Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 77

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                  

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч Ц.Осоржамаа,

хохирогч Д.Балданмарав,

шүүгдэгч Б.Санжааготов, түүний өмгөөлөгч С.Цэнбэлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хоромсого овогт Бямбаагийн Санжааготовд холбогдох эрүүгийн 201626030466 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч, нарын хамт Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын 2 дугаар баг, Мааньт хадан хошуу 7 дугаар гудамжны 7 тоотод оршин суух, одоо Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 67 дугаар байрны 1 дүгээр хэсэгт түр оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хоромсого овогт Бямбаагийн Санжааготов /РД:ЗЛ95110315/

 

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Б.Санжааготов нь 2015 оны 4 дүгээр сард Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 5б хэсгийн 279 тоотод оршин суух Д.Балданмаравын монгол гэрийн тооноор орж дунд гарын мөнгөн аяга, өв уламжилж ирсэн гуулин нуухтай, шүрэн толгойтой халтар манан хөөргийг даалинтай нь хулгайлж, Д.Балданмаравт 10.195.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн орчим Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 5б хэсгийн 279 тоотод оршин суух Д.Балданмаравын монгол гэрийн цүүг эвдэн орж 32 инчийн “Samsung LCD” маркийн телевизор, 0.75 литр хэмжээтэй Соёрхол архи, виски зэргийг хулгайлж Д.Балданмаравт 495.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Хохирогч Балданмаравын “...Би 2016 оны 3 сарын 29-ны өдөр 11 цагийн орчим гэрээсээ өөрийн эхнэр Заяымаатай цуг гэрээ цоожлон гарсан. Орой 18 цагийн орчимд гэртээ ирэхэд миний эзэмшлийн монгол гэрийн үүдний амбаарын хаалганы цоожийг мушгиж, цүүг нь хугалан дотогш хулгай орж манай гэрт байсан зурагт, авдар дотор байсан “Соёмбо” нэртэй 0.75 литрийн савлагаатай архи зэргийг авсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

Мөн...Манай гэрт Санжааготов нь 2014 оны 9-10 дугаар сарын хооронд манай гэрт цуг амьдардаг байсан. Би 1-2 сар цуг байсан тул Санжааготовыг ямар  хүмүүжилтэй хүүхэд гэдгийг сайн мэднэ. Санжааготов манай гэрийн хаана, хаана юу байдгийг сайн мэднэ. 2015 оны 4 дүгээр сарын эхэнд манай гэрт байсан “Шүрэн толгойтой, халтар манан хөөрөг” мөнгөн аяга, зэрэг эд зүйлсийг манай Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 5б хэсэг 279 тоот гэрээс хулгайлан авсан байсан. Тухайн хөөрөг нь миний эцэг Дашдонровын хэрэглэж байсан өв уламжлагдан дамжиж ирсэн хөөрөг байгаа юм. Харин нөгөө дунд гарын аяга нь 2015 оны 01 дүгээр сард  манай хүүхдүүд авчирч өгсөн”... гэсэн мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Ө.Доржпүрэвийн “...2016 оны 3 дугаар сарын 29-ны өдөр намайг ажилтай байж байхад манай ажлын газрын харуул Санжааготов гэх залуу миний 88854482 дугаарын утас руу залган “Би зурагтаа ломбарданд тавих гэсэн юм. Та хүрч ирээд намайг 19-ийн ломбард хүргээд өгөөч. Би танд 10.000 төгрөгөөр бензин хийж өгье” гэж хэлэн гуйсан юм. ...Тэгсэн чинь намайг төв зам дээр зогсож байхад Б.Санжааготов нь өөрөө ирж замаас авч ойролцоогоор ертөнцийн зүгээр урд зүг рүү 2 км гаран явж модон хашаатай байсан ба би сайн анзаарч хараагүй, гадаа машиндаа сууж байсан. Тэгсэн Санжааготов нь хар өнгийн “ЛСД” зурагтаа тэвэрч гарч ирээд, машинд тавиад, бид 2 буцаж хотын төв болох 19-ийн автобусны  буудлын ард  очсон юм. Тэгэхээр нь би зурагтаар яах гэж байгаа юм гэсэн чинь “надад мөнгөний хэрэг гараад байна. Манай гэрийн илүү зурагт би эзэн нь байгаа юм”  гэж хэлсэн. Тэгэхээр нь би хулгайн зурагт гэж мэдээгүй, Санжааготовын өөрийнх нь зурагт юм байна гэж итгэсэн. Бид хоёр 19-н автобусны буудлаас арагш “Андууд-4” нэртэй ломбарданд Санжааготов нь “надад бичиг баримт байхгүй байна. Ах та өөрийнхөө бичиг баримтаар тавиад  хугацаа нь болохоор нь бичгийг нь авч явж байгаад, өөрөө аваад дараа нь надад хэдэн төгрөг өгчихгүй юу даа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би юм бодоогүй за гээд тухайн ломбарданд өөрийнхөө бичиг баримт болох жолооны үнэмлэхээр 32 инчийн “SAMSUNG” брендийн  ЛСД зурагтыг 70.000 төгрөгөөр тавьсан юм. Тэгээд Санжааготов 70.000 төгрөгөөсөө надад 10.000 төгрөгийг нь бензины мөнгө гэж  өгөн өөрөө 60.000 төгрөгийг авч явсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

Мөн “Би 2016 оны 03 дугаар сард Яармагийн дэнжид байдаг танил Болдбаатар гэдэг хүнээс 1.500.000 төгрөгөөр автомашинаа худалдан авч байсан юм. Мөнгийг нь төлж дуусаагүй байгаа учраас нэр дээрээ шилжүүлж авч чадаагүй байгаа юм. Урьд нь Баярхүү гэж хүний нэр дээр байсан гэдэг, тэр хүнээс Болдбаатарын хүүхэд нь худалдан аваад мөн Баярхүүгийн нэрээс шилжүүлж авч чадаагүй, хөдөө явчихсан байгаа гэж ярьж байсан юм. Намайг мөнгөө өгөөд дуусчихвал Баярхүү гэдэг хүнтэй ярьж байгаад бичиг баримтыг нь шилжүүлж өгчихнө гэж байсан”...гэсэн мэдүүлэг /хх-ийн 137 дугаар хуудас/,

 

Гэрч М.Бямбаагийн “...2016 оны 3 дугаар сарын 29-ны өдөр миний хадам ах Балданмаравын гэрээс “Samsung” брендийн LCD зурагт хулгайлан авч, 19-ийн автобусны хажуу талд зурагт авдаг байсан ломбарданд аваачиж тавьсан байсныг мэдсэн. Би цуг явж ломбарднаас 70.000 төгрөгөөр нь чөлөөлөн авч, цагдаагийн газар авчирч өгсөн... Би Санжааготовоос 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр сонссон юм. Санжааготов нь өөрөө надад хэлсэн юм. Хулгайлан аваад, хүнд зараад мөнгийг нь  үрсэн гэж хэлсэн. Санжааготов нь зурагт хулгайлсан үйлдэлд нь баригдаад л өмнө нь Балданмарав ахын гэрээс хөөрөг, мөнгөн аяга хулгайлсан талаараа хэлсэн юм. Тэрнээс урьд өмнө мэдээгүй байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/

 

 Гэрч Ш.Батболдын “...2015 оны 4 дүгээр сард орж ирсэн гэх хөөргийг одоо Санжааготов гэх өөртэй чинь цуг яваа хүнийг хараад санаж байна. Би тухайн үед хулгайн хөөрөг байж магадгүй гэж сайн үзэж харж, утсаар бичлэг хийж байгаад одоо санаж байгаараар 200 гаран мянган төгрөгөөр авсан. Шүрэн толгойтой, шүрэн толгой нь дээд тал нь хорхой идсэн, хар ногоон хүрэн өнгийн манан хөөрөг байсан. Даалин нь савхин даалинтай байсан... Би тухайн үед гар утсан дээрээ зургийг нь авч байсан тул  санаж байна....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

