Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2734

 

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2017/02734

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: оршин суух А.Аны О.Ныг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч А.А шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Ннь надаас 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 11.500.000 төгрөгийг бэлнээр зээлж авсан. Тэрээр жижиг дунд үйлдвэрлэлийн зээлд хамрагдахаар бүх бичиг баримтаа өгчихсөн, удахгүй бүтэхээр нь чамаас авсан мөнгийг өгнө гэж хойшлуулсаар байгаад өнөөг хүрлээ. Энэ хугацаанд янз бүрийн амлалт өгч өнөөдөр маргааш, удахгүй зээл бүтнэ, дансанд мөнгө ороогүй байна гэж бичгээр дандаа амлалт өгдөг байсан. Ингээд аргаа ядаад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхэд өгч түүнийг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг нь олж тогтоосны дагуу Хэнтий аймагт очиж уулзахад урьдны ярьдаг юмаа ярьж, арга заль хэрэглэн бас л өнөө маргаашгүй мөнгө орж ирнэ, орж ирэхээр нь өгнө гэсээр байгаад дахин 2 жил өнгөрсөн байна. Би уулзах болгондоо бичгээр баримт үйлдэж гарын үсгийг нь зуруулдаг. Одоо О.Ннь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, А-19 дүгээр байрны 3 тоот хаягтаа байхгүй, хаана оршин суугаа нь мэдэгдэхгүй байх тул түүнийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч А.А нь О.Нямдуламыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байх ба шүүх дээрх хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

            Учир нь О.Ниргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тэдний хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, шинэчилсэн гэрээ, төлбөр барагдуулах эцсийн гэрээ зэргээр нотлогдож байна.

О.Нямдуламын оршин суугаа хаяг тодорхойгүй болох нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Нямдуламыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлт гаргагч А.Аы хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Очирпүрэвийн Нямдулам /РД: СЕ73010100/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орологод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Нямдуламыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

4. О.Ннь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, А-19 дүгээр байрны 3 тоотод оршин сууж байсан болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР