Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/58

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Улсын яллагч Д.Ганцэцэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашдэмбэрэл,
Шүүгдэгч П.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт П. Н-д холбогдох эрүүгийн 2126000270070 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1/29 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1/55 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 36А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,
Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1/84 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/129 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн, ******* овогт  П. Н, регистрийн дугаар *******, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* овогтой П. Н нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Д.Б-н гэрийн баруун талын орон дээр байсан иргэн Б.Б-н өмчлөлийн Самсунг S9 маркийн 350.000 /гурван зуун тавин мянга/-н төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг гар утас, П.У өмчлөлийн Нөүт маркийн 50.000 /тавин мянга/-н төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу нийт 400.000/ дөрвөн зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

    Шүүгдэгч П.Н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хүргэн ахындаа очоод пиво ууж байхдаа хүнтэй маргалдсан. Тэгээд надтай маргалдаж байсан хүн маань яваад өгсөн.  Би зүүн талын орон дээр сууж байгаад баруун талын орон дээр сууж хоол идчихээд гарахдаа цамцаа аваад үлдсэн. Тэгээд ээжийндээ очоод ус уучихаад гараад ирсэн чинь утас аваад ир гээд над руу дайраад байсан. Юу болсон талаар сайн мэдэхгүй байгаа. Нэг мэдсэн чинь эмнэлэг дээр ирчихсэн толгойн дээр оёо тавьчихсан байсан” гэв.

Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 21-ний орой 20 цаг өнгөрөөгөөд ажлаасаа тараад гэртээ юм угаах гээд ус халааж байтал манай 3 настай охин юм үзэх гээд утас нэхээд байхаар нь өөрийн эзэмшлийн Самсунг S9 маркийн гар утсаа охиндоо егчихсөн чинь манай охин аавынх руу аваад орчихсон. Аавынд хүмүүс том дуугараад байхаар нь орсон чинь П.Н ээжтэй хэрэлдээд байхаар нь би П.Н-д хандан “та яах гээд байдаг юм дуугүй бай” гэж хэлчихээд гэртээ орсон. Тухайн үед манай охин миний гар утсыг аавын гэрийн баруун талын орон дээр үзээд сууж байгаа харагдсан. Тэгээд ээж Д. Н-д хоол хийж өгчихөөд манайд орж ирчихсэн байсан. Тэгтэл П.Н мотоциклио хашаан дотроос асаагаад гараад явсан. Тэгээд ээж гэр лүүгээ орчихоод буцаж манайд орж ирээд “миний гар утас байхгүй байна чи миний утас руу өөрийнхөө утсаар залгаадах” гэхээр нь миний утас байхгүй охин аваад танайд орсон гэж хэлээд ээжийн хамт аавынд ороод жи-мобайлын дугаараасаа миний ******* дугаар луу залгасан чинь хүн авчихаад ярихгүй байсан. Дараа нь ээжийн 96535478 дугаар луу залгасан чинь авчихаад ярихгүй дуу сонсоод байсан. Тэгээд би дүү Т-н хамт Д.Н-г хайгаад хадмынд нь очсон чинь байхгүй байхаар нь гадуур хайж байгаад ололгүй гэртээ ирсэн. Тэгээд айлын О эгчийн дугаараар Д.Н-н *****дугаар луу нь залгасан чинь хадам ээжийнд байна гэж ярихаар нь би дүү Т-н хамт П.Н-н хадам ээжийнх нь хашааны үүдэнд очсон чинь П.Н хоёр өмнөөс гараад ирэхээр нь өмнөөс нь очоод “утсаа авъя” гэсэн чинь П.Н өмнөөс “байхгүй” гэж хариулчихаад айл руу орох гээд байхаар нь би мөрөн дээрээс нь татсан чинь хажуугаас манай дүү Т “чи яагаад манайхныг дээрэлхээд байгаа юм” гээд зүүн нүдний дээд талд өшиглөсөн. Тэгтэл хажуу айлаас Т гэгч эгч гарч ирээд “наад хүнээ яагаад нүдээд байгаа юм” гэж хэлэхээр нь “энэ хүн манайхаас гар утас аваад явчихсан байна” гэж хэлсэн чинь нөгөө эгч наад асуудлаа гэртээ харьж эв зүйгээ ололц гэж хэлэхээр нь Нг аваад дүү бид хоёр гэртээ харьсан. Тэгтэл араас Т гэх эгч залгаад манай хашаанд нэг утас байна гэж хэлэхээр нь дүү Т-н хамт очиж үзтэл ээжийн Notе-2 маркийн гар утас сим картгүй байхаар нь ээжид аваачиж өгсөн. 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө ээж миний утасны гадуур кейсийг Нгийн хадмын хашаан дотроос олсон гэж гэсэн. Тухайн үед манай аавынд гаднаас ганцхан П.Н байсан өөр хүн байгаагүй. Би үнэлгээний тайлантай танилцлаа. Санал хүсэлт байхгүй. Би хохирлоо барагдуулмаар байна....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/, 