 

Гэрч С.Даваасүхийн “...Би цаг хугацаа өнгөрсөн тул сайн санахгүй байна. Өөрийн чинь үзүүлж  байгаа шүрэн толгойтой хөөрөг болон дагуулж яваа залууг хараад  зарим зүйлийг санаж байна. Намайг ажил дээрээ байхад 2 залуу ирж “хөөрөг авдаг уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь “авдаг хаана  байгаа юм үзье” гэж хэлээд одоо байхгүй  хороололд ломбарданд байгаа чөлөөлөөд авчих хямдхан гэж хэлсэн. Яг хэдэн төгрөгөөр авсанаа санахгүй байна. Тэгэхээр нь би ломбарднаас чөлөөлөхгүй гэж хэлээд гаргасан.Тэгсэн өнөө залуу гарч явж байгаад, буцаж орж ирээд ломбарданд хямдхан тавьсан юм. Ямар нэгэн асуудал байхгүй. Манай аавын хөөрөг байгаа юм гэж хэлээд хямдхан авчих мөнгөний хэрэг гараад гээд гуйгаад байсан юм. Тэгэхээр нь би хороололд очиж ломбарданд тавьсан хөөргийг нь үзэж байгаад авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-59 дүгээр хуудас/,

 

Гэрч Ц.Заяымаагийн  “...2016 оны 3 дугаар сарын 29-ны өдөр 18 цагийн орчим гэрт ирэхэд гадна үүдний хаалганы цүү хуга мушгисан хажуу талд нь байрлах битон дээр цоожийг нь тавьсан. Гэрт байсан  32 инчийн зурагт  хулгайч аваад явсан байдалтай байсан. Тухай өдөр буюу 2016 оны  03 сарын 29-ны өдөр хулгайч орж ЛСД самсунг брендийн зурагт хулгай хийж авахдаа мөн соёрхол нэртэй 0,75 литрийн  архи, мөн нэрийг нь мэдэхгүй виски архи хулгайлан авсан байсан...2015 оны 4 дүгээр сард манай гэрээс Б.Санжааготов нь манай нөхөр Балданмаравын аав ээжээс нь өвлөгдөж ирсэн шүрэн толгойтой халтар манан хөөргийг гэрээс хулгайлсан байсан. Мөн гэрт байсан дунд гарын мөнгөн аяга хулгайлсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Алтангэрэлийн... “2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр би аавынд очоод Аав Балданмарав, ээж Заяымаа, аавын үеэл дүүгийн нөхөр болох Дарам /Санжааготовын өвөө/нарыг дагуулаад Гандан гарахаар 11 цагийн үед аавынхаас гарсан. Тэр үед гэрт нь хүн үлдээгүй, гэрийн гаднах амбаарыг гаднаас нь цоожлоод явсан юм. Тэгээд гандан орчихоод орой 17 цаг өнгөрч байхад буцаад бид нар бүгдээрээ аавынд ирэхэд амбаарынх нь цүүг цоожтой нь хамт мулталж эвдээд цоож  цүүг нь амбаарын гадна байсан 40 литрийн битон дээр тавьчихсан байсан. Тэгээд аав дотогшоо түрүүлж ороод гэрт хулгай орчихсон байна гэхээр нь дотогшоо хүн оруулалгүйгээр цагдаад дуудлага өгч байсан. Тухайн үед Самсунг маркийн 32 инчийн ЛСД дэлгэцтэй зурагт, авдар дотроос нь 1 шил 0,75 граммын Соёрхол архи 0,75 граммын виски 1 шил алдагдсан байна гэж байсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 128 дугаар хуудас/

 

