Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 71

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч Т.Жаргалсайхан,

шүүгдэгч Б.Соронзонбат, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мангууд овогт Болдбаатарын Соронзонбатад холбогдох эрүүгийн 201626030799 тоот дугаартай хэргийг 2016 оны  09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, холбооны мэргэжилтэй, “БСБ Люксмебель” ХХК-д зохицуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян-Уулын 13-9 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Мангууд овогт Болдбаатарын Соронзонбат /РД:ЧЗ87061274/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Б.Соронзонбат нь 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “БСБ люкс мебель” ХХК-ны худалдааны төвийн авто зогсоол дээр зохицуулагчаар ажиллаж байхдаа иргэн Т.Амартүвшинтэй “зогсоол дээр машинаа байрлууллаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдан нийгмийн хэв журмыг зөрчиж, догшин авирлан танхайрч түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

           Хохирогч Т.Амартүвшингийн “...2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 9 цагийн орчимд Хан-Уул дүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “БСБ мегамолл” гэх том их дэлгүүрийн урд зогсоол дээр машинаа тавиад буугаад алхсан юм. Тэгсэн араас нэг хүн орилод “хөөе, энд машин зогсоохгүй, гадны машин тавихгүй” гэсэн юм. Эргээд хартал “БСБ”-гийн хамгаалалтын хувцастай нэг залуу байсан. Тэгэхээр нь би “яагаад тэгэж байгаа юм бэ, энэ чинь нийтийн өмч биз дээ” гэтэл “наадах чинь гадны машин зогсох зогсоол биш, тэгээд ч төлбөртэй” гэж надад хэлсэн. Тэгээд би “ямар үндэслэл журмаар юун төлбөр мөнгө нэхээд байгаа юм бэ, алив тийм бичиг баримтаа аваад ир, үзье” гэж хэлтэл надад нэг жижиг хуудас харуулаад “энэ байна, бичиг үсэг мэдэх үү, унш” гээд байсан. Тэр бичгийг нь хартал үйлчлүүлэгчийн авто машиныг зогсоох гэсэн утгатай байсан. Тэр бичиг нь ямар нэгэн төлбөр гэсэн зүйл дурьдагдаагүй байсан. Тэгээд би тэр залууд хандан “би тэгвэл төлбөрөө өгөөд зогсоё” гэсэн чинь өөдөөс “үгүй, чиний машиныг тавиулахгүй, зайл” гэсэн харилцаа муутай, зүй бус зан гаргасан юм. Тэгэхээр нь хэрэв би “үнэхээр зогсож болдоггүй газар нь зогсчихсон юм бол чи тэр ачлагын машинаа дуудаад ачуулаарай” гээд би машинаа түгжээд цааш алхах гэтэл нөгөө залуу миний машины дугуй руу жийх маягаар нэг удаа өшиглөсөн юм. Тэгсэн миний машины обудны “Тоёота” гэсэн эмблем нь хугараад унасан. Тэгэхээр нь би “чи одоо болиоч” гэж хэлээд гараараа цээж рүү нь түлхэхэд намайг зөрүүлэн нүүр лүү нэг удаа гараараа цохьсон юм. Тэгээд шууд бид 2 зууралдаад барилцаад авсан юм. Хажуугаар зөрж байсан хүмүүс хамгаалагчийг “болиоч, бариач гэсэн байдлаар хүмүүс хандаж хэлж байсан. Тэгээд намайг бүүр боогоод цамцаар заамдаад болохгүй байхаар нь заамдуулсан чигээрээ өөрийнхөө гарыг суллаж байгаад цагдаа руу залгаж дуудлага өгсөн юм. Цагдаа дуудсан зогсож байх хугацаанд тэр хамгаалагч залууг хариуцдаг албан тушаалтай юм уу нэг залуу ирээд энд юу болоод байгаа юм бэ, яагаад байгаа юм бэ” гэж асуугаад тэр хамгаалагч залууд хандан энэ хүн мөнгөө өгөөд зогсох гэж байхад чи одоо яагаад ингэж байгаа юм бэ” гэсэн зандрангуй байдлаар хэлсэн. Тэр залуу юу ч хэлэхгүй дуугүй л зогсоод байсан. Маргаан бол зогсоол дээр зогсоохгүй гэснээс болоод үүсээд намайг боль гэсний төлөө цохьсон байх. Би бодохдоо угаасаа танхай залуу гэж бодож байна. Уг залууд цохиулснаас болоод уруулын дээд хэсэгт нэвт няцрал үүсэж дотор болон гадна талдаа нийтдээ 9 оёдол тавиулсан. Би эм тарианы мөнгөнд 110.000 төгрөг зарцуулсан. Баримт бүрдүүлсэн зүйл байхгүй. Нийтдээ 120.000 төгрөгийн бодит зардал гарсан байгаа юм. Мөн би Шин, Ши Шин Юань ХХК-нд гэрээний мэргэжилтнээр ажил хийдэг, ажилдаа 4 хоног явж чадаагүй учраас цалингаа дутуу авсан. Ажлын газраас өвчний улмаас чөлөө хүссэн боловч өгөөгүй болохоор цалингүй 4 хоногийн чөлөө өгсөн. 4 хоногийн 155.620 төгрөгийн цалингаас суутгуулсан. Хэрэг гарсны дараагаар энэ залуу 400.000 төгрөг өгье гэж ам гарсан ч хэлсэн амандаа хүрээгүй. ...Бодит хохирол болох 120.000 төгрөгийг барагдуулсан, үлдэгдэл 155620 төгрөгийг нэхэмжилнэ. Бас дээрээс нь миний нүүрэнд арилахгүй сорви учруулсанд гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-13 дугаар хуудас/,

