Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/70

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж, Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал, шүүгч Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашдэмбэрэл,

Улсын яллагч Б.Эрхэмбаатар,

Иргэдийн төлөөлөгч А.Эрдэнэчимэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Өнөрболд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн, Ч.Алдар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа /Онлайнаар оролцов/,

Шүүгдэгч Б.Д, С.Б, Н.Х нарыг оролцуулан Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.Д, ******* овогт Н.Х, ******* овогт С.Б нарт холбогдох 1926000000149 дугаартай эрүүгийн хэргийг  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1/50 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.3, 69.1.4-т зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2018/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/142 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Б.Д,

 

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Н.Х,

 

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт С.Б

 

   Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга:

 

Яллагдагч Б.Д, С.Б, Н.Х нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Н.Э-г бүлэглэн, онц харгис хэрцгий аргаар алсан, гэмт хэргийн улмаас 19.608.848 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний өмнө бичиж өгсөн мэдүүлгүүд 6 дугаар хавтаст хэргийн 120-124 дүгээр хуудсанд байгаа. 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумаас Өвөрхангай аймаг руу  явах гэж байгаад Ш, М, О, Р, Н.Х, С.Б нар шартаж үхлээ юм идмээр байна гэцгээгээд байхаар нь би дөрвөн шил архи, ундаа, тамхи, хоол зэргийг авч өгчихөөд аймаг явлаа гээд ганцаараа гараад явсан. Ийм байхад Н.Х, С.Б хоёр нь дөрвөн шил архинаас сожчихлоо гээд намайг Н ахынхаас мөнгө авах гээд байж байхад миний араас ирсэн. Тэгээд би архийг нь уухгүй гэж үлдээчихээд У эгчид хадгалуулсан байсан мөнгөө аваад хамт аймаг явах хань олдвол сундлаад явъя гээд гарах үед 14 цаг өнгөрч байсан. Н.Х, С.Б хоёр Н ахынд сожиж ирсэн архиа ууна гээд үлдсэн. Тэгээд би гарч явж байгаад талийгаачтай таараад бид хоёр хамт аймаг явахаар болсон. Бид хоёр тендерийн автобус явдаг дэлгүүр дээр таараад хамт аймаг явахаар болсон. Бид хоёр урд нь нэг нь нэгнийгээ сайн таньж мэддэг хүмүүс байсан. Тэгээд талийгаач бид хоёр манайх руу орох гээд явж байтал Н.Х, С.Б хоёр дахиад давхиад ирсэн. Тэгээд танай хашаанд очъё гээд манай хашаанд нөгөө сожсон гээд байсан архиа дээрээс нь дундруулчихсан аваад ирсэн байсан. Нараа ах янз янзын юм яриад байхаар нь аваад ирлээ гээд архиа уучихаад дахиад намайг архи аваад өг гэхээр нь архи, тамхи хоёр авч өгсөн. Тэгээд Н.Х, С.Б, талийгаач гурав сүүлд надаар авахуулсан архиа байшингийн сүүдэрт суугаад ууж байхад нь би байшингийн урд мотоциклынхоо барвааныг янзалчхаад зэвтэй бензинийг саванд тастаад баруун талынхаа амбаарт хийж байх хооронд Н.Х, С.Б, талийгаач гурвын дуу нь өндөрсөөд банз, төмөр тачигнаад явчихаар нь тойрч очоод харсан чинь талийгаачийг цустай нь хольчихсон Н.Х, С.Б хоёр зодож байсан. С.Б урдаас нь Н.Х баруун гар талаас нь өшиглөж байсан. Тэгээд зодоод зогсохгүй “гадны сумын пизда” гэж гадуурхаад гар хөл муутайг нь далимдуулаад элбэж зодоод зардал хийх гэж байсан мөнгийг нь булаасан байсан. Тэр мөнгөөр нь С.Б эхлээд архи авсан байсан. Дараа нь цэвэр ус авсан. Тэрний дараа нь надаас мөнгө нэмж аваад наадмын бензинийг нэг мөсөн хийх гэж байгаа гээд мотоциклдоо Аы клонкоос бензин хийсэн. Тэгээд би сүүлд цагдаа дээр очиж мотоциклоо сурчихаад байшиндаа ороод бичиг баримт юмаа бэлдээд гараад ирэхэд хамт явах гэж байсан хүн болох талийгаачийг С.Б аваад явчихсан байсан. Н.Х ганцаараа байж байсан. Би араас нь талийгаачийг авах гэж очоод С.Б, Н.Х хоёрыг хориод хамгаалж байсан. Тэгсэн С.Б мотоциклоор мөргөсөн. Н.Х, С.Б хоёр “баашлаад байна” гэж зодсон. Би хамт явах гэж байгаа хүнээ хамгаалаад авч явах гэж байгаад сүүлд нь өөрийнхөө мэдэх тусламжуудыг үзүүлсэн боловч талийгаач үхчихсэн байсан тул би цогцсоос шууд зайгаа барьсан. Цогцост дахиж ойртоогүй. Тэгээд тэндээс С.Б-н мотоциклийг миний мотоциклоор чирэх гээд болоогүй. С.Б-н мотоциклоос Н.Х нь олс авч талийгаачийг боогоод доогуурх хувцсыг тайлаад халаасыг нь нэгжиж дээрээс нь овоолоод С.Б өөрийнхөө мотоциклоос бензин татуулаад бензинийг талийгаачийн хувцас руу нь аваачиж хийгээд Н.Х нь асаагуур өгч мөнгө төгрөгийг авч сундалж ирснээрээ чи шатаачих гээд С.Б-г хатгаж байгаад галыг нь асаалгасан. Ингээд доошоо явах гэтэл миний мотоцикл бензингүй болчихсон байсан болохоор С.Б-н мотоциклоос миний мотоцикл руу бензин хийж айлын өвөлжөөн дээр аваачиж хаячхаад сумын төв рүү гарсан. Сумын төв рүү ороод би гэрчүүдэд цааш нь цагдаад хэлээд өгөх юм болов уу гэж бодоод С.Б, Н.Х хоёр надтай хамт аймаг явах гэж байсан хүнийг хээр аваачиж зодож байгаад шатаачихлаа би хориод дийлсэнгүй ээ гэж ярьсныг гэрч У 1хх-ийн 142-143 дугаар хуудсанд үнэн зөвөөр хагас дутуу мэдүүлсэн байна лээ. Гэрч Ш, М нар нь худал мэдүүлсэн, бүгдээрээ Ш-д байсан. Маргааш өглөө нь би ерөөсөө цагдаад хэлчихдэг юм бил үү гэж бодож байснаа хэлж чадаагүй нь миний буруу. С.Б, Н.Х хоёрыг арай ийм залуучууд байна гэж бодоогүй. С.Б, Н.Х хоёртой найзалж нөхөрлөж байснаа болон дүү нартай нь арван жилд сурч байхдаа нэг параллель анги байснаа бодоод цагдаад хэлж чадаагүй нь миний буруу. Тэгээд би хэлж чадаагүйдээ бантаад цагдаагаас мотоциклоо баахан асуучихаад гол гудамд алхаж явахад Н.Х, О хоёр камерын хажууд таараад нөгөөдхийг чинь булж ирье, мотоциклийг чинь авчиръя унаа олчих гэхээр нь мотоциклоо авчирдаг юм бил үү гэж бодоод найз ын мотоциклийг гуйж аваад Н.Х, О хоёрыг баруун талын амбаарт савтай бензин байгаа тэрийг аваад ир гэж явуулчихаад Н.Х, О хоёрыг шууд муриад урагшаа Э гэдэг айлд байж байгаад өвөртөө байсан архиа уугаад дуусч байхад Н.Х, О хоёр намайг олоод хүрээд ирэхээр нь яалтачгүй араар нь суугаад мотоциклоо авах гээд явсан. Тэгээд очоод булж бариад гар хөлийг нь тастчих, булчих гээд гэрчийг дарамталж барьсан зүйл надад байхгүй. Н.Х, О хоёр намайг айлаас олоод аваад явсан. Мотоциклоо авах гээд сундлаад явсан...” гэв.

 

              Шүүгдэгч Н.Х шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Намайг уучлаарай. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс өмгөөлөгчөөр нь дамжуулаад уучлалт хүсэж байна. Би хэргээ хүлээгээд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир надад яриад байх зүйл байхгүй.  Асуусан асуултанд нь хариулж өгнө” гэв.

 

              Шүүгдэгч С.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Намайг уучлаарай. Хэрэг болдог өдөр Б гэдэг эгчийндээ байхад Б.Д нь Б гэдэг залуутай нэг шил Харзтай архитай орж ирсэн. Тэгээд нэг шил Харзтай архиа хувааж уучихаад Б гэдэг залуу нь Б эгчийнхээс яваад өгсөн. Тэгсэн чинь Б.Д “архи уух уу” гээд ын дэлгүүр дээр очоод зогссон. ын дэлгүүр дээр зогсон чинь талийгаач ын дэлгүүр дээр хүрээд ирсэн. Тэгсэн чинь Б.Д 4 шил архи аваад гараад ирж байхад нь талийгаач хойд талын гудмаар явах гэсэн чинь Б.Д дуудаад манай хашаанд очъё гурвалчихъя гэхэд нь гурвуул сундлаад Б.Д-н хашаа руу орсон. Тэгээд Б.Дийн хашаанд ороод нэг шил архи ууж дуусгаад дахиад нэг шил архи нэмж уугаад нэлээн согтоцгоосон. Нэлээн согтуу байхад талийгаач босох гэж байгаад намайг түлхээд унагачихсан.  Намайг түлхээд унагахаар нь хоёр алагдаад нэг удаа өшиглөсөн. Тэгээд гарч яваад ын дэлгүүр дээр очсон чинь Ш нь ын дэлгүүрээс ус авах гээд явж байсан. Тэгэхээр нь ганц хоёр шил архи ууж байна гээд Б.Дийн хашаа руу Ш-г дагуулаад очиход Б.Д нь талийгаачийг цус нөжтэй нь хольчихсон байсан. Тэгээд би бие засаад нойлоос гарч ирээд жаал байж байгаад Б.Д нь “хойшоо гаръя” гэж санаачилсан. “Хойшоогоо манай буудал орж архи ууя” гээд хойш гарах гэж байхдаа талийгаачийг “намайг сундалчих” гэж Б.Д хэлсэн. Б.Д нь Н.Х-г “чи миний мотоциклийг барьчих” гээд бариулсан. Хойшоогоо 500 метр явсан чинь Б.Д-н мотоциклийн дугуй нь хагарсан. Тэгээд Б.Д нь миний араас сундлаад талийгаачтай гурвуул сундлаад хэргийн газар болох “*******” гэх газар очоод гүнзгий жалга руу ороод тойроод сууцгаачихаад 3 рүнк архи уугаад байж байхад Н.Х араас давхиад ирсэн. Тэгээд 2 шил архийг тойрч суугаад ууж байсан чинь ямар ч үггүй л Б.Д нь талийгаачийг “намайг очоод аваад ир” гэхээр нь би очоод авч ирээд тойроод сууж байхад Б.Д аль руу нь цохьсныг нь мэдэхгүй талийгаачийг цохиод унагаасан. Тэгээд талийгаачийг нүдчихээд доогуур хувцсыг нь Н.Х тайлаад дээгүүр хувцсыг нь Б.Д тайлаад байж байхад “үхчих шиг боллоо” гэж хэлсэн. Тэгээд олсоор боож татаад боосон чинь “үхэх шиг боллоо” гээд дээрээс нь бензинийг Н.Хаар хийлгээд шатаачхаад “эндээс явъя” гээд доошоо 100 метр яваад Б.Дийн мотоциклийн бензин нь дуусчихсан. Тэгээд дахиад 100 метр явахад нэг байр байхаар нь байран дотор мотоциклоо Б.Д хаячихаар нь гурвуулаа сундлаад сум руу явсан. Суман дээр очихдоо шууд Нынд очсон. Тэгээд Н-с Ш-д очсон чинь хүн байхгүй байсан. Тэгээд Н-н буцаж очоод салцгаасан. Ийм л зүйл болсон” гэв.

 

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Цэндийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн үдээс өмнө өглөөгүүр Баянхонгорын залуучууд гээд гурван залуутай хамт ******* сум руу чулуунд явах гэж байгаа гээд гэрээсээ гарсан. Гэрээс гарахдаа хар өнгийн зузаан куртик, дотуураа ногоон эрээн цэргийн юм шиг цамц, хар өмд, оросын богино түрийтэй өрөөсөн талдаа цахилгаантай, өрөөсөн талдаа үдээстэй хар өнгийн гуталтай гарсан. Гэрээс гарах үедээ архи дарс уусан зүйл байгаагүй. ******* явна гээд гэрээсээ гарснаасаа хойш 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн үдээс өмнө талийгаач надтай утсаар яриад хамт явсан хүмүүс эндээс Баянхонгор аймаг руу явахаар боллоо. Би өдрийн 12 цагийн автобусанд харина гэж байсан. Тэгээд тэр шөнө ирээгүй, Би бодохдоо 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр автобусанд суусангүй дээ маргааш суугаад ирэх байх гэж бодоод хараад байсан юм. ...Болсон хэргийн тухайд би их гомдолтой байгаа. Оршуулгын зардалд 19.608.848 төгрөгийн зардал гарсан байгаа. Үүнийгээ буруутай хүмүүсээс гаргуулж авах хүсэлтэй байна. Гар хуруу муутай байсан хүнийг хэдүүл нийлж зодоод амь насыг нь хохироосонд гомдоод барахгүй байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 91-92 дугаар хуудас/,

 

              Гэрч С.Ш-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 18 цагийн үед байсан байх би сумын төвийн Н гэх айлд мал гаргаж байх үед Н.Х, С.Б, Б.Д гурав ирээд гэрийн ард дуудаж уулзсан. Нын гэр хашаагүй задгай байдаг юм. Тэгээд одоо сайн санахгүй байна. Тэр гурвын нэг нь байх бид гурав хүн алчихлаа чи мотоциклио асаачих хамт яваад булаадахъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа пизда вэ мангар юм ярьцгаагаад бай гэж хэлсэн. Тэр гурав согтуу явж байсан болохоор би итгээгүй. Тэгээд л тэр гурав яваад өгсөн. Н.Х шаргал өнгийн дээлтэй харин Б.Д, С.Б нарыг санахгүй байна. Ямар ч байсан гурвуулаа дээлтэй байсан. С.Б мотоцикль уначихсан гурвуулаа сундлаад явж байсан юм байна. Би тэр үед Н-н гэрийн гадаа ямаа төхөөрөөд байж байсан юм. Тэр гурав Н-н гадаа ирж мотоциклоосоо буугаад эхлээд Нын эхнэрийг дуудсан. Н-н эхнэр тэр гурав дээр очоод удалгүй буцаж ирээд “энэ гурав нэг тэнэг юм яриад байна. Юу яриад байгааг нь сайн мэдсэнгүй чамайг дуудаж байна” гэхээр нь би тэр гурав дээр очсон. Тэр гурав Н-н гэрийн хойд талд зогсож байсан. Намайг тэр гурав дээр очиход тэр гурав надад хандаж мотоциклоо асаачих гэхээр нь би яах гэж байгаа юм гэхэд хэн нь хэлснийг мэдэхгүй байна ямар ч байсан тэр гурвын нэг нь “гурван найз нь хүн алчихлаа мотоциклоо асаачих, цуг очоод булаадахъя” гэхээр нь би тэр гуравт хандаж “юу яриад байгаа юм пизданууд, солиороод бай” гэсэн чинь нөгөө гурав буцаад давхиад явчихсан. Тэгээд тэр гурав яваад өгөхөөр нь би Нын эхнэр Урнаа эгчид энэ гурав тэнэг юм яриад тэнэгтээд байна гэсэн чинь Урнаа эгч харин тийм гэж байсан. Тухайн үед тэр гурав юм уучихсан байсан болохоор нь худлаа дэмий юм ярьж байгаа юм байна гэж бодоод тоогоогүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 95-97 дугаар хуудас/,

 

              Гэрч Ц.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн орой 19-20 цагийн үед хөдөөнөөс гэртээ ирээд С.Ш-н гэрт очсон. Тэдний гэрт байж байхад гаднаас С.Б болон Б.Д нар орж ирэнгүүтээ “Б.Д хүн алчихлаа булалцаад өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхэндээ итгээгүй, тоглож байна гэж бодоод юу яриад байгаа юм бэ? гэж хэлчихээд С.Ш бид хоёр айл руу яваад өгсөн. Тэгээд тэд нар ч яваад өгсөн. Маргааш өдөр нь буюу 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 14 цагийн үед байх С.Шын гэрт байж байхад гаднаас С.Шын ах С.О гартаа хүрз барьчихсан ороод ирсэн. Тэгснээ “Б.Д, С.Б, Н.Х нар хүн алчихсан нь үнэн юм байна; би сая очиж булалцчихаад ирлээ” гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь би айсандаа гараад явчихсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Тэр өдрийн орой Б.Д, С.Б хоёрыг ороод ирчихсэн байхад удалгүй араас нь Н.Х ороод ирсэн, буцаад хамт гэрээс гарцгаасан. Ер нь тэр гурав согтуу, орсон айлдаа хүн алсан булна, барьна гээд яриад байсан. Би тэр гуравтай С.Шын болон Нын гэрт нь таарсан. Тэгэхэд л хүн алсан барьсан, булахад туслаад өгөөч гээд байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 98-100 дугаар хуудас/,

 

              Гэрч Ц.Шын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 13 цагийн үед би өөрийн бага хүүхэдтэйгээ усанд Төмөрийн дэлгүүрийн ойролцоо явж байтал намайг нэг хүн дуудсан юм. Хэн юм бол гэж бодоод эргээд хартал Н буюу С.Б гэж залуу дуудсан. Ингэхдээ миний араас дагаад явчих гэж хэлсэн. Тэгснээ жаахан яваад Б.Дийн хашаа руу яваад орчихсон. Би тухайн үед мотоциклтой явж байсан. С.Б ч мотоциклтой явж байсан. Б.Дийн хашаа руу яваад ороход хашаанд байх байшингийн зүүн хойд буланд Б.Д болон талийгаач Н.Э цустайгаа холилдчихсон Б.Д хажууд нь сууж байсан. Намайг яваад очтол С.Б-д хандаж надад архи хундагалж өг гэхээр нь би ууж байгаа архийг нь харахад гадна тал нь цус болчихсон гэмээр харагдаж байхаар нь цустай архи уухгүй гэж хэлчихээд шууд хашаанаас нь гараад яваад өгсөн. Харин талийгаач Н.Э болон Б.Д, С.Б нар хамт тэр хашаанд үлдсэн. Тэрнээс хойш Н.Э болон С.Б нартай уулзаагүй. Тухайн өдөр бүтэн сайн өдөр байсан ба би худаг хаахаас өмнө амжиж ус авна гээд гэрээсээ гарсан. Манай худаг 13 цагт хаадаг юм. Тэгээд баримжаалж байна. Намайг харахад бол гурван хүн л байсан. Миний санаж байгаагаар С.Б ягаан өнгийн гэмээр дээлтэй байсан. Талийгаачийн нүүр ам нь их л цус гарчихсан, нилдээ л улаан юм болчихсон байсан. Манай хашаанд байдаг 2 хөгшин өмнө нь манай урд талын хашаанд байдаг байсан. Тэр үед талийгаач Н.Э ирж очдог тэгээд л таньдаг болчихсон. Садан төрлийн холбоо байхгүй. Тэр өдрийн өглөө 08 цагийн орчимд талийгаачийг хамт явсан гэх хүмүүс дээр нь хүргэж өгчихөөд ирсэн. Тэрнээс хойш таараагүй байж байгаад 13 цагийн орчимд Бы хашаанд Б.Д, С.Б, талийгаач гурвын хамт байхад нь хажууд нь очсон. Тэр үед С.Б гудамжинд надтай таараад нэг юм байна уух уу, дагаад явчих гэхээр нь би С.Б-н араас дагаж Бы хашаанд очсон. Б гэдэг нь Б.Дийн аав нь байгаа юм. С.Б бид хоёрыг талийгаач, Б.Д хоёр дээр очих үед талийгаачийн нүүр цус болсон байсан. Б.Дийн нүүр ч бас цус болчихсон байсан. С.Б ус авчирсан бололтой өврөөсөө том савтай цэвэр ус гаргаж ирээд С.Б “цусаа угаацгаа” гэж байсан. Тухайн үед талийгаач юм яриагүй. Нүүр нь нэлэнхүйдээ цус болсон харагдсан. Хаанаас цус гарсныг нь бол мэдээгүй. Б.Дийн дух орчимд цус болсон харагдсан. Талийгаач тэр өдрийн өглөө надтай таарах үедээ биед нь ил харагдах шарх сорви харагдаагүй. 13 цагийн үед намайг Б.Д, С.Б, талийгаач гуравтай Бы хашаанд таарах үед тэр гурав, гурвуулаа л архи уучихсан байсан. Тал шил 0,5 литрийн Харзтай архи хажууд нь байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 103-105, 107-109 дүгээр хуудас/,

 

