Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1001

 

 

 

  2021         10             04                                                1001

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан, улсын яллагч У.Анхжаргал, шүүгдэгч М.Д......м нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

   Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржгон овогт М........тын Д......мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, эрүүгийн 210 8000 000 987 дугаартай, 1 хавтаст хэргийг 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, мөн өдөр хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Боржгон овогт М........тын Д......м, Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Цагаан чулуут суманд 1996 оны 2 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнд машин механизмын ашиглалтын инженер мэргэжилтэй, Барс 2 худалдааны төвийн махны 4 дүгээр лангууг түрээслэн ажиллуулдаг гэх, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ..............тоотод оршин суух, урьд

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, регистрийн дугаар ИС96021239.

 

   Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

   Шүүгдэгч М.Д......м нь 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Толгойтын 89 дүгээр гудамжинд иргэн Ж.Н.....аатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, гараараа нүүрэн тус газар нь цохиж улмаар биед нь баруун дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал дээд уруулын дотор салстад няцарсан шарх, хамарт зулгаралт бүхий гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Д......м мэдүүлэхдээ: “..................” гэв.

 

   Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

   1. Хохирогч Ж.Н.....аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 27-ны орой М.Д......м миний хацар руу 2-3 удаа алгадахаар нь ахын дүү яаж байна аа гэхэд намайг хавирч унагаагаад миний нүүр болон цээж рүү олон удаа гараа зангидаж байгаад цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-12),

   2. Гэрч Н.А........лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг харсан чинь М.Д......м тэр хоёр зууралдчихсан, М.Д......м нь тэр ахын нүүрний баруун талын хэсэгт гараараа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19),

   3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7999 дугаартай “...Хэсэг газрын үзлэгт: ...Баруун дээд, доод зовхи, хамрын нуруу тархмал хавдсан, хөхөлбөр өнгийн цус хуралттай, хамрын нуруунд 0,5х0,3 см хүрэн улаан өнгийн зулгаралттай, тэмтрэлээр эмзэглэлтэй, дээд уруул овойж хавдсан, дээд уруулын дотор салстад хөхөлбөр цус хуралттай, төв хэсэгт нь цайвар ногоон өнгөр бүхий зах эрмэг тэгш бус няцарсан шархтай, биед өөр ил харагдах гэмтэлгүй...”

 ДҮГНЭЛТ:

   - Ж.Н.....аагийн биед  баруун дээд, доод зовхи, хамрын нуруу цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад няцарсан шарх, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах  тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх (хавтаст хэргийн 25-26),

   4. Шүүгдэгч М.Д......мын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тухайн үед архи уусан явж байсан хамар хашааны ах Ж.Н.....аатай таарамжгүй харилцаа үүсгэн цохиж  гэмтэл учруулсан нь үнэн. Уг асуудал би Ж.Н.....аа ахаас уучлалт гуйж гомдлыг нь барагдуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78),

  • Хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 83), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 85), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 87),
  • Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 31-32), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 63), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 34), түүний Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 37-55), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 65-71) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Д......мд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар

            Шүүгдэгч М.Д......м нь 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Толгойтын 89 дүгээр гудамжинд иргэн Ж.Н.....аатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, гараараа нүүрэн тус газар нь цохиж улмаар биед нь баруун дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал дээд уруулын дотор салстад няцарсан шарх, хамарт зулгаралт бүхий гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

  • 1. Хохирогч Ж.Н.....аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 27-ны орой Д......м миний хацар руу 2-3 удаа алгадахаар нь ахын дүү яаж байна аа гэхэд намайг хавирч унагаагаад миний нүүр болон цээж рүү олон удаа гараа зангидаж байгаад цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-12),
  • 2. Гэрч Н.А........лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг харсан чинь М.Д......м тэр хоёр зууралдчихсан, Д......м нь тэр ахын нүүрний баруун талын хэсэгт гараараа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19),
  • 3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7999 дугаартай “Ж.Н.....аагийн биед  баруун дээд, доод зовхи, хамрын нуруу цус хуралт, з өөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад няцарсан шарх, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах  тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25-26),

4. Шүүгдэгч М.Д......мын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тухайн үед архи уусан явж

байсан хамар хашааны ах Ж.Н.....аатай таарамжгүй харилцаа үүсгэн цохиж  гэмтэл учруулсан нь үнэн. Уг асуудал би Ж.Н.....аа ахаас уучлалт гуйж гомдлыг нь барагдуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл М.Д......м нь хууль зүйн хувьд, хувийн таарамжгүй харилцааны улмаас шууд санаатай үйлдлээр, хохирогч Ж.Н.....аагийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Д......м нь хохирогч Ж.Н.....аагийн нүүрэн тус газар гараараа цохисон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч М.Д......мыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Н.....аа нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч М.Д......мыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч М.Д......мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Д......мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч М.Д......м, хохирогч Ж.Н.....аа нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч М.Д......мыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч М.Д......мд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг түүний хувийн байдал буюу сарын хөдөлмөрийн хөлсний орлогыг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

Эрүүгийн 210 8000 000 987 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Боржгон овогт М........тын Д......мыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д......мыг 550 (таван зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д......мд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Д......м нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.МӨНХЗУЛ