Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 65

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтлөн,

улсын яллагч Х.Жанибек,

шүүгдэгч И.Сүх, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа,

шүүгдэгч Б.Батцоож, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ишнамжилын Сүх, Өөлд овогт Батсүхийн Батцоож нарт холбогдох эрүүгийн 201626030765 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

1.Монгол улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Нэхмэлийн шарын 7-17 тоотод оршин суух, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 434 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4, 112 дугаар зүйлийн 2, 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 7 дугаар сарын 9-нд хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 264 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 308 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдаж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ишнамжилийн Сүх /РД: ЕЙ81121931/,

2.Монгол улсын иргэн 1986 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймагт төрсөн. 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Шинэ эхлэл” сургуульд жижүүр ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Очир хорооллын 70а-217 тоотод оршин суух, Баянгол дүүргийн шүүхээр 2001 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, ял хойшлуулсан, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 245 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 3 дугаар сарын 15-ны өдөр суллагдсан, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Өөлд овогт Батсүхийн Батцоож /РД: НБ86010310/,

 

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч И.Сүх нь ялтай байхдаа, давтан үйлдлээр Б.Батцоожтой бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 21-нээс 22-ны шилжих шөнө Хан-Уул дүүргийн 03 дугаар хороо 46-р цэцэрлэгийн эрхлэгчийн өрөөний цонхоор буюу орон байранд хууль бусаар нэвтэрч “ACER” маркын компьютер, “HP” маркын принтер, 32 инчийн хар өнгийн LCD маркын зурагт зэргийг хулгайлан бусдад 445.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Батцоож нь И.Сүхтэй бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 21-нээс 22-ны шилжих шөнө Хан-Уул дүүргийн 03 дугаар хороо 46-р цэцэрлэгийн эрхлэгчийн өрөөний цонхоор буюу орон байранд хууль бусаар нэвтэрч “ACER” маркын компьютер, “HP” маркын принтер, 32 инчийн хр өнгийн LCD маркын зурагт зэргийг хулгайлан бусдад 445.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Д.Энхбаатарын “...2016 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байхаа өдрийг нь сайн санахгүй байна. Би гэртээ байж байтал манай жижүүр Лхагвасүрэн над руу залгаад “өрөөнд чинь хулгай орсон байна” гэхээр нь би “цагдаа дууд” гэсэн. Тэгээд ажил дээр ирэхэд цагдаа нар ирчихсэн үзлэг хийж байсан. ....”Acer” маркийн компьютер, 1640 маркийн “Samsung”-ийн принтер, хананд байсан 32 инчийн камерын дэлгэц зэрэг эд зүйл алдагдсан байсан... Дүүргийн үнэлгээний комиссоор гарсан үнэлгээтэй танилцсан. 445.000 төгрөгөөр үнэлсэн байна, хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/

Гэрч Д.Лхагвасүрэнгийн “...2016 оны 5 дугаар сарын 22-ны өдөр би ээлжнээс бууж байсан болохоор дараагийн ээлжийн гарах хүн болох Болдбаатарт ээлж хүлээлгэж өгөх гээд цэцэрлэгээ тойроод цуг шалгаад явж байтал манай цэцэрлэгийн эрхлэгчийн цонх онгорхой байгаа харагдсан. Тэгэхээр нь гайхаад “юу болов” гээд цонхоор нь харсан чинь даргын өрөөний ширээн дээр байсан зүйлс болон хяналтын камерын зурагт харагдахгүй байсан. Тэгэхээр нь гайхаад цонхоор нь дотогшоо ороод харсан чинь компьютер нь харагдахгүй байхаар нь “компьютер нь алга байна” гэж Болдбаатарт хэлээд буцаад гарсан. Тэгээд цагдаад хандаж дуудлага өгсөн. ...Компьютер нь процессорын хамт мөн принтер нь алга болсон байсан. Бас камерын хяналтын дэлгэц болох 32 инчийн тошиба маркийн дэлгэц байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

Гэрч Э.Урангоогийн “...Сүхээ ах залгаад “хүрээд ир, зурагт байна гэхээр нь манай нөхөр бид хоёр гэрт нь очсон чинь 32 инчийн “Тошиба” маркийн зурагт, маркийг нь санахгүй байна нэг компьютер, принтер байсан. Тэгэхээр нь бид хоёр зурагтаа хэдээр өгөх юм гэсэн чинь “250.000 төгрөгөөр ав” гэснээ принтер, компьютер зэргийг нийлүүлээд 300.000 төгрөгөөр ав гэсэн. Манай нөхөр бид хоёрыг Сүхээ ахын гэрт ирэхэд нэг найзтайгаа байсан. Би дотроо сэжиглээд “хаанаас авсан юм” гэсэн чинь “хамт байсан найз нь гэрийнхээ юмыг зарж байна, эхнэрээсээ салчихсан юм, мөнгө төгрөг хэрэг болоод хөдөө явах гэсэн юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Сүхээс “Тухайн өдөр Батцоож ажилтай байсан. Би утсаар залгаад манайд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд Батцоож 17 цагийн үед манайд ирээд бид хоёр нэг шил архи хувааж уугаад Батцоожийн ажил руу явахаар манай гэрээс гарсан. Гэтэл замд цэцэрлэг тааралдаад цонхоор нь орж зурагт болон бусад эд зүйлийн авсан. Авсан эд зүйлээ манай хамаатан болох Наранзул 240.000 төгрөгөөр зарсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батцоожоос “Намайг ажилтай байхад Сүхээ залгаад манай гэрт хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд Сүхээ бид хоёр нэг шил архи хувааж уугаад манай ажил руу явахаар Сүхээгийн гэрээс гарсан. Гэтэл замд цэцэрлэг таараад цонхоор нь орж хулгай хийсэн” гэв.

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд:

 

-2016 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 8-11 дүгээр хуудас/,

-2016 оны 06 дугаар 21-ний өдрийн эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /13-14 дугаар хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 05/419 дугаартай дүгнэлтэнд

  1. 2016.05.21-22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 46 дугаар цэцэрлэгийн цонхоор хулгайч орж эд зүйл алдагдсан гэх хэргийн газраас бэхжүүлсэн №1, 7 гэж дугаарлан тэмдэглэсэн дакто хальсан дахь гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. Харин №2,3,4,5,6,8 гэж дугаарласан дакто хальсан дахь гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй.
  2. Шинжээч, цагдаагийн дэслэгч Э.Ариунсанаагийн хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн №1 “хулгайч орсон гэх цонхны гадна рам дээрээс” гэж дугаарласан дакто хальсан дахь гарын мөр нь санд хохирогч Доржийн Лхагвасүрэнгийн баруун гарын эрхий хуруугаар, №7 “хулгайч орсон гэх цонхны гадна раам дээрээс” гэж дугаарласан дакто хальсан дахь алганы мөр нь санд МN0000ТӨВ00313 дугаарт бүртгэгдсэн Батсүх овогтой Батцоожийн зүүн гарын алгаар тус тус үүссэн байна.
  3. Шинжилгээнд тэнцэх гарын мөрүүд нь эзэнгүй хэргийн газраас илэрсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. гэсэн дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд:

Яллагдагч И.Сүхийн “...2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр би гэртээ ганцаараа байж байтал Батцоож манайд ирсэн юм. Би Батцоожийг 2012 оноос хойш таньдаг болсон. Батцоож манайд “орой ажилтай, ганц юм уучихъя” гэж ирсэн юм. Батцоож тэр өдөр орой нь сургуульд жижүүрээр гарах ажилтай байсан юм. Тэгээд бид хоёр нэг шил архи аваад хувааж уугаад дуучихаад дахин нэг шил архи авсан. Тэгсэн чинь Батцоож ажил руугаа очно гээд гарсан. Тэгснээ шөнө 23-00 цагийн үед манайд буцаад ирсэн. Ирээд намайг хоёулаа гаръя, манай ажил руу очъё гээд бид хоёр гарсан юм. Гараад Барсын гүүрээр давах гээд хойд зүг рүү алхаж байхад замд нэг цэцэрлэг байхаар нь хашаа руу нь хоёулаа ороод хамтдаа цонхоор нь тамхины асаагуурын гэрэл тусгаж харсан чинь зурагт харагдсан. Тэгэхээр нь хоорондоо ярилцаж байгаад “цонхыг нь онгойлгоод оръё, зурагтыг нь авъя” гэж тохироод Батцоож цонхыг нь цаашаа түлхэж онгойлгоод Батцоож эхэлж орсон. Тэгээд араас нь би орсон юм. Орсон чинь хананд нэг зурагт байхаар нь би тэр өрөөнд байсан овтёркаар зурагтыг ньь салгаад авсан. Энэ хооронд Батцоож компьютер принтерийг нь салгаад байж байсан. Тэгээд бид хоёр авсан зүйлүүдээ буцааж цонхоор нь авч гараад манай гэрт ирсэн. Авсан зүйлүүдээ хувааж тэврээд алхаад ирсэн юм. Манай гэрт ирээд хоорондоо заръя гэж ярилцаад 300.000 төгрөгөөр зарахаар тохирсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,

 Яллагдагч Б.Батцоожийн “...Тэгээд бид хоёр гэрээс нь гараад хойд зүг рүү 46 дугаар цэцэрлэгийн хажуугаар явж байгаад Сүхээ цэцэрлэгийн цонхоор нь шагайж харчихаад “цонхыг нь хоёуулаа онгойлгоё, манай дүү зурагт авна гээд байсан, хоёулаа энийг авъя, худалдаж авах хүн нь байгаа” гэсэн. Тэгэхээр нь би цонхыг нь онгойлгох гээд түлхсэн чинь онгойлгож чадаагүй. Тэгсэн чинь Сүхээ “цонх ч онгойлгож чадахгүй” гэж хэлээд цонхыг нь онгойлгосон. Цонхыг нь түлхээд онгойлгох шиг болсон. Тэгээд хоёуулаа цонхоор дотор нь орсон чинь хананд нэг зурагт өлгөсөн байсан. Би компьютерийн залгууруудыг салгаад байж байхад Сүхээ зурагтыг хананд тогтоосон байсан газраас салгаж авсан. Тэгээд бид хоёр зурагт компьютер, принтер зэргийг цонхны тавцан дээр аваачиж тавиад Сүхээ эхэлж цонхоор гарсан. Тэгэхээр нь би наанаас нь цонхны тавцан дээрээс дээрх зүйлсийг Сүхээд авч өгчихөөд араас нь гарсан. Гадаа гараад би принтер, зурагт хоёрыг нь тэврээд Сүхээ компьютерыг нь бариад гэрт нь орсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,

 

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:

            И.Сүхийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 46 дугаар хуудас/

            Б.Батцоожийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 47 дугаар хуудас/,  

            Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48-49 дүгээр хуудас/

            -2001 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 434 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 56-61 дүгээр хуудас/

 

-2009 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 264 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 63-69 дүгээр хуудас/,

 

-2001 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 245 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 71 дүгээр хуудас/

-2004 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 68 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 73 дугаар хуудас/

-Шүүгдэгч Б.Батцоожийн ажилладаг байгууллагын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар /хх-ийн 83-85 дугаар хуудас/,

 

            Гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл:

 

Шүүгдэгч И.Сүх нь ялтай байхдаа, давтан үйлдлээр Б.Батцоожтой бүлэглэн 2016 оны 6 дугаар сарын 21-нээс 22-ны шилжих шөнө Хан-Уул дүүргийн 03 дугаар хороо 46-р цэцэрлэгийн эрхлэгчийн өрөөний цонхоор буюу орон байранд хууль бусаар нэвтэрч “ACER” маркын компьютер, “HP” маркын принтер, 32 инчийн хар өнгийн LCD маркын зурагт зэргийг хулгайлан бусдад 445.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Батцоож нь И.Сүхтэй бүлэглэн 2016 оны 6 дугаар сарын 21-нээс 22 ны шилжих шөнө Хан-Уул дүүргийн 03 дугаар хороо 46-р цэцэрлэгийн эрхлэгчийн өрөөний цонхоор буюу орон байранд хууль бусаар нэвтэрч “ACER” маркын компьютер, “HP” маркын принтер, 32 инчийн хр өнгийн LCD маркын зурагт зэргийг хулгайлан бусдад 445.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Энхбаатарын мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/ гэрч Д.Лхагвасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,  гэрч Э.Урангоогийн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/, 2016 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 8-11 дүгээр хуудас/, 2016 оны 06 дугаар 21-ний өдрийн эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /13-14 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 05/419 дугаартай дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Иймд шүүгдэгч И.Сүхиийг давтан, бүлэглэж бусдын орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Б.Батцоожийг бүлэглэж, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлан бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирол төлбөрийн хувьд

 

Шүүгдэгч И.Сүх, Б.Батцоож нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо буцааж өгсөн болох нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /13-14 дугаар хуудас/, хохирогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй, гэм хорыг арилгасан байна гэж үзэв.

           

Шүүхээс шүүгдэгч И.Сүх, Б.Батцоож нарт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, гэм хорыг арилгасан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг  шүүх харгалзан үзэв.

 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 298 дугаар зүйлийн 298.1.2, 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон