| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 204/2021/0005/э |
| Дугаар | 2021/ШЦТ/08 |
| Огноо | 2021-12-01 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/08
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Улсын яллагч Г.Цолмонгэрэл,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхнасан,
Хохирогч Ё.Т,
Шинжээч Э.Хүрэлсүх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжав,
Шүүгдэгч П.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт П.М-д холбогдох эрүүгийн 2026000000242 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогтой П.М
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* овогтой П.М нь согтуурсан үедээ 2020 оны 10 дугаар сарын 19-ний орой 22 цагийн орчим иргэн Ё.Т-г зодож баруун хөлний шаант ясны далд хугарал, доод эрүүнд 43 дугаар шүдний бүрэн мултрал, доод уруулын дотор хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч П.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ... “Би урд нь тэр хэрэг болсон газар явж байгаад хамар руугаа цохиулж хамраа чихүүлээд гаргуулж байсан юм. Тийм учраас тэр өдөр тэнд явж байгаад энэ ахыг харанхуйд сайн харахгүй урдных шиг юм болох байх гэж бодоод ах хүүг барьж аваад цохьсон нь миний буруу. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Баримтаар гарсан хохирлыг төлж барагдуулсан” гэв.
Хохирогч Ё.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ... “2020 оны 10 дугаар сарын 19-ний орой Бүсийн оношилгоо эмчилгээний төв орохоор алхаж байгаад гэрийн наад талын хонхор жалганы хажууд явж байгаад утсаа үзсэн чинь утас байдаггүй. Тэгэхээр нь орой болчихсон байна төвөг гээд эргээд гэр рүүгээ алхаад худгийн хажуугаар өнгөрөөд гудамжны үзүүрийн овгор дээр явж байтал баруун гар талаас П.М гэх хүн гарч ирээд намайг заамдаж аваад газар унагаасан. Миний нүүр хэсэгт гараараа цохьсон. ...Тэгээд босохдоо миний баруун хөл дээр 2 удаа дэвссэн. Би *******ын хүн байна гээд хашгираад байсан. Манай хүүхэд намайг босгоод энэ хүний араас гүйгээд явсан. Нэлээд удсан хөлөө хөдөлгөх гэтэл шажигнаж дуугараад байсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Шүүхэд хохирлын баримтууд гаргаж нэхэмжилсэн 400.400 төгрөгийг П.М төлж барагдуулсан. Цаашид гарах эмчилгээний зардлын мөнгийг шүүгдэгч П.М нь хуваагаад төлнө гэсэн. Гэхдээ шийтгэх тогтоолд нэхэмжлэх эрхийг дурдуулна. Энэ залуу хүнийг ар гэрийг нь бодоод гомдолгүй болсон” гэв.
Шинжээч Э.Хүрэлсүх шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...Хохирогч Ё.Т-н биед учирсан баруун хөлний шаант ясны далд хугарал нь зөрүүтэй хугарал учраас өөрөө ойчих үед үүсэх боломжгүй. Энэ хугарал нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу цохих, дэвсэх, өшиглөх гэх мэт хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой” гэв.
Хохирогч Ё.Т-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэртээ байж байгаад Бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү алхаж явсан. Гэртээ утас, тамхиа орхисон байсан. Тэгээд буцаад гэр рүүгээ алхсан. Гудамжны үзүүрийн овгор дээр явж байтал миний баруун гар талаас нэг эрэгтэй хүн гарч ирээд намайг заамдаж аваад газар унагаасан. Миний нүүр хэсэгт цохисон. Босохдоо миний баруун хөл дээр 2 удаа дэвссэн. Би орилсон манай хүү Л гарч ирсэн. Тэр хүн намхан нуруутай эрэгтэй хүн байсан. ...Өмнө нь миний хөл эрүүл байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Гэрч Т.