Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 314

Т.Шд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Б.Гүнсэл,

            шүүгдэгч Т.Ш, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Ш, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Шд холбогдох 1810015780904 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Балдан овгийн Тын Ш, 1995 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Гуагийн буга” ХХК-д хүлээн авагч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын оотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: /,

Т.Ш нь 2018 оны 6 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 75-20 УБХ улсын дугаартай “Соната-5” загварын тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа үйлчлүүлж байсан иргэн М.Дг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Яармагийн 4 дүгээр гудамжинд түр буухад нь түүний эд зүйлсийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 1.085.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Т.Шгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Шг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Шг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Шд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Т.Шгээс 446.300 төгрөгийг гаргуулж, хохирогч М.Дд олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Шд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Ш гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие урьд ял шийтгэл эдэлж байгаагүй учраас хууль журам огтхон ч мэдэхгүй, ийм байтлаа өмгөөлөгч аваагүй, хохирол төлбөрөө төлөөгүй, төлөхөө илэрхийлэх талаар шүүх хурал дээр олигтойхон 3 өгүүлбэр ч хэлээгүй зэргээс болж анхан шатны шүүхээс биечлэн эдлүүлэхээр шийдвэр гаргаж 1 жилийн ял оноосныг шүүх хурлын дараа хорих ангид ирж байж ойлгосон. Миний бие шүүхийн шийдвэр гарсаны дараа л хохирол төлбөр төлөх асуудал яригдах юм байх гэсэн ойлголттой хуралд орсон юм.  

Шүүх хурлын талаар ар гэр, ах, дүү нарынхаа хэнд ч хэлээгүй, миний шүүх хуралд ямар ч хүн суугаагүй зэрэг байдлаас болж өнөөдөр тэднээс зэмлэл хүлээж байгаа. Би давж заалдах шатны шүүхэд хандахаасаа өмнө өмгөөлөгч авсан, бүх зүйлийг хуулийн хүрээнд ойлгож мэдсэн. Хохирол төлбөрөө барагдуулж, ар гэрийнхнээрээ дамжуулан хохирогчоос уучлалт гуйсан. Миний ар гэр, ахуй амьдралын аргагүй нөхцөл байдал, арчаагүй шуналдаа автаж үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг минь харгалзан үзэж оногдуулсан ял шийтгэлийг тэнсэн харгалзаж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Т.Ш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлоо дэмжиж байна...” гэв.

Шүүгдэгч Т.Шгийн өмгөөлөгч С.Чулуунбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Ш нь анхан шатны шүүхээр гэм буруугаа хэлэлцүүлэх, шүүхийн шийдвэр гарах тэр агшинд хохирол төлбөрөө барагдуулаагүй зэрэг байдлуудаас хамааралтайгаар анхан шатны шүүхээс 1 жилийн хорих ял оногдуулж биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Т.Ш нь хохирол төлбөрөө бүрэн барагдуулж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргээс гадна ар гэр, ахуй амьдралын хувьд хүндрэл бэрхшээлтэй байдлууд байгааг нь харгалзан үзэж давж заалдах шатны шүүхээс ял шийтгэлийг нь тэнсэн харгалзаж өгнө үү...” гэв.

            Прокурор Б.Гүнсэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхэд шүүгдэгчийн гэм буруугаа ойлгож, гэмшсэн байдлыг харгалзан 1 жилийн хорих ялын санал гаргасан. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 1 жилийн хорих ялын саналыг дэмжиж 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад онодуулсан. Тухайн шүүх хурал болоод 2 сар болсон. Хохирогчид хохирол төлбөр төлсөн байна. Шүүгдэгч нь залуу хүн, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг юм байна. Өмгөөлөгч болон шүүгдэгч нарын зүгээс гаргасан давж заалдах гомдолд тусгайлан гаргах тайлбар байхгүй...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Т.Ш нь 2018 оны 6 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 75-20 УБХ улсын дугаартай “Соната-5” загварын тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа үйлчлүүлж байсан иргэн М.Дг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Яармагийн 4 дүгээр гудамжинд түр буухад нь түүний эд зүйлсийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 1.085.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч М.Д “...2018 оны 6 дугаар сарын 24-ний шөнө найзын хамт Комбинатын хөшөөтэй буудлаас таксинд суугаад замаараа “Зочин бууз” орж хоол идчихээд Яармаг руу явсан. ...Замдаа дотор муухайраад байхаар нь машиныг түр зогсоож цүнх болон хоёр гар утсаа машины арын суудал дээр үлдээж буугаад буцаж суусан. Тэр үед утасныхаа талаар түр мартчихсан, гэрийнхээ үүдэнд буух гэхэд миний гар утас байхгүй байсан. Энэ талаар жолоочид хэлэхэд “би мэдэхгүй” гэхээр нь цагдаагийн газарт ирсэн боловч таксины жолооч “дотогшоо орохгүй, би мэдэхгүй, найзаас чинь асууя” гээд байсан. Тэгэхээр нь найзынхаа гэрийн гадаа буугаад хаалгыг нь тогшиж байхад жолооч машинаа унаад зугтаачихсан. Машин дотор миний цүнх байсан...” /хх 24-27, 28-29, 30-31/,

гэрч Т.Уранчимэг “...2018 оны 6 дугаар сарын 24-ний шөнө найз Даваасүрэнгийн хамт Зайсангаас таксинд суугаад “Зочин бууз” орж хоол идчихээд Яармаг руу явсан. ...Даваасүрэн тэр такситайгаа хамт намайг гэрт хүргэж өгчихөөд цааш явсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй. ...тухайн өдөр Даваасүрэн гартаа хар өнгийн цүнх барьчихсан, хөх өнгийн ухаалаг утас 1 ширхэг, шар өнгийн гэрэлтэй дэлгэгддэг утас 1 ширхэг зэрэг эд зүйлтэй явж байсан. ...маргааш нь Даваасүрэн надруу залгаад “нөгөө таксины жолооч миний цүнх, мөнгө төгрөг, утас, бичиг баримт бүгдийг аваад зугтаачихлаа” гэж хэлсэн...” /хх 36, 37/, Б.Пүрэвсүрэн “...манай нөхөр Т.Ш ...үүрээр 05-06 цагийн хооронд ирсэн. Гэртээ ирэхдээ эмэгтэй хүний хар өнгийн цүнх авч орж ирсэн. Би “юун цүнх вэ гэж асуухад” Т.Ш “Машинд суусан хүн орхиж буусан” гээд ...гал руу хийж шатаасан. Т.Ш “Хуавэй” болон “Самсунг” маркийн хоёр гар утсыг олсон гэж авч ирсэн...” /хх 51-53/, Б.Данаажав “...Би “Хуавэй” маркийн гар утсыг ...Хархорин захын хойд талын ломбарднаас 160.000 төгрөгөөр худалдаж авсан...” /хх 44-45/, А.Эрдэнэзаяа “Т.Ш гэх хүн өөрийн бичиг баримтаар “Хуавэй Л-62” маркийн гар утсыг 130.000 төгрөгөөр 7 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан. Барьцааны хугацаа дууссан тул Т.Ш рүү хугацаа дууссан талаар мэдэгдсэн боловч холбоо бариагүй, сунгуулаагүй тул эд зүйлийг борлуулсан...” /хх 48-49/ нарын мэдүүлэг болон шүүгдэгч Т.Ш хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 9-11/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 15, 18/, “Баялаг хишиг” барьцаалан зээлдүүлэх төвийн зээлийн гэрээний хуулбар /хх 50/, эд зүйлийн үнэлгээ /хх 55-57/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийж, шүүгдэгч Т.Шг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Гэвч шүүгдэгч Т.Ш нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэнтэй нийцэх юм.

 Иймд шүүгдэгч Т.Ш болон түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолын:

 тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Шг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Шд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай”  гэсэн нэмэлт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Шүүгдэгч Т.Ш нь энэ хэрэгт нийт 53 хоног цагдан хоригдсоныг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Т.Шд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Б.Гүнсэл,

            шүүгдэгч Т.Ш, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Ш, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Шд холбогдох 1810015780904 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Балдан овгийн Тын Ш, 1995 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Гуагийн буга” ХХК-д хүлээн авагч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын оотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: АИ95071310/,