Хохирогч П.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 21-ний шөнө 21 цагийн орчимд хүнтэй ярьчихаад би өөрийн эзэмшлийн Ноtе-2 маркийн гар утсаа гэрийн баруун талын орон дээр тавьсан. Тэгтэл гаднаас манай том охины 3 настай хүүхэд ээжийнхээ барьдаг Самсунг-S9 маркийн гар утсыг барьчихсан орж ирээд гэрийн баруун талын орон дээр миний утасны хажууд тавьсан. Тэгээд 22 цаг өнгөрөөгөөд хүнтэй утсаар ярих гээд баруун орон дээрээсээ гар утсаа олоогүй. Тэгээд би өөрийнхөө гар утас руу залгасан чинь хүн авчихаад дугараагүй миний дууг сонсож байгаад тасалсан. Тэгээд З настай зээ охины барьж орж ирсэн гэх том охин Б-н утас руу залгасан чинь авчихаад дуугарахгүй байж байгаад салгасан. Тэгтэл манай айлын О гэгч эмэгтэй орж ирэхээр нь Т эгч рүү залгасан чинь П.Н-г асуусан чинь Н байна гэхээр нь Б, Т хоёр явж П.Н-г авчирсан. Тэгтэл Т эгч залгаад “манай хашаанд машины доогуур гар утас байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь Б дүү Ттой яваад Т эгчийн машин доогуур байсан гэх гар утсыг авчирсан чинь миний алдсан гар утас, арын таггүй, сим карт болон гаднах гэргүй байсан. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 22-ны 09 цаг өнгөрөөгөөд Т эгчийн ороод Н өчигдөр хэдийд танайхаар ирсэн талаар асуусан чинь тэдийд, эдийд ирсэн гэж хэлээгүй. Шөнө орж ирээд буцаад гараад явсан, өглөө манай хашаан дотор урд гэр дээр цагаан өнгийн утасны гэр байна лээ гэж хэлсэн. Уг утасны гэрийг үзсэн чинь манай хүүхдийн гар утасны гэр байсан. Тэгээд би П.Н-г эрээд алхаж байгаад 13 цаг өнгөрөөгөөд олж уулзаад утас авсан талаар асуухад үгүй гэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан юм. Манайд гаднаас П.Н байсан. эхлээд зүүн талын орон дээр хэвтэж байсан. гарчихаад эргээд ороод ирсэн чинь П.Н гэрийн баруун талын орон дээр суучихсан хоол идээд сууж байсан. Буцаж гараад хүргэнийд ороод байж байтал Д.Н мотоциклио асаагаад хашаанаас гараад явсан. гэртээ ороод утсаар ярих гээд утсаа хайгаад олоогүй.  Nоtе-2 маркийн гар утсаа 2017онд Улаанбаатар хотоос 280,000 төгрөгөөр худалдаж авсан. Манай охин Б 2020 оны 10 сард Далан маркедаас Самсунг S9 маркийн гар утсаа 500.000 төгрөгөөр худалдаж авсан. Уг гар утсаа авсан үнэнд нь үнэлж байна. П.Н манай гэрт хоносон. Би өөрийнхөө Nоtе-2 маркийн гар утсаа П.Н-с буцаагаад авсан. Надад одоо гомдол санал П.Н-с нэхэмжлэх зүйл байхгүй....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/, 
  
Гэрч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр цэргийн бүртгэлд бүртгүүлэх гэж ирсэн. 2021 оны 01 дүгээр сарын 21-ний орой 21 цагийн орчимд гадуур явж байтал ээж залгаад П.Н ахыг зүгээр байхгүй байна хүрээд ир гэхээр нь гэртээ иртэл манай ээж П.У төрсөн дүү П.Н ах согтуу гэрийн зүүн талын орон дээр сууж байсан. Тэгээд П.Н ах ээж рүү агсараад байхаар нь П.Н-г баруун шанаан дээр нь нэг удаа цохьчихоод П.Н ахад хандан “та зүгээр унт, унтаж чадахгүй юм бол хадмындаа очиж унт” гэж хэлчихээд гадагшаа найзтайгаа уулзах гээд гарсан чинь 20 орчим минутын дараа ээж залгаад гар утас байхгүй байна чи хүрээд ир гэж хэлэхээр  нь эргээд очтол ээжийн Nоtе-2 маркийн гар утас, эгч Б.Б-н Самсунг S9 маркийн гар утас тус, тус алга болчихсон байсан, тэгээд эгч Б бид хоёр гараад гудамжаар П.Н ахыг хайгаад ололгүй ирээд. Б-н ******* дугаар луу ******* гэсэн дугаараас залгасан чинь П.Н ах эгчийн гар утсыг авахаар нь та хаана байгаа юм бэ? Манайхаас авсан 2 утсаа аваад ир гэж хэлсэн чинь өмнөөс П.Н согтуу хөдөө гарч явна гээд байсан.  ...эгч Б-н хамт Н ахын хадмынд очсон чинь Н ах хашаан дотор, нэг хүнтэй хамт зогсож байхаар нь утсаа авъя гэсэн чинь надад утас байхгүй гэхээр нь түрүүхэн би тантай ярьсан шүү дээ та хөдөө байна гээд яриад байсан гэж хэлсэн чинь үгүй би утас аваагүй гээд байхаар нь нэг удаа зүүн талын нүдний дээд талд нь өшиглөсөн. Тэгээд эгч бид хоёр Н ахыг дундаа хийгээд гэртээ очсон  чинь Н ахын хадам хөгшин нь араас залгаад машин доогуур нэг гар утас байна гэж хэлэхээр нь эгч бид хоёр эргээд очсон чинь ээжийн Ноtе-2 маркийн гар утас арын таггүй, сим картгүй байсныг ээжид авчирч өгсөн. ...Би эгч Бын ******* гэсэн дугаар луу залгахад П.Н ах авч байсан. Би эгч Б-н гар утсаар Д.Н-тэй 2 залгаж ярьсан. П.Н ах манай гэрээс улайм цайм 2 утас авч явчихаад хэлсэн чинь үгүй гээд дайраад байхаар нь нэг удаа өшиглөсөн өөр гар хүрсэн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Гэрч Н.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 21-ний шөнө 21 цагийн орчимд би Э ахынд кино үзэх гээд ороод Бүтэн амьдрал гэх кино үзэж суутал хашааны гадна мотоцикл ирээд. Хашаан дотор хүмүүс маргалдаад байхаар нь гарсан чинь Б дүүтэйгээ ирчихсэн П.Н Т эгчийн машины урд зодуулчихсан байдалтай байсан. Тэгээд Б, эрэгтэй дүүтэйгээ П.Н-г гэр лүүгээ аваад явсан. Тэгээд Н-г аваад явсны дараа Т эгчийн машины орчмоор гэрэл тусгаж харсан чинь хар саарал өнгийн Nоtе-2 маркийн гар утас ар нь салчихсан байсныг Т эгч Б гуайнх руу залгасан. Тэгтэл Б, эрэгтэй дүүтэйгээ ирээд уг гар утсыг аваад явсан. Маргааш нь Эрдэнээ ахын гэр дээр эрээн утасны гэр байсныг У гэх Н-н эгч аваад явсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 31-33 дугаар хуудас/,

Гэрч П.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 21-ний шөнө 22 цагийн орчимд байсан шиг санагдана. Би гэртээ хоол хийж байтал гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь гарсан чинь Н, Н, Б, Б, Т нар байсан. Юу болсон талаар асуугаад очсон чинь Б надад хандан энэ манай гэрээс 2 ширхэг гар утас аваад явсан, одоо утас гаргаад ир ядаж сим картаа авмаар байна гээд байсан. Тухайн үед П.Н зодуулчихсан улаан нүүртэй юм байсан. ...Т, Б хоёр хашааны гаднаас П.Н-г аваад мотоциклтой хөдөлсөн. Тухайн үед би зодоо хийсэн газар нь гэрэл тусгаж үзсэн чинь миний машины доогуур Самсунг Nоtе-2 маркийн гар утас ар нь салчихсан байсан. Би гэртээ ороод У луу залгаад утас чинь хашаан дотор хэвтэж байна гэж хэлсэн.  Удалгүй Б, Т хоёр ирэхээр нь уг гар утсыг өгсөн чинь өмнөөс нөгөө утас нь байхгүй байна уу гэж асуухаар нь ганц энэ утас байна гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь босоод хашаан дотроо тойрсон чинь манай хүү Э-н гэр дээр цоохор өнгийн гар утасны гэр байсан. ...чиний утасны гэр мөн үү гэж асуусан чинь У үзээд энэ манай хүүхдийн утасны гэр байна гэж хэлээд авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Гэрч Б.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 21-ний шөнө 22 цагийн орчимд хамар хашааны У эгч гэрт орж ирээд. Утас алга болчихсон байна миний утас руу залгаад өгөөч гэхээр нь би У эгчийн 96535478 дугаар луу залгасан чинь холбогдохгүй байсан. тэгээд Б-н 9***** дугаар луу залгасан чинь авахгүй байсан. Тэгээд Н-н дугаар луу залгасан чинь би ээжийнд байна гэж хэлсэн. Н-н эхнэрийн эгч Т гэх эмэгтэй рүү залгаад  Н танайд байна уу гэж сурсан чинь байна гэж хэлсэн. Тэгээд Т, Б хоёр яваад Нг дагуулж ирээд. Т, Б хоёр утас гаргаад ирээд нэхээд байж байтал Т гэх эмэгтэй миний утас руу залгаад манай хашаанд доторх машин доогуур нэг утас шидсэн байна гэж хэлсэн. Тэгээд Т, Б хоёр яваад аваад ирсэн. Уг гар утас нь У эгчийн гар утас байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 29 дүгээр хуудас/, 

    Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/,

Монгол Санхүү Бүртгэл ХХК-ний 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/48, дугаартай дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 37-40 дүгээр хуудас/,

Монгол Санхүү Бүртгэл ХХК-ний 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/49, дугаартай дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 42-45 дугаар хуудас/,

Шүүгдэгч П.Н-н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн Засаг даргын 18 дугаартай тодорхойлолт /хх-ийн 56/,  Иргэний үнэмлэхийн лавлагаа 57 дугаар хуудас/,

Шүүгдэгч П.Нгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 дүгээр  хуудас/,

Шүүгдэгч П.Нгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, /хх-ийн 54 дүгээр хуудас/ зэрэг болно.

Улсын яллагч “Шүүгдэгч П.Н нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,
 
Шүүгдэгч  П.Н нь өөрийгөө өмгөөлж “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч П.Нгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 Шүүгдэгч ******* овогт П. Н нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 7 дугаар багийн *******-1 хорооллын арын шинэ гудамжинд оршин суух иргэн Д.Б-н гэрийн баруун талын орон дээр байсан иргэн Б.Б-н өмчлөлийн Самсунг S9 маркийн 350.000 /гурван зуун тавин мянга/-н төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг гар утас, П.У өмчлөлийн Нөүт маркийн 50.000 /тавин мянга/-н төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу нийт 400.000/ дөрвөн зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилан заасан бөгөөд шүүгдэгч П.Н-н дээрх үйлдэл нь нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан гэж үзэх үндэслэлтэй байна. 
 
Шүүгдэгч П.Н нь бусдын эд хөрөнгийн нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: 

Хавтаст хэрэгт авагдсан Хохирогч Б.Б-н "...Би 2021 оны 01 дүгээр сарын 21-ний орой 20 цаг өнгөрөөгөөд ажлаасаа тараад Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар баг *******-1 хороололд байрлах гэртээ юм угаах гээд ус халааж байтал манай 3 настай охин юм үзэх гээд утас нэхээд байхаар нь өөрийн эзэмшлийн Самсунг S9 маркийн гар утсаа охиндоо егчихсөн чинь манай охин аавынх руу аваад орчихсон. ...Тэгтэл П.Н мотоциклио хашаан дотроос асаагаад гараад явсан. Тэгээд ээж гэр лүүгээ орчихоод буцаж манайд орж ирээд “миний гар утас байхгүй байна чи миний утас руу өөрийнхөө утсаар залгаадах” гэхээр нь миний утас байхгүй охин аваад танайд орсон гэж хэлээд ээжийн хамт аавынд ороод жи-мобайлын дугаараасаа миний ******* дугаар луу залгасан чинь хүн авчихаад ярихгүй байсан. Дараа нь ээжийн 96535478 дугаар луу залгасан чинь авчихаад ярихгүй дуу сонсоод байсан. ...би дүү Тийн хамт П.Н-н хадам ээжийнх нь хашааны үүдэнд очсон чинь П.Н өмнөөс гараад ирэхээр нь өмнөөс нь очоод “утсаа авъя” гэсэн чинь П.Н өмнөөс “байхгүй” гэж хариулчихаад айл руу орох гээд байхаар нь би мөрөн дээрээс нь татсан чинь хажуугаас манай дүү Т “чи яагаад манайхныг дээрэлхээд байгаа юм” гээд зүүн нүдний дээд талд өшиглөсөн. Тэгтэл хажуу айлаас Т гэгч эгч гарч ирээд “наад хүнээ яагаад нүдээд байгаа юм” гэж хэлэхээр нь “энэ хүн манайхаас гар утас аваад явчихсан байна” гэж хэлсэн чинь нөгөө эгч наад асуудлаа гэртээ харьж эв зүйгээ ололц гэж хэлэхээр нь Нг аваад дүү бид хоёр гэртээ харьсан. Тэгтэл араас Т гэх эгч залгаад манай хашаанд нэг утас байна гэж хэлэхээр нь дүү Тийн хамт очиж үзтэл ээжийн Notе-2 маркийн гар утас сим картгүй байхаар нь ээжид аваачиж өгсөн. 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө ээж миний утасны гадуур кейсийг Нгийн хадмын хашаан дотроос олсон гэж гэсэн. Тухайн үед манай аавынд гаднаас ганцхан П.Н байсан өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/, хохирогч П.У “...2021 оны 01 дүгээр сарын 21-ний шөнө 21 цагийн орчимд хүнтэй ярьчихаад би өөрийн эзэмшлийн Ноtе-2 маркийн гар утсаа гэрийн баруун талын орон дээр тавьсан. Тэгээд 22 цаг өнгөрөөгөөд хүнтэй утсаар ярих гээд баруун орон дээрээсээ гар утсаа олоогүй. Тэгээд би өөрийнхөө гар утас руу залгасан чинь хүн авчихаад дугараагүй миний дууг сонсож байгаад тасалсан. ...Тэгтэл манай айлын Оюунгэрэл гэгч эмэгтэй орж ирэхээр нь Т эгч рүү залгасан чинь П.Нг асуусан чинь Н байна гэхээр нь Б, Т хоёр явж П.Нг авчирсан. Тэгтэл Т эгч залгаад “манай хашаанд машины доогуур гар утас байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь Б дүү Ттой яваад Т эгчийн машин доогуур байсан гэх гар утсыг авчирсан чинь миний алдсан гар утас, арын таггүй, сим карт болон гаднах гэргүй байсан. ...би П.Нг эрээд алхаж байгаад 13 цаг өнгөрөөгөөд олж уулзаад утас авсан талаар асуухад үгүй гэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан юм. Манайд гаднаас П.Н байсан. эхлээд зүүн талын орон дээр хэвтэж байсан. Гарчихаад эргээд ороод ирсэн чинь П.Н гэрийн баруун талын орон дээр суучихсан хоол идээд сууж байсан. Буцаж гараад хүргэнийд ороод байж байтал Д.Н мотоциклио асаагаад хашаанаас гараад явсан. гэртээ ороод утсаар ярих гээд утсаа хайгаад олоогүй" гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,  Гэрч Б.