Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/26

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхнасан,

Улсын яллагч Г.Цолмонгэрэл,

Шүүгдэгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж,  яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн ******* овогтой С.Г-д холбогдох 2126000000005  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, ******* овогтой С Г,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* овогтой С Г нь “******* овогт С Г нь 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” тавилгын дэлгүүрийн гаднаас иргэн Ү н эзэмшлийн “Самсунг А-51” маркийн гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш буюу 600.000/зургаан зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

     Шүүгдэгч С.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

     Хохирогч Ү. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар баг “*******” тавилгын худалдааны төвийн орчим Самсунг А-51 маркийн гар утсаа гээгээд Цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний гээсэн гэх гар утас Самсунг галакси А-51 маркийн цэнхэр өнгөтэй, өнгөгүй хамеран кейстэй, дэлгэцэн дээрээ шилэн наалттай, 2 симтэй, хэрэглээний ямар нэгэн сэвгүй гар утас байгаа. Би 2020 оны 07 дугаар сард Мобикомын Өвөрхангай аймаг дахь салбараас 949.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би гар утсаа ерөнхий байдлаар нь танина. Би 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гар утсаа хүлээж авсан. Миний гар утас бүрэн бүтэн байсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хурдан шийдэж өгнө үү гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16, 17-18 дугаар хуудас/,

 

     Иргэний нэхэмжлэгч А.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 12 дугаар сарын ихээр 20 орчим насны залуу манай “*******” гар утас худалдааны төвд орж ирээд самсунг А51 маркийн гар утас үзүүлээд та кодыг нь гаргах уу гэсэн. Би гаргана гэхдээ одоохондоо завгүй байна өөрийн гар утасны дугаараа утастайгаа үлдээчих кодыг нь гаргачихаад хэлье гэсэн чинь худалдаж авах уу гэсэн тэгээд тохиролцоод 300.000 мянган төгрөгөнд худалдаж авсан . Би тэр утсыг ажил дээрээ байлгаж байгаад хулгайн утас байж магадгүй гэж бодоод цагдаад мэдэгдсэн. ...175.000 мянган төгрөг буцааж өгсөн үлдэгдэл мөнгийг нь хэд хонгоос өгнө гэсэн, гар утсыг цагдаа нар хурааж авсан. Үлдэгдэл мөнгөө авчихвал гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

 

            Гэрч А.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би найз С.Г-д ямар нэгэн байдлаар гар утас өгч хүргүүлсэн, заруулсан зүйл байхгүй өнөөдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагийн үед намайг гэртэй байхад манай найз Г над руу ******* тоот утсаар залгаад “гараад ир ярих зүйл байна гэрийн чинь гадаа ирчихлээ” гэхээр нь гэрээс гарахад хашааны үүдэнд машинтайгаа ирсэн байсан. С.Г надад хандан “би гар утас олоод зарчихсан байсан чинь бөөн юм болоод байна чиний дугаарыг цагдаад өгчихсөн байгаа цагдаагаас залгавал би олоод Гэр заруулсан юм гэж хэлээрээ” гэж хэлчихээд намайг буулгаад яваад өгсөн. Удалгүй цагдаагаас над руу залгаад та гар утас зарсан байна. Ирж мэдүүлгээ өг гээд байна гэж Г-ий ******* тоот утас руу залгаад хэлэхэд би хөдөө суманд байна гээд хэлчих ахиад залгаад байвал утсаа битгий аваарай гэж гээд байсан. Надтай 5-6 хоногийн өмнө таарахдаа надад нэг гар утас байгаа кодыг нь гаргаж чадахгүй байна гэж ярьж байсан би тухайн хараагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Гэрч М.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би С.Г-тэй 11 жил найзалж байна. Өвөрхангай аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр арван жилд 8 дугаар анги хүртлээ нэг ангид байсан. Зан байдлын хувьд хүнтэй найзархуу хурдан зантай, хэрэг төвөгт холбогдож байгаагүй. Найзын хувьд хүн чанартай тусархуу хүн. Г надад утас олсон талаараа хэлээгүй ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/, 

Гэрч Г.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би С.Г-г танина үерхээд 2 жил болж байна. С.Г нь Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багт аав ээжийнхээ хамт амьдардаг. Хот хоорондын замд автобусны жолооч хийдэг.  Зан байдлын хувьд цайлган, хүнд тусархуу ааш зан сайтай, хөдөлмөрч залуу. Өмнө нь хэрэгт орж байгаагүй. янз бүрийн буруу зүйл хийдэггүй.  Г надад утас олсон талаараа хэлээгүй. Утас олоод зарсан гэдгийг нь би сүүлд мэдсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

            Хөрөнгийн үнэлгээ төслийн “ЛЭНДС” ХХК-ний 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12/04 дугаартай “Самсунг галакси А-51” маркийн гар утас 1 ширхэг 600.000 төгрөгөөр үнэлэв ” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 31-35 дугаар хуудас хуудас/,

Эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-06 дугаар хуудас/,

Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 29 дүгээр хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-08, 09-13 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Г-н хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ******* сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-49/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-50/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-46/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-51/, Хаан банкны депозит дансны хуулганы хуулбар /хх-52-63/,

Хохирогч Ү шүүхэд ирүүлсэн “шүүгдэгч С.Г нь миний хохирлыг бүрэн барагдуулсан. Цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.

