Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 00061

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар,

Булган аймгийн Дашинчилэн сумын 4 дүгээр багийн 9-1 тоотод оршин суух, Шагдар мэйрэн овогт Дорждагвын Булгамаагийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Дашинчилэн сумын 3 дугаар багт оршин суух, Хүүхдийнхэн овогт Хасбаатарын Дашдоржид холбогдох, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00438/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: 1993 онд төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, Булган аймгийн Дашинчилэн суманд оршин суух, эрхэлсэн ажилгүй, Ш овогт Д.Б , түүний өмгөөлөгч М.Даваасүрэн,

Хариуцагч: 1993 онд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, Булган аймгийн Дашинчилэн суманд  оршин суух, эрхэлсэн ажилгүй, Х овогт Х.Днарийн бичгийн дарга Ж.Халиунаа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Бшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Д бид хоёр 10 жилийн сургуульд хамт суралцдаг байсан бөгөөд 11 дүгээр ангидаа үерхэж, сургуулиа төгсөх хавар хүүтэй болсон. Бид 2011 оны 12 дугаар сараас Улаанбаатар хотод хадам аав, ээжийн авч өгсөн байранд амьдарч байсан. Хүү Д.Энх-Орчлон 2012 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төрсөн. Би хүүгээ төрүүлсэн хавар сургуулиасаа жилийн чөлөө авч аав, ээж дээрээ хүүгийнхээ хамт байх болсон. Энэ үеэс эхэлж нөхөр Дашдоржийн зан байдал өөрчлөгдсөн юм шиг санагдсан. Би сургуульдаа буцаж орсоны дараа бидний харьцаа хэсэг хугацаанд гайгүй байсан. 2014 оноос хойш хааяа гэртээ хонохгүй болсон. Үүнээс болж бидний хооронд хэрүүл, маргаан үүсэх болсон. Бид хоёр оюутан байсан учраас зуны амралтаараа сумандаа ирэхдээ өөр, өөрсдийнхөө аав, ээж дээрээ л байдаг байсан. Нөхөр Дашдорж нь 2014-2015 оноос сургуульд сурахаа больж хөдөө амьдрах болсон. Харин би Улаанбаатар хотод, хүү маань Дашинчилэн суманд цэцэрлэгт явдаг байсан. Би амралтаараа Дашинчилэн суманд ирэн очин байсан. Сургуулиа төгсөөд хадам аав, ээжийндээ нөхөр хүүхдийнхээ хамт амьдарч байгаад 2016 оны 12 дугаар сард би Дашинчилэн суманд баригдсан худалдаа үйлчилгээний төвд нярваар ажилд орж Дашдорж хөдөө,  би хүүгийн хамт сумын төвд амьдрах болсон. Нөхөр маань ирэн очин байсан. 2016 оны 12 дугаар сарын сүүлээр бид маргалдаж энэ нь улам даамжирч, үүнээс болж нөхөр Х.Д хүү бид хоёр дээр ирэх нь ховор болсон. Цагаан сараар ирэх болов уу гэсэн боловч ирээгүй. Өндөөрийг хүртэл тус тусдаа амьдарч байна. Дашдорж нь өөр хүнтэй болсон. Шүүхээс эвлэрүүлэх хугаца өгсөн боловч Дашдорж ямар ч санаачлага гаргаагүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Д.Энх-Орчлонг миний асрамжинд үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү. Эд хөрөнгийн маргаангүй гэв.

Хариуцагч Х.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Д.Булгамаатай 2011 онд буюу 11 дүгээр ангид суралцаж байхдаа үерхсэн. Бид сургуулиа төгсөх зун хүүхэдтэй болсон. Энэ тухай эцэг, эхдээ хэлэхэд хүлээн зөвшөөрч, бид хоёрын сүйг хүүхэд төрөхөөс өмнө тавьж, биднийг хамт сургах нөхцөл бололцоогоор хангаж, 2 өрөө тохилог байранд 4 жил хамт амьдруулсан. Хүүхдийг минь 9 сартай байхад хөхнөөс нь гаргаж, миний аав, ээж 2 сар асран бид хоёрыг сургах тал дээр бүрэн дэмжиж байсан. Манайх хүн бүл муутай, хөдөө мал малладаг учир би сургуулиа төгсөөд аав, ээжтэйгээ малаа маллаж амьдарч байсан. Дараа жил нь буюу 2016 онд Бсургуулиа төгссөн. Би хөдөө амьдрах хүсэлтэй, харин Бхөдөө амьдрах хүсэлгүй. Бид хоёрт гэрлэлтээ цуцлуулахаар онцгой шалтгаан байхгүй. 2016 оны шинэ жилээр би сумын төвд шинэ жилийн баяр үзэхээр аавынхаа машиныг хадмын буюу Булгамаагийн аавын хашаанд тавиад түлхүүрийг нь үлдээгээд найзуудтайгаа явсан. Тэр хойгуур Бхүүгээ суулгаад машин жолоодож явж байгаад осол гаргасан байсан. Манай аав, ээж энэ талаар өөрсдөө гэмтээгүй бол яамай даа гээд Булгамааг буруутгаагүй. Харин өөрөө энэ үеэс эхлэн бидэнтэй харьцахаа больж, аав, ээжтэй ч дуугархаа больсон. Гэнэт шүүхэд нэхэмжлэл гаргасан байсныг 2017 оны 08 дугаар сард мэдсэн. Миний хувьд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өнчрүүлэх шалтгаан байхгүй. Шүүхээс эвлэрүүлэх хугацаа өгсөн боловч Бнадад боломж олгоогүй, тэрээр эвлэрэх хүсэлгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаангүй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Бнь хариуцагч Х.Дид холбогдуулан, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Бхариуцагч Х.Д нар нь 2011 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болж, тэдний дундаас 2012 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүү Х.Этөрсөн болох нь зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна.[1]

Нэхэмжлэгч Д.Бхариуцагч Х.Д нар нь  2016 оны 12 сараас хойш тусдаа амьдарч байгаа ба цаашид харилцан бие биеэ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2016 дугаартай захирамжаар[2] гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч энэ хугацаанд эвлэрээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Х.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байх тул 2012 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Х.Ээх Д.Басрамжинд үлдээж эцэг Х.Доос нь хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.

Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг баримтлан Ш овогт Д.Б, Х овогт Х. Д нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2012 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Х.Э эх Д.Б асрамжинд үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Х.Э тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Х.Д оор тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.Б даалгасугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээ өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

5.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 70200 /даван мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 99734 /ерэн есөн мянга долоон зуун гучин дөрөв/ төгрөг гаргуулж Төрийн санд 29534 /хорин есөн мянга таван зуун гучин дөрөв/ төгрөг, нэхэмжлэгчид 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг тус тус олгосугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Цэнгүүнд даалгасугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй тайлбарласугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Л.ДАРЬСҮРЭН

 


[1] хх 56 тал

[2] хх 48-50 тал