Л-н мөрдөн байцаалтанд өгсөн: “..2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 10 цаг 30 минутын үед би гэртээ байж байхад гадаа аав Т орилох шиг болсон. Би гэрээсээ гарахад аавын дээр нэг зузаан куртиктэй махлаг залуу багалзуурдан зодож байсан. Тухайн үед аав хөл хугарчихлаа гээд орилоод байсан. Тэгээд би очиж салгасан. Нөгөө залуу зугтаасан. Би араас нь дагаж яваад барьж аваад цагдаад өгсөн. Тэр залуу аавыг зодож байхдаа *******ын хэн гээд нэг нэр хэлээд байсан. Миний аавыг чи муу хужаа байна гээд зодоод байсан. Аавын дээрээс гараараа нүүр хэсэгт нь цохиод байсан. Би өмнө нь тэр залууг харж байгаагүй. Аав урьд өмнө нь бэртэж гэмтэж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Гэрч Т.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2020 оны 10 дугаар 19-ний өдөр цагдаагийн газрын зөрчлийн хэрэг бүртгэгчийн үүрэг гүйцэтгэж байсан. Орой 102 оос манай аавыг хүн зодчихлоо. Зодсон хүнийг нь би дагаад явж байна гэж хэлсэн. Уг дуудлагад би жолоочийн хамт очсон. Би Т.Л утсаар ярихад тэр хүнийг 20-30 метрийн зайтай дагаад явж байсан. Тэр хүнийг шалгахад П.М гэх хүн байсан. Мөнхдалайгаас асуухад би зодоогүй юу ч мэдэхгүй байсан. Тэр хүний согтуурлыг шалгахад 0.90 хувийн согтолттой байсан. Т.Л аавтайгаа үлдсэн. Аавыг нь түргэний машин аваад явсан. Эмнэлэгт үзүүлэхэд хөл нь хугарсан байна гэсэн. Мөрдөгч дуудсан. М тухайн үед саарал өнгийн ажлын куртиктай. Хар өнгийн түрийтэй гуталтай явж байсан. Гэр рүүгээ явж байсан би тэр хүнийг зодоогүй. Тэр өвгөнтэй таарсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Гэрч Ш.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн “...П.М нь миний нөхөр байгаа юм. ...Манай нөхөр элдэв янзын зан ааш байхгүй. Архи согтууруулах ундааны зүйл заримдаа л хэрэглэдэг. Ер нь хэрэглэдэггүй гэж ойлгож болно. Гэр бүл найз нөхдийн дунд нэр хүнд сайтай. Гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө амьдралаа авч явж байгаа хүн. Урьд нь өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй. Манай гэр бүлийн харилцаа эв найртай байдаг. Мөнхдалайгийн зүрх нь өвддөг тул байнга эмчийн хяналтанд байж эмийн эмчилгээ хийлгэдэг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71 дүгээр хуудас/,
Гэрч М.У-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Мөнхдалай нь миний төрсөн аав байгаа юм. Манай аав П.М нь хүүхэд шиг гэнэн цайлган зантай хүн байгаа юм. Тогтсон ажил байхгүй. Хааяа барилгын ажил хийдэг. Дүү бид нарт сайн ханддаг, элдэв муу зан байхгүй. Архи согтууруулах ундааны зүйл бараг уудаггүй. Зүрх муутай даралт ихтэй учраас урьд өмнө нь ямар нэгэн байдлаар гэмт хэрэг, зөрчил үйлдэж байгаагүй. Аав ээж хоёр хэрэлдэж муудалцаж байсан удаа байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72 дугаар хуудас/,
Шинжээч Э.Хүрэлсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Үзүүлэгч Ё.Тын баруун хөлийн шаант гахилзуур ясны зургаас дүгнэхэд шаант яс доод 3-ны 1 хэсгээр ташуу хугарсан гахилзуур яс шааны ясны толгойтой бэхлэгдэх хэсгээр ташуу хугарсан байсан. Уг хугарал нь явганаас унах үед үүсэх боломжгүй. Мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу цохих, өшиглөх, дэвсэх гэх мэт хүчин зүйлийн үйлчлэлээр үүсч болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн 449 дугаартай “...Үзүүлэгч Ё.Т-н биед баруун хөлийн шаант ясны далд хугарал, доод эрүүнд 43 дугаар шүдний бүрэн мултрал, доод уруулын дотор хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтэл нь Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, /хх-ийн 33 дугаар хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-09 дүгээр хуудас/,
Эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцож хураан авсан тэмдэглэл /хх-ийн 10-13 дугаар хуудас/,
Согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05 дугаар хуудас/,
Хэрэгт ач холбогдол бүхий баримтууд /хх-ийн 80-91 дүгээр хуудас/,
Шүүгдэгч П-н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 425 дугаартай тодорхойлолт, /хх-ийн 48 хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 53 хуудас, хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 66 хуудас/,
Шүүгдэгч П.Мгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 хуудас/,
Шүүгдэгч П.Мгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч ******* овогтой П.М нь согтуурсан үедээ 2020 оны 10 дугаар сарын 19-ний орой 22 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ягаан толгой 6 дугаар багийн 35-22 тоот хашааны ойролцоох овоолго дээр иргэн Ё.Т-г зодсоны улмаас түүний эрүүл мэндэд баруун хөлний шаант ясны далд хугарал, доод эрүүнд 43 дугаар шүдний бүрэн мултрал, доод уруулын дотор хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч Ё.Т-н “...2020 оны 10 дугаар сарын 19-ний орой ...гудамжны үзүүрийн овгор дээр явж байтал баруун гар талаас П.М гэх хүн гарч ирээд намайг заамдаж аваад газар унагаасан. Миний нүүр хэсэгт гараараа цохьсон. ...Тэгээд босохдоо миний баруун хөл дээр 2 удаа дэвссэн. Би *******ын хүн байна гээд хашгираад байсан. Манай хүүхэд намайг босгоод энэ хүний араас гүйгээд явсан. Нэлээд удсан хөлөө хөдөлгөх гэтэл шажигнаж дуугараад байсан” гэсэн мэдүүлэг, Шинжээч Э.Хүрэлсүхийн “...Хохирогч Ё.Т-н биед учирсан баруун хөлний шаант ясны далд хугарал нь зөрүүтэй хугарал учраас өөрөө ойчих үед үүсэх боломжгүй. Энэ хугарал нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу цохих, дэвсэх, өшиглөх гэх мэт хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой” гэсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Ч.Т-н “Би 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ...Гудамжны үзүүрийн овгор дээр явж байтал миний баруун гар талаас нэг эрэгтэй хүн гарч ирээд намайг заамдаж аваад газар унагаасан. Миний нүүр хэсэгт цохисон. Босохдоо миний баруун хөл дээр 2 удаа дэвссэн. Би орилсон манай хүү Т.Л гарч ирсэн. Тэр хүн намхан нуруутай эрэгтэй хүн байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/, гэрч Т.Л-н “...2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 10 цаг 30 минутын үед гадаа аав Ё.Т орилох шиг болсон. Би гэрээсээ гарахад аавын дээр нэг зузаан куртиктэй махлаг залуу багалзуурдан зодож байсан. Тухайн үед аав хөл хугарчихлаа гээд орилоод байсан. Тэгээд би очиж салгасан. Нөгөө залуу зугтаасан. Би араас нь дагаж яваад барьж аваад цагдаад өгсөн. Тэр залуу аавыг зодож байхдаа *******ын хэн гээд нэг нэр хэлээд байсан. Миний аавыг чи муу хужаа байна гээд зодоод байсан. Аавын дээрээс гараараа нүүр хэсэгт нь цохиод байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/, гэрч Т.Д-н “...Би 2020 оны 10 дугаар 19-ний өдөр цагдаагийн газрын зөрчлийн хэрэг бүртгэгчийн үүрэг гүйцэтгэж байсан. Орой 102 оос манай аавыг хүн зодчихлоо. Зодсон хүнийг нь би дагаад явж байна гэж хэлсэн. Уг дуудлагад би жолоочийн хамт очсон. Би Т.Л-той утсаар ярихад тэр хүнийг 20-30 метрийн зайтай дагаад явж байсан. Тэр хүнийг шалгахад П.М гэх хүн байсан. ...Мөнхдалай тухайн үед саарал өнгийн ажлын куртиктай. Хар өнгийн түрийтэй гуталтай явж байсан. Гэр рүүгээ явж байсан би тэр хүнийг зодоогүй. Тэр өвгөнтэй таарсан гэж байсан’’ гэсэн мэдүүлэг, /хх-ийн 25-26-р хуудас/, хохирогч Ё.Т-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн “... Т-н баруун хөлний шаант, гахилзуур ясны зургаас харахад шаант яс доод 1/3 хэсгээрээ ташуу хугарсан байна. Уг хугарал нь явганаас унах үед үүсэх боломжгүй. Мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу цохих, өшиглөх, дэвсэх гэх мэт хүчин зүйлийн үйлчлэлээр үүснэ” гэх мэдүүлэг, 36-37-р хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Э.Хүрэлсүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 449 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 33-р хуудас/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцож хураан авсан тэмдэглэл зэрэг болно.