              Гэрч Д.С-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манайх ******* сумын 7 дугаар баг сумын төвд байдаг юм. 2019 оны 07 дугаар сарын 29-ний өглөө манай төрсөн хүү С.О, 6 настай манай ач охин бид 3 байсан. Өглөөгүүр 11 цагийн орчим манай хүү С.О гэртээ нэг хүнтэй утсаар ярьж байгаад төд удалгүй гараад явчихсан. Гараад явахаар нь би араас нь гараад хашаан дотор юм хийе гэж хэлтэл С.О нь удахгүй хүрээд ирнэ гэж хэлээд гараад явсан. Тэгээд саваагүйтээд хаашаа явж байгаа юм бол гээд араас нь хартал халз гудамж руу уруудаад алга болсон. Төд удалгүй 13 цагийн орчим хүү С.О гэртээ ганцаараа явган ирсэн. Хашаан дотор оролгүй хүрз сураад байхаар нь мэдэхгүй чи бид 2 хашаанд юм хийж байсан. Цаана чинь л байгаа биз гэж хэлсэн. Чи хүрзээр яах гэж байгаа юм гэтэл гэр барих гэж байгаа гэсэн. Тэгээд хашаан дотроос гэрийн модны униар хийсэн модон иштэй жижигхэн хүрз аваад гарсан. Би гэртээ хэвтэж байтал мотоциклийн өндөр хаазтай дуу сонсогдох шиг болохоор нь би саваагүйтээд гарсан. Манай хашааны хойд тал хэсэг дутуу баригдсан. Тэгээд тэр дээгүүр хартал хүү С.Оыг Н.Х, Б.Д 2 мотоцикльтой ардаа суулгаад аваад хойшоо явсан. Араас нь харж байтал дээшээ яваад далд орсон. Б.Д, Н.Х нар нь цагаан сараар орж ирж байсан. С.Б нь манайд орж ирж байгаагүй. С.О нь гэр барина гээд хүрз аваад гарсан өөр зүйл бол мэдэхгүй ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 115-118 дугаар хуудас/,

 

              Гэрч Ц.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Талийгаач Н.Э-н гэр аймгийн төв дээр байдаг. 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр манайд ганцаараа ирж   хоночихоод маргааш өглөө нь аймаг гэр лүүгээ явна гээд гарсан. Тэрнээс хойш дахиж уулзаагүй. Баянхонгор аймгийн 3 танихгүй залуучуудтай хамт чулуунд явж байгаад ирлээ гэж манайд ирж хоночихоод явсан. Явахдаа Н.Э-г тэр 3 залуу нь аваад явж чадахааргүй боллоо гээд Н.Эт замын зардал үлдээгээд түрүүлээд явсан. Н.Э 14 цаг 00 минутын унаагаар явна гээд 10 цаг өнгөрч байхад манай гэрээс явсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 119 дүгээр хуудас/,

 

              Гэрч С.О-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 11 цагийн үед Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багт байрлах гэртээ өөрийн төрсөн ээж С-н хамт байхад Б.Д, С.Х хоёр манай гэрт ирээд бид хоёр хүн алчихлаа гэхээр нь хаанахын юун хүн алчихсан юм бэ? гэхэд Уянга сумын иргэн Азарга байсан гэж хэлээд том шаагаад байхаар нь зодолдсон гэж хэлсэн. Тэгээд Б.Д, Н.Х хоёр намайг очоод чи булчих, гурвуулаа очоод булах талаар хэлсэн. Мөн хүрзээ авчих гэж хэлсэн Б.Д бол хүрзээ авчих хэрэг болно гэхээр нь би хүрзээ аваад Б.Д, Н.Х хоёртой тэр хоёрын мотоциклийн ардуур суугаад ******* сумын Цавчиран гэх нэртэй газар очсон. Ингээд тухайн газар ирэхэд хонхор газар түрүүлгээ харуулчихсан эрэгтэй хүний цогцос байж байсан. Хажууд нь Харзтай нэртэй архины шил, мөн 20 орчим см гэмээр дээс байсан. Талийгаачийн цогцос анх намайг харахад шатаачихсан гэмээр түлэгдсэн байдалтай байсан. Намайг тэр цогцсыг Б.Д бул гэж хэлэхээр нь би булсан. Тэгсэн талийгаачийн баруун талын гар нь дээш гозойж гарч ирээд шороонд дарагдахгүй байсан чинь Б.Д чи наад гарыг нь хугалаад булаач гэхээр нь би айгаад байна, би ингэж чадахгүй гэж хэлсэн чинь Н.Х хүрзээр талийгаачийн гозойгоод гараад ирчихсэн байсан баруун талын гарыг хэд хэдэн удаа цохиод бугалга хэсгээр нь байх тасдаад тэгээд булчихсан. Б.Д надад чи хүнд хэлэв. Хэрвээ хэлэх юм бол чамайг энэ амбаарт оруулаад алчихаад хороонд булчихаад явчихна шүү гэж хэлсэн. ...Намайг айлган сүрдүүлсэн намайг явахгүй гээд эсэргүүцэхэд дэлгүүрээс 2 шил архи, нэг ундаа, тамхи аваад хамт очиж хар гэж хэлээд аваад явсан. Очсон хойноо Б.Д бензин масло хийж шатааж ирчихээд энийг одоохон булаадах гэж хэлсэн. Талийгаачийн цогцос шатсан түрүүлгээ буюу доош нь харуулчихсан ямар нэг хувцасгүй биеийн арьс хэсэг нь түлэгдчихсэн байсан. Б.Д-н хашаанд эхлээд зодоон болсон. Тэнд Б.Д, Н.Х, С.Б гурав байж байхад талийгаач ирээд тэндээ архи ууж байгаад хоорондоо маргалдаад зодолдсон, дийлэхгүй болохоор нь хөдөө авч гараад талийгаачийн цогцос байсан газар нь талийгаачийн амь насыг хохироогоод шатаасан гэж Б.Д, Н.Х хоёр хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 122-123 дугаар хуудас/,

 

              Гэрч Г.Ч-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 18 цаг өнгөрч байх үед би хэсгийн төлөөлөгчийн хамт өрөөндөө сууж байх үед тус сумын харъяат С-н О гэх залуу гаднаас ганцаараа орж ирээд “би мэдүүлэг өгөхөөр ирлээ” гэхээр нь юу болсон юм бэ? гэхэд “Б.Д, Н.Х, С.Б нар урд шөнө нэг хүнийг алчихсан байна. Хувцас хунарыг нь шатаасан байна. Нүүр ам нь танигдах аргагүй болжээ. Хоёр гарыг нь бас хугалсан байна” гэсэн. Та яаж мэдсэн юм бэ? гэхэд 2019 оны 07 дугаар сарын 29-ний өглөө Б.Д над дээр ирээд хойно хүн алсан байгаа чи булалцаад өг гээд дагуулаад явсан. Тэгээд сумын хойд талд байх Цавчир гэх газар хүн алаад жалганд хийсэн байсан. Намайг тэнд очиход энэ хүнийг хурдан бул, булахгүй бол ална гэсэн. Тэгээд бид нар хамт булсан. Талийгаачийн 2 гар нь далд орохгүй байсан учир хүрзээр цохиж хугалаад булсан” гэж ярихаар нь хэсгийн төлөөлөгч бид хоёр хийж байсан ажлаа орхиод албаны улсын дугаартай машинаар хүн булсан гэх газар нь очиж С.О-р заалгасан. Тухайн газар очоод тэнд булсан гээд жалга зааж өгөхөөр нь хэсгийн төлөөлөгчийн хамт очиж харахад хүн булсан бололтой хүний толгойн үсний хэсэг болон хөлийн өсгий хэсэг харагдаж байсан. Цогцсыг ертөнцийн зүгээс зүүн хойш нь толгойг нь харуулж, түрүүлэг нь харуулсан юм шиг харагдсан. Бие нь бол харагдахгүй ямар ч байсан хүний толгойтой үс болон хүний өсгий хэсэг гялайж харагдаж байсан. Цогцос байсан газрын залгаа ямар нэг зүйл шатаасан бололтой үнс үлдсэн байсан. Тэгж үзчихээд хэсгийн төлөөлөгч цагдаагийн газрын жижүүрт болон холбогдох удирдлагуудад танилцуулсан. Тэгээд хэрэгт холбогдсон Б.Д, Н.Х, С.Б нарыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж Б.Д-г ******* сумын 7 дугаар баг Ховд голын эрэг дээр хоёр мотоцикльтой, 3 залуугийн хамт байх үед нь Б.Д-г баривчилж, хэсгийн төлөөлөгчийн өрөөнд авч ирсэн. Түүний дараа С.Б-г хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч А.Д ******* сумын 7 дугаар багийн нутаг ******* хоёрдугаар хороололд мотоцикльтой явж байх үед нь олж тогтоон баривчилсан, түүний дараа Н.Х-г ******* сумын 7 дугаар баг 1 дүгээр гудамжны 11 тоотод гэрийнхээ ард унтаж байх үед нь олж тогтоон баривчилж, цагдаагийн дэд хурандаа Э.Энхбат даргаар ахлуулсан үзлэгийн багийг ирэх үед нь хүлээлгэн өгсөн. Тэр өдрийн өглөө Б.Д манай гэрээр ирээгүй. Манай гэр ******* сумын цагдаагийн кабон байранд байдаг хадмынхаа гэрт голцуу байдаг. Манай сумынхан намайг холбооны хашаанд хадмындаа байдгийг мэддэг. 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн өглөө Б.Д хадмын гэрээр ирээгүй. Манай гэрээр ирээгүй. Харин 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагийн орчимд намайг хадмынд байх үед Б.Д ганцаараа орж ирээд А.Д ах хаана байна. Мотоциклио авах гэсэн юм гээд явж байсан. Тэгэхээр нь би мэдэхгүй А.Д мэднэ гэж хэлсэн чинь гараад явсан. Тэрнээс хойш дахиж уулзаагүй. Надтай уулзахаар манай гэрээр болон манай хадмын гэрээр ирээгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 163-165 дугаар хуудас/,

 

              Гэрч А.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн үдээс хойш манай сумын С.О гэж залуу манай өрөөнд орж ирээд мэдээлэл өгөх гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за юу болсон, ямар асуудал байна” гэсэн чинь С.О “Б.Д, Н.Х, С.Б гурав хойно хүн алчихаад Б.Д, Н.Х хоёр намайг авч очиж булууллаа. Надтай хамт очиж нөгөө хүнээ булсан” гэсэн. Тэгэхээр нь би “тэр газар чинь очиж үзээдэхье” гээд цагдаа Г.ыг С.О-н хамт машиндаа суулгаад сумын төвөөс хойшоо гарч явсан. Тэгээд талийгаач Н.Э гэгчийг булсан гэх газар нь очсон. Тэнд очиход ямар нэг зүйл булсан юм шиг байсан. Тэгээд аймгийн цагдаад дуудлага өгсөн. Тэгээд аймгаас бүрэлдэхүүн ирж үзлэг хийсэн. С.Оыг ирж хэлэхээс өмнө энэ хэргийн талаар хэлж ирсэн хүн байхгүй. ...Б.Д өглөө эрт ирсэн. Цагийг нь сайн мэдэхгүй байна. Тэр үед ирэхдээ наадмын үеэр журамлагдсан мотоциклио авах гэсэн юм. Аймаг явах гэж байгаа гэж ирсэн. Тэр мотоциклийг нь манай сумын Ц гэж хүн согтуугаар жолоодож яваад баригдсан байсан юм. Тэгээд тэр Ц гэж хүн алга болсон байсан болохоор би Б.Дид “тэр мотоцикль унаж явсан Ц гэж хүнээ олж ир” гэж хэлээд явуулсан. Б.Д тэр үед эрүүл байсан. Тэр өдрийн 12 цагийн орчимд С.Оын дүү С.Шын гэрт хүмүүс бөөгнөрөөд байгаа харагдахаар нь С.Шын гэрээр ороход С.О, Н.Х, Б.Д нар байсан. Тэр үед ч гэсэн Б.Д мотоциклио авъя гэж нэхэж байсан. Аймаг руу Шүүх дээр очих гээд мотоцикльгүй болчихлоо гээд байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 166-167 дугаар хуудас/,

 

              Гэрч Ц.Уийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тухайн үед Б., С.Б, Н.Х нар манайд ирсэн. Тэгээд С.Б,, Н.Х нар түрүүлээд яваад өгсөн. Тэр үед Б.Д согтуу байсан. Тэр 2 залууг явсны дараа Б.Д надад хандаж энэ 2 нэг хүнийг шатаагаад алчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би согтуу юу гэж дэмий яриад байгаа юм гэж загнасан чинь Б.Д юм дуугараагүй. Тэгээд би энд унт гэсэн чинь та намайг аавд хэлэх нь гээд яваад өгсөн. Тэр талаар би аавд нь хэлье гэж бодож байгаад аавынх нь бие муу байсан болохоор хэлж чадаагүй. Тэгээд ч Б.Д согтуу байсан болохоор нь худлаа ярьж гэж бодсон. Энэ хоёр хүн шатаасан гэхээс өөр зүйл бол яриагүй. Цагдаад хэлэх юм бол ална гээд байсан зүйл бол байхгүй. Намайг аашилсан чинь юм яриагүй, тэгээд дахиж ирээгүй. Тэгсэн чинь маргааш өдөр нь сумын цагдаа Г.Ч Н.Х-г сураад яваад байсан. Б.Дийг согтуу дэмий ярьж байна гээд би дуугүй бай наанаа унт гэж аашилсан чинь жоохон хэвтэж байгаад гараад явсан. Б.Д энэ 2 нийлж хүн шатаасан гэж хэлэх үед бид 2-ын  дэргэд хүн байгаагүй. Би ганцаараа гэрийнхээ гадаа байсан. Өөр хүн байгаагүй. Алиа хошин зантай, юм ярихдаа маазраад алиалаад байдаг зантай. Хүнтэй бол зөв харьцчихдаг. Архи дарс уух гээд байдаг. Архи, дарс уусан үедээ агсан тавиад байдаг талаар нь мэдэхгүй байна. Тухайн үед Б.Д их согтуу байсан болохоор нь би үнэмшээгүй ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 142-143 дугаар хуудас/,

 

              Гэрч А.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Өмнө нь бол орж ирээгүй. Миний санаж байгаагаар 2019 оны 07 дугаар сарын 29-ний өглөө шиг санагдаж байна. Өглөө эрт орж ирсэн. Тэгээд манайд орж ирээд эгчээ би хүн алчихлаа гээд байсан. Тэгж хэлэхдээ Б.Д нь юм уусан байсан. Тэгэхээр нь би тоглож байна гэж бодоод тоогоогүй. Тэгээд би чи битгий худлаа яриад бай гэхэд үнэн үнэн үхэж үү, үгүй юу үзчихээд ирье гэсэн утгатай юм яриад байсан. Тэгээд манай гэрт нэг их удаагүй гараад явсан. Манай гэрээс гараад явах үедээ ганцаараа байсан. Гэрээс гараад хаашаа явсан талаар мэдэхгүй. Надад ерөөсөө юм яриагүй. Харин би хүн алчихлаа, одоо очиж үхсэн үгүйг нь шалгаж ирнэ гэсэн зүйл л ярьсан. Би тухайн үед марзагнаад байгаа юм байна л гэж бодож байсан. Манайд орж ирээд бол удаагүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 141 дүгээр хуудас/,

 

     Гэрч Д.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Яг хэзээ орж ирсэн талаар сайн мэдэхгүй байна. Б.Д бол манайхаар байнга орж гарч байдаг. Нөгөө 2-ын хувьд манайд хааяа орж гарч л байдаг. Яг энэ 3 манайд орж ирсэн талаар бол санахгүй байна. Өдөр судар ч санахгүй байна. Хүн амины хэрэг гарсан байна гэж сумын хүмүүсээс сонсож байсан. Тэрнээс энэ 3 хүнээс ямар нэгэн зүйл сонссон юм байхгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 138-139 дүгээр хуудас/,

 

     Гэрч П.Эийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэр өдрийн өглөө 7 цагийн орчим Б.Д нь манай гэрт ганцаараа орж ирсэн. Тэр үед хураалгасан мотоциклио авах гэсэн юм гэж ярьж байсан. Тэгсэн А.Д тэр *******ээгээ олж ирж байж мотоциклио аваарай гэж байсан. Тухайн үед Б.Д өөр зүйл яриагүй. Мотоцикль  хэрэгтэй байна гэж байсан. 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Б.Д нь манай гэрээр орж ирсэн. А.Д тухай үед ажлаар аймаг яваад байхгүй байсан. Тэгэхдээ мөн мотоциклио авах гэсэн юм аймгаас Шүүхээс дуудаад байна, миний мотоциклийг гаргаад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би яаж мэдэх вэ? А.Дийг ирэхээр авахгүй юу даа гэж хэлээд гаргасан. Би тэр үед гэртээ байсан. Миний хажууд тэр 2 ярилцсан. Нэг их чухал гэсэн юм яриагүй мотоциклио авах гэсэн юм гээд өөр зүйл яриагүй. А.Д нь *******ээг олоод ир гэсэн чинь Б.Д чимээгүй гараад явсан. Өөр зүйл болоогүй ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 168 дугаар хуудас/,

 

     Гэрч Б.Р мөрдөн байцаалтанд өгсөн: “...Намайг нутгийн хүмүүс ******* гэж дууддаг. С.Б намайг ******* гэхээр мэдэх байх. Миний бүтэн нэрийг мэдэх хүн цөөхөн байх. Би энэ хүнийг танина. Наниа гэдэг нэрээр нь мэднэ. Нэг нутаг нэг багийн хүмүүс болохоор бие биенийгээ таньдаг юм. Садан төрлийн холбоо байхгүй. Надад харуулсан тэр мотоциклийг би С.Бд өгч явуулсан. С.Б дээшээ хашаанд нэг хүнтэй уулзчихаад ирье гэж хэлээд миний мотоциклийг унаад явсан. Тэгээд түүнээс хойш С.Б хэрэгт холбогдсон талаар дуулдаад би мотоциклио хаана байгааг мэдэх боломжгүй болсон байсан. Тэгсэн өчигдөр цагдаа дээр дуудаж ирээд мотоциклийг харуулсан. Миний С.Бд өгч явуулсан мотоцикль мөн байсан. Энэ мотоцикль нь улсын дугааргүй, би айлд малыг нь харж өгөөд хөлсөнд нь авсан байсан. Надад ирэх үедээ бичиг баримтгүй байсан, би нэг их хол унаж явж байгаагүй. Надад энэ мотоцикльтой холбоотой ямар нэгэн бичиг баримт байхгүй. Би мотоциклио авах үедээ 500.000 төгрөгийн хөлсөнд тооцож авсан. Тэгэхдээ би мотоциклио нэхэмжлэхгүй. Нэхэмжлэл гаргах зүйл байхгүй. Багаж уяа дээрээ цагаан уяатай байсан. Тэр уяа нь байсан. Өөр уяа байгаагүй...” гэсэн мэдүүлэг. /4-р хх-ийн 217-218 дугаар хуудас/,

 

     Гэрч Т.Эгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэр өдөр хамаатны хүн болох Эийн гэрт орсон. Тэднийд орох үед Б.Д гэрт нь байсан. Э ч гэсэн халамцуу байсан. Гэрт тэр 2-оос өөр хүн байгаагүй. Намайг тэднийд орохоор явж байх үед О гэх залуу нүүр ам нь урагдсан нэг залуугийн хамт тэднийх рүү ирж яваа харагдсан. Тэгээд би Эийнд ороход Б.Д байхаар нь чи юу гэж архи уугаад байгаа юм бэ? чамайг гадаа  2 хүн дуудаад байна шүү дээ гэж хэлээд хөлийн шилбэ хавьд нь зөөлөн нэг удаа өшиглөөд хөөгөөд гаргасан. Тухайн 2 хүний нэг нь О байсан. О эмнэлэгт байнга үзүүлдэг болохоор би сайн таньж байна. Нөгөө залууг нь би танихгүй. Нүүр ам нь нилээн урагдсан хүн байсан. О болон тухайн хамт явж байсан залуу 2 архи уусан талаар би мэдэхгүй юм яриагүй. Хэргийн талаар би сүүлд сумын хүмүүсээс сонсож мэдсэн...” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 219-220 дугаар хуудас/,

 

     Гэрч Ц.Аы мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр намайг ******* сумын 7 дугаар багт байрлах “Баян ховд” ХХК-ны шатахуун түгээх станц дээр гарч байтал 15-16 цагийн орчимд С.Б, Б.Дийг мотоцикльтой сундлаж ирээд унаж явсан мотоциклийн банкинд 10.000 гаран төгрөгөнд бензин шахуулаад сумын төвөөс ертөнцийн зүгээр зүүн тийшээ гарах чигтэй хөдлөөд явсан. Би ч буцаад байр луугаа орсон. Тухайн  үед С.Б, Б.Д нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Хоорондоо нэг их юм яриагүй. Бензин хийж аваад явсан. Тухайн үед С.Б, Б.Д 2-оос өөр хүн байгагүй ...” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 221-222 дугаар хуудас/,

 

     Гэрч Ш.Нн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Миний хүү Н.Х нь 1987 онд ******* сумын төвд төрсөн. Манай хамгийн том хүүхэд доороо 6 дүүтэй. Бага насаа хөдөө гэртээ өнгөрөөсөн. Аав нь нас бараад 20-иод жил болж байна. Сургуульд огт сууж байгаагүй. Цэрэгт явах хүртлээ хөдөө мал дээр байсан. Цэрэгт явах гэж сумаасаа гарч байсан өөр хол явж байгаагүй. Ямар ч байсан хэрэг төвөгт холбогдоод байдаг хүүхэд байгаагүй. Урьд нь ялих шалихгүй хэрэгт холбогдож байсан. Архи дарс уудаг. Ойрын 2-3 жил архи дарс нилээн уудаг болсон. Яагаад архи уугаад байдаг талаар нь мэдэхгүй байна. Эхнэр нь салаад явснаас болсон байх гэж боддог. Эхнэр нь 6-7 жилийн өмнө биеэ үзүүлнэ гэж яваад эргэж ирээгүй. Хүүхэд нь одоо манайд байдаг. Албан ёсны гэр бүлийн батлахтай. Гэрлэлтээ цулуулж байгаагүй. Ээжид нь хүүхдийг нь өгье гэхээр авдаггүй. Хүүхэд нь Өвөрхангай аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 4 дүгээр ангид сурдаг. Хүү маань уг нь аж амьдрал гайгүй малтай байсан. Одоо 60 орчим малтай. Хувьдаа машин тэрэг, мотоцикль байхгүй. Дөрвөн ханатай нэг гэртэй. Ямар шалтгаанаар хэрэг хийснийг нь мэдэхгүй байна. Хэрэгт холбогдсон талаар хэрэг гарсны дараа нь мэдсэн. Хэрэг гарах үед сумын төв явлаа гээд гэнэт яваад өгсөн хүн байгаа юм. Наадам үзэх гээд явлаа гэж бодсон. Хэрэгт хамт холбогдсон хүмүүсийг нь би танихгүй. Манай хүүхэд голдуу л хөдөө байдаг. Эхнэртэй нь энэ талаар ярилцаж байгаагүй. Би хүүхдээс нь хэнтэй байх талаар асуухад аавыгаа дагана гэж байсан. Багаасаа аав дээрээ өссөн болохоор тэгж байгаа байх. Хүү маань хариуцлага хүлээсэн тохиолдолд би л энэ хүүхдийг авч үлдэх байх. Надад хүүгийнхээ хүүхдийг авч үлдэхэд татгалзаад байх юм байхгүй. Хэрэв ээж нь ирж авна гэвэл би өгч явуулахгүй. Хүүхэд ч явахгүй байх. Миний хүү сэтгэл санаагаар унаад л архи дарс уудаг болсон байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 152-153 дугаар хуудас/,

 

     Насанд хүрээгүй гэрч Х.Х-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Эмээ гэдэг нь манай аавын ээж. Би багаасаа эмээ болон аавын хамт амьдардаг байсан. Би цаашдаа эмээтэйгээ баймаар байна...” гэсэн мэдүүлэг / 1-р хх-ийн 155 дугаар хуудас/,

 

     Гэрч Б.*******огийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын сүүлчээр Би тэр үед гуайн гэж яригддаг “Цацрал” дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан. Тэр үед надаас өөр худалдагч ажиллаж байгаагүй би л ганцаараа ажиллаж байсан. Би өөрийн мэдэх зүйлээ л ярьсан байгаа. Энэ хэрэг дээр өмнө нь хоёр удаа мэдүүлэг өгсөн. Тэр мэдүүлгүүд дээр нэмж яриад байх зүйл байхгүй. Д надаас 4 шил архи авсан зүйл бол байхгүй, 2 шил “Харзтай” архи аваад гарсан. Дахиж манай дэлгүүрээр орж ирээгүй. С.Б гэх хүнийг би танихгүй болохоор хэзээ орж ирсэн талаар нь бол мэдэхгүй байна. гэх хүнийг танихгүй. Манай дэлгүүр гэр хороолол дундаа байдаг болохоор хүмүүс зөндөө л орж гарч байдаг юм. Д 10 цагийн орчимд орж ирээд бэлэн мөнгөөр 2 шил архи аваад гарсныг бол санаад байгаа юм. Ямар ч байсан 2 шил архи аваад гарсан. Тэр үедээ О гэж хүний хамт хоёул орж ирээд гарсан. Тэр өдрөөс өмнөх өдөр бол дэлгүүрээр орж ирээгүй...” гэсэн мэдүүлэг / 7-р хх-ийн 176 дугаар хуудас/,

 

    Шүүгдэгч Н.Х-н  2021 оны 02 сарын 19-ний өдөр яллагдагчаар өгсөн:  “...2019 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн үдээс өмнөхөн 12-13 цагийн орчимд Ш гэж залуугийн хамт Дийн хашаанд очиход Д, Б, хохирогч гурав байсан. Ш намайг хүргэж өгчихөөд буцаад яваад өгсөн. Тэгээд Б архинд яваад ирэхдээ Штай хамт ирээд Ш удалгүй буцаад явсан. ..Намайг Штай хамт Дийн хашаанд очиход хохирогчийг зодчихсон байсан. Хамрын цус нь гоожчихсон байдалтай байсан. Хэн нь зодсон талаар мэдээгүй.   ...Б, талийгаач хоёр түрүүлээд явсан, Араас нь би Дийг сундалаад хөдөлсөн. Сумын төвөөс хойшоо гараад 6 орчим километр яваад Д бид хоёрын унаж явсан мотоциклийн дугуй хагарсан. Тэгсэн чинь Б, талийгаач хоёр буцаад давхиад ирсэн чинь Д “бид гурав түрүүлээд явж байя” гээд нөгөө хоёрын араар сундлаад гурвуулаа давхиад явчихсан. Би хагарсан дугуйтай мотоцикльтой араас нь очсон. Тэр гурав хөдлөөд 1 километр орчим яваад жалга руу орсон. Би араас нь жалган дээр нь очиход нөгөө гурав тойроод суучихсан дундаа 1 шил архи тавьчихсан сууж байсан.        Тэгээд архиа уугаад тамхиа татаад сууж байтал /архи дээд талаасаа 3-4 хуруу хиртэй дундарсан байсан үед / талийгаач босоод жалганы баруун орой чигтээ яваад бараг орой дээр нь гарч явах үед ыг араас нь очоод аваад ир гэж хэлсэн. Тэгсэн чинь Б талийгаачийн араас мотоциклиор явж очоод сундлаад аваад ирсэн. Тэгээд талийгаачийг мотоциклиос буух үед нь Д түрүүлж очоод гуя орчимд нь өшиглөөд унагасан. Тэгэхээр нь би босож очоод бас өшиглөсөн. Хаа хамаагүй л өшиглөсөн. Б ч бас хоёр гурван удаа өшиглөсөн... талийгаач дуугарахгүй, гар хуруу нь хөдлөөд байсан юм. Б мотоциклийн бензин дуусчихлаа гээд Дийн мотоциклиос бензин аваад сууж байсан. Д талийгаачийг баашлаад байна гээд өмдийг нь тайлж хаяад бэлэг эрхтэний үснээс нь зулгаагаад байсан. Тэгсэнээ энэ ерөөсөө баашлаад байна энд нь гүйцээчихье гээд Д намайг миний мотоцикль дээрээс татлага аваад өг гэхээр нь би мотоцикль дээр нь очиж татлага олсыг нь авч өгсөн. Тэр үед Д "энийг боогоод алчихъя гээд" талийгаач түрүүлгээ харчихсан баруун хойшоо чигтээ толгой нь хандсан байх үед талийгаачийн хүзүү хоолой хэсгээр татлага олсоороо нэгээс хоёр удаа ороогоод намайг нэг үзүүрээс нь тат гэхээр нь би нэг үзүүрээс нь нөгөө үзүүрээс нь Д татсан чинь татлага олс нь тасарсан. Б бид хоёрыг хараад сууж байсан. Тэгсэн чинь Д хувцсыг нь тайл гэхээр нь би талийгаачийн гутал хэсгийг нь тайлсан Д цамц болон хар куртикийг нь тайлсан Тэгээд Д хувцсыг нь дээр нь овоолоод ыг бензин аваад ир гэсэн. Б яах гэж байгаа юм гэсэн чинь Д "хэргээ нуун далдлах гэж байгаа юм" гэсэн. Тэгсэн чинь Б архины шилэнд Дийн мотоциклиос бензин хийж ирсэн. Д аваад овоолсон хувцсан дээр нь хийгээд " хэргээ нуун далдлах гэж байгаа юм" гээд цэнхэр өнгийн жинсэн өмдний баруун талын халааснаас шүдэнз гаргаж ирээд бензин хийсэн байсан хувцсаа асаасан.Тэгээд бид гурав хоёр мотоцикльтойгоо хөдлөөд Дийн дугуй нь хагарсан мотоциклио эзэнгүй өвөлжөөн дээр орхиод гурвуулаа ын унаж явсан мотоциклиор сум орсон.... Тэгээд бид гурав Оын хашааны зүүн хойд буланд очиж зогсоод О /хашаандаа ороод хүрз аваад гарч ирсэн Тэгээд бид гурав шууд хойшоо яваад хэрэг гарсан газраа очсон. Тэгээд очоод зогстол Д " та хоёр газар ухаад гялс булчих" гэсэн. Тэгэхээр нь О бид хоёр газар ухаад хохирогчийн цогцсыг булсан. Тэгээд тэндээсээ өвөлжөөн дээр орхисон мотоциклио засаад тэнд нэг шил архи уучихаад Д хөдөө гэр лүүгээ яваад О бид хоёр сум руугаа явсан” ...Надад бол оролцоо байгаа, зодсон, боолцсон, шатаах үед нь гутлыг нь тайлсан, маргааш нь булах үед гарыг нь тасалсан, явъя гэхэд нь сундлаад явчихсан зэрэг оролцоо байгаа. Б бензин авчирч өгсөн, зодсон. Д бол шатаасан, зодсон хувцасыг нь тайлсан, санааг нь гаргасан”  гэсэн мэдүүлэг /7-р хх-ийн 160 дугаар хуудас/,

 

              Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мөрдөн байцаалтанд болон 2020 оны 05 дугаар  сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд шинжээчээр мэдүүлсэн “...Иргэн Н.Э-н биед учирсан ховч ясны хугарал нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд цогцосны гадна үзлэгээр тогтоогдсон хүзүү хоолой дахь дарагдлаас буюу уяа оосроор боох үед үүсэх боломжтой, ...хэргийн газраас олдсон уяа оосроор хүзүүг задгай төгсгөлтэй боосны улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Үзлэгийн явцаас харахад нас барагчийг доош харсан байрлалтай байх үед ховч яс хугарсан байх боломжтой байгаа. Нас барагчийн нас барсан үндсэн шалтгаан нь угаарын хий буюу биеийг шатаах үед нас барсан байхаар байгаа. Ховч яс хугарсан үед хүний хэл амьсгалын замын бөглөөгүй байсан нь угаарын хийгээр нас барсан нь тогтоогдож байна, Цогцосны байрлал доош харсан байсан учраас хэл амьсгалын замыг бөглөөгүй байсан нь шинжилгээний явцад тогтоогдсон байгаа. Мөн дал орчимд үүссэн арьсан доорх булчин зөөлөн эдийн тархмал няцрал, цус хуралт гэмтэл нь суугаа болон хэвтээ байрлалд үүсэх боломжтой. Энэ бүгдээс дүгнэхэд нас барагчийн үед учирсан ховч ясны хугарал, далны хэсэгт учирсан гэмтэл өөрчлөлт зэрэг нь хохирогчийг хэвтээ байрлалд байх үед үүссэн байх магадлалтай, ...Хохирогчийн хүзүү хоолойд учирсан ховч ясны хугарал гэмтэл нь амь насанд аюултай хүнд гэмтэл боловч нас барсан үндсэн шалтгаан болоогүй, Ер нь дангаараа үхэлд хүргэх аюултай гэмтэл мөн. Ховч яс хугарахад хэл хойшоо унаад цагаан мөгөөрсөн хоолойг бөглөсний улмаас амьсгал бүтэлтэнд орж нас барах гэмтэл байдаг. ...химийн хордпого нь нас барахаас өмнө үүсч байгаа. Амьсгалын замаар угаар /утаа/ орсноос үүснэ. Өөрөөр хэлбэл нас барагчийг амьд байх үед нь шатаасны улмаас химийн хордлогод орж нас барсан” гэх мэдүүлэг /2-р хавтасны 80-81 тал, 5-р хавтас 213-214 дүгээр хуудас/

 

     Шинжээч Б.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...4351 дугаартай дүгнэлтийн хувьд шинжилгээнд ирүүлсэн модон иштэй хүрз дээрээс цус илрүүлэх, хэрэв илэрсэн тохиолдолд нэр бүхий хүмүүсийн ДНХ-тэй харьцуулах шинжилгээ хийгдэх байсан боловч хүрз дээрээс цус илрээгүй учир цаашид ДНХ шинжилгээ хийж харьцуулах шаардлагагүй болсон байгаа. Харин 4352 дугаартай дүгнэлтийн хувьд “Алтан навчис”, “Club” гэсэн тамхины ишин дээрээс илэрсэн ДНХ-н тогтоц нь О гэх хүний ДНХ-тэй тохирсон ба энэ нь тухайн тамхийг татсан гэсэн үг юм. Харин “Club” гэсэн тамхины иш дээрээс илэрсэн ДНХ тогтоц нь эдгээр 5 хүний ДНХ-тэй тохироогүй учир аль нэг хүн нь тухайн тамхийг татаагүй гэж ойлгож болно...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 74-75 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын бактерлогийн /биологийн/ шинжээч Б.Дэлгэрмаагийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 4365 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн талийгаач Н.Эын гэх үс болон түлэгдсэн арьсны хэсэг дээр цус илэрсэн. Бүлгийн харьяаллыг тодорхойлох боломжгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 172-173 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын бактерлогийн /биологийн/ шинжээч Б.Дэлгэрмаагийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 4353 дугаартай “.. Шинжилгээнд ирүүлсэн Н.Х гэх №6, 7 дугаартай гарын хумс дээр цус илэрсэн. Бүлгийн харъялалыг тогтоох боломжгүй. Б.Д, С.О нарын гарын хумс дээр цус илрээгүй. Н.Х, Б.Д, С.О нарын гарын хумс дээр бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 179-180 хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын бактерлогийн /биологийн/ шинжээч Б.Дэлгэрмаагийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 4366 дугаартай “..Шинжилгээнд ирүүлсэн С.Б-н цэнхэр өнгийн дээл, цахилгаантай саарал өнгийн цамц, хар өнгийн түрийтэй хос гутал дээр цус илэрсэн, саарал өнгийн цамц дээрх цус нь АВО 0/1/ бүлгийн харъялалтай хүний цус байна. Цэнхэр өнгийн дээл болон хар өнгийн түрийтэй гутал дээрх цусны бүлэг болон зүйлийн харъяалалыг тогтоох боломжгүй. С.Б-н хөлийн ороолт, хар өнгийн резинэн бүс, хар өнгийн хилэн өмд, 2 ширхэг хөлийн ороолт дээр цус илрээгүй. Н.Хын хар өнгийн түрийтэй гутал, хар өнгийн торгон подволк, шар өнгийн дээл дээр цус илэрсэн. Хар өнгийн подволк дээрх цус нь амьтны буюу бод малын цус байна. Шар өнгийн дээл, хар өнгийн түрийтэй гутал дээрх цусны бүлэг болон зүйлийн харъялалыг тогтоох боломжгүй. Н.Хын ногоон өнгийн дээлний бүс “Asics” гэсэн бичигтэй бэлтгэлийн цэнхэр өмд дээр цус илээргүй. Б.Дийн хар өнгийн түрийтэй хос гутал, саарал өнгийн цахилгаантай цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд дээр цус илэрсэн. Хар өнгийн түрийтэй гутал саарал өнгийн цахилгаантай цамц. дээрх цус нь АВО 0/1/ бүлгийн харъяалалтай хүний цус байна. Жинсэн өмд дээрх цусны бүлэг болон зүйлийн харъяалалыг тогтоох боломжгүй. Б.Дийн саарал өнгийн ноосон хос оймс, ОК гэсэн бичигтэй цагаан саарал оруулгатай хөх өнгийн дотоож, дөрвөлжин хээтэй бор шаргал өнгийн богино ханцуйтай, бор саарал өнгийн захтай подволк, “Sport” гэсэн бичигтэй хар өнгийн бэлтгэлийн өмд, дугуй хээтэй цайвар шаргал өнгийн дээлэн дээр цус илрээгүй. Талийгаач Н.Эын цус нь АВО системээр В/III/ бүлгийн харъяалалтай байна. Н.Хын цус нь АВО системээр В/III/ бүлгийн харъяалалтай байна. Б.Дийн цус нь АВО системээр В/III/ бүлгийн харъяалалтай байна. С.Б-н цус нь АВО системээр O/I/ бүлгийн харъяалалтай байна гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 189-190 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын шинжээч Ө.Тамирмаагийн 2019 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 4051 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хөх цэнхэр өнгийн дээлэнд 50 мм татах чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралт байна. Саарал өнгийн цамцанд 7 мм, 100 мм эдэлгээний явцад гарсан хуучин урагдлууд байна. Хар өнгийн хилэн өмдний халааны товч нь татах, чангаах хүчний үйлчлэлээр унасан байна. Мөн 35 мм, 10 мм, 9 мм хатуу гадаргуутай харин үйлчлэлийн гарсан шинэ зулгаралтууд байна. Хар өнгийн гутлын баруун өмсгөлд 60x40 мм, зүүн өмсгөлд 80x80 мм эдэлгээний явцад гарсан хуучин цооролтууд байна. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн хөлийн даавуу, хар өнгийн уяа гэмтэлгүй байна” гэх дүгнэлт / 1-р хх-ийн 199-200 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын шинжээч Ө.Тамирмаагийн 2019 оны 08 дугаар сарын 19-ны өдоийн 3857 дүгааотай “...Шинжилгээнд ирүүлсэн улбар шар өнгийн дээлэнд 4x4 мм, ЗхЗ мм дулаан үйлчлэлээр эдэлгээний явцад гарсан хуучин түлэгдлүүд, 305 мм, 200 мм эдэлгээний явцад гарсан хуучин урагдлууд байна. Хагас ханцуйтай хар эрээн цамцанд 20 мм татах чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралт байна. Хөх цэнхэр өнгийн биеийн тамирын өмдөнд 10 мм хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ гогодолт, 20 мм, 200x120 мм талбайд эдэлгээний явцад гарсан хуучин урагдлууд байна. Хар өнгийн гутланд 88 мм эдэлгээний явцад гарсан хуучин урагдалт байна. Ногоон өнгийн бүс гэмтэлгүй байна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 208-211 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын шинжээч Ө.Тамирмаагийн 2019 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 4052 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн цэцгэн хээтэй хар өнгийн цамцанд 15x10 мм дулааны үйлчлэлээр эдэлгээний явцад гарсан хуучин түлэгдэлт байна. Мөн ногоон өнгийн даавуун өмдөнд 40 мм, 15 мм эдэлгээний явцад гарсан хуучин урагдлууд, 20 мм хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр эдэлгээний явцад гарсан хуучин гогдолт байна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 217-219 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын шинжээч Ө.Тамирмаагийн 2019 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 4053 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн цайвар шаргал өнгийн дээлэнд 12x14 мм дулааны үйлчлэлээр эдэлгээний явцад гарсан хуучин түлэгдэлт байна. Саарал өнгийн биеийн тамирын цамцанд 60 мм, 40 мм татах чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралтууд байна. Шоотой бор өнгийн хагас ханцуйтай цамцанд 15x10 мм дулааны үйлчлэлээр эдэлгээний явцад гарсан хуучин түлэгдэлт байна. Бусад хувцаснууд гэмтэлгүй байна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 226-229 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын шинжээч Ө.Тамирмаагийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 4060 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр талийгаачийн цогцосноос илрүүлсэн олс дээс гэх хаягтай 3 хэсэг олс дээс нь адууны хялгас болон завсарын үсийг эрчилсэн олс дээс байна. Харин эд мөрийн баримт болон яллагдагч Дийн төрсөн аав Ё.Бы гэрээс хураан авсан олс гэх хаягтай олс дээс нь үхрийн хялгасыг хялгасан ширхэгтэй эрчилсэн олс дээс байна. Иймд дээрх олс дээснүүд нь ширхэгт материалын шинж тэмдгээрээ зөрүүтэй байна.” гэх дүгнэлт / 1-р хх-ийн 236-238 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын бактерлогийн /биологийн/ шинжээч Б.Дэлгэрмаагийн 2019 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 4355 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн талийгаач Н.Эын гэх завьжны арчдас дээр цус илэрсэн. Бүлгийн харъяалалыг тодорхойлох боломжгүй байна. ХГҮ-ээр бэхжүүлсэн хөрсний хэсэгт цус илэрсэн. АВО системээр В /III/ бүлгийн харъяалалтай хүний цус байна. Шинжилгээнд ирүүлсэн Н.Эын гэх цус нь АВО системээр В /III/ бүлгийн харъяалалтай байна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 245-246 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын бактерлогийн /биологийн/ шинжээч Б.Дэлгэрмаагийн 2019 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 4354 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн мотоциклийн суудлын хэсгээс бэхжүүлсэн арчдас дээр цус илэрсэн. АВО системээр В /III/ бүлгийн харъяалалтай хүний цус байна. Мотоциклийн ачаа болон банкны хэсгээс бэхжүүлсэн арчдас дээр цус илрээгүй” гэх дүгнэлт /4-р хх-ийн 243-244 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын ДНК-ийн шинжээч Б.Гантуяагийн 2019 оны 09 дугаар сарын 02-ны өдрийн 4351 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн модон иштэй хүрзэн дээр цус илрээгүй. С.Б, Н.Х, Б.Д, С.О, талийгаач Н.Э нарын цусны ДНК-ийн тогтоцийг тогтоов” гэх дүгнэлт /2-р хх-ийн 4-5 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын ДНК-ийн шинжээч Б.Гантуяагийн 2019 оны 09 дугаар сарын 02-ны өдрийн 4352 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн С.Б, Н.Х, Б.Д, С.О, талийгаач Н.Э нарын цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоов.Алтан навчис” гэсэн бичигтэй тамхины ишин дээрх шүлсний ДНХ-ийн тогтоц нь С.О гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.Сlub” гэсэн бичигтэй тамхины ишин дээрх шүлсний ДНХ-ийн тогтоц нь С.Б, Н.Х, Б.Д, С.О, талийгаач Н.Э нарын цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна” гэх дүгнэлт /2-р хх-ийн 12-15 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээч Б.Ламчингийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 4628 дугаартай “...Шинжилгээнд Эрүүгийн 1926000000149 тоот хэрэгт эд мөрийн баримт хэргийн газрын үзлэгээр талийгаачийн цогцосноос илрүүлсэн олс дээс, Эрүүгийн 1926000000149 тоот хэрэгт эд мөрийн баримт яллагдагч Б.Дийн төрсөн аав Ё.Бы гэрээс хураан авсан олс дээс гэж тус тусад нь хаягласан эрээн сүлжсэн дээсний тасархай 2 ширхэг, Эрүүгийн 1926000000149 тоот хэрэгт эд мөрийн баримт хэргийн газрын үзлэгээр талийгаачийн цогцосноос илрүүлсэн олсон дээс болон талийгаачийн цогцос байсан газраас авсан хөрсний дээж” гэж хаягласан гялгар ууттай хөрсний дээж болон олс дээсний тасархайг ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Эрүүгийн 1926000000149 тоот хэрэгт эд мөрийн баримт хэргийн газрын үзлэгээр талийгаачийн цогцосноос илрүүлсэн олс дээс” , Эрүүгийн 1926000000149 тоот хэрэгт эд мөрийн баримт, яллагдагч Б.Дийн төрсөн аав Ё.Бы гэрээс хураан авсан олс дээж” гэж тус тусад хаягласан эрээн сүлжсэн дээсний тасархай 2 ширхэг, Эрүүгийн 1926000000149 тоот хэрэгт эд мөрийн баримт хэргийн газрын үзлэгээр талийгаачийн цогцосноос илрүүлсэн олсон дээс болон талийгаачийн цогцос байсан газраас авсан хөрсний дээж” гэж хаягласан гялгар ууттай хөрсний дээж болон олс дээсний тасархайд шатах тослох материал илрээгүй” гэх дүгнэлт / 2-р хх-ийн 22-24 дүгээр хуудас/,

 

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.Амартүвшин, О.Болороо, Э.Хүрэлсүх нарын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 54 дугаартай “...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр нүүрний цус хуралт, хамрын ясны хугарал, зүүн нүдний дээд зовхины шарх, хүзүүний дарагдлын ором, ховч ясны зүүн талын хугарал, баруун 5-р хавирганы хугарал, зүүн гуя, шилбэний зулгаралт, нурууны булчингийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачид учирсан ховч ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.9-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, нүүрний цус хуралт, хамрын ясны хугарал, баруун 5-р хавирганы хугарал, зүүн гуя, шилбэний зулгаралт, нурууны булчингийн цус хуралт гэмтэл нь 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачийн цусанд 2,7 промилли спиртын агууламж илэрсэн нь хүчтэй зэргийн согтолтод хамаарна. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь химийн бодисын хурц хордлого, түлэгдлийн улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ. Талийгаачид учирсан баруун бугалга ясны ил хугарал гэмтэл нь нас барсны дараа үүссэн байх боломжтой. Талийгаачийн нурууны булчинд цус хуралт гэмтэл учирсан нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал мотоциклиор мөргөх үед үүссэн байх боломжтой ” гэх дүгнэлт / 2-р хх-ийн 32-38 дугаар хуудас/,

 

     Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Хүрэлсүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаартай”: Үзүүлэгч Н.Хын биед зүүн хацрын төвгөр, зүүн доод эрүү, баруун мөр, баруун гарын сарвуу, зүүн гуя, зулгаралт цус хуралт гэмтэл, баруун хөлийн шилбэ түлэгдэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, Зүүн гарын төвгөр, зүүн доод эрүү, баруун гарын 2 дугаар хурууны ар хэсэг, баруун гарын сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл, баруун хөлийн шилбэ хэсэгт үүссэн түлэгдэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсээгүй байх боломжтой, дээрх гэмтлүүд нь үүссэн цаг хугацаандаа  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн хөлийн гуя, баруун хөлийн шилбэ хэсэгт үүссэн цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Уг гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт / 2-р хх-ийн 89-90 дүгээр хуудас/,

 

     Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Хүрэлсүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 25 дугаартай”: Үзүүлэгч Б.Дийн биед баруун гарын  тохой, баруун, зүүн гарын бугалга, баруун гарын 1 болон 2 дугаар хуруу, Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун гарын тохой хэсэгт үүссэн зулгаралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн байх боломжтой бөгөөд уг гэмтэл нь үүссэн цаг хугацаандаа эрүүл мэндийг сарниулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Баруун, зүүн гарын бугалга, баруун гарын 1 болон 2 дугаар хуруу хэсэгт гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт / 2-р хх-ийн 98 дугаар хуудас/,

 

     Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Хүрэлсүхийн  2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаартай”: Үзүүлэгч С.Б-н биед зүүн хацрын төвгөр, зүүн мөр, цээжний зүүн дээд хэсэг, зүүн дал, зүүн тохой, цээжний зүүн, зүүн суга, баруун гуя, шилбэ, зүүн хөлийн өвдөг, зүүн гарын бугалга хэсэгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Зүүн хацрын төвгөр, зүүн мөр, цээжний зүүн дээд хэсэг, зүүн тохой, зүүн хөлийн өвдөг хэсэгт тав тогтсон зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсээгүй байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь үүссэн цаг хугацаандаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн суганы дотор хэсэг, баруун хөлийн гуя, шилбэ зүүн гарын бугалганы ар дээр хэсэг зүүн дал хэсэгт үүссэн зулгаралт гэмтэл нь цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт / 2-р хх-ийн 106-107 дугаар хуудас/,

 

     Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны кримналистикийн шинжээч Э.Нарангэрэлийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 35 дугаартай: “...Хэргийн газрын үзлэгээр хураан авсан бор эрээн өнгийн олсорхог уяагаар цогцосны хүзүү хоолойд үүсгэгдсэн дарагдлын ором мөр үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /4-р хх-ийн 224-225 дугаар хуудас/,

 

     Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны кримналистикийн шинжээч Э.Нарангэрэлийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 36 дугаартай: “...Хэргийн газрын үзлэгээр хураан авсан олсорхог уяа харьцуулах шинжилгээ хийхэд тэнцэнэ. Яллагдагч Б.Дийн гэрээс хураан авч шинжилгээнд ирүүлсэн олсорхог уяа харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 2 олсорхог уяа нь нэг ижил төрлийн арга ашиглан хийсэн олсорхог уяа байна. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг олсорхог уяа нь 1, 2 дугаартай олсорхог уяаг зүүн тийш эрчилж, баруун тийш эрчлэн холбосон, 3,4 дугаартай олсорхог уяаг баруун тийш эрчилж, зүүн тийш эрчлэн холбож өөр хооронд нь нэг ижил цагаан өнгийн утсаар холбосон байна гэх дүгнэлт / 4-р хх-ийн 231-237 дугаар хуудас/,

 

     Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сэтгэцийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 41 дугаартай “... Үзүүлэгч Н.Х нь сэтгэцийн олдмол төрөлхийн ямар нэгэн өвчин эмгэг үгүй. Урьд сэтгэцийн өвчний учир эмчийн хяналтанд байгаагүй. Үзүүлэгч Н.Х нь сэтгэцийн олдмол төрөлхийн өвчин эмгэг үгүй. Үзүүлэгч Н.Х нь сэтгэцийн олдмол төрөлхийн өвчин эмгэг үгүй учир хэрэг хариуцах чадвартай. Үзүүлэгч Н.Хт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ шаардлагагүй. Үзүүлэгч Н.Х нь хэрэг хариуцаж, хэргийн нөхцөл байдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай” гэх дүгнэлт /2-р хх-ийн 47 дугаар хуудас/,

 

     Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сэтгэцийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 42 дугаартай “...Үзүүлэгч Б.Д нь сэтгэцийн олдмол төрөлхийн ямар нэгэн өвчин эмгэг үгүй. Урьд сэтгэцийн өвчний учир эмчийн хяналтанд байгаагүй. Үзүүлэгч Б.Д нь сэтгэцийн олдмол төрөлхийн өвчин эмгэг үгүй. Үзүүлэгч Б.Д нь сэтгэцийн олдмол төрөлхийн өвчин эмгэг үгүй учир хэрэг хариуцах чадвартай. Үзүүлэгч Б.Д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ шаардлагагүй. Үзүүлэгч Б.Д нь хэрэг хариуцаж, хэргийн нөхцөл байдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай” гэх дүгнэлт / 2-р хх-ийн 54 дүгээр хуудас/,

 

     Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сэтгэцийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 43 дугаартай “...Үзүүлэгч С.Б нь сэтгэцийн олдмол төрөлхийн ямар нэгэн өвчин эмгэг үгүй. Урьд сэтгэцийн өвчний учир эмчийн хяналтанд байгаагүй. Үзүүлэгч С.Б нь сэтгэцийн олдмол төрөлхийн өвчин эмгэг үгүй. Үзүүлэгч С.Б нь сэтгэцийн олдмол төрөлхийн өвчин эмгэг үгүй учир хэрэг хариуцах чадвартай. Үзүүлэгч С.Б эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ шаардлагагүй. Үзүүлэгч С.Б нь хэрэг хариуцаж, хэргийн нөхцөл байдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай” гэх дүгнэлт /2-р хх-ийн 61 дүгээр хуудас/, 

      Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 13 дугаар хуудас/

      Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хх-ийн 14-27, 48-55 дугаар хуудас/,

      Эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хх-ийн 45-47 дугаар хуудас/,

      Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хх-ийн 56-62 дугаар хуудас/,

      Цогцост үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 63-77 дугаар хуудас/,

      Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, эд мөрийн баримт хураан авсан, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 83-85 дугаар хуудас/,

      Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 03/42 дугаартай тайлан / 4-р хх-ийн 250 дугаар хуудас/,

       Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 03/43 дугаартай үнэлгээний тайлан / 5-р хх-ийн 1-4, 11-15 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Дийн хувийн байдлыг тодорхойлсон:

Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн тодорхойлолт /4-р хх-ийн 86 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа / 4-р хх-ийн 26 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Автотээврийн төвийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 314 дугаартай албан бичиг /4-р хх-ийн 22 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг /4-р хх-ийн 32 дугаар хуудас/, Хаан банкны депозит дансны хуулга / 4-р хх-ийн 35 дугаар хуудас/, Монгол Улсын батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа /4-р хх-ийн 50 дугаар хуудас/, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоол, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2018/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолын хуулбарууд /4-р хх-ийн 77-85 дугаар хуудас/, Цагдаагийн Ерөнхий газрын хайлтын системийн лавлагаа /4-р хх-ийн 70-74 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 4-р хх-ийн 75-76 дугаар хуудас/, Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2018 оны тооллого /4-р хх-ийн 87 дугаар хуудас/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар, цэргийн алба хаагчийн үнэмлэхний хуулбар, баярын бичиг, өргөмжлөлийн хуулбарууд /4-р хх-ийн 88-96 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Б-н хувийн байдлыг тодорхойлсон:

Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар багийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн тодорхойлолт /4-р хх-ийн 86 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа / 4-р хх-ийн 27 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Автотээврийн төвийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 314 дугаартай албан бичиг /4-р хх-ийн 22 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг /4-р хх-ийн 33 дугаар хуудас/, Хилийн цэргийн төв архивын лавлагаа /4-р хх-ийн 46 дугаар хуудас/,  Цагдаагийн ерөнхий газрын хайлтын системийн лавлагаа /4-р хх-ийн 97-99 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 4-р хх-ийн 100-101 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар /4-р хх-ийн 106 дугаар хуудас/, Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2018 оны тооллого /4-р хх-ийн 107 дугаар хуудас/, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2018/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /4-р хх-ийн 102-104 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Н.Хын хувийн байдлыг тодорхойлсон:

Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн тодорхойлолт /4-р хх-ийн 65 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа / 4-р хх-ийн 28 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Автотээврийн төвийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 314 дугаартай албан бичиг /4-р хх-ийн 22 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг /4-р хх-ийн 31 дүгээр хуудас/, Хаан банкны депозит дансны хуулга / 4-р хх-ийн 36-37 дугаар хуудас/, Хилийн цэргийн төв архивын лавлагаа /4-р хх-ийн 47 дугаар хуудас/,  Цагдаагийн ерөнхий газрын хайлтын системийн лавлагаа /4-р хх-ийн 54-59 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 4-р хх-ийн 60-61 дүгээр хуудас/, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /4-р хх-ийн 62-64 дүгээр хуудас/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, цэргийн алба хаагчийн үнэмлэхний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, охин Х.Х-н төрсний гэрчилгээний хуулбар, Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2018 оны тооллогын хуулбарууд /4-р хх-ийн 66-69 дүгээр хуудас/, зэрэг болно.

Улсын яллагч “...2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр шүүгдэгч Б.Д нь амь хохирогч тай Өвөрхангай аймгийн ******* сумын нутагт байрлах хүнсний дэлгүүрийн гадаа тааралдсанаар үйл явдал эхэлдэг. Шүүгдэгч Б.Д нь амь хохирогч ыг ямар нэгэн хэмжээгээр таньдаг байсан учир уулзалдаж амь хохирогч автобусаар буцах гэж байсныг шүүгдэгч Б.Д тухайн үед болиулсан. Өвөрхангай аймгийн Арвайхээр сум руу явах гээд амь хохирогч, Б.Д хоёр анх тааралдсан. Энэний дараа шүүгдэгч Н.Х, С.Б нар хүрэлцэн ирээд шүүгдэгч Б.Дийн аавынх гэж яригдаж байгаа Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр хорооллын 5-42 тоот хашаанд шүүгдэгч нар болон амь хохирогч нар ямар нэгэн тодорхой шалтгаангүйгээр архи дарс буюу согтууруулах ундааны зүйлийг их хэмжээгээр хэрэглэж маргалдснаас болоод гэмт хэргийн эх үүсвэр буюу үл ойлголцол үүссэн гэж харж байгаа. Үүний дараа амь хохирогч болоод шүүгдэгч нараас хөдөө гаръя гэсэн санаачилга гарч хөдөө гараад дахин архи ууж байхдаа өмнөх үл ойлголцож байсан харилцаа сэдэрч амь хохирогч ыг зодож боосныхоо дараа шатааж амь насыг нь хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн. Энэ гэмт хэрэг үйлдэгдсэн болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Оын мэдүүлэг, эд зүйлийг эд мөрийн баримтаар хураан авсан мөрдөгчийн тогтоол, хавтаст хэрэгт хавсаргасан тогтоолууд, Шүүхийн шинжилгээний байгууллагын 35 дугаартай дүгнэлт, амь хохирогчийн биед учирсан гэмтэл болох боолт, хийн хордлого  болон амь хохирогчийн биед учирсан гэмтлүүд зэрэг нотлох баримтуудаар харагдаж байгаа. Энэ бүгдээс дүгнэлт хийхэд энэ гэмт хэргийг шүүгдэгч Б.Д, С.Б, Н.Х нар нь үйлдсэн. Шүүгдэгч нараас өөр этгээд энэ гэмт хэргийг үйлдсэн байж болохыг мөрдөн шалгаж ажиллагааны явцад судлахад шүүгдэгч С.Б, Б.Д, Н.Х нар үйлдсэн гэдэг нь тогтоогдож байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтуудыг цуглуулахад дараах нотлох баримтууд нотлох баримтын шаардлага хангаж прокурор яллах дүгнэлтдээ дурдаж байгаа. Тухайлбал шүүгдэгч Н.Х нь 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр өөрийнхөө гэм бурууг хүлээж мэдүүлэг өгсөн байгаа. Энэ мэдүүлгээр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Оын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, шинжээчийн 35, 36 дугаартай дүгнэлтүүд, гэрч Шын мэдүүлэг, шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан. Өөрөөр хэлбэл яллагдагч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул яллах талын нотлох баримт гэж үзэж байгаа. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч нар нь урьдчилан буюу амь хохирогч ыг  санаатайгаар алах зорилгоор “*******” гэх газар луу авч явсан нь тогтоогдохгүй байгаа. Энийг нотлох боломжгүй нөхцөл байдлууд үүсч байгаа. Харин шүүгдэгч нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж хүнийг алах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзээд улсын яллагчийн зүгээс дүгнэлт гаргаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нарын хэнийг нь ч гэм буруугүй буюу гэмт хэрэг үйлдээгүй байна гэсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй,  шүүгдэгч нар нь энэ гэмт хэргээс татгалзан гарах амь хохирогчийн эрүүл мэнд амь насыг нь хамгаалах боломжтой байсан гэж улсын яллагчийн зүгээс үзэж байгаа. Шүүгдэгч Б.Д нь зодохгүй байх эсхүл амь хохирогчийг хамгаалах, шүүгдэгч С.Б бензин аваачиж өгөхгүй байх, шүүгдэгч Н.Х нь боохгүй байх гэдэг ч юм уу, хэн нэг нь энэ гэмт хэргийг үйлдэхгүй эсхүл хориглох боломж байсан бол хүнийг амь насыг хохироох гэмт хэргийг үйлдэхгүй буюу ийм үр дагавар үүсэхгүй байсан гэж улсын яллагчийн зүгээс харж байгаа. Тийм учраас шүүгдэгч нар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч нийлж боох, шатаах зэрэг үйлдлүүдээр нэгдэж бусдын амь насыг санаатай хохироосон гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болоод шүүх хуралдаан дээр шүүгдэгч Б.Д нь би энэ гэмт үйлдээгүй, би оролцоогүй гэж байгаа боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Дийг цагаатгах буюу гэм буруугүй болохыг нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа. Шүүгдэгч Б.Дийн удаа дараа гаргасан хүсэлтүүд, түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүдийн дагуу гэмт хэрэгт цагаатгах бүхий л нотлох баримтыг нягтлан шалгасан боловч гэмт хэрэг үйлдээгүй гэх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй болохыг дурдаж байна. Хавтаст хэргийн материалтай танилцаж байхад амь хохирогч ын ээжийн тодорхойлж байгаагаар амь хохирогч хүнд маш итгэмтгий, хүн дагаад явчихдаг, тухайн хүний үйлдэлд хар буруу санадаггүй нөхцөл байдал тогтоогдож байна гэж харагдаж байдаг. Өөрөөр хэлэх юм бол шүүгдэгч Б.Дид итгээд түүнийг дагаад хамт архи уусан, дагаад хөдөө явсан зэрэг үйлдлүүдээс тодорхой харагдаж байна. Өмнө нь Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр хорооллын 5-42 тоот хашаанд маргаан болоход өөрийнх нь амь насанд хохирол учирч болохыг мэдэж байсан боловч өөрийнхөө итгэмтгий байдлаасаа болоод дагаж явснаас болж энэ гэмт хэргийн хохирогч нь болсон байна гэж үзэж байна. Ийм учраас шүүгдэгч нарын гэмт хэрэг оролцсон оролцоо буюу боосон, шатаасан, зодсон, гэмт хэргээ нуун далдлах гэж оролцсон оролцоо зэргийг нь дүгнэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт үйлдэхэд урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж гэмт хэрэгт хамтран оролцсон байна гэж үзэж байгаа. Хэдийгээр шүүгдэгч С.Б нь энэ хэргийн шатаасан үйлдэлд оролцоогүй гэж байгаа боловч эс үйлдэхүйгээрээ оролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэл байна. Шүүгдэгч Н.Х шүүх хуралдаан дээр маш тодорхой мэдүүлсэн. Амь хохирогчийг шатаахаас өмнө хохирогч нь амьд байсан. Тэгэхэд бензин аваад ир энийг шатаах ёстой. Гэмт хэргээ нуун далдлах ёстой гэсэн байдлаар үйлдлээрээ гэмт хэрэгт оролцож байна гэж үзэж байгаа. Мөн шүүгдэгч С.Б бензин өгснөөрөө буюу тухайн хүний амь нас нь эрсдэлтэй байхад “яах гэж байгаа юм бэ” гэхэд энэ хүнийг шатааж гэмт хэргээ нуун далдална гэхэд нь бензин өгсөн үйлдэл, эс үйлдэхүйгээрээ гэмт хэрэгт оролцож, бензинийг гэмт этгээдүүд буюу Б.Д, Н.Х нарт өгч шатааснаараа энэ гэмт хэргийг төгсгөж байна гэж харж байгаа. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг санаатай алах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан санаатай үйлдэл байна гэж хууль зүйн дүгнэлтийг хийж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг ял оногдуулахдаа хүндрүүлэх хоёр шинж байна. Нэгдүгээрт  онц харгис хэрцгий аргаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийн талаар заасан. Онц харгис хэрцгий арга гэдгийг хуульч миний ойлгож байгаагаар хүнийг алахын өмнө олон тооны шарх үүсгэж өвтгөж зовоож тарчлаасан, доромжилсон үйлдэл. Өөрөөр хэлэх юм бол зодсон, боосны улмаас буюу зодож ухаангүй болгосон. Боосны улмаас  ховч яс хугарч амьсгал бүтэлтээр нас барах буюу зовж зүдрэхээр байдал бий болгосон шинжийг агуулж тухайн хүнийг шатаасан үйлдлийн арга нь хүнийг зовж шаналгах үйлдэл байсан. Онц харгис хэрцгий аргын нэг юу вэ гэхээр олон тооны шарх гэмтэл учруулахаасаа гадна зовж шаналгах буюу амьдаар нь шатаах аргыг хэрэглэсэн нь дээрх дүгнэлтэнд хүргэх хууль зүйн үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзээд шүүгдэгч Н.Х, Б.Д, С.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Өнөрболд  “...Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь шүүх хуралдааны явцад шинжлэн судлуулсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд үйлдсэн гэмт хэргээ хүлээж байгаа шүүгдэгч Н.Х, С.Б нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүдээр энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч Б.Д нь гэмт хэрэгт оролцоогүй хийгээгүй гэж мэдүүлж байгаа боловч шүүгдэгч Н.Х, С.Б нарын шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар няцаагдаж байгааг дурдаж байна. Хохиролд нийт баримтаар 19.608.848 төгрөгийг шүүгдэгч нараас нэхэмжилснээс шүүгдэгч нараас тус бүр 5.000.000 төгрөгийг өгч нийт 15.000.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өгсөн. Үлдэгдэл 4.608.848 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах саналтай байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Цэнд нь өндөр настай хүн байдаг. Мөн талийгаачийн эгч нь төрөлхийн түнхний мултралтай хоёр хүн амьдардаг. Амьжиргааны түвшин доогуур хүмүүс байгаа. Ер нь бол гомдолтой байна гэж үзээд сэтгэл санааны хохиролд 24.000.000 төгрөгийг нэхэмжилсэн. Өмнөх шүүх хуралдаан дээр энэ талаар ярьж байсан. Нийт 28.608.848 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах саналтай байна” гэв.

Шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч П.Адъяасүрэн “...  Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчийг гэм буруутай байна гэж дүгнэж  байгаа дүгнэлтийг сонслоо. Хамгийн гол энэ гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэх гэж байгаа шүүх хурал бол анхны хурал биш, гурван шатны шүүхээр орсны дараагаар дахиад хэлэлцэж байгаа хурал. Дахиад хэлэлцэгдэж байгаа хурал учраас хамгийн гол нь Улсын Дээд шүүхийн тогтоол хангагдсан уу гэдэг дээр гол дүгнэлт яригдах ёстой. Хэрэг дээрээ өнөөдөр дээрх дүгнэлт хангагдаагүй байна. Өөрөөр хэлбэл нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг зохих журмын дагуу явагдаагүй байна. Зохих журмын дагуу явагдаагүй гэдгийг хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэдэг утгаар биш ёс төдий гүйцэтгэсэн байна. Тухайлбал зөрүүтэй мэдүүлэг өгсөн гэрч нарын мэдүүлгүүдийг урд өгсөн мэдүүлэг чинь зөв үү гэхэд нь зөвөө, урд ярьсан зүйл чинь үнэн үү гэхэд нь үнэн гээд ерөөс л ингээд л гүйцээ. Зөвхөн мэдүүлгүүдээр хэргийг тогтоогддог зүйл байхгүй техник хэрэгсэл хөгжсөн үед гүйцэтгэх ажиллагаа явагддаг янз бүрийн л арга хэрэгслүүд байна. Өнөөдөр зүгээр эрдэнэт хүний амь нас үрэгдсэн үү гэхээр үрэгдсэн, улсын яллагчийн яллах дүгнэлтэндээ дурдсан тийм гэм хорын хохирол учирсан уу гэвэл учирсан талаар маргаад мэтгэлцээд байх зүйл байхгүй ээ. Тэгэхээр өнөөдөр шүүгдэгч Н.Х, С.Б хоёр гэм буруугаа хүлээж байгаа. Харин Б.Д гэм буруугаа хүлээхгүй байгаа гэж байна. Би гэхдээ гэм буруугаа хүлээж байгааг нь шийтгээд гэм буруугаа хүлээхгүй байгааг нь цагаатга гэсэн агуулгатай яриагүй байна. Гэхдээ Улсын Дээд шүүхийн тогтоол заагдсан зүйл заалт хангагдсан уу, үгүй юу гэдэг нь хамгийн гол зүйл. Тэгэхээр би энэ зүйл заалт хангагдаагүй байна гэж үзэж байна. Хамгийн наад талын зах нь энэ гэмт хэргийн сэдэлт нь юу вэ гэхээр долоон хавтаст хэргийн материал доторх хэрэг дээрээ байхгүй. Яагаад гэхлээр шүүгдэгч С.Б нь талийгаач намайг түлхэхээр би нэг удаа алгадсан гэж мэдүүлж байгаа. Тэгвэл шүүгдэгч Н.Х, С.Б нар талийгаачид яагаад халдах болсон бэ гэхээр үйл баримтууд нь байхгүй байгаа. Заавал хүн рүү хүн халдахаар чинь шалтаг шалтгаан байж таарна шүү дээ. Зарим шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч Б.Д гэмт хэргийг зохион байгуулсан мэт зүйлүүд харагдаж байгаа. Ингэж дүгнэж байгаа үндэслэл нь хэрэг учрал Б.Дийн хашаанаас эхлээд  түүний нутагладаг нутаг дэвсгэр дээр болсноор энэ хэргийг зохион байгуулсан гэм буруутай хүн болж хувирч байгаа. Тэгвэл амь хохирогч Б.Дийн хуучин танил нь байхгүй юу, шүүгдэгч Н.Х, С.Б хоёрыг танихгүй юм шиг байгаа юм анх удаагаа тааралдсан юм шиг байгаа юм. Зүгээр хамт аймаг явъя гэж байсан хүнээ шүүгдэгч Н.Х, С.Б хоёртой нийлэнгүүтээ алъя гээд шийдчихдэг юм бэ, энэ нэг л ойлгогдохгүй байгаа.  Миний ойлгох ойлгохгүй хамаагүй л дээ гэхдээ Улсын Дээд шүүхийн тогтоолд юу гэж зааж байгаа вэ гэхээр харилцан эсрэг сонирхолтой, нэгдмэл сонирхолтой гэдэг мэдүүлгүүдийн үнэн зөвийг нотолгооны төвшинд өөр хооронд нь харьцуулж нэг бүрчлэн тогтоо гэж Улсын Дээд шүүх заасан байгаа. Тэгвэл энэ нь тогтоогдсон уу гэвэл тогтоогдоогүй байна. Бүх үйл баримтыг шинжлэн судалсан боловч шүүгдэгч Б.Д нь өөрийгөө гэм буруугүй гэж байгаа нь тогтоогдохгүй байна гэж улсын яллагч дүгнэлтэндээ дүгнэж байна. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн олон хүсэлтийг хүлээн авч шалгасан боловч тогтоогдохгүй байна гэж байна. Тэгвэл ямар хүсэлт тавиад түүнийг нь яаж шалгаад тэр нь юугаар няцаагдаж байгаа талаарх баримт нь өнөөдөр хэрэгтэй байгаа боловч хэрэгт байхгүй байгаа. Цаашилбал хохирогчид учирсан олон гэмтлүүдийг шүүгдэгч С.Б нь нэг удаа алгадчихсан. Хэрэгт авагдсан  баримтаар С.Б-г хоёр удаа алгадаж, Б.Д нь өшиглөж унгаасан гэж Н.Х нь тэгж байгаа. Шүүгдэгч Б.Дийн мэдүүлгээр С.Б, Н.Х  хоёр зодоод байсан гэж байгаа. Тэгүүл тэр талийгаачид учирсан олон гэмтлүүд ямар шалтгааны улмаас учирсан юм бэ. Эхлээд мотоциклоос оочсон гэж байгаад сүүлдээ мотоциклоор мөргөөгүй болсон. Тэгүүл мөргөөгүй юм бол талийгаачийн нуруунд учирсан юманд мөргөгдсөн байж болох гэмтлүүд ямар ямар үйлдлээр тогтоогдож байгаа вэ. Яг нарийндаа нэг ойлгогдохгүй байгаа зүйл бол ямар ч байсан хээр очоод тойрч суугаад архиа ууж байсан хүмүүс гэнэтхэн яагаад босоод нэгийгээ гурвуулаа нийлээд зодоод унасан юм бэ. Тэгэхэд тэр газар нэг зүйл болсон байхад тэр зүйл нь хэрэгт байхгүй байгаа. Аль шүүгдэгч, аль гэрчийн ямар мэдүүлэг болон бусад эх сурвалжаар гарцаагүй тогтоогдож байгаа юм бэ гэдэг нь өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдохгүй байна. Нөгөө  л нэг зөрүүтэй саналууд яг хэвээрээ байна. Шүүгдэгч Н.Хыг би өнөөдөр худлаа үнэн ярьж байгааг нотолж чадахгүй л дээ өмнөх шүүх хуралдаан дээр өөр зүйл яриад одоо нэг өөр зүйл яриад байхад одоо өгч байгаа мэдүүлгийг үнэн гэж үнэлж байгаа бол яагаад урд талын мэдүүлгийг худлаа гэж үнэлсэн талаарх зөрүүг улсын яллагч өнөөдөр гаргаж хэлэх ёстой. Хэдийгээр шүүгдэгч Н.Х нь ингэж мэдүүлж байсан боловч энийгээ худлаа гэдгээ ингэж үгүйсгэж байгаа нь бусад эх сурвалжаар тогтоогдож байна гэвэл ойлгож болох зүйл байна. Улсын Дээд шүүхийн тогтоолд заасан зүйл заалтууд хангагдаагүй байгаа учраас өнөөдөр гэм буруутай байна гэж гурван шүүгдэгчийг дүгнэх боломжгүй байна.” гэсэн дүгнэлтийг”

Шүүгдэгч Н.Хын өмгөөлөгч Б.Энхтуяа “...Шүүгдэгч Н.Хын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-т заасан гэмт хэрэгт гэм буруутай нь мөрдөн шалгаж ажиллагааны явцад болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бусдыг санаатай алсан үйлдэл нь нотлох баримтуудаар нотлон тогтоогдож байна гэж үзэж байгаа. Шүүгдэгч Н.Х нь 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр улсын яллагч болоон өмгөөлөгчтэйгөө биечлэн байж байгаад өөрөө мэдүүлэг өгөх хүсэлт гаргаад мэдүүлэг өгсөн. Мөн шүүх эмнэлгийн дүгнэлтүүд нь улсын яллагчийн ярьж байгаа  зүйлүүдийг нотолж байгаа. Шүүгдэгч Н.Хын мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой.  Иймд шүүгдэгч Н.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.11-т заасан гэм буруутайд тооцож өгнө үү гэсэн хүсэлтээ гаргаж байна. Нэмээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан гэм буруутайд тооцож өгнө үү гэсэн саналыг оруулж байна. Яагаад гэхээр шүүгдэгч Н.Хын хувьд ялгамжтай ял оногдуулах зүйлүүд мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогддог. Ийм болохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан гэм буруутайд тооцох нь зүйтэй.” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч С.Б-н өмгөөлөгч Ч.Алдар “...Манай үйлчлүүлэгч С.Б-н хувьд гэмт хэрэг хийсэн гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрдөг. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан зүйл заалтыг журамлахын тухайд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяагийн санал болон улсын яллагчийн саналыг хамтад нь дэмжин оролцож байна.  Өнөөдрийн шүүх хуралдаан дээр шүүгдэгч С.Б нь гэм буруугаа хүлээсэн ч Б.Дийн зүгээс өөрийнхөө гэм бурууг үгүйсгэдэг. Б.Дийн үгүйсгэгдээд байгаа нь бусад нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа гэж үзэж байна.  Гэрч нарын мэдүүлэг болох Отгонбаяр, Төмөрдулам, С.Эрдэнэ-Очир, Б гэсэн хүмүүсийн мэдүүлгүүдээр үгүйсгэгдээд байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан хамтрагчаар, ялыг ялгамжтай оногдуулахын тулд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүсч байна гэж ойлгож байна. Шүүгдэгч С.Б-г гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,  

Иргэдийн төлөөлөгч А.Эрдэнэчимэг “Шүүгдэгч Б.Д, Н.Х, С.Б нарыг гэм буруутай гэж үзэж байна ” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Д, С.Б, Н.Х нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Д, С.Б, Н.Х нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багийн *******-1 хорооллын 5-42 тоот хашаанд, Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Бага цавчран”  гэх газарт хохирогч Н.Э-г онц харгис хэрцгийгээр, бүлэглэж  алсан  үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-т  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

              Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд дээрх хэрэг гарсан  газрыг шүүгдэгч С.Б, гэрч С.О, гэрч Г. нар нь “Бага цавчиран”, “Цавчиран” гэж тус  мэдүүлж байгаа боловч уг гэмт хэрэг гарсан газар нь Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Бага цавчран” гэх нэршилтэй газар болох нь Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 29 дугаартай албан бичгээр тогтоогдож байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн гуравдугаар бүлэгт гэмт хэрэгт хамтран оролцох талаар хуульчилсан ба “Хоёр ба түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ. Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно. Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус тодорхойлсон ба шүүгдэгч Б.Д, Н.Х, С.Б нар нь гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцсон болох нь дээр дурдсан нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд гэмт хэргийг шүүгдэгч нар санаатай нэгдэж үйлдсэн байх тул хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Д, Н.Х, С.Б нарт холбогдох хэргийг Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-т зааснаар зүйлчилж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-т зааснаар зүйлчилж шийдвэрлэлээ.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т “бүлэглэж” үйлдсэн гэж тусгай ангидаа хүндрүүлэх бүрэлдэхүүнийг тусгайлан зааж өгсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлах шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.               

Мөн өмгөөлөгч Б.Энхтуяагийн  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дахь хэсэгт заасныг журамлаж өгнө үү” гэснийг дээрх үндэслэлээр  хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.     

Шүүгдэгч Б.Д, Н.Х, С.Б нар нь онц харгис хэрцгийгээр, бүлэглэж хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

Хохирогч Т.Цэндийн  “...Болсон хэргийн тухайд би их гомдолтой байгаа. ...Гар хуруу муутай байсан хүнийг хэдүүл нийлж зодоод амь насыг нь хохироосонд гомдоод барахгүй байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 91-92/,

Гэрч С.Шын “...2019 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 18 цагийн үед байсан байх би сумын төвийн Н гэх айлд мал гаргаж байх үед Н.Х, С.Б, Б.Д гурав ирээд гэрийн ард дуудаж уулзсан. ...Тэр гурвын нэг нь байх бид гурав хүн алчихлаа, чи мотоциклио асаачих хамт яваад булаадахъя гэж хэлсэн. ...Тэр гурав эхлээд Нын эхнэрийг дуудсан. Нын эхнэр тэр гурав дээр очоод удалгүй буцаж ирээд “энэ гурав нэг тэнэг юм яриад байна гэсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 95-97/,

Гэрч  Ц.Мын “...2019 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн орой 19-20 цагийн үед хөдөөнөөс гэртээ ирээд С.Шын гэрт очсон. Тэдний гэрт байж байхад гаднаас С.Б болон Б.Д нар орж ирэнгүүтээ “Б.Д хүн алчихлаа булалцаад өгөөч” гэж хэлсэн. ...Маргааш өдөр нь буюу 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 14 цагийн үед байх С.Шын гэрт байж байхад гаднаас С.Шын ах С.О гартаа хүрз барчихсан ороод ирсэн. Тэгснээ “Б.Д, С.Б, Н.Х нар хүн алчихсан нь үнэн юм байна, би сая очиж булалцчихаад ирлээ” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 98-100/,

Гэрч Ц.Шын “...2019 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 13 цагийн үед ...Б.Дийн хашаа руу яваад орчихсон ...Б.Дийн хашаа руу яваад ороход хашаанд байх байшингийн зүүн хойд буланд Б.Д болон талийгаач Н.Э цустайгаа холилдчихсон Б.Д хажууд нь сууж байсан. Би яваад очтол С.Бд хандаж надад архи хундагалж өг гэхээр нь би ууж байгаа архийг нь харахад гадна тал нь цус болчихсон гэмээр харагдаж байхаар нь цустай архи уухгүй гэж хэлчихээд шууд хашаанаас нь гараад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 103-105, 107-109/,

Гэрч Д.С-н “...2019 оны 07 дугаар сарын 29-ний ...Өглөөгүүр 11 цагийн орчим манай хүү С.О гэртээ нэг хүнтэй утсаар ярьж байгаад төд удалгүй гараад явчихсан. ...Төд удалгүй 13 цагийн орчим хүү С.О гэртээ ганцаараа явган ирсэн. Хашаан дотор оролгүй хүрз сураад байхаар нь мэдэхгүй чи бид 2 хашаанд юм хийж байсан. Цаана чинь л байгаа биз гэж хэлсэн. Чи хүрзээр яах гэж байгаа юм гэтэл гэр барих гэж байгаа гэсэн. Тэгээд хашаан дотороос гэрийн модны униар хийсэн модон иштэй жижигхэн хүрз аваад гарсан. Би гэртээ хэвтэж байтал мотоциклийн өндөр хаазтай дуу сонсогдох шиг болохоор нь би саваагүйтээд гарсан. Манай хашааны хойд тал хэсэг дутуу баригдсан. Тэгээд тэр дээгүүр хартал хүү С.Оыг Н.Х, Б.Д 2 мотоцикльтой ардаа суулгаад аваад хойшоо явсан. Араас нь харж байтал дээшээ яваад далд орсон...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 115-118/,

Гэрч С.Оын “... 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 11 цагийн үед Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багт байрлах гэртээ өөрийн төрсөн ээж гийн хамт байхад Б.Д, С.Х хоёр манай гэрт ирээд бид хоёр хүн алчихлаа гэхээр нь хаанахын юун хүн алчихсан юм бэ? гэхэд Уянга сумын иргэн Азарга байсан гэж хэлээд том шаагаад байхаар нь зодолдсон гэж хэлсэн. Тэгээд Б.Д, Н.Х хоёр намайг очоод чи булчих гурвуулаа очоод булах талаар хэлсэн. Мөн хүрзээ авчих гэж хэлсэн Б.Д бол хүрзээ авчих хэрэг болно гэхээр нь би хүрзээ аваад Б.Д, Х хоёртой тэр хоёрын мотоциклын ардуур суугаад ******* сумын Цавчиран гэх нэртэй газар очсон. Ингээд тухайн газар ирэхэд хонхор газар түрүүлгээ харуулчихсан эрэгтэй хүний цогцос байж байсан. Хажууд нь Харзтай нэртэй архины шил, мөн 20 орчим см гэмээр дээс байсан. Талийгаачийн цогцос анх намайг харахад шатаачихсан гэмээр түлэгдсэн байдалтай байсан. Намайг тэр цогцосыг Б.Д бул гэж хэлэхээр нь би булсан. Тэгсэн талийгаачийн баруун талын гар нь дээш гозойж гарч ирээд шороонд дарагдахгүй байсан чинь Б.Д чи наад гарыг нь хугалаад булаач гэхээр нь би айгаад байна би ингэж чадахгүй гэж хэлсэн чинь Н.Х хүрзээр талийгаачийн гозойгоод гараад ирчихсэн байсан баруун талын гарыг хэд хэдэн удаа цохиод бугалга хэсгээр нь байх тасдаад тэгээд булчихсан. Б.Д надад чи хүнд хэлэв. Хэрвээ хэлэх юм бол чамайг энэ амбаарт оруулаад алчихаад хороонд булчихаад явчихна шүү гэж хэлсэн. ...Намайг айлган сүрдүүлсэн намайг явахгүй гээд эсэргүүцэхэд дэлгүүрээс 2 шил архи, нэг ундаа, тамхи аваад хамт очиж хар гэж хэлээд аваад явсан. Очсон хойноо Б.Д бензин масло хийж шатааж ирчихээд энийг одоохон булаатах гэж хэлсэн. Талийгаачийн цогцос шатсан түрүүлгээ буюу доош нь харуулчихсан ямар нэг хувцасгүй биеийн арьс хэсэг нь түлэгдчихсэн байсан. Б.Дийн хашаанд эхлээд зодоон болсон. Тэнд Б.Д, Н.Х, С.Б гурав байж байхад талийгаач ирээд тэндээ архи ууж байгаад хоорондоо маргалдаад зодолдсон, дийлэхгүй болохоор нь хөдөө авч гараад талийгаачийн цогцос байсан газар нь талийгаачийн амь насыг хохироогоод шатаасан гэж Б.Д, Н.Х хоёр хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 122-123/,

Гэрч Г.ын “...2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 18 цаг өнгөрч байх үед би хэсгийн төлөөлөгчийн хамт өрөөндөө сууж байх үед тус сумын харъяат гийн О гэх залуу гаднаас ганцаараа орж ирээд “би мэдүүлэг өгөхөөр ирлээ” гэхээр нь юу болсон юм бэ? гэхэд “Б.Д, Н.Х, С.Б нар урд шөнө нэг хүнийг алчихсан байна. Хувцас хунарыг нь шатаасан байна. Нүүр ам нь танигдах аргагүй болжээ. Хоёр гарыг нь бас хугалсан байна” гэсэн. Та яаж мэдсэн юм бэ? гэхэд 2019 оны 07 дугаар сарын 29-ний өглөө Б.Д над дээр ирээд хойно хүн алсан байгаа чи булалцаад өг гээд дагуулаад явсан. Тэгээд сумын хойд талд байх Цавчир гэх газар хүн алаад жалганд хийсэн байсан. Намайг тэнд очиход энэ хүнийг хурдан бул, булахгүй бол ална гэсэн. Тэгээд бид нар хамт булсан. Талийгаачийн 2 гар нь далд орохгүй байсан учир хүрзээр цохиж хугалаад булсан” гэж ярихаар нь хэсгийн төлөөлөгч бид хоёр хийж байсан ажлаа орхиод албаны 50-45 ӨВО улсын дугаартай машинаар хүн булсан гэх газар нь очиж С.Оаар заалгасан. Тухайн газар очоод тэнд булсан гээд жалга зааж өгөхөөр нь хэсгийн төлөөлөгчийн хамт очиж харахад хүн булсан бололтой хүний толгойн үсний хэсэг болон өсгийн хэсэг харагдаж байсан. Цогцосыг ертөнцийн зүгээс зүүн хойш нь толгойг нь харуулж, түрүүлэг нь харуулсан юм шиг харагдсан. Бие нь бол харагдахгүй ямар ч байсан хүний толгойтой үс болон хүний өсгий хэсэг гялайж харагдаж байсан. Цогцос байсан газрын залгаа ямар нэг зүйл шатаасан бололтой үнс үлдсэн байсан. Тэгж үзчихээд хэсгийн төлөөлөгч цагдаагийн газрын жижүүрт болон холбогдох удирдлагуудад танилцуулсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 163-165/,

Гэрч А.Дийн “...2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн үдээс хойш манай сумын С.О гэж залуу манай өрөөнд орж ирээд мэдээлэл өгөх гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за юу болсон ямар асуудал байна” гэсэн чинь С.О “Б.Д, Н.Х, С.Б гурав хойно хүн алчихаад Б.Д, Н.Х хоёр намайг авч очиж булууллаа. Надтай хамт очиж нөгөө хүнээ булсан” гэсэн. Тэгэхээр нь би “тэр газар чинь очиж үзээдэхье” гээд цагдаа Г.ыг С.Оын хамт машиндаа суулгаад сумын төвөөс хойшоо гарч явсан. Тэгээд талийгаач Н.Э гэгчийг булсан гэх газар нь очсон. Тэнд очиход ямар нэг зүйл булсан юм шиг байсан. Тэгээд аймгийн цагдаад дуудлага өгсөн. Тэгээд аймгаас бүрэлдэхүүн ирж үзлэг хийсэн. С.Оыг ирж хэлэхээс өмнө энэ хэргийн талаар хэлж ирсэн хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 166-167/,

Гэрч Ц.Уийн   “...Тухайн үед Б., С.Б, Н.Х нар манайд ирсэн. Тэгээд С.Б,, Н.Х нар түрүүлээд яваад өгсөн. Тэр үед Б.Д согтуу байсан. Тэр 2 залууг явсны дараа Б.Д надад хандаж энэ 2 нэг хүнийг шатаагаад алчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би согтуу юу дэмий яриад байгаа юм гэж загнасан чинь Б.Д юм дуугараагүй. ...Тухайн үед Б.Д их согтуу байсан болохоор нь би үнэмшээгүй ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 142-143/,

Гэрч А.Эийн “...Миний санаж байгаагаар 2019 оны 07 дугаар сарын 29-ний өглөө шиг санагдаж байна. Өглөө эрт орж ирсэн. Тэгээд манайд орж ирээд эгчээ би хүн алчихлаа гээд байсан. Тэгж хэлэхдээ Б.Д нь юм уусан байсан. Тэгэхээр нь би тоглож байна гэж бодоод тоогоогүй. Тэгээд би чи битгий худлаа яриад бай гэхэд үнэн үнэн үхэж үү, үгүй юу үзчихээд ирье гэсэн утгатай юм яриад байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 141/,

Гэрч Б.Р “...Намайг нутгийн хүмүүс ******* гэж дууддаг. С.Б намайг ******* гэхээр мэдэх байх. ...Надад харуулсан тэр мотоциклийг би С.Бд өгч явуулсан. ....Миний С.Бд өгч явуулсан мотоцикль мөн байсан. ..Багаж уяа дээрээ цагаан уяатай байсан. Тэр уяа нь байсан. Өөр уяа байгаагүй...” гэсэн мэдүүлэг. /4-р хх-ийн 217-218/,            

Гэрч Т.Эгийн “...Тэр өдөр хамаатны хүн болох Эийн гэрт орсон. Тэднийд орох үед Б.Д гэрт нь байсан. Э ч гэсэн халамцуу байсан. Гэрт тэр 2-оос өөр хүн байгаагүй. Намайг тэднийд орохоор явж байх үед О гэх залуу нүүр ам нь урагдсан нэг залуугийн хамт тэднийх рүү ирж яваа харагдсан. Тэгээд би Эийнд ороход Б.Д байхаар нь чи юу гэж архи уугаад байгаа юм бэ? чамайг гадаа  2 хүн дуудаад байна шүү дээ гэж хэлээд хөлийн шилбэ хавьд нь зөөлөн нэг удаа өшиглөөд хөөгөөд гаргасан. ...Хэргийн талаар би сүүлд сумын хүмүүсээс сонсож мэдсэн ...” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 219-220/,

Шинжээч Э.Хүрэлсүхийн “...Иргэн Н.Эын биед учирсан ховч ясны хугарал нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд цогцосны гадна үзлэгээр тогтоогдсон хүзүү хоолой дахь дарагдлаас буюу уяа оосроор боох үед үүсэх боломжтой. ...Хэргийн газраас олдсон уяа оосроор хүзүүг задгай төгсгөлтэй боосны улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Үзлэгийн явцаас харахад нас барагчийг доош харсан байрлалтай байх үед ховч яс хугарсан байх боломжтой. Нас барагчийн нас барсан үндсэн шалтгаан нь угаарын хий буюу биеийг шатаах үед нас барсан байхаар байгаа. Ховч яс хугарсан үед хүний хэл амьсгалын замыг бөглөөгүй байсан нь угаарын хийгээр нас барсан нь тогтоогдож байна. Цогцосны байрлал доош харсан байсан учраас хэл амьсгалын замыг бөглөөгүй байсан нь шинжилгээний явцад тогтоогдсон байгаа. Мөн дал орчимд үүссэн арьсан доорх булчин зөөлөн эдийн тархмал няцрал, цус хуралт гэмтэл нь суугаа болон хэвтээ байрлалд үүсэх боломжтой. Энэ бүгдээс дүгнэхэд нас барагчийн үед учирсан ховч ясны хугарал. далны хэсэгт учирсан гэмтэл өөрчлөлт зэрэг нь хохирогчийг хэвтээ байрлалд байх үед үүссэн байх магадлалтай, ...Хохирогчийн хүзүү хоолойд учирсан ховч ясны хугарал гэмтэл нь амь насанд аюултай хүнд гэмтэл боловч нас барсан үндсэн шалтгаан болоогүй, Ер нь дангаараа үхэлд хүргэх аюултай гэмтэл мөн. Ховч яс хугарахад хэл хойшоо унаад цагаан мөгөөрсөн хоолойг бөглөсний улмаас амьсгал бүтэлтэнд орж нас барах гэмтэл байдаг, Төвөнхний мөгөөрсний гэмтэл цус хуралтгүй байсан бөгөөд энэ нь тус хугарал амьд ахуйдаа үүсээгүй байсныг илтгэж байгаа. Энэ талаар тэмдэглэл хэсэгт “төвөнхийн мөгөөрс гол хэсгээрээ хугарсан, зөөлөн эдэд цус хуралтгүй тус шинжилгээний явцад эрхтэнг гаргахдаа гэмтээсэн байж болохоор байв” гэж тэмдэглэж, биед учирсан гэмтэл хэсэгт тусгагдаагүй. Учир нь гэмт үйлдлийн улмаас учирсан гэмтлийг дүгнэлт хэсэгт тусгах ёстой. Энэ гэмтэл шинжилгээ хийх явцад учирсан гэмтэл байх тул дүгнэлт хэсэгт тусгагдаагүй байгаа, ...химийн хордлого нь нас барахаас өмнө үүсч байгаа. Амьсгалын замаар угаар /утаа/ орсноос үүснэ. Өөрөөр хэлбэл нас барагчийг амьд байх үед нь шатаасны улмаас химийн хордлогод орж нас барсан” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 80-81 /,    

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 54 дугаартай “...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр нүүрний цус хуралт, хамрын ясны хугарал, зүүн нүдний дээд зовхины шарх, хүзүүний дарагдлын ором, ховч ясны зүүн талын хугарал, баруун 5-р хавирганы хугарал, зүүн гуя, шилбэний зулгаралт, нурууны булчингийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачид учирсан ховч ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.9-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, нүүрний цус хуралт, хамрын ясны хугарал, баруун 5-р хавирганы хугарал, зүүн гуя, шилбэний зулгаралт, нурууны булчингийн цус хуралт гэмтэл нь 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачийн цусанд 2,7 промили спиртын агууламж илэрсэн нь хүчтэй зэргийг согтолтод хамаарна. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь химийн бодисын хурц хордлого, түлэгдэлийн улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ. Талийгаачид учирсан баруун бугалга ясны ил хугарал гэмтэл нь нас барсны дараа үүссэн байх боломжтой. Талийгаачийн нурууны булчинд цус хуралт гэмтэл учирсан нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал мотоциклиор мөргөх үед үүссэн байх боломжтой ” гэх дүгнэлт / 2-р хх-ийн 32-38/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын бактерлогийн /биологийн/ шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 4365   дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 172-173/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын бактерлогийн /биологийн/ шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 4353 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 179-180/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын бактерлогийн /биологийн/ шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 189-190/,   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 4051 дугаартай дүгнэлт / 1-р хх-ийн 199-200/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 3857 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 208-211/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 4052 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 217-219/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 4053 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 226-229 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын шинжээчийн дүгнэлт / 1-р хх-ийн 236-238/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын бактерлогийн /биологийн/ шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 4355 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 245-246/,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын бактерлогийн /биологийн/ шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 4354 дугаартай дүгнэлт /4-р хх-ийн 243-244/,         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн шинжээчийн 2019 оны 09 дугаар сарын 02-ны өдрийн 4351 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 4-5/,   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн шинжээчийн 2019 оны 09 дугаар сарын 02-ны өдрийн 4352 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 12-15 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 4628 дугаартай дүгнэлт / 2-р хх-ийн 22-24/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаартай”: Үзүүлэгч Н.Хын ...Зүүн хөлийн гуя, баруун хөлийн шилбэ хэсэгт үүссэн цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Уг гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт / 2-р хх-ийн 89-90/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 25 дугаартай”: Үзүүлэгч Б.Дийн ....Баруун, зүүн гарын бугалга, баруун гарын 1 болон 2 дугаар хуруу хэсэгт гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт / 2-р хх-ийн 98/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаартай”: Үзүүлэгч С.Б-н ...Зүүн суганы дотор хэсэг, баруун хөлийн гуя, шилбэ зүүн гарын бугалганы ар дээд хэсэг зүүн дал хэсэгт үүссэн зулгаралт гэмтэл нь нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт / 2-р хх-ийн 106-107/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 35 дугаартай: “...Хэргийн газрын үзлэгээр хураан авсан бор эрээн өнгийн олсорхог уяагаар цогцосны хүзүү хоолойд үүсгэгдсэн дарагдлын ором мөр үүсэх боломжтой..” гэх дүгнэлт /4-р хх-ийн 224-225/,             Өвөрхангай аймгийн Шүүхийн шилжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 36 дугаартай”: Хэргийн газрын үзлэгээр хураан авсан олсорхог уяа харьцуулах шинжилгээ хийхэд тэнцэнэ. Яллагдагч Б.Дийн гэрээс хураан авч шинжилгээнд ирүүлсэн олсорхог уяа харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 2 олсорхог уяа нь нэг ижил төрлийн арга ашиглан хийсэн олсорхог уяа байна. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг олсорхог уяа нь 1, 2 дугаартай олсорхог уяаг зүүн тийш эрчилж, баруун тийш эрчлэн холбосон, 3,4 дугаартай олсорхог уяаг баруун тийш эрчилж, зүүн тийш эрчлэн холбож өөр хооронд нь нэг ижил цагаан өнгийн утсаар холбосон байна гэх дүгнэлт / 4-р хх-ийн 231-237/,

Шинжээч Б.Гантуяагийн “...4351 дугаартай дүгнэлтийн хувьд шинжилгээнд ирүүлсэн модон иштэй хүрз дээрээс цус илрүүлэх, хэрэв илэрсэн тохиолдолд нэр бүхий хүмүүсийн ДНХ-тэй харьцуулах шинжилгээ хийгдэх байсан боловч хүрз дээрээс цус илрээгүй учир цаашид ДНХ шинжилгээ хийж харьцуулах шаардлагагүй болсон байгаа. Харин 4352 дугаартай дүгнэлтийн хувьд “Алтан навчис” гэсэн тамхины ишин дээрээс илэрсэн ДНХ-н тогтоц нь С.О гэх хүний ДНХ-тэй тохирсон ба энэ нь тухайн тамхийг татсан гэсэн үг юм. Харин “Club” гэсэн тамхины иш дээрээс илэрсэн ДНХ тогтоц нь эдгээр 5 хүний ДНХ-тэй тохироогүй учир аль нэг хүн нь тухайн тамхийг татаагүй гэж ойлгож болно...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 74-75 /,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хх-ийн 14-27, 48-55 /, Эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 45-47/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд/ 1-р хх-ийн 56-62/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 63-77/, Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл/ 1-р хх-ийн 83-84/, шүүгдэгч С.Б, Н.Х нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч П.Адъяасүрэн нь  шүүх хуралдаанд: “Энэ хэрэгт улсын дээд шүүхийн тогтоолд заасан зүйл заалтууд хангагдаагүй, Ийм баримтаар хүнийг гэм буруутайд тооцож болохгүй” гэж дүгнэлт гаргасан

мөн шүүгдэгч Б.Д нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Миний хувьд талийгаач тай ******* сумаас Өвөрхангай аймаг руу хамт явах гэж байсан. ...цагдаад мэдэгдэж чадаагүй нь миний буруу... С.Б, Н.Х хоёр тэр хүний амь насыг хохироосон. Хамт явах гэж байсан хүнээ хамгаалж чадаагүй...” гэж мэдүүлж, шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримт шинжлэн судлахад гэмт хэрэг үйлдээгүйг нотлоно гэж дараах тайлбарыг гаргаж  бичгээр давхар гаргаж өгсөн: Үүнд:

    1.  1хх-ийн 90-92-р тал хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Цэндийн мэдүүлгээр:

-Талийгаач тэр надтай хамт аймаг явах гэж байсныг

-Талийгаачийн 2 гутлыг нь Н.Х авсан. Хэрэв шатаасан бол хэргийн газарт ямар нэгэн ул мөр /цахилгаан ч юм уу, үдээсний кольцоо/ үлдэх ёстой гэдгийг хэлж өгч байгаа юм.

     2. 7хх-ийн 176-р тал худалдагч Солонгийн мэдүүлгээр:

-С.Б-н ярьдагаар хашаанд байхад 4 шил архи аваагүй.

Харин Н.Хын нэхсэн 1 шил Харзтайг нь Улаан шонхрын оронд LD гэж  тамхитай нь авч өгөөд би өөрөө 1 шил Харзтай, аарцны ундаатай авсан гэдгийг нотолно.

      3. 6хх-ийн 28-д Н.Хын ярьсан нь:

6хх-ийн 29-д С.Б-н ярьсан:

6хх-ийн 29-30-д гэрч Шын ярьсан, энэ гурвын мэдүүлгээр:

Н.Х, С.Б, хоёр манай хашаанд талийгаачийг элбэж зодож цусыг нь гоожуулчихаад С.Б нь цусыг нь угааж өгөх гээд усанд явахад Н.Х талийгаач, бид гурав үлдээд С.Б том савтай ус авч ирэхэд Х, талийгаач бид гурав мөн л хамт байж байсан нь харагдана. Авчирсан усаар нь Б.Д миний бие талийгаачийн нүүр гарыг угаалгаж байгаад Шад цаана Х, Б хоёр архи ууж байгааг нь хэлж байгаа тухай бөгөөд эдгээр бүх үйл явдлыг Н.Х, С.Б, гэрч Ш гурав гурвуулаа мэдээд бүгд хамт байсан нь  мэдэгдэж байна.

Тэгсэн мөртлөө гэрч Ш нь Н.Хыг орхигдуулж байхгүй байсан гэж худал мэдүүлсэн. Үүн дээр нь С.Б дөрөөлж Н.Хтай элбэж талийгаачийг зодож цустай нь хольсон үйлдлээ над руу хийж байсан бол одоо Н.Х ч гэсэн гэрч Ш, Б хоёрын худал мэдүүлэг дээр давхар дөрөөлж намайг гүтгэж байна.

      4. 1хх-ийн 15-р тал Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл:

4хх-ийн 221, 222-р  тал гэрч Ц.Аы мэдүүлэг нь

Х, Б хоёрын талийгаачаас авсан мөнгө нь 17.500 төгрөг байсан гэж яригддаг. Хашаанд байхад С.Б наадах чинь өөрөө архи захисан юм. Энэ байна гэж надад үзүүлсэн. Харзтай нэртэй архи нь 1хх-ийн 15-р тал тэмдэглэл дахь хагархай шил Харзтай 0.5 литр архи 5.500 төгрөг байсан. Үлдсэн 12.000 төгрөгөөс 5 литрийн савалгаатай цэвэр ус 4.500 төгрөг байдаг юм билээ. Ингээд үлдсэн 7.500 төгрөг дээрээ надаас задгай 3000  төгрөг нэмж аваад наадмынхаа бензинийг нэг мөсөн хийчихье гээд 10.500 төгрөгөнд 5 литр нилээн гаран бензинийг С.Б мотоцикльдоо  хийсэн.

гэдэг нь гэрч Ц.Аы мэдүүлгээр нотлогдоно.

17.500-5.500=12.000-4.500=7.500+3000=10.500:17.80=5.8л

Бд томхон шиг савтай цэвэр ус аваад ир Энэ хүний чинь цусыг угаая  гэж өгч явуулсан 5000 төгрөг үрэгдээгүй Бд байсан. Үүнийгээ Б тайлбарлахдаа Дийн авсан 4 шил архи байсан болохоор архи ихдэх байх гэж бодоод архийг нь аваагүй гэж худал ярьдаг.  Мөн гэрч Ц.Аы мэдүүлгээр Х, Б хоёр нь С.Б-н мотоцикль хэргийн газар бензингүй болчихсон байсан гэж худал яриад байгаа нь няцаагдаж С.Б, Н.Х хоёр нь талийгаачийг шатаах бензинээ өөрсдөө С.Б-н мотоциклиос хийж шатаасан гэдэг нь нотдогдоно. Миний мотоцикль бензин нь дуусчихсан байсан. Учир нь сумын төвд хашаандаа байхдаа би барбаанаа янзалчихаад банкин дахь тундастай бензинээ 5 литрийн хөх саванд тасдаж амбаартаа тавьж байсан юм. Карбюраторт нь зэвтэй бензин ороод пижигнээд байсан болохоор нь доод тунадасыг нь аваад аймаг гарахдаа банкаа дүүргэчихээр зүгээр болчих байх гэж бодоод тасдсан юм. Хамт явах хүнээ авах гэж давхиад би бензинээ авч чадааагүй байсан юм. Тэр савтай бензинийг маргааш нь явахдаа мотоцикльдоо хийж авч ирэх гэж Х, О хоёроор байшингийн баруун амбаараас авчруулсан.