           Гэрч Б.Энхбаярын: “...2016 оны 5 дугаар сарын 24-ний өглөө 08 цаг 30 минутанд ажил дээрээ ирээд ажлаа хийгээд дэлгүүрийн дотор талд байж байгаад шилэн цонхоор гадагшаа харсан чинь гадаа зогсоол дээр зохицуулагч Соронзонбат “Приус” маркийн тээврийн хэрэгслийн жолоочтой маргалдсан маягтай нүүр нь цус гарчихсан юм шиг зогсож байхаар нь хүнтэй маргалдаад зодоон хийгээд байгаа юм байх гээд шууд гадагшаа гараад яваад очтол Соронзонбат Приус маркийн тээврийн хэрэгслийн жолоочтой маргалдаад зогсож байтал очоод Соронзонбатаас юу болсон талаар тодруулж асуутал энэ жолоочийг зогсоолд машиныг нь байрлуулахгүй гэж хэлээд тэрнээс болж бид хоёр маргалдсан. Тэгтэл миний цээж рүү гараараа цохьсон. Эргүүлээд би цохиод авсан гэж хэлсэн. Приус маркийн тээврийн хэрэгслийг автомашины урд талын дугуйны обудыг таг нь салчихсан, танай хамгаалагч чинь өшиглөсөн, гомдолтой байна гээд зогсож байсан. ...Хамгийн анх тэр хоёрыг юунаас болж маргалдсан талаар нь бол мэдэхгүй, маргаан болоод нэг нэгийгээ цохьсон байхад нь би цонхоор хараад очсон. Тэгээд Соронзонбатаас яг юу болсон талаар үнэнийг хэлнэ шүү гээд асуусан чинь зогсоол дээр машинаа байрлуулахаар нь автомашинаа гарга гэж хэлтэл гаргахгүй байсантай холбоотой маргалдсан, тэгээд нөгөө залуу түрүүлээд цохиод авахаар нь би зөрүүлээд цохьсон гэж хэлж байсан. Нөгөө жолооч залуугийн уруул хэсгээс нь цус гарсан байдалтай Соронзонбат руу орилж хашхираад зосгож байсан. Өөр ил харагдах зүйл анзаарагдаж  харагдаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

Гэрч Д.Хонгорзулын “...2016 оны 5 дугаар сарын 24-ний өглөө 09 цагийн үед Амартүвшин, хүүхэд нарын хамтаар гэрээсээ гараад Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс орж эрүүл мэндийн даатгалын дэвтэр дээр бичилт хийлгэх гээд БСБ худалдааны төвийн гадна талын зогсоол дээр автомашинаа байрлуулаад эрүүл мэндийн дэвтрээ сунгуулчихаад БСБ дэлгүүрээр орох гээд тэдний зогсоол дээр манай нөхөр өөрийн эзэмшлийн 88-10 УНТ улсын дугаартай саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлээ зогсоол дээр байрлуулаад би хүүхдээ аваад нийгмийн даатгал руу явсан. Харин манай нөхөр үлдсэн юм. Удаагүй 10 орчим минутын дараа буцаад машин дээрээ хүрээд ирсэн тэгсэн чинь манай нөхрийн ам уруулнаас цус гарчихсан, хувцас нь цус болсон байдалтай зогсоол хариуцсан хамгаалагчийн хамтаар зогсож байсан. Мөн манай нөхрийн автомашины баруун талын урд дугуйны обудын таг нь уначихсан, тэр нь хагарсан байдалтай байсан. Тэгээд би нөхрөөсөө юу болсон талаар асуухад БСБ худалдааны төвийн менежер гэх залуу гарч ирээд ямар асуудал болсон бэ гэхэд манай нөхөр зогсоолын төлбөрөө өгье гээхэд авахгүй гээд машин руу өшиглөсөн гэж хэлсэн. Тэгтэл хамгаалагчаас мөнгийг нь өгье гээд байхад авахгүй яасан юм бэ гэхэд нөгөө хамгаалагч залуу ямар ч хариулт хэлэхгүй, тамхи татаад дуугүй зогсоод байсан. Манай нөхрийн уруул нь дотор талдаа болон гадна талдаа язарчихсан тэрнээс нь цус гарч байсан. Өөр учирсан гэмтэл байгаагүй. Нөхөр Амартүвшин өөрөө гэмтлийн эмнэлэг орж үзүүлээд уруулдаа оёдол тавиулсан гэж хэлсэн. Би тэр хоёрыг юунаас болж маргалдаж зодолдсон талаар нь бол хараагүй, Тэр үед нөгөө хамгаалагч залуугийн биед ил харагдах зүйл харагдаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн акт №7200  

  1. Т.Амартүвшингийн биед дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 19 дүгээр хуудас/,

 

-2016 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 36 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Шүүгдэгч Б.Соронзонбат мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “...Өлөө 9 цагийн орчимд би ажил дээрээ ажил хийгээд сууж байтал гаднаас нэг мөнгөлөг саарал өнгийн “Тоёота приус-20” маркийн автомашин манай БСБ-ийн эзэмшлийн зогсоол руу хаалтыг хойшлуулан аваад ороод зогсоол дээр машинаа байрлуулж байсан юм. Тэгэхээр нь би араас нь очоод энэ төлбөртэй зогсоол гэсэн тэгээд би та манай дэлгүүрээр үйлчлүүлээгүй тохиолдолд төлбөрт өгөх ёстой байдаг гэсэн. Тэгтэл над руу “энэ зогсоолыг төлбөртэй гэж хэн хэлээд байгаа юм, хаана тийм ямар захирамж байгаа юм үзье” гэсэн. Тэгээд манай байгууллагын жолооч нарт хандан гаргасан анхааруулгын шар хуудсыг үзүүлсэн чинь “наадах чинь хотын даргын захирамж биш байна” гээд өөдөөс нөгөө шар хуудсыг шидсэн. Тэгээд намайг хэл амаар доромжлоод хэлэх хэлэхгүй үгээр хэлж байснаа “чаддаг юм бол чи ачлагын машин дуудуулаад ачуулаарай гэсэн. Тэгээд би машинаа гарга гэсэн шаардлагыг удаа дараа шаардсан. Тэгсэн нөгөө залуу “тэгвэл би мөнгө төлье” гэсэн юм. Тэгэхээр нь би “үгүй” гэж хэлээд мөнгө авахгүй, чи зүгээр машинаа гаргачих гэсэн юм. Тэгээд машиных нь дугуй руу нэг удаа өшиглөсөн юм. Тэгсэн тэр дугуйных нь таг салаад уначихсан чинь намайг нөгөө залуу цээж рүү нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би зөрүүлээд нүүр лүү нь нэг удаа гараараа цохьсон юм. Тэгээд бид 2 барилцаж аваад газар унаад ноцолдсон чинь босож ирээд нэг нэгийгээ заамдаж хэсэг зогсож байгаад салаад цагдаа дуудсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Соронзонбат мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 5 дугаар сарын 24-ний өглөө 8 цаг 15 минутын үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “БСБ” худалдааны төвийн авто зогсоол дээр зохицуулагч хийдэг болохоороо ажил дээрээ ирсэн. Гадна зогсоолын хаалтуудаа гаргаж байрлуулаад байж байтал 09 цагийн үед гадна зогсоолын хаалтыг мөнгөлөг саарал өнгийн “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэлтэй жолооч аваад дотогшоо орж ирээд зогсоол автомашинаа байрлуулсан. Тэгэхээр нь би очоод энэ зогсоол төлбөртэй зогсоол байгаа юм. Дэлгүүрээр үйлчлэх юм бол төлбөргүй, харин дэлгүүрээр үйлчлэхгүй бол төлбөртэй зогсоол байгаа юм. Бас хотын даргын захирамжаар томоохон худалдааны төвүүд үйлчлүүлэгчид зориулж 90 хүртэл хувийн чөлөөтэй байлгана гэсэн захирамж байдаг талаар танилцуулж хэлж тухайн үед тайлбарлаж хэлсэн. Тэгсэн харин тухайн автамашины жолооч тэр захирамж чинь хаана байна гээд надаас нэхсэн. Тэгэхээр нь би шар өнгийн анхааруулах хуудсыг үзүүлсэн чинь миний өөдөөс тэрийг шидсэн. Тэр үед би автомашинаа зогсоолоос гаргахыг шаардтал машинаа гаргахгүй, чаддаг юм бол ачуул, би хаана ч зогсох эрхтэй, тэглээ гээд чи яадаг юм гээд байхаар нь тухайн машины дугуй руу нь гарга гэж хэлээд өшиглөсөн чинь дугуйны голын обудын таг нь салаад унатал нөгөө жолооч залууд уурлаад миний цээжин тус газар нь гараараа нь нэг удаа цохиод авахаар нь би зөрүүлээд түүний нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиод автал намайг бариад авсан ба би ч гэсэн зөрүүлээд бид хоёр барилцаад газар унаад босож ирээд хэсэг хугацаанд нэг нэгийгээ заамдаад барилцаж байгаад нөгөө залуу утсаараа дуудлага өгсөн. ...Амартүвшин бид хоёр маргалдаж муудалцах болсон шалтгаан гэвэл манай авто зогсоол дээр орж ирэхээр нь төлбөртэй гэж хэлтэл төлбөр өгөхгүй, тэр захирамж чинь хаана байна гэх зэргээр өөдөөс нэхээд чаддаг юм бол ачуул гээд тэрнээс болж маргалдсан. Би тэр Амартүвшин гэх залуу эхлээд миний цээжин тус газар гараараа нэг удаа цохиод авахаар нь би зөрүүлээд түүний нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохьсон. Амартүвшингийн уруул хэсэг нь язарсан байдалтай цус гарч байсан. Миний цээжинд гэмтэл бэртэл учирсан зүйл байгаагүй. Энэ гэмтлийг би учруулсан...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.Соронзонбат нь шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 31 дүгээр хуудас/,

-оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 29 дүгээр хуудас/,

-урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр хуудас/,

-ажлын газрын тодорхойлолт, /хх-ийн 32 дугаар хуудас/,

 

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Б.Соронзонбат нь 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “БСБ люкс мебель” ХХК-ны худалдааны төвийн авто зогсоол дээр зохицуулагчаар ажиллаж байхдаа иргэн Т.Амартүвшинтэй “зогсоол дээр машинаа байрлууллаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдан нийгмийн хэв журмыг зөрчиж, догшин авирлан танхайрч түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

           Хохирогч Т.Амартүвшингийн “...2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 9 цагийн орчимд Хан-Уул дүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах БСБ мегамолл гэх том их дэлгүүрийн урд зогсоол дээр машинаа тавиад буугаад алхсан юм. Тэгсэн араас нэг хүн орилод “хөөе, энд машин зогсоохгүй, гадны машин тавихгүй” гэсэн юм. Эргээд хартал БСБ хамгаалалтын хувцастай нэг залуу байсан. Тэгэхээр нь би яагаад тэгэж байгаа юм бэ, энэ чинь нийтийн өмч биз дээ” гэтэл наадах чинь гадны машин зогсох зогсоол биш, тэгээд ч төлбөртэй гэж надад хэлсэн. Тэгээд би ямар үндэслэл журмаар юун төлбөр мөнгө нэхээд байгаа юм бэ, алив тийм бичиг баримтаа аваад ир, үзье” гэж хэлтэл надад нэг жижиг хуудас харуулаад “энэ байна, бичиг үсэг мэдэх үү, унш” гээд байсан. ...Тэгэхээр нь хэрэв би үнэхээр зогсож болдоггүй газар нь зогсчихсон юм бол чи тэр ачлагын машинаа дуудаад ачуулаарай гээд би машинаа түгжээд цааш алхах гэтэл нөгөө залуу миний машины дугуй руу жийх маягаар нэг удаа өшиглөсөн юм. Тэгсэн миний машины обудны Тоёота гэсэн эмблем нь хугараад унасан. Тэгэхээр нь би “чи одоо болиоч гэж хэлээд гараараа цээж рүү нь түлхэхэд намайг зөрүүлэн нүүр лүү нэг удаа гараараа цохьсон юм. Тэгээд шууд бид 2 зууралдаад барилцаад авсан юм....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-13 дугаар хуудас/, гэрч Б.Энхбаярын мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/, гэрч Д.Хонгорзулын мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн акт №7200 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Соронзонбат нь үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээсэн нь эрүүгийн хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар батлагдсан, эдгээр нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэлээ.

Иймд Б.Соронзонбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:

 

Шүүгдэгч Б.Соронзонбатаас хохирогч Т.Амартүвшингийн эмчилгээний зардалд 120.000 төгрөгийг төлж барагдуулсан.

Хохирогч Т.Амартүвшин нь ажилгүй байсан хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгч Б.Соронзонбатад ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал,  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Соронзонбат нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон