Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2564

 

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2017/02564

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ХУД ЦХ-1хүсэлттэй,

Б.Быг архины албадан эмчилгээнд явуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: ХУД ЦХ-1итгэмжлэгдсэн төлөөлөгч дэслэгч З.Мөнхчимэг, гуравдагч этгээд Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ХУД ЦХ-1шүүхэд гаргасан хүсэлтийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б сүүлийн нэг жилийн хугацаанд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 51 дүгээр СӨХ-д харуулын ажил хийдэг байсан. Байнга ар гэртээ агсам согтуу тавьж, 2012 онд архины албандан эчилгээнд хамрагдсан түүнээс хойш архины албадан эмчилгээнд хамрагдаагүй. 2016 оны 11 дүгээр сард 2 удаа, энэ онд 5 удаа эрүүлжүүлэгдсэн байна. Б.Б нь ажлынхаа байранд байнга архидан согтуурч удаа дараа зөрчил гаргадаг, байнга архи уудаг, архи уугаад шартахаар шараа архиар тайлдаг. Биеийн эрүүл мэндийн байдал нь архинаас болж байгаа. Эхнэр хүүхэдтэй нэмэр болдоггүй байнга архи ууж агсам согтуу тавьдаг. Иймд Б.Быг архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү.

 

Гуравдагч этгээд Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 4 настай хүүхэдтэй, манай эхнэр 2006 онд нас барснаас хойш сэтгэл санааны хямралд орж архи ууснаас болж хэнтэй юу ярьж байгаагаа мэдэхээ байсан. 2012 онд архины албадан эмчилгээнд яваад 3 жил архи уухгүй байж байгаад дахин архи уусан.  Одоо 4 настай хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг. Уг нь архины албадан эмчилгээнд явмаар байгаа боловч миний биеийн эсэргүүцэл муу байгаа тул архины эмчилгээнд явахад биеийн байдал дийлэх болов уу гэж бодож байна. Даралт ихсээд 210 болчихсон байгаа. Даралт ихсэхээр зүрх савлаад  байхаар нь архи уудаг. Уухаараа нэмж уучих гээд байдаг юм гэв.

 

       Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн тайлбарыг  сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Хүсэлт гаргагч ХУД ЦХ-1 нь Б.Быг архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Б.Б нь нийгмийн хэв журмыг зөрчиж эхнэр, хүүхэддээ агсам тавьж амгалан тайван байдлыг нь алдагдуулдаг, удаа дараа эрүүлжүүлэгдсэн, урьд нь архины албадан эмчилгээнд явж байсан боловч дахин архи, согтууруулах ундаа байнга хэрэглэж архинд  донтох өвчний 3 дугаар зэрэгтэй болох нь Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дүгнэлт, иргэн Б.Баттулгын мэдүүлэг, захиргааны зөрчлийн тухай тэмдэглэл, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, хүсэлт гаргагч болон гуравдагч этгээдийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иймд ХУД ЦХ-1хүсэлтийг хангаж, Б.Быг албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар  Б.Б /РД: .................../-ыг архины албадан эмчилгээнд явуулсугай.

 

2. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар Б.Быг албадан эмчлэх газарт хүргэх ажиллагааг Хан-Уул дүүрэгт дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт зааснаар албадан эмчлүүлэх хугацаа нь тухайн этгээдийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.МӨНХБАЯР