Шүүгдэгч ******* овогт П.М-д холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл зөв шүүхээс шүүгдэгч П.Мг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч П.Мгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Ø¿¿õýýñ ø¿¿ãäýã÷ П.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ òîõèîëäëûí øèíæòýé íºõöºë áàéäëûí óëìààñ àíõ óäàà ãýìò õýðýã ¿éëäñýí, хохирлыг төлсөн, çýðýã Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт çаасàí эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх íºõöºë áàéäàë, ø¿¿ãäýã÷èéí ¿éëäñýí ãýìò õýðýã íü íîòëîãäñîí, ãýìò õýðýã ¿éëäñýí ãýì áóðóóãàà õ¿ëýýí çºâøººðñºí, шүүгдэгчийн õóâèéí áàéäàë зэргийг тал бүрээс нь харгалзан...” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг 90 хоногийн дотор… биелүүлэх үүрэгтэй”, мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т “...энэ хуулийн 160.1-т заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураараа биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно” гэж заасан байх тул шүүх торгууль төлөх хугацааг хэсэгчлэн төлөх хугацаа заалгүйгээр хуульд заасан хугацаанд төлж барагдуулах нь зүйтэй гэж үзэж хэсэгчлэн төлөх хугацаа тогтоогоогүй болно. Харин шүүгдэгч нь торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,
Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.8 äóãààð ç¿éëèéí 1.8-ä çààñíààð шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хýðýãò эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Төмөрбаатар 20/Х 67н эр 221 гэсэн бичиглэл бүхий саарал өнгийн диск 1 ширхгийг хохирогч Ё.Тт буцаан олгохыг,
Шүүгдэгч П.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдах зүйтэй байна.
Хохирогч нь Ё.Т нь гэм хорын хохиролд 400400 төгрөгийн баримт гаргаж өгч нэхэмжилснийг шүүгдэгч П.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 äàõü õýñýãт зааснаар хохирлыг нөхөн төлөх талаар ø¿¿õ õóðàëäààíûã çàâñàðëóóëàõ òóõàé õ¿ñýëò гаргаж ø¿¿õээс шүүх хуралдааныг ажлын 5 өдрийн хугацаагаар завсарлуулж шүүгдэгч П.М нь энэ хугацаанд хохирогч Ё.Т-т 400400 төгрөгийг төлж барагдуулсан болох нь шүүх хуралдаанд мэдүүлсэн хохирогч Ё.Т, шүүгдэгч П.М нарын мэдүүлэг, хохирол хүлээлцсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч П.М нь хохирогч Ё.Т-т нийт 400400 төгрөг төлсөн. Хохирогчид баримтаар төлөх төлбөргүйг дурьдаж, хохирогч Ё.Т нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ø¿¿ãäýã÷ П.М-д àâñàí хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, øèéòãýõ òîãòîîë нь уншиæ сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг ãàðäàí àâñíààñ õîéø, ýñõ¿ë ýíý õóóëèéí 11.9 ä¿ãýýð ç¿éëä çààñíû äàãóó õ¿ðã¿¿ëñíýýñ õîéø 14 õîíîãèéí äîòîð Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн äàâæ çààëäàõ шатны шүүхэд ø¿¿ãäýã÷, õîõèðîã÷, тэдгээрийн өмгөөлөгч нар äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, óëñûí ÿëëàã÷, äýýä øàòíû ïðîêóðîð ýñýðã¿¿öýë áè÷èõ ýðõòýéг äóðäàæ, äàâæ çààëäàõ ãîìäîë гаргасан буюу ýñýðã¿¿öýë áè÷èãäñýí òîõèîëäîëä шийтгэх òîãòîîëûí áèåëýëòèéã ò¿äãýëç¿¿ëæ, шийтгэх òîãòîîë хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Мд àâñàí хувийн баталгаа гаргах òàñëàí ñýðãèéëýõ àðãà õýìæýýã õýâýýð ¿ðãýëæë¿¿ëж òóñ òóñ øèéäâýðëýõ íü ç¿éòýé áàéíà.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 äóãààð ç¿éëèéí 1,2,3,4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.6, 36.7 äóãààð ç¿éëèéí 2 äàõü õýñãèéí 2.1, 2.3, 2.4, 36.7 äóãààð ç¿éëèéí 3 äàõü õýñãèéí 3.1, 3.5, 36.8 äóãààð ç¿éëèéí 1 äýõ õýñãèéí 1.1, 1.2, 1.6, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 äóãààð ç¿éëèéí 1, 38.1 ä¿ãýýð ç¿éëèéí 1 дэх õýñýãò òóñ òóñ заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогтой П.М-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.4 дүгээр ç¿éëèéí 1 дэх хэсэгт çààñíаар шүүгдэгч ******* овогтой П.М-г долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
4. Ш¿¿ãäýã÷ П.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг òóñ òóñ äóðüäñóãàé.
5. Шүүгдэгч П.М нь хохирогч Ё.Т 400.400 төгрөг төлсөн, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирол төлөгдсөн, хохирогч Ё.Т нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6. Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.8 äóãààð ç¿éëèéí 1.8-ä çààñíààð шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хýðýãò эд мөрийн баримтаар хураагдаж Төмөрбаатар 20/Х 67н эр 221 гэсэн бичиглэл бүхий саарал өнгийн диск 1 ширхгийг хохирогч Ё.Тт буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.М-д
авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.