| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2019/0016/э |
| Дугаар | 2021/ШЦТ/27 |
| Огноо | 2021-02-25 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Д.Ганцэцэг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/27
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхнасан,
Улсын яллагч Д.Ганцэцэг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Бурмаа, /Баянхонгор аймгаас “Zoom” программ ашиглан цахимаар оролцсон/
Шүүгдэгч Д.Ч, Д.М, Б.А, Ж.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн ******* ханхар овогт Д.Ч., ******* овогт Д. М., ******* овогт Б. А., *******гийнхан овогт Ж.Г нарт холбогдох эрүүгийн 2026000200251 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* ханхар овогт Д.Ч;
2. Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд...
-Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 05- ны өдрийн №27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
-Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт Д.М,
3. Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд...
-Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 31- ний өдрийн №27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,
-Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 25- ны өдрийн №119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 216 дугаар зүйлийн 216.2-т тус тус зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар,
-Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2018/ШЦТ/120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар гурван зуун тавин /350/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт Б.А,
4. Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд...
-Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 06- ны өдрийн №79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,
-Сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
-Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2018/ШЦТ/120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар гурван зуун тавин /350/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, *******гийнхан овогт Ж.Г,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч “Д.Ч нь Д.М, Б.А, Ж.Г нартай бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 04 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд иргэн Д.А өмчлөлийн 8 тооны адууг хулгайлан 8.400.000 /найман сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Д.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн үдээс хойш манай хүүхэд сумын төв ороод шөнө ирэхдээ адуу замын хойно бүрэн байна гэж хэлсэн. Маргааш нь буюу 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө адуугаа усалчихаад үдээс хойш адуугаа харах гэтэл их хэмжээний цас ороод 2019 оны 08-10 өглөө хүртэл адуундаа явж чадаагүй. 2019 оны 04 дүгээр сарын 10-ны орой адуундаа явсан боловч адуугаа олоогүй ирсэн. Тэр өдрөөс хойш би 4-11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл адуугаа эрээд олоогүй. 8 сар адуугаа эрж хайхдаа би Баянхонгор аймгийн доод хоёр сум, Өвөрхангай аймгийн хоёр сум гэх мэтчилэн яваагүй газар байхгүй. Сүүлд нь мах авдаг ******* гэдэг хүн сураг хэлэхээр нь би мах авдаг Б гэдэг хүн дээр очиж уулзаж энэ хүмүүсийг би өөрөө илрүүлсэн. Эхлээд мах авдаг Б гэдэг хүн би дэвтэр дээр авсан адуугаа бүртгэдэг. Чиний асуугаад байгаа адуу чинь байхгүй гэж байсан. Би хажуу талын хашааны хүмүүсээс асуусан чинь энэ хашааг тойроод Б.А-н аавынх нь хашаанд нилээн хэдэн номхон морь унаж авчираад тухайн хашаанд нядалсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б гэдэг хүнтэй хамт очоод А-тай уулзах гэтэл байхгүй байсан. Б гэдэг хүнийг чи махыг нь авсан юм чинь хариуцлага хүлээгээрэй. Долоо хоногийн дараа ирж надтай уулзаарай, болохгүй бол би шүүх цагдаад нь өгье гэж хэлсэн. Яг долоо хоног дээрээ Ж.Г гэдэг хүн надтай ирж уулзсан Б.А бид хоёр авсан. Таны хохирлыг барагдуулна та цагдаа, шүүх гээд яах юм бэ? Унагатай гүү чинь Галуутад байгаа гээд хоорондоо 12.800.000 төгрөгөөр тохирсон. Дараа нь миний данс руу 10.000.000 төгрөг хийсэн байсан. Танай гүү чинь үхсэн байна та хэдээр гүүгээ үнэлэх юм гэхээр нь би 2.000.000 төгрөгөөр гүүгээ үнэлсэн. Анх Д.Ч Ж.Гтой ирсэн. Би хулгай хийгээгүй зүгээр хамт явж байгаа гэж байсан. Хөдөөгүүр агтанд явж байгаад замд адуу таарахаар нь мотоциклоор 10 тооны адуу туугаад явсан гэж хэлсэн. Манай 23 тооны адуу байсан. 11 тооны адуу нь байсан. Харин 2 тооны адуугаа Баянхонгор аймгийн Өлзийт сумаас олсон. Өөр хэлэх зүйлгүй. Нийт 8 тооны адуу алдсан. Алдсан адууны үнийг шүүгдэгч нар төлж барагдуулсан. Би олон сар адуугаа эрж хайхдаа шинэ мотоцикль 2.000.000 төгрөгөөр худалдаж аваад эвдэрч дуустал нь явсан. Явах болгонд хоол унд, бензин шатахууны зардал гардаг байсан. Үүний хохиролд 5.0000.000 төгрөг нэхэмжилсэн, үүнээс шүүгдэгч нар 3.000.0000 төгрөг 2021 оны 05 дугаар сарын 01-ны дотор төлж барагдуулна гэсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 3.000.000 төгрөг болгож шүүгдэгч нартай эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа. Иймд одоо гомдол саналгүй, 3.000.000 төгрөгөө хугацаандаа төлчихвөл нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Д.Ч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хохирогчид адуугаа эрж хайсан зардалд 3.000.000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлж гэрээ байгуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Шүүгдэгч Д.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...“...Мэдүүлэг өгөхгүй. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хохирогчид адуугаа эрж хайсан зардалд 3.000.000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлж гэрээ байгуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Шүүгдэгч Б.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...“...Мэдүүлэг өгөхгүй. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хохирогчид адуугаа эрж хайсан зардалд 3.000.000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлж гэрээ байгуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Шүүгдэгч Ж.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...“...Мэдүүлэг өгөхгүй. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хохирогчид адуугаа эрж хайсан зардалд 3.000.000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлж гэрээ байгуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Хохирогч А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “З”-ын бэлд 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн орой бүрэнхий болж байхад манай хүү А.Ц-г адуугаа харчихаад 23 тоотой бүрэн байна гэж ирсэн. Маргааш өдөр нь буюу 8-ны өдөр цас ороод цасан шуурга болоод 10-ны өдөр эрж хайгаад 15 тоотой адууг нь гэх газраас олсон үлдсэн 8 тооны адууг олоогүй. Тэрнээс хойш хойш сураг гараагүй. 2019 оны 11 дүгээр сарын эхээр У танай алдсан адууг бүдэг бадаг сураг гаргаад байна. Баянхонгор аймаг дээр Г гэдэг ченжтэй уулзаарай гэж хэлсэн юм. Тэгээд би явж Г гэдэг хүнтэй уулзсан. Ёрз Б гэх хүн хэдэн хүнтэй нядалсан талаар ярьж байсан. Тэгээд би Г-г тэр хүмүүсээ олж учрыг нь олж өгөхгүй бол цагдаад мэдэгдэнэ гэж хэлчихээд 5 хоногийн хугацаа өгсөн. Миний алдсан 8 тооны адуу нь 1 хул 8 настай, зөв чих гол хагархай, буруу чих хойноосоо ухам имтэй тамгагүй, 2. Хул үрээ 8 настай зөв талын гуян дээрээ А үсгэн тамгатай, 3. Хонгор үрээ 7 настай А үсгэн тамгатай, 4 сартай зээрд үрээ 6 настай, зөв талын гуян дээрээ А үсгэн тамгатай. 