Тийн "... 2021 оны 01 дүгээр сарын 21-ний орой ...ээж залгаад гар утас байхгүй байна чи хүрээд ир гэж хэлэхээр  нь эргээд очтол ээжийн Nоtе-2 маркийн гар утас, эгч Б.Б-н Самсунг S9 маркийн гар утас тус, тус алга болчихсон байсан, тэгээд эгч Б бид хоёр гараад гудамжаар П.Н ахыг хайгаад ололгүй ирээд. Бын ****** дугаар луу ****** гэсэн дугаараас залгасан чинь П.Н ах эгчийн гар утсыг авахаар нь та хаана байгаа юм бэ? Манайхаас авсан 2 утсаа аваад ир гэж хэлсэн чинь өмнөөс П.Н согтуу хөдөө гарч явна гээд байсан.  ...Н ахын хадам хөгшин нь араас залгаад машин доогуур нэг гар утас байна гэж хэлэхээр нь эгч бид хоёр эргээд очсон чинь ээжийн Ноtе-2 маркийн гар утас арын таггүй, сим картгүй байсныг ээжид авчирч өгсөн. ...Би эгч Бын ****** гэсэн дугаар луу залгахад П.Н ах авч байсан. Би эгч Бын гар утсаар Д.Нтэй 2 залгаж ярьсан. П.Н ах манай гэрээс улайм цайм 2 утас авч явчихаад хэлсэн чинь үгүй гээд дайраад байхаар нь нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/, гэрч П.Тгийн “...2021 оны 01 дүгээр сарын 21-ний шөнө 22 цагийн орчимд байсан шиг санагдана. Би гэртээ хоол хийж байтал гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь гарсан чинь Н, Номин-Эрдэнэ, Баярбат, Б, Т нар байсан. Юу болсон талаар асуугаад очсон чинь Б надад хандан энэ манай гэрээс 2 ширхэг гар утас аваад явсан, одоо утас гаргаад ир ядаж сим картаа авмаар байна гээд байсан. ...Тухайн үед би зодоо хийсэн газар нь гэрэл тусгаж үзсэн чинь миний машины доогуур Самсунг Nоtе-2 маркийн гар утас ар нь салчихсан байсан. Би гэртээ ороод У луу залгаад утас чинь хашаан дотор хэвтэж байна гэж хэлсэн. ...нөгөө утас нь байхгүй байна уу гэж асуухаар нь ганц энэ утас байна гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь босоод хашаан дотроо тойрсон чинь манай хүү Эрдэнэбаатарын гэр дээр цоохор өнгийн гар утасны гэр байсан. ...чиний утасны гэр мөн үү гэж асуусан чинь У үзээд энэ манай хүүхдийн утасны гэр байна гэж хэлээд авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/, гэрч Б.Оюунгэрэлийн “...Нг дагуулж ирээд Т, Бумандолор хоёр утас гаргаад ирээд нэхээд байж байтал Т гэх эмэгтэй миний утас руу залгаад манай хашаанд доторх машин доогуур нэг утас шидсэн байна гэж хэлсэн. Тэгээд Т, Б хоёр яваад аваад ирсэн. Уг гар утас нь У эгчийн гар утас байсан”  гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/, Монгол Санхүү бүртгэл ХХК-ний 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/48 дугаартай “...Самсунг S-9 маркийн хуучин эвдрэлгүй хэвийн ажиллаж байсан гэх гар утасны зах зээлийн үнэ цэнэ 350.000 /гурван зуун тавин мянга/-н төгрөг гэж үнэлж байна” гэх үнэлгээний тайлан, /хх-ийн 37-40-р хуудас/, Монгол Санхүү бүртгэл ХХК-ний 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/49 дугаартай "... Note-2 маркийн хуучин эвдрэлгүй хэвийн ажиллаж байсан гэх гар утасны  өнөөгийн зах зээлийн үнэ цэн 50.000 /тавин мянга/-н төгрөг гэж үнэлж байна” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 42-45-р хуудас/, шүүгдэгч П.Нгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 54-р хуудас/, шүүгдэгч П.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч П.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно. 

