Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/011

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Л.Мөнхнасан,

Улсын яллагч: У.Анхжаргал,

Шүүгдэгч: О.Б, түүний өмгөөлөгч А.Баттөгс нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял сонсгож, ÿëëàõ дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт О.Б-д õîëáîãäîõ 2026000000229 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, овогт О.Б, регистрийн дугаар *******;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О овогтой Б нь 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө иргэн Л.С-н өмчлөлийн 14 тооны ямаа буюу олон тооны мал хулгайлан, бусдад 860.000 /найман зуун жаран мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч О.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... “Мэдүүлэг өгөхгүй. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

Хохирогч Л.С-н мөрдөн байцаалтанд өгсөн: Цаг муу болохоор сумын 01 дүгээр баг газар отроор явж байгаад 2 хоноод байж байсан чинь 2020 оны 08 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө манай хотонд мал үргээд байхаар нь гараад гэрэл тусгаж малаа бөөгнүүлээд гайгүй юм шиг болохоор нь унтаад өгсөн. Өглөө эрт 06 цагийн орчим босоод малаа хартал дутуу юм шиг, дээрээс нь шархтай мал байсан тэгээд тоолтол 18 ямаа дутуу байсан. Ойр орчим үзэхэд 3 ишиг үхчихсэн, нэг эм ямаа хээрийн амьтан чононд бариулаад үхчихсэн байсан. Тэгээд алга болсон 14 ямаагаа ойр хавийн айлуудаар сураглаад олдоогүй. Түүнээс хойш манай нөхөр Л.П 9 дүгээр сарын 28-ны өдөр сумын төвд ах Б-д блокон хашааны өнгөлгөө шавар зуурч өгч байгаад хажуу айл болох М гэж айлд хүрз авах гэж орсон чинь манай ямаа хашаанд нь байсан гэсэн. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Тэр M гэж айлд Архангай аймгаас ямаа авах гэж хүн ирсэн байсан. Тэр хүнд О.Б гэж хүн манай 7 ямааг зарсан гэсэн. О.Б нь манай нөхөр Л.П-н хамаатан, аавынх нь төрсөн дүүгийнх нь хүүхэд, ойр дотны харилцаа байхгүй, манайхаар орж гарч байгаагүй, энд тэнд мэнд устай явдаг. Манай мал баруун талын чихэндээ цуулбар имтэй, зүүн талын чихэндээ хаваасан шар бүсний дурдан ээмэгтэй. Тухайн үед сумын 01 дүгээр багт байдаг айлуудаас сурагласан харсан хүмүүс байгаагүй. Айлуудын нэрийг нь мэдэхгүй байна. Манай нөхөр мэдэж байгаа. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, О.Б зарсан гэх 7 ямааг буцааж, авсан хотонд нь 3 ямаа байсан түүнийг бас авсан, О.Б хотонд чоно орж манай 4 ямаа өртөж үхсэн гэсэн. О.Б 4 ямааны мөнгө гэж 500.000 мянган төгрөг өгсөн.  Хохиролгүй болсон учир гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

Гэрч Э.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би “*******” гэх газар амьдардаг юм. Би 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө 08 цаг 00 минутын орчим ямаа худалдан авах гэж суманд ирсэн юм. Би 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 16 цаг 00 минутын орчим О.Б гэх хүнээс 20 тооны ямаа худалдан авсан юм. 2020 оны 09 дүгээр сарын 28   ны өдрийн 12 цаг 00 минутын орчим ******* суманд байж байсан чинь Л.П түүний эхнэр Л.С нар ирээд миний О.Баас худалдан авсан 20 тооны ямаанаас 7 тооны ямааг нь манай 2020 оны 08 дугаар сарын 25-ны үед алдагдсан ямаа байна гэж хэлсэн. Тэгээд би чиний өгсөн 20 тооны ямаанаас 7 тооны ямааг нь Л.П, Л.С нар ирчихээд манай ямаа байна гээд байна хүрээд ир гэж дуудсан. Тэгээд удалгүй О.Б ирээд 7 тооны ямааг Л.П, Л.С нарт хүлээлгэж өгөөд 7 тооны ямааны мөнгө 174.000 төгрөгийг надад буцааж өгсөн. Би О.Баас  ямар нэгэн мөнгө авахгүй, өгөхгүй болсон. О.Б надад 20 тооны ямаа зарахдаа ямар нэгэн зүйл хэлээгүй. Би хэдэн ямаа зарах гэсэн юм гэж хэлээд надад зарсан. Буруу талын чих цуулбар, зөв талын чих хаваастай шар ээмэгтэй, эвэр дээрээ ногоон будагтай 3 тооны хар эм ямаа, хар шүдлэн ямаа, хоёр хар ишиг, цагаан ишиг зэрэг байсан” гэсэн мэдүүлэг /хх-12-14 дүгээр хуудас/,

Гэрч Л.П-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манайх сумын 06 дугаар баг “*******” гэх газар нутагладаг юм. Энэ жил ногоо муу болохоор сумын 01 дүгээр баг “*******” гэх газар отроор явж байсан чинь 2020 оны  08 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө манай хотонд мал үргээд байхаар нь гараад гэрэл тусгаж малаа бөөгнүүлээд гайгүй юм шиг болохоор нь унтаад өгсөн. Өглөө эрт 06 цагийн орчим гараад малаа хартал дутуу юм шиг дээрээс нь шархтай мал байсан.  Малаа тоолтол 18 ямаа дутуу байсан. Ойр орчим үзэхэд 3 ишиг үхчихсэн, нэг эм ямаа хээрийн амьтанд бариулаад үхчихсэн байсан. Тэгээд дутуу 14 ямаагаа ойр хавийн айлуудаар сураглаад олдоогүй. Түүнээс хойш нэг сарын дараа би сумын төвд Б ахын хашааны гүйдэг хаалга хийгээд доод замыг нь цементэлж хаттал нь машин оруулж болохгүй гээд хажуу талын айл M багшийн хашаанд Портер маркийн машинаа оруулж тавин хонуулаад, өглөө портер дээрээсээ хүрз авах гээд орсон чинь ямаа авч байгаа гээд Архангай аймгаас ирсэн хүмүсийн ямаан дотор миний алдсан ямааны 7 ямаа байсан. Тэгээд би ямаа авч байгаа хүмүүстэй уулзаад хэн зарсан талаар асуухад О.Б гэж хүн өгсөн гэж хэлсэн. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. Манай мал баруун талын чихэндээ цуулбар имтэй, зүүн талын чихэндээ хаваасан шар бүсний дурдан ээмэгтэй, эвэрний дотор талдаа ногоон будагтай. ... гэж айлаас асуусан, Мэндээ, ******* гэх айлуудаас сурсан нөгөө айлуудыг нь санахгүй байна. Отроор ирсэн танихгүй айлууд байсан. ...О.Бы зарсан гэх 7 ямааг буцааж авсан, хотонд нь 3 ямаа байсан түүнийг бас авсан. О.Бы хотонд чоно орж манай 4 ямаа өртөж үхсэн гэсэн Б 4 ямааны 500.000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-17-18 дугаар хуудас/,

 Гэрч О.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн:  “...2020 оны 09 дүгээр сарын 20-нд манай ах О.Б бүл муутай байна нүүх гэсэн юм мал туугаад өг гээд намайг дуудсан. Би Өвөрхангай аймгийн сумын төвд нэг хоноод сумын 6 дугаар баг “Хашаат” гэх газар манай ах Б-х байсан. Тэнд очиж 1 хоноод маргааш нь малаа, хоёрын бригад руу туусан. Манай хүүхэд *******, Б ах бид 3 туусан. Өөр айлын ямаа байсан. Хэдэн ямаа байсныг нь мэдээгүй. Манай ах Бы хонь ямаа нь Баруун талын чих нь цуулбар, зүүн талын чих нь онь имтэй. Тэр айлын ямаанууд нь Баруун талын чих нь цуулбар , Зүүн талын чих нь шар хаваасан ээмэгтэй байсан. Бид нар малаа туугаад давааны арлуу орж явсан чинь Архангай аймгаас мал авах гэж яваа хүмүүс таарсан тэгээд мал зарах уу гээд байсан чинь Б ах 20 ямаа зарсан, ишиг 18000, ямаа 30000 мянгаар зарсан, ишиг хэд ямаа хэд байсаныг мэдэхгүй байна. Өөр айлын 7 шихэг ямаа байсан зүсийг нь мэдэхгүй байна. мийг нь хараад танина.. гэсэн мэдүүлэг хх-19-20 хуудас/,