5. Сартай ухаа зээрд азарган үрээ 7 настай зөв талын гуян дээрээ тамгатай. 6. Жороо ухаа морь 9 настай зөв талын гуян дээрээ чандмань тамгатай, зөв чих гол хагархай имтэй. 7 хул морь 13 настай зөв талын гуян дээрээ чандмань тамгатай, зөв чих гол хагархай имтэй, 8. Ухаа гүү 5 настай зөв талын гуян дээр чандмань тамгатай байсан. Манайд ирээд Ёрз Б гэдэг нь мотоциклтой шороонд явж байгаад хайгчаа хураалгачихаад буцаж явахдаа шархаа нөхөх гээд замын хажууд байсан сартай хүрэн азаргатай адуунаас 8 тооны адуу тууж яваад Баянхонгор аймаг руу оруулаад борлуулсан гэж ярьсан. Тэгээд таны хохирлыг барагдуулж өгье. Та хэдэн төгрөгөөр адуугаа үнэлэх юм гэсэн. Явдалтай ухаа морь байсан гэж өөрсдөө ярьж байсан. Сартай ухаа үрээг би Дорнод аймгаас зарах гээд явж байсан хүнээс 2.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэрийгээ 3.000.000 төгрөгөөр. Ухаа гүүгээ 2.000.000 төгрөг, ухаа жороо морио 2.000.000 төгрөгөөр үнэлсэн. Тэгээд нийт 15.000.000 төгрөгөөр үнэлсэн юм. Манайх сүлжээгүй газар байдаг гээд энэ утсаар холбогдоорой гээд дүү М-н дугаарыг өгсөн. Мөнгө төгрөгөө хэзээ яаж шилжүүлэх вэ гэхээр нь манай дүү А-той холбогдож байгаад шилжүүлээрэй гэж хэлсэн. Тэгээд манай дүү М-н данс руу эхний ээлжинд 9.000.000, дараагийн ээлжинд 1.000.000 төгрөг шилжүүлсэн байсан. Тэрнээс хойш мөнгө шилжиж ирээгүй. Надтай дахиж холбоо бариагүй. Үлдсэн 5.000.000 төгрөгөө өгчихвөл надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Гэрч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03, 04 сард Ббуюу Г, М буюу Ч нар ирээд. Адуу борлуулж мөнгө болгох гэсэн юм гэж ирсэн. 7 тооны 2 хул, 1 зээрд морь байсан бусдыг нь санахгүй байна. Амьдаар нь авахаар нэг адууг нь 4.400.000-4.600.000 төгрөгөөр тохирч авахаар болсон. Тэр 2 адуугаа манай хашаанд амьдаар нь үлдээгээд явсан. Манай хашаанд амьдаараа 2 хоносон. Хийх гэж байтал Ч Б гээд нилээн хэдүүл наймаа буцлаа төхөөрөөд өөр хүнд өгөхөөр боллоо гэсэн. Би нядалсан байсан 2 адуугаа авч үлдээд 5 тооны адууг нь буцаагаад хөтлөөд аваад явсан. Орой нь авах хүн олдохгүй байна гээд надад авчирч өгсөн. Би амьдаар нь авахдаа 3.700.000 төгрөгөөр бодож байсан. Хийлгээд 4.000.000 төгрөг өгсөн. Гүү нь хээлтэй байсан тул би нядлаагүй. /өсгий цагаан зээрд гүү байсан. Гүүг нь Галуут сумын 4 дүгээр багийн М гэх хүнтэй хязаалан адуугаар наймаалцсан. Гүүгээ ачиж явахдаа машин дээрээс унагаасан. Тэгэхэд гэмтээд унагалаад 2019 оны 06 сарын орчим үхсэн гэсэн. Тэгэхээр нь унагыг нь аваад ирсэн. Зээрд унага байгаа. 2019 оны 04 дүгээр сарын үед чандмана тамгатай өсгий цагаан байсан. Б, буюу Г.Г, М, А, Ч нар ирсэн. Би 2006 оноос хойш мал мах авч байгаа. 2019 оны 10 сараас хойш аваагүй. Үйлдвэр зогссон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 04/07 дугаартай үнэлгээний тайлан, хохирогч А хулгайд алдагдсан гэх 8 тооны адууг 8.400.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 32-37 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 12/55 дугаартай ...2013 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, хуучин Мустанг XY-150 маркийн улсын дугааргүй,1 ширхэг мотоциклийг 50.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 44-48 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 12/56 дугаартай ... 2012 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, хуучин Сонлинк 150 маркийн улсын дугааргүй 1 ширхэг мотоциклийг 50.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 50-53 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ж.Г-н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн Засаг даргын 137 дугаартай тодорхойлолт /хх-ийн 168/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 136/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97 дугаар хуудас/, шүүгдэгч Ж.