааранд очиход Д............х согтолт ихтэй ганцаараа сууж байхаар нь Хэрлэн баарнаас... Вест баар руу дагуулж орсон. Д............х нэг шил пиво авч өгөөд ширээний ард суулгахад бүжиглэлээ гэж босч тайз руу гараад хүнтэй маргалдаад байхаар нь Г.........г бид хоёр, Д............хийн хоёр талаас нь сугадаад баарнаас авч гарсан. Д............х гадаа тамхи татаад зогсож байхдаа шар үстэй эмэгтэй болон өөр эмэгтэйтэй маргалдаад байхаар нь Г.........г бид хоёр Д............хийг өнөөх эмэгтэйчүүдээс холдуулаад цааш аваад явж байхад шар үстэй эгч араас ирээд хэрүүл өдөөд байхаар нь та цаашаа яваа бид нар найзыгаа аваад явлаа гээд шар үстэй эгчтэй ярьж байх хооронд араас 20 орчим насны туранхай залуу ирээд Д............хийн хамар руу нэг удаа гартаа барьсан байсан шилээр цохиод цааш зугтаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20, 21)

4. Гэрч С.Г.........маа мөрдөн байцаалтад өгсөн “...2017 оны 7 дугаар сарын 14-ний орой Хэрлэн бааранд өөрийн найз А.........аа, хамтран амьдрагч Ш.Г.......г нарын хамт 22 цаг өнгөрч байхад ороод үйлчлүүлж байтал урьд өмнө нь тухайн бааранд таарч байсан зүс таних эрэгтэй хүрч ирээд юм ярихаар нь би Г.......гыг өөрийн нөхөр гээд тухайн эрэгтэйд танилцуулсан юм. Тэгээд бид гурав 23 цаг өнгөрч байхад Хэрлэн баарнаас гараад Вест бааранд ороод нэг, нэг пиво аваад түүнийгээ уугаад бүжиглэж байтал “Хэрлэн” бааранд таарсан зүс таних эрхтэй Вест бааранд ороод ирчихсэн бид 3-г бүжгийн талбайд бүжиглэж байхад тухайн эрэгтэй Г.......гыг мөрлөөд өдөөд байсан. Тэгээд би Г.......гын хамт тамхи татах гээд Вест баарны үүдэн дээр зогсож байтал баарнаас А.........аа зүс таних эрэгтэй нар гараад ирчихсэн байсан. Тэгтэл А.........аа хэдэн жилийн өмнө чи Гэрлээ бид хоёрыг хар, шар үстэй янхан гэж хэлж байсан биз дээ гэтэл Г.......г хэнийг гээд намайг өмөөрөх маягтай дуугартал нөгөө зүс таних эрэгтэй урагшаа гүйгээд явсан. Тэгээд би анзаараагүй байж байтал минут орчмын дараа шил хагарч байгаа дуу гарахаар нь хартал зүс таних залуугийн хамраас цус гарчихсан байсан. ...Г.......г гартаа хагархай пивоны шил барьсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9, 10),

5. Гэрч А.А.........аагийн мөрдөн байцаалтад өгсөн “...2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Гэрэлээ Г.......г нартай хамт 22 цагийн үед Хархорин захын автобусны буудал дээр уулзаад Хэрлэн бааранд орсон. ...миний зүс таньдаг нэрийг нь мэдэхгүй намхан бор цараатай залуу ганцаараа орж ирээд бид нарын сууж байсан ширээн дээр ирээд надтай мэндэлчихээд яваад өгсөн...бид гурав Хэрлэн баарнаас гараад Вест бааранд орсон юм. Тэгээд Вест баарны бүжгийн талбай дээр бид гурав бүжиглэж байтал Хэрлэн бааранд таарсан зүс таних нэрийг нь мэдэхгүй намхан бор царайтай залуу ороод ирчихсэн хажууд бүжиглэж байсан. ...Г.........маа бид хоёр...баарны гадаа...зогсож байсан чинь нөгөө...залуу бас гараад ирэхээр нь чи бид хоёрыг хар, шар янхан гээд урьд нь доромжилж байсан яагаад тэгдэг юм бэ гээд ярилцаад зогсож байтал Гэрэлээгийн нөхөр Г.......г гараад ирсэн байсан. ...Г.......г...Г.........маа бид хоёр өмөөрөх шинжтэй асуутал нөгөө...залуу... Г.......гын толгой хэсэгт 2-3 удаа гараараа цохичхоод зугтаагаад явсан. ...Удалгүй нөгөө зүс таних залуу хамраа бариад орилоод байсан эргэн тойронд байсан хүмүүс цагдаа дуудаарай хамрыг нь зүсчихсэн байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11, 12)

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Хавтаст хэргийн материалаар гаргасан нэмэлт 1154 дугаар дүгнэлтэд

-Урьд гаргасан №9075 дүгнэлтээс:

“Хэсэг газрын үзлэгт: Хамрын нуруу хаван хавдартай, баруун талд амьсгал саадтай, хамрын нуруу гол дод хэсгээс баруун дээш, 2см цааш доош нумарч хамрын баруун хэсгээр угалзын доод хэсэг хүрч нумарсан 4см нийт 6см урт, баруун хацарт 1.4см, эгэмний гадна хэсэгт 1.6см тус оёдол бүхий шархтай, баруун мөрний гадна дээр 5х0.2см өнгөц шархтай, хамрын баруун сүвний доор 1х0.1см зулгаралттай, баруун бугалга урд дунд 2х1см, гадна доор 2х2см, зүүн бугалга гадна дунд 4х3см бүдэг хөх өнгийн цус хуралттай...ДҮГНЭЛТ:

1.Д............х-н биед тархи доргилт, хамар, хацар, баруун мөрөнд шарх, хамрын сүвний доор зулгаралт, хоёр бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтэл.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зулгаралт цус хуралт гэмтэл дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, бусад гэмтэл тус тусдаа хөнгөн зэрэгт хамаарна.

Төгс ялгуун эмнэлгийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №278 материал,

Бодит үзлэгт баруун хамрын угалзны доод ирмэгээс эхлэлтэй, дээш ойролцоогоор 4см хамрын хянга дагуу үргэлжилсэн хөндлөн чиглэлд 1.5см үргэлжилж, доош хамрын төвийн шугамаар ойролцоогоор 2см доош үргэлжилсэн 5мм зузаантай тавтай оёдол тавиулсан шархтай....гэх ДҮГНЭЛТ:

1.Д.Д............х-н биед тархи доргилт, хамар, хацар, баруун мөрөнд шарх, хамрын баруун сүвний доор зулгаралт, хоёр бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй, зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зулгаралт цус хуралт гэмтэл дангаараа гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй, бусад гэмтэл тус тусдаа хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт (хавтаст хэргийн 99),

7. Шүүгдэгч Ш.Г.......гын мөрдөн байцаалтад өгсөн “2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хамтран амьдрагч Гэрэлээ гэх эмэгтэйтээ Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хэрлэн бааранд орж сууж байхдаа Гэрэлээгийн найз А.........аа ирсэн. ...Гэрэлээ, А.........аа бид гурав пиво ууж дуусгаад Хэрлэн баарнаас гараад урд талд нь байрлах Вест нэртэй бааранд орж суун дахин хүний нэг нэг шил пиво захиалж ууж бүжиглэж байхад хажуугаар Д............х орж ирээд намайг мөрлөөд өдөө байхаар нь би Гэрэлээг дагуулан гарч тамхилах уу гээд Вест баарнаас гарсан. Баарны үүдэнд А.........аа Гэрэлээ бид нар тамхилаад зогсож байхад баарнаас Д............х гарч ирээд хар, шар үстэй янханууд гээд том дуугараад байхаар нь би хэнийг хэлээд байгаа юм гэхэд хохирогч Д............х чи тэгээд яах гээд байгаа юм гээд миний толгой руу гараараа 2 удаа цохихоор нь би уурлаад А.........аагийн гартаа бариад ууж байсан пивоны шилийг аваад довжоон дээр хагалаад Д............х дээр очоод үгийн зөрүүгүй нүүрэн хэсэгт нь хагархай шилээрээ нэг удаа цохисон ...хамраас нь цус их хэмжээгээр гарахаар би зугтаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46, 47),

8. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 24-26),

 - Хохирогчийн хохирлын талаарх баримт (хавтаст хэргийн 30-41), хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 63)

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 50, 62),  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 51), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 54-59) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ш.Г.......гд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ш.Г.......г нь Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Becт” баарны гадаа, 2017 оны 7 дугаар сарын 14-15-нд шилжих шөнийн 01 цагийн үед, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Д.Д............хийн нүүрэн тус газар пивоны хагархай шилээр цохиж, шууд санаатай үйлдлээр хүний эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь;

   -Хохирогч Д.Д............хийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вест” баарнаас шөнийн 01 цагийн ...тамхилаад зогсож байхад ...А.........аатай хамт явж байсан 20 орчим насны эрэгтэй хойноос хүрч ирээд миний цамцнаас татахаар нь арагш хартал гартаа барьсан байсан пивоны хагархай шилний ёроол хэсгээрээ миний хамар орчим руу цохичхоод зугтаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 96-97),