Шүүгдэгч ******* овогт С.Г нь 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” тавилгын дэлгүүрийн гаднаас иргэн Ү.Ө-н эзэмшлийн “Самсунг А-51” маркийн гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч С.Г нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:  

Хохирогч Ү “...Би 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар баг “*******” тавилгын худалдааны төвийн орчим Самсунг А-51 маркийн гар утсаа гээгээд Цагдаагийн байгууллагад хандаж байна. ...Би 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гар утсаа хүлээж авсан. Миний гар утас бүрэн бүтэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 17-18-р хуудас/, Иргэний нэхэмжлэгч А.Г-н “...2020 оны 12 дугаар сарын ихээр 20 орчим насны залуу манай “*******” гар утас худалдааны төвд орж ирээд самсунг А51 маркийн гар утас үзүүлээд та кодыг нь гаргах уу гэсэн. Би гаргана гэхдээ одоохондоо завгүй байна өөрийн гар утасны дугаараа утастайгаа үлдээчих кодыг нь гаргачихаад хэлье гэсэн чинь худалдаж авах уу гэсэн тэгээд тохиролцоод 300.000 мянган төгрөгөнд худалдаж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/, Гэрч А.Б-н “...С.Г надад хандан “би гар утас олоод зарчихсан байсан чинь бөөн юм болоод байна чиний дугаарыг цагдаад өгчихсөн байгаа цагдаагаас залгавал би олоод Гэр заруулсан юм гэж хэлээрэй” гэж хэлчихээд намайг буулгаад яваад өгсөн. Удалгүй цагдаагаас над руу залгаад та гар утас зарсан байна. Ирж мэдүүлгээ өг гээд байна гэж Г-ий ****тоот утас руу залгаад хэлэхэд би хөдөө суманд байна гээд хэлчих ахиад залгаад байвал утсаа битгий аваарай гэж гээд байсан. Надтай 5-6 хоногийн өмнө таарахдаа надад нэг гар утас байгаа кодыг нь гаргаж чадахгүй байна гэж ярьж байсан би тухайн хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/, Хөрөнгийн үнэлгээ төслийн "Лэндс” ХХК-ний 2020 оны 12 дугаар сарын 07- ны өдрийн 12/04 дугаартай “... Самсунг Галакси А-51 маркийн гар утасны өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөг гэж тооцлоо” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 31-35-р хуудас/, яллагдагч С.Г-н буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/, эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 04-06-р хуудас/, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 29-р хуудас/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх- ийн 07-08, 09-13-р хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж шүүгдэгч С.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч С.Г-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.Г нь хохирогч Ү гар утсыг буцааж өгсөн, бусдад төлөх төлбөргүй болох Эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-06 дугаар хуудас/, Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 29 хуудас/, хохирогчийн цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт зэргээр тогтоогдож байна. Харин иргэний нэхэмжлэгч А.Г 300.000 төгрөгийн гэм хорын хохирол учруулсанаас 175.000 төгрөгийг төлж барагдуулсан 125.000 төгрөгийг төлж барагдуулаагүй болох нь иргэний нэхэмжлэгч А.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, шүүгдэгч С.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Г-с 125.000  төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч А.Г  олгуулохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч С.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч С.Г-д мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ү нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

Шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4,  36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.4, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.7, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт С Г-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт С Г-г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

            3. Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 5.3 äóãààð ç¿éëèéí 5 äàõü õýñýãò çààñíààð ø¿¿ãäýã÷ С.Г-д ø¿¿õýýñ îíîãäóóëñàí òîðãîõ ÿëûã Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан õóãàöààíä áèåë¿¿ëýýã¿é áîë ø¿¿õ áèåëýãäýýã¿é òîðãîõ ÿëûí àðâàí òàâàí íýãæòýé òýíöýõ õýìæýýíèé òºãðºãèéã íýã õîíîãîîð òîîöîæ õîðèõ ÿëààð ñîëèõ áîëîõûã мэдэгдсүгэй.

            4. Ø¿¿ãäýã÷ С.Г íü öàãäàí õîðèãäñîí õîíîãã¿é, хохирогч Ү нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй áîëîõûã äóðäñугай.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Г-с 125.000  төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч А.Г-д  олгосугай.

           

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.