Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2015/1355

 

2015 оны 8 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2015/1355

Улаанбаатар хот

 

Бын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Хонинхүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч, З нарыг оролцуулан, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн /хуучнаар/ 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 286 дугаар шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Бын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасантайлбартаа: ...Миний бие 2002-2006 онуудад И сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2007 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст эд хөрөнгийн улсын бүртгэгчээр анх ажилд орсон. Улмаар энэхүү ажлыг 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэж ирсэн бөгөөд тасралтгүй 8 жил ажилласан байна. 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 10-ны өдрүүдэд Улсын бүртгэлййн ерөнхий газрын Бүртгэл хяналтын хэлтсээс шалган туслах зорилгоор 5 хүний бүрэлдэхүүнтэй баг Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст ирж ажилласан. Энэ шалгалтаар зарим хувийн хэрэгт гэрчилгээний хуулбар байхгүй, гарын үсэг дутуу, өв залгамжлах эрхийн бүртгэлийг буруу бүртгэсэн зэрэг зөрчлүүд байна үүнийг 10 дугаар сарын 20-ний өдрийн дотор засах үүрэг өгсөн. Тухайн зөрчлүүд нь 2013 оны 01 дүгээр сараас 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн хоорондох хугацаанд гарсан байсан ба өгсөн үүрэг даалгаврын дагуу миний бие тухайн зөрчлүүдийг арилгаж холбогдох баримтаа факс болон шуудангаар хүргүүлсэн. Тухайн үед хяналт шалгалтаар ирсэн байцаагч нар өөрсдөө нэгдсэн нэг ойлголтгүй байсан. Увс аймаг эд хөрөнгийн 3 улсын бүртгэгч, 1 ахлах бүртгэгч байдаг бөгөөд ижил түвшинд шалгаж үзээгүй. Бид яг л ижилхэн мэдүүлэг хүлээн авч нэг түвшинд үйл ажиллагаа явуулж ижилхэн бүртгэл хийж байгаа. Гэтэл ганцхан миний үйл ажиллагаа доголдолтой байгаа мэтээр үзэж надад сахилгын хамгийн хүнд хэлбэрийг ногдуулсанд гомдолтой байна. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т "сахилгын зерчлийг илрүүлснээс хойш 1 сар, гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй" гэж заасныг зөрчин сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна. Улмаар миний бие Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлд хандсан ба уг зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 95 тоот албан бичгээр хариу ирүүлсэн байна. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын сахилгын шийтгэл ногдуулсан 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1581 тоот тушаалыг хүчингүйд тооцож, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн улсын бүртгэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү" гэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:...Нэхэмжлэлд хариуцагчийн гаргасан хариу тайлбартай танилцаад нэхэмжлэлийн шаардлагаа 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацааны цалинг гаргуулах шаардлагаар нэмэгдүүлж байна" гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд урьд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 1342 дугаар тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2013-2014 онд хийсэн бүртгэлийн үйл ажиллагаанд тус газрын Бүртгэлийн хяналтын хэлтсээс 2014 оны 10 дугаар сарын 06-10-ны өдрүүдэд шалгалт хийсэн. Шалгалтаар тус хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч Б нь Иргэний хууль болон Улсын бүртгэлийн хууль тогтоомжуудыг зөрчсөн нийт 32 бүртгэлийн 101 зөрчлийг гаргасан бөгөөд илэрсэн зөрчлүүд нь он цагийн хувьд нэхэмжлэлд дурдсан хугацаа болон түүнээс хойш гаргасан зөрчлүүд байгааг хяналт илтгэх хуудас, зөрчлийн тэмдэглэл болон бусад баримтаар нотлогдоно. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын эх хуудсыг хуулийн хугацаанд буюу 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад танилцуулсан ба улсын бүрггэгч Быг ажлаас халах тухай Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаал 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гарсан байх тул илрүүлснээс хойш 1 сарын хугацаа хэтрээгүй байна. Улсын бүртгэгч Бд бүртгэлийн хууль тогтоомж зөрчин, өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэж, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан үндэслэлээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 658 дугаар тушаалаар Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 26.1.1-д зааснаар сахилгын сануулах шийтгэл ногдуулж байсан Мөн хяналт шалгалтаар 2013-2014 онд бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчсөн 100 гаруй зөрчлийг гаргасан байх ба зөрчлийн шинж байдлын хувьд нэг зөрчлийг удаа дараа, давтан гаргасан байна. Энэ нь улсын бүртгэгч Б өмнө нь гаргасан алдаа, зөрчилдөө дүгнэлт хийж ажиллаагүй, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй ханддагийг харуулж байгаа ба түүнд ногдуулсан сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж байдалд нь тохирсон, хууль зөрчөөгүй учир ногдуулсан сахилгын шийтгэл хүнд хэлбэрийн гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 