-Гэрч Б.Г.........гийн мөрдөн байцаалтад өгсөн “...2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 23 цагийн үед би өөрийн найз Г.........мын хамт “Хэрлэн” бааранд байтал Д............х над руу залгаад ...шөнийн 01 цаг 10 минутын үед бид 3 баарнаас гараад үүдэн хэсэгт тамхи татаад зогсож байтал ...шар тайрмал үстэй...эмэгтэй гарч ирээд тамхи асаагаад өгөөч гэхэд Д............х тухайн тамхийг нь асааж өгөөд ...зогсож байтал тухайн эмэгтэйн найз залуу бололтой...эрэгтэй гарч ирээд Д............хийг хардаж маргалдаад байсан. Тэгэхээр нь Г.........м бид хоёр маргааныг болиулаад таксинд суух гээд явж байтал баарны гадаа маргасан залуу араас пивоны шил хагалж гартаа бариад гүйж ирээд Д............хийн нүүрэн тус газарт 2-3 удаа мөрөнд нь 1 удаа цохиод зугтаад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7, 8),

-Гэрч Б.Г.........м мөрдөн байцаалтад өгсөн “...Д............х нэг шил пиво авч өгөөд ширээний ард суулгахад бүжиглэлээ гэж босч тайз руу гараад хүнтэй маргалдаад байхаар нь Г.........г бид хоёр, Д............хийн хоёр талаас нь сугадаад баарнаас авч гарсан. Д............х гадаа тамхи татаад зогсож байхдаа шар үстэй эмэгтэй болон өөр эмэгтэйтэй маргалдаад байхаар нь Г.........г бид хоёр Д............хийг өнөөх эмэгтэйчүүдээс холдуулаад цааш аваад явж ...шар үстэй эгчтэй ярьж байх хооронд араас 20 орчим насны туранхай залуу ирээд Д............хийн хамар руу нэг удаа гартаа барьсан байсан шилээр цохиод цааш гүйгээд зугтаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20, 21)

- Гэрч С.Г.........маа мөрдөн байцаалтад өгсөн “...2017 оны 7 дугаар сарын 14-ний орой ....“Хэрлэн” бааранд таарсан зүс таних эрхтэй Вест бааранд ороод ирчихсэн бид 3-г бүжгийн талбайд бүжиглэж байхад тухайн эрэгтэй Г.......гыг мөрлөөд өдөөд байсан. ...Тэгтэл А.........аа хэдэн жилийн өмнө чи Гэрэлээ бид хоёрыг хар, шар үстэй янхан гэж хэлж байсан биз дээ гэтэл Г.......г хэнийг гээд намайг өмөөрөх маягтай дуугартал нөгөө зүс таних эрэгтэй урагшаа гүйгээд явсан. Тэгээд би анзаараагүй байж байтал минут орчмын дараа шил хагарч байгаа дуу гарахаар нь хартал зүс таних залуугийн хамраас цус гарчихсан байсан. ...Г.......г гартаа хагархай пивоны шил барьсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9, 10),

-Гэрч А.А.........аагийн мөрдөн байцаалтад өгсөн “...2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр ...Гэрэлээ бид хоёр...баарны гадаа...зогсож байсан чинь нөгөө...залуу бас гараад ирэхээр нь чи бид хоёрыг хар, шар янхан гээд урьд нь доромжилж байсан яагаад тэгдэг юм бэ гээд ярилцаад зогсож байтал Г.........маагийн нөхөр Г.......г гараад ирсэн байсан. ...Г.......г...Г.........маа бид хоёр өмөөрөх шинжтэй асуутал нөгөө...залуу... Г.......гын толгой хэсэгт 2-3 удаа гараараа цохичхоод зугтаагаад явсан. ...Удалгүй нөгөө зүс таних залуу хамраа бариад орилоод байсан эргэн тойронд байсан хүмүүс цагдаа дуудаарай хамрыг нь зүсчихсэн байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11, 12)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Хавтаст хэргийн материалаар гаргасан нэмэлт 1154 дугаар дүгнэлтэд....гэх дүгнэлт (хавтаст хэргийн 99),

-Шүүгдэгч Ш.Г.......гын мөрдөн байцаалтад өгсөн “...2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр ....хохирогч Д............х чи тэгээд яах гээд байгаа юм гээд миний толгой руу гараараа 2 удаа цохихоор нь би уурлаад А.........аагийн гартаа бариад ууж басан пивоны шилийг аваад довжоон дээр хагалаад Д............х дээр очоод үгийн зөрүүгүй нүүрэн хэсэгт нь хагархай шилээрээ нэг удаа цохисон ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46, 47) зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан дээрх баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ш.Г.......г нь Д.Д............хийн биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ. 

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Ш.Г.......гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт  гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нь, улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй байна.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Ш.Г.......гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуу тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавь мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргав.

Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч мэтгэлцээгүй болно. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Ш.Г.......гд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ш.Г.......г нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тодорхой хэмжээний орлого олдог болох нь түүний мэдүүлгээр тогтоогдож байх тул улсын яллагч гаргасан дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав. Харин улсын яллагчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч торгуулийн ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзэв.

III. Бусад асуудлаар

Эрүүгийн 1708003940012 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Харчин овогт Шаравдоржийн Г.......гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Ш.Г.......гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г.......г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