Шүүгдэгч П.Н нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу нийт 400.000 /дөрвөн зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв  гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч П.Нг бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу нийт 400.000 /дөрвөн зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч П.Н нь хохирогч П.У нь 50.000 төгрөгөөр үнэлэгдсэн Note-2 маркийн гар утсаа буцааж авсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн.  

Хохирогч П.Б нь 350.000 төгрөгөөр үнэлэгдсэн Самсунг S-9 маркийн гар утасны үнэлгээгээр тогтоогдсон 350.000 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүгдэгч П.Н нь тус 350.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно. 

Иймд иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч П.Нгээс 350.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Бт олгох нь зүйтэй байна.

Улсын яллагч “Шүүгдэгч П.Н-д  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/129 дугаар шийтгэх тогтоолоор “ “2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч П.Нд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож  2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар хөнгөн ялыг хүндэд нэмж нэгтгэн нийт эдлх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай” гэсэн дүгнэлтийг, 

Шүүгдэгч П.Н нь өөрийгөө өмгөөлж “Улсын яллагчаас оногдуулж байгаа ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгч П.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч П.Н-н үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.    

Шүүгдэгч П.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч П.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт П. Нг 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.Н нь Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/129 дугаар шийтгэх тогтоолоор “2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч П.Нд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан бөгөөд шүүгдэгч П.Н нь уг тэнссэн хугацаанд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч П.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч,  гэрч нарын мэдүүлгүүд, шүүгдэгч П.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/129 дугаар шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж хуульчилжээ. 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/129 дугаар шийтгэх тогтоолын 7, 8 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002  оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч П.Нг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна. 
 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П.Нд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял болох 480 /дөрвөн зуун наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож 60 /жар/ хоногийн хугацаагаар хорих ялыг, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/129 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар оногдуулсан хүнд ял болох 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 60 /жар/ хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Нгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан 2 /хоёр/  жил 60 /жар/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч П.Н нь энэ шийтгэх тогтоолоор 7 хоног цагдан хоригдсон, өмнөх шийтгэх тогтоолоор цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдаж, 
    
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н-н цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож,  

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж, 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3.4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4,  1.5, 1.7, 1.8,  36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт П. Н-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт П. Нг 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/129 дугаартай шийтгэх тогтоолын 7, 8 дахь хэсгийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч П.Нг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П.Нд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял болох 480 /дөрвөн зуун наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийг хорих ялын 1 /нэг/ хоногоор  тооцож 60 /жар/ хоногийн хугацаагаар хорих ялыг, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/129 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан хүнд ял болох 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 60 /жар/ хоногийн хугацаагаар тогтоосугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н-д оногдуулсан 2 /хоёр/ жил 60 /жар/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

6. Шүүгдэгч П.Н нь энэ шийтгэх тогтоолоор 7 хоног цагдан хоригдсон, өмнөх шийтгэх тогтоолоор цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч П.Ут төлөх төлбөргүй, хохирогч П.У нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч П.Нгээс 350.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Бт олгосугай.
    
    8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Нгийн цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.   

    9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Н-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

11. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.