       5. 1хх-ийн 165-р тал гэрч ын мэдүүлэг,

4хх-ийн 221-222-р тал гэрч Ц.Аы мэдүүлэг,

1хх-ийн 95-97-р тал гэрч С.Шын мэдүүлэг,

1хх-ийн 98-100-р тал гэрч Ц.Мын мэдүүүлэг,

1хх-ийн 142-143-р тал гэрч Уийн мэдүүлэг,

-Ц.А нь колонкоос С.Б-н мотоцикльд бензин аваад урд тендэрээр эргэчихээд Цагдаагаас мотоциклио асууж явсан. Гэрч Ц.А, гэрч Г. хоёрын мэдүүлгээр 14-15 цагийн үед манай хашаанд С.Б, Н.Х хоёр талийгаачийг зоджээ. Ингээд хээр очиж уг хэрэг үйлдэгдээд эргээд сумын төв рүү орж ирэхэд 16-17 цаг л болж байсан. Тэгвэл гэрч Ш, М нарын ярьсан нь 19-20 цагийн үед гэрч Ц.М нь С.Штай хамт С.Шынд байхад С.Б, Б.Д, Н.Х нар орж ирсэн гэж байгаа бол, гэрч С.Ш нь тэр үед гэртээ байгаагүй. Д.Нынд байсан гэж хоорондоо зөрж мэдүүлээд байгаа бөгөөд гэрчүүдийн ярьсан 15-30 цагийн хооронд бүтэн 5 цагийн зайнд уг хэрэг болоогүй тул Ш, М нарын мэдүүлгүүд нь цагийн болон үйл явдлын асар их зөрүүтэй худал мэдүүлгүүд тул нотлох баримтаас хасуулж гэрч Уийн 1хх-ийн 142-143-р хуудас дахь мэдүүлэг нь цаг болон үйл явдлаараа таарч байгаа тул нотлох баримтаар тооцож гэрчүүдэд, Цагдаад хэлээд өгч магадгүй гэж бодсоны улмаас энэ хоёр надтай хамт аймаг явж байсан хүнийг хээр аваачиж зодож алаад шатаасан гэж хэлж байсныг нотолно өгнө үү.

        6. 2хх-ийн 34-р тал 54 дугаартай шинжээчийн дүгнэлт:

            Би Н.Х, С.Б хоёрт уг хэргийг аваарын хэрэг болгоё гэх мэт тийм юм яриагүй. Тийм юм ярьсан бол сэтгэц тогтоолгох гэж явахад болсон шүүх хурлуудад явахад гээд л бүгдэд нь 3-5 цагдаа болон шийдвэр гүйцэтгэгч харгалзаж явдаг байсан. Тийм юм ярьсан бол ямар нэгэн албан хаагч хажууд ярьж байгаа юм чинь сонссон л байж таарна. Н.Хын болоод миний ярьсан С.Б талийгаачийг мотоциклиор мөргөж  унагаад авчирсан гэх үйл явдал нь болсон явдал бөгөөд 2хх-ийн 34-р тал 54 дугаартай дүгнэлтэнд тусгасан мотоциклиор мөргөх үед үүссэн тэр гэмтлээс болж талийгаач өвдөлтийн гүн шоконд  орж бүрэн ухаан алдсан байсан гэдгийг түрүүний хурал дээр шинжээч эмч Хүрэлсүх, Нарангэрэл болон Улсын яллагч Ч.Энхжаргал нар тодорхойлсон нь шүүх хуралдааны тэмдэглэлд байгаа.

        7. 1хх-ийн 189-190-р тал 4366 дугаартай дүгнэлт,

1хх-ийн 179-180-р тал 4353 дугаартай дүгнэлт,

1хх-ийн 245-246-р тал 4355 дугаартай дүгнэлт,

1хх-ийн 172-173-р тал 4365 дугаартай дүгнэлт, 

С.Б, Н.Х хоёр талийгаачийг зодоход нь дээл гутал хумсанд нь талийгаачийн цус нялгадсаныг болон миний жинсэн өмдний зүүн гуян дээрх цус нь талийгаачид тусламж үзүүлж байхад нялгадсан цус бөгөөд энэ талийгаачийн үс, арьс жавьжнаас нь авсан цуснууд болон С.Б, Н.Х нарын дээл, гутал, хумс дахь цуснуудтай 1 төрлийн цус гэдгийг нотлоно.

       8. 2хх-ийн 82-84-р тал

5хх-ийн 213-214-р тал шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мэдүүлэг:

           1хх-ийн 236-р тал 4060 дугаартай дүгнэлт,

Н.Х нь  С.Б-н мотоциклиос олс аваад талийгаачийг түрүүлгээ нь харуулчихсан дээр нь явган суугаад талийгаачийг ганцаараа боосон. Энэ нь шинжээч эмч Хүрэлсүхийн мэдүүлсэн “...хэргийн газраас олдсон уяа оосроор хүзүүг задгай төгсгөлтэй боосны улмаас үүсгэгдсэн байх боломжтой... гэх дүгнэлт мэдүүлгээр нотлогдоно. Хэрэв Н.Хын хэргээ хүлээж байгаа нэртэй энэ худал мэдүүлгээр ...1-ээс 2 удаа ороогоод хоёр үзүүрээс нь татсан бол энэ нь битүү боолт болох бөгөөд дарагдлын ором мөр нь нэг биш хэд хэдэн ором мөр үлдэх ёстой. Н.Х худал ярьсаар л байна.

            Манай аавын гэрийн баганын өрөөсөн боолт нь аймагт ууттай хувцас дотор байсан. Үхрийн хялгасаар хийсэн олс бөгөөд талийгаачийн цогцосноос илрүүлсэн олсноос өөр материалаар хийсэн ширхэгт материалаараа зөрүүтэй олс гэдгийг 4060 дугаартай дүгнэлт хэлж өгнө. Хэрэг гарах үед миний мотоцикльд олс байгаагүй. Баганын хоёр боолтны нэг нь аймагт ууттай хувцас дотор нөгөөдөх нь баганандаа боолттой байсан  гэхээр итгэхгүй байж магадгүй. Намайг 2019 оны 07 дугаар сарын 19-нд аймаг явахад манайх “Их Цавчирт” байсан. Би гадаа хураалттай жижиг гэрийн оосорнуудаас тайлж аваад ачаагаа даруулж явсан. Аймагт ирсэн хойно манайх “Цагаан-Эргээ”-д жижиг гэрээрээ нүүж байна гэж ярьж байсан. Гаднаас олс авч ачаагаа даруулж явсныг гэрчилсэн аав Бы мэдүүлэг, аймагт цагаан идээ даруулж ирээд уг олснуудыг ууттай хувцас дотор хийж амбаартаа хийснийг гэрч Эрдэнэчимэгийн мэдүүлэг, намайг хоригдсон хойно ууттай хувцас дотор олс ******* суманд эргээд очсныг гэрчилсэн ээж Н.Алтантуяагийн мэдүүлгүүд хавтаст хэргийн материалаас алга болсон. Дахин мэдүүлэг авхуулахаар хүсэлт гаргасныг хангаагүй. Баганын өрөөсөн боолт нь ******* суманд одоо байх ёстой.

Мөн С.Б-н мотоцикльд үлдсэн эрээн олсоор миний мотоциклийг чирэх гээд дийлэхгүй тасраад байсан. Олсны тасархайнууд ч гэсэн хэргийн газрын доохон нь байгаа.

       9. 1хх-ийн 168-р тал гэрч Эийн мэдүүлэг,

7хх-ийн 172-р тал гэрч Ц.ын мэдүүлэг,

4хх-ийн 219-220-р тал Эгийн мэдүүлэг,

Хэрэг гарсаны маргааш өглөө нь Цагдаа дээр ерөөсөө хэлье гэж бодож очоод үнэндээ тэр үедээ Б, Х О хоёр нөгөөдөхийг чинь булж ирье, мотоцикийг чинь авч ирье, унаа олчих гээд байхаар нь хамт явах дургүй байсан төдийгүй мотоцикль олж өгчихөөд энэ хоёрыг муриад өөр айлд очоод байж байтал Х, О хоёр олоод ирэхээр нь яалт ч үгүй мотоциклио авч ирдэг юм билүү гээд араар нь суугаад явчихсан юм. Надад мотоциклио авахаас өөрөөр тийшээ явах зорилго байгаагүй. Эдгээр баримтуудаар 6хх-ийн 120-124-р талд тусгагдсан миний мэдүүлэг үнэн зөв болох нь тодорхойлогдсон тул намайг яллаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 гэх зүйлчлэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүх дээрх өмгөөлөгчийн хүсэлт, шүүгдэгч Б.Дийн хүсэлтүүдийг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.

 

Учир нь шүүгдэгч Н.Хын  2021 оны 02 сарын 19-ний өдөр яллагдагчаар өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2019 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн үдээс өмнөхөн 12-13 цагийн орчимд Ш гэж залуугийн хамт Дийн хашаанд очиход Д, Б, хохирогч гурав байсан. Ш намайг хүргэж өгчихөөд буцаад яваад өгсөн. Тэгээд Б архинд яваад ирэхдээ Штай хамт ирээд Ш удалгүй буцаад явсан. ...Б, талийгаач хоёр түрүүлээд явсан. Араас нь би Дийг сундлаад хөдөлсөн. Сумын төвөөс хойшоо гараад 6 орчим километр яваад Д бид хоёрын унаж явсан. Мотоциклийн дугуй хагарсан. Тэгсэн чинь Б, талийгаач хоёр буцаад давхиад ирсэн чинь Д “бид гурав түрүүлээд явж байя” гээд нөгөө хоёрын араар сундлаад гурвуулаа давхиад явчихсан. Би хагарсан дугуйтай мотоцикльтой араас нь очсон. Тэр гурав хөдлөөд 1 километр орчим яваад жалга руу орсон. Би араас нь жалган дээр нь очиход нөгөө гурав тойроод суучихсан дундаа 1 шил архи тавьчихсан сууж байсан. Тэгээд архиа уугаад тамхиа татаад сууж байтал /архи дээд талаасаа 3-4 хуруу хиртэй дундарсан байсан үед / талийгаач босоод жалганы баруун орой чигтээ яваад бараг орой дээр нь гарч явах үед ыг араас нь очоод аваад ир гэж хэлсэн. Тэгсэн чинь Б талийгаачийн араас мотоциклиор явж очоод сундлаад аваад ирсэн. Тэгээд талийгаачийг мотоциклиос буух үед нь Д түрүүлж очоод гуя орчимд нь өшиглөөд унагасан. Тэгэхээр нь би босож очоод бас өшиглөсөн. Хаа хамаагүй л өшиглөсөн. Б ч бас хоёр гурван удаа өшиглөсөн. Талийгаач дуугарахгүй, гар хуруу нь хөдлөөд байсан юм. Б мотоциклийн бензин дуусчихлаа гээд Дийн мотоциклиос бензин аваад сууж байсан. Д талийгаачийг баашлаад байна гээд өмдийг нь тайлж хаяад бэлэг эрхтний үснээс нь зулгаагаад байсан. Тэгснээ энэ ерөөсөө баашлаад байна энд нь гүйцээчихье гээд Д намайг миний мотоцикль дээрээс татлага аваад өг гэхээр нь би мотоцикль дээр нь очиж татлага олсыг нь авч өгсөн. Тэр үед Д "энийг боогоод алчихъя гээд" талийгаач түрүүлгээ харчихсан баруун хойшоо чигтээ толгой нь хандсан байх үед талийгаачийн хүзүү хоолой хэсгээр татлага олсоороо нэгээс хоёр удаа ороогоод намайг нэг үзүүрээс нь тат гэхээр нь би нэг үзүүрээс нь нөгөө үзүүрээс нь Д татсан чинь татлага олс нь тасарсан. Б бид хоёрыг хараад сууж байсан. Тэгсэн чинь Д хувцсыг нь тайл гэхээр нь би талийгаачийн гутал хэсгийг нь тайлсан Д цамц болон хар куртикийг нь тайлсан. Тэгээд Д хувцсыг нь дээр нь овоолоод ыг бензин аваад ир гэсэн. Б яах гэж байгаа юм гэсэн чинь Д "хэргээ нуун далдлах гэж байгаа юм" гэсэн. Тэгсэн чинь Б архины шилэнд Дийн мотоциклиос бензин хийж ирсэн. Д аваад овоолсон хувцсан дээр нь хийгээд " хэргээ нуун далдлах гэж байгаа юм" гээд цэнхэр өнгийн жинсэн өмдний баруун талын халааснаас шүдэнз гаргаж ирээд бензин хийсэн байсан хувцсаа асаасан.Тэгээд бид гурав хоёр мотоцикльтойгоо хөдлөөд Дийн дугуй нь хагарсан мотоциклио эзэнгүй өвөлжөөн дээр орхиод гурвуулаа ын унаж явсан мотоциклиор сум орсон. Тэгээд бид гурав Оын хашааны зүүн хойд буланд очиж зогсоод О /хашаандаа ороод хүрз аваад гарч ирсэн Тэгээд бид гурав шууд хойшоо яваад хэрэг гарсан газраа очсон. Тэгээд очоод зогстол Д " та хоёр газар ухаад гялс булчих" гэсэн. Тэгэхээр нь О бид хоёр газар ухаад хохирогчийн цогцсыг булсан. Тэгээд тэндээсээ өвөлжөөн дээр орхисон мотоциклио засаад тэнд нэг шил архи уучихаад Д хөдөө гэр лүүгээ яваад О бид хоёр сум руугаа явсан” ...Надад бол оролцоо байгаа, зодсон, боолцсон, шатаах үед нь гутлыг нь тайлсан, маргааш нь булах үед гарыг нь тасалсан, явъя гэхэд нь сундлаад явчихсан зэрэг оролцоо байгаа. Б бензин авчирч өгсөн, зодсон. Д бол шатаасан, зодсон, хувцсыг нь тайлсан, санааг нь гаргасан”  гэсэн мэдүүлэг /7-р хх-ийн 160 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тэгээд Б.Дийн хашаанд ороод нэг шил архи ууж дуусгаад дахиад нэг шил архи нэмж уугаад нэлээн согтоцгоосон. Нэлээн согтуу байхад талийгаач босох гэж байгаад намайг түлхээд унагачихсан.  Намайг түлхээд унагахаар нь хоёр алагдаад нэг удаа өшиглөсөн. Тэгээд гарч яваад ын дэлгүүр дээр очсон чинь Ш нь ын дэлгүүрээс ус авах гээд явж байсан. Тэгэхээр нь ганц хоёр шил архи ууж байна гээд Б.Дийн хашаа руу Шыг дагуулаад очиход Б.Д нь талийгаачийг цус нөжтэй нь хольчихсон байсан. Тэгээд би бие засаад нойлоос гарч ирээд жаал байж байгаад Б.Д нь “хойшоо гаръя” гэж санаачилсан. “Хойшоогоо манай буудал орж архи ууя” гээд хойш гарах гэж байхдаа талийгаачийг “намайг сундалчих” гэж Б.Д хэлсэн. Б.Д нь Н.Хыг “чи миний мотоциклийг барьчих” гээд бариулсан. Хойшоогоо 500 метр явсан чинь Б.Дийн мотоциклийн дугуй нь хагарсан. Тэгээд Б.Д нь миний араас сундлаад талийгаачтай гурвуул сундлаад хэргийн газар болох “*******” гэх газар очоод гүнзгий жалга руу ороод тойроод сууцгаачихаад 3 рунк архи уугаад байж байхад Н.Х араас давхиад ирсэн. Тэгээд 2 шил архийг тойрч суугаад ууж байсан чинь ямар ч үггүй л Б.Д нь талийгаачийг “намайг очоод аваад ир” гэхээр нь би очоод авч ирээд тойроод сууж байхад Б.Д аль руу нь цохьсныг нь мэдэхгүй талийгаачийг цохиод унагаасан. Тэгээд талийгаачийг нүдчихээд доогуур хувцсыг нь Н.Х тайлаад дээгүүр хувцсыг нь Б.Д тайлаад байж байхад “үхчих шиг боллоо” гэж хэлсэн. Тэгээд олсоор боож татаад боосон чинь “үхэх шиг боллоо” гээд дээрээс нь бензинийг Н.Хаар хийлгээд шатаачихаад “эндээс явъя” гээд доошоо 100 метр яваад Б.Дийн мотоциклийн бензин нь дуусчихсан. Тэгээд дахиад 100 метр явахад нэг байр байхаар нь байран дотор мотоциклоо Б.Д хаячихаар нь гурвуулаа сундлаад сум руу явсан.” гэсэн мэдүүлгүүд мөн эдгээр мэдүүлгийг давхар нотолж байгаа хавтаст хэрэгт авагдсан гэрч С.Шын: “...Тэр гурвын нэг нь байх бид гурав хүн алчихлаа чи мотоциклио асаачих хамт яваад булаадахъя гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 95-97/,

Гэрч  Ц.Мын: “...Тэдний гэрт байж байхад гаднаас С.Б болон Б.Д нар орж ирэнгүүтээ “Б.Д хүн алчихлаа булалцаад өгөөч” гэж хэлсэн. Маргааш өдөр нь буюу 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 14 цагийн үед байх С.Шын гэрт байж байхад гаднаас С.Шын ах С.О гартаа хүрз барьчихсан ороод ирсэн. Тэгснээ “Б.Д, С.Б, Н.Х нар хүн алчихсан нь үнэн юм байна. Би сая очиж булалцчихаад ирлээ” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 98-100/,

Гэрч Ц.Шын: “...С.Б бид хоёрыг талийгаач, Б.Д хоёр дээр очих үед талийгаачийн нүүр цус болсон байсан. Б.Дийн нүүр ч бас цус болчихсон байсан. С.Б ус авчирсан бололтой өврөөсөө том савтай цэвэр ус гаргаж ирээд С.Б “цусаа угаацгаа” гэж байсан. Тухайн үед талийгаач юм яриагүй. Нүүр нь нэлэнхүйдээ цус болсон харагдсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 103-105, 107-109/,

Гэрч С.Оын: “...Б.Д, С.Х хоёр манай гэрт ирээд бид хоёр хүн алчихлаа гэхээр нь хаанахын юун хүн алчихсан юм бэ? гэхэд Уянга сумын иргэн Азарга байсан гэж хэлээд том шаагаад байхаар нь зодолдсон гэж хэлсэн. Тэгээд Б.Д, Н.Х хоёр намайг очоод чи булчих, гурвуулаа очоод булах талаар хэлсэн. Мөн хүрзээ авчих гэж хэлсэн Б.Д бол хүрзээ авчих хэрэг болно гэхээр нь би хүрзээ аваад Б.Д, Н.Х хоёртой тэр хоёрын мотоциклийн ардуур суугаад ******* сумын Цавчран гэх нэртэй газар очсон. Ингээд тухайн газар ирэхэд хонхор газар түрүүлгээ харуулчихсан эрэгтэй хүний цогцос байж байсан. Талийгаачийн цогцос анх намайг харахад шатаачихсан гэмээр түлэгдсэн байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 122-123/,

Гэрч Г.ын: “...2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 18 цаг өнгөрч байх үед гийн О гэх залуу гаднаас ганцаараа орж ирээд “би мэдүүлэг өгөхөөр ирлээ” гэхээр нь юу болсон юм бэ? гэхэд “Б.Д, Н.Х, С.Б нар урд шөнө нэг хүнийг алчихсан байна. Хувцас хунарыг нь шатаасан байна. Нүүр ам нь танигдах аргагүй болжээ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 163-165/,

Гэрч А.Дийн: “...2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн үдээс хойш манай сумын С.О гэж залуу манай өрөөнд орж ирээд мэдээлэл өгөх гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за юу болсон ямар асуудал байна” гэсэн чинь С.О “Б.Д, Н.Х, С.Б гурав хойно хүн алчихаад Б.Д, Н.Х хоёр намайг авч очиж булууллаа. Надтай хамт очиж нөгөө хүнээ булсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 166-167/,

Гэрч Ц.Уийн: “...Тэр 2 залууг явсны дараа Б.Д надад хандаж энэ 2 нэг хүнийг шатаагаад алчихсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 142-143/,

Гэрч А.Эийн: “...Манайд орж ирээд эгчээ би хүн алчихлаа гээд байсан. Тэгж хэлэхдээ Б.Д нь юм уусан байсан. Тэгэхээр нь би тоглож байна гэж бодоод тоогоогүй. Тэгээд би чи битгий худлаа яриад бай гэхэд үнэн үнэн үхэж үү, үгүй юу үзчихээд ирье гэсэн утгатай юм яриад байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 141/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 54 дугаартай дүгнэлт / 2-р хх-ийн 32-38/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 35 дугаартай дүгнэлт /4-р хх-ийн 224-225/,          

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 36 дугаартай дүгнэлт / 4-р хх-ийн 231-237/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хх-ийн 14-27, 48-55 /,

Эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хх-ийн 45-47 /,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хх-ийн 56-62 /,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 63-77/,

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 83-84 / болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар тус тус няцаагдаж байна.

 Шүүгдэгч Б.Дийн мэдүүлгийг үнэн зөв гэдгийг нотлох баримт хэрэгт байхгүй тул түүний мэдүүлгийг дангаар нь нотлох баримт болгон үнэлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

 Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д, Н.Х С.Б нар нь энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байдал тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Мөн шүүгдэгч Б.Д, Н.Х С.Б нар нь амь хохирогчийн биед олон тооны шарх гэмтэл буюу “нүүрний цус хуралт, хамрын ясны хугарал, зүүн нүдний дээд зовхины шарх, хүзүүний дарагдлын ором, ховч ясны зүүн талын хугарал, баруун 5-р хавирганы хугарал, зүүн гуя, шилбэний зулгаралт, нурууны булчингийн цус хуралт бүхий хүнд, хөнгөн гэмтэл учруулж улмаар Талийгаач нь химийн бодисын хурц хордлого, түлэгдлийн улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас барсан болох нь  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.Амартүвшин, О.Болороо, Э.Хүрэлсүх нарын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн” 54 дугаартай дүгнэлт, уг дүгнэлтийг гаргасан шинжээч Э.Хүрэлсүхээс авсан “...Иргэн Н.Эын биед учирсан ховч ясны хугарал нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд цогцосны гадна үзлэгээр тогтоогдсон хүзүү хоолой дахь дарагдлаас буюу уяа оосроор боох үед үүсэх боломжтой. ...Хэргийн газраас олдсон уяа оосроор хүзүүг задгай төгсгөлтэй боосны улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Үзлэгийн  явцаас харахад нас барагчийг доош харсан байрлалтай байх үед ховч яс хугарсан байх боломжтой байгаа. Нас барагчийн нас барсан үндсэн шалтгаан нь угаарын хий буюу биеийг шатаах үед нас барсан байхаар байна. ...Мөн дал орчимд үүссэн арьсан доорх булчин зөөлөн эдийн тархмал няцрал, цус хуралт гэмтэл нь суугаа болон хэвтээ байрлалд үүсэх боломжтой. Энэ бүгдээс дүгнэхэд нас барагчийн бид учирсан ховч ясны хугарал, далны хэсэгт учирсан гэмтэл өөрчлөлт зэрэг нь хохирогчийг хэвтээ байрлалд байх үед үүссэн байх магадлалтай. ...Хохирогчийн хүзүү хоолойд учирсан ховч ясны хугарал гэмтэл нь амь насанд аюултай хүнд гэмтэл боловч нас барсан үндсэн шалтгаан болоогүй. Ер нь дангаараа үхэлд хүргэх аюултай гэмтэл мөн. ...Химийн хордлого нь нас барахаас өмнө үүсч байгаа. Амьсгалын замаар угаар /утаа/ орсноос үүснэ. Өөрөөр хэлбэл нас барагчийг амьд байх үед нь шатаасны улмаас химийн хордлогод орж нас барсан” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 80-81 дүгээр хуудас/,  цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Д, Н.Х С.Б нарыг амь хохирогч Н.Э-г зодох, боох, шатаах явцдаа олон тооны шарх гэмтэл учруулж, дээрх шарх гэмтлүүдийн улмаас амь хохирогчид зовж зүдрэхээр байдал бий болж, улмаар амь хохирогч нь химийн бодисын хурц хордлого, түлэгдлийн улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас барсан гэж үзэж Өвөрхангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Д, Н.Х С.Б нарыг хүнийг “онц харгис хэрцгийгээр алсан” гэж үзэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул          шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн “Энэ хэрэгт улсын дээд шүүхийн тогтоолд заасан зүйл заалтууд хангагдаагүй, Ийм баримтаар хүнийг гэм буруутайд тооцож болохгүй” гэх дүгнэлт, шүүгдэгч Б.Дийн “...Миний хувьд талийгаач тай ******* сумаас Өвөрхангай аймаг руу хамт явах гэж байсан. ...цагдаад мэдэгдэж чадаагүй нь миний буруу... С.Б, Н.Х хоёр тэр хүний амь насыг хохироосон. Хамт явах гэж байсан хүнээ хамгаалж чадаагүй...”, гэх болон шүүх хуралдаанд нотлох баримтууд шинжлэн судлахад гаргасан хүсэлтүүдийг тус тус хүлээн авах боломжгүй байна.

 

Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй төдийгүй ажил, мэргэжлийн өргөн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргаж  өгч байгаа учир үүнийг үнэн зөв гэж шүүх үзсэн болно.       

 

Шүүгдэгч Н.Х, С.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч Н.Х, С.Б нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч Б.Д, Н.Х С.Б нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багийн *******-1 хорооллын 5-42 тоот хашаанд, Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Бага цавчран” гэх газарт хохирогч Н.Э-г бүлэглэн, онц харгис хэрцгий аргаар алсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв  гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Д, Н.Х С.Б нарыг  онц харгис хэрцгийгээр, бүлэглэж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Б.Д, С.Б, Н.Х нар нь өөрийн үйлдлээ ухамсарлан ойлгож, үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадвартай, гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа сэтгэцийн өвчнөөр өвчлөөгүй, хэрэг хариуцах чадвартай, сэтгэцийн талаар ямар нэгэн өвчингүй, хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд эрүүл байсан болох нь Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сэтгэцийн шинжээч нарын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 41, 42, 43 дугаартай дүгнэлтүүдээр /2-р хх-ийн 47, 54, 61/ тус тус тогтоогдож байна.

 

Тус гэмт хэргийн улмаас Н.Эын амь нас хохирч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Цэнд нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд оршуулгын зардалд 19.608.848 төгрөг, талийгаачийн авдаг байсан группийн мөнгө 1 сарын 200.000 төгрөгийг 10 жилээр тооцож 24.000.000 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжилснээс хавтаст хэрэгт нийт 19.608.848 төгрөгийн хохирлын баримт авагдсан.

  

Шүүх хэрэгт цугларсан хохиролтой холбоотой нотлох баримтыг шинжлэн судлаад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хохирлоос нотлох баримтын шаардлага хангасан  оршуулгын зардал 10.618.748 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж /3-р хх-ийн 228-238 дугаар хуудас/,

               

              Нотлох баримтын шаардлага хангаагүй буюу  талийгаачийн оршуулгын  ажил явдалд оролцох ах дүү, хамаатан садан, найз нөхөд нь Өвөрхангай аймагт ирсэн гэх замын зардал болон бусад зардалд нэхэмжилсэн 8.990.000 төгрөгийг /3-р хавтаст хэргийн 239-өөс 4-р хх-ийн 18-р хуудас/,

            Мөн  талийгаачийн авдаг байсан группийн мөнгө 1 сарын 200.000 төгрөгийг 10 жилээр тооцож 24.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг үнэлэх боломжгүй, нотлох баримт авагдаагүй тул тус тус хэлэлцэхгүй орхиж /3-р хх-ийн 239-өөс 4-р хх-ийн 18 дугаар хуудас/ шийдвэрлэлээ.

           

            Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Цэндийн нэхэмжилсэн 43.608.848 төгрөгийн нэхэмжлэлээс 10.618.748 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 32.990.100 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг, 

           

            Шүүгдэгч Б.Д, Н.Х, С.Б нар нь хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч Т.Цэндэд тус бүр 5.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөг төлсөн, шүүхээс хангаж шийдвэрлэсэн 10.618.748 төгрөгийг шүүгдэгч нар нөхөн төлсөн, хавтаст хэрэгт  авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж байна.   

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газраас нэхэмжилсэн 542.640 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгч Б.Д, Н.Х, С.Б нараас  хувь тэнцүүлэн тус бүр 180.880 төгрөг гаргуулж Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газарт олгох нь зүйтэй байна.  

 

              Улсын яллагч:  Шүүхээс шүүгдэгч Б.Д, Н.Х, С.Б нарыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн оролцоо, гэмт хэрэг үйлдсэн арга,  гэм буруугаа хүлээсэн байдал, хохирол төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд дараах ял шийтгэл оногдуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар шүүгдэгч Б.Дид 20 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар шүүгдэгч Н.Хыг 18 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар шүүгдэгч С.Бд 18 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулах Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын эдлэх ялыг нь хаалттай хорих ангид эдлүүлэх, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Д нь 1жил 9 сар, шүүгдэгч С.Б нь 1 жил 9 сар, шүүгдэгч Н.Х нь 1 жил 9 сар  тус тус цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Доос хурааж авч битүүмжилсэн гэх  64-71 ӨВЗ улсын дугаартай цэнхэр өнгийн Санни маркийн мотоцикл, шүүгдэгч С.Бас битүүмжилсэн гэх улсын дугааргүй цэнхэр өнгийн Даюун маркийн мотоциклийг тус тус шүүгдэгч Б.Д, С.Б нарт буцаан олгох саналтай байна. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бор эрээн өнгийн 12 см, 50 см-ийн урттай дээсний тасархай хэсгүүд, модон хүрз 1 ширхэг, Харзтай нэртэй архины шил 2 ширхгийг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах саналтай байна. Шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,      

 

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Өнөрболд: Шүүхээс шүүгдэгч нарын гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээх нь хууль зүйн асуудал. Эрүүгийн хариуцлагын хувьд улсын яллагчтай санал нэг байна гэсэн дүгнэлтийг,

 

              Шүүгдэгчийн Б.Дийн өмгөөлөгч П.Адъяасүрэн: “...Нэгэнт миний үйлчлүүлэгч би энэ гэмт хэрэгт оролцоогүй ээ гэсэн боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэм буруутай байна гэж шүүх дүгнэж байгаа учир шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна. Энэ гэмт хэргийг үйлдсэн гурван хүний хувьд энэ нь их оролцоотой энэ нь бага оролцоотой гэдгийг ялгаж салгах боломжгүй учраас энэний ялыг хөнгөрүүлье гэж ингэж ялгамжтай хандаж болохгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүгдэгчийн эрхийн хувьд заавал гэм буруугаа хүлээсэн байхыг албадахгүй яагаад гэвэл Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байж болно. Тийм учир Үндсэн хуульд заасан эрхээ эдэлсний төлөө хүнийг заавал хүндрүүлж яллаж болохгүй гэж үзэж байна. Үндэслэл нь юу вэ гэхээр иргэн бүрт тэгш хандах ёстой. Эрүүгийн хариуцлагыг бусад шүүгдэгч нартай адил тэнцүү оногдуулж өгнө үү гэсэн хүсэлт байна. Хоёрдугаарт нэгэнт шүүх гэм буруутай гэж дүгнэсэн учир хүлээн зөвшөөрөхгүй эрүүгийн хариуцлага хүлээхгүй гэсэн зүйл байхгүй. Гагцхүү  асуудалд адил тэгш хандаж өгнө үү гэж хүсэж байна” гэсэн дүгнэлтийг,

 

              Шүүгдэгчийн Н.Хын өмгөөлөгч Б.Энхтуяа: “...Шүүгдэгч Н.Хын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа гэж үзэж байгаа.  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөрөө төлсөн.  Эрүүгийн хууулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх үйл ажиллагаанд оролцож мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгснөөр ялгамжтай байдлаар ял оногдуулах боломжтой хөнгөрүүлэх нөхцөл байдал бий болсон. Шүүгдэгч Н.Хын хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан нотлох баримтаар өрх толгойлсон ганц бие эцэг байгаа. Бага насны хүүхэдтэй, ээжтэйгээ хамт амьдардаг. Гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа гэм хорын хохирлоо төлсөн зэрэг Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд нотлох баримтын хэмжээнд байгаа гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлаж ял шийтгэлийн ялгамжтай оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Улсын яллагчаас оногдуулж байгаа 18 жилийн хорих ялын доод хэмжээ нь 12 жил байх боломжтой. Иймд хуульд заасан хамгийн бага ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна.

 

              Шүүгдэгчийн С.Б-н өмгөөлөгч Ч.Алдар: “...Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон учраас эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Иймд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг журамласан байдаг. Шүүх түрүүн өөрөө тайлбарласан хүндрүүлэх нөхцөл байдлыг хуульд өөрт нь заагаад өгчихсөн байгаа учраас бүлэглэж гэж заасан хүндрүүлэх нөхцөл гэж ойлгож байна. Хөнгөрүүлэх нөхцөл байдлын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар бусдад төлөх төлбөргүй байгаа учир хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзэж байна. Мөн гэмт хэргийг үйлдсэн хор уршиг, хэр хэмжээ болон ямар үйлдэлд ялгамжтай оноовол зөв бэ гэсэн талаарх саналыг улсын яллагчаас гаргаж байгааг нь дэмжиж байна. Өнөөдөр гэмт хэргийн шалтгаан нөхцөл хэдийн С.Бас эхлэлтэй боловч үйлдэл оролцооны хувьд эс үйлдэхгүйгээр оролцсон гэсэн үйлдэлд буруутгагдаж байгаа. Иймд тухайн амь хохирогчийн хоолойг боож хоёр талаас нь татсан үйлдэл байхгүй. Мөн бас шатаасан, хувцсыг нь тайлахад оролцсон талаарх үйлдэл байхгүй гэдгээ өөрөө сая хэлсэн. Үүнийг Н.Хын мэдүүлэг нь гэрчилдэг. Тухайн үйл баримт тогтоогддог С.Б өөрөө чин санаанаас гэмшдэг талаараа өөрөө ч гэсэн сая мэдүүлэгтээ ярьсан. Үнэхээр нөхцөл байдлын хувьд архидан согтуурсны улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг. Өөрийнхөө үйлдлийг хянаж чадахгүй болчихсон байхдаа үйлдсэн гэмт болохоос санаа зорилгын хувьд хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан онц харгис хэрцгийгээр цохиод шатаагаад алчихъя гээд үгсэн тохирсон зүйл байхгүй. Тухайн үед согтуурч мансуурсан үедээ үйлдсэн үйлдэл гэхдээ үйлдлийг нь зөвтгөх арга байхгүй. Мэдээж ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа чинь санаасаа хүлээн зөвшөөрч байгаа хүнд  ялыг ялгамжтай оногдуулах боломжтой гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс ойлгож байгаа. Тухайн ялын санкцийн хувьд 12-20 жилийн хугацаагаар хорих ялын санкцтай байгаа. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг хохирол төлбөрийг барагдуулдаг. Шүүгдэгч С.Б нь өөрөө бүтэн өнчин хоёр дүүгээ харж явдаг. Бас л амьдралын бэрхшээлтэй үе байсан. Тухайн хэргийн нөхцөл байдал өнөөдрийн мэдүүлэг болон урд урдын мэдүүлэгтээ С.Б чин санаасаа мэдүүлэг тайлбараа өгдөг. Ямарваа нэг эргэлзээгүй зүйлийг ярьдаг. Тухайн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн гэмт хэрэгт оролцсон хандлага оролцоог тодорхойлж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т заасан нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байгаа. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо 14 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна”  гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Д, Н.Х С.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Д, Н.Х С.Б нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн “хүнд” ангилалд хамаарч байна.           

 

Шүүгдэгч Б.Д, Н.Х С.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Н.Х, С.Б нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж, гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна гэж заасан байх тул шүүгдэгч Б.Д, Н.Х С.Б нарын гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар шүүгдэгч Б.Дид 20 /хорь/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Н.Хт 18 /арван найм/ жилийн хугацаагаар, шүүгдэгч С.Бд 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Н.Х С.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.Дид оногдуулсан 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Хт оногдуулсан 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч  С.Бд оногдуулсан 18 /арван найм/  жилийн хугацаагаар хорих ялыг тус тус хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

              Шүүгдэгч Б.Д, С.Б, Н.Х нар нь 2021 оны 01 дүгээр сарын 15-наас 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл тус бүр нийт 105 хоног цагдан хоригдсон болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны  хэлэлцүүлэгт шинжлэн судалсан

 

              Шүүгдэгч Б.Дид 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ЦХШЗ/05, /6-р хх-ийн 214-217/, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ЦХШЗ/13 /7-р хх-ийн 25-29/, 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ЦХШЗ/23  /7-р хх-ийн 75-79/,

 

              Шүүгдэгч С.Бд 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ЦХШЗ/04, /6-р хх-ийн 198-201/, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ЦХШЗ/14 /7-р хх-ийн 42-46/, 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ЦХШЗ/22  /7-р хх-ийн 92-94/,

 

              Шүүгдэгч Н.Хт 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ЦХШЗ/06, /6-р хх-ийн 228-231/, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ЦХШЗ/15 /7-р хх-ийн 59-61/, 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ЦХШЗ/24  /7-р хх-ийн 107-110/, дугаартай “Яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай”, “Яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах” шүүгчийн захирамжуудаар тус тус тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийн цагдан хоригдсон 105 хоногийг, шүүгдэгч Н.Хын цагдан хоригдсон 105 хоногийг, шүүгдэгч С.Б-н цагдан хоригдсон 105 хоногийг тэдний эдлэх ялд нь тус тус оруулан тооцох нь зүйтэй байна гэж үзлээ. 

 

            Шүүгдэгч Б.Д нь  1 жил 6 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдэлсэн болох нь 439 дүгээр хаалттай хорих ангийн “ялын тооцоо бодсон тодорхойлолтоор” /6-р хх-ийн 178/, шүүгдэгч  Н.Х нь 1 жил 6 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдэлсэн болох нь 433 дугаар хаалттай хорих ангийн “ялын тооцоо бодсон тодорхойлолтоор” /6-р хх-ийн 177/, шүүгдэгч С.Б нь 1 жил 5 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдэлсэн болох нь 433 дугаар хаалттай хорих ангийн “ялын тооцоо бодсон тодорхойлолтоор” /6-р хх-ийн 179/ тус тус тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Д нь 1 жил 6 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч  Н.Х нь 1 жил 6 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч С.Б нь 1 жил 5 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус биечлэн эдэлсэн болохыг дурдах нь зүйтэй байна. 

            Шүүгдэгч нар Б.Д, Н.Х, С.Б нар нь хавтаст хэрэгт  авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Б.Рагийн эзэмшлийн улсын дугааргүй цэнхэр өнгийн “SUPER DAYUN” маркийн мотоциклийг эзэмшигч Б.Рад, шүүгдэгч Б.Дийн эзэмшлийн  64-71 ӨВЗ улсын дугаартай цэнхэр өнгийн “SANYA” маркийн мотоциклийг шүүгдэгч Б.Дид тус тус буцаан олгож,   бор эрээн өнгийн 12 см, 20, 53 см урттай дээсний тасархай хэсгүүд 3 хэсэг, модон иштэй хүрз 1 ширхэг, “Харзтай” архины шил 2 ширхэг, хэрэгт хураагдаж ирсэн бор эрээн өнгийн дээс 1 ширхэгийг тус тус устгахыг дурдаж шийдвэрлэлээ. 

Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйл асран хамгаалалтад байх хүн, 63.1-д “Дараах хүнийг асран хамгаалална”, 63 дугаар зүйлийн 63.1.3-т “эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхдийг асран хамгаална” гэж  66 дугаар зүйл. Асран хамгаалах, харгалзан дэмжих байгууллага, 66.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.   

Шүүгдэгч Н.Х нь ам бүл хоёр, 2010 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Х.Х-н хамт амьдардаг болох нь хэрэгт авагдсан гэрч Ш.Н /1-р хх-ийн 152-153/,  насанд хүрээгүй гэрч Х.Хуландарь / 1-р хх-ийн 155/, Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 57 дугаартай тоот /4-р хх-ийн 65/, Х.Х-н төрсний гэрчилгээний хуулбар /4 дүгээр хх-ийн 68/ зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Хын 2010 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Х. шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Өвөрхангай аймгийн ******* сумын засаг даргад даалгах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д, Н.Х, С.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  дурьдаж,  давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Д, Н.Х, С.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх  нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Б.Д, Н.Х,  С.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-т зааснаар ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 болгосугай.

2. Шүүгдэгч ******* овогт Б.Д, ******* овогт Н.Х, ******* овогт С.Б нарыг онц харгис хэрцгийгээр, бүлэглэж хүнийг алсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-т зааснаар ******* овогт Б.Д-г 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ялаар, ******* овогт Н.Х-г 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ялаар,  ******* овогт С-н Б-г 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4, дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Хт оногдуулсан 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч  С.Б-д оногдуулсан 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.            

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийн цагдан хоригдсон 105 хоногийг, шүүгдэгч Н.Х-н цагдан хоригдсон 105 хоногийг, шүүгдэгч С.Б-н цагдан хоригдсон 105 хоногийг тэдний эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай.

            6. Шүүгдэгч Б.Д нь 1 жил 6 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч  Н.Х нь 1 жил 6 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч С.Б нь 1 жил 5 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус биечлэн эдэлсэн болохыг дурдсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц-н нэхэмжилсэн 43.608.848 төгрөгийн нэхэмжлэлээс 10.618.748 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 32.990.100 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

            8. Шүүгдэгч Б.Д, Н.Х, С.Б нар нь хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч Т.Цэндэд тус бүр 5.000.000 төгрөг нийт 15.000.000 төгрөг төлсөн, шүүхээс хангаж шийдвэрлэсэн 10.618.748 төгрөгийг шүүгдэгч нар нөхөн төлсөн, хавтаст хэрэгт  авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.            

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд нэхэмжилсэн  542.640  төгрөгийн нэхэмжлэлийг хангаж  шүүгдэгч Б.Д, Н.Х, С.Б нараас  хувь тэнцүүлэн тус бүр 180.880 төгрөг гаргуулж Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газарт олгосугай.    

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Б.Рагийн эзэмшлийн улсын дугааргүй цэнхэр өнгийн “SUPER DAYUN” маркийн мотоциклийг эзэмшигч Б.Р-д, шүүгдэгч Б.Д-н эзэмшлийн  64-71 ӨВЗ улсын дугаартай цэнхэр өнгийн “SANYA” маркийн мотоциклийг шүүгдэгч Б.Дид тус тус буцаан олгож,   бор эрээн өнгийн 12 см, 20, 53 см урттай дээсний тасархай хэсгүүд 3 хэсэг, модон иштэй хүрз 1 ширхэг, “Харзтай” архины шил 2 ширхэг, хэрэгт хураагдаж ирсэн бор эрээн өнгийн дээс 1 ширхэгийг тус тус устгасугай.

            11. Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3, 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар шүүгдэгч Н.Хын 2010 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Х. шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Өвөрхангай аймгийн ******* сумын засаг  даргад даалгасугай.             

            12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д, Н.Х, С.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Д, Н.Х, С.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.