Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/327

 

 

 

 

 

 

 

    2022         04          29                                       2022/ШЦТ/327

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ц.Гэрэлчимэг, шүүгдэгч О.Ж, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А овогт О-ын Ж-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2110020590403 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ам бүл 1, ганцаараа тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 08 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 540,000 төгрөгөөр торгох ялаар,

Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, А овогт О-ын Ж /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч нь О.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 7 дугаар байрны автомашины зам дээр 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өөрийн 57-62 ХӨҮ улсын дугаартай Тоёота Ипсум маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Т.А-ын “та эгнээ байр буруу эзэлж уулзвар нэвтэрлээ, та бичиг баримтаа үзүүлнэ үү, авто машинаасаа буугаад ир” гэсэн шаардлага тавьж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхэд нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Мөн эсэргүүцэл үзүүлэхдээ дэд ахлагч Т.А-ын нүүрэнд нь мөргөж, баруун гарын ядам хуруу, чигчий хуруунаас хазаж улмаар биед нь нэг шүдний сулрал, уруулд цус хуралт, язарсан шарх, сарвуунд язарсан бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

Шүүгдэгч О.Ж: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Т.А- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ...Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Механик инженерийн сургуулийн хойд 4 замын гэрэл дохиотой уулзвар дээр пост 227 дээр 09 цагаас 21 цагийн хооронд замын хөдөлгөөн зохицуулж үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 15 цаг 40 минутын үед нарны гүүрнээс зүүн эргэхдээ 57-62 ХӨҮ улсын дугаартай улаан хүрэн өнгийн Тоёота Ипсум маркийн тээврийн хэрэгсэл эгнээ байр зөрчиж эргэхээр нь зогсоож шалгахаар дохиход цаашаа чигээрээ яваад хараагүйчүүдийн явган хүний гэрэл дохиог зөрчөөд үйлчилгээний төвөөр баруун эргээд №7 дугаар байрны 7 дугаар орцны үүдэнд зогсохоор нь очиж шалгаж өөрийгөө танилцуулаад бичиг баримтыг нь шалгах гэхэд яахаараа ямар зөрчил гаргасан гэж шалгах ёстой гэж, би машин тэрэг бариагүй, бичиг баримтаа шалгуулахгүй гээд илтэд согтууруулах ундаа хэрэглэсэн харагдаж байсан бөгөөд жолооны араас буухгүй шалгуулахгүй гээд шаардлага эсэргүүцэхээр нь машинаас буулгах гээд татахад урдаас шууд өшиглөж тийрээд “пизда минь яах гээд байгаа лаларын банди бэ” гэх мэтчилэн зүй бус үгээр доромжлоод шаардлага биелүүлэхгүй зогсож байгаад шууд нүүр лүү мөргөхөөр нь энгэрээс нь барьж тусгай хэрэгсэл болох гав хэрэглэх, өчих мэх хэрэглэх гэхэд энгэрээс барьсан байсан баруун гарын ядам чигчий хуруу хоёр хазсан. Нэмэлтээр үүрэг гүйцэтгэж байсан зохицуулагч цагдаа дэслэгч Мягмарнаранг станцаар дуудахад удалгүй араас нь Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хоёр цагдаагийн алба хаагч нар ирэх үед хэл амаар доромжилсон, орилж хашхичсан байдалтай шаардлага биелүүлэхгүй байсан учраас бид дөрөв хамт тусгай хэрэгсэл болох гав хэрэглэж гавлаад дэслэгч Мягмарнарангийн албаны машинаар Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэж ирсэн. ...Драйгер багажаар согтолтын зэрэг хэмжихэд 1,45 хувь гарсан. ...Миний уруул хавдаж дотроо язраад үүдэн баруун шүд хөдөлсөн. Мөн ядам хуруу, чигчий хуруунаас хазаж гэмтээсэн. Дүрэмт хувцас урагдсан зүйл байхгүй...” /хавтас хэргийн 5-6 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Д.Түвшинжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Алтай хотхоны уулзвар дээр өөрийн 57-62 ХӨҮ улсын дугаартай авто машинтайгаа явж байгаад замын цагдаа дохисон юм байна лээ, ...манай нөхөр Ж-ыг явж байхад замын цагдаа ирээд зогсоосон. Тухайн үед манай нөхөр согтуу байсныг нь мэдээгүй болохоор цагдаа ирээд бичиг баримтаа үзүүл гээд манай нөхрийг өчиж дараад байхаар нь “чи яах гээд байгаа юм бэ, чи яахаараа, зүгээр байгаа хүнийг ингэж байгаа юм бэ, чи цагдаа гэхээрээ ийм эрхтэй байдаг юм уу” гэж тэр цагдаад хэлсэн. Тэгээд манай нөхөр тэр цагдаа хоёр хоорондоо барьцалдаж аваад хэрэлдээд байсан. ...Тухайн үед Алтай хотхоны тэнд машинтайгаа зогсоод байж байхад араас Азбилэг гэх цагдаа ирээд “амрыг эрье, бичиг баримтаа шалгуулаарай, яагаад дүрэм зөрчөөд байна” гэж харьцаж байсан. Тухайн үед бичиг баримтаа үзүүлээгүй...” /хавтас хэргийн 12-13 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Д.Элдэв-Очир мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ...15 цаг 48 минутад Арцат 10-аас Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Саарлын 9 дүгээр байрны зогсоол дээр согтуу жолоочийг барьсан чинь цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцээд танхайраад байна гэсэн дуудлагын дагуу шалгахад замын цагдаагийн дэд ахлагч Азбаяр бас нэг замын цагдаатай байж байсан. Тэр хоёр цагдаа 57-62 ХӨҮ улсын дугаартай улаан хүрэн өнгийн машины хажууд зогсож байсан ба тухайн машины жолооч гэх согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эрэгтэй хүн хоёр эмэгтэй, нэг хүүхэд байж байсан. Согтуу жолооч замын цагдаагийн хоёр алба хаагчтай явахгүй, машиныг нь ачих гээд байна гээд маргалдаж байсан. Азбаяр гэх цагдаа гадуур хүрмээ тайлчихсан хувцсаа янзлаад байж байсан. Мөн Азбаяр намайг мөргөчихлөө гээд байсан. ...Намайг очиход Ж- гэх хүн замын цагдаагийн хоёр алба хаагчтай маргалдаж байсан ба намайг та нар эрүүлжүүлэх байранд хийх гэж байна, машин ачих гэж байна гээд маргалдаж байсан...” /хавтас хэргийн 16-17 дахь тал/ гэсэн,