Г-н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 94-96 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Ч-н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох Баянхонгор аймгийн ******* 2 дугаар багийн Засаг даргын 142 дугаартай тодорхойлолт /хх-ийн 166/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 134/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 119 дүгээр хуудас/, шүүгдэгч Д.Чын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 73-74 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.А-ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн Засаг даргын 1/290 дугаартай тодорхойлолт /хх-ийн 167/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 138/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 107 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Аын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 89-90 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Д.М-ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын 135 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 137/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 112 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Мын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 81-82 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч “Д.Ч нь Д.М, Б.А, Ж.Г нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 04 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Замын гозгорын бэл” гэх газраас иргэн Аы өмчлөлийн 8 тооны адууг хулгайлан 8.400.000 /найман сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Д.Ч, Д.М, Б.А, Ж.Г нарын мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, болон хохирогч Аы шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Замын гозгор”-ын бэлд 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн орой бүрэнхий болж байхад манай хүү А. адуугаа харчихаад 23 тоотой бүрэн байна гэж ирсэн. Маргааш өдөр нь буюу 8-ны өдөр цас ороод цасан шуурга болоод 10-ны өдөр эрж хайгаад 15 тоотой адууг нь ******* сумын 4 дүгээр багийн нутаг “Дөрвөд” гэх газраас олсон үлдсэн 8 тооны адууг олоогүй. Тэрнээс хойш хойш сураг гараагүй. 2019 оны 11 дүгээр сарын эхээр *******сайхан танай алдсан адууг бүдэг бадаг сураг гаргаад байна. Баянхонгор аймаг дээр гэдэг ченжтэй уулзаарай гэж хэлсэн юм. Тэгээд би явж гэдэг хүнтэй уулзсан. Ёрз гэх хүн хэдэн хүнтэй нядалсан талаар ярьж байсан. Тэгээд би ыг тэр хүмүүсээ олж учрыг нь олж өгөхгүй бол цагдаад мэдэгдэнэ гэж хэлчихээд 5 хоногийн хугацаа өгсөн. Миний алдсан 8 тооны адуу нь 1 хул 8 настай, зөв чих гол хагархай, буруу чих хойноосоо ухам имтэй тамгагүй, 2. Хул үрээ 8 настай зөв талын гуян дээрээ А үсгэн тамгатай, 3. Хонгор үрээ 7 настай А үсгэн тамгатай, 4 сартай зээрд үрээ 6 настай, зөв талын гуян дээрээ А үсгэн тамгатай. 5. Сартай ухаа зээрд азарган үрээ 7 настай зөв талын гуян дээрээ тамгатай. 6. Жороо ухаа морь 9 настай зөв талын гуян дээрээ чандмань тамгатай, зөв чих гол хагархай имтэй. 7 хул морь 13 настай зөв талын гуян дээрээ чандмань тамгатай, зөв чих гол хагархай имтэй, 8. Ухаа гүү 5 настай зөв талын гуян дээр чандмань тамгатай байсан. Манайд ирээд Ёрз Б гэдэг нь мотоциклтой шороонд явж байгаад хайгчаа хураалгачихаад буцаж явахдаа шархаа нөхөх гээд замын хажууд байсан сартай хүрэн азаргатай адуунаас 8 тооны адуу тууж яваад Баянхонгор аймаг руу оруулаад борлуулсан гэж ярьсан. Тэгээд таны хохирлыг барагдуулж өгье. Та хэдэн төгрөгөөр адуугаа үнэлэх юм гэсэн. Явдалтай ухаа морь байсан гэж өөрсдөө ярьж байсан. Сартай ухаа үрээг би Дорнод аймгаас зарах гээд явж байсан хүнээс 2.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэрийгээ 3.000.000 төгрөгөөр. Ухаа гүүгээ 2.000.000 төгрөг, ухаа жороо морио 2.000.000 төгрөгөөр үнэлсэн. Тэгээд нийт 15.000.000 төгрөгөөр үнэлсэн юм. ....Тэгээд манай дүү ын данс руу эхний ээлжинд 9.000.000, дараагийн ээлжинд 1.000.000 төгрөг шилжүүлсэн байсан. ... Алдсан адууны үнийг шүүгдэгч нар төлж барагдуулсан. Би олон сар адуугаа эрж хайхдаа шинэ мотоцикль 2.000.000 төгрөгөөр худалдаж аваад эвдэрч дуустал нь явсан. Явах болгонд хоол унд, бензин шатахууны зардал гардаг байсан. Үүний хохиролд 5.0000.000 төгрөг нэхэмжилсэн, үүнээс шүүгдэгч нар 3.000.0000 төгрөг 2021 оны 05 дугаар сарын 01-ны дотор төлж барагдуулна гэсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 3.000.000 төгрөг болгож шүүгдэгч нартай эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа” ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/, гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 03, 04 сард буюу , Мөлүү буюу ийн нар ирээд. Адуу борлуулж мөнгө болгох гэсэн юм гэж ирсэн. 7 тооны 2 хул, 1 зээрд морь байсан бусдыг нь санахгүй байна. Амьдаар нь авахаар нэг адууг нь 4.400.000-4.600.000 төгрөгөөр тохирч авахаар болсон. Тэр 2 адуугаа манай хашаанд амьдаар нь үлдээгээд явсан. Манай хашаанд амьдаараа 2 хоносон. Хийх гэж байтал гээд нилээн хэдүүл наймаа буцлаа төхөөрөөд өөр хүнд өгөхөөр боллоо гэсэн. Би нядалсан байсан 2 адуугаа авч үлдээд 5 тооны адууг нь буцаагаад хөтлөөд аваад явсан. Орой нь авах хүн олдохгүй байна гээд надад авчирч өгсөн. Би амьдаар нь авахдаа 3.700.000 төгрөгөөр бодож байсан. Хийлгээд 4.000.000 төгрөг өгсөн. Гүү нь хээлтэй байсан тул би нядлаагүй. /өсгий цагаан зээрд гүү байсан. Гүүг нь Галуут сумын 4 дүгээр багийн Мягмаржав гэх хүнтэй хязаалан адуугаар наймаалцсан. Гүүгээ ачиж явахдаа машин дээрээс унагаасан. Тэгэхэд гэмтээд унагалаад 2019 оны 06 сарын орчим үхсэн гэсэн. Тэгэхээр нь унагыг нь аваад ирсэн. Зээрд унага байгаа. 2019 оны 04 дүгээр сарын үед чандмана тамгатай өсгий цагаан байсан. , буюу Г.Г, М, А, Ч нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас/, Хөрөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 04/07 дугаартай үнэлгээний тайлан, хохирогч Аы хулгайд алдагдсан гэх 8 тооны адууг 8.400.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 32-37 дугаар хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/ хавтаст хэрэгт авагдсан бусад баримтууд зэрэг болно.
2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан байсныг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 2 дахь хэсгийн 2.4-т “машин механизм ашиглаж” мөн хуулийн 2 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн тайлбарын хоёр дахь хэсгийн “хорин дөрвөн бог, найман бодоос дээш” гэснийг “найман бог, хоёр бод, түүнээс дээш” гэж, “нэг бодыг гурван богоор” гэснийг “нэг бодыг дөрвөн богоор” гэж тус тус өөрчилсүгэй” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд нэмэлт өөрчлөлт оруулж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч Д.Ч, Д.М, Б.А, Ж.Г нарын үйлдсэн бусдын малыг хулгайлах гэмт хэрэг нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 04 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд буюу 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдахаас өмнө буюу 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан цаг хугацаанд үйлдэгдсэн болох нь тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тогтооно” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б., Д.М, Б.А, Ж.Г нарт 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдахаас өмнө үйлчилж байсан Эрүүгийн хуулиар ял шийтгэл оногдуулах нь тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлж байна.
