Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 26

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар баг, Номгон төв хэсэг гудамж 55 тоотод оршин суугч иргэн Монгол овогт Аюушжавын Батхүрэл /РД:НЩ00000000/-ийн хөдөлмөрийн  дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч А.Батхүрэл , хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш нар оролцов.                                                                                 

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Батхүрэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 1980 онд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 8-р анги төгсөөд Шаамрын Хөдөө аж ахуйн ТМС-д орж 1982 онд төгсөөд Төв аймгийн Цээл сумын залуучууд сангийн аж ахуйд орж ажилласан. Тэгэхэд хөдөлмөрийн дэвтэр дээр Аюушжавын Батхүрэл гэдгийг Аюушийн Батхүрэл гээд биччихсэн байсан юм. Энэ алдааг залруулахаар шүүхэд хандсан 1982 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нээсэн 007820 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр  Аюушжавын Батхүрэл намайг тогтоож өгнө үүгэв.

Хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Б.Батхүрэл нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.                      

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

1982 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нээсэн 007820 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Аюушжавын Батхүрэл болох нь хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтууд болох 1965 оны 01-р сарын 01-ний өдрийн 01 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, НЩ64120178 регистрийн дугаартай Монгол овогт Аюушжавын Батхүрэлийн иргэний үнэмлэхийн хуулбар, 1982 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нээсэн 007820 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болох нь Төв аймаг дахь Цээлийн Залуучууд сангийн аж ахуйн даргын 1982 оны 07 дугаар сарын 1-ний өдрийн 140 дугаартай ажилд томилох тухай тушаал, тушаалын хавсралт, 1984 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 226 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, тушаалын хавсралт, 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 276 дугаартай ажилд томилох тухай тушаал, 1991 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 202 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал, тушаалын хавсралт, Төв аймгийн “Залуучууд” ХК-ийн ерөнхий захиралын 01 дугаартай ажилд томилох тухай тушаал, тушаалын хавсралт, 1995 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 148 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар зэрэг нотлох баримтуудар нотлогдож байна гэж шүүх үзлээ.

Иймд иргэн А.Батхүрэлийг 1982 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 007820 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн учраас А.Батхүрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

             Монгол улсын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 , 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

                                                        ТОГТООХ  нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Аюуш овогтой Батхүрэл гэж бичигдсэн 1982 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нээсэн №007820 дугаар хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Аюушжав овогтой Батхүрэл / мөн болохыг тогтоосугай.  

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар  хүсэлт гаргагч А.Батхүрэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

    

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.САРАНТУЯА