Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 99

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн

улсын яллагч Б.Долгион

шүүгдэгч Л.Идэрзул, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626021614 дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 5 дугаар сарын 15-нд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ачаа вагон хүлээлцэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Баянхангайн 224 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, МИ88051517 дугаарын регистртэй, Боржигон овогт Лувсанпунцагийн Идэрзул

 

Шүүгдэгч Л.Идэрзул 2016 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 10 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын орчимд хохирогч Ш.Шинэбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний бие махбодид зүүн гарын сарвууны 4 дүгээр хурууны 2 дугаар шивнүүрийн далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Л.Идэрзул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би Зүүнхараа Улаанбаатар хооронд машинаар хүн тээвэрлэх ажил хийх болсон юм. 2016 оны 5 дугаар сарын 21-ний шөнө Зүүнхараагаас Улаанбаатар хот руу ирээд вокзалын хойд талын зогсоол дээр хоносон. Өглөө нь Энхбаатар гэж хөрш ахтайгаа хамт байж байсан чинь Шинэбаяр хүрч ирсэн. Би Шинэбаяртай мэнд ус сольсон чинь дуугарч ядаад нэг л янзгүй, хэг ёг гээд байсан. Тэгэхэд нь би ямар нэгэн зүйл бодоогүй. Ер нь Шинэбаяр нь Соната-7 маркийн машинтай гэсэн байдлаар зан гаргаад байсан. Би болохоор Соната-5 маркийн машинтай юм. Хэсэг байж байтал нэг хүүхэдтэй ах хүрч ирээд тэр ахыг машиндаа суулгаад, нэмж хүн ирэхгүй бол удахгүй гарна гэж хэлчихээд байж байтал Шинэбаяр миний машин дээр хүрээд ирчихсэн дотор нь сууж байсан хүүхэдтэй ахыг хамт явъя гэж хэлээд зогсож байхаар нь би чи яагаад хүний авч явах гэж байгаа хүнийг авч явах гээд байгаа юм бэ гэж хэлсэн чинь Шинэбаяр П үсгээр эхэлсэн хараал хэлж, намайг хэл амаар доромжилсон. Сүүлдээ хүрч ирээд хуруу гараараа зангаад байхаар нь би биеэ хамгаалах зорилгоор гарыг нь барьж аваад доош нь дарсан чинь хуруу нь таг гээд дуугарсан. Тэгээд би бас хурууг нь гэмтээсэн байж магадгүй гэж бодоод хэсэг 10 минут хэртэй хартал хуруу нь хавдаж энэ тэр болоогүй. Гэтэл Шинэбаяр миний хуруу хугарчихлаа гэж хэлээд орилоод байсан. Ер нь Шинэбаяр бусадтай их таарамж муутай хүн. Тэр занг нь нутгийн ард иргэд бүгд мэддэг. Үүнээс өмнө манай бас нэг танилыг өдөж хоргоож байгаад зодуулаад 300.000 төгрөг авч салсан гэнэ лээ.

Миний зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, Шинэбаяртай утсаар ярьж уучлалт гуйсан. Шинэбаяр за зүгээрээ хө гэсэн мөртлөө гомдолтой гээд байгаа юм. Мөн тэрээр надаас 3 сая төгрөг эсхүл машиныг нь хохиролд авна, болохгүй бол шоронд нь явуулна гэж хүмүүст ярьсан байна лээ. Түүнээс биш бодитоор нэхэмжилсэн мөнгө байхгүй.

Би эцэг, эхтэйгээ амьдардаг. Ээжийн маань бие муу хэвтэрт байдаг. Энэ байдлыг харгалзан шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Л.Идэрзулын хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 33/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 36/, жолоочийн лавлагаа /хх-37/, захиргааны зөрчлийн лавлагаа /хх-н 38-39/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-55/, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-56/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын багийн Засаг даргын тодорхойлолт /хх-н 52/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-н 53/,

гэрч Цогтбаатарын Энхбаатарын ... би Идэрзул гэх хүнийг танина, хар багаас нь мэднэ, хөрш айл болоод 14-15 жил амьдарч байна. Уг нь гайгүй залуу байгаа юм. Аав, ээж нь их сайн хүмүүс байдаг. Идэрзул нь өөрөө хүнд их тусархуу, даруухан залуу. Эхнэр, хүүхэдтэй, хүүхэд нь 3-4 орчим настай. Урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Түүний архи, согтууруулах ундаа хэрэглээд явж байхыг хараагүй /хх-н 14-16/ гэсэн мэдүүлэг,

гэрч Пүрэвийн Билгүүний ... Идэрзулыг нилээн хэдэн жилийн өмнөөс танина. Бид хоёр зүгээр найзын харилцаатай. Идэрзул нь энгийн, хүнтэй маргалдаад байдаггүй, наргианч зантай. Би Идэрзултай архи дарс ууж үзээгүй. Архи уусан байхыг нь ч харж байгаагүй. Идэрзул их дажгүй, илүү дутуу зан байхгүй /хх-н 17-18/ гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.Идэрзул 2016 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 10 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын орчимд хохирогч Ш.Шинэбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний бие махбодид зүүн гарын сарвууны 4 дүгээр хурууны 2 дугаар шивнүүрийн далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, шүүх шинжлэн судласан

хохирогч Шархүүгийн Шинэбаярын  … 2016 оны 5 дугаар сарын 22-ны өдөр би 10 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах вокзалын автобусны буудлын хойд талын зогсоол дээр өөрийнхөө эзэмшлийн 81-89 УНП улсын дугаартай, Соната 7 маркийн автомашинтай очсон. Тухайн үед би ганцаараа хүн аваад Зүүнхараа руу очих санаатай явсан. Тэгээд очоод байж байтал манай нутгийн зүс таних ах байхаар нь би шууд Зүүнхараа руу гарлаа гэж хэлсэн. Нөгөө ах за за чамтай хамт гаръя, ажил ихтэй байгаа, нөгөө машин бас хүнгүй байна гээд суухаар болоод ярьж байсан. Тэгтэл Идэрээ гэх залуу хажууд зогсож байснаа уурлаад Шинээ муу пизда хор найруулаад, манай суусан хүнийг авчихлаа, биеэ үнэлэгч, гөлөг нохой гэх мэтээр доромжилсон. Тэгээд Идэрээ бид хоёр маргалдаж эхэлсэн. Маргалдаж байхдаа миний хүзүүнээс барьж татаад, нүүр рүү мангастсан. Тэгээд миний зүүн гарнаас барьж аваад, мушгих үед миний зүүн гарны ядам хуруу таг гэх чимээ гарсан. Тэгээд би гарны хуруу хугарсан гэдгийг мэдээд, Идэрээд миний хуруу хугарчихлаа гэж хэлэхэд тоохгүй байсан. Ингээд би 103 болон цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөд Идэрээ нь хэрэг гарсан газраас санаатай шууд зугтаасан. Миний биед зүүн гарны ядам хуруу хугарч, дунд хуруу цуурсан байна гэсэн. Бас хүзүүгээр өвдөөд байгаа. Би гэмтлийн эмнэлэг дээр очиж гарын зураг авахуулж гипсдүүлсэн. Би гэмтэл авсан тэр өдрөө үзүүлсэн. Миний биед Идэрээ гэх залуу ганцаараа гэмтэл, бэртэл учруулсан. Идэрээ архи уугаагүй байсан байх аа. Би ч архи уугаагүй байсан. Хүн авч явах болсноос болж маргалдсан. Манай аав замын цагдаад ажиллаж байсан. Одоо нэг жилийн өмнө тэтгэвэрт гарсан. Манай аав урд өмнө нь түүний машин тэрэгт арга хэмжээ авдаг байсан байж магадгүй, тэгээд өш хонзон санасан байхаа. Тэр 165-170 см өндөртэй, бор царайтай, нүдний шил зүүдэг \харааны шил\, тарган ч биш туранхай ч биш биетэй. Тэрээр 1987-1989 оны орчим төрсөн залуу байгаа. Пунцагийн Идэрзул гэсэн нэртэйг нь би хүнээс сонссон. Сайн бол мэдэхгүй. Идэрээгийн машин 27-33 УНҮ улсын дугаартай. Би одоо гомдолтой байна. Гарыг минь хугалж, хөдөлмөрийн чадваргүй болгосонд маш их гомдолтой байгаа. Эмчилгээ гэж гипс хийлгэсэн, гарын зураг авахуулсан, тэгээд эм уусан. Надад эмчилгээ хийлгэсэн гэх баримт байхгүй. Хуулийн дагуу шийдүүлнэ. Наад нөхрөөс чинь мөнгө авъя гэхэд түүнд мөнгө төгрөг байхгүй. Намайг биеэ үнэлэгч гэж хэлж байна лээ. Надад ямар нэгэн юм болвол энэ нөхөртэй холбоотой гэж үзнэ /хх-н 10-13/ гэсэн,

гэрч Цогтбаатарын Энхбаатарын ... би 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгаас вагоноор Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд Улаанбаатар хотод хоёр хоног байж байгаад 2016 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд байдаг гэр рүүгээ явахаар болоод Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Вокзалын автобусны буудал руу ганцаараа очсон. Тухайн үед би Идэрзулыг аймаг руу явна гэхээр нь би цуг явъя гэж хэлээд, утсаар холбогдож байгаад очсон. Намайг очих үед Идэрзул нь Соната 5 маркийн автомашинтайгаа байсан. Тэгээд машинд нь сууж байтал манай аймгийн нэг эрэгтэй хүүхдийн хамт явахаар болоод нөгөө хүний ачаа тээшийг нь машинд хийгээд хүүхэддээ ундаа авъя гээд дэлгүүр рүү хүүхдээ тэврээд явсан. Тэр үед би машины гадаа тамхи татаж байтал Идэрзул тэнд нэг залуутай муудалцаад чанга чанга орилоод байсан. Нөгөө эрэгтэй нь Идэрзулын чам шиг Соната 5 уначихаад таксинд явах болоогүй, над шиг соната 7 уначихаад таксинд яваарай пизда минь гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд Идэрзул нь нөгөө залуутай бие биенээ түлхээд байсан. Ямар ч байсан хоорондоо цохиж зодолдоогүй. Хэрвээ би тэр хоёрыг зодолдож, цохилдох юм бол очиж салгах байсан. Тэгээд Идэрзулыг явъя гээд ирэхээр нь машиндаа суугаад Сэлэнгэ рүү явсан. Тухайн үед нөгөө хүүхэдтэй ах хүртэл машинд суугаад явсан. Замдаа Идэрзул ярихдаа хамт явсан ахыг миний хүн гээд хэл ам хийгээд хэрэлдэж эхэлсэн. Ямар ч байсан зодоон болоогүй, хараад зогсож байхад бие биенээ түлхээд зогсож байсан. Идэрзул нөгөө залуу хоёр эрүүл, архи уугаагүй байсан. Намайг харж байхад бие биенээ түлхээд байхад нэг нэгнийхээ гарыг нь биенээсээ аваад түлхээд байсан. Тэрнээс биш Идэрзул нөгөө залуугийн гарыг мушгиж дарсан зүйл байхгүй. Миний бодож байгаагаар нөгөө залуу нь эхэлсэн. Нөгөө хүүхэдтэй ахыг энэ миний хүн байгаа юм гэж хэлээд булаах гээд байсан гэсэн /хх-н 14-16/ гэсэн,

гэрч Пүрэвийн Билгүүний ... би ер нь эртнээс Шинэбаярыг таньдаг болсон. Нээх найзалж нөхөрлөөд байдаггүй, мэнд мэдэх төдий байдаг. Шинэбаяр нь их олон үгтэй шалчигнасан залуу байгаа юм. Таксинд хөдөө явах гээд байхад урдуур хойгуур гүйгээд хэл ам, хэрүүл хийгээд хүн булаацалдаад байдаг. Хүнтэй их хэрүүл маргаан хийгээд хүнд цохиулж, нүдүүлэх гээд яваад байдаг. Ер нь хүнтэй маргалдаж, зодуулаад мөнгө төгрөг аваад сурсан юм шиг байна лээ. Шинэбаяр нь манай тэнд таксинд явдаг Оргил гэх залууд нэг цохиулаад тэнсэнтэй байх үед нь явуулчих юмсан гээд ярьж байсан. Ер нь өөрөө их онцгүй нөхөр байгаа юм. Би зодолдсон гэх зүйлийг хараагүй, нарийн сайн мэдэхгүй. Таксины жолооч нараас сонсоход зодоон болсон зүйл байхгүй гэж ярьж байсан. Бие биенээ түлхсэн талаар сонссон /хх-н 17-18/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Шинэбаярын биед зүүн сарвууны 4 дүгээр хурууны 2 дугаар шивнүүрийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл болно. Дээрх гэмтэл тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, дээрх гэмтэл эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй гэсэн 7122 тоот дүгнэлт /хх-н 20/ зэрэг бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Боржигон овогт Лувсанпунцагийн Идэрзулыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар ял оногдуулах үндэслэлтэй,

прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Идэрзулд ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал тухайлбал; анх удаа хүндэвтэр ангилалын гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг тус тус харгалзав.

Гэхдээ хохирогч Ш.Шинэбаяр ... гомдолтой  гэх тул шүүгдэгч Л.Идэрзулд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах боломжгүй, өөрөөр хэлбэл хохирогчийн зүгээс гомдолтой гэх байдал нь тухайн гэмт хэргийн гэм хор арилсан гэж үзэх үндэслэл болохгүй тул түүнд хорихоос өөр төрлийн буюу албадан ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Хохирогч Ш.Шинэбаярын хувьд ... гомдолтой гэж байгаа бол гэм хорын хохирлоо жич нэхэмжлэх нь зүйтэй. Түүний нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Л.Идэрзул цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон