Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/375

 

 

 

 

 

 

 

    2022          05              17                              2022/ШЦТ/375

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч О.Доржмаа, шүүгдэгч Н.Н, нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б овогт Н-ийн Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210006540387 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Альфа филтер ХХК-д тоног төхөөрөмжийн оператор ажилтай, ам бүл 4, ээж, дүү нарын хамт тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 671 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн Б овогт Н-ийн Н /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Морьтон цогцолборын урд байрны гадна 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэн Д.А-г найзууд руу үгээр дайрлаа гэж толгойд нь цохиж, өшиглөж баруун нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зулгаралтууд, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Н.Н: “...Д.А найзуудтайгаа хамт явж байсан, нэг мэдсэн найзууд нь орхиод явчихсан манай ширээнд ирээд суусан байсан, тэгээд би хамт явж байсан хоёр ахтайгаа хамт явлаа гэхэд намайг явуулахгүй зууралдаад байхаар нь би нөхрийг нь дуудсан байсан, намайг татаж чангаагаад байхаар нь би 2 удаа алгадсан, өөрөөр өшиглөөгүй, дахиж архи уухгүй, архинаас боллоо, архи уусан нь миний буруу, тэр үед бид гурав нэг шил архи хувааж уусан байсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Д.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо Queen нэртэй паб-д найз Н-тай тааралдсан. ...Н-гийн ширээн дээр очиж суугаад ажлын газрын хоёр ахтай нь танилцсан. ...Бид хэд гарч тамхилахаар болоод Морьтон цогцолборын урд талын байрны урд очиж тамхилж байгаад Н-тай маргалдаад уурлаад гарыг нь цохиод авсан чинь Н- миний хацар руу шанаадаад авсан тэгээд би газар унасан чинь шууд миний нүүр, гэдэс рүү өшиглөсөн...” /хавтас хэргийн 16-17, 18-21 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Г.Мөнх-Оргил мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...А гэртээ ирэхэд хүзүү ам нь улайчихсан, хувцас хунар нь шороо тоос болсон, зүүн талын нүдний доор нь хөхөрсөн, нүдэн дотор нь бага зэргийн цус хурсан, хацар дээр нь гутлын мөр болчихсон уйлаад ороод ирсэн. Би яасан бэ гэхэд Нямка-д зодуулчихлаа гэсэн. ...Нямка эхнэрийг нүүрэнд нь цохиод авсан, намайг газар унасан чинь өшиглөсөн гэж А хэлсэн....” /хавтас хэргийн 32-33 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Н.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...А дагаж гарч ирээд гэрт хүргэж өг гээд шахаад салахгүй надтай зууралдаад байсан. Атай хамт явсан хүмүүс бүгд явсан тэрээр ганцаараа үлдсэн байсан. Нөгөө хоёр маань намайг хүлээгээд байсан учир хурдан салж явахын тулд Аг би рестораны гадаа түлхэж өөрөөсөө холдуулаад хоёр алгадсан...” /хавтас хэргийн 44-45 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №3594 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Д.А-гийн биед баруун нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн шанааны зулгаралтууд хүзүүнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Амь насанд аюултай гэмтэлд хамаарагдахгүй.

6. Дээрх гэмтлүүд нь ердийн явцаараа бүдгэрч арилна...” /хавтас хэргийн 37-38 дахь тал/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 7 дахь тал/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 8-10 дахь тал/,

- Хохирол төлсөн баримт /хавтас хэргийн 70-71 дэх тал/,

- Шүүгдэгч Н.Нгийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 55 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 58 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хавтас хэргийн 59 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 60 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтас хэргийн 68-69 дэх тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Н.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Морьтон цогцолборын урд байрны гадна 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэн Д.А-г найзууд руу үгээр дайрлаа гэж толгойд нь цохиж, өшиглөж баруун нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зулгаралтууд, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.А-гийн “...Queen нэртэй паб-д найз Н-тай тааралдсан. ...Н-гийн ширээн дээр очиж суугаад ажлын газрын хоёр ахтай нь танилцсан. ...Бид хэд гарч тамхилахаар болоод Морьтон цогцолборын урд талын байрны урд очиж тамхилж байгаад Н-тай маргалдаад уурлаад гарыг нь цохиод авсан чинь Н- миний хацар руу шанаадаад авсан тэгээд би газар унасан чинь шууд миний нүүр, гэдэс рүү өшиглөсөн...” /хавтас хэргийн 16-17, 18-21 дахь тал/ гэсэн, гэрч Г.Мөнх-Оргилын “...А гэртээ ирэхэд хүзүү ам нь улайчихсан, хувцас хунар нь шороо тоос болсон, зүүн талын нүдний доор нь хөхөрсөн, нүдэн дотор нь бага зэргийн цус хурсан, хацар дээр нь гутлын мөр болчихсон уйлаад ороод ирсэн. Би яасан бэ гэхэд Нямкад зодуулчихлаа гэсэн. ...Нямка эхнэрийг нүүрэнд нь цохиод авсан, намайг газар унасан чинь өшиглөсөн гэж А хэлсэн....” /хавтас хэргийн 32-33 дахь тал/ гэсэн, шүүгдэгч Н.Нгийн “...А дагаж гарч ирээд гэрт хүргэж өг гээд шахаад салахгүй надтай зууралдаад байсан. Атай хамт явсан хүмүүс бүгд явсан тэрээр ганцаараа үлдсэн байсан. Нөгөө хоёр маань намайг хүлээгээд байсан учир хурдан салж явахын тулд Аг би рестораны гадаа түлхэж өөрөөсөө холдуулаад хоёр алгадсан...” /хавтас хэргийн 44-45 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны өдрийн №3594 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Д.А-гийн биед баруун нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн шанааны зулгаралтууд хүзүүнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 37-38 дахь тал/ гэсэн дүгнэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 8-10 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Д.А-гийн эрүүл мэндэд учирсан “...баруун нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн шанааны зулгаралтууд...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Н.Нгийн түүнийг алгадсан, цохисон, түлхсэн идэвхитэй үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Н.Нгийн хохирогч Д.А-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч Н.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, хэргээ хүлээн мэдүүлээгүй, гэмт хэргийг согтуугаар үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, ажил хөдөлмөр эрхлэлтийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэсэн.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Д.А-гийн эрүүл мэндэд баруун нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн шанааны зулгаралтууд хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой зардал нэхэмжлээгүй байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Эрүүгийн 2210006540387 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Н.Н энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Н-ийн Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-ийн Н-г 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Н.Н-д оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2210006540387 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Н.Н энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР