Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/374

 

 

 

 

 

 

 

    2022         05          17                                       2022/ШЦТ/374

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ж.Энхжаргал, шүүгдэгч И.Б, нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б овогт И-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2203001190220 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт бичиг хэргийн эрхлэгч ажилтай, ам бүл 3, ээж, хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн Б овогт И-ийн Б /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч И.Б нь 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 08 цаг 20 минутын орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг, Наадамчдын зам гудамж Фермер захын урд талын замд Тоёота Приус маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “...Жолооч дараах үүргийг хүлээнэ. з/зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж байгаа хүний дэргэдүүр өнгөрөхдөө хурдаа хасаж, түүнд аюул, осолтой байдал үүсгэхгүйгээр зорчих, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас тухайн зам дээр цэвэрлэгээний ажил хийж байсан хот тохижилтын ажилтан Р.А-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

Шүүгдэгч И.Б: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Р.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 02 дугаар сарын 25-ны өглөө 06 цагийн орчим би гэрээсээ гараад өөрийн ...хуваарьт зам болох Хан-Уул дүүргийн Фермер захын урд очсон. Тухайн үед би ногоон байгууламжийн хогийг түүж аваад дараа нь автомашины зорчих хэсэг байсан хогийг шүүрдээд явж байхад гэнэт машин ирээд мөргөсөн. Нэг сэрэхэд зам дээр дээш харан хэвтэж байсан ухаан алдаад дахиад сэргэхэд гэмтлийн эмнэлэгт сэргэсэн...” /хавтас хэргийн 20-22 дахь тал/ гэсэн,

 

Иргэний хариуцагч Н.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Р.А- нь 2022 оны 02 дугаар сарын 25-ны өглөө ажилдаа гарахдаа ажлын байрандаа очиж Г.Бямбадоржоос Хөдөлмөр аюулгүйн зааварчилгаа дээр гарын үсэг зурж баталгаажуулж өөрийн хариуцсан талбай руу гарсан. ...08 цагийн орчимд зам тээврийн осолд орсон гэх мэдээлэл сонссон. ...Манай байгууллага ажилчдаа ажлын хувцас хамгаалах хэрэгслээр хангаж ажилладаг. ...Ажлын хувцас, хамгаалалтын төмбө, ногоон тэргэн дээр аюулгүйн цацруулагч гэсэн зүйлүүдээр хангаж ажилладаг...” /хавтас хэргийн 25 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч И.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 02 дугаар сарын 25-ны өглөө 08 цагийн орчимд Тоёота Пруис маркийн 35-74 УАН улсын дугаартай автомашинтай ажил руу явах гэж гараад уг захын урд талын замаар зүүнээсээ баруун тийшээ, замын 1-р эгнээгээр ганцаараа 30-40 орчим км/цаг хурдтай явж байгаад буцаж эргэх гээд замын 2-р эгнээ рүү орох гээд толиндоо автомашин хараад явж байхдаа замын 1-р эгнээнд зам цэвэрлэж байсан эмэгтэй хүнийг автомашиныхаа урд хэсгээр мөргөж осол гаргасан. Осол миний буруугаас болж гарсан, буцаж эргэх гээд замын 2-р эгнээ рүү орох гээд урд замаар харалгүй толиндоо харж яваад хүн мөргөсөн. Хохирогчид эмчилгээний зардалд 1,500,000 орчим төгрөг өгсөн байгаа, мөн 2,000,000 төгрөг бэлнээр өгсөн, мөн Сонгинохайрхан дүүрэгт байрлах миний нэр дээр байх газрынхаа нэрийг хохирогчийн нэр дээр шилжүүлж өгсөн байгаа одоо хохирогч надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй байхгүй гэж хэлээд бичиг хийж өгсөн байгаа...” /хавтас хэргийн 89 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 4124 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Р.А-гийн биед зүүн гарын эрхий хурууны 3 дугаар шивнүүр ясны далд хугарал, духанд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хавтас хэргийн 22-23 дахь тал/ гэсэн,

 

- Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №999167 дугаартай дүгнэлтэд: “...1. Баруун урд гэрэл гадна бүрхүүл хагарсан /40х12 см талбайд/, гэрлийн дотор талын цайр баруун булан хэсэгтээ /20х10см талбайд/ хагарсан, зүүн урд их гэрэл битүүмж алдаж цантсан, урд гупер баруун урд хэсэгтээ /65х145см талбайд/ хагарч тасарч унасан, баруун урд дохионы ажиллахгүй сууриар салсан /гэрлийн ламп дотроо унасан/, баруун урд крыло /20х30 см талбайд/ хонхойсон крыло хаалга руугаа бага зэрэг хойшоо гүйсэн, зүүн урд оврын гэрэл /под фар/ асахгүй, улсын дугаарын гэрлийн ламп зүүн гар тал нь асахгүй, хойд гупер зүүн хойд булан хэсэгтээ будаг халцарсан, зүүн хойд хаалганы доод хэсэгт 15х12 см талбайд зурагдсан байна. Урд гупер зүүн урд их гэрлийн хажуу хэсэгт 35 см орчим цуурсан, урд шил нэлэнхүйдээ хагарч няцарсан, капуд гажсан, урд гупер зүүн их гэрийн доод хэсгээр түгжээнээс мултарсан зэрэг эвдрэл гэмтэлтэй байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна.

Уг автотээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд: Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -2,0 мм /стандарт 0-5мм/ стандартын шаардлага хангаж байна. Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2,4кН баруун талдаа 2,5кН зөрүү нь 4,0% /стандарт <20%/ стандартын шаардлага хангаж байна. Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 2500cd, хол дээрээ 31200cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 1200 cd, хол дээрээ 6200cd /стандарт 10000-225000cd/ байгаа нь их гэрэл зүүн баруун тал ойр дээрээ баруун тал хол дээрээ гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй байна.

 

2. Баруун урд гэрэл гадна бүрхүүл хагарсан /40х12 см талбайд/, гэрлийн дотор талын цайр баруун булан хэсэгтээ /20х10см талбайд/ хагарсан, зүүн урд их гэрэл битүүмж алдаж цантсан, урд гупер баруун урд хэсэгтээ /65х145см талбайд/ хагарч тасарч унасан, баруун урд дохионы ажиллахгүй сууриар салсан /гэрлийн ламп дотроо унасан/, баруун урд крыло /20х30 см талбайд/ хонхойсон крыло хаалга руугаа бага зэрэг хойшоо гүйсэн, зүүн урд оврын гэрэл /под фар/ асахгүй, улсын дугаарын гэрлийн ламп зүүн гар тал нь асахгүй, хойд гупер зүүн хойд булан хэсэгтээ будаг халцарсан, зүүн хойд хаалганы доод хэсэгт 15х12 см талбайд зурагдсан байна. Урд гупер зүүн урд их гэрлийн хажуу хэсэгт 35 см орчим цуурсан, урд шил нэлэнхүйдээ хагарч няцарсан, капуд гажсан, урд гупер зүүн их гэрийн доод хэсгээр түгжээнээс мултарсан зэрэг эвдрэл гэмтэлтэй байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна.

 