Шүүгдэгч Д.Ч, Д.М, Б.А, Ж.Г нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс шүүгдэгч Б., Д.М, Б.А, Ж.Г нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Ч, Д.М, Б.А, Ж.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ханхар овогт ийн т 650 цагийн хугацаагаар, шүүгдэгч ******* овогт ийн , ******* овогт А, *******гийнхан овогт ын нарт 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б., Д.М, Б.А, Ж.Г нар нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдаж,
Хохирогч Амарсайханд шүүгдэгч Д.Ч нь 4.000.000 төгрөг, шүүгдэгч Д.М 3.000.000 төгрөг, шүүгдэгч Ж.Г 3.000.000 төгрөг нийт 10.000.000 төгрөгийг гэм хорын хохиролд төлсөн, хохирогч нь гомдол саналгүй гэсэн. Хохирогч нь адуу эрж хайсан зардалд 3.000.000 төгрөгийг баримтгүйгээр нэхэмжилснийг шүүгдэгч Д.Ч, Д.М, Б.А, Ж.Г нар нь 2021 оны 05 дугаар сарын 01-ны дотор төлж барагдуулахаа илэрхийлж эвлэрлийн гэрээ байгуулсан болохыг дурьдаж, шүүгдэгч нар нь эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд 3.000.000 төгрөгийг төлж барагдуулаагүй бол хохирогч А нь нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдаж. Хэрэгт хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлж, үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулахаар хуульчилсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Ч, Д.М, Б.А, Ж.Г нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2012 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Сонлинк-150 маркийн улсын дугааргүй мотоциклийн үнэ 50.000 төгрөг, 2013 онд БНХАУ-д 5ХҮ-150 маркийн улсын дугааргүй хуучин мотоциклийн үнэ 50.000 төгрөг, нийт 100.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Д.Чаас 25.000 төгрөг, шүүгдэгч Д.Маас 25.000 төгрөг, шүүгдэгч Б.Ааас 25.000 төгрөг, шүүгдэгч Ж.Гоос 25.000 төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ч, Д.М, Б.А, Ж.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б., Д.М, Б.А, Ж.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ханхар овогт Д.Ч, ******* овогт Д. М, ******* овогт Б.А, *******гийнхан овогт Ж.Г нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ханхар овогт Д.Ч 650 цагийн хугацаагаар, ******* овогт Д. М, ******* овогт А, *******гийнхан овогт Ж.Г нарыг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч, Д.М, Б.А, Ж.Г нар нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.
4. Шүүгдэгч Д.Ч, Д.М, Б.А, Ж.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.
5. Хохирогч А-д шүүгдэгч Д.Ч нь 4.000.000 төгрөг, шүүгдэгч Д.М 3.000.000 төгрөг, шүүгдэгч Ж.Г 3.000.000 төгрөг нийт 10.000.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, хохирогч нь адуу эрж хайсан зардалд 3.000.000 баримтгүйгээр нэхэмжилсэнийг шүүгдэгч Д.Ч, Д.М, Б.А, Ж.Г нар нь 2021 оны 05 дугаар сарын 01-ны дотор төлж барагдуулахаа илэрхийлж эвлэрлийн гэрээ байгуулсан болохыг дурьдаж, шүүгдэгч нар нь эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд 3.000.000 төгрөгийг төлж барагдуулаагүй бол хохирогч Амарсайхан нь нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2012 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Сонлинк-150 маркийн улсын дугааргүй мотоциклийн үнэ 50.000 төгрөг, 2013 онд БНХАУ-д 5ХҮ-150 маркийн улсын дугааргүй хуучин мотоциклийн үнэ 50.000 төгрөг, нийт 100.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Д.Чаас 25.000 төгрөг, шүүгдэгч Д.Маас 25.000 төгрөг, шүүгдэгч Б.А-с 25.000 төгрөг, шүүгдэгч Ж.Г-с 25.000 төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ч, Д.М, Б.А, Ж.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсгай.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Ч, Д.М, Б.А, Ж.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.