Гэрч Д.Энэбишийн: “...Би Балданмаравын хөөргийг мэднэ. Манайхыг эднийхтэй хөрш зэргэлдээ амьдарч эхэлснээс л хойш шүрэн толгойтой, ясан халбагатай, гуулин нуухтай халтар манан дунд гарын хөөрөг байдаг юм”...гэсэн мэдүүлэг /хх-ийн130 дугаар хуудас/

Гэрч П.Одонгийн... “Би энэ айлд 1990 онд анх хүргэн болж байсан. Тэднийд хүргэн болсоноос хойш бол хадам аавын хөөргийг мэднэ. Хөөрөг нь шүрэн толгойтой, гуулин нуухтай, зааны ясан халбагатай, ухаадас нимгэн, гаднаас нь харахад дотор нь хийсэн тамхи гэрэлтэж харагддаг, халтар манан хөөрөг байдаг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн131 дүгээр хуудас/

 

Гэрч С.Очгэрэлийн... “уг хөөрөг нь зах зээлийн ханшаар 7,000,000-10,000,000 төгрөг орчимд л зарагдах байх. Ер нь хөөргийг тухайн сонирхсон хүн нь үнэ тохирч авахаас тогтсон үнэ ханш  гээд байхгүй”...гэсэн мэдүүлэг /хх-ийн132 дугаар хуудас/

 

Гэрч Т.Баттулга... “Зургийг харахад хуучны хөөрөг гэдэг нь сайн мэдэгдэхгүй, шүрэн толгой нь хорхой идсэн, толгой нь өндөр биш харагдаж байна. Хөөрөгний чулуу нь халтар мана гэж сайн харагдахгүй байна. Уг хөөрөг нь 8,000,000-10,000,000 төгрөгийн хооронд зарагдах байх”... гэсэн мэдүүлэг /хх-ийн133 дугаар хуудас/

 

Гэрч А.Мөнхчимэгийн... “2015 оны 12-р сард Баярхүү гэдэг хүний нэр дээр байдаг 93-09 УБП улсын дугаартай Мазда Фамилиа маркийн шаргал өнгийн автомашиныг 2,500,000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Баярхүү нь автомашиныхаа нэрийг шилжүүлж амжаагүй байж байгаад сургуулиа төгсөөд Увс аймагт томилогдоод явсан байсан... Тэгээд тэр хэсэг унаж байгаад зарахаа болоод 2016 оны 04 дүгээр сард манай хадам аав Болдбаатар гэдэг хүний найз гэх Доржпүрэв гэдэг хүнд 1,500,000 төгрөгөөр зарсан. Гэхдээ бас л нэрийг нь шилжүүлж өгч чадаагүй”...гэсэн мэдүүлэг /хх-ийн134 дүгээр хуудас/

 