            Гэрч Ч.Ч-н мөрдөн байцаалтанд өгсөн: “..Энэ хүн нь дээд боловсролтой, сайн малчин төлөв даруу зантай, энгийн мөрөөрөө л байдаг хүн, эхнэр 1 хүүхэдтэй, байсан салчихсан ганц бие залуу. сумын 06 дугаар баг “Хашаат”  гэх газраар суурин нутагладаг. О.Б нь өмнө нь хэрэг төвөгт орооцолдож янз бүр болж байгаагүй. Хүнтэй эвсэг тусархуу ааш зан сайтай хүн. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх тухай хуулинд  заасны дагуу алдуул малыг манай хөдөө аж ахуйн тасаг дээр бүртгэхэд бэлэн байдаг. Иргэдэд энэ мэдээлэл дутмаг учраас голдуу шууд цагдаагийн байгууллагад бүртгүүлдэг. Манай байгууллагад алдуул малын бүртгэл байхгүй. О.Б нь энэ хуулийн 11.2 т зааснаар Иргэн, аж ахуй нэгж, байгууллага алдуул малын талаар нутгийн захиргааны байгууллагад мэдээлэх үүрэгтэй гэж заасны  дагуу надад мэдэгдээгүй. О.Б нь тэр үед “*******” багийн ******* уулын “Шивээ нуруу”-нд оторлож байсан” гэсэн мэдүүлэг /хх-24-25 дугаар хуудас/,

            Гэрч Ц.Mн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2020 оны 09 дүгээр 28-ны өдөр манайх мал зарах гээд мал авч байгаа хүмүүстэй уулзсан. Тэр мал авах гэж байсан  хүмүүс нь Архангай аймгаас мал авах гэж ирсэн хүмүүс байсан. Манай хөдөө байдаг ******* сумын 06 дугаар багийн “Их булаг” гэх газар байдаг гэрээс мал авахаар болж авсан малаа манай хашаанд түр буулгаж манай хөдөө байдаг гэр рүү 2 хүн нь машинтайгаа манай малыг авах гэж явсан. Нэг хүн нь манай хашаанд буулгасан малаа хараад үлдсэн. Манай хажуу талын хашааны айл 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хашааны хаалгаа цементэлж, цементээ хаттал нь машин оруулж болохгүй байна гээд манай хашаанд оруулж хонуулсан. Тэгээд 28-ны өглөө машин дээр байсан хүрзээ авах гэж орж ирсэн. Тэгээд манай хашаанд байсан ямаануудаас манай алдсан мал байна гээд мал харж байсан хүнийг дуудаад уулзаад байсан. Багцаагаар 30 гаран мал байсан байх.  Архангай аймгаас ирж мал авч байгаа гэж хэлсэн. Огт танихгүй мал авах гэж байгаа хүмүүс гэхээр нь хэдэн мал өгөх гэж л уулзсан” гэсэн мэдүүлэг /хх-29-30 хуудас/,