 

Гэрч У.Мягмарнаран мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгээд би яваад очиход дэд ахлагч Азбаяр нэг хүнтэй ноцолдож байсан. Тэгээд би тэр хоёрыг салгасан ба Азбаяртай ноцолдож байсан хүнээс архи үнэртэж байсан. Би тэр хүнд согтууруулах ундаа хэрэглэсэн байна, хэлтэс рүү аваачиж согтуурлын зэргийг шалгана гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр хүн шаардлага биелүүлэхгүй эсэргүүцсэн ба ахиад Азбаяртай ноцолдсон. Тэгээд Азбаярын нүүр хэсэгт нэг удаа мөргөсөн. ...О.Ж шаардлага тавихад хэл амаар доромжилж салаавч гаргаад тэр хавиар орилж хүмүүсийн анхаарлыг татаж байсан...” /хавтас хэргийн 210-212 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч О.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би замын цагдаа Азбаярын хурууг хазсан, өөр биед нь халдсан зүйл байхгүй, ноцолдсон зүйл бол байгаа...” /хавтас хэргийн 201-203 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №10323 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Т.А-ын биед нэг шүдний сулрал, уруулд цус хуралт, язарсан шарх, сарвуунд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” /хавтас хэргийн 39-40 дэх тал/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 2 дахь тал/,

-   Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 27-31 дэх тал/,

- Хохирогч Т.А-ын ажилд томилсон тушаалын хуулбар /хавтас хэргийн 42-43 дахь тал/,

- Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн алба хаагчдын ажлын хуваарь /хавтас хэргийн 44-45 дахь тал/,

- Сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 48-70 дахь тал/,

- Шүүгдэгч О.Жы хувийн байдалтай холбоотойгоор жолоочийн дэлгэрэнгүй лавлагаа /хавтас хэргийн 98 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 86 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтас 89-95 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч О.Ж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 7 дугаар байрны автомашины зам дээр 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өөрийн 57-62 ХӨҮ улсын дугаартай Тоёота Ипсум маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Т.А-ын “та эгнээ байр буруу эзэлж уулзвар нэвтэрлээ, та бичиг баримтаа үзүүлнэ үү, авто машинаасаа буугаад ир” гэсэн шаардлага тавьж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхэд нь хүч хэрэглэн эсэргүүцсэн,