3. Баруун урд гэрэл гадна бүрхүүл хагарсан /40х12 см талбайд/, гэрлийн дотор талын цайр баруун булан хэсэгтээ /20х10см талбайд/ хагарсан, зүүн урд их гэрэл битүүмж алдаж цантсан, урд гупер баруун урд хэсэгтээ /65х145см талбайд/ хагарч тасарч унасан, баруун урд дохионы ажиллахгүй сууриар салсан /гэрлийн ламп дотроо унасан/, баруун урд крыло /20х30 см талбайд/ хонхойсон крыло хаалга руугаа бага зэрэг хойшоо гүйсэн, зүүн урд оврын гэрэл /под фар/ асахгүй, улсын дугаарын гэрлийн ламп зүүн гар тал нь асахгүй, хойд гупер зүүн хойд булан хэсэгтээ будаг халцарсан, зүүн хойд хаалганы доод хэсэгт 15х12 см талбайд зурагдсан байгаа зэрэг нь ослоос өмнө үүссэн гэмтэл, Урд гупер зүүн урд их гэрлийн хажуу хэсэгт 35 см орчим цуурсан, урд шил нэлэнхүйдээ хагарч няцарсан, капуд гажсан, урд гупер зүүн их гэрийн доод хэсгээр түгжээнээс мултарсан зэрэг эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн гэмтэл гэж үзэж байна. Тухайн осол нь өдрийн цаг болсон тул гэрлийн тусгалын хүч стандарт заасан хэмжээнээс бага байгаа нь осолд нөлөөлөхгүй гэж үзэж байна.

4. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй. Үзлэгийн тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд: Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2,4кН баруун талдаа 2,5кН зөрүү нь 4,0% /стандарт <20%/ стандартын шаардлага хангаж байна, хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1,5кН, баруун талдаа 1,5кН, зөрүү нь 0,0% /стандарт<30%/ хойд тоормос стандартын шаардлага хангаж байна.

5. ...Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй бөгөөд автомашины хурд, маас, замын нөхцөл зэргээс хамаарч тоормосны мөр зам дээр үүснэ...” /хавтас хэргийн 63-69 дэх тал/ гэсэн,

 

- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №393 дугаартай магадалгаанд: “...1. Тоёота Пруис-30 маркийн 35-74 УАН улсын дугаартай автомашины жолооч И.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийн хүлээнэ гэсэн заалтын 3/зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж байгаа хүний дэргэдүүр өнгөрөхдөө хурдаа хасаж, түүнд аюул осолтой байдал үүсгэхгүйгээр зорчих, Мөн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Р.А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.4 Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй иргэн, хуулийн тэгээд дараах үүргийг хүлээнэ гэсэн заалтын а/засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.21 тэмдэг тавьж анхааруулах замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг байрлуулах гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” /хавтас хэргийн 78-79 дэх тал/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 3 дахь тал/,

-  Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 5-12, 16 дахь тал/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 76-77 дахь тал/,

- Р.А-гийн өвчний түүхийн хуулбар /хавтас хэргийн 94-102 дахь тал/,

-  Хохирол төлсөн баримтууд /хавтас хэргийн 105-120 дахь тал/,

- Шүүгдэгч И.Бын хувийн байдалтай холбоотойгоор гэрч Э.Цэвэлмаа, С.Тунгалагмөрөн нарын мэдүүлэг /хавтас хэргийн 34, 35 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 38 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 39 дэх тал/, жолоодох эрхийн лавлагаа /хавтас хэргийн 42 дахь тал/, боловсролын гэрчилгээний хуулбар /хавтас хэргийн 87-88 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтас хэргийн 44 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 46 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч И.Б нь 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 08 цаг 20 минутын орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг, Наадамчдын зам гудамж Фермер захын урд талын замд Тоёота Приус маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “...Жолооч дараах үүргийг хүлээнэ. з/зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж байгаа хүний дэргэдүүр өнгөрөхдөө хурдаа хасаж, түүнд аюул, осолтой байдал үүсгэхгүйгээр зорчих, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас тухайн зам дээр цэвэрлэгээний ажил хийж байсан хот тохижилтын ажилтан Р.А-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Р.А-гийн “...2022 оны 02 дугаар сарын 25-ны өглөө 06 цагийн орчим би гэрээсээ гараад өөрийн ...хуваарьт зам болох Хан-Уул дүүргийн Фермер захын урд очсон. Тухайн үед би ногоон байгууламжийн хогийг түүж аваад дараа нь автомашины зорчих хэсэг байсан хогийг шүүрдээд явж байхад гэнэт машин ирээд мөргөсөн. Нэг сэрэхэд зам дээр дээш харан хэвтэж байсан ухаан алдаад дахиад сэргэхэд гэмтлийн эмнэлэгт сэргэсэн...” /хавтас хэргийн 20-22 дахь тал/ гэсэн, шүүгдэгч И.Бын “...2022 оны 02 дугаар сарын 25-ны өглөө 08 цагийн орчимд Тоёота Пруис маркийн 35-74 УАН улсын дугаартай автомашинтай ажил руу явах гэж гараад уг захын урд талын замаар зүүнээсээ баруун тийшээ, замын 1-р эгнээгээр ганцаараа 30-40 орчим км/цаг хурдтай явж байгаад буцаж эргэх гээд замын 2-р эгнээ рүү орох гээд толиндоо автомашин хараад явж байхдаа замын 1-р эгнээнд зам цэвэрлэж байсан эмэгтэй хүнийг автомашиныхаа урд хэсгээр мөргөж осол гаргасан. Осол миний буруугаас болж гарсан, буцаж эргэх гээд замын 2-р эгнээ рүү орох гээд урд замаар харалгүй толиндоо харж яваад хүн мөргөсөн. Хохирогчид эмчилгээний зардалд 1,500,000 орчим төгрөг өгсөн байгаа, мөн 2,000,000 төгрөг бэлнээр өгсөн, мөн Сонгинохайрхан дүүрэгт байрлах миний нэр дээр байх газрынхаа нэрийг хохирогчийн нэр дээр шилжүүлж өгсөн...” /хавтас хэргийн 89 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4124 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Р.А-гийн биед зүүн гарын эрхий хурууны 3 дугаар шивнүүр ясны далд хугарал, духанд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 22-23 дахь тал/ гэсэн,

 Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №999167 дугаартай дүгнэлтэд: “...1. Баруун урд гэрэл гадна бүрхүүл хагарсан /40х12 см талбайд/, гэрлийн дотор талын цайр баруун булан хэсэгтээ /20х10см талбайд/ хагарсан, зүүн урд их гэрэл битүүмж алдаж цантсан, урд гупер баруун урд хэсэгтээ /65х145см талбайд/ хагарч тасарч унасан, баруун урд дохионы ажиллахгүй сууриар салсан /гэрлийн ламп дотроо унасан/, баруун урд крыло /20х30 см талбайд/ хонхойсон крыло хаалга руугаа бага зэрэг хойшоо гүйсэн, зүүн урд оврын гэрэл /под фар/ асахгүй, улсын дугаарын гэрлийн ламп зүүн гар тал нь асахгүй, хойд гупер зүүн хойд булан хэсэгтээ будаг халцарсан, зүүн хойд хаалганы доод хэсэгт 15х12 см талбайд зурагдсан байна. Урд гупер зүүн урд их гэрлийн хажуу хэсэгт 35 см орчим цуурсан, урд шил нэлэнхүйдээ хагарч няцарсан, капуд гажсан, урд гупер зүүн их гэрийн доод хэсгээр түгжээнээс мултарсан зэрэг эвдрэл гэмтэлтэй байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна.

Уг автотээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд: Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -2,0 мм /стандарт 0-5мм/ стандартын шаардлага хангаж байна. Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2,4кН баруун талдаа 2,5кН зөрүү нь 4,0% /стандарт <20%/ стандартын шаардлага хангаж байна. Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 2500cd, хол дээрээ 31200cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 1200 cd, хол дээрээ 6200cd /стандарт 10000-225000cd/ байгаа нь их гэрэл зүүн баруун тал ойр дээрээ баруун тал хол дээрээ гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй байна.

2. Баруун урд гэрэл гадна бүрхүүл хагарсан /40х12 см талбайд/, гэрлийн дотор талын цайр баруун булан хэсэгтээ /20х10см талбайд/ хагарсан, зүүн урд их гэрэл битүүмж алдаж цантсан, урд гупер баруун урд хэсэгтээ /65х145см талбайд/ хагарч тасарч унасан, баруун урд дохионы ажиллахгүй сууриар салсан /гэрлийн ламп дотроо унасан/, баруун урд крыло /20х30 см талбайд/ хонхойсон крыло хаалга руугаа бага зэрэг хойшоо гүйсэн, зүүн урд оврын гэрэл /под фар/ асахгүй, улсын дугаарын гэрлийн ламп зүүн гар тал нь асахгүй, хойд гупер зүүн хойд булан хэсэгтээ будаг халцарсан, зүүн хойд хаалганы доод хэсэгт 15х12 см талбайд зурагдсан байна. Урд гупер зүүн урд их гэрлийн хажуу хэсэгт 35 см орчим цуурсан, урд шил нэлэнхүйдээ хагарч няцарсан, капуд гажсан, урд гупер зүүн их гэрийн доод хэсгээр түгжээнээс мултарсан зэрэг эвдрэл гэмтэлтэй байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна.

3. Баруун урд гэрэл гадна бүрхүүл хагарсан /40х12 см талбайд/, гэрлийн дотор талын цайр баруун булан хэсэгтээ /20х10см талбайд/ хагарсан, зүүн урд их гэрэл битүүмж алдаж цантсан, урд гупер баруун урд хэсэгтээ /65х145см талбайд/ хагарч тасарч унасан, баруун урд дохионы ажиллахгүй сууриар салсан /гэрлийн ламп дотроо унасан/, баруун урд крыло /20х30 см талбайд/ хонхойсон крыло хаалга руугаа бага зэрэг хойшоо гүйсэн, зүүн урд оврын гэрэл /под фар/ асахгүй, улсын дугаарын гэрлийн ламп зүүн гар тал нь асахгүй, хойд гупер зүүн хойд булан хэсэгтээ будаг халцарсан, зүүн хойд хаалганы доод хэсэгт 15х12 см талбайд зурагдсан байгаа зэрэг нь ослоос өмнө үүссэн гэмтэл, Урд гупер зүүн урд их гэрлийн хажуу хэсэгт 35 см орчим цуурсан, урд шил нэлэнхүйдээ хагарч няцарсан, капуд гажсан, урд гупер зүүн их гэрийн доод хэсгээр түгжээнээс мултарсан зэрэг эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн гэмтэл гэж үзэж байна. Тухайн осол нь өдрийн цаг болсон тул гэрлийн тусгалын хүч стандарт заасан хэмжээнээс бага байгаа нь осолд нөлөөлөхгүй гэж үзэж байна...” /хавтас хэргийн 63-69 дэх тал/ гэсэн,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны №393 дугаартай магадалгаанд: “...1. Тоёота Пруис-30 маркийн 35-74 УАН улсын дугаартай автомашины жолооч И.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийн хүлээнэ гэсэн заалтын 3/зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж байгаа хүний дэргэдүүр өнгөрөхдөө хурдаа хасаж, түүнд аюул осолтой байдал үүсгэхгүйгээр зорчих, Мөн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Р.А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.4 Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй иргэн, хуулийн тэгээд дараах үүргийг хүлээнэ гэсэн заалтын а/засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.21 тэмдэг тавьж анхааруулах замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг байрлуулах гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” /хавтас хэргийн 78-79 дэх тал/ гэсэн дүгнэлтүүд, Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 5-12, 16 дахь тал/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 76-77 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч И.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч И.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч И.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, хохирол төлөгдсөн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.  

 

Шүүгдэгч И.Бт нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Р.А-гийн эрүүл мэндэд зүүн гарын эрхий хурууны 3 дугаар шивнүүр ясны далд хугарал, духанд язарсан шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид эмчилгээний болон бусад зардалд 2,840,000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч Р.А гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2203001190220 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч И.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Р.А гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

Шүүгдэгч Б овогт И-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И-ийн Б-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч И.Б-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б-т хохирогч Р.А-д 2,840,000 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдаж гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн 2203001190220 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч И.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Р.А гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч И.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                              Д.АЛТАНЖИГҮҮР