Гэрч Д.Лодоншаравын... “Би Санжааготовтой хамгийн сүүлд 2016 оны 04 дүгээр сард уулзсан шиг санагдаж байна....Би орой 17 цагийн үед шиг санагдаж байна. Ажил дээр нь очиход Санжааготов өнөөдөр цалин буугаад жаахан ууж байна гээд ажлынхаа байрны гадаа нэг машин дотор ажлынх нь хүмүүс гээд 2 хүнтэй архи уугаад сууж байсан. Тэгээд Санжааготов эндээс гаръя, чамайг хүлээгээд өдөржингөө л архи уулаа, өнөөдөр цалин буугаад 80,000 төгрөг байснаас архи авч уугаад надад үлдсэн нь 30,000 төгрөг байна... гээд нэлээн халамцуу байсан. Тэгээд нэг 0,75 граммын тал шил виски надад өгөхөөр нь би машин дотор нь вискиг нь орхиод Санжааготовтой гарсан. Тэгээд бид хоёр ажлынх нь ойролцоо газар нэг караокед ороод 2,2 пиво авч уугаад дуулж байгаад орой 21 цагийн үед байхаа караокегаас гараад буцаад Санжааготовын ажил дээр нь очоод хоносон. Тэгээд маргааш өглөө нь би ажлын байрнаас нь гараад гэр рүүгээ явсан”...гэсэн мэдүүлэг  /хх-ийн164-165 дугаар хуудас/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Б.Санжааготов: “...2015 оны 4 дүгээр сард өвөөгийн гэрийн тооноор орж хөөрөг, мөнгөн аягыг нь авсан. Мөн 2016 оны 4 дүгээр сард гэрт нь орж зурагт, архи, виски зэрийг нь хулгалж авсан нь үнэн. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хохирогч Д.Балданмаравын: “...Би Санжааготовыг 2014 оны 11 дүгээр сараас хойж гэртээ байлгаж байсан. Гэтэл манай эхнэр үхрээ саагаад орж ирэхэд түрүүвчнээс нь мөнгийг нь авч байгаад газар дээрээ баригдсан. Энэ асуудлыг би цагдаад мэдэгдээгүй. Дараа нь зурагт хулгайлсан асуудлаар байцаагч намайг дуудахад би очоод уулзахад Санжааготов авсан байсан. Тэгээд би гарч ирээд “чи миний хөөрөг, мөнгөн аяга хоёрыг хэзээ яаж авсан бэ” гэж асуухад танай гэрийн тооноор ороод авсан гэж хэлсэн. Тэгээд би буцаж байцаагчид орж мэдэгдсэн. Бүтэн жилийн хугацаанд би гэрийнхнээсээ асууж байсан. Тэгтэл шүүгдэгч авсан байсан. Зурагт алга болох үед шүүгчдэгчийн өвөө нь таны ирээд хотоор явж байгаад ирэхэд гэр онгорхой байсан. Тэгээд тэр даруй цагдаад мэдэгдэж баригдсан. Тэгээд үүнээс үүдэж хөөрөг, аяганы асуудал үүссэн. Тэгээд хохирол барагдуулах асуудал ярьсан боловч маргааш, нөгөөдөр гэж төлөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Би хөөргөө 30.000.000 төгрөгөөр үнэлсэн. Учир нь 1 грамм шүр 20 доллар, миний хөөрөгний толгой нь дундажаар 25 грамм орчим жинтэй. Мөн удам дамжиж өвлөгдөж ирсэн үнэтэй хөөрөг байгаа юм. Уг асуудал үүссэнээр 1 жил 6 сар болж байна. Би хөөрөгний үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дахин үнэлгээ хийж өгнө үү. Түүнээс надад Санжааготовыг ял эдлүүлэх сонирхол байхгүй гэв.

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 31-ны №05/301 дугаартай  шинжээчийн дүгнэлтэнд

           1.2016 оны 3 дугаар сарын 29-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 5б хэсэг 279 тоот монгол гэрээс 32 инчийн “Samsung” зурагт алдагдсан гэх, хэргийн газрын үзлэгээр х/ч Д.Очирхуягийн илрүүлж бэхжүүлсэн №1 гэж дугаарласан дакто хальсан дахь гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд тэнцэх гарын мөрийг нэгдсэн санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардасууд болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 61-62 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 03-ний №05/310 дугаартай шинжээчийн гарын мөрийн адилтгалын дүгнэлтэнд

1.2016 оны 3 дугаар сарын 29-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 5б хэсэг 279 тоот монгол гэрээс 32 инчийн Samsung зурагт алдагдсан гэх, хэргийн газрын үзлэгээр х/ч Д.Очирхуягийн илрүүлж бэхжүүлсэн №1 гэж дугаарласан дакто хальсан дахь гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд тэнцэх гарын мөр, сэжигтэн Б.Санжааготовын гарын хээний дардас нь нэгдсэн санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардасууд болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 63 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн №3374 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд

  1. Шинжилгээнд ирүүлсэн гутлын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэж байна.
  2. Шинжилгээнд тэнцэж буй гутлын зүүн мөр нь шинжилгээнд харьцуулах загвар болгон ирүүлсэн хөх саарал өнгийн хос пүүзэн гутлын зүүн гутлын улаар дарагдаж гарсан байна.
  3. Хээний ерөнхий болон өсгийн гадна талын элэгдэлтийн хувийн онцлог шинж тэмдгээрээ өөр хоорондоо тохирч байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 68 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №3702 дугаартай шинжээчийн мөр судлалын шинжилгээний дүгнэлтэнд

  • Шинжилж буй 2 ширхэг цагаан саарал металл хавтгай төмөрт гарсан мөрүүд нь хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр зурагдаж хонхойсон байна.
  • Шинжилж буй 2 ширхэг цагаан саарал металл хавтгай төмөрт гарсан мөрүүд нь хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр цохигдож хонхойсон байна.
  • Шинжилж буй 2 ширхэг цагаан саарал металл хавтгай төмрийн хажуу талд гарсан 13мм, 11мм, 8мм, 20мм гэмтлүүд нь хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хөших үед мурийсан байна.
  • Шинжилж буй 2 ширхэг цагаан саарал металл хавтгай төмрийн зүүн талын нүх нь  татаж чангаах хүчний үйлчлэлээр тасарсан байна.
  • Шинжилж буй 2 ширхэг цагаан саарал металл хавтгай төмрүүд нь жижиг хэмжээтэй, богино зайд үзүүр хэсэгт нугарсан байх тул хүний гарын хүчээр эргүүлэхэд гарах боломжгүй, харин уг нугарсан үзүүрт байх нүхэнд ямар нэг хатуу, биет зүйлийг нүх рүү хийж хөших, мушгих, цохих үед дээрх гэмтэл гарах боломжтой.

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6 дугаар хуудас/

-2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

-2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 19,159, 160 дугаар хуудас/,

-2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-26 дугаар хуудас/,

-2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 27 дугаар хуудас/,

-2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 28-30 дугаар хуудас/,

-2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн даатгалын хохирлын үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 31 дүгээр хуудас/,

-2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-35 дугаар хуудас/,

-2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

-2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Машинд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 139 дүгээр хуудас/,

-2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн хөөргөнд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 140 дүгээр хуудас/,

-2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн хөөрөгний даалинд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 141 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Б.Санжааготов мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Шүүгдэгч Б.Санжааготов нь мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр мэдүүлэхдээ:  “...2016 оны 3 дугаар сарын 29-ны өдөр...гэрээс 14 цагийн орчим Балданмарав өвөөгийн одоогийн гэрт нь очиход гэрт нь хүн байхгүй байсан. Тэгэхээр нь би гэрийнх нь үүдний амбаарын цоож, цүүг нь хөшиж эвдэн орж гэрийн хойд талд байрлах авдар дээр байсан “SAMSUNG” маркийн LCD зурагтыг хулгайлан авч, үүдний амбаарт байсан саарал өнгийн даавуугаар зурагтаа ороож гэрээс нь гарч хашаан дотор нь зурагтыг нь тавиад “Cass town”-д хамт ажилладаг галч хийдэг танил ах болох Доржпүрэв, Доржоо гэх ахыг 80146104 гэх өөрийн утсаар Доржоо ахыг 88854482 дугаарын утас руу нь залгаж би гэрээс зурагт авч хот руу явах гэсэн юм. Та хүргээд өгөөч гэж гуйсан. Тэгсэн Доржпүрэв ах “за одоо очлоо” гээд “Cass town”-д ажлаасаа өөрийнхөө “Mazda Familia”  маркийн авто машины улсын дугаарыг нь сайн мэдэхгүй байна. Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны 5б хэсэгт ирсэн. Манай гэрт урьд өмнө ирж байгаагүй тул би төв зам дээр өөрийн биеэр явган очиж Доржпүрэв ахыг дагуулан хулгай хийсэн Балданмарав өвөөгийн гэрт ирж, Доржпүрэв ахыг хашааны гадна үлдээгээд би өөрөө дотогш орж, саарал өнгийн даавуугаар ороосон “SAMSUNG” маркийн LCD зурагтыг тэврэн гарч ирж Доржпүрэв ахын машинд суусан. Доржпүрэв ах надад хандан “юун зурагт юм” гэхээр нь би манай зурагт гэж хэлсэн. Доржпүрэв ах надаас “зарах гэж байгаа юм уу” гэхээр нь би “үгүй, ломбарданд тавих гэж байгаа юм. Мөнгөний хэрэг гараад” гэж хэлсэн. Доржпүрэв ах намайг хулгай хийсэн талаар мэдээгүй. Тэгээд бид Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооноос хөдлөөд “Арван ес”-ийн автобусны хажуу талын үйлчилгээний төвийн наад талд “Андууд-4” гэсэн бичигтэй Ломбарданд зурагтаа тавьсан. Тухайн үед миний бичиг баримт байхгүй байсан тул Доржпүрэв ахыг бичиг баримтаар ломбарданд 70.000 төгрөгөөр тавьсан юм. Ломбарданд зурагтаа тавиад буцаж “Cass town”-д буюу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт буцаж ирсэн. ...Би Доржпүрэв ахаар хүргүүлж, ломбарданд зурагтаа тавиад машинд нь 10.000 төгрөгөөр бензин хийж өгсөн. Өөр мөнгө өгөөгүй. Надад тухайн үед мөнгөний хэрэг гарсан юм. Би нэг найз охинтой, манай найз охиныг Бямбасүрэн гэдэг. “Хөдөө Аж Ахуйн Их Сургууль”-д  сурдаг юм. Надаас найз охин Бямбасүрэн “сургалтын төлбөр дутчихлаа” гэсэн. Би тэгэхээр нь аан “за” гээд өнгөрсөн юм. Тэгээд “найз охиныхоо сургалтыг төлбөрт мөнгө өгье” гэж бодсон ба тухайн хулгай хийж авсан “LCD” зурагтаа ломбарданд 70.000 төгрөгөөр тавиад найзтайгаа пиво ууж, караокед суугаад утасны төлбөрт зарцуулаад дууссан. Найз охин Бямбасүрэнд мөнгө өгсөн асуудал байхгүй ....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 86-91 дүгээр хуудас/,

Мөн ...“2016 оны 3 дугаар сарын 29-ны өдөр Балданмаравын үүдний амбаарын цоожны цүүг нь эвдэн гэр доторх 32 инчийн “SAMSUNG” маркийн “LCD” зурагт хулгайлсан ба мөн зурагт байсан авдарын тагийг онгойлгон дотор талд “Соёрхол” нэртэй 0,75 литрийн савлагаатай цагаан архи хулгайлан авсан юм. Мөн Д.Балданмарав гэх айлаас 2015 оны хавар хэдэн сард гэдгийг нь сайн санахгүй байна. Тухайн айлыг эзэнгүй байхад нь хашааных нь явган хүн ордог хаалгаар орж монгол гэрийн тооноор нь дамжин дотогшоогоо орж гэрт нь байсан жижиг шургуулгыг нь нээн дотор талаас нь хүрэн өнгийн даалинтай, бор өнгийн биетэй, улаан толгойтой, дунд гарын хөөрөг байсан ба би хөөрөг сайн мэддэггүй тул тухайн хөөргийг ямар хөөрөг гэж нэрлэж мэдэхгүй байна. Би тэр хөөргийг хулгайлан авсан. Мөн гэр дотор нь ил байсан дунд гарын мөнгөн аяга 1 ширхэгийг хулгайлан авч, эргэж тооноор нь гарсан юм. Тухайн монгол гэрийн тоононы рам хэсэг нь онгорхой  байсан тул ямар нэгэн байдлаар эвдэлж орсон асуудал байхгүй”... гэсэн мэдүүлэг /хх-ийн 92-93 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Санжааготов нь мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 