Мөн эсэргүүцэл үзүүлэхдээ дэд ахлагч Т.А-ын нүүрэнд нь мөргөж, баруун гарын ядам хуруу, чигчий хуруунаас хазаж улмаар биед нь нэг шүдний сулрал, уруулд цус хуралт, язарсан шарх, сарвуунд язарсан бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч Т.А-ын “...2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ...Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Механик инженерийн сургуулийн хойд 4 замын гэрэл дохиотой уулзвар дээр пост 227 дээр 09 цагаас 21 цагийн хооронд замын хөдөлгөөн зохицуулж үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 15 цаг 40 минутын үед нарны гүүрнээс зүүн эргэхдээ 57-62 ХӨҮ улсын дугаартай улаан хүрэн өнгийн Тоёота Ипсум маркийн тээврийн хэрэгсэл эгнээ байр зөрчиж эргэхээр нь зогсоож шалгахаар дохиход цаашаа чигээрээ яваад хараагүйчүүдийн явган хүний гэрэл дохиог зөрчөөд үйлчилгээний төвөөр баруун эргээд №7 дугаар байрны 7 дугаар орцны үүдэнд зогсохоор нь очиж шалгаж өөрийгөө танилцуулаад бичиг баримтыг нь шалгах гэхэд яахаараа ямар зөрчил гаргасан гэж шалгах ёстой гэж, би машин тэрэг бариагүй, бичиг баримтаа шалгуулахгүй гээд илтэд согтууруулах ундаа хэрэглэсэн харагдаж байсан бөгөөд жолооны араас буухгүй, шалгуулахгүй гээд шаардлага эсэргүүцэхээр нь машинаас буулгах гээд татахад урдаас шууд өшиглөж тийрээд “пизда минь яах гээд байгаа лаларын банди бэ” гэх мэтчилэн зүй бус үгээр доромжлоод шаардлага биелүүлэхгүй зогсож байгаад шууд нүүр лүү мөргөхөөр нь энгэрээс нь барьж тусгай хэрэгсэл болох гав хэрэглэж, өчих мэх хэрэглэх гэхэд энгэрээс барьсан байсан баруун гарын ядам, чигчий хоёр хуруу хазсан. Нэмэлтээр үүрэг гүйцэтгэж байсан зохицуулагч цагдаа дэслэгч Мягмарнаранг станцаар дуудахад удалгүй араас нь Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хоёр цагдаагийн алба хаагч нар ирэх үед хэл амаар доромжилсон, орилж хашхичсан байдалтай шаардлага биелүүлэхгүй байсан учраас бид дөрөв хамт тусгай хэрэгсэл болон гав хэрэглэж гавлаад дэслэгч Мягмарнарангийн албаны машинаар Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэж ирсэн. ...Драйгер багажаар согтолтын зэрэг хэмжихэд 1,45 хувь гарсан. ...Миний уруул хавдаж дотроо язраад үүдэн баруун шүд хөдөлсөн. Мөн ядам хуруу, чигчий хуруунаас хазаж гэмтээсэн. Дүрэмт хувцас урагдсан зүйл байхгүй...” /хавтас хэргийн 5-6 дахь тал/ гэсэн, гэрч Д.Түвшинжаргалын “...Тэгээд манай нөхөр тэр цагдаа хоёр хоорондоо барьцалдаж аваад хэрэлдээд байсан. ...Тухайн үед Алтай хотхоны тэнд машинтайгаа зогсоод байж байхад араас Азбилэг гэх цагдаа ирээд “амрыг эрье, бичиг баримтаа шалгуулаарай, яагаад дүрэм зөрчөөд байна” гэж харьцаж байсан. Тухайн үед бичиг баримтаа үзүүлээгүй...” /хавтас хэргийн 12-13 дахь тал/ гэсэн, гэрч Д.Элдэв-Очирын “...2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ...15 цаг 48 минутад ...дуудлагын дагуу шалгахад замын цагдаагийн дэд ахлагч Азбаяр бас нэг замын цагдаатай байж байсан. Тэр хоёр цагдаа 57-62 ХӨҮ улсын дугаартай улаан хүрэн өнгийн машины хажууд зогсож байсан ба тухайн машины жолооч гэх согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эрэгтэй хүн хоёр эмэгтэй, нэг хүүхэд байсан. Согтуу жолооч замын цагдаагийн хоёр алба хаагчтай явахгүй, машиныг нь ачих гээд байна гээд маргалдаж байсан. Азбаяр гэх цагдаа гадуур хүрмээ тайлчихсан, хувцсаа янзлаад байж байсан. Мөн Азбаяр намайг мөргөчихлөө гээд байсан...” /хавтас хэргийн 16-17 дахь тал/ гэсэн, гэрч У.Мягмарнарангийн “...Тэгээд би яваад очиход дэд ахлагч Азбаяр нэг хүнтэй ноцолдож байсан. Тэгээд би тэр хоёрыг салгасан ба Азбаяртай ноцолдож байсан хүнээс архи үнэртэж байсан. Би тэр хүнд согтууруулах ундаа хэрэглэсэн байна, хэлтэс рүү аваачиж согтуурлын зэргийг шалгана гэхэд тэр хүн шаардлага биелүүлэхгүй эсэргүүцсэн ба ахиад Азбаяртай ноцолдсон. Тэгээд Азбаярын нүүр хэсэгт нэг удаа мөргөсөн...” /хавтас хэргийн 210-212 дахь тал/ гэсэн, шүүгдэгч О.Жы “...Би замын цагдаа Азбаярын хурууг хазсан өөр биед нь халдсан зүйл байхгүй ноцолдсон зүйл бол байгаа...” /хавтас хэргийн 201-203 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны №10323 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт: Т.