25.1-д Төрийн албан хаагч удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол төрийн албанаас халах, хуулийн 26.1-д ... албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэсэн заалтыг хэрэгжүүлсэн арга хэмжээ болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацааны цалинг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байнагэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн /хуучнаар/ 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 286 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн "Сахилгын шийтгэл ногдуулах" тухай 1581 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Быг урьд эрхэлж байсан Увс аймгийнУлсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн албан тушаалд нь эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ...Шүүхийн шийдвэртшалгалтаар илэрсэн 25 бүртгэлийн 22 бүртгэлд холбогдох хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгг заасан сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн буюу бүртгэл үйлдсэнээс хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн байхад сахилгын шийтгэл ногдуулсан нь хуулийн зохицуулалтыг зөрчсөн байна гэж дурдаад хуулийн дээрхи заалтад хөөн хэлэлцэх хугацааг 2 өөр хугацаанаас эхлэн тоолохоор зохицуулсан боловч нэхэмжлэгчийн тухайд зөрчил гаргаснаас хойшхи хугацаагаар тоолох нь зөв гэж дүгнэжээ. Энэ нь хариуцагчаас гаргасан зөрчлийг илрүүлснээс хойш сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг тооцно гэсэн тайлбар хууль зүйн хувьд хэр үндэслэлтэй эсэхийг шинжлэн судлаагүй,үгүйсгэх үндэслэлээ хууль зүйн талаас нь нотолж чадаагүй, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн хугацаагаар тооцох нь буруу биш гэж үндэслэл муутай дүгнэлт хийсэн байна. Мөн Төрийн албанытухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зөрчил гаргасанаас хойш гэж заасан байхад хуулийн нэр томъёогнэхэмжлэгчид ашигтай байхаар бүртгэл үйлдсэнээс хойш 6 сараас илүүгүй гэж хуулийг зориуд буруу хэрэглэсэн. Улсын дээд шүүхийн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2010 оны 08 дугаар тогтоолын 11-т хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан 1 сарын хугацааг сахилгын зөрчил гаргасныг эрх бүхий байгууллага, албан тушаалтан олж мэдсэн үеэс эхлэн тоолно гэж заасан байх тул улсын бүртгэгч Бын 2013-2014 онуудад гаргасан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хугацаа ньхяналт шалгалт хийсэн дүнг илтгэх хуудсаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад танилцуулж баталгаажуулсан хугацаанаас буюу 2014 оны 10 дугаар 27-ны өдрөөс эхлэн тоологдох тул хариуцагчийн зүгээс сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэж байна. Төрийн албан хаагч нь үүрэгт ажилдаа зөрчил гаргасан эсэхийг зөвхөн хяналт шалгалтын үйл ажиллагааны дүнд эрх бүхий албан тушаалтан тогтоодог бөгөөд шалгалтын үеэр илрээгүй, мэдэгдээгүй өнгөрсөн аливаа зөрчил хожим илэрсэн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулахдаа зөрчил гаргаснаас хойш 6 сар өнгөрсөн гэх хуулийн хугацааг баримтлах ёстой. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын газраас Увс аймгийн бүртгэлийн хэлтсийн 2013-2014 оны бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байгаагүй нь улсын бүртгэгч Бын гаргасан бүртгэлийн зөрчлүүдийг мэдэх боломжгүй нөхцөлд байсан гэж үзнэ. Мөн шүүхээс хяналт шалгалтаар илрүүлсэн 25 бүртгэлд холбогдох зөрчлөөс 22 бүртгэлийн зөрчлүүд нь бүртгэл үйлдсэнээс хойш 6 сар буюу хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж үзэж байгаа юм бол сахилгын шийтгэл ногдуулах хугацаанд хамаарах буюу 6 сараас хойш үйлдсэн бүртгэлийн зөрчлүүдийг хянаж үзээгүй нь хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн тайлбар, нотлох баримтуудыг бүрэн дүүрэн үнэлж дүгнээгүй нь харагдаж байнаУлсын бүртгэгч Б өмнө нь бүртгэлийн алдаа зөрчил гаргасны улмаас Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийи 658 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26.1.1-д заасан сахилгын сануулах шийтгэл авагдаж байсан. Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 286 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1581 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Увс аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахыг хүсч, нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн атал сахилгын хамгийн хүнд хэлбэрийн шийтгэл ногдуулсан гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтыг 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад танилцуулсан тул зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын хугацаа хэтрээгүй, зөрчлийн шинж байдал, зөрчил давтан үйлдсэнийг харгалзан ногдуулсан тул хүнд хэлбэрийн сахилгын шийтгэл ногдуулаагүй гэж маргасан.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1581 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журам-ын 6.31 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Бд төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан байх ба энэхүү сахилгын шийтгэлийг зөрчлийн шинж байдалд тохирсон гэж үзэх боломжгүй байна.

Тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1342 дугаар тушаалын дагуу Увс аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хийсэн шалгалтаар улсын бүртгэгч Бд 25 бүртгэлд холбогдох зөрчил илэрсэн байх ба үүнээс 21, 22, 23 дугаарт бүртгэгдсэн зөрчил нэг үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой, 25 дугаарт бүртгэгдсэн зөрчлийг анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагч тал зөрчилд тооцохгүй гэж тайлбарласан зэрэгт дүгнэлт хийвэл нийт 22 бүртгэлд холбогдох зөрчлийг Б гаргасан гэж үзэх нь зүйтэй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч маргадаггүй.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан бөгөөд дээрхи 22 бүртгэлд холбогдох зөрчлөөс 20 дугаарт бүртгэгдсэн зөрчлөөс бусад нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэстэй.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан зөрчил гаргаснаас хойш гэснийг улсын бүртгэгч үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж улсын бүртгэлийг хууль журамд нийцүүлэн зохих ёсоор гүйцэтгээгүй буюу зөрчил бүхий бүртгэл хийгдсэн өдрийг ойлгох бөгөөд сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар гэснийг зөрчил гарсанаас хойш 6 сар дотроо зөрчлийг илрүүлсэн байхыг шаардсан зохицуулалт гэж ойлгох тул бүртгэл үйлдсэнээс хойш 6 сараас илүүгүй гэж хуулийг зориуд буруу хэрэглэсэн, 2013-2014 онуудад гаргасан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хугацаа нь хяналт шалгалт хийсэн дүнг илтгэх хуудсаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад танилцуулж баталгаажуулсан 2014 оны 10 дугаар 27-ны өдрөөс эхлэн тоологдох тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээж авах боломжгүй байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын газраас Увс аймгийн бүртгэлийн хэлтсийн 2013-2014 оны бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байгаагүй нь улсын бүртгэгч Бын гаргасан бүртгэлийн зөрчлүүдийг мэдэх боломжгүй нөхцөлд байсан гэх хариуцагчийн гомдол Төрийн албаны тухай хуулиар нарийвчлан зохицуулсан сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг үгүйсгэж чадахгүй бөгөөд шүүх гагцхүү хуульд захирагдах зарчимтай билээ.

Харин илтгэх хуудсын 20 дугаарт бүртгэгдсэн /хэргийн 51-р тал/ 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хамтран өмчлөгчдийг өвийн гэрээгээр хассан гэх зөрчилд төрийн жинхэнэ албан хаагчид хүлээлгэх сахилгын шийтгэлийн хамгийн хүнд хэлбэр болох төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орохгүйгээр халах шийтгэлийг хэрэглэсэн нь зөрчлийн шинж байдал, гэм бурууд тохироогүй төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан гэж дүгнэх үндэслэл болж байна.

Нэхэмжлэгч Бд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 5 дугаар сарын 20-ний өдрийн 658 дугаар тушаалаар /хэргийн 62-р тал/ холбогдох хууль тогтоомжийг зөрчин өмчлөх эрхийн бүртгэлийг давхардуулж бүртгэн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан нь тус газрын Бүртгэлийн хяналтын хэлтсээс хийсэн шалгалтаар тогтоогдсон гэх үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан ч хэзээ, ямар зөрчил гаргасан эсэх, уг зөрчилд Б гэм буруутай эсэх талаар тогтоогоогүй, тухайн үед Б чөлөөтэй байсан, түүнд сахилгын шийтгэл ногдуулсан талаар мэдэгдсэн, танилцуулсан баримт хэрэгт авагдаагүй байх тул зөрчлийг давтан гаргасан гэж үзэх үндэслэлгүй.Түүнчлэн хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийг ногдуулахдаа нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлийг зөрчсөн эсэхийг тодорхойлж чадаагүй бөгөөд тушаалд дурдсан хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн бол дээрхи хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэхь хэсгийг баримтлах ёстой байжээ.

Харин анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн атлаа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасныг баримтлаагүй, цалингийн хэмжээг үнийн дүнгээр тооцоогүй байх тул зохих өөрчлөлтийг оруулж зөвтгөх үндэстэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан олговрыг тооцохдоо нэхэмжлэгчийн нэг сарын үндсэн цалин болох 627.957 төгрөгөөр тооцож /хэргийн 112-р тал/ ажилгүй байсан 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 5 сар 26 хоногийн цалин хөлстэй тэнцэх 3.684.014 төгрөгийг /5 сар х 627.957= 3.139.785, 26 хоног х 627.957:30хоног=544.229 төгрөг/ хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн /хуучнаар/ 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 286 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 гэсний дараа 26.4 гэж, 2 дахь хэсгийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гэсний дараа 3.684.014 төгрөг гэж тус тус нэмж өөрчлөлт оруулан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

 

 

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ О.НОМУУЛИН