...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө үйлдсэн хэрэг болох 2015 оны 4 дүгээр сард Балданмаравын гэрээс халтар манан хөөрөг, мөнгөн аяга хулгайлан авсан нь үнэн. Тухайн хэргийг ганцаараа үйлдсэн юм. Бусадтай бүлэглэн үйлдсэн асуудал байхгүй. Би Балданмаравт хохирол мөнгө өгөөгүй, ломбарданд 32 инчийн ЛСД зурагтыг нь тавьсан байсан тул 70.000 төгрөгөөр ломбарднаас авч бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн. Өмнө нь 2015 онд хулгайлсан мөнгөн аяга, хөөрөг зэргийн учирсан хохирол мөнгийг нь төлөөгүй, боломжоороо төлж барагдуулна”...гэсэн мэдүүлэг /хх-95 дугаар хуудас/

 

            Шүүгдэгч Б.Санжааготовын хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 98 дүгээр хуудас/

-Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 169 дүгээр хуудас/

-Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 102 дугаар хуудас/

-Эцэг, эх, төрөл садангийн талаарх лавлагаа / хх-ийн 104-106 дугаар хуудас/

-Амжиргааны түвшингийн талаарх мэдээлэл / хх-ийн 108 дугаар хуудас/

-Эмнэлгийн магадлагаа /хх-ийн 109 дүгээр хуудас/

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 112,170 дугаар хуудас/

-Боловсролын гэрчилгээ, дипломын хуулбар /хх-ийн 114-117 дугаар хуудас/

        

            Гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.Санжааготов нь “2015 оны 4 дүгээр сард Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 5б хэсгийн 279 тоотод оршин суух Д.Балданмаравын монгол гэрийн тооноор орж дунд гарын мөнгөн аяга, өв уламжилж ирсэн гуулин нуухтай, шүрэн толгойтой халтар манан хөөргийг даалинтай нь хулгайлж, Д.Балданмаравт 10.195.000 төгрөгний хохирол учруулсан,

давтан 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн орчим Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 5б хэсгийн 279 тоотод оршин суух Д.Балданмаравын монгол гэрийн цүүг эвдэн орж 32 инчийн “Samsung LCD” маркийн телевизор, 0.75 литр хэмжээтэй Соёрхол архи, виски зэргийг хулгайлж Д.Балданмаравт 495.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Д.Балданмаравын өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-41 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч Ө.Доржпүрэвийн мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/, гэрч М.Бямбаагийн мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/, гэрч Ш.Батболдын мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/, гэрч С.Даваасүхийн мэдүүлэг /хх-ийн 57-59 дүгээр хуудас/, гэрч Ц.Заяымаагийн  мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр хуудас/, гэрч Б.Алтангэрэлийн мэдүүлэг /хх-ийн 128 дугаар хуудас/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6 дугаар хуудас/

-2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

-2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 19,159, 160 дугаар хуудас/,

-2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-26 дугаар хуудас/,

-2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 27 дугаар хуудас/,

-2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 28-30 дугаар хуудас/,

-2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн даатгалын хохирлын үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 31 дүгээр хуудас/,

-2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-35 дугаар хуудас/,

-2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

-2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Машинд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 139 дүгээр хуудас/,

-2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн хөөргөнд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 140 дүгээр хуудас/,

-2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн хөөрөгний даалинд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 141 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Санжааготовыг давтан үйлдлээр, бусдын орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг нь хулгайлж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн хувьд:

 

Шүүгдэгч Б.Санжааготов нь гэмт хэргийн улмаас нийт 10.695.000 төгрөгийн хохирол учруулснаас “Samsung” маркийн LCD зурагтыг хохирогчид буцаан олгож /хх-ийн 19 дүгээр хуудас/, 10.085.000 төгрөгийг хохирогч Д.Балданмаравт нөхөн төлсөн байна.

Эд хөрөнгө битүүмжлэх арга хэмжээг цаашид хэрэглэх шаардлагагүй болсон тул Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгох нь зүйтэй байна./ хавтаст хэргийн 27-29 дүгээр хуудас/

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, Б.Санжааготов нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.

Шүүхээс Б.Санжааготовт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон