Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 25

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч:Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг, Овоотын 2-1 тоотод оршин суух Жажин овогт ******* /РД:О00000000/  улсад ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний  хэргийг хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш   оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .Батсуурь миний бие нь 1977 оноос хойш Увс аймгийн Нефть бааз, Нефть хангамжийн газарт 2000 оны 9 сар хүртэл тасралтгүй 24 жил ажилласан. Ажиллах хугацаанд 1977.09.01-нээс Баян-Өлгий аймаг дахь БТМС-д, 1979.07.08-1980.06.25-н хүртэл Увс аймгийн барилга угсралтын трестед мужаан, 1983.09.21-1990.07.01-н хүртэл Увс аймгийн тээврийн удирдах газарт мужаан, 1990.07.01-2000.07 сар хүртэл Увс аймгийн Нефть бааз, Ник концерны шатахуун түгээх баазад дархан, хүйтэн гагнуурчинаар ажилласан. Иймд 1990 оны 07 сарын 26-ны Нефть баазын даргын 76 тоот тушаал, Ник концерны харъяа Шатахуун түгээх баазын даргын 1994 оны 11 сарын 30-ны өдрийн 105 дугаар тушаалыг үндэслэн Дархан-хүйтэн гагнуурчнаар 04 жил 05 сар ажилласан хугацааг тогтоож өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие ******* нь тус шүүхэд улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан болно. Шүүх хуралдаан нь 2018 оны 02 сарын 23-ний өдрийн 10 цагт товлогдсон байна. Миний бие нь шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож чадахгүй болоод байна. Ийм намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.

            Шүүх хуралдаанд бичмэл нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь :

             Иргэн ******* нь 1990 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг  хүртэл Нефть импорт концерний Увс аймаг дахь шатахуун тээврийн баазад дархан-хүйтэн гагнуурчнаар 04 жил 05 сар ажилласан хугацааг сэргээн тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

             Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах  үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтууд зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэгээс үзэхэд:

             Иргэн Батсуурь нь 1990 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг  хүртэл Нефть импорт концерний Увс аймаг дахь шатахуун тээврийн баазад дархан-хүйтэн гагнуурчнаар 04 жил 05 сар ажилласан нь гэрч Ц.Долгорын “…Би Увс аймгийн Нефть баазын харъяа, Шатахуун тээврийн баазад тоо бүртгэгчээр ажиллаж байсан. Тэр үед ******* нь Нефть баазын харъяа, Шатахуун тээрийн баазад дархан, хүйтэн гагнуурчнаар ажиллаж байсан…” гэсэн мэдүүлэг, гэрч Р.Дагвадоржийн “…Увс аймгийн Шатахуун тээврийн баазад жолооч ажилтай. Батсуурь нь тухайн үед дархан хүйтэн гагнуурчины ажил хийдэг байсан. Би 1975 оноос 1995 он хүртэл ажиллаж байсан. Батсуурьтай 1983 оноос 1995 он хүртэл хамт ажиллаж байсан. Увс аймгийн Шатахуун тээврийн баазад Батсуурь нь дархан хүйтэн гагнуурчин хийдэг байсан…” гэсэн мэдүүлэг, Шатахуун тээврийн баазын үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын засварчин Ө.Батсуурийн 1991 оны 07 сарын 24-ны өдрийн ажил байдлын тодорхойлот, Ник ХХК-ны Увс аймаг дахь нефть хангамжийн салбарын даргын 2017 оны 07 сарын 19-ны өдрийн №55 тоот тодорхойлолт, Зам тээврийн яамны харьяа Увс аймгийн Тээврийн удирдах газрын даргын 1990 оны 08 сарын 06-ны өдрийн №114 тоот тушаал, Нефть импорт концерний Увс аймаг дахь шатахуун тээврийн баазын даргын 1994 оны 02 сарын 28-ны өдрийн №7 тоот тушаал, Нефть импорт концерний Увс аймаг дахь шатахуун тээврийн баазын даргын 1994 оны 11 сарын 30-ны өдрийн №105 тоот тушаал, Ө.Батсуурийн 1977 оны 08 сарын 01-ны өдрийн №382857 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт Нефть импорт концерний Увс аймаг дахь шатахуун тээврийн баазын даргын 1990 оны 07 сарын 01-ны өдрийн 76 тоот тушаалаар “ дархан-хүйтэн гагнуурчнаар авч ажиллуулав гэж бичигдсэн, Ө.Батсуурийн баярын бичгүүд зэргээр нотлогдож байна гэж шүүх үзлээ.

             Иймд иргэн Ө.Батсуурийг 1990 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг  хүртэл Нефть импорт концерний Увс аймаг дахь шатахуун тээврийн баазад дархан-хүйтэн гагнуурчнаар 04 жил 05 сар ажилласан хугацааг сэргээн тогтоож  шийдвэрлэлээ.  

             Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Ө.Батсуурийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

              Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ  нь:

            1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Жажин овогт Өлзийн Батсуурийг 1990 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг  хүртэл Нефть импорт концерний Увс аймаг дахь шатахуун тээврийн баазад дархан-хүйтэн гагнуурчинаар 04 жил 05 сар улсад ажилласан хугацааг  сэргээн тогтоосугай.

            2.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Ө.Батсуурийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            4.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш  ******* нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            5.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг  эс зөвшөөрвөл  зохигч   шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                    Г.САРАНТУЯА