А-ын биед нэг шүдний сулрал, уруулд цус хуралт, язарсан шарх, сарвуунд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 39-40 дэх тал/ гэсэн дүгнэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 27-31 дэх тал/, хохирогч Т.А-ын ажилд томилсон тушаалын хуулбар /хавтас хэргийн 42-43 дахь тал/, Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн алба хаагчдын ажлын хуваарь /хавтас хэргийн 44-45 дахь тал/, сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 48-70 дахь тал/ зэрэгт хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Т.А- нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр МИС-н уулзварт зохицуулагчаар үүрэг гүйцэтгэж байсан болох нь хэрэгт авсан Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн алба хаагчдын ажлын хуваариар /хавтас хэргийн 44-45 дахь тал/ тогтоогдох бөгөөд түүнийг албан үүргээ гүйцэтгэж байх үед нь шүүгдэгч О.Ж хүч хэрэглэн халдаж, нүүрэнд нь цохисны улмаас эрүүл мэндэд нь “...нэг шүдний сулрал, уруулд цус хуралт, язарсан шарх, сарвуунд язарсан шарх гэмтэл...” бүхий хөнгөн хохирол учирсан байх тул шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч О.Жы хууль сахиулагч Т.А-ыг албан үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Жд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүгдэгч нь хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч О.Жы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг ялуудыг нэмж  нэгтгэн нийт ялыг 5600 /таван мянга, зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 5,600,000 /таван сая, зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан үндэслэлээр 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 31 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжээр тооцож, нийт 465 /дөрвөн зуун жаран тав/ нэгж буюу 465,000 /дөрвөн зуун жаран таван мянга/ төгрөгийг түүнд оногдуулсан 5600 /таван мянга, зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 5,600,000 /таван сая, зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаас хасаж, биечлэн эдлэх ялыг 5135 /таван мянга нэг зуун гучин тав/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 5,135,000 /таван сая, нэг зуун гучин таван мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоож, уг ялыг 01 /нэг/ жил, 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоов.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Т.А-ын эрүүл мэндэд нэг шүдний сулрал, уруулд цус хуралт, язарсан шарх, сарвуунд язарсан шарх бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2110020590403 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч О.Ж нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг, хохирогч Т.А- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогт О-ын Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч О-ын Ж-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ялуудыг нэмж нэгтгэн 5600 /таван мянга, зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 5,600,000 /таван сая, зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Жы цагдан хоригдсон 31 /гучин нэг/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжээр тооцож, нийт 465 /дөрвөн зуун жаран тав/ нэгж буюу 465,000 /дөрвөн зуун жаран таван мянга/ төгрөгийг түүнд оногдуулсан 5600 /таван мянга, зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 5,600,000 /таван сая, зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаас хасаж, биечлэн эдлэх ялыг 5,135 /таван мянга нэг зуун гучин тав/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 5,135,000 /таван сая, нэг зуун гучин таван мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

5. Шүүгдэгч О.Жд оногдуулсан 5,135 /таван мянга нэг зуун гучин тав/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 5,135,000 /таван сая, нэг зуун гучин таван мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 01 /нэг/ жил, 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн 2110020590403 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 /нэг/ ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч О.Ж нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг, хохирогч Т.А- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Жд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.АЛТАНЖИГҮҮР