Шүүгдэгч О.Б мөрдөн байцаалтанд  яллагдагчаар өгсөн: “...2020 оны 05 дугаар сараас эхлэн отор хийж явж байгаад 2020 оны 08 дугаар сарын 20-ны үеэр  буцаад “*******”-ндаа очсон. ******* сумын 1 дүгээр баг “*******” гэх газар отроор *******, ******* гэх 2 хүүхэдтэй өөрийн малтай явж байсан чинь 2020 оны 08 дугаар сарын 25-26 ны үед манай малд 14 ямаа нийлсэн байсан. Тэр ямаанууд нь 3 ишиг бусад нь эм ямаанууд нэг шүдлэн эр ямаа байсан. Голдуу хар, бор зүсмийн ямаанууд байсан. Тэгээд тэр ямаанууд манай малд 1 сар гаран болоод хүмүүс сурж ирээгүй ногоо цагаа муудаад *******ын хярлуу 2020 оны 09 дүгээр сарын 20-доор нүүсэн. Замдаа явж байтал  мал авах гэж байгаа хүмүүс таарсан. Тэгээд мал зарчих гээд гуйгаад байхаар нь 9 эм ямаа, нэг эр ямаа 10 ишиг нийт 20 ямаа зарсан. Эм ямаагаа 30 мянган төгрөгөөр ишгийг нь 18 мянган төгрөгөөр бодож бэлэн мөнгөнд нь өгсөн. Тэгээд маргааш нь цагдаагийн газраас цагдаа дээр ир гэж залгасан. Ирсэн чинь миний зарсан 20 ямаанаас 7 ямаа нь манай ямаа байна гэсэн гэхээр нь би ямааг , д өгөөд Архангайн мал авч байсан хүнд би 7 ямааных нь мөнгийг өгсөн. Тэгээд малд байсан 3 ямааг нь ид буцааж өгсөн, дээрээс нь 4 ямаа алга байна төл гээд байхаар нь би 500 мянган төгрөг өгч төлсөн. Тэгээд гомдол саналгүй болгосон. Эврэн дотроо ногоон будагаар тэмдэг хийсэн, ишигнүүд нь баруун чихэндээ цуулбар имтэй, зүүн чихэндээ хаваасан шар бүсэн дурдан ээмэгтэй байсан. Эм ямаанууд нь цуулбар имтэй. Би отроор явж байсан учир хүнд мэдэгдэж сураг тавьж чадаагүй. Манайд байсан 2 хүүхэд эзэнгүй   мал нийлсэн талаар хэлж байсан. 2020 оны 08 дугаар сард манай малд нийлсэн ямаануудыг зарсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, миний буруутай үйлдэл гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хх-51-52 дугаар хуудас/,   

Хөрөнгийн үнэлгээ төслийн Лэндс ХХК-ий 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №10/31 дугаартай үнэлгээний тайлан, /хх-ийн 32-36 хуудас/,

Шүүгдэгч О.Бы хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар багийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 52 дугаартай тодорхойлолт /хх-ийн 57 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 81 дүгээр хуудас/,

Шүүгдэгч О.Бы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч овогт О.Б-г бусдын олон тооны малыг хулгайлсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэж Өвөрхангай аймгийн Прокуророос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял сонсгож, ÿëëàõ дүгнэлт үйлдэж ирүүлжээ. 

Хулгайн гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа байгаа эд хөрөнгө эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Ялангуяа хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлдог.

Мал хулгайлах болон алдуул мал завших гэмт хэргүүдийн хувьд хууль ёсны эзэмшигчээс далд аргаар үйлдэгддэгээрээ хоорондоо төстэй боловч хууль ёсны эзэмшлээс гэмт этгээдийн эзэмшилд шилжиж буй байдлаараа ялгагдан зүйлчлэгдэнэ. Гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хийгдэх нь хулгайн гэмт хэрэг бөгөөд мал өөрийн хөлөөр эсхүл гэмт этгээдээс үл хамаарах хүчин зүйлийн үр дүнд түүний эзэмшилд шилжин ирсэн бол завших гэмт хэргийн шинжтэй гэж үзнэ. Тухайлбал, хулгайлах гэмт хэрэг ихэвчлэн эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрдэг бол алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй ба хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулан, захиран зарцуулдаг болно.

Шүүгдэгч О.Б нь хохирогч Л.С-н өмчлөлийн 14 тооны ямааг өөртөө  олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас өөрийнх нь малд нийлсэн байсныг ашиглаж бусдад зарж борлуулах идэвхтэй үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2-т заасныг баримталж Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч овогт Оын Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг  болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх ä¿ãíэлээ.

Шүүгдэгч овогт Оын Б нь 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “*******” гэх газраас чононд хөөгдөж ижил сүргээсээ тасарч салсан иргэн Л.Сгийн өмчлөлийн 14 тооны ямааг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 860.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Л.С-гийн “...Манайх Өвөрхангай аймгийн ******* сумын 06 дугаар багт нутагладаг айл юм. Цаг муу болохоор ******* сумын 01 дүгээр баг ******* гэх газар отроор явж байгаад 2 хоноод байж байсан чинь 2020 оны 08 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө манай хотонд мал үргээд байхаар нь гараад гэрэл тусгаж малаа бөөгнүүлээд гайгүй юм шиг болохоор нь унтаад өгсөн. Өглөө эрт 06 цагийн орчим босоод малаа хартал дутуу юм шиг, дээрээс нь шархтай мал байсан тэгээд тоолтол 18 ямаа дутуу байсан. Ойр орчим үзэхэд 3 ишиг үхчихсэн, нэг эм ямаа хээрийн амьтан чононд бариулаад үхчихсэн байсан. Тэгээд алга болсон 14 ямаагаа ойр хавийн айлуудаар сураглаад олдоогүй. Түүнээс хойш манай нөхөр Л.П 9 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын төвд ах Батсуурийнд блокон хашааны өнгөлгөө шавар зуурч өгч байгаад хажуу айл болох M гэж айлд хүрз авах гэж орсон чинь манай ямаа хашаанд нь байсан гэсэн. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Тэр M гэж айлд Архангай аймгаас ямаа авах гэж хүн ирсэн байсан. Тэр хүнд О.Б гэж хүн манай 7 ямааг зарсан гэсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8/, гэрч Э.гийн ...Би Архангай аймгийн Өлзийт сумын 3-р багийн “*******” гэх газар амьдардаг юм. Би 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө 08 цаг 00 минутын орчим ямаа худалдан авах гэж Өвөрхангай аймгийн ******* суманд ирсэн юм.  2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 16 цаг 00 минутын орчим О.Б гэх хүнээс 20 тооны ямаа худалдан авсан юм. ******* суманд байж байсан чинь Л.П түүний эхнэр Л.С нар ирээд миний О.Баас худалдан авсан 20 тооны ямаанаас 7 тооны ямааг нь манай 2020 оны 08 дугаар сарын 25-ны үед алдагдсан ямаа байна гэж хэлсэн. ....О.Б надад 20 тооны ямаа зарахдаа ямар нэгэн зүйл хэлээгүй. Би хэдэн ямаа зарах гэсэн юм гэж хэлээд надад зарсан. Буруу талын чих цуулбар, зөв талын чих хаваастай шар ээмэгтэй, эвэр дээрээ ногоон будагтай 3 тооны хар эм ямаа, хар шүдлэн ямаа, хоёр хар ишиг, цагаан ишиг зэрэг байсан” гэсэн мэдүүлэг /хх-12-14/, гэрч Л.П-ийн “...Манайх Өвөрхангай аймгийн ******* сумын 06 дугаар баг “*******” гэх газар нутагладаг юм. Энэ жил ногоо муу болохоор ******* сумын 01 дүгээр баг “*******” гэх газар отроор явж байсан чинь 2020 оны  08 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө манай хотонд мал үргээд байхаар нь гараад гэрэл тусгаж малаа бөөгнүүлээд гайгүй юм шиг болохоор нь унтаад өгсөн. Өглөө эрт 06 цагийн орчим гараад малаа хартал дутуу юм шиг дээрээс нь шархтай мал байсан.  Малаа тоолтол 18 ямаа дутуу байсан. Ойр орчим үзэхэд 3 ишиг үхчихсэн, нэг эм ямаа хээрийн амьтанд бариулаад үхчихсэн байсан. Тэгээд дутуу 14 ямаагаа ойр хавийн айлуудаар сураглаад олдоогүй. ... гэж айлаас асуусан, Мэндээ, ******* гэх айлуудаас сурсан нөгөө айлуудыг нь санахгүй байна. Отроор ирсэн танихгүй айлууд байсан” гэсэн мэдүүлэг /хх-17-18/,       гэрч О.гийн “...2020 оны 09 дүгээр сарын 20-нд манай ах О.Б бүл муутай байна нүүх гэсэн юм мал туугаад өг гээд намайг дуудсан. ...Тэнд очиж 1 хоноод маргааш нь малаа, хоёрын бригад руу туусан. Манай хүүхэд *******, Б ах бид 3 туусан. Өөр айлын ямаа байсан. Хэдэн ямаа байсныг нь мэдээгүй. ...Б ах 20 ямаа зарсан, ишиг 18000, ямаа 30000 мянгаар зарсан, ишиг хэд ямаа хэд байсныг мэдэхгүй байна. Өөр айлын 7 шихэг ямаа байсан зүсийг нь мэдэхгүй байна. Имийг нь хараад танина гэсэн мэдүүлэг хх-19-20/, гэрч Ч.ийн “..О.Б нь өмнө нь хэрэг төвөгт орооцолдож янз бүр болж байгаагүй. Хүнтэй эвсэг тусархуу ааш зан сайтай хүн. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх тухай хуулинд  заасны дагуу алдуул малыг манай хөдөө аж ахуйн тасаг дээр бүртгэхэд бэлэн байдаг. Иргэдэд энэ мэдээлэл дутмаг учраас голдуу шууд цагдаагийн байгууллагад бүртгүүлдэг. Манай байгууллагад алдуул малын бүртгэл байхгүй. ...О.Б нь тэр үед “*******” багийн ******* уулын “Шивээ нуруу”-нд оторлож байсан” гэсэн мэдүүлэг /хх-24-25/, гэрч Ц.Mн ...Манай хажуу талын хашааны айл 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хашааны хаалгаа цементэлж, цементээ хаттал нь машин оруулж болохгүй байна гээд манай хашаанд оруулж хонуулсан. Тэгээд 28-ны өглөө машин дээр байсан хүрзээ авах гэж орж ирсэн. Тэгээд манай хашаанд байсан ямаануудаас манай алдсан мал байна гээд мал харж байсан хүнийг дуудаад уулзаад байсан” гэсэн мэдүүлэг /хх-29-30/, шүүгдэгч О.Бы мөрдөн байцаалтанд  яллагдагчаар өгсөн: “...2020 оны 05 дугаар сараас эхлэн отор хийж явж байгаад 2020 оны 08 дугаар сарын 20-ны үеэр  буцаад “*******”-ндаа очсон. ******* сумын 1 дүгээр баг “*******” гэх газар отроор *******, ******* гэх 2 хүүхэдтэй өөрийн малтай явж байсан чинь 2020 оны 08 дугаар сарын 25-26 ны үед манай малд 14 ямаа нийлсэн байсан. Тэр ямаанууд нь 3 ишиг бусад нь эм ямаанууд нэг шүдлэн эр ямаа байсан. ...Би отроор явж байсан учир хүнд мэдэгдэж сураг тавьж чадаагүй. Манайд байсан 2 хүүхэд эзэнгүй   мал нийлсэн талаар хэлж байсан. 2020 оны 08 дугаар сард манай малд нийлсэн ямаануудыг зарсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, миний буруутай үйлдэл гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хх-51-52/ зэрэг болно.

Ø¿¿ãäýã÷ овогт О.Б-г алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч О.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн  гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч О.Быг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман  зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч О.Бд мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,, хохирогч Л.С нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1, 2,  36.2 äóãààð ç¿éëèéí 1,2,3,4 äýõ õýñýã, 36.6, 36.7 äóãààð ç¿éëèéí 2 äàõü õýñãèéí 2.1, 2.3, 2.4, 36.7 äóãààð ç¿éëèéí 3 äàõü õýñãèéí 3.1, 3.3, 36.8 äóãààð ç¿éëèéí 1 äýõ õýñãèéí 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 äàõü õýñýã, 36.10 äóãààð ç¿éëèéí 1 äýõ õýñýã, 38.1 ä¿ãýýð ç¿éëèéí 1, 5 äаõь õýñýãò заасныг òóñ òóñ удирдлага болгон

ÒÎÃÒÎÎÕ íü:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь  хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч овогт О.Б-д Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг  болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Ø¿¿ãäýã÷ овогт О.Б-г алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт Оын Быг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

4. Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 5.3 äóãààð ç¿éëèéí 5 äàõü õýñýãò çààñíààð ø¿¿ãäýã÷ О.Б-д ø¿¿õýýñ îíîãäóóëñàí òîðãîõ ÿëûã Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан õóãàöààíä áèåë¿¿ëýýã¿é áîë ø¿¿õ áèåëýãäýýã¿é òîðãîõ ÿëûí àðâàí òàâàí íýãæòýé òýíöýõ õýìæýýíèé òºãðºãèéã íýã õîíîãîîð òîîöîæ õîðèõ ÿëààð ñîëèõ áîëîõûã мэдэгдсүгэй.

5. Ø¿¿ãäýã÷ О.Б íü öàãäàí õîðèãäñîí õîíîãã¿é, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.С нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй áîëîõûã äóðäñугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.