Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 49

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ц би

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг оршин суух Т овогт Ч.У-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 2 дугаар баг оршин суух, Б овогт Н.А-д холбогдох,

1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр  хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .У миний бие 2016 оны 03 дугаар сарын 24-нд Замын-Үүдэд амьдардаг Н.А нь 1.500.000 төгрөгийг 10 сарын хугацаатай сар бүрийн 150.000 төгрөгөөр төлөх болсон боловч одоо болтол үндсэн зээлээ төлөөгүй тул 1.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.А нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух Н.А миний бие У-н нэхэмжилсэн 1.500.000 төгрөгийг төлөх нь үнэн болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.У нь хариуцагч Н.А-д холбогдуулан 1.500.000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 1.500.000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.У-н 1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.А нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38950 төгрөгийн 50 хувь болох 19.475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын татварын тасгийн тоот данснаас  буюу улсын орлогоос 19.475 төгрөгийг, хариуцагч Н.А-с 19.475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.У-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.А нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ         Д.Ц